Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0465

 

           

 

 

2022             06           15                                    128/ШШ2022/0465   

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд цахимаар хийсэн хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч:  Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Э***

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З****

 

Прокурорын дүгнэлт: Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З**** ын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0089*** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлттэй маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Э*** , хариуцагч Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З**** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Э*** нь  Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З**** ын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0089*** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 10 дугаартай дүгнэлт гаргасан.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Гаалийн ерөнхий газрын Зөрчлийн хэлтэст иргэн Г.М*** 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “... 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Б*** Улсаас орж ирсэн LZBTX9ABM11*** арлын дугаартай, 150СС мотортой Саню үйлдвэрийн мопедыг хувь хүнээс худалдан авсан. Уг мопед нь Гаалийн байгууллагаар мэдүүлээгүй байсан ба Улсын авто тээврийн газраас мопеддоо бичиг баримт авах боломжгүй байгаа гаалийн нөхөн бүрдүүлэлт хийж өгнө үү” гэсэн өргөдлийг гаргажээ.

2.2. Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З**** дээрх үйлдсэн зөрчлөө сайн дураар илчилсэн мэдээллийг хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, 0089*** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21.1.1 дэх хэсэгт заасны дагуу Г.М*** д нөхөн татварын 50 хувиар торгох шийтгэл ногдуулжээ.

2.3. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Э*** дээрх Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн ГЕГ-05 дугаартай материалыг хянаад, Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй  болгуулахаар 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 10 дугаар дүгнэлтийг бичиж шүүхэд ирүүлжээ.

2.4.  Тус шүүх Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Э*** ийн “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З**** ын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0089*** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” прокурорын дүгнэлтийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З**** од   холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

            3. Прокурор шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн Г.М*** нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Гаалийн ерөнхий газарт “... 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Б*** Улсаас орж ирсэн  LZBTX9ABM11*** арлын дугаартай, 150СС мотортой Саню үйлдвэрийн мопедыг хувь хүнээс худалдан авсан. Уг мопед нь Гаалийн байгууллагаар мэдүүлээгүй байсан ба Улсын авто тээврийн газраас мопеддоо бичиг баримт авах боломжгүй байгаа гаалийн нөхөн бүрдүүлэлт хийж өгнө үү..." гэх хүсэлт гаргасныг гаалийн улсын байцаагч Ө.З**** хүлээн авч нөхөн бүрдүүлэлтийг хийсэн байх боловч Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан "гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичиж татвараас зайлсхийсэн болон зайлсхийхийг завдсан" гэх зөрчлөөр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Учир нь Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-т "гаалийн мэдүүлэг” гэж мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах мэдээлэл агуулсан бичиг баримтыг; 3.1.8-т "мэдүүлэгч" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг; 3.1.19-т "гаалийн харилцаанд оролцогч" гэж гаалийн байгууллага болон мэдүүлэгч, гаалийн зуучлагч, тээвэрлэгч, гаалийн түр агуулахын болон баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч, банк, даатгалын  байгууллагыг хэлнэ гэж тодорхойлсон ба мөн хуулийн 57.2 дугаар зүйлд мэдүүлэгч дараах үүрэг хүлээнэ: 57.2.1-т гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах гэж тус тус заажээ.

Мөн хуулийн 2931.1-д Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс сагаар зайлсхийсэн, зугтсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан ба Зөрлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гаалийн болон бусад татвар татвар төлөхөөс зайлсхийсэн дээрх үйлдлүүдэд татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулийн шийтгэл оногдуулахаар заасан.

Гэтэл гаалийн хилээр огт бүрдүүлэлт хийгдээгүй бараанд нөхөн бүрдүүлэлт хийх хүсэлт гаргасан гаалийн харилцаанд оролцогч биш мэдүүлэгч биш Г.М*** ыг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1. хэсэгт заасан "гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхиж, татвараас зайлсхийсэн Зөрчлийн холбогдогч гэж шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйл "Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ." гэх заалттай нийцээгүй, холбогдогчийг буруу тогтоож шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тоoцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга тогтолцоог бэхжүүлэхэд оршдог бол Гаалийн тухай хууль нь Монгол Улсын гаалийн  хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх, гаалийн хяналт хэрэгжүүлэх журам, гаалийн бүрдүүлэлтийн горим, нөхцөл, шаардлага тогтоох, гаалийн байгууллагын тогтолцоо, гаалийн байгууллага, албан тушаалтны эрх, үүргийг тодорхойлох, тэдгээрийн шийдвэрт иргэнээс гомдол гаргах, түүнийг  гаалийн байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршдог байна.

Г.М*** ын гаалийн хилээр нэвтрүүлсэн бараанд нөхөн бүрдүүлэлт хийхээр гаргасан хүсэлт нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжгүй, харин Гаалийн тухай хуулийн 249.3-т заасан "Бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийсэн гаалийн албан тушаалтан нь баримтаар нотлогдсон зөрчилд дүгнэлт гаргаж төлбөрийн акт тогтоох бөгөөд энэ тохиолдолд гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж, гаалийн Бүрдүүлэлт хийлгэж болно.", Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 134 дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам"-ийн 6.2.1-т заасан "хууль сахилтын түвшинд хийсэн өөрийн үнэлэлт дүгнэлтийн үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллага сайн дураар гаалийн байгууллагад нөхөн бүрдүүлэлт хийлгэх хүсэлт гаргасан тохиолдолд нөхөн бичиж болно." гэж заасны дагуу Гаалийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар зохицуулагдах харилцаа байна.

Иймд Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З**** ын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Г.М*** д 0089*** дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шийтгэл оногдуулсан шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан "Зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж хохирлын хэр хэмжээнд тохирсон байна" гэх шударга ёсны зарчим, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан.

“Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй" гэх хууль ёсны зарчимд нийцэхгүй үндэслэлгүй байх тул хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив. гэв.

6. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн Ганболд овогтой Мөнхзул нь гаалийн хилээр нэвтрүүлсэн мопедэд нөхөн бүрдүүлэлт хийх хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу мопедыг шалгахад гаалийн бүрдүүлэлт хийхгүйгээр гаалийн хилээр нэвтрүүлсэн болох нь тогтоогдсон. Хүсэлт гаргахдаа тухайн мопедыг Хятад улсын иргэнээс худалдаж авсан гэсэн өргөдлийн хамт гаргасан. Гаалийн харилцаанд оролцогч гэж Гаалийн тухай хуульд гаалийн байгууллага болон мэдүүлэгч, гаалийн зуучлагч, тээвэрлэгч, гаалийн түр агуулахын болон баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч, банк, даатгалын байгууллагыг хэлнэ гэж заасан. Г.М*** нь тухайн барааг гаалийн хилээр нэвтрүүлээгүй гэж тайлбарлаж байсан ч Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 2-д тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Шинээр оруулж ирсэн бараа нь Зөрчлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ. Иргэн, аж ахуйн нэгж тухайн барааг гаалийн хилээр барааг нэвтрүүлээгүй, гаалийн тээвэр жуулчлагч гаалийн хилээр нэвтрүүлсэн гэж тайлбарладаг. Дээрх хууль, тогтоомжийг тайлбарлаад шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул торгууль шийтгэлийг ногдуулсан гэж тайлбарласан. Үүний дараагаар Г.М*** нь хэргээ хүлээн зөвшөөрсөн. Хэргээ хүлээн зөвшөөрсөн баримт нь хавтаст хэргийн 2 дахь хуудаст авагдсан. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаа хийгдсэн тэмдэглэл байна. Үйлдсэн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн баримт хэрэгт авагдсан. Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөрчил үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх үндэслэл байсан тул 242,714 төгрөгийн нөхөн татвар, 128,859 төгрөгийн торгууль ногдуулж барагдуулсан. Г.М*** нь хуульд заасан мэдүүлэгчийн үүргээ биелүүлсэн. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд холбогдох эрх үүргийг танилцуулан тэмдэглэл хөтлөн сонсох ажиллагаа хийсэн.гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд прокурор, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Прокурор “...гаалийн хилээр огт бүрдүүлэлт хийгдээгүй бараанд нөхөн бүрдүүлэлт хийх хүсэлт гаргасан гаалийн харилцаанд оролцогч биш мэдүүлэгч биш Г.М*** ыг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1. хэсэгт заасан "гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхиж, татвараас зайлсхийсэн Зөрчлийн холбогдогч гэж шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйл "Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ." гэх заалттай нийцээгүй, холбогдогчийг буруу тогтоож шийтгэл оногдуулсан ... Г.М*** ын гаалийн хилээр нэвтрүүлсэн бараанд нөхөн бүрдүүлэлт хийхээр гаргасан хүсэлт нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжгүй, харин Гаалийн тухай хуулийн 249.3-т заасан "Бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийсэн гаалийн албан тушаалтан нь баримтаар нотлогдсон зөрчилд дүгнэлт гаргаж төлбөрийн акт тогтоох бөгөөд энэ тохиолдолд гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж, гаалийн Бүрдүүлэлт хийлгэж болно.", Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 134 дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам"-ийн 6.2.1-т заасан "хууль сахилтын түвшинд хийсэн өөрийн үнэлэлт дүгнэлтийн үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллага сайн дураар гаалийн байгууллагад нөхөн бүрдүүлэлт хийлгэх хүсэлт гаргасан тохиолдолд нөхөн бичиж болно." гэж заасны дагуу Гаалийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар зохицуулагдах” гэж, хариуцагчаас “...Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөрчил үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх үндэслэл байсан тул 242,714 төгрөгийн нөхөн татвар, 128,859 төгрөгийн торгууль ногдуулж барагдуулсан ...” гэж тус тус маргасан.

3. Иргэн Г.М*** нь 2021 оны 10  дугаар сарын 13-ны өдөр Гаалийн ерөнхий газрын зөрчлийн хэлтэст “Г*** овогтой М***  миний бие нь 2021.03.10-нд Б***-с орж ирсэн LZBTX9AB8M1*** арлын дугаартай, 150СС мотортой Саню үйлдвэрийн топедыг хувь хүнээс худалдаж авсан. Уг мопед нь Гаалийн байгууллагаар мэдүүлээгүй байсан ба Улсын авто тээврийн газраас мопеддоо бичиг баримт авах боломжгүй байгаа тул гаалийн нөхөн бүрдүүлэлт хийж өгнө үү” гэх агуулга бүхий өргөдлийг гаргажээ.

4. Хариуцагч Гаалийн ерөнхий газрын дэргэдэх бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З**** 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

5. Зөрчилд холбогдогч гэх Г.М*** нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор өгсөн тайлбартаа “... Асуулт:Та болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярина уу?, Хариулт: Б***-аас 2021 оны Замын-Үүдээр орж ирсэн. Үл таних эмэгтэйгээс худалдаж авсан. Гэвч гаалийн бүрдүүлэлт хийгээгүй байсан тул авто тээврийн газраас дугаар авах боломжгүй болсон. Иймд гаалийн бүрдүүлэлт хийлгэх хүсэлт гаргасан., Асуулт: Та энэ үйлдлээ зөрчил гэж үзэж байна уу?, Хариулт:Тиймээ.тийм учраас гаалийн бүрдүүлэлт хийлгэх хүсэлт гаргасан., Асуулт: Цаашид уг зөрчлийг давтан гаргахгүй байх боломж байгаа юу?, Хариулт: Бүрэн боломжтой. Зөрчил давтан гаргахгүй байх боломжтой. ...” гэжээ.

6. Маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын дэргэдэх бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З**** ын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0089*** дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Г.М*** ыг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн гэж үзэж, 242,717 төгрөгийн нөхөн татвар, 124,859 төгрөгийн торгууль оногдуулсан байна.

7. Зөрчилд холбогдогч иргэн Г.М*** нь дээрх маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан 124,859 төгрөгийн торгуулийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төлж барагдуулсан байна.

8. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.”, 11.21 дүгээр зүйл.“Гаалийн тухай хууль зөрчих”, 1. “Гаалийн тухай хууль зөрчиж:”, 1.1.“гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн;”, 1.5.“... бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж тус тус заажээ.

9. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн тохиолдолд татварыг нөхөн төлүүлж, холбогдогчийг татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай байна.

10. Гаалийн тухай хуулийн дугаар зүйлийн 3.1.8. “мэдүүлэгч” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг;”, 3.1.19.“ “гаалийн харилцаанд оролцогч” гэж гаалийн байгууллага болон мэдүүлэгч, гаалийн зуучлагч, тээвэрлэгч, гаалийн түр агуулахын болон баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч, банк, даатгалын байгууллагыг.” гэж заажээ.

11. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл гаалийн хилээр бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа этгээдийг гаалийн мэдүүлэгч гэж  ойлгохоор байх бөгөөд маргаан бүхий тохиолдолд Б***-д үйлдвэрлэгдсэн LZBTX9AB8M1.... арлын дугаар бүхий Саню үйлдвэрийн мопедыг анх монгол улсын хилээр оруулж ирсэн иргэн, хуулийн этгээд нь тодорхойгүй, зөрчилд холбогдогч Г.М*** нь тухайн мопетыг хилээр гаалийн байгууллагад мэдүүлэлгүйгээр оруулж ирсэн зөрчилд хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй талаар хүсэл зоригоо илэрхийлж, гаалийн нөхөн бүрдүүлэлт хийх талаар хүсэлт гаргасан байхад зөрчилд холбогдогчийг гаалийн мэдүүлэгч гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

12. Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, Б***-д үйлдвэрлэгдсэн LZBTX9AB8M1.... арлын дугаар бүхий Саню үйлдвэрийн мопед нь Монгол улсын хилээр гаалийн бүрдүүлэлт хийдэлгүйгээр орж ирсэн байх бөгөөд түүнд гаалийн нөхөн бүрдүүлэлт хийлгэхээр гаргасан иргэн Г.М*** өнзулын хүсэлтийг үндэслэн түүнд хариуцлага хүлээлгэж, нөхөн татвар оногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байх тул “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З**** ын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0089*** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Э*** ийн дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 11.21 дүгээр зүйлийн 1.1, 1.5, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Э*** ийн Гаалийн ерөнхий газрын дэргэдэх бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З**** од холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З**** ын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0089*** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ГАНБАТ