Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/412

 

 

 

 

   2023         11            22                                  2023/ШЦТ/412

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

О- аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н-э,  

улсын яллагч Т.Төгөлдөр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд,

шүүгдэгч Г.Г-, Б.Г-, Э.И- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

О- аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325000000500 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр Б аймгийн Б суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “хх-ийн Гагнуурчингийн ангийн 3 дугаар дамжааны суралцагч, ам бүл 5, аав, ээж, ах, дүүгийн хамтаар Б аймгийн М сумын 0 дүгээр багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Г- овогт Г-ийн Г- /РД:/,

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр О аймгийн Б суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамтаар О аймгийн Б сум, Д багийн 0-0 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Ү овогт Б-ын Г- /РД:/,

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр О аймгийн Б суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамтаар О аймгийн Б сумын 0 баг, 0-0 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-ы И- /РД:/,

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г- Э.И-, Б.Г- нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 14- ний шөнийн 02 цаг 30 минутын орчим О- аймгийн Баян-Өндөр сумын 0 баг 0 дүгээр хороолол 0 дугаар байрны гадна хохирогч М.О-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар Б.Г- хохирогчийн биед халдаж, газарт унаган дарсан байх явцад хохирогчийн эд хөрөнгийг дээрэмдэх сэдэл санаа төрж, өмсөж явсан цамц, цүнх зэргийг нэгжиж, 26,000 төгрөгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 26,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч Г.Г- мэдүүлсэн: ...Гэм буруугаа хүлээж байна...гэсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Э.И- мэдүүлсэн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Б.Г- мэдүүлсэн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

 

-Хохирогч М.О-ы мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн орчим гордод найзуудтайгаа уулзаж бага зэргийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Үүний дараа 14-ний шөнө 02 цаг өнгөрч байх үед орц руугаа ороход 3 залуу дотор хаалганы кодыг хийгээд зогсож байсан. Би тэр гуравт хандан та нар хаашаа орж байгаа вэ, энэ байранд амьдардаг юм уу гэж асуутал хар өнгийн хувцастай эрэгтэй энэ байрны 8 давхарт амьдардаг гэж хариулсан. Тэгэхээр нь би тэр эрэгтэйд хандан чи тэгвэл орцныхоо кодыг хийчих гэхэд буруу код хийгээд байхаар нь за та гурав яв, битгий энэ хавиар эргэлдээд бай гэж шаардлага тавьсан. Тэгтэл тэр гурав намайг ахаа гараад ир гэхээр нь би юм бодолгүй дагаж гараад дүү нар явцгаа гэхэд гурвуулаа надтай маргалдаж эхэлсэн ба цэнхэр өнгийн куртик өмессөн эрэгтэй нь гадуурхаа тайлаад намайг түлхэж газар унагасан. Газар унасан байхад хоёр гараараа араас хоолой боосон. Хэсэг хоолой боож байснаа больж гараараа толгой руу цохих, хөлөөрөө мөн адил толгой руу өшиглөх зэргээр зодсон. Зодуулж байхад саравчтай малгай өмссөн эрэгтэй миний цүнхийг мулт татаж авсан. Энэ үед цүнхний оосор тасарсан. Хэсэг хугацааны дараа тэр гурав зугтаагаад явчихсан. Мөн зугтаахаасаа өмнө миний цүнхийг над руу буцааж шидсэн. Би тэр гурвыг урьд өмнө харж байгаагүй. Маргааш нь байрны камерын бичлэгийн тусламжтайгаар нөгөө 3 залууг олж уулзтал буруугаа хүлээж уучлалт гуйсан тэгэхээр нь нэг нэг удаа алгадаж миний бодитой хохирлыг барагдуулчих юм бол би цагдаад өргөдөл өгөхгүй гэхэд за гэж хэлээд явцгаасан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20х/,

Дахин мэдүүлсэн “....Би 2023 оны 09 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн орчим найзуудтайгаа уулзахаар гэрээсээ гарсан. Гэрээс гарахдаа эхнэртээ найзынхаа төрсөн өдөрт очлоо гэж хэлсэн. Энэ үед би цүнхэн доторх мөнгөө тоолж үзээд 950.000 төгрөг авч гарч ирсэн. Намайг цүнхэн доторх бэлэн мөнгөө тоолж байхад эхнэр хажууд сууж байхдаа чи тооцоо хийхдээ виза картаа уншуулж болдоггүй юм уу, ийм их хэмжээний бэлэн мөнгө авч явах хэрэг байна уу гэж хэлж байсан. Тэгэхээр нь би эхнэрт зүгээр ээ, яавал гэж үрэхгүй бол буцаагаад аваад ирнэ шүү дээ гэж хэлсэн. Ер нь бол би уг 950.000 төгрөгийг эхнэртээ хэлж цүнхэндээ хийгээд гэрээсээ авч гарч ирсэн. Намайг бэлэн 950.000 төгрөгтэй байсан гэдгийг эхнэр мэдэж байгаа. Найзынхаа төрсөн өдөр дээр очиход ширээ засчихсан гаднаас юм худалдаж авах шаардлагагүй, бүх зүйл бэлэн байсан учраас би мөнгө үрээгүй. Манай найзын төрсөн өдөр 1 дүгээр микрт болсон ба орой төрсөн өдөр нь дуусах үед найз намайг гэрт хүргэж өгсөн...Миний хар өнгийн жижиг үүрдэг цүнх 2 тасалгаатай, тасалгаа бүрийн цахилгаан хэвийн ажиллагаатай байсан. Би гэртээ орох замдаа цүнхэн доторх эд зүйлээ шалгаад цахилгаанаа татсан. Урд талын жижиг тасалгаанд нь миний жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, банкны виза карт болон бэлэн 950.000 төгрөг байсан. Харин арын том тасалгаанд нь миний Самсунг маркийн Z Fold5 загварын гар утас байсан...Дандаа 20.000 төгрөгийн дэвсгэртүүд бас 1 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт байсан. Миний цүнхэн дотор бэлэн 950.000 төгрөг, Самсунг маркийн Z Fold5 загварын гар утас, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, виза карт зэрэг байсан. Үүнээс тухайн залуучууд миний цүнхэнд байсан 950.000 төгрөгийг авч явсан. Бусад зүйлсийг нь аваагүй байна лээ...Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Түрээсийн үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт автомашины 1 зогсоол сарын 600.000 төгрөгөөр, О- аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 0 байрны 1 давхарт 200 метр квадрат талбайг сарын 4.500.000 төгрөгөөр түрээслүүлдэг. Мөн тээврийн хэрэгсэл борлуулах, жуучлах ажил хийдэг. Ер нь бол би өдөр бүр биедээ 500.000- 1.000.000 төгрөг байнга авч явдаг... /хх-ийн 22х/,

Уг хэргийн улмаас миний сэтгэцэд хор уршиг учраагүй, надад нэхэмжпэх зүйл байхгүй, гаргах гомдол, санал. нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24х/,

 

Гэрч Э.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд:"... Би О- аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин баг Баян худалдааны төвийн урд талд байрлах СU-гийн 326 дугаар салбарт 2023 оны 09 дүгээр сарын 14-ний шөнө 00 цагаас өглөөний 08 цагийн хооронд кассаар ажилласан. Тухайн өдрийн шөнө 03 цаг өнгөрч байх үед гаднаас 18-19 орчим насны 3 залуу орж ирээд савтай гоймон, том савтай ундаа, зайрмаг худалдаж авсан. Мөн нэг эрэгтэй нь тооцоогоо бэлнээр хийсэн. Мөн дараа нь дахин зайрмаг болон том савтай ундаа худалдаж авсан. Тэр 3 залуугийн 1 нь надад гар утсаа өгөөд цэнэглүүлсэн. Тэр 3 шөнө орж ирээд гадаа гарч тамхи татаад байсан. Ингэж байсаар өглөө 7 цаг өнгөрч байх үед гарч явсан. Тэр гурав зайрмаг, ундаа, бэлэн гоймон савтай/ зэрэг зүйлс худалдаж авсан. Нийт 40.000-50.000 төгрөгний худалдан авалт хийсэн. Тухайн тооцоо хийсэн 1 залуу халааснаасаа 20,000 төгрөгийн дэвсгэрт гаргаж ирээд тооцоо хийгээд байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28х/,

 

Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 9 дүгээр сарын 13-ны орой 19 цагийн үед ажлаа тараад гэртээ харьсан. Энэ үед нөхөр хүүхдүүдийнхээ хамт байсан. Удалгүй 20 цагийн үед санагдаж байна нөхөр би найзынхаа төрсөн өдөрт уригдсан, очих хэрэгтэй байна гэж хэлээд өөртөө байсан бэлэн мөнгийг авч явна тоолоод байсан. Энэ үед би хажууд нь суугаад хэдэн төгрөг байна гэж асуухад 950,000 төгрөг байна гэж надад хариулсан. Тэгэхээр нь би чи хүний төрсөн өдөрт бэлэн мөнгө их хэмжээгээр авч очиж яах гэж байгаа юм бэ гэхэд зүгээрээ би найзынхаа төрсөн өдөрт очих гэж байна, мөнгө үрэхгүй бол буцаагаад авч ирнэ шүү дээ гэж хэлээд цүнхэндээ мөнгөө хийгээд гарч явсан. Ингээд 09 дүгээр сарын 14-ний шөнө цагийг нь санахгүй байна унтаж байтал нөхөр орж ирээд манай байранд том хүүхдүүд байдаг юм болов уу, гэхдээ орцны кодоо мэдэхгүй байсан даа 3 хүүхдэд зодуулаад цүнхэндэх мөнгөө алдчихлаа, бас цүнхний оосор тасалчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь цүнхийг нь үзтэл орой авч гарсан бүх бэлэн мөнгө нь байхгүй байсан. Манай нөхөр байнга биедээ бэлэн мөнгө авч явдаг. Тухайн үед манай нөхөрт байсан бэлэн мөнгө нийт 950.000 төгрөг байсан юм. Би уг нь нөхөртөө виза карт чинь байгаа биз дээ, мөнгөнөөсөө үлдээхгүй юм уу гэж хэлж байсан боловч миний үгэнд ороогүй. Нөхрийг мөнгө тоолж байхыг нь харахад 20.000 төгрөгийн дэвсгэрт байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26х/,

 

Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр миний найз Б-ын төрсөн өдөр болсон. Би орой 21 цагийн үед Б-ын төрсөн өдрийг тэмдэглэх байсан газар болох Зэст баг руу очсон. Тоотыг нь санахгүй байна. Тухайн үед Б- О-, З бид дөрөв хамт байсан. Ингээд Б-ын төрсөн өдрийг тэмдэглэж байгаад шөнө 01 цагийн үед гэр гэртээ харьцгаасан. З- согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй учраас бид нарыг нэг нэгээр нь хүргэж өгсөн. З- бид хоёр О-ыг байрных нь урд талд зам дагуу буулгасан. З- бид хоёрыг Б-ын төрсөн өдөр дээр очих үед О-, Б- хоёр хоёулахнаа байсан. Тухайн үед төрсөн өдрийн хоол цай болон уух зүйлсыг Б- урьдчилаад бэлдчихсэн байсан. Намайг харж байхад О- биеэсээ бэлэн мөнгө болон виза карта гаргаж ирж тооцоо хийгээгүй. Цуг юм ярьж инээлдэж байгаад харьцгаасан. Мөн О- цээжээрээ хар өнгийн нэг үүргэвчтэй цүнх үүрчихсэн явж байсан. Цүнхэн дотор юу байсан гэдгийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38х/,

 

Гэрч З.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 09 дүгээр сарын 13-ны орой 20 цаг өнгөрч байх үед хуурай ах Б-а над руу залгаад ахын дүү юу хийж байна, зав байна уу, машины бариад өгөөч ээ гэж гуйсан. Тэгэхээр нь би гэрээсээ гарч Согоот баг 6-9 дүгээр байрны гадна очиж Б-а ахтай уулзаад машиныг нь барьж Зэст баг руу очсон. Б-а ах бид хоёрыг очих үед Б-, О- ах хоёр цуг байсан. Тухайн өдөр Б- ахын төрсөн өдөр нь болж байсан юм байна лээ. Үүний дараа Б-а, О-, Б- ах гурав юм ярингаа архи хувааж уугаад байсан. Шөнө 01 цагийн үед гэртээ харьцгаахаар болж бид нар Б-а ахын машинд суусан харин Б- ах тэндээ үлдсэн. Ингээд 01 цаг нэлээн өнгөрч байх үед О- ахыг Б-а ах бид хоёр 13 дугаар сургуулийн урд талын байр болох гэрийнх нь урд талд зам дагуу буулгасан. Би хамгийн сүүлд Б-а ахыг Согоот баг 6-9 дүгээр байр руу хүргэж өгсөн. Б-а ах бид хоёрыг төрсөн өдөр дээр очиход О- ах нэг үүргэвчтэй хар өнгийн цүнхтэй байсан. Дотор байхад О- ах цүнхээ ер нь бол нээх онгойлгож бариагүй санагдаж байна. Цүнхэн дотор юу байсан гэдгийг мэдэхгүй байна. Төрсөн өдөр дээр байхад О- ах бэлэн мөнгө гаргаж ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40х/,

 

Яллагдагч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 14-ний шөнө 02 цагаас 03 цагийн хооронд О- аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 11 дүгээр хороолол 5 дугаар байрны гадна найз Э. И-, Б.Г- нартай нийлж М.О- гэдэг хүний цүнхэн дотроос 26,000 төгрөгийг авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшеөрч байна. Мөн тухайн үед намайг О- гэдэг хүний цүнхэн дотроос 26,000 төгрөг авахаас өмнө И- О- гэдэг хүний өмсөж явсан гадуур хувцасны халаасыг нэгжиж үзээд байсан. Дараа нь цуг явж байхад О- гэдэг хүний гадуур хувцасны халааснаас юм авсан гэж лав хэлээгүй. Юм байгаагүй хоосон байсан юм шиг байна лээ. Би И-ыг хараад өөрөө мэдэж байгаа юм байлгүй гэж бодоод хараад өнгөрсөн. Яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би О- гэдэг хүний цүнхэн дотроос 26,000 төгрөг авсан үйлдэлдээ маш их харамсаж байна. Өөрийн гаргасан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байн. Миний буруу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэсэн мэдүүлэг /хх-ийн 68х/,

 

Яллагдагч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...Надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Бид гурав хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ хэцүү байдалд оруулчихлаа, миний буруу...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 96х/,

 

Яллагдагч Э.И-ы мөрдөн шалгах ажиллагаанд: “...Яллагдагчаар татсан прокурорын тогтоол болон өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Мөн би 2023 оны 09 дүгээр сарын 14-ний шөнө О- аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 11 дүгээр хороолол, 5 дугаар байрны гадна байхдаа О- гэдэг хүний гадуураа өмсөж явсан хувцасны халаасанд юу байгаа юм бол гээд гараа хийж шалгахад хоёр талын халаасанд нь юу ч байгаагүй, хоосон байсан. Тэгэхээр нь гадуур хувцсыг нь О- гэдэг хүн рүү шидсэн... Би өөрийн бурууг ойлгож маш их гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй хялбаршуулсан журмаар шалгаж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 105х/,

 

 О- аймгийн Шүүх шинжилгээний шинжээч эмчийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 819 дугаартай “1. М.О-ы биед баруун, зүүн тохой, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй." гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-54х/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-16х/,

 

О- аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Баян" худалдааны төвийн СU дэлгүүрийн менежер Г.Ариунчимэгээс гаргаж өгсөн 3 ширхэг Е-Баримт  /хх-ийн 167-170х/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.Г-, Б.Г-, Э.И- нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний шөнийн 02 цаг 30 минутын орчим О- аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 11 дүгээр хороолол 5 дугаар байрны гадна хохирогч М.О-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар Б.Г- хохирогчийн биед халдаж, газарт унаган дарсан байх явцад хохирогчийн эд хөрөнгийг дээрэмдэх сэдэл санаа төрж, өмсөж явсан цамц, цүнх зэргийг нэгжиж, 26,000 төгрөгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 26,000 төгрөгийн хохирол учруулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч Г.Г-, Б.Г-, Э.И- нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Г.Г-, Б.Г-, Э.И- нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул тэднийг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч М.О-ы мөрдөн шалгах ажиллагаанд “Надад цүнхний оосор, гар утасны дэлгэц болон бусад зүйлстэй холбоотой гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 24 дэх талд авагдсан байх тул  шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

         

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн тус бүр 9 сарын хугацаагаар О- аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг тэдэнд оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Г-, Б.Г-, Э.И- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 9 сарын хугацаагаар О- аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргуулах зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г- овогт Г-ийн Г-, Ү овогт Б-ын Г-, Б овогт Э-ы И- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-, Б.Г-, Э.И- нарыг тус бүр 9 /ес/ сарын хугацаагаар О- аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.Г-, Б.Г-, Э.И- нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Г-, Б.Г-, Э.И- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайы хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-, Б.Г-, Э.И- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд О- аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ