| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 131/2016/0014/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/160 |
| Огноо | 2016-12-07 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2016/ШЦТ/160
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Хохирогч *******,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 01 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогтой *******ын *******,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч ******* нь 2015 оны 11 сарын 23-ны шөнө 23 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод хамтран амьдрагч *******ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний хөлний зүүн шилбэнд заазуураар зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч ******* нь 2015 оны 11 сарын 23-ны шөнө 23 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод хамтран амьдрагч *******ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний хөлний зүүн шилбэнд заазуураар зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох ...
-хохирогч *******ийн өгсөн ... Би 2015.11.23-ны шөнө 23 цагийн үед Баянхонгор аймгийн Есөнбулаг 9-р баг 9-08-01 тоот гэртээ 6 настай хүү ын хамт унтаж байсан чинь миний хамтран амьдрдаг ******* гэч согтуу гэрт орж ирэхээр нь чи байнга архи ууж байх юм гэж хэлхэд тогооны савнаас заазуур авч намайг орон дээрээс татаж унагаагаад миний зүүн хөлийн шагайны дээд хэсгийг заазуураар зүссэн. ******* нь урд өмнө нь ийм үйлдэл гаргаж байгаагүй. Тухайн үед ******* нь намайг эмнэлэгээр дагуулж явж хөл үзүүлж харуулж, хөлний оёо сэдрээд байсныг цуг явж эмчилгээ хийлгэсэн. Одоо надад *******аас нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр хоорондоо учир зүгээ олж эвлэрсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
-шүүгдэгч *******ын өгсөн ... Би 2015.11.23-ны өдөр Баянхонгор аймгийн 1-р баг Жаргалант зочид буудалд хоёр найзын хамт 0.75 гр 5-н шил архи хувааж уугаад тасарсан байсан. 9-08-01 тоотод байдаг гэртээн хариад хамтран амьдрдаг тэй хувийн таарамжгүй харьцаанаас болж хөлийг нь заазуураар зүссэн байна лээ. Тухайн үед би тасарсан байсан болхоор юуч санахгүй байна буруугаа хүлээж байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
- Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 12 сарын 09-ний өдрийн 644 тоот шинжээчийн дүгнэлтэнд :
*******ийн биеийн зүүн хөлийн шилбэнд шарх гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Үүссэн гэмтэл нь 2014 оны 12-р сарын 05 ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан a 216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 15/, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн заазууранд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 6/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь өмнө нь 4 удаа ял шийтгэгдэж байсан ба сүүлчийн гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэлгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******тэй сайн дураараа эвлэрсэн, хохирогчийн бие бүрэн эдгэрсэн тухай шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь мэдүүлсэн тул шүүгдэгч *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг заазуурыг устгаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэргийн учир 3 хоног цагдан хоригдсон зэргийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4-д зааснаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой *******ын *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар түүнд холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг заазуурыг устгасугай.
4. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэргийн учир 3 хоног цагдан хоригдсон зэргийг тус тус дурдсугай
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА