Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/30

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга П.Янжмаа

Улсын яллагч Ц.*******

Шүүгдэгч Ж.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,  Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан  шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******ид холбогдох 2423000000022 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн ******* суманд  төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар:*******/

Шүүгдэгч Ж.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгийн ******* сумын багийн нутаг, гэдэг газарт бэлчээрт байсан хохирогч Ц.ийн өмчлөлийн зөв талын гуяндаа бичмэл ширээтэй сэрээ тамгатай шүдлэн насны үрээ, мөн хохирогч Т.гийн өмчлөлийн зөв талын гуяндаа дэгрээ тамгатай бор зүсмийн хязаалан насны үрээ нийт 2 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн, захиран зарцуулж, Э.д худалдан борлуулсны улмаас хохирогч Ц.ид 800.000 төгрөг, хохирогч Т.д 1.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Холбогдсон хэргийн талаар: Прокуророос шүүгдэгч *******ын *******ид  холбогдсон 2423000000022  дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт хамаарна гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Ц., Т. нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч  шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн  34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц., Т.  нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

           1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Ж.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгийн ******* сумын багийн нутаг “” гэдэг газарт бэлчээрт байсан Ц.ийн зөв талын гуяндаа бичмэл ширээтэй сэрээ тамгатай шүдлэн насны үрээ, Т.гийн зөв талын гуяндаа дэгрээ тамгатай бор зүсмийн хязаалан насны үрээг авч, иргэн Э.д  худалдан борлуулсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

Адуугаа алдсан талаар мэдүүлсэн хохирогч Ц.ийн “...2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр манай багийн Б. адуунд яваад адуунуудыг хайгаад олсонгүй гэж ирсэн, ингээд сураглаад байтал манайхны адуу алга болсны дараахан гэдэг залуу *******, сумдын залгаа нутаг болох гэдэг газраас адуу худалдан авч байсан бөгөөд тухайн адуунууд дотор улаан будагтай адуу ачигдсан байна гэж сонссон... 2024 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр тэй гар утсаар ярьж асуухад буюу ******* нь надад Улаан будагтай хар гүү, хүзүүндээ хадагтай хээр даага, сартай хээр үрээ, бор зүсмийн 2 тооны үрээ зэрэг нийт 5 тооны адуу худалдсан гэж хэлсэн тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр намайг багт явж байхад , буюу Ж.******* нар үл таних хоёр залуучуудын хамт ирж уулзсан бөгөөд ******* нь хамт явсан залуучуудынхаа хажууд ярихдаа би тухайн таван тооны адууг бүгдийг нь д зарчихсан гэж ярьсан боловч, ганцаарчилж уулзахдаа би хоёр бор үрээг нь өгсөн нөгөө гурвыг нь би өгөөгүй шүү гэж хэлсэн. Миний бор зүсмийн үрээг Ж.******* нь д худалдсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлгээр,

Адуугаа алдсан талаар мэдүүлсэн хохирогч Т.гийн “...2023 оны 12 дугаар сард манай зөв гуяндаа дэгрээ тамгатай бор зүсмийн хязаалан үрээ Ц.ийн бор үрээ, Б.ын сартай хээр үрээ, ын даагатай, гүү зэрэг 5 тооны адуу  ******* сумын багийн гэдэг газарт бэлчээрлэн худгаас ирж ус уудаг байсан боловч 1 дүгээр сар гарснаас хойш худгаар ирэхээ байсан тул манай нөхөр үрээгээ хайж 2-3 удаа явсан боловч манай бор үрээний сураг гараагүй хамт явж байсан адуунууд нь ч бас олдоогүй. ... сумын нутаг гэдэг газарт гэгч адуу худалдан авч байгаа сураг гарч байсан ...манай үрээтэй хамт адуу нь байсан хүмүүс гэдэг хүнтэй холбогдсон юм шиг байна лээ. 2024 оны 1 дүгээр сарын 16-нд манайд Ж.*******, нар танихгүй 2 залуугийн хамт дөрвүүлээ манайд ирээд, Ж.******* нь ахаа би ёстой муухай юм хийчихлээ танай бор үрээг дээш нь ачуулчихлаа муухай юм боллоо ахаа би танд төлж өгье гэж ярьсан манай нөхөр манай бор үрээ арай ч ачуулчихаар адуу биш байгаа юм. Миний ирэх хавар азарга тавих гэж байсан хайртай үрээ минь байгаа юм гэж хэлсэн. ...Манай бор зүсмийн үрээг Ж.******* нь д худалдсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн... Би буруутай этгээдээс алдсан үрээнийхээ үнэ төлбөр хохирлыг гаргуулаад авчих юм бол өөр нэхэмжлэх зүйл алга...” гэсэн мэдүүлгээр,

 д адуу худалдсаныг шууд тусган мэдүүлсэн гэрч Д.ын “... гэдэг залууд адуу өгч байхад анх харсан. сумын Олон булаг багийн нутаг "ы гэдэг газар манайх өвөлжиж байсан юм. ...Улаанбаатар хотоос ирсэн гэдэг залуу адуу авч байсан. гэдэг залуу адуу худалдаж аваад байж байхад ******* сумын ******* багийн буюу Ж.******* 4 тооны адуу авчирч гэдэг залууд худалдан борлуулсан. Тухайн үед 1 адууг нь үнэ мөнгө дээрээ тохирч чадахгүй буцаагаад аваад явсан. Тухайн үед би хонь руу явж байсан. ...Тэгээд би хонь дээрээ байж байгаад орой хониноос хүрээд ирэхэд хул зүсмийн адуугаа буцаагаад гэдэг залууд худалдан борлуулсан. Хар бор зүсмийн 3 тооны адуу, нэг адуу нь хул зүсмийн адуу байсан. ...Ж.******* нь хэчнээн төгрөгөөр худалдан борлуулсан талаар би мэдэхгүй байна. Тухайн үед гэдэг залуу, Ж.*******, тэгээд би өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлгээр,

буюу *******оос 4 тооны адуу хуралдан авсан талаараа мэдүүлсэн гэрч Э.ын “...2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн адуу худалдан авч эхлээд 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл нийт 44 тооны адууг 36.000.000 төгрөгөөр худалдан авсан юм. ...******* сумын харьяат гэдэг хүнээс 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр 14 цагийн үед бор зүсмийн 2 тооны азарган үрээ, улаан буурал зүсмийн үрээ, хул зүсмийн үрээг 1,800,000 төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь ******* сумын гэдэг хүн 16 цагийн үед буцаж ирээд хар зүсмийн гүү, халтар сарваа, хээр зүсмийн үрээг 1.250.000 төгрөгөөр тус тус худалдаж авсан...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч Э.ийн “...Завхан аймгийн төв рүү орж ирчхээд шууд ******* сумын гэдэг хүнтэй 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн үед очиж уулзсан. Тухайн үед чи надад 7 тооны адуу өгсөн гэж хэлсэн, болохоор үгүй би 4 тооны адуу чамд өгсөн гэж хэлж байсан. ...Тухайн үед хоёрын дунд ийм яриа болоод өнгөрсөн. Тухайн үед л би хулгайн 7 тооны адуу орчихсон юм байна. Тэгээд тэр адууны 4 тооны адуу буюу ******* өгсөн талаар мэдсэн. Нөгөө 3 тооны адууг бол би огт мэдэхгүй байна. Яаж байгаад тухайн адуу руу ороод Улаанбаатар хот руу явсан талаар мэдэхгүй байна. ... намайг Завхан аймгийн төв рүү хүрж ирээд гэрчийн мэдүүлэг өгөх хэрэгтэй байна гэж хэлээд намайг Улаанбаатар хотоос дуудсан. Тэгээд намайг замд явж байхад над руу утсаар яриад чи г надад 7 тооны адуу авчирч өгсөн гэж гэрчийн мэдүүлэг өгмөөр байна гэж хэлсэн. надад тухайн адууны зүс болох хар зүсмийн гүү, халтар зүсмийн даага, сартай хүрэн зүсмийн гүүний зүсийг надад хэлж байсан...” гэсэн мэдүүлгээр болон хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Ц.ид 800.000 төгрөгийн, Т.д  1.000.000  төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь   2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 06 дугаартай  “...Нийт 2 тооны адууны зах зээлийн үнийг 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар 1.800.000 төгрөг гэж тогтоов...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.  

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ  хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ.

 Шүүгдэгч Ж.******* нь хохирогч Ц., Т.  нарын  Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэрээр 2 тооны бод мал буюу олон тооны мал хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийн объектив шинжийг  тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч Ж.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Шүүгдэгч Ж.******* нь хохирогч Ц., Т. нарт хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан  байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Ж.*******ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.

Шүүх шүүгдэгч Ж.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  буюу  олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Ж.*******ид прокурорын санал болгож сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Иймд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар  хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх  зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан өөрийн өмчлөлийн 1 тооны адууны үнэ  болох 1.000.000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгч Ж.*******оос гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.*******ийн эд хөрөнгөөс зөв талын гуяндаа ширээтэй сэрээ тамгатай 1.000.000 төгрөгийн үнэлгээтэй, 3 настай хул зүсмийн 1 тооны адууг  битүүмжилсэн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолыг энэ өдрөөс  хүчингүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.******* тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц., Т.д төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд          

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.*******ийг  01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ид оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ж.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2023 оны  04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.*******оос  адууны үнэ  1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

6. Шүүгдэгч Ж.*******ийн эд хөрөнгөөс  зөв талын гуяндаа ширээтэй сэрээ тамгатай 1.000.000 төгрөгийн үнэлгээтэй, 3 настай хул зүсмийн 1 тооны адууг битүүмжилсэн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолыг  хүчингүй болгосугай.

7.Шүүгдэгч Ж.******* энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ДЭЛГЭРМАА