Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/264

 

 

      2024              4              04                                           2024/ШЦТ/264

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтөлж,

улсын яллагч Н.Өнөрбаяр,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос М** овогт Н:Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 23020029602** дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М** овогт Н.Б (РД:********).

Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 3 дугаар сарын 30-аас 3 дугаар сарын 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*****” сургуулийн зүүн талд байх амины орон сууцны 5 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын нэгдүгээр жагсаалтад багтсан Lysergide (LSD), хоёрдугаар жагсаалтад багтсан мөс гэх нэршилтэй цэвэр жин нь 6,1105 грамм метамфетамины агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр  хууль бусаар хадгалсан, мөн цаг хугацаанд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан цэвэр жин нь 13,9040 грамм өвс гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” сургуулийн зүүн талд амины орон сууцны ** тоотод хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцны ** тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан өвс гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай цэвэр жин нь 5,8208 грамм сэтгэцэд нөлөөт бодис, мөн конвенцын жагсаалтад багтсан мөс гэх нэршилтэй метамфетамины агууламжтай цэвэр жин нь 2,4325 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын **** дугаар сургуулийн орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан мөс гэх нэршилтэй метамфетамины агууламжтай цэвэр жин нь 3,4573 грамм хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар биедээ хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 3 дугаар сарын 30-аас 3 дугаар сарын 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” сургуулийн зүүн талд байх амины орон сууцны ** тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын нэгдүгээр жагсаалтад багтсан Lysergide (LSD), хоёрдугаар жагсаалтад багтсан мөс гэх нэршилтэй 6,1105 грамм цэвэр жинтэй метамфетамины агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр  хууль бусаар хадгалсан, мөн цаг хугацаанд Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” сургуулийн зүүн талд байх амины орон сууцны ** тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан 13,9040 грамм цэвэр жинтэй өвс гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “********” сургуулийн зүүн талд байх амины орон сууцны ** тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан өвс гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 5,8208 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, мөн конвенцын жагсаалтад багтсан мөс гэх нэршилтэй метамфетамины агууламжтай 2,4325 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан мөс гэх нэршилтэй метамфетамины агууламжтай 3,4573 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 95 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 96 дугаар хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 97 дугаар хуудас), иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 100 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 102 дугаар хуудас).

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа AG5677443 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, AN2017109 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, AT1236712 серийн дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, АХ8977584 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, AQ3955148 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг, ягаан өнгийн жижиг цаас буюу Lysergide /LSD/, 6,1105 грамм цэвэр жинтэй мөс, 13,9040 грамм цэвэр жинтэй өвс, 5,8208 грамм цэвэр жинтэй өвс, 2,4325 грамм цэвэр жинтэй мөс, 3,4573 грамм цэвэр жинтэй мөс, 1,00 мл тариур зүү, хуульж 500 граммын савны хажууд цоолж хийсэн хэрэглүүр, шар өнгийн витамин C гэсэн бичигтэй жижиг шилний таганд гуурс хийсэн цагаан соруул хэрэглүүр, Тамедин гэсэн бичигтэй жижиг шилний таганд гуурс хийсэн хэрэглүүр, хар зүйлээр бохирлогдсон тугалган цаас, тогоо хэлбэрт оруулсан бохирлогдсон тугалган цаас, дотроо бохирлогдсон толгой хэсгийг нь тайрч авсан 2 ширхэг хуруу шил, хар өнгийн жижиг гар жин, 0,9 мл орчим шингэнтэй тариур зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж,

AH3799605, AI2718512, AI3421690, BZ0004409, AI5933663, AL2449207, AI3051653, AG3556046, AK7054123, AH5023294, AG1174100, AG9022343, AC917769 AI7902112, AK0945764, AG8235199, AF6475375, AG9194588, AG7794988, AY412598, АК3991649, AG2064260, AJ0772988, AG4059390, AG7453601, AF7920673, АI4675177, AL2648105, BZ1188124, АК4398941 серийн дугаартай 30 ширхэг 20,000 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Б-д буцаан олгож,

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан шийдвэрлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М** овогт Н.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа AG5677443 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, AN2017109 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, AT1236712 серийн дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, АХ8977584 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, AQ3955148 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг, ягаан өнгийн жижиг цаас буюу Lysergide /LSD/, 6,1105 грамм цэвэр жинтэй мөс, 13,9040 грамм цэвэр жинтэй өвс, 5,8208 грамм цэвэр жинтэй өвс, 2,4325 грамм цэвэр жинтэй мөс, 3,4573 грамм цэвэр жинтэй мөс, 1,00 мл тариур зүү, хуульж 500 граммын савны хажууд цоолж хийсэн хэрэглүүр, шар өнгийн витамин C гэсэн бичигтэй жижиг шилний таганд гуурс хийсэн цагаан соруул хэрэглүүр, Тамедин гэсэн бичигтэй жижиг шилний таганд гуурс хийсэн хэрэглүүр, хар зүйлээр бохирлогдсон тугалган цаас, тогоо хэлбэрт оруулсан бохирлогдсон тугалган цаас, дотроо бохирлогдсон толгой хэсгийг нь тайрч авсан 2 ширхэг хуруу шил, хар өнгийн жижиг гар жин, 0,9 мл орчим шингэнтэй тариур зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж,

AH3799605, AI2718512, AI3421690, BZ0004409, AI5933663, AL2449207, AI3051653, AG3556046, AK7054123, AH5023294, AG1174100, AG9022343, AC917769 AI7902112, AK0945764, AG8235199, AF6475375, AG9194588, AG7794988, AY412598, АК3991649, AG2064260, AJ0772988, AG4059390, AG7453601, AF7920673, АI4675177, AL2648105, BZ1188124, АК4398941 серийн дугаартай 30 ширхэг 20,000 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Б-д буцаан олгосугай.

5.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЗОЛБОО