Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд

Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч М.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 202 оны ******* дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч 202 оны ******* дүгээр сарын 05-ны өдөр шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймаг ******* суманд ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын мэргэжилтэй, ам бүл 3, ээж, ах нарын хамт маьдрах, ******* аймаг ******* сумын ******* дугаар баг, - тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 5 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

-20******* онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2******* дугаар зүйлийн 2*******.2-д зааснаар 03 жилийн хугацаагаа хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг 02 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан

- 200 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 9******* дугаар зүйлийн 9*******.-д зааснаар 03 жил ******* сар 0 хоногийн хугацаагаар хорих ялаар

- 20 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0 дугаар зүйлийн *******0.-д зааснаар 0 сарын хугацаагаар баривчлах ялаар

- 208 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн .******* дугаар зүйлийн -д зааснаар 00 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар

- 2020 оны 0******* дугаар сарын -ний өдөр ******* аймгийн мандал сум дахь сум дундын шүүхийн № ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн -д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 0 жилийн хугацаагаар тэнссэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МЗ8*********************3/

           Шүүгдэгч М.******* нь 202 оны 02 дугаар сарын 2*******-ны өдөр 5 цагийн орчимд ******* аймаг ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сувд гэх цайны газарт орхиод гарсан иргэн С. Айпоне ******* загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж 900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ын өгсөн ....... 202 оны 02 дугаар сарын 2*******-ны өдөр Сувд цайны газарт цай уух гэж орсон чинь 2 залуу бас цай уугаад сууж байгаад гарсан. Би аягаа өгөх гээд явахад ширээн дээр хар өнгийн гар утас байхаар нь авч гараад хүнсний зах дээр ирээд таксины жолооч Шилэг гэдэг хүнд 30000 төгрөгөөр зарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд найз хамт хоолоо идэж дуусаад гарахдаа ширээн дээр гар утсаа мартаж гарсан. Би тэгээд гар утсаа мартсанаа санаад удалгүй 5 минутын дараа үйлчлүүлсэн цайны газартаа эргээд ороход миний утас байхгүй болчихсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан .... Миний алдагдсан гар утас Айпоне ******* загварын гар утас байгаа. Би алдагдсан гар утсаа 2020 оны ******* дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгаас авч байсан. Би гар утсаа 200000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоогийн зах зээлийн ханшийг сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /Хх-н ******* дугаар хуудас/

Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би 202 оны 02 дугаар сарын 2*******-ны өдөр ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах зах худалдааны төвийн Хоёр хүү нэртэй дэлгүүрийн дэргэд зогсож таксинд явж байсан. Ногоон шуудай эвхээд барьчихсан хүн таксины зогсоол дээр ирж надад хандан ах нүүрс авах гэсийн ачна биз дээ гээд миний машинд суусан. Суусны дараа машинаа хөдөлгөөд нүүрс зардаг барилгын дэлгүүрийн харалдаа ирж зогсоход надад мөнгө байдаггүй надад гар утас байна авах уу гэж асуусан.... Миний найзын гар утас байгаа та хямдхан авчих мөнгөний хэрэг байна гээд надад утсаа үлдээгээд мөнгө аваад явсан. Би зүс танина. Гэхдээ нэрийг нь сайн мэдэхгүй. Зах худалдааны төв орчмоор өдөр болгон архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд явж байдаг.... Надад ******* мөнгөний хэрэг болоод байна найзын гар утас юм түр авчих гэхээр нь 30000 төгрөг өгөөд авсан гэх мэдүүлэг /Хх-н ******* дугаар хуудас/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 08-09 дүгээр хуудас/

Айпоне ******* загварын гар утсыг 900000 төгрөгөөр үнэлсэн Арвижих Эстимэйт ХХК-ний үнэлгээний дүгнэлт /Хх-н 22 дугаар хуудас/

******* аймгийн ******* сумын Баянхангайн ******* дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 39 дүгээр хуудас/

Хохирогч С. ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гар утсаа бүрэн хүлээж авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн тодорхойлолт /Хх-н 93 дугаар хуудас зэрэг болно.

Шүүгдэгч М.******* нь 202 оны 02 дугаар сарын 2*******-ны өдөр 5 цагийн орчимд ******* аймаг ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сувд гэх цайны газарт хоол идэж байхдаа орхиод гарсан иргэн С. Айпоне ******* загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж 900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч С. мэдүүлэг /хавтаст хэргийн ******* дугаар хуудас/, гэрч С. мэдүүлэг /хавтаст хэргийн ******* дугаар хуудас/, Арвижих Эстимэйт ХХК-ний алдагдсан гар утсыг үнэлсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг хүлээн зөвшөөрч шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд  мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 Шүүгдэгч М.*******ын хохирогч С. Айпоне *******маркийн гар утсыг авсан үйлдэл нь уг гээгдэл эд хөрөнгө нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч М.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд мөрдөгч, прокурор, бусад этгээдийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр эрүү шүүлт тулгах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг гутаан доромжлох, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн дэх хэсэгт “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ

Шүүгдэгч М.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан 50 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 50000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 50000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч С.Нямдаваа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 3*******.2, 3*******.3, 3*******.*******, 3*******., 3*******.8, 3*******.0  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            .Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  .5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан М.*******ыг 50 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 50000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар М.******* нь 50000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            *******. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.