Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/82

 

 

 

 

 

 

 

 

 

2024                                                           2024/ШЦТ/

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Т.Т

Хохирогч Н.С

Шүүгдэгч О.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.О-д холбогдох эрүүгийн 2425000000096 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

О.О

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч О.О нь  2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн нөхөр Н.С тай гэр бүлийн харилцаанаас үүдэлтэйгээр маргалдаж, ахуйн хэрэгцээний зориулалттай шар өнгийн иштэй хайчаар баруун гарын бугалга хэсэгт 2 удаа хатгаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн эрүүл мэндэд нь баруун бугалганд 2 шарх, зөөлөн эдрийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.О-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Н.С мэдүүлэхдээ “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 06-09 дүгээр хуудас/

2. Хохирогч Н.С-ын “2024 оны 01 дүгээр сарын 30-ны орой эхнэр О.О-тай маргалдаж улмаар гэрэсээ яваад 2 хоног эгч Т-д байж байгаад өнөөдөр буюу 2024 оны 02 дугар сарын 01-ний өдрийн 13 цагийн үед гэрээсээ хувцасаа авах гээд очиход эхнэр О.О гэртээ ганцаараа байсан. Намайг гэрт ороход миний бүх хувцсыг үүд хэсэгт тараагаад шидчихсэн чи их алдар нэр, одон медаль дуртай хүн гэлүү, наад хувцсаа аваад одоо яв гэж хэлсэн. Би газарт байсан хувцсаа авах гээд тонгойж байхад О нь баруун гартаа манай гэрт байдаг шар өнгийн иштэй хайч барьчихсан зогсож байсан ба үгийн зөрүүгүй миний баруун гарын бугалга хэсэгт 2 удаа хатгасан. Тэр үед миний гараас цус гарч байгаа нь мэдэгдсэн тул гэрээс гарч эмнэлэгт очиж 2 хэсэг газарт нийт 4 оёдол тавиулсан. О.О нь их шартай, намайг салаад явах гэлээ гэж уурлаж хайчаар хатгасан. Мөн надад хандаж, чамайг алсан ч яадаг юм бэ гэж хэлсэн. Миний хувьд эхнэр О-ын биед халдсан зүйл байхгүй. О бид хоёр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Бид хоёрт гэр бүлийн баталгаа байгаа. Дундаасаа хүүхэд байхгүй. О бид хоёрын 2 дахь амьдрал байгаа юм. Надтай хамтарч бэлтгэл хийдэг эмэгтэй хүнтэй хардаг, фитнес хийхдээ эмэгтэй хүний хоёр хөлийн завсар толгойгоо оруулсан, өдий насалчихаад өөрийн гэсэн гэр оронгүй гэх шалтгаанаас болж хэрүүл маргаан үүссэн. Би О-д гомдолгүй, санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг.х-ийн 15, 17 дугаар хуудас/

3. Гэрч Н.Т-н “2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 13 цаг өнгөрч байхад миний утас руу төрсөн дүү С залгаж О намайг хайчаар хатгачихлаа, би хүлээн авах дээр эмчид үзүүлж байна цус алдаад байна, хүрээд ир гэж хэлсэн. Би ажлаасаа гарч аймгийн БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасагт очиход дүү С нь баруун гарын бугалга хэсэгт нийт 4 удаа оёдол тавиулсан. С-с юу болсон талаар асуухад “О хайчаар хатгасан” гэж надад хэлсэн. Ингээд би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Эмнэлэг дээр байж байхад О ирэхээр нь би “та хоёр эвтэй байж болдоггүй юм уу” гэж хэлэхэд О нь “танай дүүг ална” гэж хэлчихээд явчихсан. Одоогоос 2 сарын өмнө С, О нар хоорондоо маргалдсаны улмаас С манай гэрт 1 сар амьдарсан. Юунаас болж маргалдсан бэ гэхээр О нь их ааштай, дүү С-ыг ажлаасаа тараад ирэхэд байнга уурладаг шалтгаанаар маргалдсан байсан. Өнөөдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр миний машиныг аваад гэрээсээ очиж хувцсаа авна гэж хэлээд явсан чинь ийм зүйл болчихсон байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 19 дүгээр хуудас/

4. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн 182 дугаартай “1. Н.С-ын биед баруун бугалганд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тустусдаа гэмтлийн зэрэгтогтоохжурмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. З.Дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн хоёр үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/

5. Яллагдагч О.О-н “Би Н.С-тай 2020 онд танилцаж, 5 сар уулзаж байгаад нэг гэрт орсон. Дундаасаа хүүхэд байхгүй. Н.С нь 1 хүүхэдтэй, хүүхэд нь Улаанбаатар хотод байдаг. Би 2 хүүхэдтэй, хүүхдүүд маань Япон улсад аавтайгаа хамт байгаа. 2023 оны 11 дүгээр сард Н.С-тай өөрсдийн гэсэн орон байр байхгүй, цалингаа гэртээ биш, өөрийн хувийн хэрэглээ буюу уураг, хувцас, тарианд зарцуулдаг талаар ярилцаж байгаад хоорондоо маргалдсаны улмаас Н.С нь гэрээсээ явж 1 сарын хугацаанд том эгч Т-н гэрт амьдарсан. Бид хоёр тус тусдаа амьдарч байгаад 2024 оны эхээр эргээд хамт амьдарч эхэлсэн. 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нөхөр Н.С бид хоёр фитнесийн зааланд байхад Н.С нь хэвтээ шахалт хийж байхдаа эмэгтэй хүний хоёр хөлийн завсар толгойгоо оруулж дасгал хийсэн. Бид хоёр гэртээ харьсны дараа Н.Ст хандаж уурлахад чи намайг дарамтлаад байна гэж хэлээд гэрээс гарч явсан. Үүнээс хойш 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед Н.С-ын утас руу залгаж хувцасаа ирж ав гэж хэлээд хувцасны шкафаас хувцаснуудыг нь гаргаж, үүд хэсэгт тарааж шидсэн. Удалгүй Н.С гэрт орж ирээд үүд хэсэгт яах гээд байгаа нь мэдэгдэхгүй суугаад байсан. Энэ үед миний дургүй их хүрээд байсан тул цагаан өнгийн хуванцар хувцасны шүүгээнээс шаргал өнгийн иштэй хайч аваад Н.С-ын баруун гар хэсэгт 2 удаа хатгасан. Н.С шууд гэрээс гарч явсан. Би шаргал өнгийн хайчийг цагаан өнгийн хуванцар хувцасны шүүгээнд хийсэн. Тухайн үед Н.С-ын баруун гар луу хайчаар гүнзгий хатгана гэж бодоогүй, өөрийнхөө уур бухимдлыг илэрхийлсэн юм. Энэ үйл явдлаас хойш Н.С-тай дахиж уулзаагүй. Н.С бид хоёр гэр бүлийн баталгаатай” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч О.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн нөхөр Н.С-тай гэр бүлийн харилцаанаас үүдэлтэйгээр маргалдсан байх хугацаандаа 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн *** 00 тоотод “хувцасаа аваад явах гэлээ гэх шалтгаанаар гартаа барьсан ахуйн хэрэгцээний зориулалттай шар өнгийн иштэй хайчаар хохирогчийн баруун гарын бугалга хэсэгт 2 удаа хатгаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийн эрүүл мэндэд нь баруун бугалганд 2 шарх, зөөлөн эдрийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Н.С-ын “О нь баруун гартаа манай гэрт байдаг шар өнгийн иштэй хайч барьчихсан зогсож байсан ба үгийн зөрүүгүй миний баруун гарын бугалга хэсэгт 2 удаа хатгасан. Тэр үед миний гараас цус гарч байгаа нь мэдэгдсэн тул гэрээс гарч эмнэлэгт очиж 2 хэсэг газарт нийт 4 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг, гэрч Н.Т-н “2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 13 цаг өнгөрч байхад миний утас руу төрсөн дүү С залгаж О намайг хайчаар хатгачихлаа, би хүлээн авах дээр эмчид үзүүлж байна цус алдаад байна, хүрээд ир гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн 182 дугаартай дүгнэлт, яллагдагч О.О-н “цагаан өнгийн хуванцар хувцасны шүүгээнээс шаргал өнгийн иштэй хайч аваад Н.С-ын баруун гар хэсэгт 2 удаа хатгасан. Н.С шууд гэрээс гарч явсан. Би шаргал өнгийн хайчийг цагаан өнгийн хуванцар хувцасны шүүгээнд хийсэн” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.О нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн *** тоотод  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн нөхөр Н.С-тай маргалдаж, “хувцасаа аваад явах гэлээ гэх шалтгаанаар гартаа барьсан ахуйн хэрэгцээний зориулалттай шар өнгийн иштэй хайчаар хохирогчийн баруун гарын бугалга хэсэгт 2 удаа хатгаж эрүүл мэндэд нь баруун бугалганд 2 тооны шарх, зөөлөн эдрийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч О.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг тодорхой үйлдэл хийхгүй байхыг албадах зорилгоор, шууд санаатай үйлдлээр хайчаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.О-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Н.С-ын эрүүл мэндэд нь баруун бугалганд 2 шарх, зөөлөн эдрийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч О.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн бариултай 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-д оногдуулсан 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн бариултай 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А