| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2024/0085/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/103 |
| Огноо | 2024-04-04 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 242*******00000071 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ******* ******* ХХК-д туслах ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг ын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: ЖЯ90*******0476/
Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын *******-ны өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг 81 дүгээр байрны орцонд төрсөн охин болох өргөж явах үедээ шатнаас унаж улмаар 2 нас 5 сартай биед гавал ясны зүүн талын дух, зулай болон чамархайн хөхлөг сэртэнгийн хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулайн аалзан хальсны доорх цус харвалт, духны дэлбэнгийн тархины эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын *******-ны өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг 81 дүгээр байрны орцонд төрсөн охин болох өргөж явах үедээ шатнаас унаж улмаар 2 нас 5 сартай биед гавал ясны зүүн талын дух, зулай болон чамархайн хөхлөг сэртэнгийн хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулайн аалзан хальсны доорх цус харвалт, духны дэлбэнгийн тархины эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний бие 2019 онд үерхэж нөхөрлөн хамт амьдарч эхлээд 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэх охинтой болсон. ...Одоо бол нь миний салсан эхнэр. ...Би 2024 оны 02 дугаар сарын *******-ны өглөө ******* цаг өнгөрч байхад гийн гэрт нь ирсэн бөгөөд, , охин , нар байсан. Ингээд би хадам ээжтай золгоод тэдний гэрт нь хэсэг юм ярьж суусан бөгөөд өдөр 15 цаг 30 минутын орчимд манай хуурай дүү гийн гэрийн гадаа ирсэн байна гараад ирээч гээд байхаар нь би таксины мөнгө өгөх гээд гарах үедээ охин ыг өргөөд гарсан. ...Ингээд гадагшаа гарч дүү тай уулзаад буцаж орцоор орох үедээ доош буудаг эхний шатан дээр доошоо 2 үе яваад л хөл алдаж унасан. Би охин ыг тэвэрсэн байсан учраас охинтойгоо хамт унасан. Унахдаа шатны хажуугийн хашлага төмөрт биеэрээ цохигдож охиноо гараасаа алдчихсан. ...босоод охин ыг харахад зүүн чихнээс нь цус гоожсон байдалтай байсан. ...Би тухайн үед бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.гийн “...Энэ үед гадагшаа гарч найзыгаа тосож ирнэ гээд гарахдаа охин ыг өргөөд гарсан юм. Гарсан цагаасаа хойш 5 орчим минутын дараа охин ыг тэврээд орж ирсэн. Орж ирэхдээ манай охин ээрчихсэн байдалтай байхаар нь охиноо аваад харсан чинь зүүн чихнээс нь цус гоожиж байсан. Юу болсон талаар асуухад шатнаас ойчих үедээ охин той хамт унасан гэж хэлсэн. Ингээд охинтойгоо хамт эмнэлэгт ирээд 4 хоногийн хугацаанд сэхээний тасагт болон гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан юм. Одоо охин ын зүүн талын нүд хөхөрсөн, шөнөдөө халуурсан байдалтай байна. ...Манай охин ын биеийн байдал одоогийн байдлаар хэвийн зүгээр болсон. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. нь цаашид хүүхдийнхээ эмчилгээний зардлыг бүрэн хариуцах болно гэдгээ илэрхийлсэн тул түүнд ямар нэгэн гомдол байхгүй..." гэх мэдүүлэг, гэрч "...Өдрийн 12 цагийн орчимд эхнэр бид 2 эмнэлэг явж охин ын уудаг эмийг авсан бөгөөд ойролцоогоор нэг цаг гаруй хугацааны дараа гэртээ буцаж ирсэн. Энэ үед гэрт сууж байсан. Ингээд эхнэр бид 2 түүнд хандаж яв гэж хэлсэн боловч явахгүй байсан. Өдрийн 15 цагийн орчимд нэг найзыгаа дуудсан гээд суугаад байсан ба удалгүй тэр найз нь ирсэн гээд гэрээс гарсан юм. нь найзыгаа тосно гэж гарах үедээ охин ыг тэвэрч гараад 5 орчим минутын дараагаар гэрт буцаж орж ирсэн. Орж ирэхдээ охин ээрсэн байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад шатнаас унахдаа той хамт унасан гэж хэлсэн. Ингээд охин ыг харахад түүний зүүн чихнээс нь цус гоожсон байдалтай харагдаж байсан тул шууд эмнэлэгт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч "...Ингээд би өдөр 14 цаг болох гэж байхад тухайн байрны гадаа очсон бөгөөд орц нь кодтой байхаар нь ах руу залгаж орцны гадаа хүрээд ирлээ гэж таксины жолоочийн утсаар яриад байрны гадаа хүлээж байхад ах өөрийн төрсөн охин ыг тэврээд гараад ирсэн. ахтай уулзаж гийн гэрт нь орох гээд явж байхад ах тухайн байрны орцны үүднээс доошоо буусан шатаар уруудан алхах үедээ хөл алдаж гишгээд доошоо унасан. Унахдаа өөрийн охин ыг тэврээд явж байсан тул хамт ойчсон юм..." гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 113 тоот “... биед гавал ясны зүүн талын дух, зулай болон чамархайн хөхлөг сэртэнгийн хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулайн аалзан хальсны доорх цус харвалт, духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар тогтоогдсон гавал ясны зүүн талын дух, зулай болон чамархайн хөхлөг сэртэнгийн хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулайн аалзан хальсны доорх цус харвалт, духны дэлбэнгийн тархины эдийн няцрал гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тухай тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч *******т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын нийтийн албан ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө. нь насанд хүрээгүй хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА