Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорын Энхзаяа |
Хэргийн индекс | 102/2020/02798/И |
Дугаар | 102/шш2021/00644 |
Огноо | 2021-03-15 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 102/шш2021/00644
2021 оны 03 сарын 15 өдөр | Дугаар 644 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Ногоон чулуутын дугаар гудамж, тоотод оршин суух, -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, дугаар байр, тоотод оршин суух -д холбогдох,
44,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгчр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэйгээр, 1 жилийн хугацаатайгаар Зээлийн гэрээ байгуулан зээлж авсан. Гэтэл зээлдэгч нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний хугацаа дууссан байхад гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй, зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөөгүй байна.
Иймд хариуцагч 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Зээлийн гэрээ-д заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийн үндсэн өр 20,000,000 төгрөг, хүү 24,000,000 төгрөг нийт 44,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нь манай дүүгээс 20,000,000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэй зээлж зээлийн гэрээ байгуулсан юм. Би тэр үед хариуцагч дотно харилцаатай байсан ба надад эхнэр хүүхэдгүй учир чамтай дотно харилцаатай байя гэж хэлсэн. Түүнтэй дотно харилцаатай байсан тул итгээд 20,000,000 төгрөгийг дүүгээсээ авч өгч зээлүүлсэн юм. Дүү маань энэ мөнгийг аль данс руу шилжүүлэх вэ гэхэд чи өөрийнхөө дансанд түр байрлуулж бай гээд миний дансыг ашигласан юм. Дүү маань миний дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. нь дүүгээс зээлсэн мөнгөө миний данснаас гаргаж, бусдад зээл олгодог байсан. Бусад хүмүүст зээлсэн зээлийн эргэн төлөлт миний дансанд орж ирдэг байсныг би ээжийнх нь данс руу шилжүүлсэн. Уг мөнгөнөөс данс руу 10,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн. Иймд анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 44,000,000 төгрөг нэхэмжилснийг 10,000,000 төгрөгөөр багасгаж, 34,000,000 төгрөгийг хариуцагч нэхэмжилж байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие хамтарч бизнес хийх зорилгоор 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөг зээлэхээр зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний дагуу 17,678,000 төгрөг дансанд орсныг данснаас хүмүүст зээлүүлээд, түүний эргэн төлөлтөд нийт 21,141,000 төгрөг буцаж дансанд орсон. Миний хувьд 34,000,000 төгрөгөөс 21,141,000 төгрөгийг хасаад 12,589,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөх боломжтой. Харин үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан 44,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 10,000,000 төгрөгөөр багасгаж, 34,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... хариуцагч нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 14,000,000 төгрөг, нийт 34,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ... зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 17,678,000 төгрөгийг дансанд шилжүүлж, уг данснаас би бусдад зээл олгож, зээлийн эргэн төлөлтөд нийт 21,141,000 төгрөг дансанд орсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлагаас 12,589,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатайгаар, сарын зээлийн хүүг 10 хувь байхаар харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар баталгаажуулсан байх ба талууд энэхүү гэрээг байгуулсан эсэх, хүчин төгөлдөр эсэх дээр маргаагүй.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэжээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээнээс үзвэл 20,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр талуудын хүсэл зориг нэгдсэн байх ба энэхүү хүсэл зоригоо баталгаажуулан зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна.
Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх тул нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийг хариуцагч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс дансаар дамжуулан зээлийн гэрээний дагуу 17,678,000 төгрөгийг авсан гэж, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг бүрэн аваагүй гэж тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нэхэмжлэгч нь хариуцагч зээлэх 20,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч нь энэхүү 20,000,000 төгрөгийг хариуцагчид өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 17,678,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу зээлсэн гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид үндсэн зээлийн төлбөр 17,678,000 төгрөг, хүү 21,213,600 /12 сар* 1,767,800/ төгрөг, нийт 38,891,600 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ.
Энэхүү үүргээс хариуцагч нь данснаас бусад зээлүүлсэн мөнгөний эргэн төлөлт болох 21,141,000 төгрөгийг хасч тооцно гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нар нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдах үед дотно харилцаатай байсан бөгөөд зээлсэн мөнгийг нь бусдад дамжуулан зээлж, энэхүү мөнгөө данснаас шилжүүлдэг, улмаар уг зээлийн гэрээний эргэн төлөлтүүд дансанд ордог байсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх боловч тэдний хооронд үүссэн эрх зүйн харилцаа, төлбөр тооцооны асуудал нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн зээлийн гэрээний маргаантай хамааралгүй тул дансанд шилжүүлсэн гэх 21,141,000 төгрөгийг талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт тооцох үндэслэлгүй юм.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад Б.Соёлоо нь өөрийнх нь дансанд орсон мөнгө /Б.Энхболдын бусдад зээлсэн зээлийн гэрээний эргэн төлөлт/-өөс 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Болорхүүгийн данс руу шилжүүлсэн болохоо хүлээн зөвшөөрч байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэгч зээлийн гэрээний нийт үүрэгт 38,891,600 төгрөг төлөх үүрэгтэйгээс 10,000,000 төгрөгийг төлж, үлдэх 28,891,600 төгрөгийг төлөөгүй байна гэж үзлээ.
Дээрх үндэслэлээр хариуцагч 28,891,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,108,400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нар нь өөрсдийн төлбөр тооцооны асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч 28,891,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч олгож, үлдэх 5,108,400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 377,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 302,408 төгрөг гаргуулан нэхэмжлэгч олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА