Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/69

 

 

 

 

 

 

                                  2024/ШЦТ/69  

 

 

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Н

Шүүгдэгч: Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бы Ад холбогдох 2412000000025 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Цахир суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, аав, ээжийн хамт Архангай аймгийн ...........оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж уг ялыг ялыг эдэлж дууссан, Б овогт Бы А/РД:АХ................/,

 

                                                    Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 10 дугаар сарын үед Архангай аймгийн .......... гэх газраас ховор ургамлын жагсаалтад орсон Алтайн сонгино 14 кг-г зохих зөвшөөрөлгүйгээр түүж, 2023 оны 10 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн ......... нутаг дэвсгэрт байх гэртээ хадгалж байгаль орчинд 1.773.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

                                                                                                                                                                                                                                        

            Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.А нь 2023 оны 10 дугаар сарын үед Архангай аймгийн ........... гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаартай, “Жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтын 168-д заасан ховор ургамлын жагсаалтад орсон Алтайн сонгино 14 килограммыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, 2023 оны 10 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн .......... нутаг дэвсгэрт гэртээ хадгалж байгаль орчинд 1.773.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

           *Эрүүгийн 2412000000025 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Иргэний нэхэмжлэгч Д.Гын өгсөн:  

“...Архангай аймгийн Цахир сумын хэмжээнд Алтайн сонгино түүж бэлтгэх эрх олгосон Засаг даргын захирамж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Байгаль орчин аялал жуулчлалын газрын тушаал, захирамж, тогтоол гарсан болон эрх олгосон зүйл байхгүй тус ургамал Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон гэдгээр нь мэднэ. Иргэн Б.Агаас хууль бусаар Алтайн сонгино түүж ойн санд 8.869.000 төгрөгийн хохирол учруулсан төлбөрийг барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 117-118 дугаар тал/

 

           *Гэрч Ц.Дын өгсөн:

          “...Манай сумын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулж миний төрсөн дүү Ц.А нь хадам тал болох ... гэх айл отроор очиж байрлан малаа маллаж байсан. Би ардаас нь 2023 оны 11 дүгээр сарын 20-нд малаа авч очиж байгаад хоёр хоногийн дараа Цахир сумандаа ирээд байж байтал 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр аймгийн Байгаль орчны газраас Булган уулын тусгай хамгаалалтын бүс нутагт буусан байна гээд дүү нарыг нүүхийг шаардах явцад тухайн сонгиныг харж хурааж авсан байсан. Би тухайн 14 кг сонгиныг түүж бэлтгээгүй. Байгаль орчны газраас шалгалтаар явахдаа харж хурааж авсан байсан. Би 14 кг сонгино нь хэнийх болох талаар мэдэхгүй. Би тухайн үед цас зуд болсон отор нүүдэл болоод хол газар яваа хэцүү байхад ядаж идэх сонгиныг хураахаар нь бухимдаад тухайн байцаагчтай нь хувь чатаар тэгж харилцсан. Би тэр үед жаахан бухимдаад тэгж бичсэн нь үнэн би тэр гэрт байсан 14 кг сонгиныг түүж бэлтгэсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-10 дугаар тал/

 

           *Гэрч Ц.Мын өгсөн:

           “...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хангай нурууны байгалийн цогцолборт газрын захиргаа, Эрдэнэбулган сумын Засаг даргын газартай хамтран ...... дурсгалт газрын хамгаалалтын бүсэд буусан малтай иргэдийг тус бүсээс гарахыг шаардаж хамтарсан шалгалтын үед ..... сумаас отор нүүдлээр орж ирсэн Ц.А, Б.А гэх нийт дөрвөн залуу отрын гэрт байсан. Отрын гэрт ороход 50 клаграммын цагаан шуудайтай байгалийн зэрлэг сонгино байхаар нь хэн түүсэн талаар асууж тодруулахад Б.А, Ц.А нар бид өөрсдөө түүсэн хоол хүнсэндээ хэрэглэж байна гэж хэлсэн. Хаанаас түүж бэлтгэсэн талаар асууж тодруулахад ......сумаас түүж бэлтгэсэн гэж хэлж байсан. Байгалийн зэрлэг сонгино Монгол улсын ховор ургамлын төрөл зүйлд багтана. Б.А, Ц.А нар нь 14 кг сонгино түүж бэлтгэсэн байсан. Тус сонгино нь ховор ургамлын төрөл зүйлд багтдаг учир цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. 2023 оны 12 сарын 13-ны өдөр Ц Д гэх Фейсбүүк хаягаас чи миний сонгиныг хураасан байна тэр сонгиныг хүнсэндээ хэрэглэхээр 10 сард үхрийн хашааны үүднээс түүсэн манайд бас байгаа одоо хоолондоо холиод идэж байна чат бичиж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр тал/

 

          *Гэрч Ц.Агийн өгсөн:

          “...Манай суманд цас их унаж зуд болоод би эхнэрийнхээ дүү Б.Ан хамт үхрүүдээ нийлүүлээд Архангай аймгийн төвийн .. болох ........ эхэнд 11 дүгээр сарын 20-ны үед үхэртэйгээ отроор ирсэн. Отроор байх хугацаанд аймгийн төвөөс Байгаль орчны газар болон Хангай нурууны хамгаалалтын газраас хүмүүс ирээд тусгай хамгаалалттай газар нутагт танайх отроор буусан байна одоо энэ газраасаа даруйхан нүү гэдэг шаардлагыг бидэнд тавьсан. Тэгээд бид нар тухайн газраас нүүнэ гэдэг үгээ хэлээд тухайн хүмүүс явах гэж байхдаа манай гэрийн дотор талд байсан хүнсэнд хэрэглэж байсан шуудаатай сонгиныг хараад хууль бусаар зэрлэг сонгино түүсэн байна гээд хураагаад аваад явсан. Манай гэрт байсан сонгиныг миний эхнэрийн дүү Б.А өнгөрсөн намар буюу 2023 оны 10 дугаар сарын дундуур Архангай аймгийн ......... гэх газраас ганцаараа түүж бэлтгээд наашаа буюу аймгийн төв рүү отроор ирэхдээ хүнсэндээ хэрэглэхээр Ца. сумаас авчирч хүнсэндээ хэрэглэж байсан. Би хамт яваагүй болохоор мэдэхгүй байна. Цагаан өнгийн мяндсан шуудайны талаар түүсэн байсан. Тухайн үед зэрлэг сонгино түүх эрхийн бичиг аваагүй байсан байх. 3ан байдлын хувьд төлөв даруу архи тамхи хэрэглэдэггүй. Ар гэрийнхэндээ анхаарал халамж сайн тавьдаг ажилсаг нутаг усандаа нэр хүнд сайтай хүн байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-34 дүгээр тал/

 

           *Гэрч Д.Хын өгсөн:

           “...2018 оноос өмнө Байгаль орчны газраас ургамал ашигласны төлбөр гэж 10 к сонгины зөвшөөрөл тэмдэгтийн хураамжтайгаа нийлээд 6500 төгрөг авч сонгино түүх зөвшөөрөл өгдөг байсан. 2019 оноос хойш сонгино түүх зөвшөөрөл олгохыг больсон нэн ховор ургамлын тоонд орсон тул сонгино түүхийг хориглосон, зөвшөөрөл өгөхгүй байгаа. Архангай аймгийн .......гэх газарт зэрлэг сонгино буюу Алтайн сонгино ургадаг. Алтайн сонгиныг зохих зөвшөөрлийн дагуу түүхийг хориглосон зөвшөөрөл өгөхгүй байгаа....” гэх мэдүүлэг/хх-ийн 99-100 дугаар тал/

 

           *Яллагдагч Б.Ан өгсөн:

      “...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 109-110 дугаар тал/

        

            *Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай:

           “...14 килограмм хэмжээтэй Алтайн сонгино килограмм тутамд 126.700 төгрөгөөр тооцон, нийт ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 1.773.800/нэг сая долоон зуун далан гурван мянга найман зуу/ төгрөг, зохих зөвшөөрөлгүйгээр 14 килограмм сонгино бэлтгэсэн хэргийн байгаль орчинд учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3/ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ дахь заалтыг үндэслэн тооцоход ургамлын аймагт учирсан хохирлын хэмжээ 8.869.000/найман сая найман зуун жаран есөн мянга/ төгрөгөөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 39-40 дүгээр тал/

 

            *Дамно ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн АЦ-24-24 дугаартай:

            “...14 килограмм хэмжээтэй Алтайн сонгино 1.773.800/нэг сая долоон зуун далан гурван мянга найман зуу/ төгрөг, 1 ширхэг төмөр гадасны үнэ 15/арван таван мянга/ төгрөг, нийт 1.788.800/нэг сая долоон зуун наян найман мянга найман зуу/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 143-145 дугаар тал/ зэргээр тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

       

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүсэн, хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Б.Аг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, түүж, хадгалж ургамлын аймагт хохирол учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөөр илэрхийлсэн болно.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1.773.800 төгрөгийн хохирол учирсан болохыг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор хуульчилсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /1.773.800*5=8.869.000/найман сая найман зуун жаран есөн мянга/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай  хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 8.869.000/найман сая найман зуун жаран есөн мянга/ төгрөг гаргуулан Байгаль орчны яамны харьяа Байгал орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Б.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1  дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг буюу  хохирлыг нэг жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

         Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 153 дугаар тал/ Эрүүгийн хуульд зааснаар торгох ял шийтгүүлж, уг ялыг эдэлж дууссан нөхцөл байдал байдал тогтоогдсон болно.

         Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн  төлөхөд зарцуулна гэж заасан.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар 14 килограмм сонгиныг хураан авч, уг эд мөрийн баримтаар хураасан сонгиныг шүүхэд ирүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “...Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх, устах, эсхүл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүх хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх,  хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлэх,  худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалах, устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх шийдвэрийн аль нэгийг гаргаж болно..” гэж заажээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээр ажиллагааг прокурор хийгээгүй байх бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 14 килограмм сонгиныг ашиглах боломжтой эсэхийг шүүх хуралдааны явцад тогтоох боломжгүй тул хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэх боломжгүй юм. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, ашиглах боломжтой тохиолдолд улсын орлого болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болох тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  төмөр 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Б овогт Бы Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, түүсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1  дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг 1/нэг/ жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус тайлбарласугай.

 

4. Шүүгдэгч Б.Ад хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Агаас 8.869.000/найман сая найман зуун жаран есөн мянга/ төгрөг гаргуулж, Байгаль орчны яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 14/арван дөрөв/ килограмм сонгиныг улсын орлого болгохоор Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, эд мөрийн баримтаар хураан авсан төмөр 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч  нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР