Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2021/00328

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2021             02            04                                                 183/ШШ2021/00328

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Б

Хариуцагч: Ж ХХК

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Ж ХХК-тай ...... дүүрэг, 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, ............ **** дүгээр байр 2 дугаар орцны **** тоотод байрлах, 40.4 м.кв 2 өрөө байрыг 31.310.000 төгрөгөөр худалдан авах ******** тоот гэрээ байгуулсан. Улмаар уг байрны төлбөрийг гэрээний дагуу хувиарт хугацаанд бүрэн төлж барагдуулсан. Уг байр 2014.12.05-нд ашиглалтад орсон бөгөөд одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд боловч Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тус компани гаргаж өгөөгүй. Гэрчилгээ гарахаас өмнө уг байрыг Төрийн банкинд зээлийн барьцаанд тавьсан гэсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг хариуцагч “Ж  ХХК-нд даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б  нь “Ж ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Нэхэмжлэгч нь орон сууцны үнийг бүрэн төлж, гэрээний үүргийг биелүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан, уг орон сууцанд амьдарч байгаа тул өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэсэн.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг орон сууцны үнийг бүрэн төлсөн, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн талаараа маргаагүй болно.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах тухай” ******** тоот гэрээгээр гүйцэтгэгч “Ж  ХХК нь ............. дүүргийн 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, .............**** дүгээр байр, 2 дугаар орц, **** тоот, 40,4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, захиалагч Г.Б  нь 31.310.000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хэргийн 4-5-р хуудас/

           

            Зохигч талууд “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулсан бөгөөд шүүх хариуцагчийн төлөөлөгч Б.Г-т 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, эрх үүрэг тайлбарлаж өгчээ.

 

            Хариуцагч 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд хариу тайлбар гаргаж өгөх байсан боловч хариу тайлбар өгөөгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж хуульчилсан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.Ба нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ******** тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, Дүнжингаравын **** дүгээр байр, 2 дугаар орц, **** тоот, 2 өрөө орон сууцны төлбөр болох 31.31.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь “Ж  ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19/13 тоот тодорхойлолтоор “Г  /РД:***********/ нь тус хотхоны **** дүгээр байр 2 дугаар орцны **** тоотод 40.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалан бариулж ******** тоот гэрээний төлбөрөө 100 хувь барагдуулсан тус Улсын бүртгэлийн гэрчилгээ олгож өгнө үү” гэх баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна гэж дүгнэв. /хэргийн 6-р хуудас/

 

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг худалдах худалдан авах гэрээний үүргийг биелүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн талаар маргаагүй, нэхэмжлэгч нь гэрээнд заасан хэлэлцэн тохиролцсон орон сууцны үнийг бүрэн төлсөн болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул хариуцагч нь үнийг бүрэн төлсөн худалдан авагч буюу нэхэмжлэгчийн өмчлөлд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар уг гэрээний зүйл болох орон сууцыг шилжүүлэх үүрэгтэй болно.

 

Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох орон сууцыг шилжүүлэн авсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүйн улмаас Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэв.   

 

Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно” гэж заасан байна.

            Иймд нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх байх тул нэхэмжлэгч Х.Э-ыг ............ дүүргийн 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, .............**** дүгээр байр, 2 дугаар орц, **** тоот, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг хариуцагч “Ж ХХК-нд даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар нэхэмжлэгч  овогт Г.Б /РД: ***********/-ыг ............ дүүргийн 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, .......... **** дүгээр байр, 2 дугаар орц, **** тоот, 40,4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагч “Ж  ХХК-нд даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.-Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314.500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж ХХК-иас 314.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                     Г.СОЛОНГО