Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2022/0468

 

 

 

 

2022            06           16                                     128/ШШ2022/0468

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т.А *** ” ХХК /РД:/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.П***

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: С.О***

Хариуцагч: Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ж.Э*** , Ц.Т*** нар.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Э.З*** , Ц.Д ***

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ж.Э*** , Ц.Т*** нарын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22000*** дугаартай актын зарим хэсгийг буюу 50,001,647 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П*** нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О*** , хариуцагч Ж.Э*** , Ц.Т*** , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З*** , Ц.Д*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ж.Э*** , Ц.Т*** нарын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22000*** дугаартай актын зарим хэсгийг буюу 50,001,647 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ж.Э*** , Ц.Т*** нар нь Нийслэлийн Татварын газартай харьцдаг, хуулийн этгээдийн бүртгэлийн ..... дугаар, ....тоот регистрийн дугаартай “Т.А*** ” ХК-ийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд “Татварын хяналт шалгалт хийх томилолт”, “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-тайгаар төлөвлөгөөт шалгалтыг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014  оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэжээ,

2.2. Маргаан бүхий 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22000*** дугаар “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” татварын улсын байцаагчийн актаар  Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 18.1.14-д заасныг болон бусад хуулийн заалтыг тус тус зөрчиж, татварын хяналт шалгалтаар нийт 708,959,751.2 төгрөгийн зөрчил илэрснийг тэмдэглээд Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2,74.3, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17  дугаар зүйлийн 17.2 заалтыг үндэслэн 62,412,334.1 төгрөгийн нөхөн татвар, 23,379,565.2 төгрөгийн торгууль, 20,717,828.5 төгрөгийн алданги, 55,226.5 төгрөгийн хүү, Нийт 106,564,954.3 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

2.3. Нэхэмжлэгч “Т.А *** ” ХХК-аас маргаан бүхий Маргаан бүхий 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22000*** дугаар актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргааны таслах зөвлөлд гомдол гаргаж,  тус зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор “5,921,128.80 төгрөгийн нөхөн татвар, 2,312,768.30 төгрөгийн торгууль, 1,580,365.60 төгрөгийн алданги, 8,046,40 төгрөгийн хүү, нийт 9.822,309.10 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 21,066,796.80 төгрөгийн торгууль, 19,137,462.90 төгрөгийн алданги, 47,180.00 төгрөгийн хүү, нийт 40,251,439.80 төгрөгийн төлбөрийг өршөөлийн хуульд хамруулж, 56,491,205.20 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэх”-ээр татварын улсын байцаагчийн актад өөрчлөлт оруулжээ.

2.4. Тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1194 дүгээр “Нэхэмжлэл гаргах хугацаа сэргээх тухай” шүүгчийн захирамжаар Татварын газрын татварын улсын байцаагч Ж.Э*** , Ц.Т*** нарын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22000*** дугаартай акттай холбоотой нэхэмжлэл гаргах хугацааг 14 хоногоор сэргээж шийдвэрлэсэн.

2.5. Тус шүүх “Т.А *** ” ХХК-иас гаргасан “Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ж.Э*** , Ц.Т*** нарын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22000*** дугаартай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ж.Э*** , Ц.Т*** нарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. 

2.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд  “Хэвээр үлдсэн 50,001,647 төгрөгөөс нэхэмжлэгч компани 6,489,558 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэгдэл 50,001,647 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Татварын мэргэшсэн шинжээчийн дүгнэлтээр “татварын улсын байцаагчийн маргаан бүхий актаас 42,8 сая төгрөг нь үндэслэлгүй байна гэж үзээд 24,577,040 төгрөгийг төлөх нь зүйтэй байна” гэсэн шинжээчийн дүгнэлтийн энэ хэсгийг хүлээн зөвшөөрсөн болно.

 

3. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл,

3.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ж.Э*** , Ц.Т*** нарын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22000*** дугаартай актын зарим хэсгийг буюу 50,001,647 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулахаар маргаж байна. ... Шинжээчийн дүгнэлт болох 24,577,040 төгрөгийг төлөх дүнд нэхэмжлэгч талын хүлээн зөвшөөрсөн 6,489,558 төгрөг багтаж байгаа. гэв.

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Татварын улсын байцаагч нарын 22306174 дугаартай актын зарим хэсэг буюу 56,491,205 төгрөг нөхөн төлүүлэх шийдвэр хэвээр байгаа. Үүнээс нэхэмжлэгч нэхэмжлэгч компани 6,489,558 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэгдэл 50,001,647 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Нотлох баримтын хүрээнд татварын мэргэшсэн шинжээчийн дүгнэлтээр татварын улсын байцаагчийн маргаан бүхий актаас 42,8 сая төгрөг нь үндэслэлгүй байна гэж үзээд 24,577,040 төгрөгийг төлөх нь зүйтэй байна гэсэн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтийн энэ хэсгийг хүлээн зөвшөөрч байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З*** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шинжээчийн бууруулсан дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Татварын акт анх тавихдаа 106,564,954 төгрөг төлүүлэхээр татвар ногдуулсан. Маргаан таслах зөвлөл 56,491,205 төгрөг болгож бууруулан нэхэмжлэгч талын хүлээн зөвшөөрсөн 6,489,558 төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч тал төлөх ёстой гэж үзэж байна. гэв.

5. Хариуцагч нар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэгэнт хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий актаар ногдуулсан нөхөн татварын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн байх тул шинжээчийн дүгнэлтээр тогтоосон нөхөн татварын дүнтэй бидний зүгээс маргахгүй. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нь “Татварын улсын байцаагч нарын 22306174 дугаартай актын зарим хэсэг буюу 56,491,205 төгрөг нөхөн төлүүлэх шийдвэр хэвээр байгаа. Үүнээс нэхэмжлэгч нэхэмжлэгч компани 6,489,558 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэгдэл 50,001,647 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй ... Нотлох баримтын хүрээнд татварын мэргэшсэн шинжээчийн дүгнэлтээр татварын улсын байцаагчийн маргаан бүхий актаас 42,8 сая төгрөг нь үндэслэлгүй байна гэж үзээд 24,577,040 төгрөгийг төлөх нь зүйтэй байна гэсэн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтийн энэ хэсгийг хүлээн зөвшөөрч байна” гэж, хариуцагчаас “Шинжээчийн бууруулсан дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Татварын акт анх тавихдаа 106,564,954 төгрөг төлүүлэхээр татвар ногдуулсан. Маргаан таслах зөвлөл 56,491,205 төгрөг болгож бууруулан нэхэмжлэгч талын хүлээн зөвшөөрсөн 6,489,558 төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч тал төлөх ёстой“ гэж тус тус маргасан.

3. Татварын ерөнхий газрын даргын 2014 оны А/102 дугаар тушаалаар Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн даргын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн баталсан 2214060...... дугаар Татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ж.Э*** , Ц.Т*** нар нь Нийслэлийн Татварын газартай харьцдаг, хуулийн этгээдийн бүртгэлийн 9011070*** дугаар, 258*** тоот регистрийн дугаартай “Т.А *** ” ХК-ийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт шалгалтыг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014  оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэжээ.

4. Маргаан бүхий 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22000*** дугаар “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” татварын улсын байцаагчийн актаар  Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 18.1.14-д заасныг болон бусад хуулийн заалтыг тус тус зөрчиж, татварын хяналт шалгалтаар нийт 708,959,751.2 төгрөгийн зөрчил илэрснийг тэмдэглээд Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2,74.3, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17  дугаар зүйлийн 17.2 заалтыг үндэслэн 62,412,334.1 төгрөгийн нөхөн татвар, 23,379,565.2 төгрөгийн торгууль, 20,717,828.5 төгрөгийн алданги, 55,226.5 төгрөгийн хүү, Нийт 106,564,954.3 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

5. Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргааны таслах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 15 дугаар зүйлийн 15.1.2, Нэмэгдсэн өртгийн албан Татварын тухай хууль /2006 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4.1, 14.2, 14.7, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.3, 28.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг тус тус баримтлан татварын улсын байцаагчийн 22000*** дүгээр актаар 708,959,751.20 төгрөгийн зөрчилд 62,412,334.10 төгрөгийн нөхөн татвар, 23,379,565.20 төгрөгийн торгууль, 20,717,828.50 төгрөгийн алданги, 55,226.50 төгрөгийн хүү, нийт 106,564,954.30 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосноос 5,921,128.80 төгрөгийн нөхөн татвар, 2,312,768.30 төгрөгийн торгууль, 1,580,365.60 төгрөгийн алданги, 8,046,40 төгрөгийн хүү, нийт 9.822,309.10 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 21,066,796.80 төгрөгийн торгууль, 19,137,462.90 төгрөгийн алданги, 47,180.00 төгрөгийн хүү, нийт 40,251,439.80 төгрөгийн төлбөрийг өршөөлийн хуульд хамруулж, 56,491,205.20 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр” татварын улсын байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22000*** дугаар актад өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

6. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 50,001, 647.20 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлтэй эсэхэд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар  шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10/2808 дугаартай албан бичгээр шинжээчийн дүгнэлтийг гаргаж ирүүлсэн байна.

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Бадамсүрэнгийн гаргасан 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 047 дугаар дүгнэлтээр: “... Шинжээчийн дүгнэлтээр: Дээрх 2009-2012 оны хооронд ААНОАТ-ын 157,266,778.70 төгрөгийн, НӨАТ-ын 157,266,778.70 төгрөгийн зөрчлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Шинжээчид ирүүлсэн компанийн дансны хуулга, холбогдох саруудын НӨАТ-ын тайлан, харилцагч нартай хийсэн гэрээнүүдийг үндэслэн тооцооллыг хийсэн болно.

Татварын улсын байцаагчийн 22000*** дүгээр актаар: 2009 онд 44,443,249 төгрөг, 2010 онд 2,744,278.60 төгрөг, 2011 онд 24,606,700 төгрөг нийт 71,794,227,60 төгрөгийн баримтаар нотлогдохгүй зардлаар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлогыг бууруулсан.

2011 онд 5,515,210 төгрөг, 2012 онд 30,088,000 төгрөг, нийт 36,604,110 төгрөгийг ажиллагсдад олгосон цалин хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулан суутган суутган авсан боловч төсөвт төлөөгүй, хувь хүний орлогын албан татварын тайланд тусгаагүй.

2009 онд 500,181 төгрөг, 2012 онд 584,818.20 төгрөг, 2013 онд 4,455,900 төгрөг, нийт 5,540,899.20 төгрөгийн хувийн хэрэгцээ болон суудлын автомашины сэлбэгийн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын дүнгээс хасалт хийсэн.

Шинжээчийн дүгнэлтээр: Дээрхээс 51,576,633.20 төгрөгийн зөрчлийг үндэслэлтэй гэж үзэж байна.

Татварын улсын байцаагчийн 22000*** дүгээр актаар: 2009 онд 39,194,500 төгрөгийн чөлөөлөх борлуулалтад ногдох орлогод худалдан авалтыг нэмэгдсэн  өртгийн албан татвараас хасалт хийж төсөвт татвар ногдох орлогыг бууруулсан.

Шинжээчийн дүгнэлтээр:“Т.А *** ” ХХК нь 2009 оны 8 сард 11,451,000 төгрөг, 9 сард 4,000,000 төгрөг, 10 сард 3,634,061 төгрөг, 12 сард 2,582,500 төгрөгийн Тогтвортой амьжиргаа-2-ын төслийн чөлөөлөгдөх орлогыг  нэмэгдсэн өртгийн  албан татварын тайлан  тайлагнасан байснаа  хасаж залруулан тайлангуудыг гаргасан байна. Үүнтэй холбоотой хасалт хийсэн гэх зардлууд нотлогдохгүй байгаа тул дээрх зөрчлийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Татварын улсын байцаагчийн 22000*** дүгээр актаар:  "ЭББС *** " ХХК-ийн 2011 оны 11 сарын 30-ны өдрийн 0097*** дугаартай падаанаар 110,000,000 төгрөг, 2011 оны 12 сарын 05-ны өдрийн 00975***  дугаартай падаанаар 71,818,182 төгрөг, нийт 181,818,182 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар барилгын материал худалдан авсан гэх зардлыг хий бичилт хийж хассан.

Шинжээчийн дүгнэлтээр: Энэ зардал гарсан болох мөнгөн төлбөр хийсэн баримт, бараа материалын тайлан, бусад дэмжих баримтууд байхгүй тул зөрчлийг үндэслэлтэй гэж үзэж байна.

“Т.А *** ” ХХК нийт 214,670,002.50 төгрөгийн зөрчилд 24,671,577.40 төгрөгийн татвар төлөхөөр байна.” гэжээ.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... улсын байцаагч нарын маргаан бүхий актаар тогтоосон нөхөн татвараас шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 24,671,577.40 төгрөгийн нөхөн татварыг төлөх боломжтой.” гэжээ.

10. Хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “... Нэгэнт хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий актаар ногдуулсан нөхөн татварын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн байх тул шинжээчийн дүгнэлтээр тогтоосон нөхөн татварын дүнтэй бидний зүгээс маргахгүй.” гэжээ.

11. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, маргаан бүхий татварын улсын байцаагч нарын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22000*** дүгээр акттай холбоотой асуудлаар шүүхээс шинжээч томилж, шинжээч дүгнэлт гаргасан байх бөгөөд хэргийн оролцогч нар шинжээчийн дүгнэлтээр тогтоосон нөхөн татварын үнийн дүнтэй маргахгүй талаар хүсэл зоригоо илэрхийлсэн, мөн мэргэжлийн шинжээч холбогдох баримтад үндэслэн дүгнэлт гаргасан байх тул нэхэмжлэгчийн “Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ж.Э*** , Ц.Т*** нарын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22000*** дугаартай актын зарим хэсгийг буюу 50,001,647 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 50,001,647 төгрөгийн нөхөн татвараас 25,330,069.60 төгрөгийг нөхөн татварыг хүчингүй болгож, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 047*** дугаар дүгнэлтээр тогтоосон 24,671,577.40 төгрөгийн нөхөн татварыг нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Э***  шинжээчийн ажлын хөлс 800,000 /найман зуун мянга/ төгрөгийг холбогдох байгууллагаас гаргуулан шилжүүлэх талаар нэхэмжлэхийг шүүхэд ирүүлжээ.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйл.“Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг хуваарилах”, 47.2.“Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ.” гэж заасныг үндэслэн шинжээчийн ажлын хөлс хөлс 800,000 /найман зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

14. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн “Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ж.Э*** , Ц.Т*** нарын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22000*** дугаартай актын зарим хэсгийг буюу 50,001,647 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 50,001,647 төгрөгийн нөхөн татвараас 25,330,069.60 төгрөгийг нөхөн татварыг хүчингүй болгож, 24,671,577.40 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 он/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 15 дугаар зүйлийн 15.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 он/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4.1, 14.4.2, 14.7-д заасныг тус тус  баримтлан нэхэмжлэгч “Т.А *** ” ХХК-аас Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ж.Э*** , Ц.Т*** нарын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22000*** дугаартай актын зарим хэсгийг буюу 50,001,647 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 50,001,647 төгрөгийн нөхөн татвараас 25,330,069.60 төгрөгийг нөхөн татварыг хүчингүй болгож, үлдэх 24,671,577.40 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн 70200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар шинжээчийн зардалд гарсан 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн зардлыг нэхэмжлэгчээр төлүүлсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ГАНБАТ