Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/34

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга М.Баярмэнд

Улсын яллагч Э.Мөнх-Оргил

Шүүгдэгч Н.*******  

Хохирогч С.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******од холбогдох 24230003040 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын *******багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг ******* дэлгүүрийн арын хашаанд оршин суух хаягтай, урьд Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн ******* дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Н.******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123.1 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. ******* аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 5 дугаар сарын дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Н.*******од Эрүүгийн хуулийн 16, 39-р зүйлийг журамлан мөн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. ******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны дугаартай шийтгэх тогтоолоор Н.*******, нарыг бүлэглэн бусдыг зодож танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Н.*******ыг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Н.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 4******* нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4*******,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан. овогт н ******* /РД:/

Холбогдсон хэргийн талаар: Прокуророос Н.*******од холбогдох 24230003040 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: 

 

Шүүгдэгч  Н.******* нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ******* сумын *******багийн “*******” дэлгүүрийн хашаанд байрлах  гэртээ С.*******ыг шалтгаангүйгээр 10 литрийн төмөр /бедон/ саваар цохиж түүний биед хөнгөн зэргийн гэмтэл  учруулсан болох нь  хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Энэ талаар мэдүүлсэн хохирогч С.*******ын  “...Н.******* 15 цагийн орчим гэртээ согтуу орж ирээд намайг учир зүггүй зодож цохиод эхэлсэн. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...хамтран амьдраад 5 жил болж байна. Тухайн үед  гэрт байсан 10 литрийн багтаамжтай төмөр хувингаар миний баруун зүүн гарын тохой, шуу хэсэг рүү нэлээд олон удаа цохисон тэр төмөр хувингаараа миний толгой хэсэгт 1-2 удаа цохисон. Мөн хөлөөрөө миний толгой хэсэг рүү өшиглөж дэвссэн. Миний хоёр гарын шуу хэсэг хөхөрч хавдсан байсан. ...намайг зодох үед бид хоёроос өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлгээр,

 Гэрч Ц.гийн “...16 цагийн үед  Н.******* манай гэрт 0.75 литрийн хэмжээтэй Агар нэртэй архи авч ирснийг бид хоёр хоёулаа хувааж уусан.. ...Тухайн өдөр бид хоёр манай гэрт архи ууж байхад манай эхнэр над руу залгаад уурлаад байсан юм...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч Н.*******ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч С.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн шүүх шинжилгээний  шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 000000110 дугаартай “...С.*******ын биед гэмтэл учирсан байна. 2. С.*******ын биед тархи доргилт, зүүн бугалагны гадна хэсэгт, зүүн шууны гадна хэсэгт, баруун бугалагны гадна хэсэгт, зүүн тохой, зүүн шууны дээд хэсгийг хамарсан, баруун далны доод хэсэгт, баруун гуяны гадна дунд хэсэгт, зүүн гуяны гадна дунд хэсэгт, баруун өгзөгний хэсгүүдэд цус хуралт. Баруун талын эрхий хурууны арын үенд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.  Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. С.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, яаралтай тусламжийн хуудас зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан  дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Н.******* нь хохирогч С.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангажээ.

 Шүүгдэгч Н.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргаж илэрхийлсэн  бөгөөд түүнд  гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Н.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Хохирогч С.*******т хохирол бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчээс хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн гаргуулахаар...” заасан бөгөөд хохирогчийн эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардал болох  138.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилжээ.

Хохирогч С.*******ын Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас  138.000 төгрөгийн зардал гарсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Н.*******оос 138.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч  байгууллагад олгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Н.*******од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Н.******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.

Шүүгдэгч Н.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Н.*******од прокурорын санал болгож сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шудрага ёсны зарчимд нийцэж байна. Иймд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж,  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10 литрийн хэмжээтэй төмөр /бедон/ сав 1 ширхгийг  цаашид  ашиглах  боломжгүй  тул  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Завхан аймаг дахь  Шүүхийн Тамгын газрын дэргэдэх эд мөрийн  баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан  болохыг тус тус дурдах нь зүйтэй  гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт н *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуу мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******од оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/ гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр /200.000/ төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /1*******00 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, *******5 дугаар зүйлийн *******5.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.1.1-т зааснаар хохирогч С.*******ын Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан 138.000 төгрөгийн зардлыг шүүгдэгч Н.*******оос гаргуулж, иргэний нэхэмжлэгчид байгууллагад олгосугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10 литрийн хэмжээтэй төмөр /бедон/ сав 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  устгахыг Завхан аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дэргэдэх эд мөрийн  баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8.Шүүгдэгч Н.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

 9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДЭЛГЭРМАА