Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч *******н *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаангууд овогт *******н *******, Суваргачин овогт , Хурь ган хуасай овогт , Сарууд овогт , Бодонгууд овогт ******* *******, Суврагачин овогт , Буурал овогт , Тугчин овогт нарт холбогдох эрүүгийн 2321002280381 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дорнод суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт хотын дүүргийн 5 дугаар хороо тоотод оршин суух, цолтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/761 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/267 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Цагаангууд овогт *******н ******* /РД: /.

Шүүгдэгч: Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дорнод суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод сумын Улз багт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Дорнод сумын 4 дүгээр баг тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Суваргачин овогт /РД: /.

Шүүгдэгч: Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дорнод суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дорнод сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хурь ган хуасай овогт /РД: /.

Шүүгдэгч: Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дорнод суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Сарууд овогт /РД: /.

Шүүгдэгч: Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод сумын багийн 99 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Бодонгууд овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч: Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дорнод суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Суврагачин овогт /РД: /.

Шүүгдэгч: Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 26-ны өдөр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод сумын 10 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Буурал овогт /РД: /.

Шүүгдэгч: Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дорнод суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, газрын тосны техникч мэргэжилтэй, “ ” ХХК-д ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод сумын 4 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор хотын дүүргийн 7 дугаар хороо “ ” ХХК-ийн ажилчдын байранд түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тугчин овогт /РД: /.

Шүүгдэгч *******н *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* ******* нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2022 оны 11 дүгээр сарын 23-наас 25-ны өдрийн хооронд гар аргаар ашигт малтмал олборлох зорилготой Дорнод сумын төвөөс тээврийн хэрэгсэлтэй Дорнод сумын 1 дүгээр баг “ ” гэх газарт очиж металл хайгч төхөөрөмж ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул хийж, мотор, молдок зэрэг багаж хэрэгсэл ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлож, олборлосон ашигт малтмалаа чулуу бутлагч буюу нүдүүр ашиглан гар аргаар боловсруулж байгаль орчинд 161,571,408.07 /нэг зуун жаран нэгэн сая таван зуун далан нэгэн мянга дөрвөн зуун найман төгрөг долоон мөнгө/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

ТОХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******н ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хэлэх зүйл байхгүй,  гэм буруугаа зөвшөөрч байна” гэв. 

Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж хэлэх зүйл байхгүй,  гэм буруугаа зөвшөөрч гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хэлэх зүйл байхгүй,  гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Цэрэндоржийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж хэлэх зүйл байхгүй, гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч ******* ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хэлэх зүйл байхгүй,  гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Пүрэвжавын шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хэлэх зүйл байхгүй,  гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Лувсанцэрэнгийн Мягмар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хэлэх зүйл байхгүй,  гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Энхбатын шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хэлэх зүйл байхгүй,  гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн “ ” гэх газар нь сумын төвөөс зүүн хойшоо 30 орчим км-ын зайд байрладаг. Манай сумын 1 дүгээр багт хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан “Алтан дун дорнод монгол” ХХК-ийн талбайд 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр хууль бусаар гар аргаар алт эрэн хайдаг иргэд алт олборлож байгаа талаар мэдэж экологийн асуудал хариуцсан байцаагч, сумын ИТХ-ын алба хаагч нарын хамт эргүүл шалгалт зохион байгуулан ажиллаж байсан. ...Хохирол учруулсан бол буруутай этгээдээс хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэжээ. /1-р хх-ийн 235-236/

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай “Алтан дун дорнод монгол” ХХК нь Дорнод сумын “ ” гэх газар хайгуулын 021181 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, 297.57 га талбай хамарсан хайгуулын зөвшөөрлийг 2018 онд авсан. ...Манай компани 2022 оны 11 сарын эхээр буугаад удаагүй байхад /11 сарын сүүлээр байх/ иргэд манай талбайд гар аргаар алт олборлохоор ухаж байна гэж сонсогдож байсан. Манай компанийн зүгээс очиж харсан хяналт тавьсан зүйл байхгүй. Тийм болохоор хэзээ, ямар хүмүүс ухсан талаар мэдэхгүй байна. ...2022 оны 12 дугаар сарын сүүлээр байх /өдрийг одоо сайн санахгүй байна/ манай компани “ ” гэх газарт иргэдийн ухсан 40 гаруй нүхийг нутгийн Дугараа гэдэг ковштой залууд үнэ хөлсийг нь өгөөд булуулсан. Одоо ямар нэгэн нүх байхгүй. ...Одоогоор манай компанийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна...” гэжээ. /1-р хх-ийн 240-241/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн Урт цагаан худалдааны төв дотор алт үнэт металл худалдан авдаг гэж хүний туслах ажилтан хийдэг юм. 2022 оны 11 сарын 26-ны өдөр би ганцаараа ажил дээрээ байтал “Алт авах уу” гээд 7, 8 орчим танихгүй хүмүүс орж ирсэн. Би алт авна гэж хэлээд энэ тухайгаа рүү хэлсэн. ирж алтыг нь авсан. Би алтыг нь хайлуулж өгсөн. Одоо сайн санахгүй байна, 800 гаруй грамм алт болж байсныг худалдаж авсан...” гэжээ. /2-р хх-ийн 17-18/

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 онд Санхүүгийн зохицуулах хорооноос алт үнэт металл худалдан авах тусгай зөвшөөрлийг авсан. Үүнээс хойш Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Урт цагаан худалдааны төв дотор алт, үнэт металл худалдан авдаг ажлыг хийдэг. 2022 оны 11 сарын 26-ны өдөр би гэртээ амарч байхад надтай хамт ажилладаг над руу утсаар холбогдоод “Их хэмжээний алт ирлээ, хүрээд ирээч” гэсэн. Намайг очиход 7, 8 танихгүй залуучууд алт тушаана гээд алтыг нь хайлуулаад сууж байсан. Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй тул бас Урт цагаан дээр алт худалдан авдаг танил гэж хүнээс 120,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн зээлж авсан. Алтыг хайлуулаад жинлэхэд 803.67 грамм, 574 сорьцтой болж байсан. Энэ алтыг 88,200,000 төгрөгөөр зээлсэн мөнгөөрөө худалдан авсан. Алт зарсан хүмүүс надаас мөнгөө 14,674,000 төгрөг, 13,000,000 төгрөг, 16,774,000 төгрөг, 16,774,000 төгрөг, 14,774,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 2,000,000 төгрөгөөр нь өөр өөр дансанд тус тусад нь шилжүүлүүлж авсан. Би гүйлгээний утган дээр нь “А” үсэг тавьж шилжүүлсэн байна. Мөн бэлнээр 204,000 төгрөг авч нийт 88,200,000 төгрөг болсон. Би худалдан авсан алтаа мөнгө зээлсэн д өмнө өөр хүнээс авсан байсан 100 гаруй грамм алтаа нэмж хайлуулаад өгсөн. цааш алтыг яасныг би мэдэхгүй байна...” гэжээ. /2-р хх-ийн 15-16/

Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 11 сарын 26-ны өдөр нь надаас 120,000,000 төгрөг аваад оронд нь бохир жингээр 800 гаруй грамм алт авчирч өгсөн. Тэр алтыг нь би өөр хүмүүсээс авсан алттай нийлүүлж хайлуулж сорьцлуулаад 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр цэвэр жин 805.43 грамм алтыг Капитрон банкинд худалдан борлуулсан. ...Би үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 05 сарын 06-ны өдөр авч байсан. нь өөрөө алт худалдан авах тусгай зөвшөөрөлтэй тул би алтны эх сурвалжийг асуух шаардлага байхгүй, асуугаагүй тул хаанахын хэн гэж хүн худалдан борлуулсан талаар мэдэхгүй. ...Би гийн данс руу өөрийн данснаас 120,000,000 төгрөг шилжүүлсэн баримт байгаа. Мөн авсан алтаа Капитрон банкинд 2023 оны 01 сарын 10-ны өдөр тушаасан баримт, 01 сарын 09-ний өдөр алтыг сорьцлуулсан баримт, миний алт үнэт металлын арилжаа эрхлэгчийн тусгай зөвшөөрөл, иргэний үнэмлэхний хуулбар, ашигт малтмалын татвар төлсөн баримт зэргийг гаргаж өгье...” гэжээ. /2-р хх-ийн 19-20/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай багийн нутаг болох “ ” гэх газарт ашигт малтмал болох алт гарсан талаар ойролцоох аймаг, сум болон хотоос их хүмүүс цуглаж байгаа талаар манай малчин иргэд хэлж мэдэгдсэн. Би Цагдаагийн алба хаагч нарын хамт “ ” гэх газарт үзлэг шалгалт хийж байхад “ ” гэх газарт иргэд гар аргаар алт олох зорилгоор нүх ухсан байсан. ...”Алтан дун дорнод монгол” ХХК нь иргэн Дугарсүрэнгийн ковшоор тухайн “ ” гэх газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн...” гэжээ. /2-р хх-ийн 28-29/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 12 дугаар сарын сүүлээр /өдрийг нь сайн санахгүй байна/ “Алтан дун дорнод монгол” ХХК-ийн захирал гэх залуу над руу утсаар залгаад миний ковшийг асаж байгаа талаар асуугаад “ ” гэх газарт техникийн нөхөн сэргээлт хийгээд өгөөч гэж хэлсэн. Тухайн “Алтан дун дорнод монгол” ХХК-ийн захирал нь миний ковшинд түлшийг нь хийж өгөөд 500,000 төгрөг өгнө гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд би тухайн “ ” гэх газарт очоод хүмүүсийн ухсан нүхнүүдийг ковшоороо булж тэгшлэн тухайн газрыг “Алтан дун дорнод монгол” ХХК-ийн захирал д хүлээлгэн өгсөн...” гэжээ. /2-р хх-ийн 32-33/

Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/102 тоот “...Дорнод сумын нутаг дэвсгэр “ ” гэх газрын N49° 28' 36.02", Е113° 24' 23.75" солбицолд байсан нүх /шрүф/ нь булагдсан учраас ямар хэмжээтэй, ямар гүнтэй хэдэн ухаш нүх хэзээнээс үүсгэснийг тогтоох боломжгүй байна. Эдгээр хэмжилтийг олборлосон алтны хэмжээгээр тогтоох боломжгүй юм. Олборлосон алтыг ямар хэмжээний чулуунаас боловсруулан авсныг тогтоох боломжгүй байдаг. Учир нь олборлон авсан алтны агууламжтай чулуун дахь агууламж нь тухайн нэг газарт үе давхрага бүрээрээ харилцан адилгүй байдаг. Боловсруулж авсан алтны хэмжээгээр экологи эдийн засгийн үнэлгээг тогтоож, байгаль орчинд учирсан хохирлыг мөнгөн дүнгээр тооцоолох боломжтой юм. Тухайн хэрэг нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ноос 11 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд болсон учраас тус өдрүүдийн банкны алтны ханшыг банкны сайт дээрх мэдээллийн сангаас үзэхэд 11 сарын 22-ны өдөр 200,303.07₮/гр, 11 сарын 23-ны өдөр 200,604.51₮/гр, 11 сарын 25-ны өдөр 202,218.37₮/гр буюу 3 өдрийн дунджаар 201,041.98₮/гр гэсэн үнэлгээтэй байна. 11 сарын 24 ба 26-ны өдрүүд нь бүх нийтийн амралтын өдөр байсан учир үнэлгээ гараагүй байна. Иргэн Н. банкинд цэвэр жингээр нийт 805.43 гр алт тушаасан байна. Аливаа байгаль орчны эсрэг гэмт хэрэг нь ямар хэмжээтэйгээр газрын хэвлийд халдаж ухсан нь тогтоох боломжгүй болгосон байсан ч газрын хэвлийгээс хууль бусаар ашигт малтмал олборлосон нь тогтоогдож байгаа бол энэ нь өөрөө газрын хэвлийд учирсан хохирол болдог. Газрын хэвлийд учирсан хохирлыг тооцохдоо хууль бусаар олборлосон ашигт малтмалын үнэлгээгээр тооцож гаргадаг. Эндээс үзэхэд тухайн хэргийн улмаас нийт 805.43 гр алт хууль бусаар олборлосноор байгаль орчинд нийт 161,925,241.95 төгрөгийн хохирол учруулсан байна. Үүнд тухайн газрыг булж тэгшилсэн байсан учир хөрс, ургамал, эдэлбэр газар, усан орчин зэрэг байгаль орчны бусад бүрэлдэхүүн хэсгийн хохирлыг тооцох боломжгүй болгосон байсан тул байгаль орчинд учруулсан хохирлыг боломжтой байгаагаар нь зөвхөн газрын хэвлийд учирсан хохирлоор тооцож гаргалаа. Тухайн газрыг булж тэгшилсэн байсан учраас техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажил хийхэд шаардлагатай зардлын хэмжээг тогтоох боломжгүй байна. Тухайн солбицол бүхий газар нь ойн ба усан сан бүхий газарт хамаарахгүй байна. “Алтан дун дорнод монгол” ХХК-ийн эзэмшил бүхий XV-021181 дугаартай “Алтан дун” гэх нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарч байна. Тус хайгуулын тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмал, газрын тосны газраас “Арвин цайдам” ХХК-д 2018-11-16-ны өдөр олгож, тус компаниас 2021-01-04-ний өдөр “Алтан дун дорнод монгол” ХХК-д шилжүүлсэн ба 2024-11-16-ны өдөр хүртэл хүчинтэй байна. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 44-45/

Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/132 тоот “...Д.гийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн гэрчийн мэдүүлэгт тусгагдсан 803.67 грамм алтаар байгаль орчны экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг банкны банкны алтны ханшаар / банкны сайт дээрх мэдээллийн сангаас үзэхэд/ тооцоход тус 3 өдрийн дунджаар 201,041,98/гр гэсэн үнэлгээтэй байна. Эндээс үзэхэд тухайн 803.67 гр алт хууль бусаар олборлосноос байгаль орчинд 161,571,408.67 төгрөгийн хохирол учруулсан байна...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 49/

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын хэлтсийн даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13/7061 тоот “Шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас татгалзаж, тогтоолыг буцаан хүргүүлэх тухай” албан бичиг /2-р хх-ийн 50/

банкны хууль, эрх зүйн газрын захирлын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 132 тоот “Капитрон банкны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр банкны Дархан-Уул салбар дахь хэлтэст худалдан борлуулсан 201310 дугаартай 1,006.100 грамм бохир жинтэй гулдмай нь 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн онгоцоор тээвэрлүүлэн цэвэршүүлэлтэд хүргүүлж тооцоо нийлсэн тухай” албан бичгийн хуулбар, холбогдох баримтууд /2-р хх-ийн 55-57/

*******н ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Санал хүсэлт алга байна...” гэжээ. /2-р хх-ийн 132-133/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Өмгөөлөгч авахгүй, би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул мэдүүлэг өгөхгүй...” гэжээ. /2-р хх-ийн 135-136/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны 11 сарын сүүлээр би хөдөө мал дээрээ байснаа “ ” дээр хүмүүс цуглаад алт гаргаад байна гэхээр нь очсон юм. Тэнд хүмүүс энд тэндгүй газар ухаж байсан. Би *******, өндөр Хуягаа, , , , , нартай нийлж тэнд хуучин ухчихсан байсан нүхнээс чулуу аваад авсан чулуугаа хээр аваачиж нүдэж нунтаглаад усаар угаагаад алтыг нь ялгаж авсан. Авсан алтаа маргааш нь худалдан борлуулахаар хот руу явцгаасан юм. Хотод ирээд алтаа Урт цагаан худалдааны төв дээр тушаагаад би 8 сая төгрөг авсан санагдаж байна. ...Надад ямар нэгэн тусгай зөвшөөрөл байгаагүй. Хамт явсан хүмүүст тусгай зөвшөөрөл байгаагүй. ...Би очихдоо өөрийн Даюун маркийн мотоциклоор очсон, бандаан өөрийн мотоциклоор, өөрийн приүс маркийн машинтай, өндөр ******* нь өөрийн фэйлдэр маркийн машинтай тус тус очсон. Бусад нь тэнд очсон хүмүүсийн машин унаанд дайгдаж очсон байсан. Газар ухахдаа мотор, молдок зэрэг багаж ашигласан. Металл хайгч уур нүдүүр зэргийг тэнд байсан хүмүүсийнхийг гуйж түр хэрэглээд буцааж өгсөн. Мотор, молдок зэргийг бандаан авч ирсэн. ...Ойролцоогоор доошоо 4, 5 метр орчим гүнтэй нүх байсан. Үргэлжлүүлээд 1 метр орчим ухсан байх. 1 шуудайны тал орчим чулуу авсан. ...800 гаран грамм алт гарсан байх. Би хэмжээг нь одоо сайн санахгүй байна...” гэжээ. /2-р хх-ийн 139-140/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны 11 сарын сүүлээр, өдрийг нь одоо сайн санахгүй байна. той ойрхон байдаг уурхай дээр хүнээс түлш авахаар очсон. Тэр газар нь манай хадам ах бандаан ийнхтай ойрхон байдаг байсан тул ахынхаар орсон. Тэднийд байтал ******* утасдаад мотор аваад ир гэж байна гэхээр нь би ахынхаас моторыг нь аваад дээр очсон. Намайг аваачиж өгөхөд хамт , , өндөр Хуягаа нар байсан. Би тэд нартай нийлээд тухайн газар хуучин ухсан байсан нүхийг ухалцсан юм. Бид хэд дээр , , нар дараа нь нэмэгдэж ирж ухалцсан. Ухсан нүхнээс чулуу аваад авсан чулуугаа хээр аваачиж буталж угаагаад алтаа гаргаж авсан. ...над руу бандаан ах залгаж “дансны дугаараа” гэхээр нь би эхнэр дансыг өгөхөд 10,000,000 төгрөг шилжүүлсэн байсан. ...Надад ямар нэгэн тусгай зөвшөөрөл байгаагүй. ...Би очихдоо бандаан ийн мотор, молдокыг авч очиж бид нар ашигласан. Тэнд байсан хүмүүсээс металл хайгчийг нь хааяа гуйж ашиглаж байсан. Дараа нь чулуу бутлахдаа мөн тэнд байсан хүмүүсээс гуйж авч хэрэглээд буцааж өгсөн. Би тэр газарт өөрийн унаж байсан цагаан өнгийн улсын дугаартай, Приүс-11 маркийн машинаар очсон. Бандаан , нар өөрсдийн мотоциклтой, өндөр ******* өөрийн фэйлдэр маркийн машинтай, бусад нь нутгийн хүмүүсийн унаанд дайгдаж очсон байсан. ...надад 10,000,000 төгрөг өгсөн. ...Тэр мөнгийг өр зээлэндээ өгөөд ойр зуурын хэрэглээндээ үрээд дуусгасан...” гэжээ. /2-р хх-ийн 143-144/

******* ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны 11 дүгээр сарын 20-н хэднээр /өдрийн сайн санахгүй байна/. Манай сумын “ ” гэх газар алт гарч байгаа сургаар би хөдөө гэр лүүгээ явж байх замдаа өөрийн эзэмшлийн дугаартай Фэйлдэр маркийн машинаар очсон. ...тэгээд *******, , , бандаан , , , нарын хамт хуучин ухсан байсан нүхийг мотор, молдок, металл хайгч зэргийг ашиглан ухсан юм. ...Бид нарт ямар нэгэн тусгай зөвшөөрөл байгаагүй. ...Би өөрийн эзэмшлийн Банк бусын зээлээр авсан байсан Фэйлдэр маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр очсон. Энэ машиныг банк бусаар авсан байсан тул зээлээ төлж чадахгүй байгаад буцаагаад зарчихсан. Одоо хаана байгаа талаар мэдэхгүй. ...700, 800 орчим грамм хэмжээтэй алт гарсан байх. Алтыг хотын Урт цагаан худалдааны төв дотор байдаг ченжид тушаасан. ...Алт тушаагаад 80 сая орчим төгрөг болсон. Надад 10 сая төгрөг өгсөн...” гэжээ. /2-р хх-ийн 147-148/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны 11 сарын сүүлээр, өдрийг нь сайн санахгүй байна. Гэртээ байсан чинь манайд ирээд байтал утасдаад “мотор байна уу” гэхээр нь “байна” гэсэн чинь оор өгөөд явуулчих гэсэн. ...Тухайн үед өөрийн Приүс маркийн цагаан өнгийн машинтай явж байсан болохоор руу аваад явсан. Тэгээд би оройхон араас нь мотороо авах гээд очтол *******, өндөр Хуягаа, , , нар тэнд байж байсан. Дараа нь нэмэгдэж , нар ирсэн. Бид хэд тэнд өмнө хуучин ухагдсан байсан нүх рүү орж мотор асааж молдок ажиллуулж ухсан. Тэндээс хэдэн чулуу аваад авсан чулуугаа эзгүй газар аваачиж нүдэж нунтаглаад дараа нь усаар зайлж угааж алтаа ялгаж авсан. ...Надад ямар нэгэн тусгай зөвшөөрөл байгаагүй. Хууль мэдэхгүй болохоор ингэж ухдаг юм байх гэж боддог байсан. ...Газар ухахдаа миний мотор, жижиг молдок зэргийг ашигласан. Би молдокоор өвөл хүйтэнд хөрзөн ховхолдог байсан юм. Металл хайгч болон уур нүдүүрийг тэнд байсан хүмүүсээс гуйж түр хэрэглээд буцаагаад өгсөн тул хэнийх гэдгийг нь санахгүй байна. Бид нарынх бол биш. ...Сүүлд тушаахад 800 орчим грамм алт боллоо гэж байсан. ...Алтаа тушаагаад 90-ээд сая төгрөг болсон. Би 14 орчим сая төгрөг авсан байх...” гэжээ. /2-р хх-ийн 151-152/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би тай уулзаад хамт байсан хүмүүсийнх нь хамт тэнд өмнө нь ухагдчихсан байсан нүхийг ухсан юм. Ухсан нүхнээс 10-аад ундааны саванд чулуу хийж аваад тэрийгээ хээр гараад уур нүдүүрээр буталж нунтаглаж байгаад усаар угааж алтаа ялгаж авсан. ...ямар нэгэн тусгай зөвшөөрөл байгаагүй. Зөвшөөрөл авдаг эсэхийг ч мэддэггүй байсан. ...Газар ухахдаа бандаан ийн мотор, молдок ашиглаж ухсан. Металл хайгч болон уур нүдүүр нь тэнд байсан хүмүүсээс гуйж аваад хэрэглэчихээд буцаагаад өгсөн. Бандаан , нар өөрийнхөө мотоциклтой, өндөр *******, нар өөрсдийн машинтайгаа бусад нь замын унаа нутгийн хүмүүсийн машинд дайгдаж очсон. ...Нийт хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байна. Надад 10 сая гаран төгрөг өгсөн...” гэжээ. /2-р хх-ийн 155-156/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Хүний унаанд дайгдаад “ ” гэх газарт очиход хүмүүс олноор цуглаж алт ухаж байсан. Би тэнд байсан *******, өндөр *******, , , , , нарын хамт нэг хуучин ухчихсан нүхийг үргэлжлүүлж ухсан. ...800 орчим грамм алт гарсан гэсэн. Алтыг Урт цагаан үйлчилгээний төв дээр алт худалдаж авдаг танихгүй хүнд худалдан борлуулсан. ...Би 10 гаран сая төгрөг авсан. Нийт 80 гаран сая төгрөг болсон гэсэн. Бүгд л 10 гаран сая төгрөг авсан гэж байсан...” гэжээ. /2-р хх-ийн 159-160/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 188-194/

Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 211-213/

Прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 21 тоот, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 04 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /1-р хх-ийн 217-218, 3-р хх-ийн 86-87/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 219-227/

Эд зүйлийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 70-76, 89-104/

Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаанууд /2-р хх-ийн 162-166/

Иргэний нэхэмжлэгч А.ын мэдүүлэг /3-р хх-ийн 46-47/

Гэрч ....... мэдүүлэг /2-р хх-ийн 34-36, 3-р хх-ийн 49-50/

Шүүгдэгч *******н *******ийн хувийн байдалтай холбоотой баримт /2-р хх-ийн 232-235/

Шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой баримт /2-р хх-ийн 204-208, 3-р хх-ийн 29-30/

Шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой баримт /2-р хх-ийн 198-201, 3-р хх-ийн 31-34/

Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой баримт /2-р хх-ийн 170-175, 3-р хх-ийн 16-18, 113-119/

Шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой баримт /2-р хх-ийн 178-182 3-р хх-ийн 21-23, 36-37, 120-124/

Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой баримт /2-р хх-ийн 192-195, 3-р хх-ийн 27-28, 35/

Шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой баримт /2-р хх-ийн 185-189, 3-р хх-ийн 15, 19-20, 105-112/

Шүүгдэгч ******* *******ийн хувийн байдалтай холбоотой баримт /3-р хх-ийн 1-6, 24-26, 104/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 176, 183, 190, 196, 202, 209, 236, 3-р хх-ийн 7/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн шүүгдэгч *******ийн дансны дэлгэрэнгүй хуулга /11 хуудас/, өмгөөлөгч авсан тухай хүсэлт /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдсан “CNFLYE GASOLINBE GENERATOR” гэсэн бичиглэлтэй улбар шар өнгийн мотор 1 ширхэг, хар өнгийн бариултай молдок 1 ширхгийг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******н *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэм аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол, хор уршиг учирч, Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээ зөрчигдсөн байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Цагаангууд овогт *******н *******, Суваргачин овогт , Хурь ган хуасай овогт , Сарууд овогт , Бодонгууд овогт ******* *******, Суврагачин овогт , Буурал овогт , Тугчин овогт нар нь бүлэглэж Дорнод сумын 1 дүгээр багийн нутаг ” гэх газарт 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд ашигт малтмалын эрэл хайгуул хийж, цахилгаан мотор, цахилгаан молдок ашиглан ашигт малтмал олборлож, олборлосон ашигт малтмалаа чулуу бутлагч буюу нүдүүр ашиглан гар аргаар боловсруулж улсад 161,571,408.07 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******н *******ийн “би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй” гэх, шүүгдэгч *******гийн “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх, шүүгдэгч *******ийн “...2022 оны 11 дүгээр сарын сүүлээр би хөдөө мал дээрээ байснаа “ ” дээр хүмүүс цуглаад алт гаргаад байна гэхээр нь очсон. Би *******, өндөр Хуягаа, , , , , нартай нийлж тэнд хуучин ухчихсан байсан нүхнээс чулуу аваад авсан чулуугаа хээр аваачиж нүдэж нунтаглаад усаар угаагаад алтыг нь ялгаж авсан. Авсан алтаа маргааш нь худалдан борлуулахаар хот руу явцгаасан. Хотод ирээд алтаа Урт цагаан худалдааны төв дээр тушаагаад би 8 сая төгрөг авсан санагдаж байна...” гэх, шүүгдэгч *******ын “...ийнхтай ойрхон байдаг байсан тул ахынхаар орсон. Тэднийд байтал ******* утасдаад мотор аваад ир гэж байна гэхээр нь би ахынхаас моторыг нь аваад дээр очсон. Намайг аваачиж өгөхөд хамт , , өндөр Хуягаа нар байсан. Би тэд нартай нийлээд тухайн газар хуучин ухсан байсан нүхийг ухалцсан юм. Бид хэд дээр , , нар дараа нь нэмэгдэж ирж ухалцсан. Ухсан нүхнээс чулуу аваад авсан чулуугаа хээр аваачиж буталж угаагаад алтаа гаргаж авсан...” гэх, шүүгдэгч ******* *******ийн “...“ ” гэх газар алт гарч байгаа сургаар би хөдөө гэр лүүгээ явж байх замдаа өөрийн эзэмшлийн дугаартай Фэйлдэр маркийн машинаар очсон. ...тэгээд *******, , , бандаан , , , нарын хамт хуучин ухсан байсан нүхийг мотор, молдок, металл хайгч зэргийг ашиглан ухсан...” гэх, шүүгдэгч *******ийн “...би оройхон араас нь мотороо авах гээд очтол *******, өндөр Хуягаа, , , нар тэнд байж байсан. Дараа нь нэмэгдэж , нар ирсэн. Бид хэд тэнд өмнө хуучин ухагдсан байсан нүх рүү орж мотор асааж молдок ажиллуулж ухсан. Тэндээс хэдэн чулуу аваад авсан чулуугаа эзгүй газар аваачиж нүдэж нунтаглаад дараа нь усаар зайлж угааж алтаа ялгаж авсан...” гэх, шүүгдэгч *******ын “...би тай уулзаад хамт байсан хүмүүсийнх нь хамт тэнд өмнө нь ухагдчихсан байсан нүхийг ухсан юм. Ухсан нүхнээс 10-аад ундааны саванд чулуу хийж аваад тэрийгээ хээр гараад уур нүдүүрээр буталж нунтаглаж байгаад усаар угааж алтаа ялгаж авсан...” гэх, шүүгдэгч *******ийн “...“ ” гэх газарт очиход хүмүүс олноор цуглаж алт ухаж байсан. Би тэнд байсан *******, өндөр *******, , , , , нарын хамт нэг хуучин ухчихсан нүхийг үргэлжлүүлж ухсан...” гэх мэдүүлэг,

тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч ы “...2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ганцаараа ажил дээрээ байтал “Алт авах уу” гээд 7, 8 орчим танихгүй хүмүүс орж ирсэн. Би алт авна гэж хэлээд энэ тухайгаа рүү хэлсэн. ирж алтыг нь авсан. Би алтыг нь хайлуулж өгсөн...” гэх, гэрч Д.гийн “...2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ амарч байхад надтай хамт ажилладаг над руу утсаар холбогдоод “Их хэмжээний алт ирлээ, хүрээд ирээч” гэсэн. Намайг очиход 7, 8 танихгүй залуучууд алт тушаана гээд алтыг нь хайлуулаад сууж байсан. Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй тул бас Урт цагаан дээр алт худалдан авдаг танил гэж хүнээс 120,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн зээлж авсан. Алтыг хайлуулаад жинлэхэд 803.67 грамм, 574 сорьцтой болж байсан...” гэх, гэрч Н.ын “...2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь надаас 120,000,000 төгрөг аваад оронд нь бохир жингээр 800 гаруй грамм алт авчирч өгсөн. Тэр алтыг нь би өөр хүмүүсээс авсан алттай нийлүүлж хайлуулж сорьцлуулаад 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр цэвэр жин 805.43 грамм алтыг Капитрон банкинд худалдан борлуулсан...” гэх мэдүүлэг,

Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/132 тоот “...Д.гийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн гэрчийн мэдүүлэгт тусгагдсан 803.67 грамм алтаар байгаль орчны экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг банкны алтны ханшаар / банкны сайт дээрх мэдээллийн сангаас үзэхэд/ тооцоход тус 3 өдрийн дунджаар 201,041,98/гр гэсэн үнэлгээтэй байна. Эндээс үзэхэд тухайн 803.67 гр алт хууль бусаар олборлосноос байгаль орчинд 161,571,408.67 төгрөгийн хохирол учруулсан байна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч , ......, гэрч , , ....... нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/102 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын хэлтсийн даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13/7061 тоот албан бичиг, банкнаас 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн 132 тоот албан бичгийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай харилцаа бөгөөд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгох ба бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хуулиар хоригложээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон байгалийн байдлаараа байгаа эрдэсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч *******н *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* ******* нар нь бүлэглэн Дорнод сумын 1 дүгээр багийн нутаг “ ” гэх газарт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр зориулалтын төхөөрөмж ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж, 803.67 грамм алт олборлосон болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******н *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* ******* нарын ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан Дорнод сумын 1 дүгээр багийн нутаг “ ” гэх газар нь “Алтан дун дорнод монгол” ХХК-ийн эзэмшлийн XV-021181 дугаартай “Алтан дун” гэх нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд давхцаж байх боловч тэдгээр шүүгдэгч нар нь эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлож Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээг зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүгдэгч *******н *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* *******, тэдгээрийн өмгөөлөгч Б.Солонго нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

Шүүгдэгч *******н *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* ******* нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******н *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж улсад 161,571,408.07 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******н *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* ******* нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******н *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* ******* нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, үр дагавар зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******н *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* ******* нарт тус бүр 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тус бүр 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд 161,571,408.07 төгрөгийн хохирол учирсан болох нь Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/132 тоот дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байх тул Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.5-т зааснаар гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохиролд 161,571,408.07 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******н *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* ******* нараас тус бүр 20,196,426.01 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгохоор тогтоолоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 9,300,000 төгрөгөөр үнэлэгдсэн, улсын дугаартай, маркийн тээврийн, 3,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслүүд нь цааш зарж борлуулагдан бусдын эзэмшил өмчлөлд шилжсэн, мөн Dayun болон Хүлэг маркийн мотоцикл нь баримт бичиггүй эрхийн зөрчилтэй байх тул шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 13,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 1,687,500 төгрөгийг гаргуулж, тэдгээрийн байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулж, тухайн тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 04 тоот, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 21 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна. Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд мөрийн баримтаар хураагдсан “CNFLYE GASOLINBE GENERATOR” гэсэн бичиглэлтэй улбар шар өнгийн 1 ширхэг мотор, хар өнгийн бариултай 1 ширхэг молдок нь шүүгдэгч *******ийн өмчлөлийн эд зүйл байх тул гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирол 161,571,408.07 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулахаар Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна.

Энэ хэрэгт шүүгдэгч ......... *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* ******* нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн *******н *******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч *******, *******, *******, ******* *******, *******, *******, ******* нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цагаангууд овогт *******н *******, Суваргачин овогт , Хурь ган хуасай овогт , Сарууд овогт , Бодонгууд овогт ******* *******, Суврагачин овогт , Буурал овогт , Тугчин овогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж улсад 161,571,408.07 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******н *******, , , , ******* *******, , , нарт тус бүр 7,000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.5-т зааснаар гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохиролд 161,571,408.07 /нэг зуун жаран нэгэн сая таван зуун далан нэгэн мянга дөрвөн зуун найман төгрөг долоон мөнгө/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч *******н *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* ******* нараас тус бүр 20,196,426.01 /хорин сая нэг зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун хорин зургаан төгрөг нэг мөнгө/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 13,500,000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч *******н *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* ******* нараас тус бүр 1,687,500 /нэг сая зургаан зуун наян долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж тэдгээрийн байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цахилгаан мотор 1 ширхэг, цахилгаан молдок 1 ширхгийг тус тус хураан авч шүүгдэгч нарын байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан мотор 1 ширхэг, цахилгаан молдок 1 ширхгийг хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг, улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 04 тоот тогтоолыг, улсын дугааргүй, Dayun болон Хүлэг маркийн мотоциклыг битүүмжилсэн прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 21 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч .......... *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* ******* нар нь цагдан хоригдоогүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн ....... *******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, ******* ******* нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ........ *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА