| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2024/0101/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/100 |
| Огноо | 2024-04-02 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.
Улсын яллагч М.Мэндбаяр
Хохирогч
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000080 дугаартай хэргийг 2024 оны 0******* дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 0*******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******7 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: ЛЕ87070*******10/
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг гэх газарт бэлчээрээс 202******* оны 12 дугаар сарын 27, 2024 оны 01 дүгээр сарын 17, 26-ны өдрүүдэд иргэн эзэмшлийн ******* тооны үхэр буюу бусдын өмчлөлд байгаа олон тооны малыг шунахай сэдэлтээр, хууль бусаар хулгайлан авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулж 4,000,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт: “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч ******* нь 202******* оны 12 дугаар сарын 27, 2024 оны 01 дүгээр сарын 17, 26-ны өдрүүдэд Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг гэх газарт бэлчээрээс эзэмшлийн ******* тооны үхэр буюу бусдын өмчлөлд байгаа олон тооны малыг шунахай сэдэлтээр, хууль бусаар хулгайлан авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулж 4,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...202******* оны 12 дугаар сарын эхээр буюу мал тооллогын үеэр манай гадаа 12 тооны үхэр ирээд заримдаа манай урд байдаг далан шорооны тэрүүгээр байж байгаад сүүлд нь 202******* оны 12 дугаар сарын 20-ны үед гадаа хүйтэрч эхлэхэд тэдгээр үхрүүд манай гаднаас явахаа больж нөмөр бараадаад байдаг байсан. ...манай хадам ээжийн бие муудаж аймагт байж байгаад 202******* оны 12 дугаар сарын 26-нд нас барсан. Ингээд би хөдөө гэр рүүгээ хадам талын хамаатан гэх хүнтэй өөрийн 09-6******* улсын дугаартай Приус-20 маркийн машинтай очсон. ...уруудаж гүйж ирсэн үхэр дотроос мухар хүрэн эр шүдлэнг барьж ахтай хамт махлаад өөрийн машиндаа ачиж аймаг авч явж буяны ажилд хэрэглэсэн. ...Түүнээс хойш би ганцаараа хөдөө гэртээ байхдаа нөгөө уруудаж ирсэн үхрээс 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 16 цагийн орчимд цагаан алаг зүсмийн баруун чих урдаас ганзага имтэй үнээг махалж ...Завхан гэх мах худалдаж авдаг газарт өгсөн. ...2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мөн гэртээ ганцаараа мал дээрээ байхдаа нөгөө уруудаж ирсэн үхрээс сартай мухар хүрэн шүдлэн им нь мөн адил баруун чих урдаас ганзага имтэй үхрийг махлаад ...худалдан борлуулж мөн адил 600,000 төгрөг болохоор нь эхнэр дансанд хийлгэсэн. ...Би тухайн үед уруудаж ирсэн малыг цагдаагийн байгууллага болон сум багийн Засаг даргад бүртгүүлдэг талаар мэдээгүй. Хохирогч уучлалт гуйж түүнд хохирол төлбөрт 4,000,000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг, хохирогч “...Би “Үүдийн жаран” гэх газраас үхрээ туугаад гэртээ ирээд маргааш нь буюу 202******* оны 11 дүгээр сарын 24-ний өглөө ************** тооны үхрээ хураах гээд очтол байхгүй байсан. Тэгээд алдсан үхрүүдийнхээ им болон содон үхрийнхээ зүсийг Facebook групп дээр тавьсан боловч сураг гарахгүй байж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “ ” гэх хаягаас миний Facebook групп дээр тавьсан мэдээллийн доор энэ үхрийн эзэн байна уу гэж миний бөөр алаг содон үнээний зургийг байршуулан тавьсан байхаар нь би тухайн иргэнтэй чат болон утсаар холбогдож ярихад ******* сумын ******* дугаар баг гэх газарт гэх айлын гадаа 1 дүгээр сард 10 гаран тооны үхэр ирээд байна. Тухайн айлын эзэн болох гэх хүн зарж үрээд байна, миний мэдэхээр нэг мухар хар үхрийг манай хамтран амьдрагч овогтой гэх хүнтэй хамт махлаад зарсан гэж хэлсэн. Тэгээд би гэх айл руу 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үхрээ авахаар очиход 2 улаан зүсмийн бяруу, хар халтар зүсмийн бяруу, саарал зүсмийн бяруу, ухаа халзан мухар эм шүдлэн, мухар хар халтар эм шүдлэн, мухар ухаа халзан эм шүдлэн, мухар ухаа халзан үнээ байсныг авч явсан. ын гадаа бөөр алаг хязаалан үнээ маань үхсэн байсан. Манай том үхрүүдийн им нь баруун чих урдаас ганзага, зүүн чих нь бүтэн имтэй харин тугалууд буюу одоогоор бяруунууд маань баруун чих нь урдаас ганзага, зүүн араас ганзага имтэй байгаа. ...Миний хувьд ын зарж борлуулсан ******* үхрээ төлүүлэх хүсэлтэй байна. Мөн нь сумын засаг захиргаа болон цагдаагийн байгууллагад мэдэгдээгүйгээс миний 1 үхэр гэрийнх нь гадаа өлбөрч үхсэнд гомдолтой байна. ...Би 8 тооны үхрээ буцааж авсан бөгөөд нийт 4 тооны үхрээ 10 сая төгрөгөөр тооцож хохирол нэхэмжлэхэд надад төлж барагдуулсан учир одоо түүнд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан гэм хор нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Ч. “...Манай нөхөр хөдөө гэртээ малаа хараад байдаг. Миний хаан банкны ...тоот дансанд 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үхрийн махны үнэ гээд 522,000 төгрөг, мөн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 558,000 төгрөг тус тус орсон. Манай нөхөр над руу утсаар ярихдаа өөрийнхөө үхрээс махлаад ирлээ гээд надаар малын гарал үүслийн бичгийн код авхуулж байсан. Тухайн үед манай нөхөр малдаа хивэг тэжээл авч явна гээд дээрх үхэр зарсан мөнгөө аваад явсан. Манай ээж 202******* оны 12 дугаар сарын 26-ны өдөр нас барсан юм. Тэгээд манай нөхөр өөрийн үхрээс махалж ирээд буяны ажилд хэрэглэсэн. ...сүүлд манай нөхрийг цагдаагаас дуудаад шалгахаар нь би юу болсон талаар асуухад дээрх *******-н үхрийг манай малд уруудаж ирэхээр нь махалж зарсан мөн буяны ажилд хэрэглэсэн талаараа хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ч.гийн “...Би гэх хүнтэй утсаар болон Facebook-р холбогдож ******* сумын *******-р баг гэх газарт ын гадаа үхэр нь байгааг, мөн гүйж ирсэн 10 гаруй тооны үхрээс нь зарж борлуулаад байгаа талаар хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч “...Би ******* сумын ******* дугаар багийн Засаг даргаар 2******* жил тасралтгүй ажиллаж байгаа. ... надад мал уруудаж ирсэн гэж бүртгүүлээгүй. Харин 2024 оны 02 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед нь эхнэр хаа хамт манай гэрийн гадаа ирээд надтай уулзаад “та тус болооч манай гадаа 10 гаран үхэр ирсэн талаар бүртгэж авсан гээд тодорхойлолт хийгээд өгөөч” гэж хэлэхээр нь би болон түүний эхнэрт “би тийм худлаа зүйлд бичиг өгч чадахгүй үнэхээр цагдаагийн байгууллагаас тийм бичиг өг гэвэл өгч болно” гэж хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.ын “...Миний ээжийн төрсөн эгч гэх хүн 202******* оны 12 дугаар сарын 26-ны өдөр нас барсан юм. Тэгээд манай хамаатнууд ажил явдалтай байсан тул мах шөл хэрэгтэй болоод хүргэн бид хоёр ...ын хөдөө гэр рүү явсан. ...Тухайн үед имийг нь мэдэхгүй мухар хүрэн зүсмийн эр шүдлэн үхрийг барьж тэдний гэрт мал харж байгаа гэсэн 1 ахтай /нэрийг нь мэдэхгүй/ хамт нядлаад, ын 09-6******* улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд ачиж аймгийн төв рүү явсан. ...Тухайн үхрийг ын үхэр гэж бодож байна. Надад өөр хүний үхэр мал гэж огт яриагүй...” гэх мэдүүлэг, гэрч С.ын “...Манай үхэр болон ын үхрийг дагаж 11-12 тооны том жижиг нийлсэн миний санаж байгаагаар эвэртэй цагаан голдуу хар алаг үнээ, мухар алаг үнээ байсан. Бусад нь бол тийм содон биш хар, улаан бяруу голдуу үхрүүд дагаж ирээд гадаа заримдаа хонодог байсан. ...Тэгээд 202******* оны 12 дугаар сарын 27-ны орой 1 залуутай ирээд хадам хөгшин нас барсан үхэр махалдаг юм уу, та нэг үхэр солиод өгөөч гэхээр нь би ******* ах нь энэ үхрээс хүнд өгөх мэдэл байхгүй, манай эхнэр мэднэ гэж хэлсэн. Тэгсэн гэрээсээ гараад малын хашаанд байсан мухар хүрэн зүсмийн эр шүдлэн үхрийг махална гээд бариад авахаар нь өөрийнх нь үхэр юм болов уу гэж бодоод цуг нядалсан...” гэх мэдүүлэг, гэрч , , , , , , нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний РЦ-24/54 тоот дүгнэлт, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч ******* нь 202******* оны 12 дугаар сарын эхээр бусдын өмчлөлийн 12 тооны үхэр өөрийнх нь үхэрт нийлж тухайн цаг хугацаанаас хойш хамт бэлчээрлэж байгааг мэдсээр байж холбогдох байгууллагад мэдэгдэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй мөртлөө 202******* оны 12 дугаар сарын 27, 2024 оны 01 дүгээр сарын 17, 26-ны өдрүүдэд ашиг олох зорилгоор өөрийн өмчийн адил захиран зарцуулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ад 4,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан 1 жилийн хорих ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, *******6.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зааснаар шүүгдэгч ******* ыг 1 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА