Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0444

 

 

 

 

 

     2022            06           08                                   128/ШШ2022/0444

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд цахимаар хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Д***” ХХК 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*** ,

Хариуцагч: Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Б.М***  , Ж.Т***

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ” Д*** ХХК-ийн хүсэлтийн тухай” 05*** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн  №НА-3521000*** дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-д гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхийг даалгах шаардлага бүхий татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М***  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О*** нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д*** ” ХХК нь Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ” Д*** ХХК-ийн хүсэлтийн тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн  №НА-3521000*** дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-д гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхийг даалгах шаардлагаар маргаж байна.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Э*** , Ц.Ц****** нар нь “Д*** ” ХХК-ийн 2010-2014 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт, шалгалт хийж улмаар 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №НА-3521000*** дугаар “Нөхөн ногдуулалтын акт"-ыг тавьжээ.

2.2. Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Э*** , Ц.Ц****** нар 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №НА-3521000*** дугаар “Нөхөн ногдуулалтын акт"-ыг “Д*** ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г*** ***-д танилцуулан, гардуулсан,

2.3.  Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд “Д*** ” ХХК-аас 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 001/001*** дүгээр албан бичгээр №НА-3521000*** дугаар “Нөхөн ногдуулалтын акт"-тай холбоотой гомдол гаргасан,

2.4. Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22/16***  дугаар албан бичгээр гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж гомдлыг буцааж шийдвэрлэсэн,

2.5. “Д*** ” ХХК нь дээрх акттай холбоотой гомдол гаргах хугацаа сэргээлгэхээр  2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 001/00***  дугаар албан бичгээр Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд ханджээ.

2.6. Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл маргаан бүхий 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн  05 дугаар тогтоолоор “Д*** ” ХХК-ийн  татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №НА-3521000*** дугаар нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрлэж, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Д*** ” ХХК-д уг  тогтоолыг хүргүүлсэн.

2.7. Тус шүүх “Д*** ” ХХК-аас Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан “Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн  05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

3.1. Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч нар нь нөхөн ногдуулалтын акт  үйлдэж компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Чойжилсүрэн овогтой Гэрлээд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гардуулсан байдаг.

 

Компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г*** *** нь биеийн эрүүл мэнд шалтгаалж татварын нөхөн ногдуулалтын акттай холбоотой асуудлаар гомдол хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд буюу хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлага үүсэж хэвтэн эмчлүүлсэн, мөн хөдөлмөрийн чадвар 50 хувиар алдаж ажил хөдөлмөр хэвийн хийх боломжгүй болсон юм.

Энэ талаарх холбогдох баримт, хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтуудаа маргаан таслах зөвлөлд гарган өгч тайлбарласаар байтал Ч.Г*** *** биш компани гомдол гаргах боломжтой байсан мэтээр тайлбарлаж гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлтийг хүлээн авахаас шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь хүндэтгэн үзэх шалтгааныг Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заагаагүй харин Татварын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “...6.1.41.б.эмч, эмнэлгийн байгууллагын магадалгаагаар энэ хуулийн 6.1.41.а-д заасны дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнийг асарсан.” гэж заасны дагуу Ч.Г*** ***  нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаа нь тухайн акттай холбоотой асуудлаар гомдол гаргах хуульд заасан хугацаанд хамаарч байгаа юм.

Гэтэл хамааралгүй мэтээр татварын хэлтэс, татварын байцаагч нарт байдлаар тайлбарлаж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бодит байдалд нийцэхгүй гэж үзнэ. гэв.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээж авсан тохиолдолд гомдлыг хэлэлцэх боломжтой. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-д итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талаар тайлбарласан. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д эрх хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан төлөөлүүлэх эрхтэй гэж заасан ч татвар төлөгчийн энэ эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Учир нь Татварын маргаан таслах зөвлөлийн татварын байцаагч нөхөн ногдуулалтын акт тогтоож болно харин актаа компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан байдаг. Маргаан үүсээд гомдол хүсэлт гаргах тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөөлөх эрхгүй байсан гэдэг тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн зүгээс маргааны гол асуудал нь төлөөлөх эрхгүй этгээдэд нөхөн ногдуулалтын акт гардуулсан тул эрхгүй этгээдэд акт гардуулсантай холбоотой үүссэн нөхцөл байдлыг залруулах шаардлагатай гэж үзэж байна. Татвар төлөгчийн актад дурдагдсан этгээд Ц.Д***  гүйцэтгэх захиралд актыг гардуулж үүссэн нөхцөл байдлыг залруулах ёстой.

 

Маргаан таслах зөвлөл хугацаа сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ Ч.Г*** ***  гэдэг хүнд итгэмжлэл олгож гарын үсэг зурсан Ц.Ж н нь Д ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан биш тул Ч.Г*** ***  г хууль ёсны төлөөлөгч гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г*** ***  эрүүл мэндийн шалтгааны улмаас хугацаа сунгуулах хүсэлтээ хугацаандаа гаргаагүй, ярилцлагын тэмдэглэл зэргийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан гэж үзэж байгаа бол өмнө нь хийсэн бүх ажиллагааг шинэчлэн зөвтгөх шаардлагатай. гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: "Д*** " ХХК нь Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн НА-3521000012**** дугаартай нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийг эс зөвшөөрч гомдол гаргасан.

 

Дээрх гомдолд Нийслэлийн татварын газрын Маргаан таслах зөвлөлөөс 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22/16***  тоот албан бичгээр Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй бол нөхөн ногдуулалтын актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 46.1-д заасан Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно.” гэж заасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор эрхээ эдлэх бүрэн боломжтой байжээ. Иймд маргаан таслах зөвлөлийн ажиллах Журмын 4.4.2, 4.6.3 дахь заалтыг тус тус үндэслэн Танай гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй тул үүгээр буцааж байна гэж хариу хүргүүлсэн.

 

Татвар төлөгч 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн гомдолдоо: Хууль ёсны төлөөлөгч Ч.Г*** *** биеийн эрүүл мэндээс шалтгаалж дээр дурдсан татварын актад гомдол гаргах боломжит хугацаа хэтэрсэн. Иймд татварын актад гомдол гаргах хугацааг сэргээж, манай компанийн гомдлыг татварын маргаан таслах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл хэлэлцээд 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн 05*** дугаар тогтоол гаргасан.

 

Нэг. “Д*** ” ХХК-ийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээх хүсэлтийг шийдвэрлэсэн тухайд,

-“Д*** ” ХХК-иас гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтэд хавсарган ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст Хаяглагдсан 001/037 тоот тус компанийг төлөөлж 2014 оны 350000170 тоот болон 2016 оны 350000175 тоот татварын дүгнэлттэй холбоотой хоёр материал дээр төлөөлөн ажиллах төлөвлөгөөгөөр Ч.Г*** ***  г томилсон итгэмжлэлд захирал Ц.Д*** гарын үсэг зурсан. Харин Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст хяналт шалгалтын явцад буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн 001/037***  дугаар итгэмжлэлд захирал Ц.Ж***  н гарын үсэг зурсан байх бөгөөд дээрх итгэмжлэлүүдийн огноо, дугаар ижил боловч итгэмжлэл олгосон эрх бүхий албан тушаалтан өөр байгааг дурдах нь зүйтэй.

“Д*** ” ХХК нь 1 гишүүнтэй итгэмжлэлгүйгээр төлөөх эрх бүхий этгээд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс Ц.Д***  /... / болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын http://opendata.burtgel.gov.mn/ нээлттэй мэдээллийн сангийн хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл, татварын удирдлагын нэгдсэн системийн хуулийн этгээдийн мэдээлэлд тус тус хадгалагдсан байна. Өөрөөр хэлбэл Ц.Ж**** н нь “Д*** ” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан биш тул 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэлээр Ч.Г*** ***- г хууль ёсны төлөөлөгч гэж үзэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.

 

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т "Бичгээр олгосон итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байвал зохино", 64.2.1-т "итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байх" гэж тодорхойлсон. Дээрхээс дүгнэхэд Ч.Г*** ***- д олгосон итгэмжлэл нь хуулийн шаардлагыг хангаагүй, хүсэлтэд хавсарган ирүүлсэн итгэмжлэл нь хяналт шалгалтын үед авагдсан итгэмжлэл бус сүүлд ирүүлсэн байх тул Ч.Г*** ***- г хууль ёсны төлөөлөгч гэж үзэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн байна.

Хоёр. “Д*** ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн тухайд,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр зохицуулсан.

Гэтэл нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй тогтоол нь захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан "тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд бий болгосон захиргааны акт биш, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлтийг шийдвэрлэсэн тогтоол байх тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий хуульд зааснаар гомдлыг 30 хоногийн дотор гарган шийдвэрлүүлэх ёстой. Нэхэмжлэгч компани гомдлыг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн аваад 2022 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр гардан авч 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гомдлоо манай байгууллагад гаргаад 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тогтоол гаргасан. Төлөөлөх эрхгүй этгээдэд тогтоолыг гардуулсан гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбарт нөхөн ногдуулалтын актад гомдол гаргасан хүн нь Ч.Г*** *** , маргаан таслах зөвлөлийн тогтоолд маргаж байгаа этгээд нь мөн Ч.Г*** *** гэдэг хүн. Зөвхөн Маргаан таслал зөвлөлөөс итгэмжлэлгүй этгээд төлөөлсөн гэдэг үндэслэлээр хугацаа сунгахаас татгалзсан зүйл байхгүй. Татварын ерөнхий хуульд заасан 30 хоногийн хугацаа хэтрүүлсэн гэдэг үндэслэлээр хугацаа сунгахаас татгалзсан. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нар итгэмжлэлгүй этгээдэд гардуулсан байна гэдэг үндэслэлийг тогтоолд тусган Ч.Г*** *** гэдэг итгэмжлэгдсэн төлөөлөгчид та хуульд заасан 30 хоногийн хугацаанд гомдол гаргаагүй тул тогтоол гаргасан гэдэг тайлбарыг хүргүүлсэн. Гомдол хүлээж авах хайрцгийг хэзээ нээж гомдлыг шийдвэрлэдэг эсэх нь тодорхойгүй гэдэг тайлбарт төрийн байгууллага цар тахлын үед ажиллаж байсан тул гомдлыг даргын туслах хайрцгийг 2 цаг тутамд шалган өргөдөл, гомдлыг хүлээж авч бүртгэл хийдэг байсан.. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч  нь “... Маргаан таслах зөвлөл хугацаа сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ Ч.Г*** *** гэдэг хүнд итгэмжлэл олгож гарын үсэг зурсан Ц.Ж*** н нь “Д*** ” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан биш тул Ч.Г*** г хууль ёсны төлөөлөгч гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г*** эрүүл мэндийн шалтгааны улмаас хугацаа сунгуулах хүсэлтээ хугацаандаа гаргаагүй, ярилцлагын тэмдэглэл зэргийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан гэж үзэж байгаа бол өмнө нь хийсэн бүх ажиллагааг шинэчлэн зөвтгөх шаардлагатай...” гэж, хариуцагчаас “... Маргаан таслал зөвлөлөөс итгэмжлэлгүй этгээд төлөөлсөн гэдэг үндэслэлээр хугацаа сунгахаас татгалзсан зүйл байхгүй. Татварын ерөнхий хуульд заасан 30 хоногийн хугацаа хэтрүүлсэн гэдэг үндэслэлээр хугацаа сунгахаас татгалзсан. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нар итгэмжлэлгүй этгээдэд гардуулсан байна гэдэг үндэслэлийг тогтоолд тусган Ч.Г*** гэдэг итгэмжлэгдсэн төлөөлөгчид та хуульд заасан 30 хоногийн хугацаанд гомдол гаргаагүй тул тогтоол гаргасан гэдэг тайлбарыг хүргүүлсэн... ”  гэж тус тус маргажээ.

3. Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Э*** , Ц.Ц****** нар нь “Д*** ” ХХК-ийн 2010-2014 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт, шалгалт хийж улмаар 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА-3521000*** дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг үйлджээ.

4. Уг нөхөн ногдуулалтын акт гаргах ажиллагаанд нэхэмжлэгч “Д*** ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 001/037 дугаар албан бичгээр захирал гэх Ц.Ж***-ийн олгосон итгэмжлэлээр Ч.Г*** г оролцуулж, Ч.Г*** г тус компанийн захирал гэж үзэж зөрчилтэй холбоотой асуудлаар ярилцлага авч, тэмдэглэл үйлдэж, “Нөхөн ногдуулалтын акт”-ыг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ч.Г*** д танилцуулж, гардуулсан байна.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Д*** ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ц.Д гэх иргэн байна.

6. Нэхэмжлэгч “Д*** ” ХХК-ийн захирал Ц.Д*** нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Гомдол гаргах тухай” 001/001 дүгээр албан бичгээр хариуцагч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн хяналт, шалгалт тасгийн татварын улсын байцаагч Л.Э*** , Ц.Ц****** нарын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №НА-3521000*** дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

7. Нэхэмжлэгчийн дээрх гомдлыг хариуцагч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Гомдол буцаах тухай” 22/16 дугаар албан бичгээр гомдлыг буцааж шийдвэрлэсэн байна.

Уг албан бичигт, “...Татварын улсын байцаагчийн 2021 оны НА-3521000012*** дугаар нөхөн ногдуулалтын актыг 2021  оны 12 дугаар сарын 15-ны өдөр гардан авсан нь татварын улсын байцаагчийн акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.

Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Татвар төлөгч, эсхүл түүний эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх татварын актыг гардаж авснаас хойш энэ хуулийн 43.1, 72.4-т заасан хугацаанд харьяалах Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй.”, 47.3 “Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргахдаа уг актаар нөхөн ногдуулсан татварын хүлээн зөвшөөрөөгүй дүнгийн 10 хувийг урьдчилан төлөх ба уг төлөх дүн нь 100 сая төгрөгөөс хэтрэхгүй байна.” гэж заасан. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй бол нөхөн ногдуулалтын актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 46.1-д заасан Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно.” гэж заасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор эрхээ эдлэх бүрэн боломжтой байжээ.

Иймд Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 4.4.2, 4.6.3 дахь заалтыг тус тус үндэслэн Танай гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй тул үүгээр буцааж байна.” гэжээ.

8. Мөн нэхэмжлэгч “Д*** ” ХХК-ийн захирал Ц.Д*** нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай” 001/002 дугаар албан бичгээр хариуцагчид “Уг актыг хүлээн авсан хууль ёсны төлөөлөгч Ч.Г*** нь биеийн эрүүл мэндийн байдал илтэд дордож улмаар биеийн тал хэсэг мэдээгүй болсны улмаас 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 11-ний хооронд эмнэлэгт яаралтай хэвтэн эмчлүүлсэн болно. ... Ч.Г*** гийн биеийн эрүүл мэндээс шалтгаалж дээр дурдсан татварын актад гомдол гаргах боломжит хугацаа хэтэрсэн талаар Татварын маргаан таслах зөвлөлөөс мэдэгдсэн, мөн гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтээ ирүүлэхийг зөвлөсний дагуу үүгээр хандаж байна. Иймд татварын актад гомдол гаргах хугацааг сэргээж, манай компанийн гомдлыг татварын маргаан таслах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж өгнө үү.” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргажээ.

9. Нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хариуцагч нь маргаан бүхий 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “ “Д*** ” ХХК-ийн хүсэлтийн тухай” 05 дугаар тогтоолоор хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Уг тогтоолд, “... Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 001/037 тоот итгэмжлэлээр тус компанийг төлөөлж Ч.Г*** нь 2014 оны 3500001*** тоот болон 2016 оны 3500001***тоот татварын дүгнэлттэй холбоотой хоёр материал дээр төлөөлөн ажиллах тул итгэмжлэл олгож байна. Итгэмжлэлийн хугацаа 3 жил. Захирал Ц.Ж*** н гэжээ. Дээрх итгэмжлэлийн дагуу хууль ёсны төлөөлөгч Ч.Г*** нь эрүүл мэндийн шалтгаанаар 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд эмнэлэгт эмчлүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны магадалгаа, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1728147 дугаартай Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны эмнэлгийн хуудсыг ирүүлсэн байна.

 

“Д*** ” ХХК нь 1 гишүүнтэй итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс Ц.Д*** /... болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын http://oprendata.burtgel.gov.mn/ нээлттэй мэдээллийн сангийн хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл, татварын удирдлагын нэгдсэн системийн хуулийн этгээдийн мэдээлэлд тус тус хадгалагдсан байна. Өөрөөр хэлбэл Ц.Ж***н нь “Д*** ” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан биш тул 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэлээр Ч.Г*** г хууль ёсны төлөөлөгч гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хүсэлт гаргагч “Д*** ” ХХК-иас гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтэд хавсарган ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст хаяглагдсан 001/037 тоот тус компанийг төлөөлж 2014 оны 35000017*** тоот болон 2016 оны 3500001*** тоот татварын дүгнэлттэй холбоотой хоёр материал дээр төлөөлөн ажиллах төлөөлөгчөөр Ч.Г*** г томилсон итгэмжлэлд захирал Ц.Д*** гарын үсэг зурсан, Харин Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст хяналт шалгалтын явцад буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн 001/037 дугаар итгэмжлэлд захирал Ц.Ж*** н гарын үсэг зурсан байх бөгөөд дээрх итгэмжлэлүүдийн огноо, дугаар ижил боловч итгэмжлэл олгосон эрх бүхий албан тушаалтан өөр байгааг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т “Бичгээр олгосон итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байвал зохино.”, 64.2.1-т “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын зурж, тамга тэмдэг дарсан байх” гэж тодорхойлсон. Дээрхээс дүгнэхэд Ч.Г*** д олгосон итгэмжлэл нь хуулийн шаардлагыг хангаагүй, хүсэлтэд хавсарган ирүүлсэн итгэмжлэл нь хяналт шалгалтын үед авагдсан итгэмжлэл бус сүүлд ирүүлсэн байх тул Ч.Г*** г хууль ёсны төлөөлөгч гэж үзэх үндэслэлгүй байна.

Төлөөлөх эрхгүй этгээдийн эрүүл мэндийн шалтгаан нь “Д*** ” ХХК-ийн гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн үйлдлийг зөвтгөх, улмаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлд хамаарахгүй байна гэж зөвлөлийн бүрэлдэхүүн үзэж, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Д*** ” ХХК-ийн татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн НА-352100001*** дүгээр нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсугай.” гэжээ.

10. Дээрх маргаан бүхий тогтоолын агуулгаас үзвэл, нэхэмжлэгч “Д*** ” ХХК-ийн захирал Ц.Ж***-ийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 001/037 дугаар албан бичгээр Ч.Г*** д олгосон итгэмжлэл нь хуульд заасан шаардлага хангаагүй, Ч.Г*** г тус компанийн хууль ёсны төлөөлөгч гэж үзэх үндэслэлгүй гэх үндэслэлээр актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

11. Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.10.“Маргаан таслах зөвлөл нь татварын актаар баталгаажуулсан дүнг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх, түдгэлзүүлж татварын албанд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.” гэж зааснаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчийн нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлтийг маргаан бүхий тогтоолыг гаргаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалттай  нийцээгүй байна.

12. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйл.“Гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх хугацаа”, 94.1.“Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.”, 94.2.“Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.” гэж тус тус заажээ.

13. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл захиргааны актад гомдол гаргагч нь хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзвэл гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад хугацаа сэргээлгэх хүсэлтээ гаргах эрхтэй байна.

14. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, маргаан бүхий тогтоолоор нэхэмжлэгч “Д*** ” ХХК-ийн захирал Ц.Ж***-ийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 001/037 дугаар албан бичгээр Ч.Г*** д олгосон итгэмжлэл нь хуульд заасан шаардлага хангаагүй, Ч.Г*** г тус компанийн хууль ёсны төлөөлөгч биш гэж үзэж, татварын нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.   

Тодруулбал, Татварын байгууллага нь нэхэмжлэгч “Д*** ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 001/037 дугаар албан бичгээр захирал гэх Ц.Ж нгийн олгосон итгэмжлэлээр Ч.Г*** г Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн  №НА-3521000*** дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг гаргах ажиллагаанд оролцуулж, тухайн актыг Ч.Г*** д танилцуулж, гардуулсан атлаа тухайн актад гомдол гаргах ажиллагаатай холбоотой асуудал дээр Ч.Г*** нь тухайн компанийн хууль ёсны төлөөлөгч биш гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

15. Иймд дээрх үндэслэлээр үндэслэлээр хариуцагч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “ “Д*** ” ХХК-ийн хүсэлтийн тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

16. Харин нэхэмжлэгчийн “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн  №НА-3521000*** дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-д гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

17. Учир нь хариуцагч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл иргэн  Ч.Г*** нь нэхэмжлэгч “Д*** ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч биш гэх үндэслэлээс өөр үндэслэлээр нэхэмжлэгч нь “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн  №НА-3521000*** дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-д гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн эсэх”-ийг шалгаж хүсэлтийг дахин шийдвэрлэх нь зүйтэй байх тул нэхэмжлэгчийн актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Д*** ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “ “Д*** ” ХХК-ийн хүсэлтийн тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, үлдэх “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн  №НА-3521000*** дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-д гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхийг даалгах”  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ГАНБАТ