| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2020/04227/и |
| Дугаар | 184/ШШ2021/00824 |
| Огноо | 2021-03-29 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 184/ШШ2021/00824
| 2021 оны өдөр | 03 сар 29 р 184/ШШ2021/00824 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******атсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогт ******* /РД:/. Хаяг: ******* дүүрэг, дугаар хороо, байр, тоот
Хариуцагч: *******. Хаяг: ******* дүүрэг, дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-, өөрийн байр
Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийн дагуу анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнэ гэж шинжээчийн тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай мэдэгдлийн хэрэгжилтийг хууль тогтоомж, дүрэм журамд зааснаар түдгэлзүүлж өгнө үү. Миний бие ******* дүүргийн 5 дугаар хороо, 2А байрны, 41 тоот хаягт байрлах орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. *******и С.Ц нарыг танихгүй бөгөөд өөрийн ахын хэлснээр тус болж байна гэж бодон итгэмжлэл хийж өгч дээрх этгээдүүдэд залилуулсан. С.Ц нар нь иргэн надаас гадна цөөнгүй иргэн, байгууллагыг залилан мэхэлж хохироосон байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдон эрүүгийн ял, хариуцлага хүлээсэн болохыг миний бие олж мэдэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаад байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн ******* дугаартай шийдвэр гарсан байдаг, *******и уг шүүх хуралдаан болоход хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй юм. Тухайн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн миний нэрийн өмнөөс гаргаж өгсөн баримтууд хуурамч, миний гарын үсгийг дуурайлган үйлдэж, итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх хүнийг миний өмнөөс оролцуулан дээрх шийдвэрийг шүүхээр гаргуулсан болох нь үйл баримтуудаар нотлогдож байгаа ба дээрх асуудлын талаар хөөцөлдсөний дүнд олж мэдсэн. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар тухайн шатны шүүхэд нь хандсан. С.Ц нар нь иргэн надаас гадна цөөнгүй иргэн, байгууллагыг залилан мэхэлж хохироосон байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон эрүүгийн ял, хариуцлага хүлээсэн болохыг миний бие олж мэдээд холбогдох баримт /яллах дүгнэлт/ зэргийг олж аван хүсэлтэндээ хавсаргасан. Тухайн эрүүгийн хэргийн оролцогч биш үндэслэлээр надад шийтгэх тогтоол зэргийг өгөхгүй байгаа тул хуулийн дагуу шүүхийн журмаар гаргуулан авахаар хүсэлтээ шүүхэд уламжилсан. ******* дүүргийн 5 дугаар хороо, 2А байрны 41 тоот хаягт байрлах, 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнийг 113,824,700 төгрөг гэж тооцон, үнийн 70 хувь болох 79,677,290 төгрөгөөр тооцож анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнэ гэж шинжээчийн тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. С.Ц нарт холбогдох хэргийг эрүүгийн журмаар хянан шийдвэлэсний дараа шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах боломжтой болох юм. Гэтэл эрүүгийн журмаар шийдвэрлэхээс өмнө иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаад дуусаж болзошгүй тул хугацаа авах нь бидэнд чухал болоод байна.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр *******, С.Ц-д нараас 80,278,975 төгрөгийг гаргуулж “А” **************С*******-д олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч *******, С.Ц нарын өмчлөлд болон эзэмшилд бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг тодруулахад *******-ын өмчлөлд ******* дүүргийн дугаар хороо, байрны тоот орон сууц бүртгэлтэй бөгөөд төлбөр авагч “А” **************С*******-дүүргийн гүйцэтгэлд барьцаалсан болох нь тогтоогдсон.
Иймд *******-ын өмчлөлийн “А” **************С*******-д барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй ******* дүүргийн дугаар хороо, байрны тоотод байрлах, орон сууцыг 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 17250818/02 тоот тогтоолоор битүүмжилж 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 17250818/03 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал өгөхийг төлбөр төлөгч С.Ц-ын хаягаар 2020 оны 4-149/33547 тоот мэдэгдлээр хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй, төлбөр төлөгч *******-ын зүгээс үнийн санал өгөхөөс татгалзсан, төлбөр авагч “Арвижих капитал” **************С*******-ийн зүгээс 2020 оны 001 дугаартай албан бичгээр шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 9/456 дугаартай “Шинжээч томилох тухай -тогтоол”-оор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн шинжээч *******.Э-г томилж эрх үүргийг тайлбарлан өгч үнэлгээг тогтоолгоход 113,824,700 төгрөгөөр тогтоосон байна.
Хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, өмчлөгч *******-т 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4-149/35138 дугаартай мэдэгдэх хуудсаар, төлбөр төлөгч С.Цад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар баталгаат шуудангаар тус тус мэдэгдсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* *******-т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн дугаар хороо, байр, тоотод байрлах, м.кв талбайтай өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “М” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ *******-аас томилсон шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж тайлбарладаг бол хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн ******* дугаар захирамжаар *******, С.Ц-д нараас 80,000,000 төгрөгийг гаргуулж “А” **************С*******-долгохоор шийдвэрлэжээ. /хх-ийн 19/
Дурдсан шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШЗ2017/03277 дугаар захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж 0370 дугаартай гүйцэтгэх хуудас олгосон байна. /хх-ийн18, 19/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч *******, С.Ц нарын өмчлөл, эзэмшилд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байгаа эсэхийг тодруулахад *******-ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, ******* дүүргийн дугаар хороо, байрны тоот орон сууц бүртгэлтэй байх бөгөөд төлбөр авагч “А” **************С*******-д үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь тогтоогджээ.
Улмаар *******-ын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 17250818/02, 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 17250818/03 дугаар тогтоолуудаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч *******-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, ******* дүүргийн дугаар хороо, байрны тоот, м.кв талбайтай, өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авчээ. /хх-ийн 28, 31/
Үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн, хураан авсан ажиллагааг төлбөр төлөгч нарт тухай бүрд мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох бөгөөд энэхүү ажиллагааны талаар талууд маргаагүй болно.
*******-аас 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 4-149/33547 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар саналаа ирүүлэхийг мэдэгдсэн байна. /хх-ийн 34/
Төлбөр авагч “А” ХХК төлбөр төлөгч, өмчлөгч нартай харилцан тохиролцоогүй, шинжээч томилуулах тухай хүсэлтийг хариуцагч байгууллагад гаргасан байх тул төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талуудыг хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзнэ.
Талууд үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 9/456 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор “М” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Шинжээчээр томилогдсон “М” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ирүүлсэн үнэлгээгээр төлбөр төлөгч *******-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 113,824,700 төгрөг болохыг тодорхойлсон байна. /хх-ийн 40/
Хөрөнгийн үнэлгээний “М” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох баримтыг хавсарган ирүүлсэн байх бөгөөд хуульд заасны дагуу томилогдсон, тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын гаргасан үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, 55.7 дахь хэсгүүдэд “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх”, “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах”-аар заажээ.
*******-аас төлбөр төлөгч *******-д үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн тухай 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4-149/35138 тоот мэдэгдлийг тухайн өдөр нь танилцуулсан байх бөгөөд нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр буюу хуульд заасан хугацааны дотор тус шүүхэд хандан нэхэмжлэлээ гаргасан гэж үзэх боломжгүй байна. //хх-ийн 52/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүйгээс гадна хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, 55.7 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******-ын *******-т холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн дугаар хороо, байрны тоот, м.кв талбайтай, өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “М” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.*******АТСҮХ
.