Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/136

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0118/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418000000083 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *******,******* тоотод оршин суух хаягтай, урьд

 

Дархан хотын Ардын 1 дүгээр шүүхийн 1980 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 33 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109б-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж эдлээгүй үлдсэн 1 жил, 2 сар, 4 хоногийн хорих ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөсөн,

 

Дархан хотын Ардын 1 дүгээр шүүхийн 1982 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109б-д зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, 1986 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаартай магадлалаар эдлээгүй үлдсэн 6 сар, 26 хоногийн хорих ялаас хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан,

 

Дархан хотын Ардын 2 дугаар шүүхийн 1986 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 163 дугаар зүйлийн 163б-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Өвөрхангай аймгийн шүүхийн 1988 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жил, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 6 сар, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулж, нийт эдлэх ялыг 6 жилээр тогтоон, 1986 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаартай тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар, 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэсэн,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1995 оны 09 дүгээр сарын 14- ний өдрийн 293 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, нийт 4 жилийн хорих ялаар,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 384 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулан, 1995 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 293 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоосон, 1999 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 469 дугаартай захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил, 6 сар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил, 1 сарын хорих ял, нийт 10 жил 6 сарын хорих ялаар,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны 2021/ШЦТ/219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэснийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй гэж өөрчлөн, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж шийдвэрлэсэн,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 14 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил, 03 сар, 25 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон, Боржигин овогт Цэрэндоржийн ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

                                                                                                         

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 13 цаг 30 минутын орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, “Дархан” захын бөс барааны 3 тоот лангуунаас иргэн хар өнгийн куртка, Самсунг загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 730,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн нөхөр Хишигтийн хамт Дархан захын торго бөс барааны 3 тоот лангуун дээр дээл өмсөж үзэх гээд өөрийн курткээ лангуун дээр тавьсан байсан чинь куртка гар утас алга болсон. 2023 онд Дархан захаас 100,000 төгрөгөөр худалдан авч байсан хар өнгийн ямар нэгэн бичиглэлгүй эмэгтэй хүний куртка, 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан захын хажуу талын мобикомоос 750,000 төгрөгөөр худалдан авч байсан улаан ягаан өнгийн Самсунг А-14 загварын гар утас алдсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би ******* гэх хүнийг зүс танина. 2023 оны намар хадлан тэжээл бэлдэх үеэр ******* надтай хамт миний багын найз ******* хөдөө гэрт очиж хадлан бэлдэж байгаад хоёр хоноод буцаад Дархан-Уул аймаг руу шүүх дээр сар болгон бүртгүүлдэг гэж хэлээд яваад өгсөн. Тэрнээс хойш би *******тай таараагүй байж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 15 цагийн үед над дээр ирээд надад мөнгөний хэрэг гараад байна, чи гар утас авах уу, би гар утсаар зармаар байна, ганц нэг шил архи уумаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би за ямар утас байгаа юм үзье гэсэн чинь надад улаан өнгийн хавтастай Самсунг маркийн гар утас өгсөн. Тэгэхээр нь *******аас энэ хэний гар утас юм гэсэн чинь миний гар утас, найз нь жаахан уучхаад явж байна, гайгүй хямд авчих гэхээр нь би хэдэн төгрөгөөр зарах талаар нь асуухад надад 80,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Би *******д 80,000 төгрөг тоолж өгөөд тухайн гар утсыг аваад өөрийн******* дугаарын сим картыг хийгээд өөрөө ашиглаж байсан юм. *******ын надад зарсан улаан өнгийн хавтастай Самсунг маркийн гар утсыг би өөрөө ашиглаж байгаад цагаан сарын дараа айлд архи ууж байгаад гараад гэр рүүгээ явж байхдаа тасраад гээгдүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8/,

 

Сэжигтэн *******ын “...Би тухайн үед архи уусан болохоор өөрийгөө юу хийж явсан гэдгээ санахгүй байна. Ямартаа ч би тэр бичлэг дээр байгаа хүнийг өөрийгөө гэж таньж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12/,

 

“Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 730,000 төгрөг байна” гэх хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт /хавтаст хэргийн 17-18/,

 

Камерыг дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 24-26/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч нь шунахайн сэдлээр, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь хохирол төлбөр төлөхөөр завсарлага авсан боловч завсарлага авсан хугацаанд хохирогч олгох 730,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч *******аас 730,000 төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 1*******,, тоотод оршин суух /РД:/-д олгох нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч ******* нь үйлдсэн хэргийн шинж чанар, гэмт хэргйн улмаас учирсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн удаа дараа ял шийтгүүлж байсан хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны 2021/ШЦТ/219 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэснийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаартай магадлалаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй гэж өөрчлөн, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж шийдвэрлэжээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 14 дугаартай захирамжаар шүүгдэгч *******ыг эдлээгүй үлдсэн 01 жил, 03 сар, 25 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тавихаар тогтоосон байх бөгөөд уг хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны 2021/ШЦТ/219 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил, 03 сар, 25 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 01 /нэг/ сар, 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *******ын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 6 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хорих ялын 6 хоногоор тооцон эдлэх ялаас нь хасах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгч *******д урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Боржигин овогт Цэрэндоржийн *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 10 /арван/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******д Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны 2021/ШЦТ/219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил, 03 сар, 25 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 01 /нэг/ сар, 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 2 /хоёр/ жил, 01 /нэг/ сар, 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр  сарын 01-ний өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 6 хоногийг хорих ялын 6 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дүгээр зүйлийн 510.1 хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 730,000 төгрөг гаргуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 1*******,, тоотод оршин суух /РД:/-д олгосугай.

 

7. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Г.ГЭРЭЛТ-ОД