| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2020/00435/И |
| Дугаар | 104/шш2020/00474 |
| Огноо | 2020-12-08 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 104/шш2020/00474
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг,*******,*******,******* тоотод оршин суух, Наваанлувсан*******ийн,
Хариуцагч:*******,*******,*******д байрлах,*******-д холбогдуулан
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сэлэнгэмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн*******-д байцаагч, няраваар ажилд орж, 200 гаруй айл өрхөөс 10,000 төгрөгийн хураамжийг сар бүр хураан авч, нийт 10,000,000 төгрөгийг СӨХ-ны дансанд төвлөрүүлэхдээ амралтын өдөр болгон илүү цагаар ажиллаж байсан.
Мөн оршин суугчдаас гаргасан санал хүсэлтийг хүлээн авч, ажлаа сайжруулах тал дээр анхаарч ажиллахыг СӨХ-ын дарга*******д хэлдэг ч хүлээж авдаггүй байсан. Ер нь СӨХ-ын дарга******* зан харилцаа муутай болохоор гомдол гаргасан хүмүүстэй байнга маргалддаг. Түүний энэ мэт харилцаанаас болоод ажилтан тогтдоггүй. Тэлмэн констракшн ХХК-ийн байранд СӨХолбоо үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байдалд хүрсэн. Мөн оршин суугчид ажлаа сайн хийхгүй байна гэж шүүмжлэн сарын хураамжаа төлөхөөс татгалзах болсон.
Харин******* СӨХ-ны ажил гэхээс илүү өөрийн хувийн ажилдаа анхаардаг. СӨХ-ны нэрийг ашиглан хувьдаа дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл авахыг санаархаж байгаа. Үүнээс гадна эхнэр нь ажлын цагтаа ирдэггүй, цэвэрлэгээгээ сайн хийдэггүй мөртлөө цалингаа бүрэн авдаг. Би энэ бүхнийг шударгаар хэлэхээр хүлээж авахгүй маргаан үүсгэдэг.
Би*******гийн хэлээд байгаа шиг зөрчил гаргаагүй. 2020 оны 8 дугаар сард СӨХ-ны хамт олон амралтанд явсан. Тухайн үед******* ажилчидтай маргаж, намайг заамдан аваад агсам тавьсан. Би түүнд гар хүрээгүй. Дараа нь өөрөө уучлалт гуйгаад өнгөрсөн. 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр намайг ажилдаа ирэхэд үйлчлэгч нар цэвэрлэгээний материал байхгүйгээс болоод гурван өдөр цэвэрлэгээ хийсэнгүй гэхээр нь*******д хэлсэн. Гэтэл дахиад гурав хоног хүлээ гэсэн. Өмнө нь олон удаа ийм шалтгаанаар байрнуудын цэвэрлэгээ хийгддэггүй байсан. Бид энэ асуудлаас болж дахин маргасан. Гэтэл******* миний биед гар хүрч гэмтэл учруулсан. Намайг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өглөө ажилдаа ирэхэд******* ажлаас халсан гээд хөөсөн. Тухайн үед миний ажлын байрыг цөөрүүлээгүй. Зөвхөн шүүхэд өгөх гэж СӨХ-ны төлөөлөн удирдах зөвлөлөөр ийм шийдвэр гаргуулсан байх.
Би шүүх хуралдаан дээр*******тэй эвлэрч болох ч түүний тавьсан саналыг зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь 2020 онд нягтлан бодогчийн мэргэжил эзэмших боломж байхгүй. Би нягтлан хийхгүй. Иймд*******-ны нярав, байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Налайх дүүргийн*******-ны төлөөлөгч******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би *******ыг нас тогтсон, өмнө нь удирдах ажил хийж байсан болохоор ажилд авсан. Гэтэл хүмүүстэй нийцэж ажиллах чадваргүй, зан харилцааны доголдолтой, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэггүй, ажилдаа үнэн ч шударга бус, хайнга хандах зэрэг зөрчил гаргах болсон. Тухайлбал, өөрийн компьютерыг СӨХ-нд худал хэлж үнэ хүргэж зарсан, дэлгүүрээс авсан бараанд илүү үнэ бичүүлсэн, 2020 оны 3 дугаар сард ажилтай нь холбогдуулан тавьсан шаардлагыг эсэргүүцэн маргасан, 2020 оны намар СӨХ-ны ажилчдын зугаалгын үеэр архи ууж агсам тавьж, миний хоолойг шахан унагааж байсан. Би цагдаад хэлэлгүй эвлэрээд дуугүй өнгөрөөсөн.
Гэтэл 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 2 үйлчлэгч нарыг ажлаа хийж чадахгүй байна гэж уурласан. Мөн намайг ажлаа хийж чадахгүй бол зайл гээд цамцны зах урж, товч тасалж танхайрсан. Энэ үйлдлийг үйлчлэгч Оюунбилэг, нар хориглож зогсоосон. Би энэ талаар цагдаад мэдэгдсэн. Цагдаа *******од 100,000 төгрөгийн торгуулын арга хэмжээ авсан. ******* миний ажлыг авах гээд гүйгээд байгаа. Уг нь би энэ ажлыг түүнд өгнө гэж бодож байсан. Гэтэл түүний талаарх гомдол оршин суугчдаас байнга ирэх болсон. Иймд ажил мэргэжилдээ тэнцэхгүй юм байна гэж үзсэн. Үүнээс гадна танхайрах зөрчлийг удаа дараа гаргасан. Мөн оршин суугчид хураамжаа төлөхгүй байгаа тул хүн цалинжуулах боломжгүй болсон. Иймээс би СӨХ-ны төлөөлөн удирдах зөвлөлд орон тоог цөөрүүлэх санал гаргасныг зөвшөөрч шийдвэрлэсэн. Одоо нярав, байцаагчийн ажлыг нягтлан бодогч хавсарч хийж байгаа.
Иймд *******ыг нярав, байцаагчийн ажилд эргүүлэн авах боломжгүй. Энэ асуудлыг СӨХ-ны төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэнэ. Харин нягтлан бодогч удахгүй ажлаасаа гарах гэж байгаа тул ******* 2020 онд нягтлан бодогчийн дамжаанд сууж мэргэжилтэй болвол 2021 онд нягтлан бодогч, нярав, байцаагчийн ажилд авах боломжтой. Гэтэл нэхэмжлэгч ******* уг эвлэрэх саналыг хүлээн авахгүй гэж байгаа тул шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ...ажил үүргээ цаг тухайд нь биелүүлж байсан...ажлаас халах зөрчил гаргаагүй байхад ажил олгогч хувийн үзэмжээр ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн... гэсэн үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Налайх дүүргийн******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргахдаа ...ажилтан өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, ажил мэргэжилдээ тэнцэхгүй байсан. Мөн ёс зүйгүй үйлдэл, зөрчил удаа дараа гаргасан. Үүнээс гадна ажлын байр одоо байхгүй болсон... гэсэн тайлбар өгсөн.
Шүүх зохигчдыг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авах, зохистой гэж үзвэл шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандуулах санал тавих зэрэг ажиллагааг хийсэн ч хэн хэн нь татгалзсан.
Иймд шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийлээ.
Ажил олгогч нь байнгын ажлын байранд ажиллах ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулснаар хөдөлмөрийн харилцаа үүснэ. Харин уг үүргээ ажил олгогч биелүүлээгүй нь хөдөлмөрийн харилцааг үгүйсгэх үндэслэл болохгүй. /Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.15., 23 дугаар зүйлийн 23.2.1./
Хариуцагч Налайх дүүргийн*******-ны гүйцэтгэх захирал*******гийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05/19 дугаар тушаалаар нэхэмжлэгч *******ыг байцаагч, нярав /байнгын ажлын байр/-аар 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн авч ажиллуулахаар тушаал гаргасан байх тул хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, гэрээнд гарын үсэг зурагдсан эсэхээс үл хамаарч зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэв.
Зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар бол ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл нь гаргасан зөрчил болон хуульд нийцсэн байх ёстой.
Хариуцагч Налайх дүүргийн******* /ажил олгогч/ нь 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 20/10 дугаар тушаалаар нэхэмжлэгч ******* /ажилтан/-ыг өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, байгууллага, удирдлагын нэр хүндэд халдсан үйлдэл зөрчлийг удаа дараа гаргасан гэж хөдөлмөрийн харилцааг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөр дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4.,*******-ны дотоод журмыг баримтласан байна.
-Хариуцагч Налайх дүүргийн******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч *******ыг ажлаас чөлөөлөөгүй тул Налайх дүүргийн*******-ны төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10 тоот тогтоолоор ...байцаагч, няравын ажил үүргийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нягтлан бодогчид хавсруулан гүйцэтгүүлэх-ээр гаргасан шийдвэр нь нэхэмжлэгч *******ын ажлын байрны орон тоог цөөрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
-Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар нэхэмжлэгч ******* нь мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь мэргэжлийн байгууллага /мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс/-аас гаргасан дүгнэлт, шийдвэрээр тогтоогдох ёстой. Гэтэл энэ үйл баримт тогтоогдоогүй байх ба тушаалд ...өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй... гэсэн хуульд байхгүй үндэслэлийг заасан.
Үүнээс гадна хариуцагч Налайх дүүргийн******* хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан үндэслэлээр цуцлах тухайгаа нэхэмжлэгч *******од нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна. /Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5./
-Нэхэмжлэгч ******* Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болох юм.
Хариуцагч Налайх дүүргийн******* нэхэмжлэгч *******той хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй байж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ямар ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь тодорхойгүй. Мөн*******-ны дотоод журамд ...ажилтан байгууллага, удирдлагын нэр хүндэд халдсан үйлдэл зөрчлийг удаа дараа гаргасныг сахилгын шийтгэлд тооцох-оор заагаагүй байна. /хх-33-35/
Хариуцагч Налайх дүүргийн*******-ын төлөөлөгч******* шүүх хуралдааны шатанд ...үүрэг даалгавар өгөхөөр эсэргүүцэж, ёс зүйгүй үйлдэл гаргаж миний биед удаа дараа халдаж байсан... гэж тайлбарлаж байгаа ч баримтаар нотлоогүй.
Мөн Налайх дүүргийн*******-ны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Тайлбар хүргүүлэх тухай 20/30 дугаар албан бичиг, 2020 оны 07, 08, 09 сарын цалин тооцоо зэрэг баримтууд нь хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой баримт гэж үзэх боломжгүй гэж үнэллээ.
Харин *******ын биед******* халдсныг нотлох зорилгоор 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 689 дугаар дүгнэлт /цус харвалт, цээж, зүүн сарвууны 5-р хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан/-ийг шүүхэд баримтаар өгсөн.
Иймд нэхэмжлэгч *******ыг Налайх дүүргийн*******-ны байцаагч, няравын ажлаас чөлөөлсөн хариуцагч Налайх дүүргийн*******-ны 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 20/10 дугаар тушаалыг хуульд нийцээгүй гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч *******ыг Налайх дүүргийн*******-ны байцаагч, няравын ажилд эгүүлэн тогтоож, Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны нөхцөн бичилт хийхийг хариуцагч Налайх дүүргийн*******-д даалгав.
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагч Налайх дүүргийн*******-оос улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж улсын орлого болгож байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Наваанлувсан*******ийныг Налайх дүүргийн*******-ны байцаагч, няравын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч Налайх дүүргийн*******-д даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Налайх дүүргийн*******-ноос улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС