Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.У

    Улсын яллагч Н.Д

    Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-т холбогдох эрүүгийн 2425000000136 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.А

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 01 дүгээр сарын 29-ний орой 21 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр Дэлгэрмөрөн дэлгүүрийн урд талын төв асфальтан зам дээр **-** улсын дугаартай ниссан эдван загварын тээврийн хэрэгслийг 2.4 хувийн согтуурсан үедээ жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, орчуулагч иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ “Миний  буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлагыг зөвшөөрнө” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч О.Ж-н “2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цагийн орчим жолоодох эрх хасагдсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх мэдээлэл. /хх-ийн 7-р тал/

2. Амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүрийн Физик-Химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын №ФХ0857 дугаартай гэрчилгээ. /хх-ийн 8-р тал/

3. Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн “...драгер 7510 серийн дугаартай төхөөрөмжийн заалт 2.55 %” гэх тэмдэглэл. /хх-ийн 9-р тал/

4. Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл “Боржигон ургийн овогт Б А, регистрийн дугаар:***** / нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар эрх хасагдсан” гэх лавлагаа. /хх-ийн 10-р тал/

5. Гэрч О.Ж-н “2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 21 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт хуваарийн дагуу машинтай шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед Ниссан Эдван загварын **-** улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрөн зам голлоод сэжиг бүхий явж байсан. Тухайн тээврийн хэрэгслийг зогсоож, шалгах үед Б А гэх хүн тухайн тээврийн хэрэгслийг жолоодон явсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах драгер багажаар Б.А-г шалгахад 2.55 хувийн согтолттой, жолоодох эрхээ 2023 оны 04 дүгээр сард хасуулсан байсан. Тухайн хүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг журмын хашаанд саатуулж, тухайн иргэнийг хүлээлгэж өгсөн. Би Б.А-с тээврийн хэрэгсэл жолоодоод хэдэн км явсан талаар асуухад Б.А нь би тээврийн хэрэгслээ жолоодоод 500 метр явж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 13-р тал/

6. Гэрч Б.А-н  “гар утас дугарч миний төрсөн ах А-н  хамтран амьдрагч Уранчимэг над руу залгаж би ажилдаа яваад иртэл А гэртээ ганцаараа архи уугаад машинаа унаад хашаанаас гараад яваад өгчихсөн байна гэж хэлсэн. БиА ахыг цагдаад өг гэж хэлсэн. Маргааш өглөө нь ахиж А-н  хамтран амьдрагч над руу залгаж А согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод машинаа журамлуулсан байна гэж хэлсэн.А өмнө нь 2023 оны 04 дүгээр сард бас архи уугаад жолоодох эрхээ хасуулж байсан.А ер нь архины хамааралтай болчихсон. одоо би нарын үгийг тоохгүй байгаа” гэх мэдүүлэг. /хх-ийн 15-р тал/

7. Гэрч П.У-н “А  бол миний хамтран амьдрагч юм. 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр би өөрийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг Тосгоны *** тоотоос 09 цагийн үед ажил руугаа гарсан юм. Гэрт А ганцаараа үлдсэн. Оройн 20 цагийн үед гэртээ гэтэл гэрт хүн байгаагүй. Би А-н  гар утас руу залгах үед миний дугаарыг авахгүй байсан. Би хажуу айлын Э-с  А ыг харсан уу гэж асуухадА ах өнөөдөр согтуу явж байгаад машинаа унаад гараад явсан гэж хэлсэн. Би А-н  дүү Алтантуяа руу юу болсон талаар хэлсэн. Би маргааш нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөрА надад жолоодох эрхгүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдсан талаар хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 17-р тал/

8. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1130 дугаартай “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. шинжилгээнд ирүүлсэн Б.А 1/29 23:28 /эр гэж хаягласан хуруу шилтэй цусанд 2.4 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2.4 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хх-ийн 22-24-р тал/

9. Авто тээврийн хэрэгсэл эзэмших өмчлөх эрхийн “**-** улсын дугаартай Nissan Advan загварын тээврийн хэрэгсэл нь Б А /ФДб1081514/ -ын нэр дээр бүртгэлтэй” гэх лавлагаа. /хх-ийн 38-р тал/

10. Б А т холбогдох зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн материалын хуулбар. /хх-ийн 58-76-р тал/

11. Цагдаагийн алба хаагчийн энгэрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 78-80-р тал/

12. Яллагдагч Б.А-н  “Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гэртээ ганцаараа үлдээд орой 19 цагийн үед гэрийн авдарт байсан Хараа нэртэй 0.5 литр архийг уугаад өөрийн эзэмшлийи **-** улсын дугаартай Ниссан эдван загварын машиныг унаад дэлгүүр орж архи авах зорилготой Дэлгэрмөрөн дэлгүүрийн урд талын төв асфальтан зам дээр явж байхад намайг замын цагдаа эогсоогоод миний бичиг баримтыг шалгасан. Намайг жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон байна гэж хэлээд намайг драгер багажаар шалгаж үзэхэд би 2.55%-ийн согтолттой байсан. Би жолоодох эрхийн үнэмлэхгүй. 2023 оны 04 дүгээр сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ 1 жилээр хасуулсангэх мэдүүлэг. /хх-ийн 33-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ. 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д  дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 01 дүгээр сарын 29-ний орой 21 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр Дэлгэрмөрөн дэлгүүрийн урд талын төв асфальтан зам дээр **-** улсын дугаартай ниссан эдван загварын тээврийн хэрэгслийг 2.4 хувийн согтуурсан үедээ жолоодсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаА  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 6 сарын хугацаА  Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна.” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч О.Ж-с гаргасан мэдээлэл, амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүрийн Физик-Химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын №ФХ0857 дугаартай гэрчилгээ, драгер 7510 серийн дугаартай төхөөрөмжийн заалт 2,55 %, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрч О.Ж-н “...Ниссан Эдван загварын **-** улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрөн зам голлоод сэжиг бүхий явж байсан. Тухайн тээврийн хэрэгслийг зогсоож, шалгах үед Б А гэх хүн 2.55 хувийн согтолттой, жолоодох эрхээ 2023 оны 04 дүгээр сард хасуулсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.А-н  “...А-н  хамтран амьдрагч над руу залгажА согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод машинаа журамлуулсан байна гэж хэлсэн.А өмнө нь 2023 оны 04 дүгээр сард бас архи уугаад жолоодох эрхээ хасуулж байсан...” гэх мэдүүлэг, гэрч П.У-н “...2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөрА надад жолоодох эрхгүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1130 дугаартай дүгнэлт, Авто тээврийн хэрэгсэл эзэмших өмчлөх эрхийн лавлагаа, Б А т холбогдох зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн материалын хуулбар, Цагдаагийн алба хаагчийн энгэрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагч Б.А-н  “Би гэртээ ганцаараа үлдээд орой 19 цагийн үед гэрийн авдарт байсан Хараа нэртэй 0.5 литр архийг уугаад өөрийн эзэмшлийн **-** улсын дугаартай Ниссан эдван загварын машиныг унаад дэлгүүр орж архи авах зорилготой Дэлгэрмөрөн дэлгүүрийн урд талын төв асфапьтан зам дээр явж байхад намайг замын цагдаа зогсоогоод миний бичиг баримтыг шалгасан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 29-ний орой 21 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр Дэлгэрмөрөн дэлгүүрийн урд талын төв асфальтан зам дээр **-** улсын дугаартай ниссан эдван маркын тээврийн хэрэгслийг 2.55 хувийн согтуурсан үедээ жолоодсон үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Ниссан эдван маркын **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.55 хувийн согтууралтайгаар жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдалын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.А-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаА  хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Б Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-н  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаА  хасч, 6 сарын хугацаА  Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан 6 сарын хугацаА  зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.А