Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 140/ШШ2021/00144

 

 

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 140/ШШ2021/00144

 

Завхан аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******, нэхэмжлэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, О.*******гийн нэхэмжлэлтэй В.д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* баг 5-р байр **-** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:ИЮ******/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.******* нь ******* сумын *******т багийн харьяат овогтой*******тай 2012 оны 08 дугаар сард танилцан улмаар дотно харилцаатай болсон. Бидний хүү болох ******* овогтой Да нь оны 11 сарын 03-ны өдөр төрсөн. Энэ үед******* бид хоёр албан ёсоор гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан учир би хүүгээ өөрийнхөө нэрээр овоглож гэрчилгээ авсан. В. нь эхний 2-3 жилд цаашид хамтран амьдрана гэдгээ надад илэрхийлж ирж очдог байснаа сүүлийн 3 жилүүдэд ирэхээ больж, утсаар ч холбогдхгүй дугаараа байнга сольдог, залгахаар авдаггүй хайхрахгүй харж хандахгүй байна. Бид цаашид хамтын амьдрал үргэлжлүүлж гэр бүл болох боломжгүй болсон тул хүү Д-д эцэг*******аас тэтгэлэг тогтоолгохыг хүсэж Завхан аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 10-р сард нэхэмжлэл гаргасан болно.

Эхний нэхэмжлэлийг Эрэн сурвалжилж өгөх тухай гаргасан бөгөөд******* нь хаяг дээрээ байна, утсаар холбогдсон тул эрэн сурвалжлах хэрэггүй гэсэн хариуг 2019 оны 11 сарын 07-нд хэлснээр нэхэмлэлээ өөрчилж бичиж хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор дахин нэхэмжлэл гаргахад энэ хүн нь тодорхой эрхэлсэн ажилгүй утас хяаг дээрээ байхгүй Улаанбаатар хот яваад удаж буй гэсэн, удаа дараалан холбогдохгүй, утас хаяг тогтоох боломжгүй учир 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 02 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хүү нь 2020 онд сургуульд орсон болно. Намайг******* руу залгахаар утсаа салгачихдаг, холбогдох боломжгүй дугаараа сольсон байдаг.

Иймд хүү Д.ид хариуцагч В.аас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч овогт ийн******* /ИК********/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие овогтой******* нь ******* сумын ******* багт оршин суудаг, иргэн О.*******гээс ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч өөрийн төрсөн хүү болох Д-д тэтгэлэг сар болгон өгөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Завхан аймгийн сумын Сантмаргаз сумын иргэн Б.тай 2012 онд танилцсан. Эхний жилүүдэд Б. надтай хамт амьдарна гэж хэлдэг байсан. Ингэж явсаар хүү Д  онд төрсөн. Тэгээд хүүгээ төрснөөс хойш надтай ирж уулзахгүй, утсаар нь холбогдож чадахгүй байсан учраас надтай нийлэхгүй юм байна гэж үзээд иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 00472 дугаартай шүүгчийн захирамж 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гарч хуралдааныг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 миунтад хэлэлцэхээр товлож, нэхэмжлэгч, хариуцагч нарт хуульд заасан журмын дагуу хурлын тов мэдэгдэж баримтжуулсан байх бөгөөд хариуцагч 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд ирээгүй, байхгүйгээр хийж өгөхийг хүсч хүсэлт ирүүлсэн байна. Түүнчлэн нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байхгүйгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч О.******* нь В.д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Тэрээр нэхэмжлэгч О.******* нь оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүү Д.ийг төрүүлсэн болох нь түүний төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.

Хариуцагч В. нь эхнэр хүүхдээсээ тусдаа амьдрах хугацаанд хүүгээ асарч халамжлах, өсгөж хүмүүжүүлэх талаар ямар ч санаачлага гаргаагүй нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгааг болон энэ хугацаанд хүү Д. эхийн асрамжид байсныг харгалзан түүнийг эх О.*******гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

В. нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар хүү Д.Д-г тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгт заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг В.аас гаргуулах нь зүйтэй байна.

Түүнчлэн хариуцагч В. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөх хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгийн хэмжээнээс тооцож улсын тэмдэгтийн хураамж гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Д.Д-ийг эх О.*******гийн асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1 дэхь хэсгүүдэд заасныг баримтлан оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Д.ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр, 11-16-н нас суралцаж байгаа бол 18 насанд хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг В.аас тэтгэлэг гаргуулсугай.

3. Гэр бүлийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх О.*******д даалгаж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

4. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

5. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар тэдний хэн нэг нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

6. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдсугай.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 07 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.аас 67680 төгрөгийг гаргуулж, 33840 төгрөгийг хасч нэхэмжлэгч О.*******д олгож, 33840 төгрөгийг улсын орлого болгосугай.

8. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

9. Нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ