| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2024/0080/э |
| Дугаар | 2024/ШЦТ/85 |
| Огноо | 2024-03-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Манхлаг овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000027 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 77 дугаар захирамжаар 4 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, Манхлаг овогт ******* ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, тоотод оршин суух амьдардаг орон байранд хууль бусаар нэвтрэн орж бэлэн 64,000 төгрөг, Red mi-8 загварын гар утас зэрэг эд зүйлийг,
2023 оны 12 дугаар сарын 10-наас 13-ны өдрийн хооронд Дорнод аймгийн сумын 3 дугаар баг, ******* тоотод оршин суух байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 2 ширхэг хонины гулууз махыг,
2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 14-19 цагийн хооронд Дорнод аймгийн сумын 10 дугаар баг, тоотод оршин суух амьдардаг орон байранд хууль бусаар нэвтрэн орж хар өнгийн Asaya маркийн 55 инчийн зурагт, 2 ширхэг удирдлага, Миг үйлдвэрийн хар өнгийн ухаалаг бугуйн цаг, Самсунг галакси Эс-7 маркийн шаргал өнгийн гар утас, хар өнгийн эрэгтэй хүний куртик, 0,5 граммын савлагаатай боргио нэршилтэй 8 шил пиво зэрэг эд зүйлүүдийг тус тус бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйлгүй” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 12 дугаар сарын 30-ны орой 18 цагт гэрээ жижиг цагаан цоожоор цоожлоод гарсан. Тухайн үед би гэрээсээ гарахдаа гэрийнхээ шалыг угааж цэвэрлээд гарсан юм. Би 18 цагт сумын нэгдсэн шинэ жилийн баярын эмэгтэй хөтлөгчөөр ажилласан юм. Тэгээд сумын шинэ жилийн баярын тоглолт дуусаад хувцсаа солиод 21 цаг 55 минутын орчим гэрээ онгойлгоод гэрлээ асаатал гэр дотор шавартай гутлаар хүн алхсан шинжтэй байхаар нь сумын цагдаа руу манай гэрт хулгай орсон юм шиг байна гэж утсаар дуудлага өгсөн. Тэгээд гэрт байх эд зүйлээ бүртгэж үзэхэд гэрийн баруун хойд талд байрлах бурхны шүүгээнд байсан 10 мянгатын 6 ширхэг дэвсгэрт, бурхан дээр байсан 1 мянгатын 4 ширхэг дэвсгэрт нийт 64,000 төгрөг, цэнхэр өнгийн REDMI A-8 маркийн гар утас зэрэг алдагдсан байсан. ...манай гэрийн цоож, хаалга эвдэрсэн зүйл байгаагүй. Манай байшин урд зүг рүү харсан 2 цонхтой мөн баруун зүг рүү харсан 1 цонхтой юм. Тэгсэн урд зүг рүү харсан 2 цонхны баруун талын цонхны дээд талын салхивчны түгжээ нь мултарсан байсан...” гэжээ. /хх-ийн 25-26/
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манайх өвлийн идшээ хийгээд 2 үхэр, 2 хонины махаа сумын 3 дугаар баг 02-04 тоотод байрлах байшиндаа тавьчихаад цонх, хаалгаа түгжээд гарсан юм. Би өдөртөө хашаандаа очиж байшин махаа хардаг байсан. Тухайн үед хамгийн сүүлд 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хашаандаа очиход бүх зүйл хэвийн байсан. Ингээд би өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хашаандаа очиход манай байшингийн баруун тийш харсан байрлалтай хүүхдийн өрөөний вакум цонхыг түлхэж онгойлгож ороод 2 ширхэг хонины гулууз авсан байсан. Ингээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм...” гэжээ. /хх-ийн 165-168/
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 13 цаг 30 минутанд гэртээ ирээд эхнэр хүүхдээ аваад ******* суманд байх ээж Хандмаагийн гэр рүү том охиноо хүргэж өгөх гээд гарч явсан юм. Очоод охиноо хүргэж өгчихөөд ******* сумаас 18 цаг 45 минутанд аймгийн төв рүү гарч гэртээ 19 цаг 40 минутанд орж ирэхэд гэрийн гадна машин зогссон мөр үүссэн байсан ба хашаа руу ороод байшингаа шалгатал байшингийн баруун талд байх вакум цонхыг цохиж цоожийг нь хугалж ороод гэрээс гэрийн баруун хананд байх телевизор, ширээн дээр байх Samsung маркийн гар утас, гал тогооны тавилга дээр байсан ухаалаг бугуйн цаг, 2 давхар руу гардаг шатны доод талын өлгүүрт байсан хар өнгийн гуя дагасан урттай куртик, мөн дээшээ гардаг шатан дээр хайрцагт байсан 8 ширхэг 500 граммын шилтэй шар боргио пиво зэргийг хулгайлан авсан байсан...” гэжээ. /хх-ийн 116-117/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 12 дугаар сарын дундуур /өдрийг тодорхой санахгүй байна/ нар шингээд орой 18-19 цагийн орчимд гаднаас 175 см өндөртэй, туранхай, баруун шанаан дээрээ том хар мэнгэтэй эрэгтэй хүн орж ирээд “Хямдхан хонины гулууз худалдаж авах уу, би хөдөө мал руугаа явах гэсэн чинь машин бензингүй болчихоод байна” гэхээр нь эгч бид 2 тухайн залууд хандаад “Гулууз чинь хаана байгаа юм, оруулж ирээд харуулчих, хэдэн төгрөгт өгөх юм бэ” гэхэд нөгөө залуу гадагшаа гараад 20 орчим минутын дараа 2 ширхэг хонины гулууз аваад орж ирсэн. Ингээд нөгөө 2 ширхэг хонины гулуузаа 1 ширхгийг нь 50,000 төгрөгт хоёуланг нь нийлүүлээд 100,000 төгрөгт худалдаад авчих гэхээр нь би “Наадах чинь жижиг байна” гэж хэлэхэд нөгөө залуу “Тэгвэл нийлүүлээд 80,000 төгрөгт худалдаад авчих” гэж хэлсэн. Ингээд би гэртээ махгүй болчихсон байсан болохоор 2 ширхэг гулуузыг 80,000 төгрөгийг бэлнээр төлж гэртээ худалдаж авсан...” гэжээ. /хх-ийн 175-176/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 11 сарын сүүлээр Дорнод аймгийн сумын 3 дугаар баг 1-2 тоотод байрлах төв зам дагуу байшиндаа засвар хийгээд FRESH TASTE нэртэй цайны газар нээж ажиллуулахдаа хуучин танил дүү Болорцэцэгийг хамтран ажиллах санал тавьж зөвшөөрүүлээд үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад 2023 оны 12 дугаар сарын дундуур /өдрийг нь санахгүй байна/ орой 18-19 цагийн орчимд гаднаас хар өнгийн куртиктай, ноосон малгайтай, хар бараан хувцастай, 20-25 орчим насны үл таних эрэгтэй хүн орж ирээд “эгчээ хонины 2 ширхэг гулууз хямдхан худалдаж авах уу, мал уруудаад хөдөө явах гэсэн чинь машин бензингүй болчихлоо” гэхээр нь дүү бид хоёр “гулууз чинь хаана байгаа юм бэ, оруулаад ир, харъя” гэж хэлэхэд нөгөө залуу “зурагтай шар байранд ахындаа байлгаж байгаа, удахгүй аваад ирье” гэж хэлээд гараад явсан. Ингээд 10-20 минутын дараа тухайн залуу гаднаас 2 ширхэг хонины гулууз барьж орж ирээд харуулахад нь би “энэ чинь жижиг юм байна, авахгүй” гэхэд нөгөө залуу “хоёуланг нь нийлүүлээд 80,000 төгрөгт авчихаач, мөнгөний хэрэгтэй байна” гэхээр нь надтай хамт ажилладаг дүү охин маань “Тэгвэл дүү нь худалдаад авчихъя” гээд өөрөөсөө бэлэн 80,000 төгрөг гаргаж ирээд тоолоод өгсөн. Би дөрвөн хүүхэдтэй юм чинь хямдхан олдож байгаа дээр нь авсан нь болж дээ гэж бодоод дуугүй өнгөрсөн. Ингээд нөгөө залуу мөнгөө аваад манай цайны газраас гараад явсан...” гэжээ. /хх-ийн 179-180/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...намайг ажил дээрээ 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн орчим байхад гаднаас 55 инчийн хар өнгийн ASAYA нэртэй зурагтыг 175 см орчим өндөртэй, гадуураа хар өнгийн үстэй захтай дунд зэргийн урттай куртиктай, хар бараан өнгийн ноосон малгайтай, доогуураа хар бараан өнгийн өмдтэй, 21-23 насны, баруун шанаан дээрээ том хар мэнгэтэй эрэгтэй хүн ганцаараа тэврээд орж ирсэн. Ингээд тухайн залуу надтай харьцаад “Энэ зурагтыг 150,000 төгрөгт барьцаанд тавих гэсэн юм, танайх авах уу” гэхээр нь би тухайн зурагтын залгуурыг нь залгаад асааж үзэхэд тус зурагт нь баруун талаасаа нэлээдгүй харлаад дэлгэц нь гэмтчихсэн байсан. “120,000 төгрөгт тавьчихъя” гэхээр нь би “зурагт хагархай учраас манай барьцаалан зээлдүүлэх газар барьцаанд авахгүй” гэж хэлэхэд нөгөө залуу тэгвэл “60,000 төгрөгт барьцаанд тавьчихъя“ гээд байхаар нь би зөвшөөрөөгүй. Харин нөгөө залуу манай ломбарднаас гарч өгөхгүй зурагтаа заавал барьцаанд тавих гээд намайг шалж зогсоод 30-40 минут болохоор нь би арга ядаад “би гарлаа, та гарна уу” гэж хэлээд түлхүүр цоожоо аваад үүд рүү очиход нөгөө залуу зурагтаа тэврээд гадаа гарч 8 дугаар байрны хойд талын машины зогсоол дээр зурагтаа тавьчихаад 10 орчим минут зогсоод байхаар нь би тухайн залууг тоолгүй ломбарднаасаа холдоод явсан. Ингээд би 20 минутын дараа ломбард руугаа орох гээд очиход нөгөө залуу байхгүй, яваад өгсөн байсан...” гэжээ. /хх-ийн 124-125/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ******* сумын найз Энхтуяагийн Азбаярын хамт Дорнод аймгийн сумын спорт хороон дээр зохион байгуулагдсан сумын цолтой бөхчүүдийн барилдааныг үзчихээд 20 цагийн орчим спорт заалнаас найзыгаа сум руу явуулахаар сумын 3 дугаар баг зурагтай шар буюу 41-р байрны хойд талаас машинд суулгаж өгчихөөд би таксинаасаа буугаад үлдсэн. Ингээд би ертөнцийн зүгээр хойшоо алхаад явж байтал гэрэлгүй тоосгон байшин байхаар нь модон хашааг нь давж ороод байшингийн баруун талын вакум цонхны жижиг хэсгийг тохой хэсгээрээ цохиход онгойхоор нь дотогш ороод ...цааш гал тогооны өрөө рүү нь ороход модон ширээн дээр хонины 1 ширхэг гулууз, мөн тухайн ширээн дээр 2 ширхэг цагаан өнгийн сандал зэрэгцүүлэн тавьж дээр нь дахин 1 ширхэг гулууз байхаар нь авахаар шийдсэн. Ингээд би орсон цонхоороо уг хонины гулуузыг гаргаж хашааны хойд хэсгээр давуулан шидээд араас нь өөрөө хашааг даваад гарсан. Би хонины гулуузыг 2 мөрөн дээрээ тавиад урагш явж байхад төв зам дагуу замын урд хэсэгт жижиг цайны газар байсан ба би дотогш ороод 2 эмэгтэй хүн хаах гээд тооцоогоо хийгээд зогсож байхад нь “эгчээ би хөдөө явах гэсэн чинь машин бензингүй болчихлоо, та цайны газартаа 2 ширхэг хонины гулууз нийлүүлээд 100,000 төгрөгт авчихаач” гэсэн чинь нэг эгч нь “гулуузаа оруулаад ир, харъя” гэж хэлэхээр нь хонины гулуузаа оруулж харуулахад “туранхай байна, 1 ширхгийг нь 40,000 төгрөгт авъя” гэхэд нь би зөвшөөрч бэлнээр 80,000 төгрөгт 2 ширхэг гулуузаа зараад аймгийн төв рүү орж сумын 6-р багт байрлах Арвин нэртэй буудалд 60,000 төгрөгт 1 ортой өрөө аваад үлдсэн 20,000 төгрөгт хоол унд авч идээд амарсан. ...Би шинэ жилийн баяр гээд гэртээ шинэ он гаргах зорилгоор 2023 оны 12 дугаар сарын сүүлээр ******* суманд өөрийн гэртээ очсон. Би 2023 оны 12 дугаар сарын 30-ны орой 18 цагийн орчим Соёлын төвд очиж тоглолт үзсэн. эгч тоглолтыг хөтөлж байхаар нь ганцаараа гэртээ байдгийг нь мэддэг учир гэрт нь хүн байхгүй юм байна гэж бодоод уг тоглолтоос гараад түүний гэр рүү очсон. эгчийн гэр Засаг даргын тамгын газрын урд талын хашаанд байдаг бөгөөд байшин нь гэрэлгүй байхаар нь баруун талын цонхыг өмнөх шигээ тохойгоороо цохиход онгойхоор нь дотогш орсон. Том өрөөнд байх бурхны тавиур дээр байсан мөнгийг, хажууд нь байсан цэнхэр өнгийн гар утсыг аваад өөр бусад хувцасны халаасыг үзэхэд эд зүйл байхгүй болохоор нь байшингаас гараад Соёлын төв рүү очсон. Соёлын төв дээр очоод бүжиглэж байхад сумын төлөөлөгч ирээд намайг байр руугаа авчраад хулгай хийсэн талаар асуухаар нь тийм гэж хэлээд халаасанд байсан 64,000 төгрөг, гар утсыг өгч хураалгасан. ...Би аймгийн төвд 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн орчим 24 дүгээр байрны зүүн талд явж байхад төрсөн ах нь гэр бүлтэйгээ ууттай зүйл авчихаад явж байхаар нь ******* сум руу явж байгаа юм байна гэж бодсон. Ингээд би ахыг сум руу явсан, гэрт нь хүн байхгүй гэж бодоод түүний гэрт ганцаараа алхаад очсон. Очоод байшин руу нь орох гэхэд цоожтой байхаар нь баруун талын цонхыг нь өмнөх шигээ тохойгоороо цохиж онгойлгоод дотогш орсон. Ороод 1 дүгээр давхарт байх хананд тогтоосон зурагтыг удирдлагатай нь аваад гал тогооны өрөөний шүүгээн дээрээс хар өнгийн ухаалаг цаг, хар өнгийн куртик, ширээн дээр байсан дэлгэц нь хагархай гар утсыг авч хоёрдугаар давхарт гараад шатны баруун талд байсан хайрцаг дотроос 8 ширхэг пиво аваад уутлаад орсон цонхоороо гарсан...” гэжээ. /хх-ийн 57-58/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08, 99, 150/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13, 100-105, 151-154/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16, 106-108, 155-157/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 158-159, 160-161/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17/
Эд зүйлийг хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21, 109-114/
Хөрөнгийн үнэлгээний “Damno” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн РЦ-24-04 тоот, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн РЦ-24-11, РЦ-24-09 тоот дүгнэлтүүд /хх-ийн 36-39, 129-132, 189-192/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 13 тоот дүгнэлт /хх-ийн 44-46/
*******д холбогдох улсын бүртгэлийн лавлагааны хуулбарууд /хх-ийн 83-84/
Дорнод аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, *******гийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 86-88/
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/38 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 72-76/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/ болон шүүх хуралдаанд улсын яллагчаас шинээр гаргаж өгсөн Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ХМШЗ/77 дугаар захирамжийн хуулбар /3 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Манхлаг овогт ******* ******* нь 2023 оны 12 дугаар сарын 10-наас 13-ны өдрийн хооронд Дорнод аймгийн сумын 3 дугаар баг, ******* тоотод хууль бусаар нэвтэрч, хоёр ширхэг хонины гулууз махыг хулгайлж, хохирогч д 345,000 төгрөгийн хохирол,
2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, тоотод хууль бусаар нэвтэрч, 64,000 төгрөг, Red mi-8 загварын гар утсыг хулгайлж, хохирогч т 192,000 төгрөгийн хохирол,
мөн 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн сумын 10 дугаар баг, тоотод хууль бусаар нэвтэрч, Asaya маркийн 55 инчийн зурагт, 2 ширхэг удирдлага, бугуйн цаг, Samsung Galaxy S7 загварын гар утас, куртик, 8 ширхэг шар айраг зэргийг хулгайлж хохирогч өд 887,940 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээж өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...хамгийн сүүлд 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хашаандаа очиход бүх зүйл хэвийн байсан. Ингээд би өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хашаандаа очиход манай байшингийн баруун тийш харсан байрлалтай хүүхдийн өрөөний вакум цонхыг түлхэж онгойлгож ороод 2 ширхэг хонины гулууз авсан байсан...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон гэрч ын “...2023 оны 12 дугаар сарын дундуур орой 18-19 цагийн орчимд гаднаас хар өнгийн куртиктай, ноосон малгайтай, хар бараан хувцастай, 20-25 орчим насны үл таних эрэгтэй хүн орж ирээд “эгчээ хонины 2 ширхэг гулууз хямдхан худалдаж авах уу, мал уруудаад хөдөө явах гэсэн чинь машин бензингүй болчихлоо” гэхээр нь дүү бид хоёр “гулууз чинь хаана байгаа юм бэ, оруулаад ир, харъя” гэж хэлэхэд нөгөө залуу “зурагтай шар байранд ахындаа байлгаж байгаа, удахгүй аваад ирье” гэж хэлээд гараад явсан...” гэх, гэрч ийн “...нөгөө залуу гадагшаа гараад 20 орчим минутын дараа 2 ширхэг хонины гулууз аваад орж ирсэн. Ингээд нөгөө 2 ширхэг хонины гулуузаа 1 ширхгийг нь 50,000 төгрөгт хоёуланг нь нийлүүлээд 100,000 төгрөгт худалдаад авчих гэхээр нь би “Наадах чинь жижиг байна” гэж хэлэхэд нөгөө залуу “Тэгвэл нийлүүлээд 80,000 төгрөгт худалдаад авчих” гэж хэлсэн. Ингээд би гэртээ махгүй болчихсон байсан болохоор 2 ширхэг гулуузыг 80,000 төгрөгийг бэлнээр төлж гэртээ худалдаж авсан...” гэх мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...18 цагт сумын нэгдсэн шинэ жилийн баярын эмэгтэй хөтлөгчөөр ажилласан юм. Тэгээд сумын шинэ жилийн баярын тоглолт дуусаад хувцсаа солиод 21 цаг 55 минутын орчим гэрээ онгойлгоод гэрлээ асаатал гэр дотор шавартай гутлаар хүн алхсан шинжтэй байхаар нь сумын цагдаа руу манай гэрт хулгай орсон юм шиг байна гэж утсаар дуудлага өгсөн. Тэгээд гэрт байх эд зүйлээ бүртгэж үзэхэд гэрийн баруун хойд талд байрлах бурхны шүүгээнд байсан 10 мянгатын 6 ширхэг дэвсгэрт, бурхан дээр байсан 1 мянгатын 4 ширхэг дэвсгэрт нийт 64,000 төгрөг, цэнхэр өнгийн REDMI A-8 маркийн гар утас зэрэг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...гэртээ 19 цаг 40 минутанд орж ирэхэд гэрийн гадна машин зогссон мөр үүссэн байсан ба хашаа руу ороод байшингаа шалгатал байшингийн баруун талд байх вакум цонхыг цохиж цоожийг нь хугалж ороод гэрийн баруун хананд байх телевизор, ширээн дээр байх Samsung маркийн гар утас, гал тогооны тавилга дээр байсан ухаалаг бугуйн цаг, 2 давхар руу гардаг шатны доод талын өлгүүрт байсан хар өнгийн гуя дагасан урттай куртик, мөн дээшээ гардаг шатан дээр хайрцагт байсан 8 ширхэг 500 граммын шилтэй шар боргио пиво зэргийг хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотлох гэрч ын “...намайг ажил дээрээ байхад 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн орчим байх гаднаас 55 инчийн хар өнгийн ASAYA нэртэй зурагтыг 175 см орчим өндөртэй, гадуураа хар өнгийн үстэй захтай дунд зэргийн урттай куртиктай, хар бараан өнгийн ноосон малгайтай, доогуураа хар бараан өнгийн өмдтэй, 21-23 насны, баруун шанаан дээрээ том хар мэнгэтэй эрэгтэй хүн ганцаараа тэврээд орж ирсэн. ...тухайн залуу зурагтыг барьцаанд тавьчихъя гээд байхаар нь би зөвшөөрөөгүй...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний “Damno” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн РЦ-24-04 тоот, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн РЦ-24-11, РЦ-24-09 тоот дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******гийн хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирлын эд зүйлийн заримыг буцааж хүлээлгэн өгсөн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Түүнчлэн шүүгдэгч ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023/ХМШЗ/77 дугаар захирамжаар 4 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж хяналт тогтоож, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан байх бөгөөд уг хугацаа 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр дуусгавар болох байтал 4 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 57 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч д 345,000 төгрөгийн, хохирогч т 192,000 төгрөгийн, хохирогч өд 887,940 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний “Damno” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн РЦ-24-04 тоот, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн РЦ-24-11, РЦ-24-09 тоот дүгнэлтүүд, хохирогч нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд хохирогч , нар нь алдагдсан эд зүйлээ буцаан авч мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг тухайн хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч д учруулсан 345,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч ******* төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч *******гаас 345,000 төгрөгийг гаргуулж хохирогч д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Манхлаг овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 6 /зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жил 4 сар 6 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч *******гаас 345,000 /гурван зуун дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн сумын 6 дугаар баг тоотод оршин суух Харгана овогт олгохоор тогтоосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь хохирогч , нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА