Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2021/00021

 

 

 

 

 

0******* оны 0******* сарын ******* өдөр

Дугаар *******0*******/ШШ0*******/000*******

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод байрлах, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******9******* оны 0******* дугаар сарын 0-ны өдөр аймаг хотод төрсөн, настай, эмэгтэй, ******* дүүргийн дүгээр хороо, ******* дүгээр гудамжны 0 тоотод оршин суух, овгийн ,

Хариуцагч: *******9 оны 0 дугаар сарын **************-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, ******* дүүргийн дүгээр хороо, ******* дүгээр гудамжны 0 тоотод оршин суух, овгийн Бат******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт .09.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 00 оны *******0 дугаар сарын *******9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Г.ын өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г. болон түүний хамтран зээлдэгч Бат******* нар нь ******* ******* ******* ХХК-иас 0*******9 оны дугаар сарын *******-ны өдөр өөрийн өмчлөлийн Toyota Seinta маркийн -******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж .000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын хувийн хүүтэй №******* тоот зээлийн гэрээ байгуулан зээлсэн. Зээлийн гэрээний эргэн төлөлт удааширч, зээлдэгч нар нь гэрээгээр тохирсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй учир талууд харилцан тохиролцож 0*******9 оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* тоот зээлийн гэрээг 0*******9 оны ******* дугаар сарын *******-ны өдрөөс 0*******9 оны ************** дүгээр сарын *******-ны өдрийг хүртэл ******* сараар сунгалт хийсэн, мөн зээлдэгч 0*******9 оны ************** дүгээр сарын *******-ний өдөр ямар учир зээл төлөөгүй шалтгаанаа бичгээр гаргаж өгсөн бөгөөд дахин зээлийн гэрээг 0*******9 оны ************** дүгээр сарын *******-ны өдрөөс 00 оны 6 дугаар сарын *******-ны өдрийг хүртэл ******* сарын хугацаатай сунгалт хийсэн. Нийт төлөх хүүгийн хэмжээ .00.000 төгрөг, үүнээс зээлдэгч нар 0*******9 оны 0******* дугаар сарын *******0-нд *******60.000 төгрөг төлсөн. Төлөөгүй хүүгийн хэмжээ .0.000 төгрөг болж байна. Зээлийн гэрээний ******* дэх хэсгийн 6-д зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд хоног тутамд биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 0. хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх-өөр тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа 00 оны 6 дугаар сарын *******-ны өдрөөр дуусгавар болж 00 оны 9 дүгээр сарын *******-ний өдрийг хүртэл нийт ******* хоног байна. Нийт 6.0.000 төгрөг зээлийн үүргийн 0. хувь нь **************.00 төгрөг, хүү .0.000 төгрөг, алданги .6.000 төгрөг нийт *******.*******9.000 төгрөг, зээлдэгчийн барьцаалсан Toyota Seinta маркийн -******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь төлбөрийн шаардлагыг бүрэн хангаагүйг Г. мэдэж байгаа бөгөөд барьцааны авто машиныг *******.*******00.000 төгрөгөөр 00 оны 9 дүгээр сарын *******-нд зарсан болно. Зээлийн гэрээний дугаар зүйлийн .*******. дахь заалт эрж хайх зардал, тээврийн хэрэгслийг хадгалах зардлыг нэхэмжлээгүй болно. Иймд Г., хамтран зээлдэгч Л.Бат******* нараас .09.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэл дээрээ бүх зүйлийг тодорхой бичсэн байгаа. Зээлдэгч нар гэрээний хугацаа дуусах үед ******* дүүрэгт байгаагүй, утсаар ярихад хөдөө байна, зээлээ төлөх боломжгүй байгаа талаараа хэлсэн. 00 он гараад сард ирсэн учраас 0*******9 оны 0******* дугаар сарын *******, 0*******9 оны ************** дүгээр сарын *******-ний өдрийн гэрээнүүдийг 00 оны 0 дугаар сарын 0-ны өдөр нөхөж хийж сунгасан. 0******* дугаар сарын *******-ны өдрийн гэрээний сунгалтыг бланкан дээр Г.аар гарын үсэг зуруулаад дараа нь нөхөж бичсэн нь үнэн. Гэхдээ хариуцагч нар зээлийн гэрээний сунгалтыг өөрсдөө хүсэж хийсэн. Үнэлгээний газраас гаргасан машиныг .0*******0.000 төгрөгөөр үнэлсэнийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ машины татвар төлсөн, оношлогоо хийлгэсэн, машиныг хадгалсан гээд зардлууд манайхаас гарсан, эдгээр зардлууд нь *******0.000 орчим төгрөг болсон, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.

 

Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 0*******9 оны 0 дугаар сарын *******-нд ******* ******* ******* ХХК-д өөрийн өмчлөлийн Toyota Seinta маркийн -******* улсын дугаартай авто машинаа барьцаалж .000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, хувийн хүүтэй зээлсэн. Эхний хүү болох *******60.000 төгрөгийг төлснөөс хойш төлбөр хийгээгүй. Миний бие хагалгаанд орсон, өвчтэй байсны улмаас цалингийн зээлийн төлбөрийн өр үүссэн болохоор гарт бэлэн мөнгө цалин авч чадахгүй байсан. Өрөө төлж чадахгүй улам хүнд болж байсан тул удаа дараа очиж уулзаж хүүг зогсоох төлбөрөө төлөх арга гаргалгаа хайж байсан ч шийдэлд хүрч чадаагүйгээр барахгүй төлбөрийн дүн нэмэгдсээр байсан. ******* ******* ******* ХХК-д ******* удаа очиход яагаад төлж чадахгүй байгаа талаар тайлбар бичүүлж, хоёр гэрээнд гарын үсэг зуруулсан. Энэ гэрээнүүд нь тодорхой хугацаа болон бусад зүйлс бичигдээгүй хоосон байсан тул асуухад гэрээний нөхцөлд зааснаар гэрээний хугацаанд алданги 0.******* хувиар бодогдож таньд төлөх үнийн дүн бага гарна гэсэн тайлбар хэлсэн учир надад тухайн үедээ ашигтай юм байна гэж бодоод гарын үсэг зурсан. Дараа нь очиж уулзаж хүүгээ зогсоох боломжгүй болохоор төлбөр төлөх нөхцөл ярилцаж тохирч машинаа авахаар болж бичгээр гэрээ байгуулан сар бүр 00.000 төгрөгөөр удаа төлж, үлдэгдлийг нь бөөнд нь төлж дуусгахаар тохиролцсон. Уг төлөх хугацаанд гэрээгээ зөрчвөл машин зарах тухай тусгасан. Тэр гэрээнд машинаа хүлээж авсан гэж гарын үсэг зурсан. Би **************.*******00.000 төгрөгийн үнэтэй машины *******0 хувийг төлж лизингээр *******. хувийн хүүтэй төлж авсан учир машинаа авах хүсэлттэй байсан боловч машин хурааж зарсан тул төлбөрийг төлөх ёсгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Л.Бат******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би тус компаниас мөнгө аваагүй. Нэг удаа зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. ******* ******* ******* ХХК нь бидний **************.*******00.000 төгрөгөөр худалдаж авсан машиныг надад хэлээгүй татгалзсаар байтал *******.*******00.000 төгрөгөөр зарсан байдаг. Ингээд бид .000.000 төгрөг зээлчихээд *******0 гаруй сая төгрөгөөр худалдаж авсан машинаа зээлийн барьцаанд хураалгаж заруулчихаад нэмээд .000.000 гаруй төгрөг шүүхэд нэхүүлж байгаад гомдолтой байна. Үүнийг шудрага ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. ******* ******* ******* ХХК-д төлөх мөнгийг бид машинаараа төлсөн. .09.000 төгрөгийг төлөхгүй гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Г., Л.Бат******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд .09.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Г. нь зээлийн барьцаанд байсан авто машиныг хураан авч зарсан, 0*******9 оны 0******* дугаар сарын *******, 0*******9 оны ************** дүгээр сарын *******-ний өдрийн гэрээнүүдийг хийгээгүй, хоосон бланкан дээр гарын үсэг нөхөж зуруулсан тул нэхэмжилж байгаа төлбөрийг төлөхгүй гэж, хариуцагч Г.Бат******* гэрээнд ******* удаа гарын үсэг зурсан, мөнгө аваагүй учраас төлөхгүй гэж тус тус маргасан, харин .000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын хувийн хүүтэй авсан, хүүд нэг удаа *******60.000 төгрөг төлсөн, барьцаанд автомашин барьцаалсан гэдэгт маргаан үүсгээгүй байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд зохигчдын хооронд 0*******9 оны 0 дугаар сарын *******-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгч нарт .000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр, зээлдэгч нар нь зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн ба гэрээнд заасан хугацаанд үндсэн зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0. хувиар алданги төлөхөөр, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр өөрсдийн өмчлөлийн Toyota Seinta маркийн -******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлжээ. /хх-ийн 6-/

 

Гэрээний дагуу зээлдүүлэгч нь .000.000 төгрөгийг үндсэн зээлдэгч Г.ын 06************** тоот банкны дансанд шилжүүлж, гэрээнд зээлдэгч нараар гарын үсэг зуруулсан, зээлдэгч нар мөнгийг хүлээн авсан боловч 0*******9 оны 0 дугаар сарын *******-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд хүүд *******60.000 төгрөг төлсөнөөс өөр төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байна./хх-ийн /

Талуудын хооронд 0*******9 оны 0 дугаар сарын *******-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-нүүд нь Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******, ******* дугаар зүйлийн *******.*******, ************** дүгээр зүйлийн **************.*******, ******* дугаар зүйлийн *******.*******-д заасан шаардлагуудыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Зээлдүүлэгч нь Зээлдэгч нар гэрээний хугацаа дуусахад төлбөрөө төлөхгүй байсан учраас гэрээг зээлдэгч нарын хүсэлтээр удаа сунгасан, гэрээний сунгасан хугацаа 00 оны 06 дугаар сарын *******-ны өдөр дууссан, сунгалтуудыг 00 оны 0 дугаар сарын 0-ны өдөр нөхөж хийсэн гэж, зээлдэгч Г. нь Сунгалт хийсэн гэх гэрээнүүд нь тодорхой хугацаа болон бусад зүйлс бичигдээгүй хоосон бланкан дээр гарын үсэг зуруулсан, дараа нь нөхөж бичсэн байсан гэж тус тус тайлбарлаж маргадаг.

 

Иргэний хуулийн 0 дүгээр зүйлийн 0.*******-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, ******* дугаар зүйлийн *******..*******-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж гарын үсэг зурсан бол хэлцэл хийсэн гэж үзнэ гэж тус тус хуульчилжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******, 0 дүгээр зүйлийн 0.*******-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримт мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд шүүх хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх учиртай. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 0*******9 оны 0******* дугаар сарын *******, ************** дүгээр сарын *******-ны өдрүүдийн гэрээнүүдийн огноо засвартай, гэрээний доторх заалтууд нь өөр өөр өнгийн балаар бичигдсэн, тухайн цаг үед хийгдээгүй, гэрээний сунгалтыг гэрээн дээр тавигдсан огнооноос 6 сарын дараа буюу 00 оны 0 дугаар сарын 0-ны өдөр нөхөж хийсэн, зээлдэгч талын хүсэл зориг бүрэн илэрхийлэгдсэн гэж үзэхэд эргэлзээ төрүүлэхээр байх тул бодит үнэнд нийцсэн гэрээнүүд гэж үнэлэх боломжгүй, зээлдүүлэгч нь 0*******9 оны 0******* дугаар сарын *******-ны өдрөөс 00 оны 06 дугаар сарын *******-ны өдөр хүртэлх хугацааны *******.600.000 төгрөгийн хүү авах эрхээ алдсан байна. /хх-ийн *******-9/

Зээлдүүлэгч нь 0*******9 оны 0 дугаар сарын *******-ны өдөр хийгдсэн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-ний дугаар зүйлийн ., ******* дугаар зүйлийн *******.6 дахь хэсгүүдэд зааснаар зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн учраас тэдний өмчлөлийн тээврийн хэрэгслийг хураан авч худалдан борлуулсаныг хууль зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй.

 

Зээлдэгч нар нь зээлдүүлэгчийг тээврийн хэрэгслийг *******.*******00.000 төгрөгөөр худалдан борлуулсаныг эс зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн эд хөрөнгөд шинжээч томилуулан үнэлгээ гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангасан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр тухайн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг .0*******0.000 төгрөгөөр тогтоосныг хариуцагч тал хүлээн зөвшөөрч маргаагүй. /хх-ийн *******9-9/

 

Шүүх талуудын хооронд байгуулагдсан 0*******9 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэн тооцоход хариуцагч нар нь үндсэн төлбөрт .000.000 төгрөг, 6 сарын хүүд 960.000 төгрөг, гэрээний ******* дэх хэсгийн 6-д зааснаар 0*******9 оны 0******* дугаар сарын *******-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 00 оны *******0 дугаар сарын *******-ний өдөр хүртэл ************** хоногийн алдангид /хоногт .000 төгрөг/ 9.*******6.000 төгрөг нийт *******.*******.000 төгрөг төлөх үүрэгтэй байсан.

 

Хариуцагч нар нь хүүний төлбөрт 0*******9 оны 0******* дугаар сарын *******0-ны өдөр *******60.000 төгрөг төлснийг хасаж тооцвол үлдэх гүйцэтгээгүй үүрэг .*******00.000 төгрөг, Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.-д зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн 0 хувиас хэтэрч болохгүй тул алдангид .00.000 төгрөг, төлвөл зохих нийт .00.000 /.*******00.000+.00.000/ төгрөгийн төлбөрөөс тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ болох .0*******0.000 төгрөгийг хасаж тооцон *******.*******0.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Л.Бат******* нь 0*******9 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан, мөнгийг түүний гэр бүлийн хүн, үндсэн зээлдэгч Г.ын данс руу шилжүүлсэн, Иргэний хуулийн дугаар зүйлд тодорхойлсноор хамтран үүрэг гүйцэтгэгч мөн байх тул хариуцагчийн үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй болно. /хх-ийн 6-/

Хариуцагч нарт 0******* оны 0******* дүгээр сарын *******-ний өдрийн 09 цагт болох шүүх хуралдааны товыг 0******* дүгээр сарын 0, 0*******-ны өдрүүдэд мэдэгдэж баримтад гарын үсэг зуруулж баталгаажуулсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдааныг хариуцагч нарыг оролцуулахгүйгээр хийх боломжтой гэж үзсэн учраас шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******00 дугаар зүйлийн *******00.*******-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 96. төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас *******.*******0.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 6.*******0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.., **************6, ********************* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******.Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******., ************** дүгээр зүйлийн **************.*******, ******* дугаар зүйлийн *******.*******, дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч овгийн , овгийн Бат******* нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд *******.*******0.000 /гурван сая, нэг зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх *******.9.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 96. төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г., Л.Бат******* нараас 6.*******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0. дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9., **************9., **************9. дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ