Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/102

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000051 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Мон Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн сумын 2 дугаар баг, гэх газарт хохирогч гар, зүүн ташаан тус газар хутгаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн сарвууны алга, ар хэсэг, зүүн ташаа хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд сумын 2 дугаар багийн нутаг гэх газарт төрсөн ах гэрт очсон юм. Очоод ах болон надтай хамт явсан дүү , ахын малыг малладаг нарын хамт 500 граммын 1 шил Экс нэртэй архи, 500 граммын 1 шил Хараа, 1 литрийн шилтэй виски зэргийг ууцгаасан. Архи ууж дуусчхаад амрах гэхэд малчин нь унтаж амрахгүй агсам согтуу тавиад гөлөгнүүдээ гээд орилоод байхаар нь дүү "гэртээ ороод унт" гээд унтуулчхаад бид нар унтаж байтал гаднаас хутга барьж орж ирээд миний зүүн талын өгзөг рүү хутгалсан. Би сэрээд хартал над руу дахиад хутга барьж дайрахаар нь гараараа хаатал миний зүүн талын гарын алга хэсгийг зүссэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 12/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...гэртээ байж байхад нөхрийн төрсөн дүү , танил дүү ын хамт өөрийн ажилласан малын гэдэс толгойг авна гээд ирсэн. ын мал нь манай хажууд малчин дээр байдаг юм. ... нь ахдаа авчирсан гээд 3 шил архи гаргаж нөхөр , , , нар хувааж уусан ба архи дуусахаар нь би 2 шил архи гаргаж өгсөн. Тэгээд сүүлийн архи дуусаж байхад хоньчин ыг хажуу талын гэртээ орж унт гээд гэрээс гаргаад хаалга түгжсэн чинь ирж хаалга тогшоод “пизда нараа хаалгаа онгойлго, гөлөгнүүдээ” гээд бахираад байсан. ...орон дээр хэвтээд удаагүй байтал хүн бөөлжиж байгаа мэт чимээ гараад байхаар нь харсан чинь бөөлжиж байхаар нь цэвэрлээд баруун орон дээр ыг унтуулсан. Энэ үед гэрт байхгүй байсан ба би буцаад орондоо ороод унтаж байхад түжигнэх чимээ гарахаар нь сэртэл аас цус гарсан газарт унасан, ын 2 гарыг барьсан, нь баруун гартаа манай гэрийн цагаан иштэй хутгыг барьсан байдалтай байхаар нь би гүйж очоод ын гараас хутгыг авсан. ... дээр очиход зүүн гараас нь цус гараад гарыг нь боож байсан чинь өгзөгнөөс нь бас цус гарч байхаар нь боосон юм. Энэ үед нэлээн согтуу яаснаа мэдэхгүй байгаа бололтой байж байхад нь чи яаж байгаа юм гээд толгой руу нь нэг удаа цохихоор нь би “боль гээд болиулаад аймгаас машин дуудаж эмнэлэг рүү хүргүүлсэн. ...Би ыг унтаж амар гээд гэрээсээ гаргаад хаалгаа түгжээд унтсан боловч бие засах гэж гарахад орж ирээд ыг хутгалсан юм байна лээ. Яг яагаад хутгалсныг сайн мэдэхгүй байна, огт хэрэлдэж маргалдаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 14/

Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...ууж дуусаад амарцгаах болоод нь нэлээн согтоод илүү гэр рүүгээ орохгүй байхаар нь эгч гэрээс гаргаад хаалгаа түгжихэд "хаалгаа онгойлго, гөлөгнүүдээ” гээд гаднаас орилж байгаад чимээгүй болсон. Тэгэхээр нь би хэсэг байж байгаад 00 орж бие засаад буцаад ирсэн чинь гэрийн гадаа зогсож байхаар нь "гэртээ орж амар” гэж хэлээд гэр рүү нь аваад ороход унтахгүй байхаар нь орон дээр нь дарж хэвтүүлээд гарч явсан. Ингээд би ахын амьдардаг гэрт орж унтах гээд хэвтэж байхад гаднаас орж ирж байсан ба ын унтаж байсан баруун ор руу явж байсан. Ингээд хэсэг хугацааны дараа ах “ёо” гээд орилохоор нь эргээд харсан чинь орон дээрээс унаж байсан. Энэ үед хажууд нь хутга барьсан байхаар нь би гарыг нь барьж аваад байж байхад босож ирээд ын гараас хутгыг нь авсан юм. нь ын өгзөг, гар хэсэг рүү нь 2 удаа хутгалсан. Чухам яагаад хутгалсан талаар мэдэхгүй байна. Бид нарын дунд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. ... л согтуу агсан тавиад байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/

Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..., , хоньчин нарын хамт 5 шил архи уусан. Би амархан согтдог учраас 3 шил архи уугаад согтоод унтаад өгсөн. Ингээд 04 цагийн орчим эхнэр намайг босоорой, ыг хутгалчихлаа гэхээр нь босоод аас юу болсон талаар асуухад намайг унтаж байхад хутгалчихлаа гээд гар, өгзөг хэсгээс нь цус гарсан байдалтай байсан. , нарын хооронд ямар нэгэн өс хонзонгийн зүйл байхгүй. Архи ууж байхдаа хоорондоо хэрэлдэж, маргалдсан зүйл огт болоогүй. ...Би согтоод унтаж байсан болохоор ыг хутгалж байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны хавраас эхэлж сумын 2 дугаар баг гэх газарт амьдардаг гэх айлын хонийг сарын 500,000 төгрөгөөр харахаар болсон. Ингээд 2024 оны 01 дүгээр сарын 20-ны орой ахынд байхад , нар ирээд архи уухаар болж , , ах нарын хамт нийт 6 шил архи уусан. Тэгээд би нэлээн согтоод яг юунаас болж маргалдсаныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд гартаа хутга барьсан байхад эгч хутгыг гараас аваад ыг хутгалчихлаа гээд гэрээс гарахаар нь би илүү гэртээ ороод унтаад өглөө нь сэрэхэд цус нь тогтохгүй байсан тул эмнэлэг рүү явсан гэхээр нь би адуундаа явлаа гэж хэлээд аймгийн төв рүү алхаж ирсэн. Би яг юунаас болж маргалдсанаа сайн мэдэхгүй байна. Учир нь би их архи уугаад согтсон байсан. Би ыг 2 удаа хутгалсан. ...хийсэн хэрэгтээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 8******* тоот дүгнэлтэд:

1. биед зүүн сарвууны алга, ар хэсэг, зүүн ташаа хэсэгт шарх гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-ийн 25-26

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 05/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 0*******-09/

- Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан тоот, хавсралт /хх-ийн 29-30/

- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/

- Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 4*******/

- Шүүгдэгч *******ын Эрүүл мэндийн даатгалын санд 204,500 төгрөг төлсөн баримт /хх-ийн 49/ болон хохирогч шүүх хуралдааны өмнө гаргаж өгсөн хохирол төлбөр нэхэмжилсэн ******* хуудас баримт, шүүгдэгчээс хохирол төлбөрт 500,000 төгрөг төлсөн 1 хуудас баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө 02 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн сумын 2 дугаар баг, гэх газарт хохирогч зүүн гарын алга, зүүн ташаан тус газар нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н., гэрч А., Н., Н. нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд  өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 8******* тоот “... биед зүүн сарвууны алга, ар хэсэг, зүүн ташаа хэсэгт шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлоос 500,000 төгрөг төлж, үлдсэн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй  үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Шүүгдэгч ******* нь хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч ******* хохирогчид учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Хохирогч Н. шүүх хуралдааны өмнө эмчилгээний зардалд 1,950,44******* төгрөг нэхэмжилж холбогдох баримтыг ирүүлсэн байхаас гадна сэтгэцэд учирсан хохирлын хор уршгийг шүүгдэгч *******аас нэхэмжилсэн байна.

 Шүүгдэгч ******* 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хохирогчид 500,000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирол төлсөн баримтаар тогтоогдож байх тул хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгчийн төлсөн 500,000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй байна.

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуульд хүний сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалт орсон бөгөөд уг хуулийг дагалдуулан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах үүрэг, мөнгөөр нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох тухай 511.3, 511.4, 511.5 гэсэн заалтуудыг шинээр нэмсэн. Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 0******* дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр Шүүх шинжилгээний тухай хуулийн 80.6 дугаар зүйлд заажээ. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 0******* дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/2*******5 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг, Мон Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн 2023 оны 0******* дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг тус тус баталсан.

Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хоёрдугаар зэрэглэлтэй гэж хүснэгтээр тогтоон ирүүлсэн ба Улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоолоор баталсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.8-д заасан нөхцөл байдлыг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хохирлыг тооцож,  Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 3,300,000 /660,000x5=3,300,000/ төгрөг, хохирогчийн эмчилгээний зардлын үлдэгдэл 1,450,44******* төгрөг нийт 4,*******50,44******* төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж, хохирогч Н.ад олгохоор шийдвэрлэв.

            Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн бариултай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.*******, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол болон хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт нийт 4,*******50,44******* төгрөгийг гаргуулж, хохирогч Н.ад олгосугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн бариултай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА