Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/72

 

 

 

 

                                   2024/ШЦТ/72   

 

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Н

Хохирогч: Н.А/цахимаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.А       

Шүүгдэгч: М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Мын Бөд холбогдох эрүүгийн 2212001700071 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хайгуулын техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Х сумын .....  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М овогт Мын Б/РД:ТИ......../

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Б нь 2021 оны 10 дугаар сарын 05-наас 10-ны өдөр Архангай аймгийн Х сум ......... байрлах манаачийн хашаанаас хохирогч Н.Аын 4.-.2 ... улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж 6.745.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

              *Шүүгдэгч М.Бийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:

              “...Б.М намайг 2021 оны 7 сард хотод явж байсан чинь залгаад уулзмаар байна гэхээр нь байгаа газраа зааж өгтөл барилгын зах дээр ирээд Х сумын Ханд барилгын засвар хийх 2 мянган тоосгыг өөрийнхөө мөнгөөр аваад очооч, очихоор чинь тооцоо хийчихье гэхээр нь ачаад ирсэн. Ачиж ирээд Ход буулгасан. Буулгатал утсаар ярьж буулгах газар зааж өгчихөөд утсаа аваахгүй алга болсон. Тэгээд нэг хэсэг байхгүй байж байгаад 8 сарын үед утасдаад тантай уулзмаар байна гээд л очсон чинь 15 саяар Ренж ровер машин байна, Хотонд Хашаат 2-ын Хны засварыг дуусгаад өг, материалыг нь өөрөө гаргаад дуусгаад өг гэсэн. Тэгээд би жоохон бодож үзээд болмооргүй юм байна, больё гэж хэлсэн. Тэгж байтал Улаанбаатарт нэг орчихсон байсан чинь л утасдаад танд нэг портер өгөх гэсэн юм. Та 5 саяд авчих, зөрүүнд та надад барилгын материал өгчих гэсэн. Ирээд үзсэн чинь цэнхэр утаа хаяад мотор нь цохичихсон байх шиг байсан. Тэгэхээр нь унтраачихаад асаах гэсэн чинь асаагүй тэгэхээр нь би ийм портер авахгүй, мөнгөө л авъя гээд орхичихсон. Тэгж байтал дараа нь Х руу барилга дээр нь очиж Бгаас мөнгө төгрөг яах юм бол хэзээ өгөх бол гэж асуухад мөнгө төгрөгтэй болохоороо өгөх байх гэсэн. Тэгээд нэг ирсэн чинь цагаан портерыг Б ажлынхаа тооцоонд авсан, зарчих гэж байсан. Тэгэхэд цуг ажиллаж байгаа нэг залуу нь цагаан өнгийн соната 5 машин 3,000,000 зарах тухай ярьж байсан. М руугаа залгахаар утсаа авахгүй мөнгө төгрөг өгөхгүй, нэг өдөр утсаа авсан. Тэгэхээр нь би танайд ажилладаг залуу цагаан өнгийн соната 5 машин 3,000,000 төгрөгөөр зарна гэж байна лээ. Чи тэрийг надад өгчихөөд надаас зөрүүгээ аваад хоёулаа болох юм биш үү гэсэн чинь тэгье гээд Соната 5 машиныг өгөхөөр болсон. Улаанбаатарт ажилладаг Ц гэж дүү надад хааяа зарагддаг юм. Тэр дүү нэг жижиг тэрэг хэрэгтэй байна гэсэн. Тэгээд Мтай тохироод тэр машиныг авчихаар болоод өмнөх мөнгөн дээр дахиж 300,000 мянган төгрөгийн юм авсан. Сонатаа 5-ыг өгөх гэж байгаа гэсэн залуу ирсэн Ц машин тэргээ үзүүлээд тохиролцоод үдээс хойш машинаа авчирч өгнө гээд 300,000 төгрөгтөө замын боржуур Хоос намайг ачаад цагаан портероороо ачаад өөр залуу уначихсан явсан. Машин нь асахгүй түрж асаагаад аваад явсан. Тэгээд 2, 3 хоног хараад байдаггүй. Нэг утасдсан чинь нөгөө Соната 5 авах залуу Эд явна би мөд очиж чадахгүй гэсэн. Тэгэхээр нь би дахиад хулхидуулсан юм байна гээд давхиж очоод тэр замын боржуураа авъя гээд очсон чинь Хын Хны манаач Э эд нарыг би танина. Олон жил л бие биеийгээ мэддэг хүмүүс тэрнээс өглөө асуусан чинь тэд нар байна гэсэн. Тэгээд яваад очиход байхгүй байсан. Тэгэхээр нь Э руу залгаад эд нар байхгүй байна гэсэн чинь Хашаат явсан байж магадгүй гэсэн. Би бас энэ Хд энэ хуримын бэлтгэлийн архи дарс авах гээд энд явж байна гэсэн юм. Цагаан соната-5 өгнө гэсэн залуу руу утасдсан чинь би мэдэхгүй дарга мэдэх байх гэсэн. Би энэ портерыг чинь авлаа, тэд нар нийлээд дахиад хулхидчихсан. Намайг 2,700,000 төгрөг, дахиад 300,000 төгрөг гээд би энэ машиныг чинь авлаа гэж хэлээд авсан.  Би хүнд хэлээд тэгээд асахгүй болохоор нь уурын зуухны О гэдэг найзыгаа дуудаад тэнд нь асаагаад чирээд уурын зуухны хашаанд тавьчихаад очсон. Тэрнээс хойш тэнд нэлээн хэд хоносон. Б.М нэг утасдаад ах уулзъя гэхээр нь яваад очсон чинь та машинаа өгчих би удаахгүй мөнгийг чинь өгье, бид нар очоод машингүй болчихоод ажил зогсчихоод байна гэсэн. Тэгэхээр нь би Эын авга эгч нь зунжин тогооч хийгээд цалин аваагүй гээд хэрүүл хийж байсан ер нь л найдваргүй юм байна гэж бодоод өгөөгүй. Тэгээд байж байгаад мессеж бичдэг, утсаар залгаад авдаггүй. Энэ машинаа ирж ав, мөнгө авчирч өг, эсвэл хэдэн төгрөг надаас нэмж аваад бичиг баримтыг нь өгчих гээд би өвөлжин мессеж бичээд, хавар 4 сар хүртэл хүлээгээд надад ажил хийсэн залуу мөнгөө нэхээд. Тэд нарыг тэгж хэлээгүй бол би тэр залууг авчирч цалингийн өрөнд орох шаардлага ч байгаагүй. Хавар мөнгө төгрөггүй амьдрал нь хэцүү. Тэгээд байхаар хоёулаа энэ машиныг асдаг болгоё, би чамд хүргээд өгье, чи ойр зуур талхны мөнгөө эргүүл гээд Хд астачер авчирч тавиад аппаратурыг нь хүнээр янзлуулаад асдаг болгоод хот руу ачиж хүргэж өгсөн. Тэгсэн нөгөө нөхөр зарчихсан. Тэгээд зун 7 сард машинаа авъя гэж давхиж ирсэн. Тэгэхэд нь би хүн өрөө нэхээд болдоггүй тэгэхээр нь өгчихсөн. Бичиг баримт нь энэ байна гэхээр нь би бичиг баримтыг нь худалдаад авчихсан гэсэн. Яагаад гэвэл тэр нөхрийг очсон даруйдаа хаягаар нь нөгөө машиных нь номероор шүүсэн чинь эзэн нь гараад ирсэн бичиг баримт нь надад байгаа надад тэр хүмүүс 500,000 төгрөг  дутуу өгөөд байхгүй болчихсон. Бичиг баримт нь надад байгаа надаас худалдаж ав гэсэн. Тэгээд тэр бичиг баримтыг нь худалдаж авсан гэж ярьж байсан. Тэгээд л машинаа авах гээд ирэхээр нь машин чинь тэнд байгаа мөнгө төгрөгөө өгөөд очоод ав л гэж хэлсэн. Тэгсэн цагдаа шүүх өгдөг газар өгнө, хулгай болгоод явсан байна. Би хулгай хийсэн зүйл байхгүй, тэр ажлыг нь хариуцаж байсан миний ойлгосноор бол Бд тэр машиныг тооцоондоо ав гээд өгчихсөн байсан. Б Ход зарах гэж байгаа гээд явж байсан. Би Бд нь хэлээд авсан...” гэх мэдүүлэг,

 

              *Хохирогч Н.Аын шүүх хуралдаанд мэдүүлсэн:

              “...2021 онд Б.Мд машинаа өгч явуулсан. 10 сарын үед Хны засварын ажил хийж байсан. Б гэж яригдаад байгаа хүн тэр ажлыг хийж байгаад хаяад явчихсан. Ажилчид нь Ковид туслаа гээд ажил нь зогсоод Хнаас мөнгөө авч чадахаа болиод ажлаа дуусгаагүй явсан. Би машинаа нэхсэн чинь элс хайрганы хүнээс юм авчихсан байсан чинь машиныг Хны хашаанаас аваад явчихаж гэж ярьсан. Яахаараа хүний машиныг авч явдаг юм гэсэн. Мөнгийг нь өгөөд аваад өгнө гээд намайг байлгаад байсан. Тэгээд хавар дулаараад Хныхаа ажлыг дуусгаад мөнгө нь орж ирээд мөнгөтэй боллоо гээд би дагуулаад Хд очсон 3,000,000 төгрөгийг нь бэлэн өгөөд машинаа авъя гэсэн. Тэгсэн чинь зарчихсан гэхээр нь миний машин гэсэн чинь цагдаа шүүх нь яв гэсэн. Тэгээд цагдаад хандсан. Надад ч гэсэн ийм авлага зөндөө байна. Авлагатай гээд хүмүүсийн эд хөрөнгийг очоод аваад явдаг зүйл байж болохгүй байх. Бид хуулийн доор байх ёстой. Хны манаачтай өөрийн биеэр очиж уулзсан. Эзгүй Улаанбаатарт явж байхад нь огт хэлээгүй машиныг техник хэрэгсэл ашиглаад чирээд аваад явсан байсан. Бичиг баримт, түлхүүр байхгүй машиныг тэр айлын эхнэр нөхөр хоёроос би биечлэн гэрт нь сууж байгаад асуусан. Надад ч гэсэн тийм утсаа авдаггүй, авлагатай хүмүүс зөндөө байгаа. Ийм байдлаар аваад байж болохгүй байх. Зарсан гэж хэлэхэд нь итгээгүй. Энэ хүн миний 3,000,000 төгрөгийн машиныг хэдээр зарсан, тэр завсраас нь ашиг олсон. Би 7,000,000 төгрөгөөр авсан машиныг үнэлгээгээр 6,800,000 төгрөгөөр үнэлсэн. Би 3,000,000 төгрөгийг нь Маас авсан, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг авмаар байна. Тэгээд хууль зөрчсөн үйлдэлд нь хуулийн дагуу хариуцлага тооцуулмаар байна...” гэх мэдүүлэг,  

 

              *Эрүүгийн 2212001700071 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

              *Хохирогч Н.Аын өгсөн:

“...2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Ц.Маас 4.-.2 ... улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг 7.000.000 төгрөгөөр худалдан авч Архангай аймгийн Х суманд Хны барилгын ажил хийлгэхээр найз Б.Мд өгч явуулсан. Хэсэг хугацааны дараа Б.М ажилчдынхаа хамт Улаанбаатар хот руу ирэх болоод тухайн Портер маркийн машиныг Хны манаачийн гэрийн хашаанд захиж үлдээгээд Улаанбаатар хот ороод 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр буцаад Х суманд иртэл тухайн Портер маркийн машин хашаанд нь байхгүй байна гэж над руу ярьсан. Тэгээд Хны манаачаас асуухад манайхыг Улаанбаатар хот явсан эзгүй хойгуур Өвөрхангай аймгийн Х сумын харьяат М.Б гэх хүн машинтай ирээд чирээд аваад явсан гэж манай найз Б.Мд хэлсэн байсан. Тухайн М.Б гэх хүнээс Б.М нь барилгын материал худалдаж авсан өртэй гэдэг шалтгаанаар М.Б нь хууль бусаар бусдын орон байранд нэвтэрч техник хэрэгсэл ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна. Би ингээд 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Б.Мыг дагуулан автомашинаа авахаар Өвөрхангай аймгийн Х суманд иртэл М.Б гэх хүн нь миний машиныг бусдад зарж борлуулсан одоо машин чинь хаана байгааг би мэдэхгүй гэж хэлсэн тэгээд би Х сумын СДЦТ-т өргөдөл гаргасан. Манай найз Ц.Мын нэр дээр байгаа. Нэрээ шилжүүлж амжаагүй миний эзэмшлийн машин байгаа юм. Би найз Маасаа олон нэр төрлийн барилгын материалын солилцоогоор худалдаж авсан. Би тухайн 4.-.2 ... улсын дугаартай портер маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслээ 2021 онд 7.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан 2003 онд үйлдвэрлэгдсэн 2016 онд орж ирсэн өнгө үзэмж сайтай машин байсан учир 7.000.000 төгрөгөөр үнэлж байна. Тухайн тээврийн хэрэгслийг Б.М нь М.Бөөс барилгын материал худалдаж авсан өртэй гэдэг шалтгаанаар М.Б хэлэлгүй аваад явсан байсан. Би тухайн үед Б.Маас машинаа авах талаар шаардаж байсан. Б.М удахгүй мөнгө орж ирэхээр М.Бөд мөнгийг нь өгөөд машиныг чинь авч өгнө гэж хэлж байсан учраас цагдаагийн байгууллагад би хандаагүй. Гэтэл М.Б нь 2021 оны 11 дүгээр сард машиныг зарсан гэж М.Б 2022 оны 07 дугаар сарын 19 өдөр хэлэхэд би машин зарсан талаар мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Надад нэмж мэдүүлэхэд М.Б нь тухайн машиныг авах үед цагдаагаас асууж цагдаа байлцуулж авсан гэж амаар болон мессеж-ээр хэлдэг үүнийг тодруулж шалгуулмаар байна. М.Б нь машиныг зарж борлуулахдаа шинээр улсын дугаар болон гэрчилгээ авсан гэж өөрөө хэлсэн үүнийг ямар арга замаар авсан, ямар улсын дугаар байгааг шалгуулмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-9 дүгээр тал/,

 

*Гэрч Б.Мы өгсөн:

“...Би 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн Х сумын Хны барилгын ажил хийж байсан учир ачааны машин хэрэг болоод найз Н.Ааас 4.-.2 ... улсын дугаартай портер маркийн машиныг гуйж барилга дээрээ юм зөөж байгаад манай ажилчид Улаанбаатар хот руу явахдаа машиныг Хны манаач О.Э ахын хашаанд 2021 оны 10 дугаар сарын 05-10 хооронд машинаа үлдээж яваад барилгын материалаа аваад буцаад ирэхэд машин байхгүй байсан. Машин хаана байгаа талаар О.Э ахын эхнэрээс асуухад эзгүй хойгуур М.Б гэх хүн машиныг аваад явсан гэж надад хэлсэн. Тэгээд би М.Б гэх хүнийг дуудаад уулзахад. М.Б гэх хүн би машиныг чинь аваад явсан. Надад өгөх 3.000.000 төгрөгийн өрөө өгч байж машинаа аваарай гэж хэлэхээр нь та эзгүй хойгуур зөвшөөрөлгүй машин хулгай хийлээ би таны мөнгийг ажлаа дуусгаад өгнө гэж хэлсэн. Тэгээд би 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр найз Н.Аын хамт М.Бийн гэрт очоод барилгын материалын үнэ болох 3.000.000 төгрөгийг өгөөд машинаа авах гэтэл М.Б нь Улаанбаатар хотод хүнд зарсан гэж хэлсэн. Би барилгын материал аваад 3.000.000 төгрөг М.Бөд өгч чадаагүй байсан учир тухайн машиныг М.Б хулгай хийж авч яваад зарж борлуулсан байна. Тухайн портер маркийн 4.-.2 ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ц.М гэх хүний нэр дээр байдаг. Манай найз Н.А худалдаж аваад нэрээ шилжүүлээгүй машин байгаа юм. Тухайн Портер маркийн машин нь 2003 онд үйлдвэрлэгдээд 2016 онд монгол улсад орж ирсэн машин байгаа. Би М.Бөөс 2021 оны 07 дугаар сарын эхээр 3 тонн цемент 3000 ширхэг тоосго худалдаж аваад мөнгийг өгч чадалгүй байж байтал 2021 оны 10 дугаар сарын 10-ны үеэр эзгүй хойгуур манай найз Н.Аын Портер маркийн 4.-.2 ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг М.Б хулгай хийж авч яваад Улаанбаатар хотод зарсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр тал/

 

*Гэрч Р.Цгийн өгсөн:

“...Би М.Бийн шалаанз маркийн автомашиныг жолоодож тээвэрт явдаг М.Б намайг 1 өдрийн 50.000 төгрөгөөр цалинжуулдаг. 2021 оны 10 дугаар сарын дундуур М.Б ах намайг Архангай аймгийн Х сумын уурын зуухны хашаанд цагаан өнгийн портер маркийн машин байгаа тэр автомашиныг манай хашаанд чирээд авчраад өг гэж Улаанбаатар хотоос над руу утсаар яриад би М.Б ахын цэнхэр өнгийн Портерыг жолоодож ирээд Х сумын уурын зуухны хашаанаас цагаан өнгийн портер маркийн 4.-.2 ... улсын дугаартай автомашиныг О гэх хүнийг жолоон дээр нь суулгаад чирээд Өвөрхангай аймгийн Х суманд М.Б ахын хашаанд оруулж тавьсан. Би тухайн үед ямар учиртай автомашин болохыг мэдээгүй. Тэгээд 2022 оны 03 сард М.Б ахаас ажлын хөлс болох 4.000.000 төгрөгөө авъя гэж хэлэхэд надад мөнгөний боломж алга байна. Би өрөндөө цагаан өнгийн портер маркийн машин авсан байгаа энэ машиныг чи 6.000.000 төгрөгт бодоод авчих би чамд ачаад аваачаад өгье зөрүүг нь дараа нь хоёулаа тохиръё гэж хэлсэн. Би М.Б ахаас цагаан өнгийн портер маркийн 4.-.2 ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр бодож худалдаж аваад Б.Б ахын том машиныг нь жолоодож тээвэрт явсан ажлын хөлс болох 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн цалингийн хөлсөндөө аваад үлдэгдэл 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг нь 2022 оны 10 сард ирж автомашиныг нь жолоодож 2 сар тээвэрт явж өгнө гэж тохирсон. Тухайн автомашиныг М.Б ах бид хоёр М.Б ахын хашаанд байхад нь янзлах гээд асаагүй тул М.Б ах ачиж Хотод аваачиж өгөөд хөдөлгөлгүй байж байгаад би Ч.Дт зарсан. Би тухайн цагаан өнгийн портер маркийн 4.-.2 ... улсын дугаартай автомашины гэрчилгээ байхгүй үзлэгт ороогүй учир хэрэглээгүй байж байгаад найз Ч.Д гэх хүнд 4.000.000 /дөрвөн сая / төгрөгт зарсан мөнгийг нь аваагүй байгаа. Би тухайн автомашиныг зарахдаа нэр шилжүүлээгүй тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй зарсан. Тухайн машиныг надаас худалдаж авсан Ч.Д өмнөх эзэмшигч М гэх хүнийг олж уулзаад гэрээ байгуулж нотариатаар батлуулаад Ч.Д өөрийнхөө нэр дээр тухайн автомашиныг шилжүүлсэн...’’гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр тал/,

 

*Гэрч О.Эын өгсөн:

“...2021 оны 10 дугаар сарын 05 үед манай гэрийн хашаанд Хны барилга барьж байсан хүмүүс манайхыг эзгүй хөдөө явсан хойгуур манай хашаанд цагаан өнгийн портер маркийн автомашинаа үлдээгээд явсан улсын дугаарыг би мэдэхгүй байна. Би 2021 оны 10 дугаар сарын 07 үед Өвөрхангай аймгийн Х сумын харьяат М.Б миний утас руу залгаад би танай хашаанд байгаа цагаан өнгийн Портер маркийн автомашиныг авахаар ирсэн гэж хэлэхээр нь эзэнд нь хэлсэн юм уу гэж утсаар ярихад би хүнд нь хэлсэн надад өртэй юм байгаа. Би цагаан өнгийн Портер маркийн автомашиныг аваад явлаа гэж хэлсэн. Би тухайн үед Архангай аймгийн төв рүү яваад шөнө ирэхэд тухайн автомашиныг М.Б аваад Архангай аймгийн Х сумын уурын зуухны хашаанд тавьсан байсан. Хны барилгын ажилд элс шороо зөөгөөд хэвийн явдаг байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл гарч байсан үгүйг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-28  дугаар тал/

 

*Гэрч В.Оы өгсөн:

“...2021 оны намар 10 сарын үед М.Б над руу утсаар яриад машин асаах гэсэн.  Чирээд асаагаад өгөөч гээд би очиж цагаан өнгийн портер маркийн /улсын дугаарыг нь санахгүй байна/ автомашиныг нь чирээд асаах гэсэн боловч асаагүй учир Х сумын уурын зуухны хашаанд чирээд аваачиж тавьсан. Тэгээд нэг сарын дараа санагдаж байна М.Б над руу утсаар яриад миний туслах жолооч залуу очиж яваа наад цагаан өнгийн портер маркийн автомашинаа Өвөрхангай аймгийн Х суманд манай хашаанд хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би тухайн цагаан өнгийн портер маркийн автомашины жолоон дээр суугаад М.Бийн туслах жолооч портер маркийн автомашинаар чирээд Өвөрхангай аймгийн Х суманд М.Бийн хашаанд аваачиж өгсөн. Надад М.Б нь ярихдаа би өрөндөө авч байгаа юм гэж хэлсэн. Тухайн портер маркийн цагаан өнгийн автомашиныг авахад О.Эын гэрт хүн байхгүй эзгүй байсан. Тухайн автомашин нь асахгүй байсан учир тавих хашаа олдохгүй байна, Дараа нүүрс буулгахдаа ирж авна гээд уурын зуухны хашаанд үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 43-44 дүгээр тал/

 

*Гэрч Л.Мгийн өгсөн:

“...2022 оны 10 дугаар сард манай хажуу талын Хны засварын ажил хийж байсан хүмүүс манай хашаанд цагаан өнгийн портер маркийн автомашинаа тавьдаг байсан. Улсын дугаарыг нь би мэдэхгүй байна. Тухайн барилга барьж байсан хүмүүс Улаанбаатар хот руу яваад тухайн үед 10 сарын хэдэн байсныг санахгүй байна манай нөхөр О.Э бид хоёр хуримын бэлтгэл ажилтай хөдөө явж байгаад ирэхэд тухайн цагаан өнгийн портер маркийн автомашин байхгүй байсан. Сүүлд сонсоход М.Б тухайн автомашиныг аваад явсан талаар нөхөр О.Эаас мэдсэн. Тэгээд хэдэн сарын хэдэн байсныг санахгүй байна барилгыг хариуцаж бариулж байсан Б.М гэх залуу надаас ирээд цагаан өнгийн портер маркийн автомашин хаана байгаа талаар асуухад М.Б цагаан өнгийн портер маркийн автомашиныг аваад явсан талаар хэлсэн. Надад М.Б нь тухайн автомашиныг авч явах гэж байгаа талаар хэлээгүй манай нөхөрт хэлсэн үгүйг би мэдэхгүй байна. Би очиж хаалгыг нь татаж үзээгүй учраас тухайн автомашины хаалгыг түгжсэн эсэхийг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 86-87 дугаар тал/

 

*Иргэний нэхэмжлэгч Ч.Дын өгсөн:

“...Надад 4.-.2 ... улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл байдаг. Би уг 4.-.2 ... улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 04 дүгээр сарын сүүл хавьцаа Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэг хаягииг нь сайн мэдэхгүй байна. Тахилт гэх газраас Розай овогтой Ц гэх иргэнээс би 3.500.000 төгрөгийн өрөндөө худалдаж авсан. Харин 4.-.2 ... улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр нь М гэх хүний нэр дээр байсан учир Ц.М гэх хүний гар утасны дугаарыг холбогдож уулзаж Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Авто тээврийн үндэсний төвийн салбар дээр цуг очиж шилжүүлэг хийж авсан. Р.Ц нь надад ярихдаа би тухайн тээврийн хэрэгслийг М.Б гэх хүнээс цалингийнхаа хөлсөнд авсан гэж ярьж байсан. Ц.Б би энэ машиныг олон жилийн өмнө зарсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 49-50 дугаар тал

 

*Яллагдагч М.Бийн өгсөн:

“...Би 2021 оны 06 дугаар сарын сүүлээр над руу нэг залуу залгаад та 2000 ширхэг тоосго 5 тонн цемент Архангай аймгийн Х сумын Хны барилгад буулгаад өгөөч гэхээр би хэлсэн ёсоор нь буулгаж өгсөн. Тухайн үеийн ханшаар 2.700.000 төгрөгийн барилгын материал буулгачхаад залгахад утсаа авахгүй байсан тэрнээс хойш 2 сар гаран утсаа авахгүй байхаар Х суманд ирэхэд байхгүй утсаа авахгүй байж байгаад нэг өдөр над руу залгаад надтай уулзсан. Тэгсэн мөнгө төгрөгийн боломж болохгүй байна таньд унаж яваа машинаа 15.000.000 төгрөгт бодоод өгье мөн Хашаат Х барилгын засварын материалыг гаргаад оронд нь машин ав гэж хэлэхээр нь машиныг сонирхоод байж байтал хүмүүс муу машин нөгөө залууг ч найдваргүй гэж хэлэхээр нь больсон. Үүний дараа мөн надад портер маркийн машин та авах уу гэхээр нь тухайн машиныг үзсэн тухайн үед над дээр унаж ирсэн бөгөөд унтраагаад эргээд асаах гэхэд асахгүй байхаар нь больсон. Тэгээд сарын дараа Х суманд уулзаж байсан тухайн барилгын залуу сонота-5 маркийн машин зарна шүү авах хүн мэдэж байгаарай гэж хэлсэн. Тэгээд удалгүй ээлжийн жолооч Р.Ц рүү залгаад энэ намар ахтайгаа хамт яваад өгөөч гэж хэлэхэд тэгье гэж хэлээд мөн дүүд нь жижиг тэрэгний хэрэг байна гэхээр Б.М руу залгахад манай дүүгийн машин байна гэхээр ямар машин байгаа гэхэд дүүгийн сонота-5 байгаа гэж хэлсэн. Үүний дараа 2-3 хоногийн дараа Б.Мы дүү гэх залуу Хд ирээд Р.Цд үзүүлээд наймаа хийхээр болсон. Нөгөө залуу Х сум орчихоод үдээс хойш машинаа авчихаар болоод явсан. Явахдаа надаас 300.000 төгрөгийн замын хашлага аваад явсан хашлаганы мөнгийг би өөрөөсөө өгсөн. Тухайн үед надад нийт 3.000.000 төгрөгийн өглөгтөө тухайн сонота-5 маркийн машинаа өгөхөөр болсон юм тэгсэн нөгөө залуу машинаа авчирч өгөлгүй алга болсон. Тэрний дараа мөнгөө өгөхгүй болохоор Х сум ороход Э гэртээ байхгүй болохоор утсаар асуухад Хд явж байна барилгын хүмүүс байгаа гэж хэлсэн. Тэгээд Хны хашаа руу ороход цагаан өнгийн 4.-.2 ... улсын дугаартай Портерын түлхүүр зоолттой цонх нь онгорхой болохоор нь Б.Мы дүү гэх залуу руу утасдаад машин өгөхгүй юм уу би энэ цагаан Портерыг авлаа шүү гэхэд би мэдэхгүй шүү даргатай ярья гэж хэлээд алга болсон. Тэгэхээр нөгөө Портерыг асаах гэхэд асахгүй болохоор нь О гэх найзаараа чирүүлээд уурын зуухын хашаанд аваачиж тавиад үлдээсэн. Үүний дараа 20 гаран хоногийн дараа тухайн машины Р.Цгээр чирүүлээд В.О найзаараа жолооны ард суулгаад Х авчирч ирсэн. Тэгсэн нэг өдөр Б.М залгаад Х суманд хүрээч ирээч хоёулаа уулзъя гэхээр яваад очиход та Портер машиныг өгчих мөнгийг нь удаахгүй өгнө гэхээр нь би өгөөгүй. Тэгээд би ээлжийн жолооч Р.Ц үлдэгдэл цалингаа нэхээд байхаар нь хүрээд ирээд энэ цагаан Портерыг асаагаад чи ав гэж хэлээд ирэхээр нь засвар хийгээд асдаг болгоод Улаанбаатар хот руу ачаад Р.Цд өгсөн. Би мөнгө өгөхгүй удаад байхаар нь хэн нэгэн хүнээс зөвшөөрөл авалгүй гаргаж авсан. Би мөнгөө бол аваагүй оронд нь Портерыг нь авсан. Би Р.Цд 3.700.000 төгрөгөөр бодож зарсан. Би Б.М тухайн үед хэлэхдээ Р.Цд мөнгийг нь өгч машинаа аваарай гэж хэлсэн....” гэх мэдүүлэг/хх-ийн 99-101 дүгээр тал/

 

*Дамно ХХК-ийн 2022 оны 08 сарын 03-ны өдрийн АЦАА22-54 дугаартай:

“...2003 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол улсад орж ирсэн, 4.-.2 ... улсын дугаартай Портер маркийн автомашины үнэлгээг 2021 оны 10 сарын байдлаар 6.745.000/зургаан сая долоон зуун дөчин таван мянга/ төгрөг  болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 34-36 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 102 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

   Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 10 дугаар сарын 05-наас 10-ны өдөр Архангай аймгийн Х сум Х баг Хны хажууд байрлах манаач С.Эын хашаанаас Н.Аын эзэмшлийн 4.-.2 ... улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн автомашиныг шүүгдэгч М.Б нь авч явсан гэх үйл баримт тогтоогдож байх боловч түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн обьектив талын шинж нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхитэй үйлдэл байх бөгөөд уг гэмт хэргийн үйлдлийн аргыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан байхаар, хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөрт захиран зарцуулах боломж бүрдүүлэхийг, нууцаар авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг ойлгохоор хуульчилсан.

Шүүгдэгч М.Б нь Б.М гэх хүнээс мөнгө авах авлагатай байсан талаар хэрэгт хохирогч, гэрч, яллагдагч  нар мэдүүлсэн байх бөгөөд шүүгдэгч М.Б нь 2021 оны 10 сард тус машиныг гэрч С.Э гэх хүний хашаанаас авахдаа түүнд утсаар мэдэгдэж, гэрч В.Оыг дагуулан очиж авсан, мөн уг машиныг уг Х сумын уурын зуухны хашаанд тавьсан талаар гэрч С.Э “...2021 оны 10 дугаар сарын 05 үед манай гэрийн хашаанд Хны барилга барьж байсан хүмүүс манайхыг эзгүй хөдөө явсан хойгуур манай хашаанд цагаан өнгийн портер маркийн автомашинаа үлдээгээд явсан улсын дугаарыг би мэдэхгүй байна. Би 2021 оны 10 дугаар сарын 07 үед Өвөрхангай аймгийн Х сумын харьяат М.Б миний утас руу залгаад би танай хашаанд байгаа цагаан өнгийн Портер маркийн автомашиныг авахаар ирсэн гэж хэлэхээр нь эзэнд нь хэлсэн юм уу гэж утсаар ярихад би хүнд нь хэлсэн надад өртэй юм байгаа. Би цагаан өнгийн Портер маркийн автомашиныг аваад явлаа гэж хэлсэн. Би тухайн үед Архангай аймгийн төв рүү яваад шөнө ирэхэд тухайн автомашиныг М.Б аваад Архангай аймгийн Х сумын уурын зуухны хашаанд тавьсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч В.Оы “...2021 оны намар 10 сарын үед М.Б над руу утсаар яриад машин асаах гэсэн.  Чирээд асаагаад өгөөч гээд би очиж цагаан өнгийн портер маркийн /улсын дугаарыг нь санахгүй байна/ автомашиныг нь чирээд асаах гэсэн боловч асаагүй учир Х сумын уурын зуухны хашаанд чирээд аваачиж тавьсан. Тэгээд нэг сарын дараа санагдаж байна М.Б над руу утсаар яриад миний туслах жолооч залуу очиж яваа наад цагаан өнгийн портер маркийн автомашинаа Өвөрхангай аймгийн Х суманд манай хашаанд хүргээд өгөөч гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, яллагдагч М.Бийн “...Б.М 2021 оны 06 дугаар сарын сүүлээр над руу нэг залуу залгаад та 2000 ширхэг тоосго 5 тонн цемент Архангай аймгийн Х сумын Хны барилгад буулгаад өгөөч гэхээр би хэлсэн ёсоор нь буулгаж өгсөн. Тухайн үеийн ханшаар 2.700.000 төгрөгийн барилгын материал буулгачхаад залгахад утсаа авахгүй байсан тэрнээс хойш 2 сар гаран утсаа авахгүй байсан.. надад портер маркийн машин та авах уу гэхээр нь тухайн машиныг үзсэн тухайн үед над дээр унаж ирсэн бөгөөд унтраагаад эргээд асаах гэхэд асахгүй байхаар нь больсон. Тухайн үед надад нийт 3.000.000 төгрөгийн өглөгтөө тухайн сонота-5 маркийн машинаа өгөхөөр болсон юм тэгсэн нөгөө залуу машинаа авчирч өгөлгүй алга болсон. Тэрний дараа мөнгөө өгөхгүй болохоор Х сум ороход С.Э гэртээ байхгүй болохоор утсаар асуухад Хд явж байна барилгын хүмүүс байгаа гэж хэлсэн. Би Б.Мы дүү гэх залуу руу утасдаад машин өгөхгүй юм уу би энэ цагаан Портерыг авлаа шүү гэхэд би мэдэхгүй шүү даргатай ярья гэж хэлээд алга болсон. Тэгэхээр нөгөө Портерыг асаах гэхэд асахгүй болохоор нь О гэх найзаараа чирүүлээд уурын зуухын хашаанд аваачиж тавиад үлдээсэн, Тэгсэн нэг өдөр Б.М залгаад Х суманд хүрээч ирээч хоёулаа уулзъя гэхээр яваад очиход та Портер машиныг өгчих мөнгийг нь удаахгүй өгнө гэхээр нь би өгөөгүй....” гэх мэдүүлэг, гэрч Б.Мы “...М.Б надад өгөх 3.000.000 төгрөгийн өрөө өгч байж машинаа аваарай гэж хэлэхээр нь та эзгүй хойгуур зөвшөөрөлгүй машин хулгай хийлээ би таны мөнгийг ажлаа дуусгаад өгнө гэж хэлсэн. Тэгээд би 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр найз Н.Аын хамт М.Бийн гэрт очоод барилгын материалын үнэ болох 3.000.000 төгрөгийг өгөөд машинаа авах гэтэл М.Б нь Улаанбаатар хотод хүнд зарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлгийг тус тус өгчээ.

 Дээрх баримтуудаас дүгнэхэд 2021 оны 10 сарын орчим С.Эыг хашаанаас машиныг М.Б авч явахдаа гэрч Б.Маас авах өрөндөө авч байгаа талаар гэрч С.Э, В.О нарт хэлээд уурын зуухны хашаанд тавьсан байсанг гэрч Б.М мэдэж байсан, тэгээд машинаа авахаар очиход нь шүүгдэгч М.Б мөнгөө өгчихөөд аваарай гээд өгөөгүй,  дээрх цаг хугацаанаас хойш 9 сар орчмын хугацаа өнгөрсний дараа 2022 оны 07 сард машинаа авахаар гэрч Б.М, хохирогч Н.А нар шүүгдэгч М.Бийн очсон гэх үйл баримт тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч М.Б нь бусдын тээврийн хэрэгслийг авч явсан нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч санаа сэдэлтийн хувьд бусдын эд зүйлийг хулгайлах, ашиг олох, шунахайн сэдэлт тогтоогдохгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн обьеъктив талын шинж үгүйсгэгдэж, хулгайлах гэмт хэргийн шинжгүй байна.

Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана гэж заасан боловч М.Бийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

 

М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Б нь  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хохирогч Н.Аын нэхэмжлэлийг хэрэлцэхгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М овогт Мын Бөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц М.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Н.Аын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

4. Цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР