Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/119

 

 

 

 

 

 

 

 

 

2024       03         19                                         2024/ШЦТ/

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 2425000000150 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

            Б.Б.

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагийн орчимд **** аймгийн **** сумын **** багийн ***** тоот Б.Г гэрт оршин суугчийн буюу хохирогчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хохирогчийн эзэмшлийн Samsung note-9 загварын гар утсыг 60 000 төгрөгийн авлагын барьцаа болгон авч явж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон сууцны халдашгүй байдалд халдаж дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “Такси үйлчилгээнд явж байхад Г гэдэг хүн суугаад замаараа архи авах гээд мөнгө байхгүй байна гээд гар утас иргэний үнэмлэхээ надад барьцаалан мөнгө авч архи авсан. Тэгээд дараа нь мөнгө төгрөгийн бололцоо байхгүй байна утсыг маань өгчих мөнгийг чи нь удаахгүй өгнө гээд гуйгаад байхаар нь утсыг нь өгсөн. Гэтэл мөнгөө өгөхгүй 2 сар гаруй болохоор нь залгаж мөнгөө нэхээд гэрт чинь очно гэж хэлсэн. Тэгээд гэрт нь очиход хаалга нь цоожгүй байхаар нь ороход гэртээ унтаж байсан. Тэгэхээр нь би гар утсыг авч гараад эхнэр нь залгахаар нь утас авснаа хэлсэн. Одоо хүртэл мөнгөө өгөөгүй байгаа. Хууль бусаар орон байранд нэвтэрсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Б.Г “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

           

1. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ТХҮ-ОРХ/8959 дугаартай “гар утасны зах зээлийн үнийг 2024 оны 01 дүгээр сарын байдлаар 350,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан. /хх-ийн 8-15 тал/

2. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургууд.х-ийн 26-30 тал/

3. Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд.х-ийн 31-33тал/

4. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /хх-ийн 34-35-р тал/

5. Хохирогч Б.Г “Би 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шөнө найзуудтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад ихээр согтож зарим үйл явдлаа санахгүй байгаа юм, ямар ч байсан гар утасныхаа Ubcab апплейкшнээр такси үйлчилгээ дуудаж *** багийн ***** тоот хаягтай гэртээ шөнө 00 цаг өнгөрч байхад хүргүүлэн харьсан байх шиг байсан. Намайг гэрт ороход хүн байгаагүй, манай эхнэр хүүхэд нар Бүрэнбүстэд байрлах зуслангийн байшин руугаа явчихсан байсан. Гэрт ирээд таксины жолооч байна өчигдөр би чамайг гэрт чинь оруулж ирсэн, гар утас чинь надад байгаа юм, чи өчигдөр таксинд суугаад Уртцагаан орж архи дамлан зардаг хүнээс 1 шил архи, 1 хайрцаг тамхи тус тус аваад мөнгө шилжүүлэх гээд чадахгүй байж байснаа гар утсыг минь авчих гэж нөгөө архи зарсан хүндээ өгөх гэтэл авахгүй гэхээр нь ах нь бэлэн мөнгө өгөөд төлчихсөн юм, таксиныхаа тооцоотойгоо нийлээд 60,000 төгрөг болсон, одоо мөнгөө өгчих гэхээр нь би ахаа та дансаа болон утасны дугаараа үлдээчих, тэгээд миний гар утсыг өгчих, мөнгөтэй болохоороо шилжүүлээд өгье, миний иргэний үнэмлэхийг аваад явчих гэж хэлээд иргэний үнэмлэхээ өгөхөд зөвшөөрөөд миний Samsung note 9 маркийн гар утсыг надад өгсөн. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би мөнгөө өгөх гээд ахын дугаарыг санаж байсан болохоор дугаар луу нь залгатал авахгүй байхаар нь дансаа явуулаарай ахаа гэж мессеж бичсэн чинь ямар ч хариу өгөхгүй байсан. Би тухайн үед гэрээс өөр газар явж байсан болохоор бичиж өгсөн дансных нь дугаар байхгүй байсан, гэртээ очоод мөн данс бичиж өгсөн жижигхэн цаасыг нь олоогүй юм. За ингээд өөрөө ярих байлгүй дээ гэж бодоод мөнгөө шилжүүлж өгч чадаагүй явж байсан чинь оны дараахан байсан санагдаж байна, таксины жолооч ах өөрөө залгаад шинэ жилийн баяр гээд мессежийг чинь анзаараагүй байна, одоо л харлаа, одоо шилжүүлчих үү гэхээр нь би он гараад баяр гээд яг одоо бол мөнгөгүй болчихлоо, цаг хугацаа зааж хэлэлгүйгээр цалин орохоор шилжүүлээд өгье гэсэн чинь за гэж хэлсэн. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын дунд үед над руу ах өөрөө залгахаар нь ахаа мөнгөгүй байгаад байна, удахгүй шилжүүлнэ ээ гэсэн чинь за гэчхээд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр танай гэрт чинь очиж мөнгөө олж авна гэсэн утгатай мессеж бичсэн байхаар нь хариу өгөлгүй хаячихсан. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнөжингөө би өөрийн гар утсаараа кино үзэж байгаад өглөө үүрээр 06 цаг болж байхад эхнэр Б.Н руу фейсбүүкийн мессенжерийн видео коллоор залган ярьж зуслангаасаа хэдэн цагт гэртээ ирэхээр байна бэ, би одоо л унтах гэж байна, унтчихвал хаалга сонсохгүй байж магадгүй болохоор түгжилгүй унтлаа шүү, шууд ороод ирээрэй гэж хэлээд том өрөөнийхөө зүүн талын орон дээр хэвтэж гар утсаа том өрөөний цонхны доод хэсэгт байрлах буйдан дээр цэнэглээд тавьсан байсан. Тэгээд унтаад өглөөний 11 цагийн орчимд сэрсэн чинь эхнэр байхгүй байхаар нь гар утсаа аваад ярих гэсэн чинь гар утас байхгүй байхаар нь нөүтбүүкээ асааж эхнэр Б.Н-н “Н.Н гэдэг фейсбүүк хаяг руу өөрийнхөө “G.Z гэсэн хаягаасаа залгаж гар утас байхгүй байна, залгадаа, чи ирсэн юм уу гэсэн чинь миний гар утас руу залгачхаад над руу эргэж фейсбүүкээр залгаад “залгасан чинь таксины жолооч гээд нэг эрэгтэй хүн чиний утсыг авч байна, надад 60,000 төгрөгийн өртэй юм, өрөндөө гэр лүү чинь ороод гар утсыг нь авчихлаа, мөнгөө өгөөд гар утсаа аваарай гэж хэлэхэд нь манай эхнэр “би өмнөөс өгье та очоод эргүүлээд өгчих, хэрэв өгөхгүй бол цагдаад хандана” гэсэн чинь тэгвэл сайн байна, цагдаагаар явъя гэж хэлэхээр нь би хэсэг хүлээж байсан чинь ирэхгүй байсан. Тэгтэл эхнэр удалгүй ирэхээр нь эхнэрийн ******** дугаараас жолоочийн ******** дугаарын утас руу залгаж таны мөнгийг өгөхгүй гээд байгаа юм биш, худлаа яриад байгаа ч юм биш танд боломжгүй гэдгээ хэлж байгаа шүү дээ, гар утасгүй бол болохгүй шүү дээ, хүний гэр оронд дураараа хэлэхгүй нууцаар орж ирээд хүний гар утас авдаг нь яаж байгаа юм бэ, цагдаад хандана шүү гэсэн чинь тэг, тэг хэн нь хохирохоо харна аа, манай дүүгийн өрөөнд уулзъя гэх мэтээр тоохгүй байгаад байхаар нь цагдаад хандах болсон... Манай гэрт таксины жолооч ах орж ирэхэд нууцаар мэдэгдэлгүйгээр орж ирээд надад юу ч хэлэлгүй гар утас аваад гарсан байсан. Манай гэрийн хаалга гаднаасаа шууд онгойдог юм. Манай эхнэртээ утсаар ярихдаа хүртэл аваад гарсан талаараа хэлсэн байсан. Хэрвээ би жолооч ахыг орж ирэхийг нь мэдсэн бол юу гэж гар утсаа өгөх билээ” гэх мэдүүлэг. /хх-ийн 38-39тал/

6. Б.Г-н үүрэн холбооны *******  дугаарын яриа болон мессежний түүхчилсэн лавлагаа /хх-ийн 40-43 тал/

7. Гэрч Б.Н-н “2024 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө 10 цагийн үед би нөхөр Г-н ******* дугаар луу залгасан чинь танихгүй хүн утсыг нь авсан. Би тухайн хүнээс яагаад нөхрийн утсыг авсан талаар асуухад би нөхрийн чинь утсыг авчихсан, нөхөр чинь надаас 60,000 төгрөг аваад өгөхгүй болохоор гэрт нь ороод утсыг нь авчихсан, утсаа мөнгөө өгөөд аваарай гэж хэлсэн. Ингээд би нөхөр лүү чат бичсэн чинь нөхөр гэрийнхээ суурин компьютероор над руу залгадаа миний утас алга байна гэж хэлэхээр нь чиний утсыг танихгүй хүн аваад 60,000 төгрөг өгөөд аваарай гэж байна гэж хэлсэн. Ингээд би **** тоот нөхрийнхнөө гэрт очиж өөрийнхөө утсаар залгаж яриулсан. Нөхөр тухайн хүнийг утас аваад ир мөнгийг чинь өгье гэсэн чинь цагдаа дээр учраа ольё гээд байхаар нь нөхөр цагдаад очиж гомдол гаргасан... Нөхөр Г нь гэрийнхээ хаалгыг түгжээгүй, зүгээр хаалттай байсан. Манай гэрийн хаалга гадна талаасаа дарах үед шууд онгойдог юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 47 тал/,

8. Яллагдагч Б.Б-н “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгаа тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Хохирогч гээд байгаа Г гэдэг залуу такси үйлчилгээнд явж байхдаа архи дамлан зардаг хүнээс архи пиво тамхи зэргийг 60,000 төгрөгөөр худалдан аваад мөнгөө өгөлгүй надаас гуйж мөнгө авчхаад өгөхгүй 2 сар гаруй хугацаа болсон болохоор би 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн өглөө 10 цагийн орчимд ***** тоот хаягтай гэрт нь очиход хаалга нь хагас нээлттэй байхаар нь шууд явж ороход Г нь том өрөөнийхөө орон дээр үүд рүүгээ хараад хэвтэж байсан. Тэгээд намайг орж ирэхийг хараад шууд хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд цааш хараад хэвтчихээр нь би Г мөнгөө авъя гэсэн чинь “за за гээд нойрмог маягтай дуугараад байхаар нь шар өнгийн буйдан дээр гар утас нь дуугарах шиг болохоор нь хартал my beeb гэсэн нэртэй нэг дугаараас залгаж байсан. Тэгэхээр нь гар утсыг нь аваад дуудлагыг хүлээн авч ярингаа шууд гэрээс нь гараад явсан бөгөөд нэг эмэгтэй хүн байхаар нь бүх болсон асуудлын талаар хэлж, мөнгө авах ёстой таксины жолооч байгаа юм гэсэн чинь за тэгвэл хаалга сайн хаагаад гараарай, дансны дугаараа мөнгөн дүнтэй явуулчих гэхээр нь би өөрийн утаснаас эхнэрийнх нь дугаар луу данс болон мөнгөн дүнтэй мессежийг явуулсан. Г согтуу байсан уу нойрмог байсан уу гэдгийг үнэхээр мэдэх юм алга, ямар ч байсан эрүүл согтуу нь мэдэгдэхгүй за за гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 63тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагийн орчимд **** аймгийн ****сумын *** багийн *** тоот хохирогч Б.Г гэрт оршин суугчийн буюу хохирогчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хохирогчийн эзэмшлийн Samsung note-9 загварын гар утсыг 60 000 төгрөгийн авлагын барьцаа болгон авч явж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон сууцны халдашгүй байдалд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Г “таксины жолооч гээд нэг эрэгтэй хүн чиний утсыг авч байна, надад 60,000 төгрөгийн өртэй юм, өрөндөө гэр лүү чинь ороод гар утсыг нь авчихлаа, мөнгөө өгөөд гар утсаа аваарай гэж хэлсэн байсан” гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ТХҮ-ОРХ/8959 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургууд, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл,  Б.Г эзэмшлийн үүрэн холбооны ******* дугаарын яриа болон мессежний түүхчилсэн лавлагаа, гэрч Б.Н-н “2024 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө 10 цагийн үед би нөхөр Г ийн ******* дугаар луу залгасан чинь танихгүй хүн утсыг нь авсан. Би тухайн хүнээс яагаад нөхрийн утсыг авсан талаар асуухад би нөхрийн чинь утсыг авчихсан, нөхөр чинь надаас 60,000 төгрөг аваад өгөхгүй болохоор гэрт нь ороод утсыг нь авчихсан, утсаа мөнгөө өгөөд аваарай гэж хэлсэн” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Б-н “би 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн өглөө 10 цагийн орчимд **** тоот хаягтай гэрт нь очиход хаалга нь хагас нээлттэй байхаар нь шууд явж ороход Г нь том өрөөнийхөө орон дээр үүд рүүгээ хараад хэвтэж байсан, шар өнгийн буйдан дээр гар утас нь дуугарах шиг болохоор нь хартал my beeb гэсэн нэртэй нэг дугаараас залгаж байсан. Тэгэхээр нь гар утсыг нь аваад дуудлагыг хүлээн авч ярингаа шууд гэрээс нь гараад явсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагийн орчимд *** аймгийн *** сумын *** багийн **** тоот хохирогч Б.Г гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орж, хохирогчийн эзэмшлийн Samsung note-9 загварын гар утсыг 60 000 төгрөгийн авлагын барьцаа болгон авч явсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Б.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй хууль бусаар нэвтрэн орж, орон сууцны халдашгүй байдалд халдаж, дураараа авирлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овгийн Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А