Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/130

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                         Хэргийн индекс: 166/24/0085/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх,

Хохирогч ,

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ийн , овогт *******ийн , овогт нарт холбогдох эрүүгийн 231800311 дугаартай хэргийг 24 оны дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.1 Монгол Улсын иргэн, оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн суманд төрсөн, эмэгтэй 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, анд өөр ажилладаг, ам бүл 2, эцгийн хамт Дархан-Уул аймаг сумын багийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

******* овогт *******гийн ******* /РД:/,

 

1.2.Монгол Улсын иргэн, оны 10 дугаар сарын 07-ны өдөр аймгийн Арвайхээр суманд төрсөн, эрэгтэй. 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, ахын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай

******* овгийн *******ийн /РД:Й0300711/

 

1.3. Монгол Улсын иргэн, оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эмэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын баг тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

овгийн /РД:/,

 

1.4       Монгол Улсын иргэн, оны 08 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Сайхан суманд төрсөн, эмэгтэй, 21 настай бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын баг тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

овгийн /РД:МФ282209/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь бүлэглэн 23 оны 11 дүгээр сарын 18-ны орой 00 цагийн орчимд Дархан-Уул аймаг сум багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” баарны дотор болон гадна үүдний хэсэгт ыг “*******, ******* нарын биед нь дураараа хүрлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь удаа дараа гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн ын биед зүүн хацар ясны нум, зүүн нүдний ухархайн доод хана, зүүн талын хоншоорын хөндийн урд болон арын хануудын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний сулрал, баруун гуянд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

Иргэн ын Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан гомдол /хх-ийн 05 дугаар тал/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 06 дугаар тал/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 08-09 дүгээр тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 64-75 дугаар тал/, “” баарны гадна болон дотор хэсгийг харуулсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 62 дугаар тал/, хохирогч ын мэдүүлэг/хх-ийн 78-80 дугаар тал/, гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/, гэрч ын мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/, гэрч гийн мэдүүлэг/хх-ийн 33 дугаар тал/, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 23 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1141 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар тал/, хохирогч ын эмнэлэгт үзүүлсэн талаар үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 37 дугаар тал/, Med trauma hospital эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-ийн 38-40 дүгээр тал/, гэрч ын мэдүүлэг/хх-ийн 82-83 дугаар тал/, яллагдагч *******гийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 93 дугаар тал/, яллагдагч *******н сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 95-96 дугаар дугаар тал/, яллагдагч *******ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 98-99 дүгээр тал/, яллагдагч *******гийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 101-1 дугаар тал/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

 

1. Үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь бүлэглэн 23 оны 11 дүгээр сарын 18-ны орой 00 цагийн орчимд Дархан-Уул аймаг сум багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” баарны дотор болон гадна үүдний хэсэгт ыг “*******, ******* нарын биед нь дураараа хүрлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь удаа дараа гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн ын биед зүүн хацар ясны нум, зүүн нүдний ухархайн доод хана, зүүн талын хоншоорын хөндийн урд болон арын хануудын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний сулрал, баруун гуянд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:

- Иргэн ын Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан

гомдол /хх-ийн 05 дугаар тал/,

 

            -  Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 06 дугаар тал/,

 

- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 08-09 дүгээр тал/,

 

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 64-75 дугаар тал/,

 

- “” баарны гадна болон дотор хэсгийг харуулсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 62 дугаар тал/,

 

- Хохирогч ын “...23 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр би гэртээ амарч байсан юм. 18 цагийн үед гэрээсээ гарч яваад найз ын гэрт нь 19 цагийн орчим очсон. Найз тай цуг Хараа нэртэй 0,75 граммын архийг бид хоёр хувааж ууж дуусгаад, 20 цаг болж байхад ын гэрээс гарч ирээд “” бааранд ганцаараа ороод, шууд текен дээр очиж, сууж байхад миний таньдаг дүү надад нэг лааз пиво авч өгөхөөр нь тэрийг ууж дуусгаад, баарны зааланд хэдэн охид бүжиглэж байхаар нь би дунд нь орж бүжиглэж байсан чинь Мялна гэдэг охин миний нүүр рүү нэг удаа алгадаад, өшиглөхөд нь би шалан дээр нь унаад босож ирээд шууд баарнаас гарахаар 00-ийн хажууд алхаж байхад миний араас нэг хүн өшиглөхөд нь би нүүрээрээ шалан дээр унахад миний дээрээс олон хүн хэдэн талаас хэсэг хугаацаанд өшиглөөд байсан. Би баарнаас хэдэн цагийн үед яаж гарч ирснийг нь санахгүй байна. Тухайн үед миний ухаан санаа балартсан байна лээ. Хэсэг хугацаанд ухаангүй байж байгаад ухаан ороход 2 давхрын 8 дугаар байрны буланд манай эхнэр ирчихсэн “чи хэнд зодуулсан юм вэ” гэж хэлж байсан тухайн үед миний нүүрнээс цус гоожсон байсан юм. Тэндээс манай эхнэр намайг аваад, шууд гэртээ ирсэн юм. Намайг хэн ямар шалтгааны улмаас зодсон талаар мэдэхгүй байна. Миний бодлоор би Мялнатай ойрхон бүжиглэсэн юм шиг байна лээ, Тэгээд намайг алгадаж, өшиглөсөн байх гэж бодож байна. Тэрнээс Мялна гэгчийг би танихгүй, өмнө нь харилцаж байсан удаа байхгүй. Бааранд олон хүн байсан. Бааранд байсан хүмүүсийг зүсээр харвал танина. Тэрнээс нэр усыг нь мэдэхгүй байна. Гомдолтой байна. Xуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Надад одоогийн байдлаар учирсан 1,380.791 төгрөг, мөн цалингийн зээлээ төлөхийн тулд зээлийн апплекейшин ашиглаж зээлсэн мөнгө болон ирээдүйд эмнэлэгт үзүүлэх эмчилгээний зардал болох 6,000,000 төгрөг нийт 7,380,731 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 78-80 дугаар тал/,

 

- Гэрч гийн: “...Тухайн өдөр буюу 23 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр би өөрийн ажлын байрандаа буюу “” бааранд байсан. Намайг бааранд байж байтал 18 цагийн орчимд зодуулсан гэх /Тодбаяр/ гаднаас манай бааранд орж ирсэн. Би тэр Тодбаяр гэх хүнд “чи согтуу байна чамд үйлчлэхгүй” гэж хэлсэн. Тэгтэл Тодбаяр нь манай баарнаас гарахгүй байсан. Тухайн өдөр манай бааранд ажилладаг ******* “төрсөн өдрөө тэмдэглэх гэсэн юм” гээд надаас чөлөө авсан байсан. ******* бааранд өөрийн найз нарын хамтаар төрсөн өдрөө тэмдэглэж байсан. Тодбаяр нь бааранд байсан хүн болгонтой л юм яриад наалдаад байсан. Тэгтэл ******* тэр Тодбаярыг “баарнаас гараач” гээд байх шиг байсан. Би ажиглаад л байж байсан. Тэгтэл нэг мэдэхэд ******* Тодбаяртай маргалдаад эхэлсэн. Би текний ард байж байтал надад нэг хүн ирээд /танихгүй хүн/ “танай ариун цэврийн өрөөнд хүмүүс ноцолдоод байна ш дээ” гэж хэлсэн. Би гүйгээд очтол ариун цэврийн өрөөнд *******н төрсөн өдрөөр ирсэн хүмүүс өөр бусад хүмүүстэй маргалдаад байж байсан. Тэгээд би тэр хүмүүсийн хажуугаар гараад баарны гадаа гараад хартал зодуулсан гэх Тодбаяр нь баарны гадна шатны урд хэсэгт зогсож байсан. Тэгээд би тэнд байсан хүмүүсийг тарааж баарнаас гаргасан. Намайг баарнаас гарч ирээд хартал Тодбаяр нь зүгээр зогсож байх шиг байсан. Түүнд ямар нэгэн гэмтэл бэртэл үүссэн талаар би хараагүй. Бааранд байхад ******* нь Тодбаяртай маргалдаж байхдаа цохиж байсан. “Наадхаа болиулаач" гээд би Номиод хэлсэн. Бааранд өөр ямар нэгэн зодоон болоогүй. ******* нь гараараа Тодбаярын цээж хэсэгт нь цохиж байгааг харсан. Бас өшиглөөд байхыг нь харсан. Баарны дотор хэсгээс үүд рүү харсан хяналтын камер байгаа. Ариун цэврийн өрөө болон яг коридор хэсэгт хяналтын камер байхгүй. Тодбаяр бааранд байхдаа гар утсаар хэн нэгэн рүү ярьж байхыг хараагүй. Тодбаярт гар утастай байсан талаар би мэдэхгүй байна. Би баарнаас хүмүүс гаргаад нээх удаагүй байж байтал Тодбаярын эхнэр болох Туул нь над дээр ирээд “манай нөхөр бааранд зодуулсан гэнээ та мэдэж байна уу” гэж хэлсэн. Би хандан “танай нөхөр согтуу орж ирчхээд хүн бүхэн рүү очиж байгаад асуудал үүссэн байна” гэж хэлтэл Туул гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

 

- Гэрч : “...Би тухайн өдөр буюу 23 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ байж байтал манай найз нар ирсэн. Бид манай гэрт 2 шил архи уусан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад бид нар манай гэрээс гараад сумын "” нэртэй бааранд орохоор очсон. Баарны гадаа ирж явтал нэг хүн баарнаас унаж тусаад л гараад ирсэн. Тэгээд газар унасан. Газар унасан хүнийг хэдэн эмэгтэй болон эрэгтэй хүмүүс цохиод байсан. Би тэр хүмүүсийг холдуулаад газар унасан хүнийг эргүүлээд хартал манай найз болох Тодбаяр байсан. Би Тодбаярыг босгоод баарны урдаас харсан байрны хажууд аваачиж суулгасан. Тэгээд би өөрийн гар утсаараа Тодбаярын эхнэр болох Туул руу залгаад “танай нөхөр баарны гадаа хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Удалгүй Туул ирээд зодуулсан нөхрийгөө хараад “зодсон хүмүүс нь хаана байна” гэж асуусан. Би “хэн зодсоныг нь танихгүй байна” гэж хэлсэн. Бор хослол өмссөн өндөр эмэгтэй байсан. Энэ хүн л бусдаас содон харагдсан. Тодбаярыг эхнэрт нь өгч явуулчхаад баар руу орж хүнээс асуутал Тодбаярыг зодсон хүмүүс нөгөө хослол өмссөн өндөр эмэгтэйн найз нар гэж ярьж байсан. Хамраас нь цус гарсан байсан. Нүүрний зүүн хэсгээр нь хөх эрээн л болчихсон байсан. Өөр ямар нэгэн гэмтэл, бэртэл надад мэдэгдээгүй. Тодбаярын дээр нэг залуу суучихсан гараараа нүүрний хэсэг рүү нь 2-оос олон удаа цохисон. Тэр залуу нь намайг бодвол өндөр, хар бараан цамцтай байсан шиг санаж байна. Гадуураа ямар ч байсан куртик өмсөөгүй байсан. Түүний хажуугаар 20 гарам насны 3-4 эмэгтэй байсан. Бас ажлын нормын хувцас өмссөн нэг залуу хажууд нь зогсоод өшиглөөд байсан. Тэгэхлээр Тодбаярын дээр суучхаад цохисон залуу Тодбаярын нүүрэн тус газар нь байгаа гэмтлийг учруулсан байх гэж бодож байна. Тодбаярт гар утас байсан талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан гар утас гартаа бариагүй л байсан. Халаасанд нь байсан эсэхийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 30 дугаар тал/,

 

- Гэрч ын. “...Би тай гэр бүл болоод 11 жил болж байна. Дундаасаа хүүхэд байхгүй. Бид гэр бүлийн батлахтай. Би орой 21 цагийн орчимд ажпаасаа буугаад гэртээ амарсан. Би гэртээ амарч байтал манай нөхрийн найз болох Ням-Октябрь миний гар утас руу залгаад “танай нөхөр “” бааранд хүнд зодуулчихсан байна” гэж хэлсэн. Тэгэхлээр би өөрийн найз Ринааг дуудаад “” баарны гадаа очтол манай нөхөр нь “” баарны урд байх 2 давхар байрны хажуу талд чулуун дээр сууж байсан. Хажууд нь Ням-Октябрь зогсож байсан. Би “” баар руу гүйж ороод баарны захирал Нараа эгчээс манай нөхрийг хэн зодсон талаар асуухад “ариун цэврийн өрөөнд л бөөн юм болоод байсан би мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би дээрээ очоод түүнийг Ринаагийн машинд суулгаад гэртээ харьсан. Бид гэртээ очоод амарцгаасан. Манай гэрт хүүхдүүд байгаагүй. Намайг очиход манай нөхөр ын хамраас нь цус гарсан тогтохгүй байсан. Хузүү нь мажуулсан юм шиг улайсан байсан. Зүүн нүд нь хөхөрч хавдсан байсан. Тэгээд бас манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай нөхөр “гэртээ харимаар байна" гэсэн юм. Эмнэлэг явахгүй гээд байсан. Би гэртээ очоод түүний хамраас гарч байсан цусыг хөвөн чихэж тогтоосон. Гэртээ очоод сайн хартал ын нүд, хамар, хацар орчим нь хавдсан байсан. Тэгээд маргааш нь сумын эрүүл мэндийн төвд очиж үзүүлсэн. Манай нөхөр гэсэн дугаартай Самсунг А13 гэдэг утас барьж байсан. Манай нөхөр энэ утсыг Мобиком салбараас аваад 1 жил орчим ашиглаж байсан юм. Намайг дээр ирэхэд Ням-Октябрь надад хэлэхдээ “биеийг нь сайн үзэж хараарай" гэж хэлсэн. Тэгээд би түүний хувцас болон биеийг нь шалгахад түүнд гар утас нь байгаагүй. Манай нөхөр нь 23 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр буюу бусдад зодуулсан гэх тэр өдрийнхөө 18 цагийн орчимд өөрийн гар утсаар над руу залгаад “ажлын газрынхаа хүнтэй хамт явж байна" гэж хэлсэн. Түүнээс хойш над руу залгаагүй. Манай нөхөр Улаанбаатар хотын гэмтэл согог үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа. Удахгүй хагалгаанд орно гэсэн.” гэх мэдүүлэг/хх-ийн 31-32 дугаар тал/,

 

- Гэрч гийн: “...Би тухайн өдөр буюу 23 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажлаасаа буугаад гэртээ амарч байтал надтай хамт ажилладаг гар утсаар залгаад "Манай нөхрийг хүн зодсон байна Хамт “” баар руу очоод ирье" гэж хэлсэн. Би машинаа асаагаад ын гэрт очиж ыг аваад бид хамтдаа сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадаа очсон. Биднийг очиход ын нөхөр болох Тодбаяр нь “” баарны урдаас харсан байрны буланд сууж байсан. баар руу гүйгээд орсон. Хэсэг хугацааны дараа баарнаас гарч ирээд "Чи яагаад манай нөхрийг зодож байгаа юм" гээд нүд муутай охинтой маргаад байсан. Тэгээд нөхрийгөө миний машинд суулгаад гэртээ хүргүүлсэн. Би замдаа “эмнэлэг орж үзүүлэхгүй юм уу” гэж хэлтэл Тодбаяр үгүй гээд байсан. Тодбаяр нь намайг очиход нүүрний тал хэсэг битүү хавдсан. Хамар ам хоёроос нь цус гарч байсан. Хүзүү хэсгээр маажсан байсан. нөхрийнхөе гар утас руу нь залгасан чинь эхлээд дуудсан. Тэгээд дахиад залгатал холбогдох боломжгүй болсон. Намайг ирэхэд л зодуулсан байсан. Тэнд байхдаа бусдаас сонсоход нүд муутай тэр охин /*******/ найз нартайгаа нийлж зодсон гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/,

 

-Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 23 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1141 дугаартай “...ын биед зүүн хацар ясны нум, зүүн нүдний ухархай, доод хана, зүүн талын хоншоорын хөндийн урд болон арын хануудын цөмөрсөн хугарал. зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацар. шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний сулрал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар тал/,

 

-Хохирогч ын эмнэлэгт үзүүлсэн талаар үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 37 дугаар тал/,

 

-Med trauma hospital эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-ийн 38-40 дүгээр тал/,

 

- Гэрч ын: “...Би тухайн өдөр сумын гээд найзынхаа гэрт байж байтал над руу 21 цагийн үед залгасан. Намайг сумын анд хүрээд ирээч гээд байхаар би яваад очсон. Тэнд би 22 цагийн үед анд очиход , Сумъяа, , ******* нар байсан. Би тэй юм яриад буланд сууж байтал ******* надад архи хундагалж өгөхөөр нь би огт архи ууж байгаагүй гэж хэлээд цааш түлхсэн. ******* их согтсон байсан бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад хажуугаар гарсан /Тодбаяр/ нүүр луу нь алгадаад дараа нь бөгс рүү өшиглөсөн. Тодбаяр юу ч дуугаралгүй цааш алхаад явсан. Би *******г яагаад Тодбаярыг өшиглөсөн талаар мэдэхгүй байна. Баарны гадаа гараад тамхи татах гээд зогсож байтал бааран дотор орилох шиг болсон чинь Сумъяа баар луу гүйгээд орсон би араас ороход Тодбаяртай заамдалцаад зогсож байхаар нь юу болоод байгааг нь асуухад энэ ах миний бөгснөөс барьсан гэж хэлтэл Сумъяа уурлаад Тодбаярын толгой руу гараараа 2 удаа цохисон. Би тэндээс ийг холдуулж баарнаас гаргасан. Хэсэг хугацааны дараа Тодбаяр баарнаас гарч ирээд зогсож байтал *******, , нар Тодбаярыг газарт унагаагаад өшиглөөд байхаар нь би ийг татаж, холдуулаад дараа нь г дараа *******г холдуулсан боловч тэд нар согтуу байсан болохоор миний үгэнд орохгүй байн байн гүйж очоод Тодбаярыг өшиглөөд байсан. Тодбаяр газарт унасан байхдаа та нар намайг зөндөө зодлоо одоо болиоч ээ гэж хэлээд газраас босох үед Сумъяа баарнаас гүйж гараад шууд Тодбаярыг гараараа 2 удаа цохисон. Тэгээд би тэд нарыг хүн аллаа одоо боль гэж хэлээд салгасан. Өөр зүйл болоогүй. Миний харснаар бол Тодбаярын толгой руу 4 удаа цохисон. ******* нь Тодбаярыг газарт унасан байхад толгой руу нь 2 удаа өшиглөж, гэдэс рүү удаа өшиглөж байсан. нь Тодбаярыг газарт унасан байхад гэдэс рүү нь 2-3 удаа өшиглөсөн. нь Тодбаярын гэдэс рүү 2 удаа өшиглөсөн. Би зарим үйлдлүүдийг нь сайн анзаарч хараагүй. Би Тодбаяртай огт хэрүүл маргаан хийгээгүй. Баарны гадна би найзуудаа тухайн зодооноос салгаад явж байтал Тодбаяр миний цамцны захнаас татаад та нар яагаад байгаа юм бэ гэхээр нь би Тодбаярт хандаад та хүн андуураад байна аа би найзуудаа салгаж байна гэж хэлтэл миний араас орж ирээд Тодбаярыг цохиод газарт унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 дугаар тал/,

 

-Яллагдагч *******гийн сэжигтнээр өгсөн “...Тухайн өдөр манай найз ******* над руу 10 цагийн үед залгаад “өнөөдөр миний төрсөн өдөр болж байна д хүрээд ир” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд өдөр Дархан захын урдаас таксинд суугаад 14 цагийн үед суманд ирээд шууд ээжийн гэрт очиж байж байгаад орой 20 цагийн үед “” бааранд орох үед *******, , нар байсан. Бид нар 1 литрийн “Еden” архи аваад хувааж уусан. Манай найзууд бүжгийн талбайд бүжиглэж байсан. Би гадаа гараад тамхи татаад зогсож байхад бааран дотор хүмүүс маргалдаад байх шиг сонсогдсон. Би баар руу яваад ортол нэг ахтай // маргалдаж байхаар нь би очоод юу болоод байгааг асуухад “миний хөх бөгсөнд хүрээд байна” гэж надад хэлсэн. Би Тодбаярыг “яагаад миний найзад хүрээд байгаа юм бэ” гэж хэлээд цээж рүү цохиж газар унагаахад тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тодбаярыг хүмүүс дагуулаад баарнаас гаргасан. Би баарны тек хэсэгт сууж байгаад гадаа гартал *******, , нар нь Тодбаяртай маргалдаж байсан.Би Тодбаяр дээр явж очоод хавсарч газар унагаагаад нүүр рүү нь хоёроос гурван удаа гараараа цохиод нэг удаа өвдгөөрөө цээж рүү нь өвдөглөсөн. Тэгээд бид нар цаашаа яваад баар руу орж хувцсаа аваад явцгаасан. Манай найз ийн биед хүрсэн болохоор би уурлаад түүнийг цохисон. Би баарны гадна түүний толгой руу хоёроос гурван удаа гараараа хүчтэй цохисон. Мөн газар унасан байхад нь дээрээс нь өвдөглөсөн. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Тус гэмтлийг *******, , бид дөрөв учруулсан байх гэж бодож байна. *******, , нар нь Тодбаярыг газарт унасан байхад нь өшиглөж байхыг би харсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 93 дугаар тал/,

 

-Яллагдагч *******н сэжигтнээр өгсөн “...23 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр би өөрийн төрсөн өдрөө тэмдэглэсэн юм. Миний төрсөн өдрөөр Дарханаас миний найзууд болох болон түүний эгч , Сумъяа нар ирсэн. Бид сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “” бааранд 21 цагийн үед ороод бүжиглэж байгаад 1 литрийн Еden гэх архи аваад бид 4 хувааж уусан. Тэгээд би бүжгийн талбайд ганцаараа бүжиглэж байтал үл таних нэг ах // ирээд надтай наалдаад над руу муухай хараад бас инээгээд байхаар нь би тэр хүнийг түүнийг цаашаа бай гээд хоёр гурван удаа сануулан хэлж байхад надад ойртоод байхаар нь би тэр ахыг нэг удаа нүүр рүү нь алгадсан. Тэгээд надаас холдохгүй байхаар нь би тар ахтай маргалдаж байгаад нэг удаа хөлөөрөө жийж өөрөөсөө холдуулсан. Тэгээд манай найз тэр ахад хандаж “эндээс гараарай ахаа” гээд дагуулаад баарны гадагш гардаг хаалга руу дагуулж явсан. Би хэсэг хугацааны дараа ариун цэврийн өрөө рүү ороход , нар байсан. Бид гурвыг юм яриад зогсож байхад нөгөө ах // орж ирээд ийн өгзөгнөөс нь базаж хөхийг нь барьсан. “та яаж байна аа” гэж хэлээд тай маргасан чинь нь ийг нэг удаа нүүр рүү нь цохихоор би “яагаад найз цохиод байгаа юм бэ?” гэж хэлээд тай зодолдсон. Би тухайн үед архи их уусан байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Баарны гадна болсон асуудлын талаар би санахгүй байна. нь миний нурууг илсэн, бэлхүүснээс бариад байсан. Манай найз ийн хөх болон өгзөгнөөс нь базсанаас болж би тэр хүнтэй зодолдож эрх чөлөөнд нь халдсан. Би бааран дотор ын зүүн хацарт нь баруун гараараа нэг удаа алгадсан. Дараа нь зүүн хөлөөрөө түүний гэдэсний хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Баарны гадаа болон ариун цэврийн өрөөнд болсон зүйлийг сайн санахгүй байна. Би бааран дотор Тодбаярын нүүр рүү нэг удаа алгадсан. Би зарим зүйлийг сайн санахгүй байна. Би толгой хэсэгт нь өшиглөсөн байж магадгүй. Би бол түүнийг нэг удаа алгадсан. Нэг удаа гэдэс хэсэгт нь  хөлөөрөө өшиглөсөн. ыг хэн хэдэн удаа цохисон талаар би сайн мэдэхгүй байна. Би их согтсон байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 95-96 дугаар тал/,

 

-Яллагдагч *******ийн сэжигтнээр өгсөн: “...23 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр би Дарханаас хадам эгч гийн хамтаар найз болох *******н төрсөн өдрийг тэмдэглэхээр суманд ирсэн. Тэгээд би , *******, нарын хамт суманд байх “” нэртэй бааранд ороод 1 литрийн “Еden” гэх архи аваад хувааж уусан. Бид босоод бүжгийн талбайд бүжиглэж байтал над руу болон манай найз ******* руу нэг ах /Тодбаяр/ муухай хараад инээгээд байсан. Би гадаа гараад ороод иртэл  Тодбаярыг манай найз ******* алгадаж байсан. Би ******* дээр очоод юу болсон талаар асуухад “энэ хүн миний өгзгийг илээд байна” гэж надад хэлсэн. Тэгээд би тэр ахыг // “та эндээс гарчих” гээд гарах хаалга руу явуулсан. Тэгээд ариун цэврийн өрөөнд байж байтал миний араас Тодбаяр “би гармааргүй байна” гэж хэлээд миний хөхнөөс базахаар нь би уурлаад Тодбаярыг цаашаа яв гэж хэлээд түлхсэн чинь манай хадам эгч миний ард ирээд “наадах чинь яагаад байгаа юм” гэж асуухаар нь би “энэ миний хөхнөөс базсан” гэж хэлтэл Тодбаяр нь дахин миний өгзөгнөөс базах үед би уурлаад Тодбаярыг цохих гэтэл Тодбаяр нь гараараа хаагаад намайг нэг удаа нүүр хэсэгт цохисон. Намайг цохиулахыг Сумьяаринчин хараад Тодбаяртай маргалдсан Тодбаяр Сумьяаринчиний цамцнаас зулгаагаад тавихгүй байсан чинь Сумьяаринчин Тодбаярын нүүр хэсэгт цохитол Тодбаяр нь Сумьяаринчинийг хавсарч унагаах гэж байгаад өөрөө хөлдөө орооцолдож газар унахдаа Сумьяаринчинийг татаж унагаасан. Газар унах үед Сумьяаринчин нь Тодбаярын дээр нь унасан тэгтэл Тодбаяр Сумьяаринчинийг татаад нүүр рүү нь  мөргөөд байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. Тодбаярыг нэг ах дагуулаад баарны гадаа гарсан. Бид нар Тодбаярын араас баарны гадаа гараад зогсож байхад Тодбаяр нь “янхнууд" гэж орилоод байхаар нь би гүйж очоод Тодбаярын куртикнээс нь татаад газар унагаагаад хөл рүү нь өшиглөсөн чинь эгч намайг салгаад холдуулсан. Харин Сумьяаренчин баарнаас гүйж гарч ирээд Тодбаярын нүүр лүү хоёр удаа цохисон. Өөр зүйл болоогүй. нь миний биед хүрч намайг “янхан банзал” гээд орилсон болохоор би түүний эрх чөлөөнд халдсан. Би баруун гараараа цээж рүү нь нэг удаа түлхсэн. Баарны гадна куртикнээс нь татаж газарт унагаагаад хөл рүү нь нэгээс хоёр удаа өшиглөсөн. Тухайн гэмтлийг *******, Сумьяаренчин нар учруулсан байх боломжтой гэж бодож байна. Яагаад гэвэл Сумьяаренчин нь маш хүчтэй хоёр удаа гараараа цохиж байхыг харсан. Баарны дотор ариун цэврийн өрөөнд нэг удаа толгой руу нь цохисон. ******* баарны гадна болсон зодооны үед Тодбаярын толгой руу нь өшиглөж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 дүгээр тал/,

 

Яллагдагч *******гийн сэжигтнээр өгсөн “...23 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бэр дүү ийн найз *******гийн төрсөн өдрийг тэмдэглэх гээд сумын бааранд , Сумъяаринчин, ******* нарын хамт орсон. Бааранд ороод 1 литртэй “Еdеп” гэх архи авч уусан. Бид нар бүжгийн талбайд бүжиглэж байсан чинь ******* нэг ахыг // өшиглөсөн. Би юу болоод байгааг *******, нараас асуухад “*******гийн өгзөгнөөс базсан” гэж хэлсэн, би тэр ах //-ыг “цаашаа яв баарнаас гар” гэж хэлэхэд бөгснөөс базсан тэгсэн чинь ******* хэрэлдээд байсан. Тэр ах // нь ариун цэврийн өрөөний хажууд ийн хөхнөөс базсан чинь уурлаад “яагаад байгаа юм” гэж хэлсэн чинь “чиний хөхнөөс базахаар яадаг юм” гэж хэлээд ийн нүүр рүү нь түлхэх шиг болсон. Тэгтэл Сумьяаринчин гаднаас орж ирээд тэр ахыг // нэг удаа цохиход тэр ах // газарт унаад Сумьяаринчинийг татаад мөргөөд байсан. Бааранд байсан хүмүүс ирээд салгаад Тодбаярыг баарнаас гаргасан. Тэгээд Тодбаяр гадаа гараад “янхнууд минь” гээд орилоод байхаар нь бид хоёр очоод Тодбаярыг цохисон. Тэгээд би ийг салгаад болиулсан. Харин *******, Сумьяаринчин нар Тодбаярыг зодоод байсан. нь ийн биед хүрээд байсан болохоор нь миний уур хүрээд тэгээд эрх чөлөөнд нь халдсан. Би баарны гадна Тодбаярын цээж болон хөл рүү нь өшиглөсөн. Баарны гадна Сумьяаринчин нь Тодбаярыг хоёр удаа гараараа хүчтэй цохиж унагаах үед тухайн гэмтлийг учруулсан байх боломжтой гэж бодож байна. Харин ******* Тодбаярыг газарт унасан байхад толгой руу нь өшиглөж байхыг би харсан. ******* газар унасан байхад нь толгой хэсэгт нь хоёр удаа хөлөөрөө өшиглөж байсан. Харин Сумьяаринчин Тодбаярын нүүр хэсэгт гараараа 2 удаа цохисон. газарт унасан байхад нь хөл рүү өшиглөж байсан. Би Тодбаярын цээж болон хөл рүү нь 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 101-1 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

2. Эрх зүйн дүгнэлт:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүгдэгч Дархан-Уул аймаг сум баг 12 дугаар байрны 23 тоотод оршин суух хаягтай *******  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Р.Сумьяаринчин, *******, ******* нартай бүлэглэн, 23 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 00 цагийн орчимд Дархан-Уул аймаг сум багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” баарны дотор болон гадна үүдний хэсэгт ыг “*******, ******* нарын биед нь дураараа хүрлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь удаа дараа гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн ын биед  зүүн хацар ясны нум, зүүн нүдний ухархайн доод хана, зүүн талын хоншоорын хөндийн урд болон арын хануудын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний сулрал, баруун гуянд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс шүүгдэгч ******* Р.Сумьяаринчин, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, гэмт хэргийн улмаас хохирогч аас 7,381,791 төгрөгөөс 4,500,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 2,880,791 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж, хохирогч т олгуулах нь зүйтэй байна” гэх гэм буруугийн дүгнэлтийг,

Шүгдэгч *******гийн өмгөөлөгч: “Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул гэм буруу дээр маргаан байхгүй. Хохирол төлбөрийг хохирогчийн нэхэмжилсэн дүнгээр хохирлыг төлөхөө илэрхийлсэн байгаа” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч: “Шүүгдэгч нарын хэргийн зүйлчлэлд маргаан байхгүй, шүүгдэгч *******гийн хувьд хохирогчийн биед халдсан гэм буруугаа хүлээж байгаа. Энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутайд үйлдэл байгаа. Зөрчлийн арга хэмжээ авагдах ёстой байсан. Энэ хэрэгт мөрдөгч ажиллагаа дутуу хийсэн гэдгийг анхаарах хэрэгтэй байх. Улсын яллагчийн хувьд энэ хэрэгт эмэгтэй хүний эрх зөрчигдсөн байдал харагдаж байгааг цаашид ийм хэрэгт цаашид анхаарах хэрэгтэй байна. Гэм буруугийн зүйлчлэлд маргаан байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.

 

Энэхүү үйл баримтаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь хохирогч ын биед зүүн хацар ясны нум, зүүн нүдний ухархайн доод хана, зүүн талын хоншоорын хөндийн урд болон арын хануудын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний сулрал, баруун гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

 

Энэ нь шүүгдэгчийн өөрөө хүсэж үйлдсэн, ухамсарт үйлдэл мөн ба уг үйлдлийн улмаас хохирогч ын биед хүндэвтэр хохирол учруулсан шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын үйлдлийн улмаас хохирогч ын биед зүүн хацар ясны нум, зүүн нүдний ухархай, доод хана, зүүн талын хоншоорын хөндийн урд болон арын хануудын цөмөрсөн хугарал. зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацар. шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний сулрал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй зэрэг болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 23 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1141 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 41-42/-ээр нотлогдох бөгөөд шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.

 

Иймд шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

 

Улсын яллагчаас “...Шүүгдэгч *******, Р.Сумьяаренчин, *******, ******* нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн тул эрүүгийн хариуцлагаас хөнгөрүүлэх нөхцөл байдал бүрдсэн гэж үзэж байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, нийгмийн аюулын шинж, шүүгдэгч нар гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн байдал, хохирлын зарим хэсгийг төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэрэг  нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус бүр 6 сарын хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. гэмт хэргийн улмаас 7,380,791 төгрөгөөс шүүгдэгч *******, *******, Р.Сумьяаренчин нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч *******ээс 1,845,198 төгрөг гаргуулж, хохирогч т олгох, иргэний нэхэмжлэлтэй холбоотой маргаан байхгүй, шүүгдэгч Р.Сумьяаренчиний цагдан хоригдсон хоногийг оногдуулах ялаас хасаж тооцуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах, шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, шүүгдэгч Р.Сумьяаренчинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэх саналыг,

 

Шүүгдэгч гийн өмгөөлөгч “Шүүгдэгч *******гийн хувьд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, маргаж мэтгэлцээгүй, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг барагдуулсан. Бага насны хүүхэдтэй, өөрөө ажилгүй, нөхөр нь Чойрт ажилладаг, анх удаа гэмт хэрэг холбогдсон. Гэмт хэрэг гарахад хохирогч биеэ зөв авч яваагүй, зүй бус үйлдэл нь нөлөөлж, хүний хувийн орон зайнд халдсан бөгөөд хамт явсан найз нар нь хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдал байгаа. Хохирогчоос уучлал гуйсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох илэрхийлсэн.. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хангаж байгаа тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлд зааснаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэх саналыг,  шүүгдэгч Р.Сумьяаренчиний өмгөөлөгч: “Шүүгдэгч Р.Сумьяаренчин нь гурван эмэгтэй найзын хамт явж байсан бөгөөд хохирогчийн зүй бус үйлдлээс хамгаалж, уг хэргийг үйлдсэн байдаг. Шүүгдэгч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөртөө дүгнэлт хийж, ухамсарласан, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг шүүгдэгч Р.Сумьяаренчин нь залуу хүн, ажил хөдөлмөр эрхлэх насан дээр нь нийгмээс тусгаарлахгүйгээр торгуулийн хамгийн бага ялыг оногдуулж, цаашид залуу хүний ажиллаж хөдөлмөрлөх боломжийг өгч, торгуулийн ялыг оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан..

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******, Р.Сумьяаренчин, *******, ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 132, 164, 191, 219/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 148, 175, 203, 228,/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзсэн.

Шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 2  дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар даалгаж шийдвэрлэлээ.

 

2.Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэл:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч *******ээс 1,845,198 төгрөгийг гаргуулж, хохирогч т олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

3.Бусад асуудал:

 

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, овогт *******ийн , овогт , овогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Р.Сумьяаренчинд 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгох ял оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус  зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдэх эсвэл шүүхээс хүлээлгэсэн үүрэг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Сумьяаренчиний цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15,000 төгрөгөөр тооцож, оногдуулсан торгох ялаас хассугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Сумьяаренчинд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 300,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Сумьяаренчин нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

9. Шүүгдэгч *******ээс 1,845,198 төгрөгийг гаргуулж, хохирогч ыг олгосугай.

 

10. Шүүгдэгч *******, *******, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Р.Сумьяаренчин, *******, ******* нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

12. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.Сумьяаренчин, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ