Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/257

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Билгүүн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,   

улсын яллагч Б.Тэгшбаяр ,

хохирогч ******* түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, Ю.Баяр-Эрдэнэ,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, гэрч ******* нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын -ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой,  мэргэжилтэй, хувиараа эрхэлдэг, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт, дүүргийн дугаар хороо, гудамж дугаар байрны тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоо дүүргийн дүгээр хороо,  хотхон байр тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

овогт /РД:МБ77**************02/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 20 оны дугаар сарын -ны өдөр Баянгол дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч *******ыг хуурч “70,000,000 төгрөгийн зээлээ хаачихвал 500,000,000 төгрөгийн зээл авах гээд байна” гэж итгүүлэн 70,000,000 төгрөгийг 2 цагийн хугацаатай зээлэхдээ бусдын өмчлөлийн 3 ширхэг тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан 70,000,000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Миний бизнес *******тай учрахаас өмнө өөрөөс шалтгаалахгүй цаг агаарын байдал болон тухайн үйл ажиллагааг хийх боломжгүй санхүүгийн доголдол үүссэнээс болж өнөөдрийн нөхцөл байдал бий болоод байна. Монголд бизнес эрхэлж байгаа хүн өргүй байх боломжгүй. Хүнийг залилах бодолж байгаагүй, санхүүгийн байдал эрсдэлээс болоод энэ хүний мөнгийг төлье гэж бодсон ч төлөх боломжгүй нөхцөлд орсон. Өөрийн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ******* мэдүүлэхдээ: “...20 оны дугаар сарын *******-ны өдөр над дээр ирээд 90.000.000 төгрөгийн зээл байна. Байгаа зүйлээ барьцаанаас чөлөөлөөд 500.000.000 төгрөгийн зээл авмаар байна гэж ирэхээр нь ******* руу холбоо бариад 90.000.000 төгрөгийн 20.000.000 төгрөг нь байгаа юм байна. 70.000.000 төгрөгийг нь гаргачих 2 цаг мөнгийг тань ашиглаад 3 хувийн хүү өгье гэсэн чинь тэгье гэсэн. Тэгээд зээлээ чөлөөлүүлэх гэж байна гээд нотариат дээр 3 цаг болсон. ******* анх 20 гаруй хоног холбоотой байсан. Зээл аваад барагдуулъя гэж байгаад 7 сараас холбоогүй алга болсон. *******тай би хамт лагерийн байшин дээр нь болон тарьдаг очиж нэлээн явсан. 20 оны намар нэг холбогдоод рапсаа үйлдвэрт өгсөн байгаа мөнгө нь орж ирэхээр нь өгье гээд бас алга болсон. Бид хоёр цуг явсан. Очиход нэг танихгүй хүн байсан. Учраа хэлээд авлагаа авах гэсэн юм гэтэл би нэр дээрээ шилжүүлж өрөндөө авсан гэж хэлсэн. Тэр хүн надаас мөнгө зээлсэн байгаа. Миний хохирлыг барагдуулахгүй байгаа учраас авсан гэсэн. 20 оны намар төлөх боломжтой байсан. 435 тонн рапс тариад 435.000.000 төгрөг авсан талаарх баримтаа над руу явуулахаар нь би ******* руу тухайн баримтыг явуулж байсан. нь Борнуурт байдаг гэхээр нь гэрт очиход аав ээж нь байсан. Тэгээд учрыг нь хэлээд явахад холбоо бариад ******* 20 оны ******* дугаар сарын -ны өдөр UB Palace-ийн урд байдаг 2 давхарт уулзсан. Уулзахад 70.000.000 төгрөгийг 105.000.000 төгрөг болгож өгье гээд бичиг бичиж өгөөд явсан...” гэсэн,

 

Хохирогч *******ын “...20 оны дугаар сарын -ны...өглөө 10 цагийн үед...зүс таних ******* гэх хүн яриад “манай таньдаг хүнд мөнгөний хэрэг гараад байна 3 машин өөрийн чинь зогсоол дээр тавиад 2 цагийн хугацаатай зээл чөлөөлчхөөд буцаагаад өгнө” гэх хэлсэн. Тэгээд бид нар Баянгол дүүргийн ******* дугаар хороо, 28 дугаар сургуулийн хажуу талд...уулзсан. Миний зүс таних ******* тухайн үед 2 хүнтэй хамт ирсэн. “******* нь урьд нэг хүнээс 100,000,000 төгрөг зээлж авч байсан...тэрний үлдэгдэл мөнгө гэж 70,000,000 төгрөг үлдсэн тэр зээлээ хаачихвал 500,000,000 төгрөг зээлж болно...З машинаа барьцаанд түр үлдээгээд 70,000,000 төгрөг зээлж 2 цагийн дараа 73,500,000 төгрөг болгож өгнө” гэхээр нь би итгээд зээлэхээр болсон. Тэгээд 3 ширхэг машин зогсоолд байршуулаад 70,000,000 төгрөгийг тухайн зээл авах гэж байгаа хүн болох ******* бид 2 хороондоо ямар нэгэн гэрээ хийгээгүй...Би...өөрийн 50*******0*******8******* тоот данснаас *******гийн өгсөн “ ”-ны тоот гэх хүний данс руу 20,000,000 төгрөгийг 3 удаа, 9.500.000 төгрөгөөр 1 удаа, нийт 69,500,000 төгрөгийг зээл хаав гэх утгатайгаар шилжүүлсэн. Дараа нь удалгүй 500,000 төгрөг бэлнээр өгсөн юм. Тухайн хүмүүс надад 3 ширхэг автомашины түлхүүр болон гэрчилгээг үлдээсэн. Тэгээд бид хамтдаа дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хороололд байрлах нотариат дээр очоод *******гийн хамт түүнд 500,000,000 төгрөг зээлэх хүнийг цаг хүртэл хүлээсэн тэр хүн нь ирээгүй. ******* надад хэлэхдээ “энэ хүн надад зээл өгнө гэж байсан одоо гар утсаа авахгүй байна өөрийн чинь мөнгийг яаж өгөх вэ” гэсэн. Тэгэхээр нь би маргааш гэхэд олж өг гэж хэлсэн. ******* нь анх зээл авахдаа 2 цаг л болно гэж хэлэхээр нь би итгээд 70.000.000 төгрөг зээлсэн. Тэр өдрөөс хойш *******тай 2-3 удаа уулзсан. Надтай уулзахдаа “зээл хөөцөлдөөд байгаа, удахгүй өөрт байгаа объектоо зарна, зуслангийн байшингаа зарна тэгээд хүнээс мөнгө авна” гэх зэргээр хугацаа авч сүүлдээ бүүр гар утсаа авахаа болиод хаана...байгаа нь мэдэгдэхгүй байна. Тухайн өдөр надаас мөнгө зээлэхдээ үлдээсэн автомашинууд нь өөрийнх нь нэр дээр биш , автомашинууд нь бусын нэр дээр, маркийн машин нь гэх хүний нэр дээр байсан гэдгийг мөнгөө шилжүүлсний дараа мэдсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн -24 дэх тал/,

Гэрч “...20 оны дугаар сарын эхээр...ах хамт автомашин зарахад нь тусалж ажиллаж байсан. Өдөр ойролцоогоор ******* цагийн орчим манай ах дээр нэг эмэгтэй хоёр эрэгтэй тус бүр өөрсдийн гэсэн машинтай ирж манай ахтай уулзаж 2 цагийн хугацаатай өөрсдийн 3 ширхэг машинаа барьцаанд тавиад 70 сая төгрөгийн зээл авч өөрсдийн зээлээ чөлөөлж 500 сая төгрөгийн зээл авч ахаас авсан мөнгийг буцааж төлөхөөр тохиролцсон. Тухайн үед нь манай ах тэр саналыг нь зөвшөөрч...тэр гурван хүн өөрсдийн унаж ирсэн , , маркийн автомашинуудаа “ ” ХХК-ийн автомашины зогсоолд үлдээгээд явсан. Дараа нь би тухайн автомашинуудын гэрчилгээг үзтэл , Камри автомашинууд нь Банк бусын нэр дээр, маркийн автомашин нь хувь хүний нэр дээр байсан... Ах ажил дээрээ ирээд гэх эмэгтэй, , гэх гурван хүний нэр хэлээд 70 сая төгрөг ах нь өөрөөсөө гаргаад зээлийг нь чөлөөлүүлчихлээ тэгтэл 500 сая төгрөгийн зээл авна гэсэн нь худлаа юм шиг байна...гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 32-33 дахь тал/,

Гэрч *******ын “...*******, ******* нар 20 оны дугаар сарын -ны өдөр 15 цагийн орчим машин зардаг Баянгол дүүргийн бичил хорооллын МТ шатахуун түгээх газрын хойно уулзаж 92,000,000 төгрөгийн зээлийг 50,000,000 төгрөг өгч зээл чөлөөлж 500,000,000 төгрөгийн зээл буцааж авна. Зээлж авсан 50,000,000 төгрөгийг тэр өдөртөө буцааж өгнө гэж хэлээд ыг дагуулж авто тээврийн үндэсний төв дээр очиж зээл чөлөөлөх гэхэд 70,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байж таараад ахаас 70,000,000 төгрөгийг авто тээврийн үндэсний төвийн хоёр давхарт байхдаа авч зээлийг чөлөөлсөн. Зээлд , хоёр тавьсан байсан. Тэр хоёрыг зээлээс чөлөөлж *******гийн нэр дээр болгож авсан...******* нь Болор- Эрдэнийн хамт 20 оны дугаар сарын -ний өдөр надтай холбоо барьж үлдсэн тэр зээлээ хаачихвал 500,000,000 төгрөг зээлж болно...З машинаа барьцаанд түр үлдээгээд 70,000,000 төгрөг зээлж 2 цагийн дараа 73,500,000 төгрөг болгож өгнө” гэхээр нь би итгээд зээлэхээр болсон. Тэгээд 3 ширхэг машин зогсоолд байршуулаад 70,000,000 төгрөгийг тухайн зээл авах гэж байгаа хүн болох ******* бид 2 хороондоо ямар нэгэн гэрээ хийгээгүй...Би...өөрийн 50*******0*******8******* тоот данснаас *******гийн өгсөн “ ”-ны тоот гэх хүний данс руу 20,000,000 төгрөгийг 3 удаа, 9.500.000 төгрөгөөр 1 удаа, нийт 69,500,000 төгрөгийг зээл хаав гэх утгатайгаар шилжүүлсэн. Дараа нь удалгүй 500,000 төгрөг бэлнээр өгсөн юм. Тухайн хүмүүс надад 3 ширхэг автомашины түлхүүр болон гэрчилгээг үлдээсэн. Тэгээд бид хамтдаа дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хороололд байрлах нотариат дээр очоод *******гийн хамт түүнд 500,000,000 төгрөг зээлэх хүнийг цаг хүртэл хүлээсэн тэр хүн нь ирээгүй. ******* надад хэлэхдээ “энэ хүн надад зээл өгнө гэж байсан одоо гар утсаа авахгүй байна өөрийн чинь мөнгийг яаж өгөх вэ” гэсэн. Тэгэхээр нь би маргааш гэхэд олж өг гэж хэлсэн. ******* нь анх зээл авахдаа 2 цаг л болно гэж хэлэхээр нь би итгээд 70.000.000 төгрөг зээлсэн. Тэр өдрөөс хойш *******тай 2-3 удаа уулзсан. Надтай уулзахдаа “зээл хөөцөлдөөд байгаа, удахгүй өөрт байгаа объектоо зарна, зуслангийн байшингаа зарна тэгээд хүнээс мөнгө авна” гэх зэргээр хугацаа авч сүүлдээ бүүр гар утсаа авахаа болиод хаана...байгаа нь мэдэгдэхгүй байна. Тухайн өдөр надаас мөнгө зээлэхдээ үлдээсэн автомашинууд нь өөрийнх нь нэр дээр биш , автомашинууд нь бусын нэр дээр, маркийн машин нь гэх хүний нэр дээр байсан гэдгийг мөнгөө шилжүүлсний дараа мэдсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн -24 дэх тал/,

Гэрч ийн “...20 онд...фейсбүүк дээр би сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлнэ гээд зар оруулсан байсан чинь зарын дагуу гэх хүн надтай холбогдоод “би аймагт тариа тарьдаг, хийдэг 20,000,000 төгрөг машин барьцаалаад зээлэх боломж байна уу” гэхээр нь би “машиныг чинь үзээд гийн байдаг бол зээлж болно” гэж хэлсэн. Тэр үед Алтай хотхон дээр уулзаад надад утсаараа гийн , газрын бичиг зэрэг зүйлс үзүүлсэн. Тэгээд он залуу Камри 50 загварын хар өнгийн дугаарын санахгүй байна, эзэмшигч нь бус дээр байсан гэж санаж байна. Тэр тээврийн хэрэгслийг барьцаалан бид хоёр тэнд байдаг нотариат дээр очоод гэрээ хийгээд надаас 20,000,000 төгрөг дансаар авсан. Тэгээд надад байсан тээврийн хэрэгслээ аваад оронд нь , зэрэг тээврийн хэрэгсэл өгье гэж хэлээд дараа нь хүү, үндсэн мөнгөө өгөлгүй нэг , хоёр барьцаалаад надаас хэдэн сая төгрөг авсан. Тэгээд 20 оны дугаар сарын эхээр надаас дахиж нэмж мөнгө асуугаад байсан. Надад үндсэн мөнгөний хүү, өмнөх хүүгээ ерөөсөө өгөөгүй надад нийт 69,500,000 төгрөгийн төлбөр төлөхөөр болоод ерөөсөө төлөхгүй байсан. Тэр үед би та зээлээ бүрэн төлж барагдуулах юм бол хэсэг хугацааны дараа би мөнгөтэй болох юм бол дахиж мөнгө зээлж болно гэж хэлсэн. Тэгээд 20 оны дугаар сарын -ны өдөр... над руу яриад зээлээ хаая гэж хэлээд намайг “Цирк” дээр байдаг авто тээвэр дээр очоод...нэр дээр нь шилжүүлж өгөөд тэр үед дансаар 69,500,000 төгрөг аваад салаад явсан. Тэрнээс хойш би болон гэх хүнтэй холбоо бариагүй...Би тухайн үед төсөл хөөцөлдөж байсан. Миний төсөл 7-14 хоногийн дотор бүтээд 200,000,000 төгрөгийн төсөл бүтэх юм бол би танд зээл гаргаж болно гэж хэлсэн. Гэхдээ тэрнээс хойш надтай зээл авъя гэж нэг ч удаа холбогдоогүй...Надад мөнгө орж ирэх ёстой л гэж хэлж байсан. Тэрнээс биш зээл, төсөл ямар нэгэн өөр зүйл надад хэлээгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 41 дэх тал/,

Хохирогч *******ын “ ”-ны 50*******0*******8******* дугаартай депозит дансны 20 оны дугаар сарын -ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, /хх- ийн 54 дэх тал/,

Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны дугаар сарын -ны өдрийн №95 дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, /хх-ийн 94-99 дэх тал/,

“ ББСБ” ХК-с ирүүлсэн 2023 оны дүгээр сарын -ны өдрийн дугаартай албан бичиг, болон зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 145-9 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг шинжлэн судлав.

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 20 оны дугаар сарын -ны өдөр Баянгол дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч *******ыг хуурч “70,000,000 төгрөгийн зээлээ хаачихвал 500,000,000 төгрөгийн зээл авах гээд байна” гэж итгүүлэн 70,000,000 төгрөгийг 2 цагийн хугацаатай зээлэхдээ бусдын өмчлөлийн 3 ширхэг тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан 70,000,000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулан залилсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч *******г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тодорхой орлого олдог тогтсон үйл ажиллагаа явуулдаг зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар *******.000 нэгж буюу *******.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Уг  торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Бусдад төлөх төлбөргүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “” бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөний эрхийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй болно. Сэтгэл санааны хохиролтой холбоотой сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягтыг хохирогч хүлээн зөвшөөрөөгүй бол шинжээч томилно. Хүлээн зөвшөөрсөн тул шинжээч томилоогүй. Талуудаас шинжээч томилуулах хүсэл гаргаагүй байгаа гэсэн дүгнэлтийг;

Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: 20 оны сарын -ны өдөр танил найз дүү болох ******* ******* болон гэх залууг дагуулж ирээд 3 машин авчраад 70.000.000 төгрөгийн зээл чөлөөлөөд буцаагаад 500.000.000 төгрөгийн зээл аваад таны мөнгийг 73.500.000 болгож өгье гэхээр нь би автомашины худалдаа эрхэлж бизнес хийдэг тул тухайн үед найзаасаа хүүтэй мөнгө зээлсэн байсан тул дагаж яваад 2 цагийн асуудал юм байна гээд этгээд өөрийнх нь хэлсэн данс руу мөнгийг шилжүүлж өгсөн. Дараа нь 500.000.000 төгрөгийн гэрээ хийх гэж байгаа юм байна гэж бодоод Их Монгол плазагийн нотариат дээр ороод цаг хүртэл хамт байсан. Тухайн үед зээлээ чөлөөлүүлсний дараа гэх хүн барьцаанд байсан тээврийн хэрэгслүүдийг *******гийн нэр дээр шилжүүлээд өөр т барьцаанд тавьсан байсан талаар маргааш нь мэдсэн. Тухайн өдрөөс хойш 2 жил цагдаагийн байгууллагаар явж байна. Маш их сэтгэл санааны дарамт болон хохролд орсон. Эхнэр маань Солонгос улсад сурдаг. Би гурван хүүхдээ харж тэжээдэг. Энэ хүнд залилуулсандаа гомдолтой байна. Найзаасаа мөнгө зээлсэн байсан. Би залилуулсан талаараа найздаа хэлэхэд бүр болохгүй бол бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгээ өг гэсэн. ******* надаас 20 оны сарын -ны өдөр 70.000.000 төгрөг аваад 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 5.000.000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын *******-ны өдөр 20.000.000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын -ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурал дээр .000.000 төгрөг бэлэн авчирч өгсөн. Нийт хохирлоос 15.000.000 төгрөг дутуу байсныг сая л төлж байна. Энэ хүний өмнөөс би найздаа 36.580.000 төгрөгийн зээлийн хүү төлсөн. Энэ мөнгийг мөн гаргуулж авмаар байна. 20 оны дугаар сарын -ны өдрөөс хойш энэ хүнээс мөнгө авах гэж зууралдаж гэрт нь очсон. Мөн Борнуур руу хэд хэдэн удаа очсон. Энэ болгонд надаас зардал гарсан. Сэтгэл санааны дарамт их байсан. Бизнес хийдэг хүний хувьд энэ мөнгөний бус санхүүгийн байгууллагын хүү нь гаруй сая төгрөг болж байгаа. 70.000.000 төгрөгийн эдийн засгийн тооцоог харахад би талыг нь төлж байгаа. *******.000.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар нэгэн байдлаар хоригдож байж ойлгох байх гэж бодож байгаа тул хуулийн дагуу шийдэж өгнө үү гэсэн,

Хохирогчийн өмгөөлөгч Ю.Баяр-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс бус санхүүгийн байгууллагын нэр дээр тээврийн хэрэгсэл байгаа талаарх лавлагаа хэрэгт байхгүй гэж ярьж байна. Энэ талаарх баримт хэргийн 143-144 дэх талд авагдсан албан тоот бичгүүд байгаа. гэх дугаартай машин гэх бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан. Тухайн байгууллагаас *******аас ирээд битүүмжилж авсан. Хохирогчийн зүгээс авто машиныг хурааж, барьцаа хөрөнгийг авснаас болоод сэтгэл санааны хувьд хүнд байдалд орж 2 удаа эмнэлэгт хэвтэж нойргүйдэлд орсон байгаа. Улсын яллагчийн гаргаж байгаа саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирлыг хуралдаан болохын өмнө нөхөн төлж барагдуулсан. Өрнөөс өрийн хооронд хохирлыг барагдуулж байгаа. Хохирлын мөнгийг арай гэж төлсөн тул торгох ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зээлж авч хохирлыг нөхөн төлсөн тул хорих ял оноож өгнө үү гэсэн,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Мөнхтөр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогчийн сэтгэл санааны хохиролтой холбоотой хууль буцаан хэрэглэх асуудал яригдаж байна. 2023 оны дүгээр сард эрүүгийн хэрэг үүссэнээс хойших хугацааны сэтгэл санааны хохирол яригдаж байгаа. ******* нойргүйдэлд орж 2 удаа зүрхний эмнэлэгт хэвтсэн. Журам дээр эрүүл мэндийн яам болон хууль зүйн яам судлаад тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас үүссэн сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоосон. Аль наг талаас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаан гаргах эрх байсан боловч тухайн үед маргаан гаргаагүй. Миний үйлчлүүлэгч 36.000.000 төгрөгийн хүүний өрөнд орж найзынхаа итгэлийг алдсан гэж хэлж байгаа. Тухайн үедээ мөнгө олсон байж миний мөнгийг өгөхгүй намайг хуурсан учир сэтгэл санаагаагаар хохирсон тул энэ зэрэглэлийг зөвшөөрсөн. Нөгөө талаас шинжээч томилуулах талаар хүсэлт гаргаагүй тул шинжээч томилуулаагүй мөн журам дээр шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзнэ гэж зохицуулсан тул уг зэрэглэлийн дагуу хохирлыг гаргуулах хүсэлтэй байгаа. Хохирогч хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч томилуулна гэсэн бол шинжилгээний байгууллагаар тогтоолгож болох байсан. Миний үйлчлүүлэгч 3 дугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрч байна гэж гарын үсэг зурсан. Үүнийг шинжээчийн дүгнэлтийн нэгэн адил үзнэ гэж уг журмын 2.1 дэх хэсэгт заасан тул шинжээчийн дүгнэлт гаргуулахгүйгээр хүлээн зөвшөөрсөн. Тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг .9 дахин нэмэгдүүлж тооцоход *******.949.000 төгрөг юм. Энэ хэрэг нь 20 оны дугаар сард болсон. 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх энэ хугацаанд ******* хохирол төлөх талаар ямар нэгэн санаачлага гаргадаггүй байсан. Эрүүгийн хэрэг үүснэ гэх үед хохирлоос бага багаар төлсөн. Хохирлыг хүнээс мөнгө зээлж авч төлсөн. Зээлтэй, өртэй байгаа мөн энэ хүний нэр дээр ямар нэгэн эд хөрөнгө байхгүй талаарх лавлагаа хэрэгт авагдсан байсан. Иймд торгох ял биелэгдэх боломжгүй гэж харж байна. Хохирол төлбөрийг төлөх гэж авсан зээлээс гадна өртэй байгаа. Шүүхийн шийдвэр бодитой биелэгдэх боломжтой байх ёстой. Бизнес эрхэлдэг байсан бол торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд нөхөн төлөх талаар санал гаргахгүй. Бизнес эрхэлдэг талаар нотлогдсон зүйл байхгүй. 2 жилийн хугацаанд миний үйлчлүүлэгч шүүхээр явж байгаа бөгөөд сэтгэл санааны хохиролд орсон. Торгуулийн ял энэ хүнд шийтгэл болж чадахгүй. Сэтгэл санааны хохирлоо жич нэхэмжлэх эрхийг тогтоолд тусгаж өгнө үү гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Сэтгэцэд учирсан гэм хорыг мөрдөгч тогтоох боломжгүй. 2023 оны дугаар сард аргачлал гарсан боловч энэ хэрэг маань 2 жилийн өмнө гарсан хэрэг байгаа учир 2023 оны дугаар сараас эхлэн хэрэгжиж байгаа аргачлалыг барьж мөнгө нэхэмжилж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хууль буцааж хэрэглэх заалттай зөрчилдөж байгаа. 2023 оны дугаар сарын 01-ний өдрөөс энэ хэрэг гарсан бол хэрэглэж болно. Хууль буцааж хэрэглэх асуудлыг хэрхэн шийдэх нь тодорхойгүй. Сэтгэцэд учирсан гэм хорын асуудлыг гаргах мэргэжлийн байгууллага буюу сэтгэц гэм судлалын хүрээлэнгийн эмчилгээ үйлчилгээ эрхэлж байгаа төрийн өмчит эмнэлэг байгаа. Практик дээр яллагдагч нарын хэрэг хүлээх чадвартай эсэхийг тогтоож шинжилгээ гаргадаг . Мөрдөгч 3 дугаар зэрэглэл байна гэхээр нь хохирогч хүлээн зөвшөөрч байна гэж байгаа нь сэтгэцэд учирсан гэм хорын нотлох баримт болж чадахгүй. Шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж байгаа. Мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон тохиолдолд хүлээн зөвшөөрч болно. Харин хохирогч талын гаргаж өгч байгаа баримтаар сэтгэцэд учирсан гэм хорыг нотлох боломжгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийг хуулийн байгууллага тогтоохгүй, нарийн мэргэжлийн хүн тогтоосны үндсэн дээр сэтгэцийн хор уршгийн асуудлыг арилгах асуудал яригдана. Бусад шүүх дээр энэ төрлийн маргаантай хэргүүд дээр сэтгэцийн гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэхээр шийдсэн болон зарим тохиолдолд 2023 оны дугаар сарын 03-ны өдрөөс өмнөх хэрэг дээр хэрэглэхгүй, түүнээс хойш гарсан хэрэг дээр шинжээч томилж шийдэж байгаа практик байгаа. Миний хувьд барьцаа болгож өгсөн эд зүйлс одоо болтол хохирогчийн барьцаанд байгаа. Барьцааг хууль бус гэж үзсэн бол зээлийн гэрээг хууль бус гэж үзсэн шүүхийн шийдвэр байхгүй. Мөрдөгч болон прокурорын зүгээс барьцааг хүчингүй болгосон болон барьцааны гэрээг хууль бус гэдэг асуудлыг тогтоосон зүйл байхгүй. Барьцаа нь гуравдагч этгээдийн нэр дээр байгаа боловч барьцаалуулсан хүмүүс гомдол гаргахгүй байгаа талаарх асуудал байгаа. Хууль бус байсан бол гомдол гаргаад явах байсан. Эдийн засгийн холбогдолтой гэмт хэрэг дээр сэтгэл санааны хохирлыг хэрэглэх шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Нотлох баримтаар тухайн 3 дугаар зэрэглэлийг зөвшөөрсөн гэж байгааг тооцох боломжгүй. Улсын яллагчийн ялын шүүмжтэй санал нэг байна. Тухайн үед үүссэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлж барагдуулсан. Өөрөө эрхэлсэн тодорхой ажилтай, цаашид орлого олох боломжтой болох нь тогтоогдож байгаа. Ялын хувьд торгох ялын санкцыг сонгосон нь үндэслэлтэй байгаа тул хүлээн зөвшөөрч байна. Харин хэмжээний хувьд 10.000-40.000 нэгжийн сонголттой байгаа тул хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж доод хэмжээгээр торгуулийн ялыг оноож өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримталж торгох ялыг биелүүлэх хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоож, энэ хугацаанд төлөхгүй бол торгох ялыг хорих ялаар солих тухай тогтоолд дурдаж шийдэж өгнө үү. Хэрэгт хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хориглосон хөрөнгүүдийг эздэд нь буцаан олгож өгнө үү гэсэн санал, дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэн зөв байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь: “...хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан. Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар өөрийн мэдэлд авах, уг эд хөрөнгийг хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох шууд санаа зорилготой, өмчлөх эрхийг хууль бусаар өөртөө олж авах хэлбэрээр илэрдэг.

 Шүүгдэгч ******* нь 20 оны дугаар сарын -ны өдөр Баянгол дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч *******ыг хуурч “70,000,000 төгрөгийн зээлээ хаачихвал 500,000,000 төгрөгийн зээл авах гээд байна” гэж итгүүлэн 70,000,000 төгрөгийг 2 цагийн хугацаатай зээлэхдээ бусдын өмчлөлийн 3 ширхэг тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан 70,000,000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь залилах гэмт хэргийг үйлдэх шинжийг бүрэн хангасан гэж үзэв.   

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж заасны дагуу шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******т учирсан 70.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг хохирогчид төлж барагдуулсан тул шүүгдэгч *******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иргэний хууль тогтоомжийг хуульд зааснаас бусад тохиолдолд буцаан хэрэглэх ёсгүй учир эдийн бус гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн нэмэлтийг Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн нэгэн адил 2023 оны дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд Иргэний хуулийн 5 дүгээр зүйлд оруулсан “Эдийн бус гэм хорыг арилгах” тухай нэмэлт нь мөн үеэс хуулийн хүчинтэй болж үйлчлэх учиртай болно.

Иймд хохирогч ******* гэмт хэргийн улмаас учирсан хохирол, сэтгэл санааны хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Иймд энэ тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсанчлан шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний  мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *******ын мэдүүлэг, /хх-ийн -24 дэх тал/, гэрч мэдүүлэг, /хх-ийн 32-33 дахь тал/, гэрч *******ын мэдүүлэг, /хх-ийн -24 дэх тал/, гэрч *******ын мэдүүлэг, /хх-ийн 36-38 дахь тал/, гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 41 дэх тал/, хохирогч *******ын “ ”-ны 50*******0*******8******* дугаартай депозит дансны 20 оны дугаар сарын -ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, /хх- ийн 54 дэх тал/, Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны дугаар сарын -ны өдрийн №95 дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа /хх-ийн 94-99 дэх тал/, “ ББСБ” ХК-с ирүүлсэн 2023 оны дүгээр сарын -ны өдрийн дугаартай албан бичиг, болон зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 145-9 дэх тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар *******.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу *******.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч *******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй.  

Тус дүүргийн прокурорын газрын прокурорын 2023 оны дугаар сарын -ний өдрийн *******6 дугаартай прокурорын “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай”

“ ББСБ” ХК-ийн нэр дээр бүртгэлтэй, улсын дугаартай,  арлын дугаартай, “ Камри- Ви50” /Toyota Camry-XV50/ загварын тээврийн хэрэгслийн,

“ ББСБ” ХК-ийн нэр дээр бүртгэлтэй, улсын дугаартай,  арлын дугаартай, “ ” /Toyota Highlander-XU40/ загварын тээврийн хэрэгслийн,

Иргэн нэр дээр бүртгэлтэй, улсын дугаартай,  арлын дугаартай, “ ” /Toyota Prius/ загварын тээврийн хэрэгслийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан  зөвшөөрлийг хүчингүй болгосныг дурдав.

Монгол Улсын шүүхийн хуулийн дугаар зүйлийн .4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулж” “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасны дагуу овогт г *******.000 нэгж буюу *******.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ******* нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж /15.000/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг дурдсугай.

            5.Шүүгдэгч *******гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид 70.000.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.

  6.Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2023 оны дугаар сарын -ний өдрийн *******6, *******7 дугаартай, 2023 оны дугаар сарын -ний өдрийн *******5 дугаартай прокурорын “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрлийг хүчингүй болгосугай.

            7.Хохирогч *******ын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй

            8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                    Б.БИЛГҮҮН