Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2022/0515

 

 

 

 

 

2022              06          23                                    128/ШШ2022/0515

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б***

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Ц****** , Н.Ч***

Хариуцагч: Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Б.А*** ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч:  М.А***

Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” Б/5*** дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Б*** г урьд эрхэлж байсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, Д.Б*** гийн урьд эрхэлж байсан албан тушаалын цалингийн зөрүү 3,112,477.55 төгрөгийг гаргуулж, зөрүү 3,112,477.55 төгрөгт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.А*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч  М.А*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” Б/5*** дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Б*** г урьд эрхэлж байсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын дарга /шинэ нэршлээр/-ын албан тушаалд эгүүлэн томилуулах, Д.Б*** гийн урьд эрхэлж байсан албан тушаалын цалингийн зөрүү 3,112,477.55 төгрөгийг гаргуулж, зөрүү 3,112,477.55 төгрөгт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах. шаардлагаар маргаж байна.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1.Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/5*** тоот “Албан тушаал бууруулах тухай” тушаалаар  Үндэсний аудитын газрын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 516, 517 дугаартай албан шаардлагыг үндэслэж Д.Б*** г албан тушаалаас нь бууруулж, эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандсан

2.2. Төрийн албаны зөвлөл Д.Б*** гийн дээрх тушаалыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хянаад “Таныг албан тушаал бууруулсан шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй” гэсэн хариуг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 01/06 дугаар албан бичгээр өгсөн,

2.3. Тус шүүх Д.Б*** гийн “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/5*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

 

2.4. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/5*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах,  урьд эрхэлж байсан Санхүү төлөвлөлтийн газрын даргын албан тушаалд эргүүлэн томилуулах, албан тушаал буурч мэргэжилтнээр ажилласан хугацааны цалингийн зөрүү 3,112,477,55 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон, эрүүл мэндийн даатгалын зөрүүг нөхөн төлүүлэх,  гаргуулах” гэж ихэсгэж, тодруулсныг шүүх хүлээн авсан.  

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/5*** дугаартай албан тушаал бууруулах тушаалыг хүчингүй болгуулах урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилуулах, цалингийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  Нэхэмжлэлийн шаардлагын дагуу Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 110 дугаар тушаалаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын бүтцийг өөрчлөн баталсан. Тус өөрчлөлтөөр Санхүү төлөвлөлтийн газрыг Тамгын газартай нэгтгэн Төрийн захиргаа, санхүүгийн удирдлагын газар нэртэй болгосон. Урьд миний эрхэлж байсан санхүү төлөвлөлтийн газрын даргын албан тушаалыг Төрийн захиргаа санхүү удирдлагын газрын дарга нэртэй болгосон нь өмнө эрхэлж байсан чиг үүрэг өөрчлөгдөөгүй зөвхөн албан тушаалын нэршил нь өөрчлөгдсөн болно. 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/5*** дугаартай албан тушаал бууруулах тухай тушаалыг хүчингүй болгож, Төрийн захиргаа, санхүүгийн удирдлагын газрын даргын албан тушаалд эргүүлэн томилуулахыг даалгах, цалингийн зөрүү 3,112,477,55 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон, эрүүл мэндийн даатгалын зөрүүг нөхөн төлүүлэх, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/5*** дугаар "Албан тушаал бууруулах тухай" тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэг: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Д*** Д.Б*** г Санхүү төлөвлөлтийн газрын даргын албан тушаалд ажиллуулахгүй гэж ажлын байрны дарамт учруулсан талаар:

Миний бие Д***-ын Б*** нь төрийн албанд тасралтгүй 26 жил ажиллаж байгаа бөгөөд, хөдөлмөр халамжийн салбарт тасралтгүй 11 жил ажиллаж байна. Төрийн албаны тухай хуулийн 25.1, 26.1-д заасны дагуу хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүү төлөвлөлтийн газрын даргын албан тушаалд тавьсан ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн сайн хангаж 2020 оны 06 дугаар сард томилогдсон. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Д*** нь 2020 оны 12 дугаар сараас хойш Санхүү төлөвлөлтийн газрын дарга Д.Б*** надтай хамтран ажиллахгүй, сонирхолгүй байгаагаа удаа дараа илэрхийлэн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бич, ажлаа өг, өмнө нь хийж байсан халамжийн сангийн ахлах мэргэжилтний ажил дээрээ шилжиж ажилла гэж 3-4 удаа дуудаж уулзахдаа хэлж ажлын байран дээр дарамтлан хууль бус шаардлагыг тулгасан.

Миний бие ажлаа өгөхөөр өргөдлөө бичиж өгсөн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх хэсэгт заасны дагуу Төрийн жинхэнэ албан хаагч нь өргөдөл болон хүсэлт өгсөн тохиолдолд төрийн албанаас бүр мөсөн чөлөөлөгддөг тул өргөдөл өгөх боломжгүй. Хэрэв миний бие ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн тохиолдолд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг дахин өгч байж төрийн албанд ажиллана. Энэ нь миний эрх зүйн байдал дордож, хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөх нөхцөл байдал үүсч байна гэсэн тайлбарыг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Д*** д бичгээр өгсөн. Гэтэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Д*** нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар та хүсэлтээ гаргаж өгсөн тохиолдолд цалин хөлс бууруулахгүйгээр шилжүүлэн томилно" гэсэн. Ингээд 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр сонсох ажиллагааны мэдэгдэх  хуудсаар Санхүү төлөвлөлтийн газрын дарга Д.Б*** г Төрийн албаны тухай хуулийн 44.1-д заасны дагуу шилжүүлэн ажиллуулах тухай сонсох ажиллагааг 03 дугаар сарын 05-ны өдөр хийхийг мэдэгдсэн.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т "Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно" гэж заасан байна.

Дээрх хуулийн заалтын хүрээнд миний бие Д.Б*** нь Санхүү төлөвлөлтийн газрын даргаар 10 жил ажиллаагүй бөгөөд төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагын хооронд шилжүүлэн ажиллуулах асуудал биш юм.

Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 34/31 хамтарсан тушаалаар "Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай" журмын 1.5-д "Төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулна" гэж заасан. Гэтэл намайг Санхүү төлөвлөлтийн газрын даргаас Халамжийн сан хариуцсан ахлах мэргэжилтний орон тоон дээр ажиллах нь дээрх хууль, эрх зүйн актыг тус тус зөрчиж байгаа тул өгсөн мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбар гаргасан.

Хоёр: Д.Б*** намайг албан тушаал бууруулсан нь хууль зүйн үндэслэлгүй талаар: Д.Б*** миний бие ажлаас чөлөөлөгдөх, болон шилжин ажиллах өргөдөл гаргах Г.Д-н хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/5*** дугаар тушаалаар Д.Б*** намайг Санхүү төлөвлөлтийн газрын даргын албан тушаалаас бууруулж, халамжийн сан хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон. Тус тушаалыг хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.

Гэтэл Төрийн албаны зөвлөл 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/06 дугаар албан бичгээр намайг албан тушаал бууруулсан тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм гэх хариу ирүүлсэн. Д.Б*** намайг албан тушаал бууруулах тухай 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/5*** дугаар тушаалын гол үндэслэл нь Үндэсний аудитын газрын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №516/A0160060****, №515/A0160060*** тоот албан шаардлагуудыг үндэслэжээ.

2.1.Үндэсний аудитын газрын 2021 оны 04 сарын 07-ны өдрийн №515/А0160060*** дугаар албан бичигт "нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, зарчмыг баримталж ажиллаагүй нягтлан бодогч нарт хариуцлага тооцож, биелэлтийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний дотор Үндэсний аудитын газарт ирүүлэх, цаашид алдаа давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Д*** , Д.Б*** нарт даалгав" гэжээ.

Дээрх алдаа нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын алдаа биш бөгөөд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Налайх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Багануур дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Ховд аймгийн Хөдөлмөр газрууд санхүүгийн тайлангаа алдаатай илэрхийлснийг аудитын явцад залруулгыг хийлгэсэн. Иймд дээрх аймгуудын удирдлагууд болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан албан тушаалтнуудад ажлын хариуцлага алдаж алдаа гаргасан. Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн шууд захирагч нар нь өөрсдөө тусгай сангийн хөрөнгийг захиран зарцуулж, хариуцлагыг нь хүлээх үүрэгтэй байдаг.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2-д Ерөнхий нягтлан бодогч дараах үүрэг хүлээнэ. Тус хуулийн 20.2.10 "аудитын байгууллагаас зөвлөмж болгосон бүртгэлийн алдааны залруулгыг мэргэжлийн түвшинд хянан, удирдлагад танилцуулах, зөвшөөрсөн тохиолдолд тухайн санхүүгийн жил, улирлын тайланд залруулга хийх, зөвшөөрөөгүй тохиолдолд аудиторт үндэслэл бүхий тайлбар хүргүүлэх" гэсэн заалтуудыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтнүүд хэрэгжүүлж ажиллаагүйгээс санхүүгийн тайлан алдаатай гарсан байна.

Үндэсний аудитын газрын 2021 оны 04 сарын 07-ны өдрийн №515/А0160060*** дугаар албан бичигт холбогдох стандарт, журам, зааврыг баримталж ажиллаагүй нягтлан бодогч нарт хариуцлага тооцож, биелэлтийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхийг шаардсан. Гэтэл Д.Б*** д хариуцлага тооцох талаар огт дурдаагүй ба миний хувьд Санхүү төлөвлөлтийн газрын дарга бөгөөд дээрх байгууллагуудын төсвийн шууд захирагч нар болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтнүүд уг санг захиран зарцуулдаг тул хариуцлага ногдуулах үндэслэлгүй юм. Нягтлан бодогч нарт хариуцлага тооцож биелэлтийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлж, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Д*** , Д.Б*** нарт хамтад нь даалгасан.

2.2. Үндэсний аудитын газрын 2021 оны 04 сарын 07-ны өдрийн № 516/A0160060 дугаар албан бичигт "Санхүүгийн нэгтгэсэн тайланг алдаатай бэлтгэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн нэгтгэл хариуцсан ажилтанд хариуцлага тооцож, биелэлтийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний дотор Үндэсний аудитын газарт ирүүлэх, цаашид алдаа давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Д*** , Д.Б*** нарт даалгав" гэжээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ахлах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.М*******г 2020 оны 12 дугаар сард ерөнхий газрын даргын албан үүргийг тур орлон гүйцэтгэгч Л.Д*** томилсон. Тус мэргэжилтэн нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтын 2-д "Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн тайлан нэгтгэл, төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ, улирал, жилийн санхүүгийн нэгдсэн тайлан, тодруулгыг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон батлагдсан маягтын дагуу хуулийн хугацаанд нь гаргаж баталгаажуулан, холбогдох яамдад хүргүүлэх, удирдлагыг мэдээллээр хангах", 2 дугаар зорилтын 4-т "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн тайлангийн нэгтгэлийг гаргах" гэсэн албан тушаалын тодорхойлолтын чиг үүргүүдээ зөрчиж албан үүргээ гүйцэтгэхдээ мэргэжил, ур чадварын алдаа гаргасан нь аудитын байгууллагын шалгалтаар илэрсэн. Аудитын явцад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн алдаатай нэгтгэсэн тайлангийн залруулгыг Санхүү төлөвлөлтийн газрын дарга Д.Б*** миний бие болон ахлах нягтлан бодогч Б.О-н хамтаар хийлгэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2020 оны жилийн эцсийн тайлангийн аудитын дүгнэлтийг гаргуулсан.

Үндэсний аудитын газрын 2021 оны 04 сарын 07-ны өдрийн №516/А0160060**** дугаар албан бичигт мөн л Д.Б*** надад хариуцлага тооцуулах болон миний гаргасан алдааны талаар огт байхгүй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн нэгтгэл хариуцсан ажилтанд хариуцлага тооцож, биелэлтийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний дотор Үндэсний аудитын газарт ирүүлэх шаардлага тавьжээ. Д.Б*** миний бие Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тайлангийн нэгтгэл хариуцсан ажилтан биш юм.

2.3. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий даргын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/5*** дугаар тушаалын 1 дүгээр зүйлд Д.Б*** нь алдаа дутагдал гаргаж албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1, 2, 5 дахь чиг үүрэг, 2 дугаар зорилтын 1, 3, 4 чиг үүрэг, 3 дугаар зорилтын 3, 4 чиг үүрэг, 4 дүгээр зорилтын 2, 3, 5, 6 дахь чиг үүргүүдийг хангалтгүй биелүүлсэн нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон гэжээ. Аудитын байгууллагын дүгнэлтээр Д.Б*** г албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1, 2, 5 дахь чиг үүрэг, 2 дугаар зорилтын 1, 3, 4 чиг үүрэг, 3 дугаар зорилтын 3, 4 чиг үүрэг, 4 дүгээр зорилтын 2, 3, 5, 6 дахь чиг үүргүүдийг хангалтгүй биелүүлсэн гэсэн дүгнэлт огт гараагүй.
         Харин нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, зарчмыг баримталж ажиллаагүй нягтлан бодогч нарт Санхүүгийн нэгтгэсэн тайланг алдаатай бэлтгэсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн нэгтгэл хариуцсан ажилтанд хариуцлага тооцох албан шаардлагууд л гарсан юм. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүү төлөвлөлтийн газрын дарга Д.Б*** миний бие албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдоогүй байхад надад огт хамаагүй алдааг намайг гаргасан мэтээр албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй юм.

Монгол Улсын Сайд Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 1.6-д "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал тогтоож өөрт нь бичгээр мэдэгдсэн байна" гэж заасан. Санхүү төлөвлөлтийн газрын дарга Д.Б*** намайг албан тушаал бууруулах болсон үндэслэлийг огт шалгаж, тогтоогоогүй бөгөөд ямар үүргийг яаж зөрчсөн болохыг шалгаж тогтоогоогүй байж албан тушаал бууруулсан нь илт үндэслэлгүй байна.

Д.Б*** миний бие Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүү төлөвлөлтийн газрын даргын албан тушаал дээр ажиллаж байх хугацаандаа ажлын байрны дарамт шахалтад байнга өртөж, ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс ажлаа өг гэсэн хууль бус шаардлагатай удаа дараа тулгарч, хууль зүйн ямар ч үндэслэлгүй тушаалаар албан тушаал буураад байна. Энэ нь миний Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.1.4, 62 дугаар зүйлийн 62.1.1. 62.1.2 дэх хэсгүүд заасан эрхүүд ноцтой зөрчигдөж байна.

Гурав: Урьд нь үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулж байсан талаар:
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/195 дугаар "Д.Б*** д сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалаар надад сануулах шийтгэл ногдуулсан.

Тус тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/180*** дугаар "Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах тухай" тушаалын боловсруулалтад хяналт тавиагүй гэсэн. Уг тушаалыг Хууль, эрх зүй хамтын ажиллагааны хэлтэс боловсруулсан. Харин тус тушаалын 1 дүгээр зүйлд ". ...... томилолтын зардлыг 1 дүгээр хавсралтаар тус тус баталсугай", 3 дугаар зүйлд "Хяналт шалгалтын томилолтын зардлыг нийгмийн халамжийн сангаас зарцуулахыг Санхүү төлөвлөлтийн газар /Д.Б*** /-д зөвшөөрсүгэй" гэж тус тус заасан. Тус тушаалын 3 дугаар хавсралтаар томилолтын зардал 554,000 төгрөг гэж байгааг 504,000 гэж өөрчлөх ёстой тул  миний бие А/180 дугаар тушаалын 3 дугаар зүйл хэрэгжээгүй.

Д.Б*** д сахилгын шийтгэл ногдуулах тухай 2020 оны 12 сарын 10-ны өдрийн тушаалын үндэслэх хэсэгт “ажлын тушаалын” гэсэн нь захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай байх тул илт хууль бус захиргааны акт юм.

Д.Б*** намайг сахилгын зөрчил гаргасныг шалгаж тогтоогоогүй тул хууль бусаар шийтгэл ногдуулсан. Үүнийг миний хувьд Л.Д*** ийг дахин ийм үйлдэл гаргахгүй найдахын сацуу даргатайгаа эвтэй байх, аливаа хавчлагаас айж Төрийн албаны зөвлөл болон шүүхэд гомдол гаргаагүй юм.

Дөрөв: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/24 дүгээр Д.Б*** гийн албан тушаалын цалинг 1 сарын хугацаанд 19 хувиар бууруулах хууль бус тушаалыг Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 148 дугаар тогтоолоор хүчингүй болгосон талаар:

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Д***-н 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/24 дүгээр "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалаар Санхүү төлөвлөлтийн газрын дарга Д.Б*** миний албан тушаалын цалинг 1 сарын хугацаанд 19 хувиар бууруулсан.

Уг тушаал нь огт хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Д.Б*** миний бие сахилгын зөрчил гаргаагүй байхад зөрчил гаргасныг тогтоосон мэтээр хувийн үзэмжээр ажлын байрны дарамт учруулсан хууль бус тушаал гаргасан. Өөрөөр хэлбэл Д.Б*** намайг Санхүү төлөвлөлтийн даргын албан тушаалд ажиллуулахгүй гэж удаа дараа дарамталж хууль зөрчиж байгаа тул Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.

Ингээд, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 148 дугаар тогтоолоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн  Б/24 дүгээр тушаалыг хууль бус гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 Төрийн албаны зөвлөлийн тус тогтоолоор Д.Б*** намайг сахилгын зөрчил гаргаагүй болохыг тогтоосон.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Д*** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 14,Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 39.1.3, 39.1.4, 39.1.12, 44, 45 дугаар зүйлийн 48.1.2 дахь хэсэгт заасныг тус тус ноцтой зөрчиж байгаа тул түүний гаргасан 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/5*** дугаар "Албан тушаал бууруулах тухай" тухай тушаалыг хүчингүй болгож Д.Б*** намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилж өгнө үү” гэв.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/5*** тоот тушаал нь Үндэсний аудитын газрын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 516, 517 дугаартай албан шаардлагыг үндэслэж Д.Б*** г албан тушаалаас нь бууруулсан байдаг. Тус албан шаардлагаар ямар зөрчил гаргасан гэж үзэж байгаа гэхээр Үндэсний аудитын газрын 516 дугаар албан шаардлагад үндэсний нягтлан бодох бүртгэлийн журам, зааврыг баримталж ажиллаагүй нягтлан бодогч нарт хариуцлага тооцож 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Үндэсний аудитын газарт ирүүлэхийг цаашид алдаа гаргахгүй байхыг Санхүү төлөвлөлтийн газрын дарга Д.Б*** , Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Д*** д даалгав гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 515 дугаартай албан шаардлагад Д.Б*** гийн гаргасан алдаа гэж байхгүй. Нягтлан бодох бүртгэлийн заавар, стандартыг баримталж ажиллаагүй нягтлан бодогч нарт хариуцлага тооцож ирүүлэхийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлэхийг Д.Б*** , Л.Д*** нарт үүрэг болгосон. Д.Б*** г 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/5*** дугаартай тушаалаар Д.Б*** г алдаа гаргасан мэтээр хариуцагч байгууллага тушаалыг үндэслэн гаргасан. Нотлох баримтаар Үндэсний аудитын газрын аудитор Д.Ц*** , 515 дугаартай албан шаардлагын ажлын даалгаврын хавсралтаар ямар ажлыг хэн хариуцаж гүйцэтгэснийг тодруулах үүднээс сүүлд нотлох баримтаар ирүүлсэн баримтад Д.Б*** гийн гаргасан алдааны талаар нэг ч баримт байхгүй. Өөрөөр хэлбэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хэлтсүүдийн нягтлан бодогч нарын алдааны талаар хавсралтаар ирүүлсэн байгаа. Албан тушаалын тодорхойлолтоор аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хэлтсүүдийн нягтлан бодогч нарт мэргэжил, арга зүйгээр хангах үүрэгтэй. Төсвийн тухай хуульд зааснаар аймаг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хэлтсүүд бие даасан төрийн байгууллагууд байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсанаар Төсвийн тухай хуульд зааснаар төсвийг тайлагнах үүргийг тухайн байгууллага өөрөө хариуцдаг. Дээд шатны байгууллага нь тухайн байгууллагын төсвийн тайлагнах, төсвийг төлөвлөх, үр дүн гаргах үүрэггүй, зүгээр албан тушаалын тодорхойлолт зааснаар хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангана гэсэн үг. Бусад этгээдүүдийн гаргасан алдааг нэхэмжлэгч хүлээх үүрэг хуульд байхгүй.

515 дугаартай албан шаардлагад холбогдуулан гарсан алдаа нь Д.Б*** гийн гаргасан алдаа биш гэдэг нь албан шаардлагад хавсралтаар авагдсан ажлын даалгавраар нотлогдож байна. 2021 оны 09 дүгээр сарын 01-ий тодор зөрчил гаргасан нягтлан бодогч нарт хариуцлага тооцож ирүүлэхийг Д.Б*** болон Л.Д*** нарт даалгасан байтал 2021 оны 09 дүгээр сарын 01-ий өдөр болоогүй байхад 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн албан тушаалыг бууруулсан. Тэгэхээр энэ албан тушаалын үр дагавар хэрэгжих нь нэхэмжлэгчийн хувьд хамааралгүй болсон.

516 дугаартай албан шаардлагаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2020 оны санхүүгийн нэгдсэн тайланг алдаатай бичсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн нэгтгэл хариуцсан албан тушаалд хариуцлага тооцож биелэлтийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ий өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхийг даалгах, давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангахыг Д.Б*** болон Л.Д*** нарт даалгасан. Гэтэл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн тайланг Д.Б*** гаргадаг мэтээр хариуцагч нар тайлбар гаргаж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тайлан мэдээг хариуцдаг албан тушаалтан нь тусдаа байдаг. Албан тушаалын тодорхойлолтыг 2 дугаар хавтаст хэрэгт хариуцагч нотлох баримтаар ирүүлсэн. Гэрчээр мэдүүлэг өгсөн аудитор Д.Ц мэдүүлэг өгөхдөө энэ бол Д.Б*** гийн алдаа биш, Д.Б*** нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн тайланг тайлагнах үүрэгтэй албан тушаалтан биш бөгөөд Санхүү төлөвлөлтийн газрын дарга гэсэн байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн тайлан, мэдээ хариуцсан албан тушаалтан нь тусдаа бөгөөд Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын баталсан албан тушаалын тодорхойлолтоор нотлогдож байна. гэв.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц*** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/5*** дугаар тушаалын үндэслэл болсон 515, 516 дугаартай албан шаардлагууд байдаг. Аудитын тухай хуульд зааснаар аудитын газраас 4 төрлийн дүгнэлт гардаг. Зөрчилгүй, хязгаарлалтгүй, сөрөг дүгнэлт, дүгнэлт өгөхөөс татгалзах гэсэн дүгнэлт гаргадаг. Хариуцагч нь ноцтой алдаанд дүгнэлт өгдөг, ноцтой алдаа биш учраас албан шаардлагуудыг хүргүүлсэн гэж тухайн аудитын дүгнэлт, шаардлага гаргасан  аудитор Д.Ц нь гэрчээр мэдүүлэг өгсөн байгдаг. Мэдүүлэгтээ 9 дүүрэг, 21 аймгийн дэд сангуудын нягтлан бодогч нарын гаргасан алдаа зөрчлийг хүснэгтлээд гаргасан байгаа энэ нь Д.Б*** гийн гаргасан алдаа зөрчил биш гэж гэрчээр мэдүүлэг өгсөн.  515, 516 дугаартай албан шаардлагуудад Д.Б*** гийн гаргасан алдаа зөрчил тул хариуцлага ногдуулна гэсэн зүйл байхгүй. Хариуцагч тал субьектив байдлаар хандаж нэхэмжлэгчийн албан тушаалыг бууруулсан гэж үзэж байна. Албан тушаалын тодорхойлолтын 1,2,3 дугаар зорилтыг хангаагүй, зөрчил гаргасан гэдэг тайлбарыг хариуцагч өгдөг. Эдгээр алдаа зөрчлийг Д.Б*** гаргаагүй бөгөөд шууд аудитын дүгнэлтээр тодорхойлох боломжгүй. Албан тушаалын тодорхойлолтын 1,2,3 дугаар зорилтыг хангаагүй гэж байгаа нь Д.Б*** д хамааралгүй гэж үзэж байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон, Төсвийн тухай хуульд зааснаар тухайн байгууллагын нягтлан бодогч нь хариуцлага тооцох үүрэг хүлээж, тайлан гаргах гэсэн өөрөө хариуцлага хүлээх заалттай. Гэтэл Санхүү төлөвлөлтийн газрын даргад эдгээр хүмүүсийн гаргасан алдаа, зөрчлүүдийг хамааруулаад албан тушаал бууруулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Бүхий л гаргасан алдаа зөрчлийг Д.Б*** д хамааруулж байгаа нь үндэслэлгүй байна. Маргаан бүхий Б/5*** тоот тушаалыг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 52 дугаар зүйлийн 52.2-д зааснаар албан  тушаалыг бууруулахдаа ажлын гүйцэтгэл, тайланг харгалзан үзнэ гэж заасан хуулийн заалтад нийцээгүй. Төрийн албаны тухай хуулийн 61, 62 дугаар зүйлд зааснаар төрийн албан хаагч нь үндсэн болон нэмэлт баталгаагаар хангагдана. Иймд Төрийн захиргаа санхүү удирдлагын газрын даргад эргүүлэн томилох нь үндэслэлгүй гэж үзэж байна. гэв.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар нь Засгийн газрын харьяа агентлаг байдаг. Дэргэдээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, нийгмийн халамжийн сан гэсэн хоёр Засгийн газрын тусгай сан хариуцдаг. Тухайн хоёр сан нь тусдаа санхүүгийн нэгтгэсэн тайлан гаргадаг хариуцлага өндөртэй томоохон агентлаг. Энэ агентлаг нь Нийгмийн халамжийн сан хариуцсан ахлах мэргэжилтнээр Д.Б*** нь ажиллаж байгаад 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр чөлөөлөгдөж Санхүү төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Тушаал нь Д.Б*** г дэвшүүлэн томилох гэж гарсан. 2020 оны 06 дугаар сард тус тушаалдаа жинхлэгдсэн. Нэхэмжлэгчийн дурдсанаар “дарга нь өрөөндөө дуудан ажлаа өг, чамтай хамтарч ажиллахгүй” гэж хэлсэн гэж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь Нийгмийн халамжийн сангийн ахлах мэргэжилтэн байхаас эхлүүлэн тайлангийн хугацаа хожимдуулах, алдаа гаргах зэрэг үйлдлүүдийг өмнө гаргаж байсан. Статистикийн үндэсний төв газраас бүхэл бүтэн нэг оны халамжийн сангийн тайланг буруу ирүүлсэн тул залруулга хий гэдэг асуудалтай байсан. Энэ нөхцөл байдлууд нөлөөлсөн мөн хариуцаж байгаа салбарын нягтлан бодогч, бусад санхүүгийн ажилчидтай удирдлага болж ажиллаж чаддаггүй. Сонсох ажиллагааны тайлбар, шүүхэд гаргаж байгаа хариу тайлбар зэргээс харахад огт буруугүй гэж ярьдаг. Бүхэл бүтэн 2 том тусгай сантай агентлагийн санхүү эрхэлсэн захирал гэдэг хүн доод нягтлан бодогч нартай буруу тооцоо гарган эсвэл агентлагийн дарга нардаа хариуцлага тооцоогүй, хариуцлага тооцохгүй гэж тайлбар гаргах хүн мөн үү?. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар ерөнхий нягтлан бодогч нь өндөр хариуцлага хүлээдэг. Аудитын тайлангийн тухайд 2020 онд Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сангийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийг нэмэгдүүлж байгаа төсөл хөтөлбөрт зээл олгох, хуулиар тогтоосон 7 арга хэмжээнд зарцуулагддаг томоохон сан байдаг. Сангийн үйл ажиллагааны санхүүгийн тайлан ямар ч алдаагүй байх ёстой. Үндэсний аудитын газраас 514, 515, 516, 517 хүртэлх 4 албан шаардлага, 101 дугаартай төлбөр ногдуулах акт, 442, 443 дугаартай 2 албан шаардлага өгсөн. Нийт 6 албан шаардлага, 1 төлбөрийн акт нь зөвхөн санхүүгийн тайланд тавигдаж байгаа мөн нэг албан шаардлага нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, зарим нь агентлагийн үндсэн үйл ажиллагаанд тавигдсан алдаа зөрчлүүд байгаа. Албан шаардлага, акт бол аудитын дүгнэлтийн салшгүй хэсэг гэж Төрийн аудитын тухай хуульд зааж өгсөн. Албан шаардлагад Д.Б*** г буруутай гэж байхгүй байна гэж хэлж байна.  Аудитын дүгнэлтэд холбогдох хэсэгт алдаа гаргасан хүмүүсийн алдаа зөрчлийг бичээд ард нь хариуцах албан тушаалтыг бичсэн байдаг. Төлбөрийн акт, албан шаардлагууд нь бүгд Д.Б*** гэж хүн дээр л гарч байна. Гэтэл Д.Б*** гэдэг хүнд хамааралгүй гэж ярьж байгааг хариуцагчийн зүгээс огт ойлгохгүй байна. Албан шаардлага, төлбөрийн актуудаар гарсан зөрчил нь Санхүү эрхэлсэн захирлын албан тушаалыг тодорхойлолт нь хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй яаж холбогддог талаар тодруулах үүднээс албан тушаалын тодорхойлолтыг гаргаж өгсөн байгаа. Албан тушаалыг тодорхойлолтод Засгийн газрын тусгай сангуудын санхүүгийн тайланг нэгтгэх, хянах, тайланг алдаа дутагдалгүй гаргах, шилэн дансны мэдээллийг хугацаанд нь оруулах, нягтлан бодогч нарыг мэргэжлийн удирдлагаар хангах гэсэн 5 өгүүлбэртэй ажлын байрны тодорхойлолтод заасан эдгээр үүргээ хангаж ажиллаж чадахгүй байна. Манай агентлагийн нягтлан бодох бүртгэлийн баримт гэж байдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд аль ч байгууллага нягтлан бодох бүртгэлийн бодлогын чиг үүргийн баримт бичигтэй. Нягтлан бодох бүртгэлийн бодлогын чиг үүргийн баримтын чиг үүрэгт тусгай сангууд, ерөнхий тайлангийн сангуудын санхүүгийн үйл ажиллагааг хариуцна гэж заасан. Сонсох ажиллагаа явуулахдаа бодлогын чиг үүрэг нь хамаарч, зөрчсөн гэж үзэж байгаа талаар тодорхой бичсэн. Шилэн дансны тухай хуулийн хариуцлага оногдуулах хэсэгт ажлыг дүгнэх гол үзүүлэлт нь шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт байна гэж тодорхой зааж өгсөн. Ажлын байрны төлбөрийн буцаалттай холбоо актын тухайд албан шаардлагуудыг задлаад тайлбарлавал бүгд холбоотой албан шаардлагууд байгаа. 517 дугаартай албан шаардлагын тухайд гадаадын иргэн ажиллаж байгаа тохиолдолд ажлын байрны төлбөр гэж 840,000 төгрөг төлдөг бөгөөд төлбөрийг урьдчилж төлдөг. Жишээлбэл аж ахуйн нэгжүүд ажлын байрны төлбөрийг урьдчилаад төлдөг. Гадаадын иргэн ажиллаж байхад нутаг буцах юм уу хөдөлмөрийн гэрээ дууссан тохиолдолд ажлын байрны төлбөрийг буцаадаг журамтай. Тийм учраас ажлын байрны буцаалт хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, хяналт зэрэг нь хангалтгүй гэдэг байдлаар төлбөрийн акт тавигдсан байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд ажлын байрны төлбөрүүд орж ирдэг. Гэтэл энэ төлбөрүүд ямар нэгэн байдлаар төлбөрийн буцаалт гэж гардаг. Төлбөрийн буцаалтууд хуулийн дагуу буцаагдаж байгаа эсэхэд зайлшгүй хяналт тавигдах ёстой байдаг. Эдгээр үр дагаврууд гардаг тул ажлын байрны тодорхойлолтод санхүү эрхэлсэн захирал хяналт тавина гэж заасан байдаг. Төлбөрийн буцаалт хийгдэхэд ямар ч хяналт тавиагүй гэдэг үндэслэлээр зөрчил гарсан. 516 дугаартай албан шаардлагын тухайд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2020  оны санхүүгийн тайланг батлагдсан маягтын дагуу бэлтгээгүй гэж байгаа. Тус шаардлагын нэгдүгээр хэсэгт санхүүгийн нэгтгэсэн тайланг алдаатай бэлтгэсэн, Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн нэгтгэл хариуцсан мэргэжилтэн нь хариуцлага тооцон, биелэлтийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлэх гэж байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн нэгтгэсэн тайланг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаад Д.Б*** гарын үсэг зурж баталгаажуулж өгсөн байгаа. Баян-Өлгийн аймаг, Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих санг хариуцсан нягтлан бодогчид тавьсан актын аудитын дүгнэлтүүдийг үзүүлэн, энэ бол миний буруу биш гэж хэлэхээр байна. Тайлангийн нэгтгэл, тайлангийн эцсийн хариуцлагыг Д.Б*** хүлээнэ. Тийм учраас эдгээр албан шаардлагыг Санхүү төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Б*** д даалгав гэж байгаа. Шилэн дансны бүртгэлийн мэдээллийг хоцроож оруулсан талаар дэлгэрэнгүй Аудитыг дүгнэлтэд бичигдсэн байгаа. Албан шаардлагаас өөр нэг төлбөрийн акт тавигдсан. Зөрчлүүд дээрх байдлаар тогтоогдсон.

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд урьд эрхэлж байсан албан тушаалд томилогдоно гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Төрийн захиргаа удирдлагын газрын санхүү эрхэлсэн даргын албан тушаалд томилогдох болж өөрчлөгдсөн. Агентлаг нь Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдаад хамтын гэрээ бүртгэх, хөдөлмөрийн маргааны талаар дүүргийн хүрээнд шийдвэрлэх комисс байгуулагдан хуулиар чиг үүргүүд нэмэгдсэн. Сайдын тушаалаар албан тушаалын хувьд бүтцэд өөрчлөлт ороод Төрийн захиргаа удирдлагын дарга нь хүний нөөц, хууль эрх зүй, санхүүгийн үйл ажиллагааг хариуцах гэсэн 3 том чиг үүргийг хариуцдаг болсон. Эдгээр хэлтсүүд нь өмнө нь Тамгын газар, эрх зүйн хэлтэс, санхүүгийн газар гэсэн 3 хэлтэс байсан. Эдгээр 3 чиг үүрэг нь нэгтгэгдэн дотроо 2 хэлтсээр үйл ажиллагаа явуулж байгаа. Бүтцийн дагуу төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах тушаал гарсан байгаа. Нийгмийн халамжийн сангийн ахлах мэргэжилтний албан тушаал дээр ажиллаж байгаа бөгөөд би энэ ажилд ажиллана гээд өөрөө сонсох ажиллагааны мэдэгдэл явуулаад энэ албан тушаалд томилогдсон. Ийм байхад шууд Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилогдоно гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Албан тушаал бууруулах тухай тушаалд дурдаагүй зөрчлүүд бас байгаа. Агентлагийн нярав гэдэг бол тухайн байгууллагын бүх эд, хөрөнгийг хариуцдаг. Эд хариуцсан Нярав н.Нармандах гэдэг хүний үйл ажиллагааг хүлээж авахгүй хугацаа удсанаас болоод гэрээт жолооч, үйлчлэгч ажиллаж байсан бөгөөд үндсэн эд хөрөнгө дутаасан үйл явдал болсон. Энэ нь Д.Б*** гэдэг хүний ажлын хариуцлагатай холбоотой. Хяналт шалгалтын газрын хурлаар ороод хяналт шалгалтын акт гараад дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангуудын нягтлан бодогч нар нь Сангийн яамтай зөвшилцдөг албан бичгийг алдаатай явуулсан. Эдгээр алдаа зөрчлүүдийг гаргасан тул албан шаардлага даргын зүгээс тавьсныг “дарга өрөөндөө дуудан хамтран ажиллаж чадахгүй, ажлаа өг” гэж хэлэх агентлагийн дарга гэж байхгүй. Маргаан бүхий тушаалын энэ хэсгийг би зөрчөөгүй гэдэг байдлаар тайлбар гаргахгүй алдаа гаргаагүй мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй.

7.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Б/5*** тоот тушаалын гол хууль зүйн үндэслэл бол Төсвийн ерөнхий болон ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн үүрэг ажилд томилох журмын 3 дугаар зүйлийн 3.5.2 дахь заалтыг үндэслэсэн. Журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-д Монгол улсын хууль тогтоомж, санхүүгийн сахилга батыг ноцтой зөрчсөн, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайланг санамсаргүй болон санаатай буруу гаргасан нь  төрийн болон хөндлөнгийн аудитын байгууллага, хууль хяналтын байгууллагад дүгнэлтээр тогтоогдсон гэдэг үндэслэл байгаа. Төрийн хөндлөнгийн аудитын байгууллагын 7 удаагийн дүгнэлтээр зөрчил гаргасан гэдгийг тогтоосныг үндэслэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн эдгээр 7 удаагийн дүгнэлтээр гаргасан зөрчлөөс өмнө ахлах мэргэжилтний албан тушаалд байхдаа зөрчил гаргасан гэж байна. Өмнө нь зөрчил гарган сануулах арга хэмжээ авч байсан үйл баримт байдаг. Аудитын дүгнэлтийн алдаа гаргасан зөрчилд маргахгүй байгаа юм байна. Харин алдааг хэн гаргасан гэдэгт маргаж байна гэж ойлголоо. Агентлаг нь өөрөө нэгдсэн удирдлагатай, аймаг дүүрэг, аж ахуйн нэгжүүдийг тайланг нэгтгэж гаргадаг. Санхүү төлөвлөлтийн газрын дарга нь энэ чиг үүргийг улсын хэмжээнд хэрэгжүүлж хяналт тавих чиг үүрэгтэй. Тушаалын дараагийн үндэслэл бол ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1, 2, 5, 2 дугаар зорилтын 1,3,4, 3 дугаар зорилтын 3,4,  4 дүгээр зорилтын 3, 5 , 2 дугаар зорилтын 1-д хариуцсан ажил, чиг үүргийн мэдээллийн нээлттэй байдлыг хангаж, холбогдох тайлан мэдээг цаг хугацаанд нь боловсруулах, тайлагнах ажлыг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг нь орж байна. 2 дугаар зорилтын 3-д Тусгайлсан болон үйл ажиллагааны санхүүгийн тайлан төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ гаргах, хяналт тавих, 3 дугаар зорилтын 3-д Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах, дээд газраас ирсэн албан тушаал, албан даалгаврыг хэрэгжүүлж, тайлагнах, биелэлтэд хяналт тавих, 3 дугаар зорилтын 4-д эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ирсэн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, холбогдох арга хэмжээг авах талаар тавьсан шаардлагуудыг биелүүлэх, дүнг албан ёсоор тавьсан эсэхийг холбогдох, газар хэлтэстэй хамтран ажиллах өөрөөр хэлбэл зөрчил гаргасан харьяа байгууллагуудыг зөрчил гаргуулахгүй байх, тухайн зөрчлийг арилгах чиг үүрэгтэй, 4 дүгээр зорилтын 2-д газрын мэргэжилтнүүдийг өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага арга зүйгээр хангах, үйлчилгээг тэгш хүртээмжтэй, ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэхэд хяналт тавих, 3-д бичиг баримтын боловсруулалт, архив албан хэрэг хөтлөлт, илтгэх тайлан мэдээ гаргах, цаг ашиглалт, ажлын бүтээмжид хяналт тавих, удирдлага арга зүйгээр хангах, 5-д хариуцсан ажил чиг үүрэг, мэдээллийн нээлттэй байдлыг хангаж, холбогдох тайлан мэдээг цаг хугацаанд нь боловсруулж ажиллаж, зохион байгуулах гэж байна. Ажлын байрны чиг үүргээрээ доод албан тушаалтны алдаа зөрчилд хяналт тавьж чадахгүй, залруулах чиг үүргийг гүйцэтгэж чадахгүй байгаа албан тушаалтныг тушаал бууруулсан. Тийм учраас нэхэмжлэгчийн энэ чиг үүргийг хэрэгжүүлэхгүй гэж байгаа нь үндэслэлгүй гэж байгаа нь үндэслэлгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Ажилд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд 3 чиг үүргийг нэгтгэсэн иймд эргүүлэн томилуулах гэдэг нь тухайн үед Д.Б*** гийн ажиллаж байсан албан тушаалд томилуулах болохоос биш шинээр бий болсон албан тушаалд эргүүлэн томилно гэсэн асуудал байхгүй. Тэгэхээр Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын даргыг Д.Б*** нь огт хийж байгаагүй. Эрхэлж байгаагүй албан тушаалд эргүүлэн томилуулна гэдэг ойлголт байхгүй. Бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой тухайн үед эрхэлж байсан ахлах мэргэжилтний албан тушаал гэж байгаа тул яг одоо бол энэ ажил албан тушаалаа эрхэлж байгаа. Албан тушаалын тодорхойлолт чиг үүрэг, Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын даргын ажлын байрны тодорхойлолтыг хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн байгаа. 4 нэхэмжлэлийн шаардлагын 2 шаардлагыг үндэслэлгүй гэж үзвэл дараагийн 2 нэхэмжлэлийн шаардлага хамт шийдэгдэх тул ийм байр суурьтай байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч “...Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/5*** тоот тушаал нь Үндэсний аудитын газрын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 516, 517 дугаартай албан шаардлагыг үндэслэж Д.Б*** г албан тушаалаас нь бууруулсан. 515 дугаартай албан шаардлагад Д.Б*** гийн гаргасан алдаа гэж байхгүй. Нягтлан бодох бүртгэлийн заавар, стандартыг баримталж ажиллаагүй нягтлан бодогч нарт хариуцлага тооцож ирүүлэхийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлэхийг Д.Б*** , Л.Д*** нарт үүрэг болгосон. ...Өөрөөр хэлбэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хэлтсүүдийн нягтлан бодогч нарын алдааны талаар хавсралтаар ирүүлсэн байгаа. Албан тушаалын тодорхойлолтоор аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хэлтсүүдийн нягтлан бодогч нарт мэргэжил, арга зүйгээр хангах үүрэгтэй. Төсвийн тухай хуульд зааснаар аймаг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хэлтсүүд бие даасан төрийн байгууллагууд байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсанаар Төсвийн тухай хуульд зааснаар төсвийг тайлагнах үүргийг тухайн байгууллага өөрөө хариуцдаг. Дээд шатны байгууллага нь тухайн байгууллагын төсвийн тайлагнах, төсвийг төлөвлөх, үр дүн гаргах үүрэггүй, зүгээр албан тушаалын тодорхойлолт зааснаар хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангана. Бусад этгээдүүдийн гаргасан алдааг нэхэмжлэгч хүлээх үүрэг хуульд байхгүй.” гэж,

Хариуцагчаас “... Сангийн үйл ажиллагааны санхүүгийн тайлан ямар ч алдаагүй байх ёстой. Үндэсний аудитын газраас 514, 515, 516, 517 хүртэлх 4 албан шаардлага, 101 дугаартай төлбөр ногдуулах акт, 442, 443 дугаартай 2 албан шаардлага өгсөн. Нийт 6 албан шаардлага, 1 төлбөрийн акт нь зөвхөн санхүүгийн тайланд тавигдаж байгаа мөн нэг албан шаардлага нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, зарим нь агентлагийн үндсэн үйл ажиллагаанд тавигдсан алдаа зөрчлүүд байгаа. Албан шаардлага, акт бол аудитын дүгнэлтийн салшгүй хэсэг гэж Төрийн аудитын тухай хуульд зааж өгсөн. Аудитын дүгнэлтэд холбогдох хэсэгт алдаа гаргасан хүмүүсийн алдаа зөрчлийг бичээд ард нь хариуцах албан тушаалтыг бичсэн байдаг... Албан тушаалыг тодорхойлолтод Засгийн газрын тусгай сангуудын санхүүгийн тайланг нэгтгэх, хянах, тайланг алдаа дутагдалгүй гаргах, шилэн дансны мэдээллийг хугацаанд нь оруулах, нягтлан бодогч нарыг мэргэжлийн удирдлагаар хангах ажлын байрны тодорхойлолтод заасан эдгээр үүргээ хангаж ажиллаж чадахгүй байгаа ...” гэж тус тус маргажээ.

3. Төрийн албаны зөвлөлийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Төрийн жинхэнэ удирдах албан тушаалд нэр дэвшүүлж, санал болгох тухай” 28 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, нэгд эрэмбэлэгдсэн Д-ын Б г Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүү, төлөвлөлтийн газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлжээ.

4. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Д.Б*** г ажилд томилох тухай” Б/79 дүгээр тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3, Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоол, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоол, 2019 оны 275 дугаар тогтоол, 2019 оны 472 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоол, Авлигатай тэмцэх газрын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 05/3556 дугаар албан бичгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Б*** г 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Санхүү, төлөвлөлтийн газрын даргаар томилсон байна.

5. Маргаан бүхий Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” Б/5*** дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Б*** г Санхүү, төлөвлөлтийн газрын даргын албан тушаалаас бууруулж, Халамжийн сан хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилжээ.

6. Дээрх маргаан бүхий тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 52 дугаар зүйлийн 52.2, Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, ажилд томилох, чөлөөлөх журмын 3.5 дугаар зүйлийн 3.5.2, Үндэсний аудитын газрын 2021 он 04 дүгээр сарын 07-ны өдрийн №516/А0610060***, №515/А0160060*** тоот албан шаардлагуудыг тус тус үндэслэн Санхүү төлөвлөлтийн газрын дарга Д***-ын Б*** нь Үндэсний аудитын газрын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №516/А0610060 тоот зөрчил арилгах тухай албан шаардлага, №515/А0610060*** тоот зөрчил арилгах тухай албан шаардлага, №517/А0610060 тоот зөрчил арилгах тухай албан шаардлага, №514/А0610060 тоот зөрчил арилгах тухай албан шаардлага, мөн Үндэсний аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №101/А0170065*** тоот төлбөр барагдуулах тухай акт, №443/А0170065 тоот зөрчил арилгах тухай албан шаардлага, №442/А0170065**** тоот зөрчил арилгах тухай албан шаардлагуудаар Төсвийн тухай хуулийг удаа дараа зөрчсөн, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлтийг буруу хийсэн, санхүүгийн тайланг алдаатай гаргасан, батлагдсан маягтын дагуу гаргаагүй, төлбөр барагдуулах тухай акт тавигдсан зэрэг алдаа, дутагдлыг гаргаж, албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1, 2, 5 дахь чиг үүрэг, 2 дугаар зорилтын 1, 3, 4 дэх чиг үүрэг, 3 дугаар зорилтын 3, 4 дахь чиг үүрэг, 4 дүгээр зорилтын 2, 3, 5, 6 дахь чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн нь төрийн аудитын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул Санхүү, төлөвлөлтийн газрын даргын албан тушаалаас бууруулж, Санхүү, төлөвлөлтийн газрын Халамжийн сан хариуцсан ахлах мэргэжилтний орон тоонд ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

7. Үндэсний аудитын газрын 2021 он 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” №514/А0610060**** дугаар албан шаардлагаар “Шилэн дансны цахим хуудсанд зарим мэдээллийг хугацаа хоцроож мэдээлсэн” гэж үзэж хугацаатай албан шаардлагыг бичиж, цаашид алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Д*** , Санхүү төлөвлөлтийн газрын дарга Д.Б*** нарт даалгажээ.

8. Үндэсний аудитын газрын 2021 он 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” №515/А0610060 дугаар албан шаардлагаар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн харьяа зарим байгууллагуудын нягтлан бодогчид нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам заавар, зарчмыг баримтлаагүйгээс санхүүгийн тайлан хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангаагүй” гэж холбогдох стандарт, журам, заавар, зарчмыг баримталж ажиллаагүй нягтлан бодогч нарт хариуцлага тооцож биелэлтийг ирүүлэхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Д*** , Санхүү төлөвлөлтийн газрын дарга Д.Б*** нарт даалгасан байна.

9. Үндэсний аудитын газрын 2021 он 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” №516/А0610060**** дугаар албан шаардлагаар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг батлагдсан маягтын дагуу бэлтгээгүй” гэж үзэж санхүүгийн нэгтгэсэн тайланг алдаатай бэлтгэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн нэгтгэл хариуцсан ажилтанд хариуцлага тооцож биелэлтийг ирүүлэхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Д*** , Санхүү төлөвлөлтийн газрын дарга Д.Б*** нарт даалгажээ.

10. Үндэсний аудитын газрын 2021 он 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” №517/А0610060 дугаар албан шаардлагаар “Гадаад ажиллах хүч, мэргэжилтэн авах хэлтсийн ажлын байрын төлбөрийн орлогын бүртгэл, буцаалтад тавих хяналт хангалтгүй, “ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний харилцааг зохицуулах үйлчилгээний бүртгэл мэдээлэл”-ийн программ хангамжийн шинэчлэл удаашралтай байна.” гэж ажлын байрны төлбөрийн орлогын бүртгэл, буцаалтад тавих хяналтыг сайжруулж, программ хангамжийн шинэчлэлийг яаралтай дуусган бүрэн ашиглаж, биелэлтийг ирүүлэхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Д*** , Санхүү төлөвлөлтийн газрын дарга Д.Б*** нарт даалгасан байна.

11. Үндэсний аудитын газрын 2021 он 03 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” №101/А0170065*** дугаар актаар “2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын техникийн хяналтын зардлаас хэмнэгдсэн 3,409,325 (Гурван сая дөрвөн зуун есөн мянга гурван зуун хорин тав) төгрөгийн зарцуулагдаагүй үлдэгдлийг улсын төсөвт төвлөрүүлээгүй” гэж дээрх техникийн хяналтын зардлын зарцуулагдаагүй үлдэгдлийг аудитын шалгалтын орлогын дансанд төвлөрүүлэхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Д*** , Санхүү төлөвлөлтийн газрын дарга Д.Б*** , ахлах нягтлан бодогч Б.Оюунбилэг нарт хариуцуулж шийдвэрлэжээ.

12. Үндэсний аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” №442/А0170065 дугаар албан шаардлагаар “Төсөвт зохицуулалт хийх зөвшөөрөлгүйгээр зардлын эдийн засгийн арга хэмжээ хооронд буюу үндсэн үйл ажиллагааны зардлаас гэрээгээр гүйцэтгүүлэх, байр ашиглалтын арга хэмжээний зардалд 34,607,535 (Гучин дөрвөн сая зургаан зуун долоон мянга таван зуун гучин таван) төгрөгийг гүйлгэн зарцуулсан байна.” гэж Төсвийн тухай хууль тогтоомж болон холбогдох журам, зааврыг зөрчиж, Төсвийн эдийн засгийн ангиллыг арга хэмжээ хооронд шилжүүлсэн зөрчлийг арилгаж, биелэлтийг ирүүлэхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Д*** , Санхүү төлөвлөлтийн газрын дарга Д.Б*** , Төсвийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн М.Мэндбаяр нарт даалгасан байна.

13. Үндэсний аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” №443/А0170065 дугаар албан шаардлагаар “Шилэн дансны цахим хуудсанд байгууллагын дараа жилийн төсвийн төсөл, хагас жилийн санхүүгийн тайлан, худалдан авах ажиллагааны тайлан зэргийг мэдээлээгүй” гэж үзэж, шилэн дансны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж, мэдээллийг тогтоосон хугацаанд бүрэн байршуулж, биелэлтийг ирүүлэхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Д*** , Санхүү төлөвлөлтийн газрын дарга Д.Б*** , Төсвийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн М.М*** нарт даалгажээ.

14. Дээрх Үндэсний аудитын газрын акт, албан шаардлагуудын агуулгаас үзвэл тухайн захиргааны актууд нь нэхэмжлэгчийн Д.Б*** гийн үйл ажиллагаатай шууд холбоотой, нэхэмжлэгчийн гаргасан зөрчилтэй холбоотой актууд байна гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, тухайн актууд нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын харьяа хэлтэс, газруудын үйл ажиллаа болон албан тушаалтнуудын үйл ажиллагаатай холбоотой актууд байх бөгөөд тухайн актуудын биелэлтэд хяналт тавих үүргийг нэхэмжлэгч Д.Б*** болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга, мэргэжилтнүүдэд үүрэг болгосон актууд байх бөгөөд дээрх актуудыг үндэслэн дээрх актуудад хамт хяналт тавих үүрэг хүлээсэн хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга нь маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчид хариуцлага хүлээлгэж, албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй байна.

15. Мөн маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Үндэсний аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” №101/А0170065*** дугаар акт, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №442/А0170065***, №443/А0170065*** дугаар, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №514/А0610060***, №515/А0610060*** , №516/А0610060***, №517/А0610060*** дугаар албан шаардлагуудад нэхэмжлэгч Д.Б*** г хариуцлага алдсан, түүнд хариуцлага хүлээлгэх талаар дурдаагүй байхад маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1, 2, 5 дахь чиг үүрэг, 2 дугаар зорилтын 1, 3, 4 дэх чиг үүрэг, 3 дугаар зорилтын 3, 4 дахь чиг үүрэг, 4 дүгээр зорилтын 2, 3, 5, 6 дахь чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн нь төрийн аудитын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж үзсэн нь мөн ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй болжээ.

15. Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйл. “Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах”, 45.1. “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно:”, 45.1.1.“хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн;”, 52 дугаар зүйл. “Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх нийтлэг үндэслэл”, 52.2.“Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ.” гэж тус тус заажээ.

16. Хуулийн дээрх заалтуудын үзвэл төрийн жинхэнэ албан хаагч нь хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн тохиолдолд албан тушаал бууруулах хуулийн зохицуулалттай байна маргаан бүхий тохиолдолд дээрх нөхцөл байдал үүсээгүй байхад маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийн тушаалыг бууруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

17. Иймд дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” Б/5*** дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

18. Нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

19. Нэхэмжлэгч Д.Б*** нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/79 дүгээр тушаалаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүү, төлөвлөлтийн газрын даргаар томилогдон ажиллаж байхад нь маргаан бүхий 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/5*** дугаар тушаалаар албан тушаалаас бууруулж, Халамжийн сан хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон байна.

20. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын албан тушаал, орон тоог шинэчлэн батлах тухай” А/201 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Санхүү, төлөвлөлтийн газрын даргын албан тушаалыг Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын даргын албан тушаал болгон өөрчилжээ.

21. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Санхүү, төлөвлөлтийн газрын даргын албан тушаал нь Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын даргын албан тушаал болон өөрчлөгдөхдөө тухайн албан тушаалд тавигдах болзол шаардлага, ангилал зэрэглэл, эрхлэх ажил үүрэг өөрчлөгдөөгүй байх тул мөн нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

22. Нэхэмжлэгчийн албан тушаалын цалингийн зөрүүг гаргуулж, зөрүүд ноогдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

23. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, маргаан бүхий захиргааны акт гарсан өдрөөс хойш хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн албан тушаалын цалингийн зөрүү 3,112,477.55 (Гурван нэг зуун арван хоёр мянга дөрвөн зуун далан долоон төгрөг тавин таван мөнгө) төгрөг байх бөгөөд хэргийн оролцогч нар дээрх үнийн дүнтэй маргаагүй болно.

24. Иймд мөн дээрх үнийн дүнгээр нэхэмжлэгчийн албан тушаалын цалингийн зөрүүг гаргуулж, зөрүүд ноогдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэв.

25. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” Б/5*** дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Б*** г Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, цалингийн зөрүү 3,112,477 төгрөг 55 мөнгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3,106.3.1,106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 52 дугаар зүйлийн 52.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” Б/5*** дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Б*** г урьд эрхэлж байсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4., Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б*** гийн урьд эрхэлж байсан албан тушаалын цалингийн зөрүү 3,112,477.55 (Гурван сая нэг зуун арван хоёр мянга дөрвөн зуун далан долоон төгрөг тавин таван мөнгө) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, цалингийн зөрүү 3,112,477.55 төгрөгт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ГАНБАТ