Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2021/00082

 

 




202******* 3 *******7

*******03/ШШ202*******/00082



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******9******* онд ******* аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******9******* онд аймгийн суманд төрсөн, 32 настай, , ******* дүүргийн дүгээр хороо, 5 дугаар гудамжны тоотод оршин суух, овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 02 дугаар сарын -ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц., хариуцагч Н., нарийн бичгийн дарга А.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Ц. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Н.ай 20*******2 онд танилцан улмаар 20*******3 онд гэрлэлтээ батлуулж, 20******* онд охин төрүүлсэн. Бид зан харилцааны хувьд таарамжгүй болсон ба Н. архи ууж хэрүүл маргаан үүсгэдэг, гадуур хонож гэр бүлээс гадуур өөр эмэгтэйтэй гэр бүлийн харилцаатай болсон байсныг мэдсэн. 2020 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд охин маань надтай хамт амьдарч байна. Гэр бүл болсноос хойш Н. гэр бүлдээ хайхрамжгүй ханддаг, хамт амьдарч байх хугацаанд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байдаггүй байсан. Н. ******* ХК-д ажилд орсноос хойш байнга архи ууж, намайг зоддог болсон. Энэ талаар 20*******7 онд цагдаад дуудлага хүртэл өгч байсан. Н. намайг авчирсан мөнгийг нь үрээд байна гээд маргадаг, намайг их мөнгө үрлээ гэж хэлдэг, уг нь охиндоо х юмнуудыг нь аваад хэрэглээндээ л мөнгийг нь зарцуулж байсан. Н. нь 20*******8 оноос нэг бүсгүйтэй танилцан уулздаг болсон. Одоо тэр бүсгүйтэйгээ гэртээ хамт амьдарч байгаа. Бид хамтдаа амьдрах хугацаанд маргаан гарах тоолонд уулздаг бүсгүй дээрээ очин бүтэн сарын хугацаагаар гэрээ орхин явдаг байсан. Н.ай хамтран амьдардаг бүсгүй нь согтуу үедээ надруу хариуцагчаас сал хэмээн хэлж байсан. Охинтойгоо аавыг нь яриулъя гэхэд битгий утасдаад бай гэдэг, энэ хүнтэй эвлэрэх хүсэлгүй бид цаашид хамран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж охиноо өөрийн асрамжид авч Ц.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Н. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид 20******* онд охинтой болоод гэр бүл болсон. Бидний муудалцах шалтгаан мөнгө биш ээ. Бид гурав Ц.******* ээжийнд амьдардаг байсан. Амьдарч байх хугацаанд намайг болон миний аав, ээжийг Ц. болон түүний ээж доромжилж намайг хөөдөг, хадам ээж бидний амьдралд их оролцдог байсан. Хадам ээж хорт хавдар тусахад би 20 сая төгрөгөөр орон сууцыг нь худалдаж авсан. Одоо гурвуулаа тусдаа амьдаръя гээд зээл аваад байраа засаж байтал Ц. архи уугаад алга болсон. Би цалингийн зээл аваад Ц.******* сургуулийн төлбөр, хэрэглээний мөнгө гээд суралцах хугацаанд нь бүхий л зүйлээр нь хангадаг байсан. Би охиноо хараад хадмындаа амьдарч байсан хүн байнга архи уугаад, Ц.г зодсон зүйл байхгүй. Би найзуудтайгаа сард хоёр, гурван удаа гарч уулздаг байсан нь үнэн, Ц. сүүлийн нэг жил архи их уусан, хүнд өртэй гээд мөнгө байнга авдаг. Нэг залууд хайртай гээд мессеж хүртэл бичсэн байсан. Ц.******* ээжид энэ талаар хэлэхэд намайг тоогоогүй. 20*******9 онд бид 6 сарын хугацаатай салж тусдаа амьдарсан. Энэ үед одоо хамт амьдарч байгаа бүсгүйтэйгээ танилцсан. Тусдаа байх хугацаанд охинтойгоо ярих гэхэд охин ээжид битгий хэлээрэй ээжийг байхгүй үед утсаар яръя гэдэг. Мөн би охиндоо хадгаламж нээгээд сар бүр хийсэн мөнгийг ээж нь авчихсан байсан. Би энэ хүнтэй хамт цаашид амьдрахгүй, надад байнга худлаа ярьдаг. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч Н. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Нэхэмжлэгч Ц., хариуцагч Н. нар нь 20************** оны 9 дүгээр сарын *******0-ны өдөр гэр бүл болж, 20******* оны 0******* дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 20******* оны дүгээр сарын *******6-ны өдөр охин М. төрүүлсэн болох нь 00/00008 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, **************0*******000 дугаартай хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүл бойжиж байгаа талаарх эмчийн тодорхойлолт, Боловсрол цогцолбор сургуулийн тодорхойлолт, ******* дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогджээ.

Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.*******-д гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан.

Гэрлэгчид нь ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 202******* оны 0******* дүгээр сарын 22-ны өдөр өргөдөл гаргасан бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон болох нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай болон уулзалтын тэмдэглэлүүдээр тогтоогдсон учраас шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн.

Зохигчид нь 8 жил хамтран амьдарсан, нөхөр Н. нь 20*******9 оноос гэр бүлээс гадуур өөр хүнтэй эр эмийн харилцаатай болсны улмаас гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, бие биенээ гэх хайр сэтгэл үгүй болж хэрүүл маргаантай байх болсон, 2020 оноос тус тусдаа амьдарч байгаа, гэрлэгчдийн аль аль нь хамт нэг гэрт амьдрах хүсэл сонирхолгүй болсон, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа, шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхээргүй нөхцөл байдал бий болсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.3-д гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол .., шүүх гэрлэлтийг цуцална гэж зааснаар гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.6 дахь хэсэгт .., хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг хэний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох.., асуудлыг шүүх шийдвэрлэнэ, 2******* дүгээр зүйлийн 2*******.******* дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 38 дугаар зүйлийн 38.******* дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу хүүхдийг эх Ц.******* асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.*******.*******, 0.*******.2 дахь хэсэгт зааснаар эцэг Н.аас тэтгэлэг гаргуулж охин М. тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.*******-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2-т эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно,   26.Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд 26.6 дахь хэсэгт Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж тус тус хуульчилсан.

Иймд нэхэмжлэгч Ц.******* зүгээс хариуцагч Н.ыг охинтойгоо уулзахыг хориглох эрхгүй, зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан үүрэг хэвээр үлдэхийг анхааруулах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.2-д зааснаар хариуцагчаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2-д зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагч Н. анхаарвал зохино.

Нэхэмжлэгч нь тус шүүхийн 202******* оны 02 дугаар сарын *******0-ны өдрийн *******03/ШЗ202*******/00*******7******* дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж *******78.256 төгрөг төлөхөөс *******.*******32 төгрөгийг төлж, *******.*******32 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2, 63 дугаар зүйлийн 63.*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******.*******32 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж *******.*******32 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, *******.*******32 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

*******.Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.******* дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* , овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.6 дахь хэсэгт зааснаар 20******* оны дүгээр сарын *******6-ны өдөр төрсөн охин М. эх Ц.******* асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.*******.*******, 0.*******.2 дахь хэсгүүдэд зааснаар 20******* оны дүгээр сарын *******6-ны өдөр төрсөн охин М. ************** нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, ************** нас хүрмэгц *******6 нас хүртэл /суралцаж байгаа бол *******8 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Н.аас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

.Гэр бүлийн тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ц.д даалгасугай.

6.Хариуцагч Н.ыг хүүхэдтэйгээ хүссэн үед нь уулзуулж байхыг эх Ц.д үүрэг болгосугай.

7.******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 сарын *******0-ны өдрийн *******03/ШЗ202*******/00*******7******* дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж *******.*******32 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.******* дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2, 63 дугаар зүйлийн 63.*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******.*******32 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.аас улсын тэмдэгтийн хураамж *******.*******32 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.д, улсын тэмдэгтийн хураамж *******.*******32 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

9.Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.9 дэх хэсэгт зааснаар

шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн Улсын Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.

*******0.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9., **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч ******* хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

**************.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ