Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сутайн чонос овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2421000000091 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ******* хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар ******* ******* ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, хотхоны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 60 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, Сутайн чонос овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн үед Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, “” хорооллын тоотод хохирогч “эхнэр уруу татаж архи уусан” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь зүүн гарын 5-р хурууны 1-р үений шивнүүр ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Сутайн чонос овогт ******* ******* нь 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн үед Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, “” хорооллын тоотод хохирогч зодож, түүний биед зүүн гарын тавдугаар хурууны нэгдүгээр үений шивнүүр ясны хугарал, зулайн хуйхны зүсэгдсэн шарх, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал, нурууны цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Намайг очиход тэдний гэрт манай эхнэр , түүний найз , нар архи уугаад сууж байсан тул би эхнэр рүү уурлаж “Олдохгүй, гэртээ хонохгүй, гадуур архи ууж явлаа” гэж хэлээд үүдэн талд сууж байсан түүний найз ийг шууд толгой хэсэг рүү нь гараараа цохиод үргэлжлүүлэн эхнэр рүүгээ дайрсан чинь Д. голоор орж ирээд зууралцаж, маргалдаж муудалцсан. Тухайн үед хамт байсан Тулга, манай эхнэр нар нь бид хоёрыг салгасан тул би тухайн айлаас гарч явсан. ... нь миний үснээс зулгаагаад байсан тул түүний гарыг нь тавиулах үедээ хүчтэй татсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Д.ийн “...миний бие 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэртээ найз Ч.ийн хамт хоносон. Маргааш өглөө нь босоод бид хоёр ийн ангийн хүүхэд болох гэх хүнийд очсон. ******* сумын 6 дугаар баг, хороололд байсан. Би энэ гэх хүнийг таньж мэдэхгүй найз ийн хамт анх очсон нь энэ байгаа юм. нь ийн нөхөр *******ын хамт ажилладаг хүн нь гэсэн. бид хоёр өглөө 08 цаг өнгөрөөгөөд гийн гэрт очсон. Очоод 1 шил ногоон өнгийн ярликтай архийг , бид талд нь ортол уугаад сууж байтал ийн нөхөр ******* гаднаас орж ирсэн. Орж ирээд шууд хамгийн наад захад сууж байсан намайг баруун чих рүү маань манартал цохисон. Тэгээд яаж байгаа юм бэ гээд дахиад цохих гэхээр нь баруун гараараа хаатал гар руу маань цохисон. Юугаар яаж ч цохисон юм бүү мэд, маш их цус гарсан. Цусаа гоожуулаад явж байх хооронд миний баруун дал руу мөн араас цохисон. Энэ үед манай найз нөхрөө болиулсан. Мөн *******ыг гал тогооноос заазуур барихаар нь хамт байсан гэгч нь болиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-11/,

иргэний нэхэмжлэгч “...Д. нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд мэс засалд орж үүнээс хойш хэвтэн эмчлүүлсэн байна. Тухайн эмчилгээнд нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийтдээ 1,430,100 төгрөг зарцуулагдсан байна. Иймд Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс Д. гэх хүний биед гэмтэл учирсан явдалд буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

гэрч Ч.ийн “...Манай нөхөр ******* нь намайг утсаа унтраасан, гадуур хоносон гэж уурлаад байсан. Ингээд л тухайн уурандаа ийн биед халдсан гэж бодож байна. ...*******ын хувьд 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн орчимд Баттулгын гэрт орж ирээд үүдэн хэсэгт сууж байсан ийн толгой хэсэгт нэг удаа гараараа цохисон бөгөөд үргэлжлүүлэн шууд над руу дайрах үед нь түүнтэй зууралцаж авсан. Тэр хоёрыг зууралцаж байх үедээ бие биедээ хэрхэн яаж гэмтэл учруулсан талаар миний хувьд сайн харж чадаагүй. Ямартай ч ийн толгой хэсгээс нь цус гоожиж байхаар нь би түүнийг хэлэхэд тэр хоёр зууралцахаа больж салсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/,

Дорнод аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 133 тоот “...Д.ийн биед зүүн гарын 5-р хурууны 1-р үений шивнүүр ясны хугарал, зулайн хуйхны зүсэгдсэн шарх, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал, нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу ирмэгтэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон зүүн гарын 5-р хурууны 1-р үеийн шивнүүр ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, 2.4.1-д зааснаар зулайн хуйхны зүсэгдсэн шарх, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал, нурууны цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 43-44/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/, гэрч мэдүүлэг /хх-ийн 34-35/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 45/, Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн даргын албан бичиг, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлын тооцоо /хх-ийн 22-23/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч Д.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогчийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлсөн, эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан төлбөр, хохирогчийн цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь хуульд заасан шаардлагыг хангаж байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч *******т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хохирогч нь “...одоогоор гарсан зардлыг шүүгдэгч төлсөн тул гомдолгүй, харин цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нэхэмжилнэ...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч *******ыг хохирогч Д.д 450,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Харин хохирогч Д. нь биедээ хүндэвтэр гэмтэл авч Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 1,430,100 төгрөгийг зарцуулсан болох нь Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичиг, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлын тооцоо, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 1,430,100 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сутайн чонос овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 1,430,100 /нэг сая дөрвөн зуун гучин мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Д. нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогч Д.д 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА