Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2016/ШЦТ/169

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,    

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн ******* сумаас Баянхонгор аймаг руу явах замдаа 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 17-18 цагийн үед Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг хот хоорондын засмал зам дээр өөрийн эзэмшлийн 27-73 БНА улсын дугаартай тоёота прүс-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх мөн 9 дүгээр бүлгийн 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч ийн амь насыг нь хохироосон гэмт хэрэгт гэмт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

Хохирогч мөрдөн байцаалтанд өгсөн ... Би талийгаач тэй 1991 оны 09 сарын 13-нд Баянхонгор аймгийн суманд гэрлэж байсан. Талийгаач 2016 оны 08 дугаар сарын 03-ны өглөө Өвөрхангай аймгийн ******* сумруу ээж болон ах дүү нартай уулзаад самар түүнэ гээд явсан. 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн би хөдөө утасны сүлжээ гараад, талийгаач рүү залгаад хаана явна гэж асуухад талийгаач би Өвөрхангай аймгаас гараад явж байна гэж хэлсэн. Талийгаач 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр осолд орж нас барьсан. Талийгаач надтай 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн утсаар ярихдаа Би Өвөрхангай аймгаас гараад явж байна. Эндээс Баянхонгор аймаг ороод, сум рүү гэр лүүгээ явна гэж хэлсэн. Талийгаач 2016 оны 06 дугаар сард шамравны хагалгаанд орсон. Тэрнээс өөр өвчин эмгэг байгаагүй. Талийгаач 2016 оны 06 дугаар сард Улаанбаатар хот 1 дүгээр эмнэлэгт хагалгаанд орж байсан. Эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэсэн бичиг баримт байхгүй ... надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй тул энэ хэргийг түргэн шуурхай шийднэ өгнө үү. Би хөдөө мал дээрээ ганцаараа байдаг бүл зав байхгүй тул шүүх хуралд суухгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46, 111/,

Гэрч ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Манай гэр Баянхонгор аймгийн суманд байдаг юм. Тэгээд би , , *******, нарын хамт Өвөрхангай аймгийн ******* суманд самар түүж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймагруу буцсан юм. Бид нар *******оос 2 мотоцикль, нэг машинтай гарсан. *******оос гарахдаа би өөрийнхөө мотоциклийг унаад, ахын мотоциклийг нь унаад, ын эхнэр өөрийнхөө машиныг бариад ах, ах хоёр машинд суугаад *******оос гарсан юм. *******оос гарахад бид нарыг ахын 2 найз нь гаргаж өгсөн. Тэр хоёр найз нь 2 ширхэг том пиво, 1 ширхэг 0,5 грамтай архи авчраад би нарыг гаргаж өгсөн юм. Тэр хоёрын авчирсан архи, пивыг ах, ах хоёр нөгөө гаргаж өгсөн хоёр хүнтэй хамт уусан юм. Тэгээд ах мотоциклио барьж чадахааргүй согтохоор нь , ахын мотоциклийг бариад явсан юм. Тэгээд бид нар Өвөрхангай аймгийн төвийн баруун гуанзан дээр хоол идсэн. Тэр үед ах, ах хоёр дахиад нэг шил архи хувааж уусан юм. Тэгээд бид нар цаашаа Баянхонгор луу хөдөлсөн. бид хоёр мотоцикль бариад, ын эхнэр машинаа бариад ах, ах хоёр машинд суугаад хөдөлсөн. Тэгээд ******* сумын нутагт бид хоёр мотоцикльтойгоо урд талд нь нилээн зайтай явсан явж байгаад машинтай хэдийгээ ирэхгүй болохоор нь зогсоод хүлээж байгаад утсаар ярихад утасны сүлжээ барьж байсан ба, ******* би осол гаргачихлаа гэж өөдөөс ярихаар нь, бид хоёр буцаад мотоциклиороо очсон. Гэтэл *******гийн барьж явсан машин засмал замынхаа хойд талд замаасаа гараад замруугаа толгой хэсэг нь харчихсан зогсож байсан. Машин нь бүтэн эргээд замын хажууд зогссон юм шиг байна лээ. Тэгээд бид хоёрыг яваад очсон чинь *******, ахын толгойг нь түшчихсэн сууж байсан. Харин ах хажууд нь хэвтэж байсан. Би ыг тэр хэдтэй үлдээгээд өөрийнхөө мотоциклиор ******* сумруу явж түргэн дуудаж ирсэн. Тэгээд ******* сумын эмнэлэг очиж үзчихээд ахыг аваад сумын төв оруулсан. ах ******* сум орохдоо бол амьд байсан. Дараа нь дахиж ирээд ахыг аваад сумын эмнэлэгт ирсэн. ах ******* сумын эмнэлэгт очоод 2 цаг орчим болоод нас барсан. Тухайн осол яаж гарсан талаар мэдээгүй, *******гийн ярьж байгаагаар машиных нь дугуй хагараад осол гарсан гэсэн. ******* машинаа жолоодоод дотор нь ах, ах хоёр сууж явсан юм. С.Батмөн ах жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан, ард нь ах сууж явсан. Өөр хүн байгаагүй. Тэр осол юунаас болж гарсан талаар мэдэхгүй. Дугуй нь хагарсан юм шиг байна лээ. Тэр машин нь *******гийн өөрийнх нь машин байгаа юм. ах, ах хоёр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. гэхдээ согтуу байгаагүй. Харин ******* бол эв эрүүл байсан. гуай хаанаа ямар гэмтэл авсныг мэдэхгүй эмнэлэгт ирээд нас барчихсан. гуайн баруун гуяны мах нь тасарсан байсан. Өөр гэмтэл аваагүй .... гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-51/,

Гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би Баянхонгор аймгийн суманд гэртээ байж байхад манай найз утсаар залгаад ******* суманд байна. Хүрээд ир хамт самарт явъя гайгүй байна гэхээр нь би хүргэн ыг той хамт аваад ******* сумруу 2 мотоцикльтой бид гурав явсан юм. Тэгээд *******д бид нар тэй хамт самарт явж байхад сум руугаа буцчихаад эхнэртэйгээ машинаа аваад ирсэн юм. Тэгээд бид нар хэд хоног самар түүж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр самарнаасаа бууж ирээд ******* суманд нэг хоночхоод маргааш нь 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ******* сумаас Баянхонгор аймагруу , *******, , бид нар буцсан юм. ******* сумаас Баянхонгор аймаг руу буцах гээд гарах гэж байхад манай найз ийн 2 найз нь бид нарыг гаргаж өгсөн. Тэр хоёр хүн 2 ширхэг том пиво, нэг шил архитай ирсэн.Тэр архи пивыг бид хоёр, гаргаж өгсөн хоёр хүнтэй хамт хувааж уусан. Харин , *******, Г.Жамбалдорж нар бол огт архи пиво уугаагүй, эв эрүүл байсан. Тэгээд *******оос гарах гэтэл жаахан согтоод, ядраад байна машинд суугаад явъя, чи миний мотоциклийг бариад явчих гэж т хэлсэн юм. Тэгээд манай дүү ******* өөрийнхөө машиныг бариад бид хоёр машинд нь суугаад *******оос гарсан. Харин манай хүргэн ийн мотоциклийг бариад Жамбалдорж өөрийнхөө мотоциклийг унаад *******оос гарсан. Тэгээд Өвөрхангай аймгийн баруун гуанзан дээр ирээд бид нар хоол идсэн юм. Тэнд хоол идчихээд явах гэтэл гуанз дээрээс нэг шил архи авсан. Тэр архинаас бид хоёр нэг нэг удаа татсан. Тэгээд манай хүргэн өд та мотоциклио одоо барь би машинаа бариад явъя гэж хэлсэн чинь т ахынхаа мотоциклийг Баянхонгор хүртэл бариад явчих ах нь машинд чинь суугаад явчихъя гэж хэлсэн. Тэгээд ийн мотоциклийг цааш нь дахиад унаад явсан. Манай дүү ******* машинаа бариад би арын суудал дээр нь суугаад, жолоочийн хажууд суугаад цаашаа Баянхонгорлуу явсан. Тэгээд бид нар замдаа машины хөгжмийг нь унтраагаад өөрсдөө дуулаад явсан. Тэгээд Баянхонгор луу явж байхад гэнэт л манай машин онхолдоод явчихсан. Юунаас болсон талаар бол мэдэхгүй. *******гийн ярьж байгаагаар дугуй нь хагарсан байх. Би осол гарсны дараа машины арынхаа суудал дээр байсан. машинаас гараад шидэгдсэн байсан. Тэгээд би машинаас гарч чадахгүй байж байтал ******* намайг машинаас гаргасан. Дараа нь ******* ийн толгойг нь тэврээд уйлаад байсан. , Жамбалдорж хоёр мотоцикльтой түрүүлээд явсан байсан юм. Тэгээд тэр хоёрт утсаар хэлсэн чинь удалгүй буцаад ирсэн. Жамбалдорж түргэн дуудах гээд сум руу явсан. Тэгээд удалгүй сумын эмнэлэг ирээд ийг аваад явсан. Тэгээд жаахан байж байгаад дахиж ирээд намайг аваад явсан. Тэр үед сум ороход амьд байсан юм. бид хоёрыг нэг өрөөнд оруулж хэвтүүлсэн. Эмч нар нь өд эмчилгээ хийж байсан. Гэтэл эмч нар намайг өөр өрөөнд оруулж хэвтүүлсэн. Би эмчилгээ хийлгэчихээд унтаж байтал орж ирээд ийг нас барчихлаа гэж хэлсэн. ******* машинаа жолоодоод дотор нь бид хоёр сууж явсан юм. жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан, ард нь би сууж явсан. Өөр хүн байгаагүй. Тэр осол юунаас болж гарсан талаар мэдэхгүй. Дугуй нь хагарсан юм шиг байна лээ. Манай дүү ******* согтууруулах ундаа огт хэрэглээгүй эрүүл байсан. Тэр ослоос болж манай найз биедээ гэмтэл аваад нас барсан. Миний баруун гуяны дотор талд мах нь тасарсан байсан. Өөр гэмтэл аваагүй. ******* нүүр нь жаахан шалбарсан байсан. Өөр гэмтэл авсан хүн байхгүй. Тэр машин нь *******гийн өөрийнх нь машин байгаа юм. бид хоёр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. гэхдээ согтуу нь гайгүй байсан. жолоочийн хажууд, би арын суудал дээр сууж явсан. ******* машин барьж явсан. Өөр хүн машинд сууж яваагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-54/,

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Манай гэр Баянхонгор аймгийн суманд байдаг юм. Тэгээд би ах, ах, Жамбалдорж, эхнэр ******* нарын хамт Өвөрхангай аймгийн ******* суманд самар түүж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймаг руугаа буцсан юм. Тэр үед эхнэр бид хоёр машинтайгаа, ах, Жамбалдорж хоёр мотоцикльтой явсан юм. Бид нар *******оос гарахдаа Жамбалдорж өөрийнхөө мотоциклийг унаад, би ахын мотоциклийг нь унаад, манай эхнэр өөрийнхөө машиныг бариад ах, ах хоёр манай машинд суугаад *******оос гарсан юм. *******оос гарах гэж байхад бид нарыг ахын 2 найз нь гаргаж өгсөн. Тэр хоёр найз нь 2 ширхэг том пиво, 1 ширхэг 0,5 грамтай архи авчираад бид нарыг гаргаж өгсөн юм. Тэр хоёрын авчирсан архи, пивыг ах, ах хоёр нөгөө гаргаж өгсөн хоёр хүнтэй хамт уусан юм. Тэгээд ах мотоциклио барьж чадахааргүй согтохоор нь би ахын мотоциклийг бариад явсан. Тэгээд бид нар Өвөрхангай аймгийн төвийн баруун гуанзан дээр ирээд хоол идсэн. Тэр үед ах, ах хоёр дахиад нэг шил архи хувааж уусан юм. Тэгээд бид нар цаашаа Баянхонгорлуу хөдөлсөн. Жамбалдорж бид хоёр мотоцикль бариад, манай эхнэр машинаа бариад ах, ах хоёр машинд суугаад хуучнаараа хөдөлсөн. Би ахад мотоциклийг нь өгөх гэтэл аймаг хүртэл бариад явчих гэхээр нь дахиад ахын мотоциклийг бариад цаашаа явсан юм. Тэгээд ******* сумын нутагт Жамбалдорж бид хоёр мотоцикльтойгоо машинтай хэдийнхээ урд талд нь нилээн зайтай явсан явж байгаад ирэхгүй болохоор нь зогсоод хүлээж байгаад би эхнэр лүүгээ утсаар залгаад ярихад утасны сүлжээ барьж байсан. Тэгээд манай эхнэр ******* би осол гаргачихлаа гэж өөдөөс ярихаар нь, Жамбалдорж бид хоёр буцаад мотоциклиороо очсон. Гэтэл манай эхнэрийн барьж явсан 27-73БНА улсын дураагтай Прүс-11 маркийн машин засмал замынхаа хойд талд замаасаа гараад замруугаа толгой хэсэг нь харчихсан зогсож байсан. Манай машин нь бүтэн эргээд замын хажууд зогссон юм шиг байна лээ. Тэгээд бид хоёрыг яваад очсон чинь манай эхнэр ахын толгойг нь түшчихсэн сууж байсан. Харин ах хажууд нь хэвтэж байсан. Жамбалдорж намайг тэр хэдтэй үлдээгзэд өөрийнхөө мотоцикпиор ******* сумруу явж түргэн дуудаж ирсэн. Тэгээд ******* сумын эмнэлэг ирж үзчихээд ахыг аваад сумын төв оруулсан. ах ******* сум орохдоо бол амьд байсан. Дараа нь дахиж ирээд ахыг аваад сумын эмнэлэгт ирсэн. ах ******* сумын эмнэлэгт очоод 2 цаг орчим болоод нас барсан. Тухайн осол яаж гарсан талаар мэдээгүй, манай эхнэрийн ярьж байгаагаар машиных нь дугуй хагараад осол гарсан гэсэн. Манай эхнэр өөрөө машинаа жолоодоод дотор нь ах, ах хоёр сууж явсан юм. ах жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан, ард нь ах сууж явсан. Өөр хүн байгаагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-57/,

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Тэгээд бид нар ******* суманд хамт самар түүж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр самар түүхээ болиод ******* сумруу хөдөөнөөс нь ирсэн. *******д нэг хончихоод Баянхонгор аймагруугаа буцсан юм. Бид нарыг ******* сумаас гарах гэж байхад ахын 2 найз нь гаргаж өгсөн юм. Тэр хүмүүс 2 том пиво, нэг шил архитай ирээд бид хэдийг гаргаж өгсөн. Тэр авчирсан архи пивыг манай ах , ахтай хамт бас нөгөө гаргаж өгсөн хоёр хүнтэй хамт уусан юм. Тэр архи пивоноос манай нөхөр , нутгийн хүн Жамбалдорж бид гурав огт уугаагүй, тэгээд *******оос гарах гэтэл ах нь ядраад байна чи миний мотоциклийг унаад Өвөрхангай аймаг оруулаад өгөөч гэхээр нь манай нөхөр ахын мотоциклийг унаад, би өөрийнхөө машиныг унаад ******* сумаас гарсан юм. Тэгээд Өвөрхангай аймгийн баруун талын гуанзан дээр ирээд хоол идсэн. Тэр үед ах гуанзнаас гараад явсан юм. Тэгээд буцаж орж ирэхдээ эхнэртэйгээ утсаар ярьчихлаа гээд нэг шил архи бариад ороод ирсэн. Тэр архийг ах, ах хоёр хувааж уусан юм. Тэгээд хоол идчихээд явахдаа би машин барихгүй гээд машиныхаа жолоочийн эсрэг талд суусан. Тэгээд манай нөхөр ахын мотоциклийг нь өгөх гэтэл ах Баянхонгор аймаг хүртэл бариад явчих, ах нь цаашаа 200 гаран км шороон замаар явах болохоор ядраад байна гэсэн. Тэгээд манай нөхөр дахиад ахын мотоциклийг бариад Баянхонгор аймагруу явсан. Харин би өөрийнхөө машиныг дахиад бариад явсан. Миний хажууд ах суугаад, арын суудал дээр ах суугаад явцгаасан. Тэгээд замдаа би машиныхаа хөгжмийг асаагаад явж байхад ах хөгжмөө унтраачих, өөрсдөө дуулаад явъя гэхээр нь би машиныхаа хөгжмийг унтраасан чинь ах, ах хоёр дуулаад явсан. Тэгээд Баянхонгор луу засмал замаар явж байсан чинь гэнэт машины үрүүл мурилзаад явчихсан. Тэгээд рүүлийг нь дийлэлгүй замын хажууруу ороод онхолдсон. Би тэрүүхэн зуур бол юу болсон талаар мэдээгүй, нэг мэдэхэд би машиныхаа үрүүл дээр сууж байсан. Хажууд сууж байсан ах байхгүй байхаар нь машиныхаа хаалгыг онгойлгох гэтэл онгойхгүй болохоор нь цонхоор нь гарсан. Тэгээд машинаасаа гараад ирсэн чинь ах машины хажууд хэвтэж байсан. ах машины арын суудал дээр байхаар нь хаалгыг нь онгойлгож гаргаж авсан. Тэгээд ахыг муухан дуугараад хэвтээд байхаар нь толгойг нь тэврээд уйлж байгаад толгой дор нь тэрлэг, дээлээр дэр хийсэн. Тэр үед манай нөхөр, Жамбалдорж хоёр түрүүлээд мотоцикльтой явсан байсан болохоор араас нь утсаар залгаад аваар хийчихлээ гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр буцаж ирээд Жамбалдорж эмнэлэг дуудах гэж ******* сумруу мотоциклиороо явсан. Тэгээд эмнэлэг ирээд ахыг үзчихээд сумруу аваад явсан. Тэгээд эмнэлгийн машин буцаж ирээд ахыг аваад явсан. Тэгээд манай нөхөр Жамбалдорж ах хоёр мотоцикльтойгоо сумруу дагаад явсан. Харин би машин дээрээ үлдсэн. Тэгээд нэлээн байж байхад цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэг хийсэн. Тэгээд би ******* сумын цагдаа нартай хамт сумын төв ороход ахын бие нь нэлээн муухан болтой дуугарч байсан. Тэгээд байж байхад цагдаа нар ирээд машиныг чинь ачих гэж байна гэхээр нь буцаад осол болсон газар луугаа Жамбалдоржтой хамт явсан. Тэгээд тэр газар очоод байж байхад манай нөхөр араас утсаар залгаад ахыг нас барчихлаа гэсэн. Тэгээд машинаа ачуулчихаад буцаад сумын төв орсон. Машинд сууж явсан хүмүүсээс ах нас барчихсан. Харин ахын баруун гуянд гэмтэл учирсан. Өөр гэмтэл аваагүй, өөр хүн бол байгаагүй. Би жолооны үнэмлэхтэй, машин барьж явахдаа би огт үүрэглээгүй, хажууд ах нар дуулаад явсан юм ... Би тухайн үед 30-40 километр цагийн хурдтай явсан юм. Миний унаж явсан гэх тээврийн хэрэгслийн жолоочийн талын дугуй хагарсны улмаас уг зам тээврийн осол гарсан гэж бодож байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-88, 91-92/,

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч ийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дугаартай шинжээчийн “... 27-73 БНА улсын дугаартай тоёота прүс-11 маркийн автомашин жолоодож явсан ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9 дүгээр бүлгийн 9.2 дугаар заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцож явснаас зам тээврийн осол гаргасан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 27-73БНА улсын дугаартай Тоёота прүс-11 маркийн автомашин жолоодож явсан ******* нь осол гарах үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй байна ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 60-61/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 72 дугаартай шинжээчийн ... ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр элэгний бяцрал, дотуур цус алдалт, баруун чихний дэлбэн, эрүүний язарсан шарх, эрүү, зүүн сарвуу ны ар хэсэг, зүүн дунд, долоовор хуруу, зүүн өвдөг, зүүн шилбэний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь элэгний бяцралтын улмаас дотуур цус алдаж нас барсан байна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 72-74/,  

Баянхонгор аймгийн авто тээврийн төвийн 2016 оны 11 сарын 04-ний өдрийн 11 дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн техникийн шинжээчийн ... уг тээврийн хэрэгслийн кабин оройн хэсгээрээ засварлах боломжгүй болтол цөмөрсөн, салхины шил, арын шил, зөв талын урд хаалганы шилнүүд бүгд хагарсан, 2 толь хагарсан байна. Капод зөв талын крыло цөмөрсөн, хойд буфер цөмөрсөн, буруу талын урд дугуйн покрышка обуднаасаа мултарч хий нь гарсан байна. Энэ эвдрэл гэмтэл нь осол болсны дараа гарсан байна. /Баруун урд талын дугуй нь дугуй засвар дээ аваачиж , , нарын хамт хий үзхэд дугуй хагараагүй ослоос болж покрышка обуднаас мултарч хий нь гарсан байна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 79-80/,

Хэрэг  учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураглал /хх-ийн 8-10/,

Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 12-14, 18-29/,

Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-17/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 30-36/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 110, 115/,

Талийгаач ийн иргэний үнэмлэхийн хуулбар, нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 124/,

*******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 126/

Баянхонгор аймгийн сумын 2-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 126/,

*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар болон түүний хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 131-141/,

Хохирогч гийн гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн хүсэлт /хх-ийн 142/

Эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 145-146/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 149/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн ******* сумаас Баянхонгор аймаг руу явах замдаа 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 17-18 цагийн үед Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг хот хоорондын засмал зам дээр өөрийн эзэмшлийн 27-73 БНА улсын дугаартай тоёота прүс-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх мөн 9 дүгээр бүлгийн 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч ийн амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч /хх-ийн 46-46, 111/, гэрч /хх-ийн 49-51/, гэрч гийн /хх-ийн 52-54/, ын /хх-ийн 55-57/, шүүгдэгч *******гийн /хх-ийн 86-88, 91-92/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч ийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-61/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 72 дугаартай шинжээчийн гэсэн дүгнэлт /хх-ийн 72-74/, Баянхонгор аймгийн авто тээврийн төвийн 2016 оны 11 сарын 04-ний өдрийн 11 дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн техникийн шинжээчийн гэсэн дүгнэлт /хх-ийн 79-80/, Хэрэг  учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураглал /хх-ийн 8-10/, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 12-14, 18-29/, Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-17/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 30-36/, Талийгаач ийн иргэний үнэмлэхийн хуулбар, нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 124/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 149/ зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.*******г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.     

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй болохоо илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан /хх-ийн 142/ байх тул шүүгдэгч Д.*******г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч ******* нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй, хохиролоо сайн дураараа төлсөн, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.      

Шүүх шүүгдэгч *******гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзаж ял шийтгэл оногдуулав. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн *******гийн В ангиллын 1080538 дугаарын жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, тоёота прүс-11 маркын 27-73 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч *******д буцаан олгов.    

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн шарп маркийн 32 инчийн телевизор, гэм хэрэг үйлдэхдээ унаж явсан тоёота прүс-11 маркын 27-73 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******гийн эдлэх 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.                                                                             

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар тэнссэн ялтан *******гийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.          

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг уг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор хураагдсан шүүгдэгч *******гийн эзэмшлийн шарп маркийн 32 инчийн телевизор, гэм хэрэг үйлдэхдээ унаж явсан тоёота прүс-11 маркын 27-73 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүнд буцаан олгож 2016 оны 11 сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгосугай.

8. Эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******гийн В ангиллын 1080538 дугаарын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан тоёота прүс-11 маркын 27-73 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч *******д буцаан олгосугай.

10. Шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.               

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Б.ГЭРЭЛМАА