Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/99

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ганчулуун

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1******* дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн *******4*******100043008******* дугаартай хэргийг *******0*******4 оны 03 дугаар сарын **************-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын *******4-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн *******н сумын ******* дугаар баг ******* гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн *******007 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 37 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 4 хоногийн баривчлах ялаар, Дорнод аймаг дахь Хэрлэн сумын шүүхийн *******008 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.******* дахь хэсэгт зааснаар ******* жилийн хорих ялаар шийтгүүлж *******009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 7 сар 9 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн *******01******* оны 10 дугаар сарын *******5-ны өдрийн 3******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.******* дахь хэсэгт зааснаар ******* жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: ЖБ8701*******47*******/

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн *******н сумын ******* дугаар багийн нутаг гэх газраас *******0*******3 оны 11 дүгээр сарын *******1-ний өдрийн орчимд хохирогч өмчлөлийн олон тооны малыг /15 үхэр/ бэлчээрээс хулгайлж 16,700,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1******* дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1-т хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

  Шүүгдэгч ******* нь *******0*******3 оны 11 дүгээр сарын *******1-ний өдрийн орчимд Дорнод аймгийн *******н сумын ******* дугаар багийн нутаг “ ” гэх газраас хохирогч өмчлөлийн олон тооны малыг буюу 15 тооны үхрийг бэлчээрээс хулгайлж 16,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...би олон хүнд үхрийн өглөгтэй ба тэдгээр хүмүүст идэшний үхэр болон өглөгүүдээ *******0*******3 онд багтаан өгөх ёстой байсан юм. ...*******0*******3 оны 11 дүгээр сарын сүүлээр танил над руу утсаар яриад идэшний бяруугаа нэхээд байсан. Тухайн үед цаг агаарын мэдээгээр манай нутагт цасан шуургатай гэж зарлаж байсан ба би цасан шуурга далимдуулан мал хулгайлах талаар бодож байсан. Энэ үед манай өвөө садан төрөл болох эзэмшлийн үхрүүд манай хойд талд Хэрлэн голын бургасны нөмөрт манай үхрийн бэлчээр дээр ирээд ******* хонож байхаар нь  тэр үхрийг хулгайлж өр ширээ даръя гэж бодсон. Ингээд *******0*******3 оны 11 дүгээр сарын сүүлээр буюу *******0-д гарчихсан байх үед манай төрсөн ах Э.Энх-ар идшээ авахаар манай хөдөө гэрт ирсэн. ... бид ******* үлдсэн адууг голын мөсөн дээгүүр хойд зүгт хөөж, бургасны нөмөрт байсан 15 орчим тооны үхрүүдийг ... бид ******* морьтой туугаад ******* цаг ормын дараа манай малын саравчинд авчирч хашсан. ... үхрийг ачих гэж байгааг огт мэдээгүй, угаасаа манай үхрийг сайн таньдаггүй юм. ...би ахад 1 сая төгрөг болон 1 гүүний оронд 3 үхэр, ахад идэшний үхэр өгнө гэж хэлсэн байсан болохоор хашаан дотроос улаан алаг зүсмийн эр үхэр, оодон сүүлтэй хүрэн халзан зүсмийн үнээ болон зүс насыг нь сайн санахгүй байна, өөр ******* тооны үхэр зэрэг 4 тооны үхэр ачиж өгсөн. ...Түүний дараа ахад ...хашаан дотор байсан үхрээс 3 тооны үхрийг үлдээгээд ******* тугал, ******* үнээ, 4 бяруу зэргийг портер маркийн машинд ачиж өгөөд явуулсан. ...маргааш өглөө нь хашаан дотор үлдсэн 3 үхрийг бид ******* нядлаад 1 үхрийг нь авсан ба би хоёр үхрийг нь идшиндээ хэрэглэсэн. ...Мөн ах Улаанбаатар хот руу хүнд идэш өгч явуулах ёстой гээд ******* шуудай махыг явуулсан. Тухайн махыг ах бид ******* Шүр захын хойно Петровис колонк дээр зогсдог хүнд өгч явуулсан. ...Намайг 15 толгой үхэр хулгай хийснээс 4-5 орчим хоногийн дараа манай садан манай гэрт ирээд үхрээ сураглаад явж байхаар нь  би харагдаагүй гэж хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг, хохирогч “...*******0*******3 оны 11 дүгээр сард манайх *******н сумын ******* дугаар багийн нутаг дэрс гэх газарт нутаглаж байсан юм. ...*******0*******3 оны 11 дүгээр сарын *******1-ний өдөр өөрийн үхрийг бүртгээд тэнгэр муухай цас орох гээд байсан болохоор манайхаас хойд зүгт 3 км зайд байх Хэрлэн голын бургас руу үхрээ дөхүүлээд орхисон. Түүний маргааш өдөр цасан шуургатай байсан болохоор үхрээ хурааж чадаагүй ба ******* хоногийн дараа манай үхэр бэлчээрлэж байсан газартай ойрхон нутагладаг гэх хүн над руу утсаар яриад “танай үхрүүд голын бургасандаа байхгүй байна шүү” гэхээр нь би тухайн өдөр үхэртээ явж чадалгүй өнгөрсөн. Маргааш өдөр нь голын бургасны нөмөр хэсгээр үхрээ хайж яваад өөрийн *******1 толгой үхрээс 6 толгой үхрээ олсон. ...цасан шуурганаар олон айлын адуу, үхэр шуурганд уруудсан болохоор би манай 15 толгой үхэр мөн шуурганд уруудсан байх гэж бодоод урд зүгт эрэл сурал хийж яваад үхрийн сураг гараагүй. Гэтэл манай саахалт айлууд бүгд үхрээ тоо толгойгоор нь бүрэн олж авсан байтал манай үхрүүд байхгүй байхаар нь хулгайд алдагдсан байж болзошгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ...миний 15 толгой үхрийг хулгайлсан манай саахалт айлын буюу миний хохирлыг барагдуулах талаар надтай ******* удаа уулзсан. Ингээд хэд хэдэн удаа миний өөрийн эзэмшлийн Хаан банкны ...тоот данс руу мөнгө цувуулж хийсэн. Улмаар одоогоос ******* хоногийн өмнө сүүлийн *******,8*******5,000 төгрөгийг хийж үнэлгээний байгууллагаас тогтоосон 16,700,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Миний хохирлыг бүрэн барагдуулсан тул цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Н.ын “... буюу гийн гэрээс хойд зүгт ойрхон байсан 10 гаран толгой үхрийг бид ******* хөөгөөд гийн үхрийн хашаанд нь хашиж дуусахад орой 18 цаг өнгөрч байсан. Үхрээ хашаад гийн гэрт ороход Энх-ар болон нар архи уучихсан нэлээд согтуу байж байсан. Ингээд хүнтэй утсаар яриад байсан. Би яг ямар хүнтэй утсаар ярьсан болохыг нь сайн мэдэхгүй. ... нь , гэх хүмүүст эхлээд 4 үхэр ачиж өгөөд явуулсан. Тухайн шөнөдөө , гэх хүмүүс нь дахиад цагаан өнгийн портер машинтайгаа ирээд ******* тугалтай нийт 8 толгой үхэр ачсан. Би тухайн үед яагаад тугалтай үхэр ачиж байгаа юм бол гэж бодоод гаас асуухад манай ахын үхэр юмаа гэж хэлж байсан. Надаас “үхэр ачаад өгөөрэй” гэж гуйсан болохоор нь би үхрүүдийг нь ачилцаж өгсөн. Харин хашаан дотор нь 3 толгой үхэр үлдсэн байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. надад хэлэхдээ чи нэг мөсөн манай гэрт хоноод маргааш авлага 4 сая төгрөгийнхөө өртгөнд 1 үхэр ч гэсэн ав л даа гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд хоносон. Маргааш нь үхэр хийлцээд өгчих гэхээр нь хашаанд байсан 3 толгой үхрийг нь бид ******* хамт төхөөрөөд би өөрийнхөө машиндаа 1 үхрийн махаа аваад явсан. ...Ер нь энэ өвөл хатуу өвөл болсон хөдөөгийн малчид малаа олон тоогоор нь хийж зах зээлд борлуулж байгаа болохоор г зарим үхрээ борлуулах болон хүмүүсийн үхрүүдийг нь өгч байгаа юм байх гэж бодсон. Би дээрх үхрүүдийг хулгайн үхэр гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг, гэрч “..., араа нар 4 тооны үхэр ялгаж оруулаад гийн портер дээр ачсан. Тухайн үед гаас 3 үхэр, би 1 үхэр авах байсан учир авлагаа аваад гийн хөдөө гэр болох Хан-Уулын зүүн талд Дунгийн нуур гэх газар руу очиж гийн хашаанд үхрээ буулгаж орхиод буцаж аймгийн төв рүү гээр хүргүүлэхээр явж байхад утсаар залгаад та эргээд ирэх үү, эндээс дахиад үхэр авч очих хэрэгтэй байна, миний портерыг ...унаад аваад ир гэж хэлэхээр нь тэр газар руу нь очиж гийн портер машиныг аваад ...явж байхад портер нь нэг тал руугаа унжаад байхаар нь орхиод явсан. Ингээд гийн гэрт шөнө 00 цаг өнгөрч байхад очиход , нөгөө зүс танихгүй ******* залуугийн хамт байж байсан. г тугалтай үнээ ачих юм байх гэж бодсон чинь 10 гаран тооны үхэр ялгаад хоолойтой хашаандаа хийсэн байсан. ..., Энх-ар гэх хүмүүс нь өөрсдөө үхэр малтай хүмүүс, мөн гэх хүний үхрийг малладаг. Би бодохдоо цасан шуурга шуурч нөхцөл байдал хүндэрсэн болохоор өөрийнхөө үхрүүдийг бойлж байгаа юм болов уу гэж л бодсон. Надад хулгайн үхэр гэж огт хэлээгүй...” гэх мэдүүлэг, гэрч С.ын “... бид ******* очих замдаа миний бие өвдөөд байсан болохоор ******* авлагаа аваад хурдан буцъя гэж хэлсэн. Ингээд би гийн гэрт хэвтээд үлдэж бусад хүмүүс үхэр ачихаар гарсан. ...миний бие өвдөөд байсан болохоор хэдэн үхэр миний машинд ачсан болохыг анзаараагүй. ...хөдөө гэрт ирээд машин дээрээс үхэр буулгахад алаг зүсмийн том эр үхэр болон гунж бяруу зэрэг 4 тооны үхэр байсан. Тухайн үед шөнө байсан болохоор би зүс болон имийг нь тодорхой сайн санахгүй байна. ... хамт үхрээ ачсан чигээрээ манай хөдөө гэр рүү явсан ба хөдөө гэрт ирээд үхрийн хашаанд буулгахад 8 толгой үхэр, урд буулгасантайгаа 1******* тооны үхэр болсон. ...10 толгой үхрийг нядалсан. ...******* тугал нь манай үхэрт байж байгаад үхчихсэн...” гэх мэдүүлэг, гэрч А.ын “...Би тухайн үед нэлээн согтуу байсан болохоор ямар үхэр ачилцаж өгсөн болохоо сайн санахгүй байна. Харин хэд хоногийн дараа манай нутгийн үхрээ сураглаад явж байсан. Нутгийн хүмүүс г малын хулгай хийдэг гэж ярьдаг болохоор г үхрийг ачуулсан байж магадгүй гэж бодсон...” гэх мэдүүлэг, гэрч , , Б.,  , , Э.Энх-ар нарын мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний №РЦ-*******4-*******0, *******4-73 тоот шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1******* дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.өд 16,700,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1******* дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1-т заасан 1  жил 1 сарын хорих ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1******* дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1-т зааснаар  1 жил 1 сарын  хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга болох морийг хураах албадлагын арга хэмжээ авч улсын төсөвт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, *******0*******3 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.******* дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1******* дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1-т зааснаар бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1******* дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1-т зааснаар зааснаар шүүгдэгч ******* г 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох морийг хураах албадлагын арга хэмжээ авч улсын төсөвт шилжүүлсүгэй.

   5. Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох хүрэн зүсмийн 8 настай бүдүүн морь нь *******д хадгалагдаж байгаа бөгөөд *******0*******3 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

   7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА