Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2021/00047

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******967 оны 08 дугаар сарын *******8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 5******* настай, эмэгтэй, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, Ургууд овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: *******96******* оны 0******* дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 58 настай, эрэгтэй, ******* дүүргийн ******* дугаар хороо, 5******* дүгээр байрны 2******* тоотод оршин суух, Боржигон овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2*******0 оны *******2 дугаар сарын 2*******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., хариуцагч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие *******986 онд Л.ай танилцаж, улмаар *******987 оны 7 дугаар сарын 09-нд гэрлэлтээ батлуулж албан ёсоор гэр бүл болсон. Бидний дундаас *******988 оны 4 дүгээр сарын 05-нд охин -, *******989 оны 9 дүгээр сарын 06-нд хүү -, 2007 оны *******2 дугаар сарын *******9-нд охин - нар төрсөн. ай амьдрах хугацаанд архи уух болгондоо агсам тавьж, ямар ч үндэслэлгүйгээр хардаж хөл, гар толгой руу байнга цохиж, хавиргаа хүртэл хугалуулж байсан. Хоёр том хүүхдийг бага байхад архи уугаад шөнжингөө 2 хүүхдээ хажуудаа зогсоож юм ярьж унтуулахгүй зовоож, хүүхдүүд үүнийг эсэргүүцвэл өвлийн хүйтэнд хөөж гаргаж байсан. Мөн бага охиноо төрүүлээд дөрвөн сартай байхад гэрээсээ хөөгдөж зугтаж гарах зэргээр байнга дарамтлуулдаг байсан. Гурван хүүхдээ эцэггүй өсгөхгүйн тулд салж чадахгүй, мөн өдий насандаа салчихвал энэ хүнийг архичин болчих болов уу гэж тэвчиж явсаар өнөөдрийг хүрлээ. Энэ гэрт надад мөнгө санхүүгийн ямар ч эрх мэдэл байхгүй, *******000 төгрөгийн нэгж авч өгчихөөд нэгжээ үрлээ гэж загнадаг. Бага охин -гоо байнга дарамталдагаас болж охин маань аймхай, зүрх муутай хүүхэд болсон. Манай гурван зээ бид нартай хамт хэдэн сар амьдарч байгаа, тэд нарыг ч бас байнга зандарч дарамталдаг. Өөрийнх нь санаанд нийцэхгүй бол доромжилж пизда, гөлгөөр дууддаг. ...*******997 онд ын дүү нарт зээлдүүлсэн мөнгөө нэхсэнээс болж дүү нарт нь зодуулж, үүдэн шүдээ цохиулж байсан. Хамгийн сүүлд хэрүүл маргаан болж хөөгдөж явсаны дараа охин - луу ын дүү утсаар ярьж “та нарыг очиж байгаад бүгдийг чинь ална” гэсэн, дүү нь надтай утсаар ярьж “одоо эвлэрцгээ, хэрвээ үүнээс чинь болж ээжид ямар нэг юм болвол би бензин асгаж байгаад байшинг чинь шатаана” гэж сүрдүүлсэн. Энэ мэтчилэн олон жилийн турш дарамтанд амьдарч байна. Хойшид энэ хүнтэй үнэхээр хамт амьдарч чадахгүй, энэ хүн намайг эсвэл охиныг минь алж байж дуусах юм байна. Би *******2 жилийн турш энэ хүний эхнэр биш боол шиг нь амьдарсан. Намайг ажлаас ирэхэд ядаж хоол хийх  махаа гаргадаггүй, гэрт хоол хийх материал нь байхад өөрөө хийдэггүй байн байн над руу залгаад намайг л ирэхийг хүлээгээд байж байдаг, энэ хүн кофе ууя гэвэл кофе, сүү, сахар бүгд урд нь бэлэн байхад өөрөө хийдэггүй, чи хий гээд л хүнийг зараад байдаг. Хааяа нэг ажлынхан, найз нөхөдтэйгөө гарахаар “архичин минь ирэх болж байна уу” гэж залгаж, таних танихгүй олон хүний өмнө намайг загнадаг. Хэдийгээр энэ хүн миний өмсөх хувцас, хэрэглэх эд зүйлсийг маань авч өгдөг байсан ч хүний амьдрал эд хөрөнгө, мөнгөтэй байх нь чухал биш харин сэтгэл тайван амьдрах л чухал байдаг гэдгийг ойлгосон. Энэ хүн хэрэлдэхдээ надад би чамд хэзээ ч хайртай байгаагүй гэж хэлж байсан. Тэгэхээр би *******2 жилийн турш өөртөө хайргүй хүний хоолыг хийж хамт амьдарсан хэрэг үү гэж бодогдсон. Би 2005 онд жирэмсэн болж 2 хүүхэд маань ч том болчихлоо хоёулаа хүүхэдтэй болох уу гээд нөхөртөө хэлтэл ажилгүй ядарч явж байхад хүүхэд гаргах гэлээ гээд загнаж байсан, тухайн үед энэ хүний дүү нь ******* дүүргийн 5******* дүгээр байранд гуанзтай байсан, тэр дүүгээс нь мөнгө зээлж Улаанбаатар хотод очиж абортонд орж хүүхдээ авахуулсан, тэгэхэд эмч нь 4 сартай эрэгтэй хүүхэд байсан гэж хэлж байсан. Би олон ч удаа абортонд орсон, энэ хүнээс болж биегүй болсон. Гэрт хүүхэд байхад л гэр бүл аз жаргалтай, сайхан байдаг, би мөнгөгүй байсан ч хамаагүй хүүхдээ гаргах л байсан. Би бага охиноо олчихоод 6 сарын турш жирэмсэн гэдгээ нөхрөөсөө нууж явсан, тэгээд хүүхдүүддээ аавд нь яаж хэлэх вэ? гэхэд 2 хүүхэд маань аавд архи өгчихөөд хэдүүлээ хэлье гэсэн. Энэ хүн архи уухаараа хааяа үнэхээр сайхан зантай, хааяа үнэхээр хэлэхийн эцэсгүй зантай. Тухайн үед энэ хүн архи уугаад сайхан зантай байхад нь хүү маань ааваа танд гоё мэдээ хэлье гэж байгаад “бид хоёр дүүтэй болж байгаа” гэж хэлэхэд энэ хүн жаахан уурлангуй байж байснаа сүүлд нь за хүүхдээ гаргая гэсэн, тэгж бага охиноо төрүүлж байсан. Энэ хүн надтай хэрэлдэхээрээ пизда минь бага охин маань байгаагүй бол би чамтай өдий болтол амьдрахгүй байсан гэж хэлдэг. Энэ хүн нэг архи уухаараа 7, 8 хоног дараалж уудаг, архи ууснаас болж бие нь өвддөг, уусан архины мөнгийг нь би төлдөг, архины өр зээлээ дараад мөнгөгүй байх үе манайд зөндөө байдаг байсан. Сүүлд хүү маань аавдаа машин авч өгч манайх гэдэг айл арай дээр амьдрах болсон. зөвхөн өөрийгөө л боддог хувиа хичээсэн муухай хүн. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа бага охин маань би аавыг хүчирхийллийн төвд 2, ******* удаа өгөх гэж байгаад больсон, таныг ааваас салах гэж байгаад баярлаж байна гэж хэлсэн. Эмч намайг зүрх муу байна гэж хэлсэн, би нэг л өдөр унтаж байгаад үхэх байх, үхэхээсээ өмнө охин, зээ нартайгаа аз жаргалтай амьдармаар байна. 2*******0 оны 9 дүгээр сараас хойш буюу энэ хүнийг явснаас хойш би үнэхээр амар тайван сайхан амьдарч байна. 2*******0 оны *******0 дугаар сард энэ хүн өөрийн , , гэсэн ******* дүүгийн хамт гэртээ ирсэн, ирээд удахгүй төрөх гэж байгаа охин руугаа чи ирээд манайх хэрүүл маргаантай болж байна, чи л ээжийгээ сал гэж ятгалаа гэж хэлээд охиноо бушуухан үхээд өг гэсэн. Хүний эцэг хүн чинь хүүхдээ ерөөдөг байтал үхээсэй гэж хараадаг хүн байх уу? Зээ нарыг маань бөгсөө өөрсдөө арч гэх мэтээр загнаж, жаахан л шуугилдахаар уурладаг. Би энэ хүнээс салж санаа амармаар байна, үнэхээр цаашид тэсэхгүй нь, иймд бидний гэрлэлтийг цуцалж, бага охиныг маань миний асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

           Хариуцагч Л. шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би г шударга хүн гэж бодож явдаг байсан, гэтэл үгүй юм байна. Би өөрсдийгөө сайхан амьдарч байсан гэж бодож байгаа. Бид сургуулиа төгсөөд эхнэртэйгээ гэрлэлтээ батлуулаад хил дээр очоод хоёр хүүхэдтэй болж сайхан л амьдарч байсан. Намайг хил дээр ажиллахаа болиход Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүлжүүлэх байрны даргаар хошууч цолтой ажилла, Хонхорт ахмад цолтойгоор ажилла гэсэн ажлын саналууд ирж байсан. Тэдгээр албан тушаалд очоод нэр хүндтэй амьдарч болох байсан ч цалин нь бидний амьдралд хүрэлцэхээргүй байсан болохоор тэдгээр албан тушаалуудыг сонгоогүй би гэр бүлээ авч явахын тулд ******* жилийн турш барилга дээр ажиллаж цемент өрдөг ажлыг хийж, нуруугүй болсон. Би гэр бүлээ авч явахын тулд Польш, Герман улсад очиж ажил хийсэн, Эрээн, Замын-Үүдэд ч очиж ажил хийсэн. Энэ бүхнийг би амьдралаа авч явахын тулд хийдэг байсан. Бидэнд мөнгө төгрөггүй хэцүү үеүүд байсан, хүү маань машин авч өгч манайх арай дээр болсон. Би ямар ч шийдвэр гаргахдаа үргэлж энэ хүнтэй зөвлөлддөг байсан. Манайх ******* дүүрэгт нүүж ирээд ******* жилийн өмнө хашаа байшин худалдаж авсан, тэгтэл хүү охин хоёр маань аав ээждээ туслалцаа үзүүлье гээд банк бус санхүүгийн байгууллага, банкнаас зээл авч манай байшингийн засварын мөнгийг гаргасан. Би энэ хүнээр нэг л удаа архины мөнгө *******00.000 төгрөг төлүүлж байсан, гэтэл энэ хүн архи уух болгонд миний мөнгийг төлдөг байсан, архи уугаад байнга зоддог гэж худлаа ярьж байна. Би тийм үйлдэл гаргадаггүй, энэ хүнийг шударга хүн гэж үнэлж явтал намайг ингэж худлаа гүтгэж ярьж байгааг гайхаж байна. Яагаад гэрт маргаан гарах шалтгаан бий болдог байсан бэ гэхээр энэ хүн ажилд ороод их стресстдэг болсон, гадуур ажлынхантайгаа гардаг болсон. Анх бол би хамт олонтой болж байгаа хүн гэж боддог байсан. Миний хувьд эхнэртээ ганцхан зарчимыг баримтал гэж хэлдэг байсан, тэр нь юу гэхээр мартын 8 ч бай шинэ жил ч бай аливаа арга хэмжээ дуусангуут гэр рүүгээ ирж байгаарай, дуусаад надад хэлж бай, би очиж авъя гэдэг байсан. Баярын арга хэмжээ дуусаад цааш үргэлжлүүлж явбал хүүхдүүдийн нэр хүндэд ч муу, цаашаа үргэлжлүүлж явдаг хүмүүс чинь очсон айлынхаа ч тэр бусад гэр бүлд хэрүүл маргаан үүсгэж байдаг хүмүүс гэж эхнэртээ захидаг байсан. Үүнээс бусдаар бол би эхнэрээсээ баярынхаа арга хэмжээнд өмсөх ямар хувцас хэрэгтэй байна, юу авмаар байна гэж асууж арга хэмжээнд нь бэлдээд түүнийг явуулдаг байсан. Эвлэрүүлэн зуучлагчид очоод нэг удаа таныг цохисон жишээ яриач гэхэд энэ хүн ямар ч хариулт өгч чадаагүй. Гэтэл нэхэмжлэл дээрээ намайг арслан барс мэт бичсэн байсан. Энэ хүний ажилд үлгэр жишээ болгомоор архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй мундаг ахлах тогооч бий, би эхнэрээ тэр хүн шиг байгаач ээ гэж хэлж байсан. Би охиноо үхээрэй гэж хэлээгүй. Энэ хүний хэлж байгаагаар бусдын нүдэнд бид хоёрын амьдрал аймшгийн кино шиг л санагдаж  байгаа байх.

           Би яагаад охидууд, зээ нараа загнадаг вэ гэхээр би тэр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө л загнадаг. Бид загнуулж бүр зодуулж өссөн хүмүүс. 6 настай хүүхэд өөрөө бөгсөө арчиж чадахгүй болохоор өөрөө сур гээд бөгсөн дээр нь алгадах  явдал заримдаа гардаг. Би хүүхдүүддээ зарчимч байх шаардлагыг өндөрт тавьдаг, би өөрөө гаднаа хатуу, дотроо их зөөлхөн хүн. Би хичнээн уурласан ч хүүхдүүдээ гөлөг, пизда гэж хэлдэггүй харин уурлахаараа эхнэртээ хэлчихсэн байдаг. Тэр үгсийг үнэн сэтгэлээсээ хэлээгүй уурандаа хэлчихдэг юм Гэхдээ би шүүхээс ямар ч шийдвэр гарсан хүлээн зөвшөөрнө гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

            Нэхэмжлэгч Ургууд овогт ******* нь хариуцагч Боржигон овогт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

  Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх, нотлох баримтуудыг шинжлэн судлах явцад дараах үйл баримтууд тогтоогдлоо.

            Нэхэмжлэгч Б., хариуцагч Л. нар нь *******986 онд танилцаж, *******987 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамт амьдарч байх хугацаандаа охин Б.-, хүү Б.-, охин Б.- нарыг төрүүлсэн болох нь №62******* тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, №007042*******, Г-************** тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын  шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогджээ.

           Нэхэмжлэгч хариуцагч нар нь байнгын хэрүүл маргаантай байдал, хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2*******0 оноос хойш тус тусдаа амьдарч, охин Б.-, хүү Б.- нар насанд хүрсэн, бага охин Б.- өнөөдрийг хүртэл ээж Б.******* асрамжид байгаа болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******-д “…гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ” гэж заасан.

            Гэрлэгчид нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах төвөөр үйлчлүүлсэн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон болох нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

            Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******.******* дэх хэсэгт “гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр сайн дурын чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ, 4 дүгээр зүйлийн 4.******* дэх хэсэгт “гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ” гэж тус тус заажээ.

            Дээрх заалтуудаас үзэхэд гэрлэлт нь эхнэр нөхөр хоёрын гэр бүл болж хамт амьдрах сайн дурын хүсэл зоригийн илэрхийлэл байхыг ойлгох бөгөөд зохигчид шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, нэхэмжлэгч нь цаашид хариуцагчтай эвлэрэхгүй, эргэж хамт амьдрахгүй гэсэн эрс хатуу шийдвэрт хүрсэн,  хариуцагчтай хамт амьдрахыг хүсэхгүй байгаа, эвлэрүүлэх арга хэмжээ авлаа ч үр дүнд хүрэхээргүй нөхцөл байдал бий болсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.******* дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

            Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5  дахь хэсэгт “…хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал,  хүүхдийн санал зэргийг харгалзан хүүхдийг хэний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох…асуудлыг шүүх шийдвэрлэнэ”, 2******* дүгээр зүйлийн 2*******.******* дэх хэсэгт ”хүүхэд  төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, *******8 дугаар зүйлийн *******8.******* дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, *******8.******* дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“ гэж зааснаар охин Б.-г эх Б.******* асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.2 дахь хэсэгт зааснаар эцэг Л.аас тэтгэлэг гаргуулж, хүүхдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Л.аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх болохыг хариуцагчид  анхааруулах нь зүйтэй.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй.” 5.******* дахь хэсэгт “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж зааснаар охин Б.-д эцэг Л.ай байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхэдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй,  хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 6******* дугаар зүйлийн 6*******.*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн *******99.5*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.аас *******99.5*******0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.д олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт талуудаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хэрэг маргааныг тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.******* дэх хэсэгт зааснаар  Ургууд овогт ******* , Боржигон овогт нарын *******987 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатарын  роайны бүртгэлийн  62*******-рт бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт зааснаар 2007 оны *******2 дугаар сарын *******9-ний өдөр төрсөн охин ын -г эх Ургууд овогт ******* гийн асрамжид  үлдээсүгэй.

         *******. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.2 дахь хэсэгт зааснаар 2007 оны *******2 дугаар сарын *******9-ний өдөр төрсөн охин Б.-г *******6 нас хүртэл /суралцаж байгаа бол *******8 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Л.аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

          4. Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.д  анхааруулсугай.

           5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар  зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан үүрэг хэвээр үлдэхийг, хэн нэгэндээ уг үүргээ биелүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

 6. Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдсугай.

 7. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.9 дэх хэсэгт зааснаар  шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын ******* хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.

 8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******99.5*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *******99.5*******0 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

*******0. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.ТУЯА