Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/257

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Билгүүн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,   

улсын яллагч Б.Тэгшбаяр ,

хохирогч ******* түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, Ю.Баяр-Эрдэнэ,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, гэрч ******* нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын -ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой,  мэргэжилтэй, хувиараа эрхэлдэг, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт, дүүргийн дугаар хороо, гудамж дугаар байрны тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоо дүүргийн дүгээр хороо,  хотхон байр тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

овогт /РД:МБ77**************02/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 20 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч *******ыг хуурч “70,000,000 төгрөгийн зээлээ хаачихвал 500,000,000 төгрөгийн зээл авах гээд байна” гэж итгүүлэн 70,000,000 төгрөгийг 2 цагийн хугацаатай зээлэхдээ бусдын өмчлөлийн 3 ширхэг тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан 70,000,000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулж” “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасны дагуу овогт г *******.000 нэгж буюу *******.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ******* нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж /15.000/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг дурдсугай.

            5.Шүүгдэгч *******гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид 70.000.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.

  6.Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2023 оны 06 дугаар сарын -ний өдрийн *******6, *******7 дугаартай, 2023 оны 06 дугаар сарын -ний өдрийн *******5 дугаартай прокурорын “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрлийг хүчингүй болгосугай.

            7.Хохирогч *******ын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй

            8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                    Б.БИЛГҮҮН