Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 22

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж

Нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх,

Улсын яллагч Э.Нямбилэгт,

Шүүгдэгч Г.Даваадорж, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал,

Шүүгдэгч Ц.Дорждагва, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар,

Хохирогч Г.Даваадорж, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал,

Хохирогч Ц.Дорждагва, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар,

Гэрч Ц.Бямбацэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Хөндан овгийн Гомбын Даваадорж, Харчин овгийн Цэвэлсүрэнгийн Дорждагва нарт холбогдох эрүүгийн 201608000195 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Алтай суманд 1974 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ганцаараа Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 15-2-30 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ДЮ74110410 дугаарын регистртэй, Хөндан овгийн Гомбын Даваадорж,

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1981 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ЭС ЭНД ЭЙ ТРЕЙД ХХК-д жолооч, засварчин ажилтай, ам бүл 5,  эхнэр, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Рэгцэгийн 2-11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЗЮ81111578 дугаарын регистртэй, Харчин овгийн Цэвэлсүрэнгийн Дорждагва

 

Холбогдсон хэргийн талаар

/яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Яллагдагч Г.Даваадорж нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны орой 23 цаг 40 минутын орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Сүмбэр гарден цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойд талд автомашины шороон зам дээр Ц.Дорждагватай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож улмаар түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

 

Яллагдагч Ц.Дорждагва нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны орой 23 цаг 40 минутын орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Сүмбэр гарден цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойд талд автомашины шороон зам дээр Г.Даваадоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож улмаар түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид, хохирогчид, гэрч нараас

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Г.Даваадоржийн.

2016 оны 12 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед албаны машинаа гараашид хийх гээд явж байгаад эхнэр хүүхэдтэйгээ уулзмаар санагдаад Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рэгцэгийн 2-18 тоотод оршин суух эхнэр хүүхэд дээрээ очсон. Намайг очиход гэрийнх нь хаалга хаалттай байсан. Би хаалгыг тогштол хэн бэ? гэхээр нь хань нь байна гэж хэлээд эхнэр хаалга тайлаад би гэрт ортол эхнэр миний хүүтэй зүүн талын орон дээр, том хүү баруун талын орон дээр унтацгааж байсан. Би гадуур хувцас гутлаа тайлан хажуугаар нь орж хэвтээд байж байтал эхнэр гал цогшиж байна босож нүүрс хийлээ гээд боссон. Эхнэр галдаа нүүрс хийгээд зогсож байтал гаднаас Ц.Дорждагва орж ирээд чи яасан их том дугардаг пизда вэ чамайг ална гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи яагаад надаа уурлаад байгаа юм бэ би чамайг яасан юм гэтэл чи даварсан пизда чамайг алчаад шоронд явна гэж хэлэхээр нь чи шоронд очоод 7 хоног болж чадах уу? гэж би асуусан. Чи энэ гэрт байх эрх байхгүй гар зайл гэж хэлсэн. Би гаръя гээд хувцсаа өмсөөд гартал Ц.Дорждагва түрүүлж гараад машинаа асаасан байж байсан. Би гараад очиход хашааны гадаа гарсан байсан. Ц.Дорждагва машинаас бууж ирээд намайг машинд суучих ална чамайг гэж хэлэхээр нь би суухгүй наад талд нь зогсож байтал Ц.Даваадорж буцаж суугаад машинаа асаах гэтэл машин нь асахгүй буцаж бууж ирээд копутаа сөхөж харахаар нь би 2 тэгвэл миний машинтай явах юм уу гэж хэлсэн. Тэгэхэд Ц.Дорждагва тэгье гэж хэлээд миний машин дээр ирэхэд Ц.Дорждагвын эхнэр нь ардаас нь ирэхэд эхнэрээ чи байж бай гээд цааш нь түлхсэн. Тэгээд бид 2 миний машинд суугаад ертөнцийн зүгээр зүүн тийш хөдлөөд явсан. Сүмбэр Гардены хойд талд засмал замын наад талд Ц.Дорждагва нь миний нүүрлүү цохьсон. Тэгээд миний хамарнаас цус гарахаар нь тоормос гишгээд зогсоод хаалга нээгээд буух гэтэл Ц.Дорждагва хурдан гүйж ирээд куртканы захаас татаж ирээд миний зүүн гарын эрхий хуруунууд руу өшиглөсөн. Бид 2 зууралдаад дээшээ өндийж босох үедээ Ц.Дорждагвын нүүр рүү нь мөргөсөн. Тэгээд Ц.Дорждагва миний куртканээс тавихаар нь би хамарны цусаа тогтоох гээд машины зүүн талын хаалган дээр очиход хаалга онгойхгүй байсан. Би зөв талын хаалган дээр очоод машинаас алчуур аваад эргээд гараад иртэл Ц.Дорждагва хойшоо гүйж байсан. Би хамрын цусаа тогтоочихоод машинаа асаах гэтэл машины түлхүүр байхгүй байсан. Тэгээд би машины хаалгуудыг хааж Хонхорын гэрт очиж амарсан гэв.

 

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Ц.Дорждагвын:

2016 оны 12 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед миний бие хашааны хаалга хаах гээд гарсан. Тэгтэл манай эгч Ц.Бямбацэцэг эгчийн гэрт нэг эрэгтэй хүн чанга чанга дугарч байгаа нь сонсогдсон. Гэрт явж ортол Г.Даваадорж согтуу бололтой байж байсан. Би ороод орой шөнө болсон байна хүмүүс унтуулж амраа гэж хэлсэн. Тэгтэл Г.Даваадорж миний амьдрал чамд хамаагүй, би хүүгээ бодож амьдарч байна гэж хэлж байсан. Би тэгэхээр нь харьж амар гэж дахин хэлтэл Г.Даваадорж танайхан ийм шүү дээ би танайхныг мэднэ гээд агсарч эхэлсэн. Бид маргалдан гэрээс гарч миний машинд суугаад Г.Даваадорж нь 2-лаа эзэнгүй газар очиж уулзъя гэхээр нь би чамтай явахгүй машинаа аваад яв гэж хэлсэн. Тэгтэл Г.Даваадорж 2-лаа миний машинаар явъя чи их овоо бацаан байна гэж хэлсэн. Тэгээд машин дээрээ очиж машины буруу талаар суучих 2-лаа жоохон юм яръя гэхээр нь би машинд суутал өндөр хаазтай гэрийн урд талаас хөдлөөд явсан. Сүмбэр Гарден цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд би машины арааг мултлаад түлхүүр авах гэтэл тормослож зогсоод миний нүүр рүү цохьчихоод машинаас бууж чамайг ална танайхан ийм шүү дээ гээд машины багажийн хэсгийг онгойлгож байсан. Би машинаас бууж багажийн хаалгыг хаатал Г.Даваадорж намайг үсдэж байгаад нүүр рүү минь 2, 3 удаа цохиж миний хамарнаас цус гарч би машины хаалгыг налаад доошоо суусан. Г.Даваадорж миний куртканээс зулгаагаад байхаар нь куртикээ тайлаад зугтаасан. Тэгээд зугтааж байгаад дэнжийн Андуудын зүүн хойд дээр явж байтал эгч Ц.Бямбацэцэг, миний эхнэр Даваажаргал 2 машинтай ирж байсан. Би өөрийнхөө машинд суугаад буцаж Г.Даваадоржийн машин дээр ирэхэд Г.Даваадорж байхгүй байсан. Цагдаа дуудаж эргүүлийн машин ирж Г.Даваадоржийн машиныг аваад Говьсүмбэр аймгийн Цагдаагийн газар очсон. Г.Даваадоржийг цагдаагийн байгууллага тэр орой хайж олоогүй. Би цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн гэв.

 

1.3. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Г.Даваадоржийн:

2016 оны 12 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед албаны машинаа гараашид хийх гээд явж байгаад эхнэр хүүхэдтэйгээ уулзмаар санагдаад Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Эргэцдэгийн 2-18 тоотод оршин суух эхнэр хүүхэд дээрээ очсон. Намайг очиход гэрийнх нь хаалга хаалттай байсан. Би хаалгыг тогштол хэн бэ? гэхээр нь хань нь байна гэж хэлээд эхнэр хаалга тайлаад би гэрт ортол эхнэр миний хүүтэй зүүн талын орон дээр, том хүү баруун талын орон дээр унтацгааж байсан. Би гадуур хувцас гутлаа тайлан хажуугаар нь орж хэвтээд байж байтал эхнэр гал цогшиж байна босож нүүрс хийлээ гээд боссон. Эхнэр галдаа нүүрс хийгээд зогсож байтал гаднаас Ц.Дорждагва орж ирээд чи яасан их том дугардаг пизда вэ чамайг ална гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи яагаад надаа уурлаад байгаа юм бэ би чамайг яасан юм гэтэл чи даварсан пизда чамайг алчаад шоронд явна гэж хэлэхээр нь чи шоронд очоод 7 хоног болж чадах уу? гэж би асуусан. Чи энэ гэрт байх эрх байхгүй гар зайл гэж хэлсэн. Би гаръя гээд хувцасаа өмсөөд гартал Ц.Дорждагва түрүүлж гараад машинаа асаасан байж байсан. Би гараад очиход хашааны гадаа гарсан байсан. Ц.Дорждагва машинаас бууж ирээд намайг машинд суучих ална чамайг гэж хэлэхээр нь би суухгүй наад талд нь зогсож байтал Ц.Даваадорж буцаж суугаад машинаа асаах гэтэл машин нь асахгүй буцаж бууж ирээд копутаа сөхөж харахаар нь тэгвэл миний машинтай явах юм уу гэж хэлсэн. Тэгэхэд Ц.Дорждагва тэгье гэж хэлээд миний машин дээр ирэхэд Ц.Дорждагвагын эхнэр нь ирэхэд эхнэрээ чи байж бай гээд цааш нь түлхсэн. Тэгээд бид 2 миний машинд суугаад ертөнцийн зүгээр зүүн тийш хөдлөөд явсан. Сүмбэр Гардены хойд талд засмал замын наад талд Ц.Дорждагва нь миний нүүрлүү цохьсон. Тэгээд миний хамарнаас цус гарахаар нь тоормос гишгээд зогсоод хаалга нээгээд буух гэтэл Ц.Дорждагва хурдан гүйж ирээд куртканы захаас татаж ирээд зүүн гарын эрхий хуруунууд руу өшиглөсөн. Бид 2 зууралдаад дээшээ өндийж босох үедээ Ц.Дорждагвагын нүүр рүү нь мөргөсөн. Тэгээд Ц.Дорждагва миний куртканээс тавихаар нь би хамарны цусаа тогтоох гээд машины зүүн талын хаалган дээр очиход хаалга онгойхгүй байсан. Би зөв талын хаалган дээр очоод машинаас алчуур аваад эргээд гараад иртэл Ц.Дорждагва хойшоо гүйж байсан. Би хамрын цусаа тогтоогдчихоод машинаа асаах гэтэл машины түлхүүр байхгүй байсан. Тэгээд би машины хаалгуудыг хааж Хонхорын гэрт очиж амарсан гэв.

 

1.4. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Ц.Дорждагвын:

2016 оны 12 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед миний бие хашааны хаалга хаах гээд гарсан. Тэгтэл манай эгч Ц.Бямбацэцэг эгчийн гэрт нэг эрэгтэй хүн чанга чанга дугарч байгаа нь сонсогдсон. Гэрт явж ортол Г.Даваадорж согтуу бололтой байж байсан. Би ороод орой шөнө болсон байна хүмүүс унтуулж амраа гэж хэлсэн. Тэгтэл Г.Даваадорж миний амьдрал чамд хамаагүй би хүүгээ бодож амьдарч байна гэж хэлж байсан. Би тэгэхээр нь харьж амар гэж дахин хэлтэл Г.Даваадорж танайхан ийм шүү дээ би танайхныг мэднэ гээд агсарч эхэлсэн. Бид маргалдан гэрээс гарч миний машинд суугаад Г.Даваадорж нь 2-лаа эзэнгүй газар очиж уулзъя гэхээр нь би чамтай явахгүй машинаа аваад яв гэж хэлсэн. Тэгтэл Г.Даваадорж 2-лаа миний машинаар явъя чи их овоо бацаан байна гэж хэлсэн. Тэгээд машин дээрээ очиж машины буруу талаар суучих 2-лаа жоохон юм яръя гэхээр нь би машинд суутал өндөр хаазтай гэрийн урд талаас хөдлөөд явсан. Сүмбэр Гарден цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд би машины арааг мултлаад түлхүүр авах гэтэл тормослож зогсоод миний нүүр рүү цохьчихоод машинаас бууж чамайг ална танайхан ийм шүү дээ гээд машины багажийн хэсгийг онгойлгож байсан. Би машинаас бууж багажийн хаалгыг хаатал Г.Даваадорж намайг үсдэж байгаад нүүрлүү минь 2, 3 удаа цохиж миний хамарнаас цус гарч би машины хаалгыг налаад доошоо суусан. Г.Даваадорж миний куртикнээс зулгаагаад байхаар нь куртикээ тайлаад зугтаасан. Тэгээд зугтааж байгаад дэнжийн Андуудын зүүн хойд дээр явж байтал эгч Ц.Бямбацэцэг, миний эхнэр Даваажаргал 2 машинтай ирж байсан. Би өөрийнхөө машинд суугаад буцаж Г.Даваадоржийн машин дээр ирэхэд Г.Даваадорж байхгүй байсан. Цагдаа дуудаж эргүүлийн машин ирж Г.Даваадоржийн машиныг аваад Говьсүмбэр аймгийн Цагдаагийн газар очсон. Г.Даваадоржийг цагдаагийн байгууллага тэр орой хайж олоогүй. Би цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн гэв.

 

1.5. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч Ц.Бямбацэцэгийн:

2016 оны 12 дугаар сарын 06 ны орой Г.Даваадорж найзын төрсөн дээрээс ирлээ гээд согтуу ирсэн. Г.Даваадорж гэрт орж ирээд бид 2-ын дунд хэрүүл болоод Г.Даваадорж агсан согтуу тавих шинжтэй болоод байж байтал манай дүү Ц.Дордагва гаднаас орж ирсэн. Би дүү Ц.Дорждагва орж ирэхээр нь зөрж гараад Ц.Дорждагвын эхнэрт нь хэлэхээр гэрт нь орсон. Дүүгийн эхнэр намайг ороход хэвтэж байсан. Би Ц.Дорждагвыг ороод ав би Г.Давааждоржийг одоо ингээд явуулна гэж хэлээд бид 2 гэрээс гарсан. Тэр үед Г.Даваадорж, Ц.Дорждагва нар хашааны гадаа гарч ирээд зогсож байсан. Би гэр рүүгээ орж хувцсаа өмсөж байтал дүүгийн эхнэр Даваажаргал гаднаас гүйж орж ирээд Ц.Дорждагвыг машиндаа суулгаад явчихлаа гэхээр нь араас нь явъя гээд бид 2 хүүхдээ гэрт түгжиж үлдээгээд араас нь явсан. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Ханангийн эгнээний засмал замаар явж байтал цагдаагийн машин таарахаар нь юу болсон талаар хэлчихээд явж байтал дүү Ц.Дорждагватай таарсан. Машины гэрэлд харахад Дорждагвын нүүр нь цус нөж болсон харагдаж байсан. Тэгээд Ц.Дорждагвыг машинд суулгаад юу болсон талаар асуутал машин нь Сүмбэр Гардены тэнд байгаа Г.Даваадорж зугтаагаад явчихлаа гэсэн. Бид нар машин байгаа газар нь очиж цагдаагийн байгууллагад дуудлага өгч удалгүй цагдаа ирээд бид нарыг Цагдаагийн газар очиход Эрдэнбат гэдэг цагдаа байсан. Тэр цагдаа бид нараас байцаалт аваагүй. Манай дүү Ц.Дорждагва, Даваажаргал 2-ыг дуудаж уулзсан. Бид нар эмнэлэг явах уу гэж байтал та нар байж бай одоо нэг цагдаа ирнэ тэгэхээр тэр хүнтэй уулзаарай гэж хэлсэн. Тэгээд бид гурав үүрийн 4 цагт хүртэл цагдаагийн байгууллага дээр байсан. Нэг цагдаа ирээд Ц.Дорждагватай уулзаад маргааш өглөө 9 цагт ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би маргааш өглөө босож хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд цагдаагийн байгууллага орно гээд дүүгийн машиныг ажил дээр унаад ирсэн. Тэгтэл Г.Даваадорж нь надтай уулзъя гээд ажил дээр орж ирсэн. Би нягтлан бодогчийн өрөөнд байж байсан юм. Би Г.Даваадоржийг дуудахаар нь гарч очиж уулзаагүй. Яагаад гэхээр Г.Даваадорж нь миний утас руу шөнөжин мессеж бичиж ална хядна гэж заналхийлж байсан болохоор би тухайн үед айсан байсан.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

2.1. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Ц.Дорждагвын:

...2016 оны 12 сарын 06-ны өдөр гэртээ байж байсан. Тэгээд 23 цаг 30 минутын үед хашааныхаа хаалгыг хаах гээд гэрээсээ гартал манай хашаанд байдаг төрсөн эгч Ц.Бямбацэцэгийн гэрт эрэгтэй хүн чанга чанга дуугараад байхаар нь би гэрт нь яваад ортол эгч Бямбацэцэг хоёр хүүхэдтэйгээ, мөн хамт амьдарч байгаад салсан нөхөр Даваадорж нар гэрт байсан. Намайг гэрт ороход Даваадорж миний өөдөөс яасан бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би орой шөнө болчихсон байна хүн амьтан амраагаач чи гэж хэлэхэд миний амьдрал чамд хамаагүй шүү гэхээр нь би Даваадоржид чиний амьдарч байгаа чинь хаана байгаа юм бэ гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгтэл Даваадорж намайг чи яасан овоо бацаан бэ гараад уулзчихъя гэхээр нь би хамт гэрээс гарсан. Тэгэхэд надад Даваадорж чиний машинаар хүнгүй газар гараад уулзчихъя гэхээр нь би машиндаа суусан. Даваадорж миний машинд орж ирээд хажуу талын суудалд суухаар нь би машинаа асаагаад хашаанаас гарсан. Хашааны үүдэнд гарч зогсоод би Даваадоржид чи өөрийнхөө машиныг аваад очиж амар би чамтай явахгүй гэж хэлээд Даваадоржийг машинаасаа буулгаад өөрөө машинаасаа буугаад машинаа түгжсэн. Тэгтэл Давдаадорж чи өөрийнхөө машинтай явж чадахгүй бол миний машинд суу гэхээр нь чи явж амар, чамтай уулзахгүй гэж 2-3 удаа хэлэхэд намайг суучих, машинд суугаад юм яръя гээд миний хувцаснаас чангаагаад байхаар нь би Даваадоржийн 5887 ГСА дугаартай Соната-6 машинд ороод жолоочийн хажуу талын суудалд суутал Даваадорж шууд машинаа асаагаад манай гудамжаар зүүн тийш маш хурдтай хөдөлсөн. Тэгээд явж байхдаа надад чамайг хөдөө гаргаж байгаад алчихъя гээд заналхийлээд байсан. Тэгээд Сүмбэр гарден цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талаар зүүн тийшээ засмал замд нийлэхээс нь өмнө машиных нь арааг салгахад Даваадорж машинаа тормозлоод зогсоосон. Тэр хооронд нь машиных нь түлхүүрийг авах гээд тонгойход миний уруул руу гараараа нэг удаа цохихоор нь түлхүүрийг нь аваад машинаас буух гэж байхад Даваадорж жолооч талын хаалганд байдаг түлхүүр нээдэг товчоо дарсан. Намайг машинаас нь буугаад араар нь тойрод машиных нь багаж нээгдсэн. Тэгэхээр нь дараад хаачихаад жолооч талын хаалганых нь хажууд ирэхэд Даваадорж араас ирээд намайг заамдсан. Би зөрүүлээд заамдсан тэгтэл Даваадорж миний үснээс зулгаагаад миний хамар болон уруул руу хоёр удаа цохьсон. Тэгтэл миний хамарнаас цус гараад би нүүрээ дараад машины жолооч талын хаалга руу хараад налаад зогссон. Даваадорж миний зүүн гар талд куртканаас зуураад гараа тавихгүй болохоор нь би курткээ тайлах гэтэл Даваадорж гараа тавьсан. Тухайн үед нэг гар куртканы ханцуйнаас мултраагүй байсан болохоор би куртикээ бариад хойно байсан дугуй засварын газрын чигт зугтаасан. Даваадорж миний араас дугуй засварын газар хүртэл хөөж байгаад ард үлдсэн. Эргээд харахад машин руугаа алхаж байгаа харагдсан. Тэгээд хойшоо яваад грийн хаусаас баруун тийш салдаг зам руу очтол эхнэр Даваажаргал, эгч Бямбацэцэг хоёр миний машинтай ирж авсан. Тэгээд бид гурав буцаад Даваадоржийн машин дээр очиход Даваадорж машинаа орхиод явчихсан байсан. Тэгээд тэнд байж байтал эргүүлийн хоёр цагдаа ирсэн. Миний хамрын яс хугарсан, уруул хоёр газар язарч хавдсан. Би Даваадоржтой зууралдах үедээ хамрыг нь зулгалсан байх, Тархи доргилт гэмтлийг хаанаас авсаныг мэдэхгүй. Би Даваадоржийг цохиогүй... /хх-ийн 22-24 дүгээр хуудас/, 

 

2.2. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Г.Даваадоржийн:

...би 2016 оны 12 дугаар сарын 06-ны орой 22 цаг өнгөрч байх үед Рэгцэгийн 2-11 тоотод байдаг эхнэр Бямбацэцэг болон хүүхэдтэйгээ уулзах гэж гэрт нь очсон. Тэгээд намайг гэрт нь ороход эхнэр Бямбацэцэг орондоо орчихсон хэвтэж байсан. Манай хүү Анхбаяр хажуугаар нь унтаж байхаар нь би гадуур хувцас болон гутлаа тайлаад эхнэр хүүхдийнхээ хажуугаар оронд орж хэвтсэн. Намайг хэвтсэний дараа удалгүй Бямбацэцэг босоод галдаа нүүрс хийгээд зогсож байтал Бямбацэцэгийн дүү Дорждагва гэдэг залуу гаднаас орж ирээд чи ямар том дуугардаг пизда вэ чамайг алнаа гэхээр нь би чамайг яасан юм бэ, чи яагаад над руу уурлаад байгаа юм бэ гэтэл чи муу даварчихсан пизда, би чамайг алчихаад шоронд явъя гэж хэлээд маргалдтал эхнэр Бямбацэцэг гэрээс гараад явчихсан. Би тэгэхээр нь чи яагаад уурлаад байгаа юм бэ чи хүн алчихаад шоронд очоод долоо хонож чадах юм уу гэтэл Дорждагва надад хүн байгаад байгаа газар байж чадна шүү дээ, чи муу энд байх эрхгүй, бос гаръя пизда минь гэхээр нь би хувцасаа өмссөн. Дорждагва миний өмнө гэрээс түрүүлж гараад өөрийнхөө машиныг асааж гараад хашааныхаа гадаа гарч зогссон. Би араас нь дагаад очтол машинаа унтраачихаад бууж ирээд чи муу даварчихсан пизда чамайг алнаа. Суучих гэхээр нь би суугаагүй. Дагвадорж буцаж суугаад машинаа асаах гэтэл машин нь асаагүй. Дорждагва машинаасаа бууж копутаа нээж үзчихээд буцаагаад хаачихаар нь би Дорждагвад тэгвэл миний машинаар явах уу гээд би өөрийнхөө 5887 дугаартай машин руу эргээд явахад Дорждагва тэгье гэж хэлээд миний машин руу эргэхэд Дорждагвын машин дотроос эхнэр Даваажаргал нь бууж ирээд хамт явах гэтэл Дорждагва эхнэрийгээ чи байж бай гээд цааш нь түлхсэн. Даваажаргал миний машины арын хаалганы хажууд жолоочийн хажуу талын хаалганы хажууд Дорждагва суух гээд ирчихсэн зогсож байсан юм. Тэгээд бид тэндээсээ хөдлөөд Рэгцэгийн гудамжаар зүүн тийшээ явж байх замдаа маргалдсан. Тэгээд Сүмбэр гардений хойд талын худгийн арын замаар засмал зам руу нийлдэг уулзварын наад талд явж байтал Дорждагва миний хамар руу нэг удаа цохьсон. Тэгээд хамарнаас цус гарахаар нь би машинаа зогсоочихоод хамраа дарж жолооч талын хаалгаа нээгээд буух гэтэл Дорждагва бууж ирээд миний куртканы захнаас татаад миний гар руу зүүн гарын эрхий хуруу руу өшиглөсөн. Тэгээд бид хоёр хоорондоо барилцаж автал Дорждагва миний үснээс зулгааж доош нь дараад тонгойлгохоор нь би дээш өндийхдөө нүүр рүү нь мөргөсөн. Тэгтэл Дорждагва гараа тавиад холдсон. Тэр хооронд нь би машинаасаа алчуур авах гэтэл жолооч талын хаалга нээгдэхгүй байсан. Тэгэхээр нь би нөгөө талын хаалгаа нээж машинаасаа алчуур автал Дорждагва зугтаагаад явчихсан. Уг нь Дорждагва бид хоёр энгийн л харилцаатай байдаг. Урьд өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй. Өр авлага өс хонзонгийн ямар нэгэн асуудал байхгүй... /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,  

 

2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ц.Бямбацэцэгийн:

...Даваадорж босож суучихаад намайг элдвээр хэлээд загнаад байхаар нь би гэрлээ асаагаад боссон. Тэгээд би Даваадоржид чи ярих юм байгаа бол маргааш эрүүл саруулдаа ярь, өдөр цайны цагаараа ирж уулз гэсэн чинь чанга чанга дуугараад намайг загнаад байхаар нь манай дүү нар сонсчих байх гэж бодоод Даваадоржийг аргадах маягтай байж байтал манай дүү Дорждагва гаднаас орж ирээд Даваадоржид орой шөнө болсон хойно хүн унтаж амраахгүй яах гээд байгаа юм бэ гэж хэлэхэд Даваадорж Дорждагвад танайхныг би мэднэ гээд агсрах шинжтэй болохоор нь би дүүгийн эхнэр Даваажаргалыг дуудах гээд гэрээсээ гарсан. Тэгээд дүүгийн эхнэрт Даваажаргал согтуу ирчихээд байна. Энэ хоёр муудалцах гээд байна. Хувцасаа өмсчих хоёулаа оръё гэж хэлчихээд буцаад гараад иртэл Даваадорж, Дорждагва хоёр хашааны гадна талд гарч ирчихсэн зогсож байсан. Би гэр рүүгээ ороод Даваадоржийн эгч Энхжаргал руу залгахад хүү нь утсыг нь авахаар нь би Даваадоржийг албаны машин тэрэгтэй согтуу яваад байна ирж ав гэж хэлсэн чинь би хүүхэд хараад байж байна та Сувдаа эгч рүү хэл гэхээр нь дүү Сувдаа болон ах Даваанямд нь утсаар залгаж хэлчихээд гэрээсээ гараад иртэл Дорждагвын эхнэр Даваажаргал над руу гүйж ирээд Даваадорж Дорждагвыг машиндаа суулгаад явчихлаа гэж хэлтэл Даваадоржийн машин хашааны үүднээс өндөр хаазтай хөдлөөд гудамжаар зүүн тийш явсан. Даваажаргал цагдаа руу дуудлага өгсөн. Тэгээд би Даваажаргалын хамт машинд нь суугаад тэр хоёрын араас явсан. Бид хоёр дэнжийн андууд дэлгүүрийн урдуур зүүн тийшээ явдаг замаар төв замд нийлэх гэж байтал замын урд талаас Дорждагва хувцас нь урагдчихсан, хамар амнаас нь цус гарчихсан байдалтай гарч ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад намайг машиндаа суулгаж авч яваад Сүмбэр гарден цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд зогсчихлоо гэж хэлсэн. Тэгээд бид гурав тэндээс хөдлөөд Даваадоржийн машин дээр очоод цагдаа руу дуудлага өгсөн. ..Гэрт ямар нэгэн зодоон болоогүй... /хх-ийн 30-33 дугаар хуудас/,

 

2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Болормаагийн:

...Хүн төрөхдөө л хэд дүгээр бүлгийн цустай байна тэр бүлгийн цустайгаа байдаг. Хүний цусны бүлэг өөрчлөгдөх боломжгүй. Му-ын Донорын тухай хууль, аюулгүй ажиллагааны стандарт зэргийг баримтлан цусны бүлгийг тогтоодог. Хүн 4 бүлгийн цустай байдаг. Жишээ /0 гэж бичигдвэл 1-р бүлэг, А  гэж бичигдвэл 2-р бүлэг, В гэж бичигдвэл 3-р бүлэг, АВ гэж бичигдвэл 4-р бүлгийн цустай гэж ойлгоно. Энэ нь олон улсын стандарт юм. Эдгээр хүмүүс нь цусны бүлгээ тодорхойлуулъя гэж ирсний дагуу дээрх стандарт дүрэм журмыг үндэслэн цусны бүлгийг тодорхойлж өгсөн. Дээрх 2 хүн хоёулаа 3 дугаар бүлгийн цустай хүмүүс байсан. Дээрх хоёр хүний хэн нэг нь миний цусны бүлэг 2 байгаа юм 3 гээд бичээд гаргаад өгөөч гэж гуйгаагүй. Хэрэв надад ингэж ингэж хэлсэн бол би тийм зүйл хийхгүй. Би тангараг өргөсөн эмч хүн учраас ийм зүйл хийх хориотой... /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

2.5. Шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 240 тоот дүгнэлтэд:

...Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ автомашинаас бэхжүүлсэн 2ш толбо нь цус мөн байна.

            АВО системээр В /III/ бүлгийн харъяалалтай хүний цус байна... /хх-ийн 40 дүгээр хуудас/

 

2.6. Шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01 тоот дүгнэлтэд:

...Г.Даваадоржийн биед тархи доргилт, хамрын нурууны зүүн талын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй... /хх-ийн 45 дугаар хуудас/

 

2.7. Шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 382 тоот дүгнэлтэд:

..Ц.Дорждагвын биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд, дээд уруулд, доод уруулд өнгөц язрал, дээд уруулын дотор салстанд цус хуралт, цээжинд цус хуралт гэмтэл учирчээ.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алданлтанд нөлөөлөхгүй болно.../хх-ийн 49 дүгээр хуудас/,

 

2.8. 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүгийн 201608000195 дугаартай хэргийн яллагдагч Г.Даваадоржийг В бүлгийн цустай болохыг тогтоосон баримт /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

2.9. 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүгийн 201608000195 дугаартай хэргийн яллагдагч Ц.Дорждагвыг В бүлгийн цустай болохыг тогтоосон баримт /хх-ийн 37 дугаар хуудас/,

 

2.10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2282 тоот дүгнэлтэд:

...Шинжилгээнд ирүүлсэн Г.Даваадоржийн цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна.

Шинжилгээнд ирүүлсэн Ц.Дорждагвын цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна... /хх-ийн .... дугаар хуудас/,

 

2.11. Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч нарын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 353 тоот хэргийн материалаар хийсэн магадлан шинжилгээний дүгнэлтэд:

...1. Цусны бүлэг тодорхойлох шинжилгээ нь шүүх биологийн ойлголт болно.

2. Тархи доргилт нь зовиур болон ерөнхий, голомтот шинжээр илэрдэг бөгөөд Г.Даваадорж нь толгой өвдөнө хүзүү хөшнө, дотор муухайрна, дагз руу хөшнө гэсэн зовиуртай, 2016.12.08-ны үзлэгт: дагзны булчингийн хөшингө 1 хуруу, Ромбергийн сорилд тэцэвэргүй гэсэн ерөнхий шинжтэй, 2016.12.09-ний Ц.Норсон эмчийн үзлэгт: Толгойн оройн хаваншил, мэдрэлийн цэгүүд эмзэглэнэ,

онош: тархи доргилт, гавлын дотоод даралт ихсэлт,

багажийн шинжилгээнд 2016.12.09-ний рентген зурагт: дух болон чамархай хэсэгт хуруу дардасын шинж илэрсэн зэргээс тархи доргилт оношийг бүрэн тавьж болно.

3. Шинжээч эмч нь хавтас хэрэгт авагдсан тамга тэмдэг, гарын үсэгтэй эмчийн үзлэгийг үндэслэн дээрх дүгнэлтийг гаргасан нь үндэслэлтэй байна... /хх-ийн ... дугаар хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд: Үүнд:

3.1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

3.2. Согтуурал шалгасан тэмдэглэл болон Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 8, 9 дүгээр хуудас/,

3.3. Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагааны хуулбар, Хөндан овгийн Гомбын Даваадоржийн жолоочийн үнэмлэхний хуулбар, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 10, 11, 12 дугаар хуудас/,

3.4. Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, тус тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13, 14-15 дугаар хуудас/,

3.5. шинжилгээнд дээж болгон авсан тус бүрийг 240 гэж дугаарласан хоёр ширхэг гялгар ууттай хоёр ширхэг марлан боодолтой зүйлийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, уг тогтоолд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18, 19 дүгээр хуудас/,

3.6. Тээврийн хэрэгслээс шинжилгээнд зориулж дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 41 дүгээр хуудас/,

3.7. Г.Даваадоржийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Ц.Дорждагвын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Амбулаториор эмчлүүлэгсдийн картны хуулбар, эмнэлгийн магадлагааны хуулбар /хх-ийн 72, 73, 84, 85, 88-90, 91 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Г.Даваадорж нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны орой 23 цаг 40 минутын үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Сүмбэр гарден цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд Ц.Дорждагватай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодолдож, түүний бие махбодид хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд, дээд уруулд, доод уруулд өнгөц язрал, дээд уруулын дотор салстанд цус хуралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Ц.Дорждагва нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны орой 23 цаг 40 минутын үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Сүмбэр гарден цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд Г.Даваадоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодолдож, түүний бие махбодид тархи доргилт, хамрын нурууны зүүн талын зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон болох нь

хохирогч Ц.Дорждагвын ...хашааныхаа хаалгыг хаах гээд гэрээсээ гартал манай хашаанд байдаг төрсөн эгч Ц.Бямбацэцэгийн гэрт эрэгтэй хүн чанга чанга дуугараад байхаар нь би гэрт нь яваад ортол..., ...Даваадорж миний өөдөөс яасан бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би орой шөнө болчихсон байна хүн амьтан амраагаач чи гэж хэлэхэд миний амьдрал чамд хамаагүй шүү гэхээр нь би Даваадоржид чиний амьдарч байгаа чинь хаана байгаа юм бэ гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгтэл Даваадорж намайг чи яасан овоо бацаан бэ гараад уулзчихъя гэхээр нь би хамт гэрээс гарсан..., ...машиных нь түлхүүрийг авах гээд тонгойход миний уруул руу гараараа нэг удаа цохихоор нь түлхүүрийг нь аваад..., ...Даваадорж араас ирээд намайг заамдсан. Би зөрүүлээд заамдсан тэгтэл Даваадорж миний үснээс зулгаагаад миний хамар болон уруул руу хоёр удаа цохьсон. Тэгтэл миний хамарнаас цус гараад би нүүрээ дараад машины жолооч талын хаалга руу хараад налаад зогссон...,

хохирогч Г.Даваадоржийн ...Дорждагва миний хамар руу нэг удаа цохьсон. Тэгээд хамарнаас цус гарахаар нь би машинаа зогсоочихоод хамраа дарж жолооч талын хаалгаа нээгээд буух гэтэл Дорждагва бууж ирээд миний куртканы захнаас татаад миний гар руу зүүн гарын эрхий хуруу руу өшиглөсөн. Тэгээд бид хоёр хоорондоо барилцаж автал Дорждагва миний үснээс зулгааж доош нь дараад тонгойлгохоор нь би дээш өндийхдөө нүүр рүү нь мөргөсөн...,

гэрч Ц.Бямбацэцэгийн ...Даваадорж босож суучихаад намайг элдвээр хэлээд загнаад байхаар нь би гэрлээ асаагаад боссон. Тэгээд би Даваадоржид чи ярих юм байгаа бол маргааш эрүүл саруулдаа ярь, өдөр цайны цагаараа ирж уулз гэсэн чинь чанга чанга дуугараад намайг загнаад байхаар нь манай дүү нар сонсчих байх гэж бодоод Даваадоржийг аргадах маягтай байж байтал манай дүү Дорждагва гаднаас орж ирээд Даваадоржид орой шөнө болсон хойно хүн унтаж амраахгүй яах гээд байгаа юм бэ гэж хэлэхэд Даваадорж Дорждагвад танайхныг би мэднэ гээд агсрах шинжтэй болохоор нь би дүүгийн эхнэр Даваажаргалыг дуудах гээд гэрээсээ гарсан...,

гэрч Б.Болормаагийн ...Дээрх 2 хүн хоёулаа 3 дугаар бүлгийн цустай хүмүүс байсан. Дээрх хоёр хүний хэн нэг нь миний цусны бүлэг 2 байгаа юм 3 гээд бичээд гаргаад өгөөч гэж гуйгаагүй. Хэрэв надад ингэж ингэж хэлсэн бол би тийм зүйл хийхгүй. Би тангараг өргөсөн эмч хүн учраас ийм зүйл хийх хориотой... гэх мэдүүлгүүд

Шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 240, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 382, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2282, 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 353 тоот дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

 

Дүгнэвэл: Шүүх шүүгдэгч Г.Даваадорж, Ц.Дорждагва нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, тэднийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй үзэж байгаа хэдий ч хохирогч нар нь шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тухай шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Дорждагва, Г.Даваадорж нар удаа дараа мэдүүлсэн, эвлэрсэн талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Г.Даваадорж, Ц.Дорждагва нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.Даваадорж, Ц.Дорждагва нар цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Ц.Дорждагва, Г.Даваадорж нар шүүгдэгч Г.Даваадорж, Ц.Дорждагва нартай сайн дураараа эвлэрсэнийг,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тус бүр 240 гэсэн бичиглэл бүхий 4.8х6.8см хэмжээтэй 2 ширхэг гялгар ууттай, цагаан өнгийн 2 ширхэг марлыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц устгахыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2., 283.,

284., 286., 290 дүгээр зүйлийн 290.3., 295-297., 298., 299 дүгээр

зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөндан овгийн Гомбын Даваадорж, Харчин овгийн Цэвэлсүрэнгийн Дорждагва нарыг тус бүр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Хөндан овгийн Гомбын Даваадорж, Харчин овгийн Цэвэлсүрэнгийн Дорждагва нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Хөндан овгийн Гомбын Даваадорж, Харчин овгийн Цэвэлсүрэнгийн Дорждагва нар цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Ц.Дорждагва, Г.Даваадорж нар шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэнийг, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тус бүр 240 гэсэн бичиглэл бүхий 4.8х6.8см хэмжээтэй 2 ширхэг гялгар ууттай, цагаан өнгийн 2 ширхэг марлыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц устгасугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Хөндан овгийн Гомбын Даваадорж, Харчин овгийн Цэвэлсүрэнгийн Дорждагва нарт тус бүр урьд таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН