Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 157

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч Н.Амарсанаа,

шүүгдэгч Г.Ган-Эрхийн өмгөөлөгч  Х.Баатарбилэг ҮД:21-56,

шүүгдэгч Э.Үүртуяагийн  өмгөөлөгч Б.Мөнхгэрэл ҮД:04-63,

шүүгдэгч Г.Ган-Эрхи, Э.Үүртуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 27 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эцэг,эхийн хамт Хан-Уул дүүргийн 08 дугаар хороо Сонсголонгийн 4 дүгээр гудамжны 218  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлийн хувьд: Хан-Уул дүүргийн 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2009 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдаж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн,  хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт  Ганбатын Ган-Эрхи /РД:УЗ900113116/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Төв аймгийн Дэлгэрхаан суманд 1993 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 24 настай эмэгтэй, халх, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эх 2 дүүгийн хамт Төв аймгийн Эрдэнэсант сум 5-р баг Улаахудагт оршин суух, ял шийтгэл хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  Мөр  овогт  Эрдэнэбилэгийн Үүртуяа  /РД:НЛ93010501/ нарт

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Ганбатын Ган-Эрхид,   мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэхь хэсэгт  зааснаар Мөр овогт Эрдэнэбилэгийн Үүртуяад тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0100 0157 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

           Г.Ган-Эрхи нь 2016 оны 08 дугаар сард  НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвец”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 23.4 грамм өвс, 1.6 грамм шавар гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр Матка гэгчээс хууль бусаар олж авч 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 32-90 УНХ улсын дугаартай “Приус-20” маркийн автомашинд хадгалсан, мөн 2016 оны 08 дугаар сард НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 639.9 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр Матка гэгчээс хууль бусаар олж авч 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 4-218 тоот буюу өөрийн гэртээ хадгалсан, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 0.1 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр Баянаа гэгчээс хууль бусаар олж авсан  гэмт хэрэгт,

          2014-2016 онд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 65.6 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах бодис агуулсан ургамалыг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 4-218 тоот хашаанд хууль бусаар тарьж, ургуулсан гэмт хэрэгт,  

            Э.Үүртуяа  нь  2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр  НҮБ-ны  1971 оны  “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 15.8 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр Г.Ган-Эрхийн жолоодож явсан 32-90 УНХ улсын дугаартай “Приус-20” маркийн автомашинаас хууль бусаар олж авч 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 11.9 граммыг өөрийн гар цүнхэнд буюу биедээ 3.9 граммыг Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 30 дугаар гудамжны 749 тоотод байрлах Монгол гэрийн унинд хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ган-Эрхи мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

2.Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч  Э.Үүртуяа: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

           Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

       Мөрдөн  байцаалтанд иргэний нэхэмжлэгч Б.Ганбатын :..Миний нэр дээр эзэмшилтэй уг тээврийн хэрэгсэл нь 2004 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Монгол улсад орж ирсэн, би машинаа 5 сая төгрөгөөр худалдаж аваад 1 сар гаран л болж байна. Энэ машиныг худалдаж авахын тулд би тэтгэврийн зээл аваад, дээрээс нь манай охин цалингийн зээл авч өгөөд хэдэн талаасаа хамжиж байж авсан юм. Миний бага хүү Ган-Эрхи нь 2016 оны 08 дугаар сарын 23-нд бичиг баримт бүрдүүлнэ, нотариатаар баталгаажуулна, таксинд явж хэдэн төгрөг олно гээд миний машиныг аваад гарсан. 2017 оны 08 дугаар сарын 24-ний өглөө намайг унтаж байх хооронд гэртээ ирж ээжтэйгээ уулзаад бичиг баримтуудаа аваад цагдаагийн  курст бүртгүүлнэ гээд явсан. Орой нь ирэхгүй удаад байхаар нь гар утасруу нь залгаад холбогдох боломжгүй байсан. Маргааш нь харин хар тамхитай холбоотой хэрэгт холбогдоод хоригдсон талаар мэдээд ирж машинаа хүлээж авлаа. гэх  мэдүүлэг. /1-р хх-ийн 118-р тал/

               Мөрдөн  байцаалтанд Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан гэрч Б.Мөнхжаргалын:..Каннабис буюу зэрлэг олсны ургамал нь олсны овгийн олсны төрлийн ургамал байгаа юм. Монгол улсад 2 зүйл байдаг. Үүнд таримал олс, зэрлэг олс гэж бий. Хамгийн их тархацтай нь зэрлэг олс. Манай улсын 8 аймагт тархан ургадаг. Монгол оронд ерөнхийдөө хойд, зүүн, зүүн өмнөд хэсгээр ихэвчлэн ургадаг. ...Нэг настай ургамал буюу зөвхөн үрээр үрждэг. 40 сантметраас 1 метр 20 см хүртэл өндөр ургадаг, навч нь гарын сарвуу шиг мөртлөө 3-7 салаатай ургадаг, хонхорцог цэцэгтэй, хонхорцог үртэй, хос билэгтэй, нэг гэртэй ургамал. Хос билэгтэй гэдэг нь нэг цэцгэн дээр эр, эм 2 билэг ургадаг болохоор нь тэгэж нэрлэж байгаа юм. Их онцгой үнэртэй, хүний биед мансууруулах, донтуулах үйлчилгээтэй. Энэ ургамал нь өөрөө их бат бөх, хэр барагтаа тасардаггүй болохоор олсны ургамал гэж нэрлэсэн. Эрт дээр үед гэрийн олс болон даруулт завины олс зэргийг хийдэг байсан. Сүүлийн үеийн хүүхдүүд энэ ургамлыг түүж, хатаагаад, навч, цэцгийг нь салгаад хэрэглэж байна. Чийгээ их сайн барьдаг учир нойтон үедээ шаталтанд ордоггүй, чийгтэй тариалангийн талбай эдэлбэр газарт буюу халгай хаана ургаж байгаа газарт их ургадаг. Эрүүл газар хэр барагтаа ургадаггүй. 1960-аад оны үед тархац маш бага байсан боловч сүүлийн жилүүдэд Дарханы бүтээн байгуулалт. үйлдвэржилтээс шалтгаалаад тархац нь ихэссэн. Одоогоор Улаанбаатар хотод Каннабис өвсний тархац орж ирээгуй байгаа. ...Миний өнөөдрийн оролцсон үзлэгээр хураан авсан зэрлэг олсны ургамал нь тийм ч өндөр ургаагүй, үндэс нь бага, ойр хавийн хашаа, газруудаар үзлэг хийхэд ургаагүй, зөвхөн тэр айлын хашааны ар хэсэгт ургасан байгаа нь үрнээс ургасан өвс байна. Хэрэв ойр орчмоор нь ургаад, нөхөн сэргээлтийн нахиатай байсан бол байгалиасаа ургасан гэж хэлэх байсан. Нэг наст ургамлын гол шинж нь нахиа байдаг юм. Олон наст ургамал бол үндэснийх нь дэргэд нөхөн сэргээлтийн нахиа, мөн үндсэнд нь нөхөн сэргээлтийн нахиа байдаг. Харин нэг наст ургамал буюу энэхүү хураан авсан Каннабис ургамалд тийм нахианууд байхгүй байгаа учир нэг настай бөгөөд энэ жилээр шинээр ургасан байна гэдэг нь харагдаж байна. Энэхүү ургамлын үрийг хаяаад, хөрсөнд орсон тохиолдолд ургадаг. 0,3 мм-5 см гүнд үр нь соёолж, үндэс нь ургаад дээшээ иш нь ургадаг. Хөрстэй газар л бол хаана ч ургах боломжтой. Ялангуяа хөл хөдөлгөөн ихтэй, байшин барилгатай, зам харгуйтай, өвс ургамалтай газраар бүр ч их ургах боломжтой байдаг" гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 122-р тал/

           Мөрдөн  байцаалтанд гэрч З.Нямсүрэнгийн:...Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 30 дугаар гудамжны 749 тоот газар нь миний нөхөр Баатархуягийн төрсөн дүү Энхриймаагийн газар байгаа юм Энхриймаа нь уг газрыг 2012 онд худалдаж авсан бөгөөд тэрнээс хойш өөрөө амьдарч байгаагүй, хүн түрээсээр хашаандаа суулгадаг байсан юм. Нөхөр Баатархуяг бид хоёр 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр уг хашаанд гэр барьж амьдарч байгаад 2016 оны 09 дүгээр сард дулаан газар бараадъя гэж бодоод 13 дугаар хороололд орцны жижүүрээр ажилд орсон. Тэр хашаанд манай гэр одоог болтол бариатай байж байгаа. Одоо манай хоосон гэр л тэр хашаанд байгаа, өөр айл амьдраагүй. 2016 оны 06 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна Энхриймаагийн найзынх нь охин болох Сарнай гээд охин Баянхошуунаас гэрээ нүүлгэж тэр хашаанд манай гэрийн урд бариад хэсэг амьдарч байсан. Анх ирэхдээ хоёр охинтой цуг гурвуулаа ирсэн. Тэр хоёр охиныг нь Сайханаа, нэгийг нь Дээгий гэж хэлж байсан. Би анх нүүж ирэхэд нь гэрт нь ороод энэ гэрт ямар ямар хүмүүс амьдрах юм бэ гэж асуухад Сарнай нь бид гурав л амьдарнаа, өөр ирэх хүн байхгүй гэж хэлсэн. Наадам өнгөрсний дараагаар Сарнай нь хөдөө ажлаар явлаа, манай гэрийг харж байгаарай гэж захиад яваад өгсөн. Тэрнээс хойш Сарнайг ёстой хараагүй, хаана юу хийж явааг нь хэлж мэдэхгүй байна. Гэрт нь Сайханаа, Дээгий хоёр үлдсэн ба удалгуй өчнөөн олон охидууд ирэх болсон. Би уурлаад энд юу болоод олон охидууд ирээд байгаа юм бэ гэж асуухад намайг нохой хуцаж байгаа чинээ тоох ч үгүй бид нар найз нь байгаа юмаа гэж хэлж байсан. Тэнд сүүлд ирсэн охидуудтай хамт эрэгтэй хүмүүс ч ирж байсан. Сүүлд ирсэн хүмүүс нь дандаа биеэрээ дүүрэн шивээстэй хүмүүс байсан. Манай нөхөр нэг удаа орж уулзахад Ивээл гэдэг нэртэй нэг охин байсан ба Сарнайтай амьдарч байсан охидуудаас би авлагатай юм аа, авлагаа авч байж сална гэж хэлсэн байсан. Авлаганыхаа оронд тэр гэрт нь амьдарч байгаа юм гэж хэлсэн байсан. ...Нэг өдөр баахан цагдаа нар ирээд бөөн асуудал болоод байсан. Тэрнээс хойш нөгөө охидууд өөрсдийн хувцас хунараа аваад явцгаасан. Дахиж ирээгүй" гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 125-р тал/

               Мөрдөн  байцаалтанд гэрч Т.Замбагын:.. Би Үүртуяа, Галтмаа нарыг танина. Ивээл буюу Ариунчимэг эгчийн дүү нар нь гээд Дарь-Эхэд байдаг гэрт ирж байсан. Ариунчимэг эгчтэй мөн тэр гэрт байхад танилцаж байсан. Дарь-Эхэд байдаг гэр гэдэг нь урд биеэ үнэлдэг Сарнай гээд охины гэр гэсэн. 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Дөлгөөн, Ука, Анударь, Ариунчимэг эгч бид нарыг Дарь-Эхэд байх гэрт байхад Галтмаагийн найз нь буюу Бороо буюу Ган-Эрхи гээд залуу “Приус-20” маркын автомашинтайгаа ирээд авч явсан. Тэгэхэд бид нар анхнаасаа гадуур явж биеэ үнэлэхээр машин хэрэгтэй болоод Галтмаагаар найзыг нь яриулж тэр өдөр уулзсан. ...2016 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө намайг нэг газар руу орчихоод эргээд машин дээрээ ирэхэд машин дотор Ариунчимэг эгч, нөгөө жолоочтой хамт шавар гэх нэртэй хар тамхийг мөнгөлөг цаасан дээр шатаагаад утааг нь сорж хэрэглэж байсан. Би тэр хоёроос наадах чинь юу юм бэ гэхэд жолооч нь шавар гэдэг нэртэй бодис гэж хэлж байсан… гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 126-127-р тал/

               -32-90 УНХ улсын дугаартай “Приус-20” маркын автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /1-р хх-ийн 44-46-р тал/

               -БЗД-ийн дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 30 дугаар 749 тоотод буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1-р хх-ийн 47-49-р тал/

               -Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 4-р гудамжны 218 тоотод буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1-р хх-ийн 52-55-р тал/

              -Урьхан гэсэн бичигтэй цагаан өнгийн тортой өвс мэт зүйл, Түүж хураан авсан өвс мэт ургамал буюу эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 74-75-р тал/

           -Г.Ган-Эрхийн биед үзлэг хийх тухай тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 56-57-р тал/

                -Э.Үүртуяагийн биед үзлэг хийх тухай тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 58-60-р тал/

                 -Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1-р хх-ийн 78-р тал/

               -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №7494 тоот дүгнэлтэнд:

              1.Шинжилгээнд ирүүлсэн " Дээж №1 0,8 гр шавар мэт зүйл" гэсэн гялгар ууттай дээж, " Дээж №2 1,4 гр өвс" гэсэн хаягтай гялгар ууттай дээж, " Дээж ¹3 1,6 гр " гэсэн хаягтай гялгар ууттай дээж, " Дээж №4 1,1 гр " гэсэн хаягтай гялгар дээж, хуванцар саванд хуйлж шургуулсан байсан JN-2338939 серийн дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, РS7327796 серийн дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, АL1333281 серийн дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт, АК2378412 серийн дугаартай 10-тын дэвсгэрт зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. “Мөнхдалай Ариунчимэг РД:СЭ88112364 2016.08.24" гэсэн хаягтай шээс, Ганбатын  Ган-Эрх  РД:УЗ  90011316  2016.08.24" гэсэн хаягтай шээс Эрдэнэбилэгийн Үүртуяа РД:НЛ 93010501 2016.08.24" гэсэн хаягтай шээс зэргээс тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol метамфетамин /methamphetamine/-ийн агуулга илэрч байна Илэрсэн бодис нь “НҮБ-ын"Сэтгэцэд нөлөөлөх бодисын конвенц"-ийн жагсаалтанд багтдаг болно. "bоn аguа " гэсэн шошготой хуванцар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. гэх дүгнэлт /1-р хх-н 135-р тал/

            -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №7592тоот дүгнэлтэнд:

 1.Шинжилгээнд ирүүлсэн АZ0546211 серийн дугаартай Монгол улсын 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, АG9170330 серийн дугаартай Монгол улсын 10 төгрөгийн монгөн дэвсгэрт, АК1915325, АL2569538 серийн дугаартай 2 ширхэг төгрөгний хуйлсан Монгол улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 2 ширхэг мөнгөлөг цаас, ягаан өнгийн хуйлсан цаас, напелион тоорт гэсэн бичигтэй 3 ширхэг гялгар уутанд ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй.

2.Шинжилгээнд ирүүлсэн "Дээж №1 4,1 грамм" гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, "Дээж №2 3,6 грамм" гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл нь гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл гялгар уутын хамт 9,3972 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

3.Шинжилгээнд ирүүлсэн "Дээж №1 4,1 грамм" гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, "Дээж №2 3,6 грамм" гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн.

4.Дельта 9 тетрагидроканнабинол нь 1971 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно.

 ЖИЧ: Шинжилгээнд ирүүлсэн "ЭЦГ-ын мөрдөн байцаагч а/д С.Мөнхжин 2016.08.30" гэж сан гялгар уутанд АZ0546211 серийн дугаартай Монгол улсын 100 төгрөгийн дэвсгэрт, АG9170330 серийн дугаартай Монгол улсын 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, "Дээж №1 4,1 грамм" гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал гялгар ногоон өнгийн ургамал мэт зүйл, "Дээж №2 3,6 грамм" гэж хаягласан гялгар ууттай өнгийн ургамал мэт зүйл, АК1915325, АL2569538 серийн дугаартай 2 ширхэг төгрөгний хуйлсан Монгол улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 2 ширхэг мөнгөлөг цаас, ягаан өнгийн хуйлсан цаас, напелион тоорт гэсэн бичигтэй 3 ширхэг гялгар уутыг дүгнэлтийн хамт буцаав.

           Мөрдөн байцаалтанд яллагдагч Э.Үүртуяагийн:... 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Ган-Эрхи гэж таксины жолооч залуугийн машины урд талын хайрцган дотор ууттай өвс байхаар нь би харчихаад энэ юу юм гэхэд татдаг өвс байгаа юм гэхээр нь надад жоохон өгчих гээд цүнхэндээ байсан төмөр саванд бага зэргийг хийж авсан. Ган-Эрхиэс авсан өвсөө Дарь эхэд очоод ганцаараа тамхины голыг асгаж байгаад дотор нь өвснөөсөө хийгээд татаж үзсэн. Үлдсэн төмөр савтай өвсөө цүнхэндээ хийчихсэн байсан. ...Маргааш өглөө нь буюу 2016 оны 08дугаар  сарын 24-ний өдөр Дарь-Эхэд Ариунчимэг эгчтэй уулзах гээд ирсэн бөгөөд удалгүй цагдаа нар ирээд үзлэг хийгээд Ган-Эрхи, Ариунчимэг эгч бид 3-ыг барьсан. Тухайн үед миний цүнхэн дотор байсан савтай өвсийг олж аваад хураасан. Би анх удаа хэрэглэж байна. Өвсний талаар би өмнө нь хүмүүсээс сонсож байсан, интернетээс зургийг нь харж мэдээлэл авч байсан учраас Ган-Эрхи гэх залуугийн машины урд талын хайрцганд байхыг хараад хэрэглэж үзэх гээд сонирхоод авчихсан юм. ...Гэрийн унинд хавчуулсан байсан өвс гэх мансууруулах бодис нь минийх байгаа юм. Би Ган-Эрхиэс авсан төмөр савтай өвснөөсөө уутанд бага зэргийг хийгээд унинд хавчуулсан байсан юм... гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 212-222-р тал/

       Мөрдөн байцаалтанд яллагдагч Г.Ган-Эрхийн:..Миний машинаас хураан авсан өвс, шавар гэх мансууруулах бодисуудыг би Матка гээд найзаасаа авсан. Авахдаа ямар нэг мөнгө төгрөг төлөөгүй. Машин дотор жолооч талын хаалганы хавтсанд хадгалсан байж байгаад баригдсан. Мөсний тухайд гэвэл 2016 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Баянаа гээд найзаасаа мөн л зүгээр авсан, гэхдээ маш бага хэмжээтэй 0.1 грамм орчмыг ямар нэгэн үнэ төлбөргүйгээр аваад машин дотор Ариунчимэг бид хоёр хамт хэрэглэсэн. Хэрэглэхдээ новкины шил ашигласан. Үүртуяатай 2016 оны 08 дугаар сарын 22-ны орой таксинд явах гээд Галтмаагаар дамжуулж уулзсан. Орой нь буухдаа машины урд талын хайрцганд байсан өвсийг харчихаад надад энэнээсээ өгчих гээд өөрийнхөө цүнхэнд байсан хайрцганд таслаад авчихсан. ...Би 2 жилийн өмнө өвс түүж хэрэглэхдээ үрийг нь салгаж аваад хашаандаа тарьж үзэхээр үрийг нь байшингийнхаа хойно цацсан. Нэг жилийн дараа буюу түрүү жил хавар 10 орчим ургасан байсан бол энэ жил 30 гарантай өндөр, өвс ургасан байсан. Хашааны хойд хэсгээс хураан авсан ууттай нойтон өвсийг бас Мадка өгсөн. Надад сонсгож байгаа зүйл ангиудыг хүлээн зөвшөөрч байна, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна …гэх мэдүүлэг /1-р хх-ийн 201-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

          Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон гэрчүүдийн  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээс дүгнэхэд: Г.Ган-Эрхийн  унаж явсан автомашин  болон гэрт нь үзлэг хийхэд мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис/ илэрсэн, мөн  гэрийнхээ ар талд мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамлыг тарьж ургуулсан, шүүгдэгч Э.Үүртуяагийн гар цүнх болон амьдарч байсан гэрийн  унинаас уг бодис илэрсэн, шүүгдэгч нарын шээсэнд шинжилгээ хийхэд  хэрэглэсэн  болох  нь шинжээчийн дүгнэлтээр  гарсан үйл  баримт хэрэгт  авагдсан байна /1-р хх-н  133-135-р тал/

           Иймд Г.Ган-Эрхи 2016 оны 08 дугаар сард  НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвец”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 23.4 грамм өвс, 1.6 грамм шавар гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр Матка гэгчээс хууль бусаар олж авч 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 32-90 УНХ улсын дугаартай “Приус-20” маркийн автомашинд хадгалсан,

            мөн 2016 оны 08 дугаар сард НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 639.9 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр Матка гэгчээс хууль бусаар олж авч 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 4-218 тоот буюу өөрийн гэртээ хадгалсан, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 0.1 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр Баянаа гэгчээс хууль бусаар олж авсан  гэмт хэргийг,

           2014-2016 онд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 65.6 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах бодис агуулсан ургамалыг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 4-218 тоот хашаанд хууль бусаар тарьсан гэмт хэргийг,

           Э.Үүртуяа нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 15.8 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр Г.Ган-Эрхийн жолоодож явсан 32-90 УНХ улсын дугаартай “Приус-20” маркийн автомашинаас хууль бусаар олж авч 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 11.9 граммыг өөрийн гар цүнхэнд буюу биедээ 3.9 граммыг Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 30 дугаар гудамжны 749 тоотод байрлах Монгол гэрийн унинд хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь  шүүгдэгч нарын  хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, талуудын хүсэлтээр  шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Ган-эрхийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, мөн хуулийн тусгай ангийн 195 дугаар зүйлийн 195.1-д зааснаар, шүүгдэгч Э.Үүртуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар тус тус   ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Прокуоророос  Г.Ган-Эрхи, Э.Үүртуяа нарын үйлдлийг  зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Э.Үүртуяа нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /2-р хх- н 60-р тал/

Шүүгдэгч Г.Ган-Эрхи нь Хан-Уул дүүргийн 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2009 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдаж байсан болох нь шүүхийн шийтгэх  тогтоолын хуулбар болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. /2-р хх-н 31, 35-43-р тал/

Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т … хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцохоор хуульчилсан байна.

            Гэвч  шүүгдэгч Г.Ган-Эрхи нь Хан-Уул дүүргийн 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын баривчлах ялаар буюу  хүндэвтэр  гэмт хэрэг үйлдэж ялтайд тооцох хугацаа нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан Анхны Ардчилсан Сонгууль Болж Байнгын Ажиллагаатай Парламент Байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д хамаарч ялгүй  болсон байна.

Шүүгдэгч Г.Ган-Эрхи, Э.Үүртуяа  нар  бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Г.Ган-Эрхи, Э.Үүртуяа нарыг 2016 оны  08 дугаар сарын 24-ны өдрөөс хойшлуулшгүй тохиолдлоор сэжигтнийг баривчлах тогтоолоор баривчилж 2016 оны 08 дугаар сарын  26-ны өдрөөс  сэжигтнээр   цагдан хорьж, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар цагдан хорьж,  2016 оны  10 дугаар сарын  24-ны өдөр   цагдан  хорьсон  таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчлөн  бусдын  батлан даалтанд өгсөн болох нь хойшлуулшгүй тохиолдлоор сэжигтнийг баривчлах тухай мөрдөн байцаагчийн тогтоол, сэжигтнийг цагдан  хорих тухай шүүгчийн  захирамж,  цагдан  хорихоор авсан  таслан  сэргийлэх  арга хэмжээг  өөрчлөх тухай шүүгчийн  захирамжуудаар тогтоогдож байх тул Г.Ган-Эрхи, Э.Үүртуяа  нарын  цагдан  хоригдсон 62 хоногийг  эдлэх  ялд нь оруулан тооцох  нь зүйтэй байна. /1-р хх-н 163-165, 169-170,181-194-р тал/

        Шүүгдэгч Э.Үүртуяа жирэмсэн болох нь“ХАТАН” эмнэлэгийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /2-р хх-н 61-р тал/

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Ганбатын Ган-Эрхийг  мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэргийг, сэтгэцэд нөлөөлөх бодисийг хашаандаа тарьж ургуулсан гэмт хэргийг, Мөр овогт Эрдэнэбилэгийн Үүртуяаг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

          2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар Ганбатын Ган-Эрхийг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар Эрдэнэбилэгийн Үүртуяаг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  57 дугаар зүйлийн  57.1-т зааснаар  Г.Ган-Эрхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 195 дугаар зүйлийн 195.1-т зааснаар  оногдуулсан  2  /хоёр/  жилийн хорих  ялд Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан  хорих ялыг багтааж биечлэн  эдлэх ялыг нийт  2  /хоёр/ жилийн  хугацаагаар  тогтоосугай.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Г.Ган-Эрхид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг, Э.Үүртуяад оногдуулсан 1 /нэг / жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Г.Ган-Эрхи, Э.Үүртуяа нарын цагдан хоригдсон нийт 62 хоногийг  эдлэх ялд нь тус тус  оруулан тооцсугай.

          6.Г.Ган-Эрхи, Э.Үүртуяа нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг  дурдсугай.

          7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  “Star since” 1988 гэсэн саарал өнгийн дөрвөлжин савтай 1,6 грамм шаварнаас шинжилгээнд 0,8 граммыг дээжлэн авч, шинжилгээнээс 0,2 грамм буцаж ирсэн. нийт 1 грамм шавар гэх мансууруулах бодис /дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/

-Саарал өнгийн савнаас хөх өнгийн уутанд хийсэн 7,6 грамм өвс гэх мансууруулах бодисноос шинжилгээнд 1,4 граммыг дээжлэн авсан ба шинжилгээнээс 0,4 грамм буцаж ирсэнийг нийлүүлэхэд 6.6 грамм каннабис өвс /дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/

-Барын зурагтай төмөр савнаас гялгар уутанд хийсэн 11,9 грамм өвснөөс шинжилгээнд 1,6 граммыг дээжлэн авсан ба шинжилгээнээс 0.6 грамм буцаж ирсэнийг нийлүүлэхэд 10.9 грамм каннабис өвс/дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/

-Ямар нэгэн бичиглэлгүй гялгар ууттай 3,9 грамм өвснөөс шинжилгээнд дээж болгон 1,1 граммыг авсан ба, шинжилгээнээс 0,9 грамм буцаж ирснийг нийлүүлэхэд 2,9 грамм Каннабис өвс /дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/

-“Воn-Аguа” гэсэн бичигтэй хуванцар сав /дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/,

-JN2338939, РS7327796 серийн дугаартай 2 ширхэг 100-тын мөнгөн дэвсгэрт /дельта-9-тетрагидроканнабинол илэрсэн/

-АL1333281 серийн дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт, /дельта-9-төтрагидроканнабинол илэрсэн/

-АК2378412   серийн   дугаартай   10-тын   мөнгөн   дэвсгэрт /дельта-9-тетрагидроканнабинол илэрсэн/

-ХУД-ийн 8-р хороо Сонсголонгийн 4-218 тоотоос хураан авсан цагаан өнгийн ууттай, нойтон 639,9 грамм өвснөөс шинжилгээнд дээж болгон 4,1 граммыг авсан ба, шинжилгээнээс 3,1 грамм буцаж ирснийг нийлүүлэхэд 629,9 грамм Каннабис өвс /дөльта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/

           -ХУД-ийн 8-р хороо Сонсголонгийн 4-218 тоот хашаанд ургасан байсан 65,6 грамм өвснөөс шинжилгээнд дээж болгон 3,6 граммыг авсан ба шинжилгээнээс 2,6 грамм буцаж ирснийг нийлуүлэхэд 64,6 грамм Каннабис өвс /дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай/ зэргийг шүүхийн  тогтоол  хүчин төгөлдөр  болохоор  устгасугай.

           8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар  Эрүүгийн цагдаагийн газрын  5-р хэлтэсийн  мөрдөн байцаах тасгийн  мөрдөн байцаагч  цагдаагийн ахлах дэслэгч  С.Мөнхжингийн 2016 оны  08 дугаар сарын 26-ны өдрийн   эд хөрөнгө  битүүмжлэх  тогтоолоор    32-90 УНХ  улсын дугаартай  “Тоyota-Prius-20” маркийн автомашиныг битүүжилсэн тогтоолыг хүчингүй болгуулж хууль ёсны эзэмшигчид буцаан олгосугай.

           9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т  зааснаар Э.Үүртуяад 1 /нэг/ жилийн хугацаагаар  хорих ял оногдуулсан  шийтгэх тогтоол биелүүлэхийг  1 /нэг/ жилийн хугацаагаар  хойшлуулсугай.  

           10.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Г.Ган-Эрхид  урьд нь  бусдын батлан даалтанд өгөх авсан таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчлөн цагдан хорьж,  Э.Үүртуяад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.   

           11.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч , түүний  өмгөөлөгч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         12.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Г.Ган-Эрхид  цагдан   хорихоор авсан  таслан сэргийлэх арга хэмжээг, Э.Үүртуяад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

          

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Ч.АЛТАНЦЭЦЭГ