Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/0068

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0064/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2418000000049 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 13-ны Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт, Дархан-Уул аймаг, Дархан сумын *******,******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* /РД:/,

******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багт байрлах иргэн ******* гар утасны лангуунаас айфон 13 про загварын 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 06/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 10/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 11/,

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багт байх өөрийн “Смарт” гэх гар утас зарж борлуулдаг лангуун дээрээ байж байсан. Тэгээд 14:33 минутад хар малгайтай, хар куртка, хар өмд, хар гуталтай нэг туранхай залуу орж ирээд Самсунг эс 23 ультрагийн дэлгэц солих уу гэж асууж байсан. Тэгээд тэр залуу 14:33 минутаас 17 цаг 17 минут хүртэл манай лангуунд эргэлдээд яваад байсан. Би тэр залуугаас “чи хүн хүлээж байгаа юм уу” гэж асуухад дэлгэц солиулах гээд гэж хариулсан. ...Тэгээд би жимс зараад цаг орчим болоод эргээд ирсэн чинь эгнээд тавьсан байсан гар утаснуудаас нэг нь байхгүй болчихсон, бас тэр залуу гараад явчихсан байсан. Тэр залуу нь 20-25 орчим насны, туранхай, 165 см-170 см орчим өндөртэй, зүүн нүд нь хөхөрсөн, хар өнгийн малгай, хар өнгийн куртка, хар өнгийн өмд. хар өнгийн гуталтай ганцаараа явж байсан айфон 13 про загварын цэнхэр өнгөтэй, 128 гигабайт багтаамжтай утасны ар дээрээ бар код наалттай, 355786375232480 кодтой сэв зураасгүй, 2,500,000 төгрөгөөр зарж борлуулдаг гар утас. Манайх гар утасны лангуу руу харсан хяналтын камер байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-18/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дархан- Уул аймгийн Дархан сум 5-р баг, 18-ын буудал дээр үйл ажиллагаа явуулдаг Солонгос гар утас худалдаа нэртэй гар утасны лангуун дээр ажлаа хийж байсан, гэтэл орой 18 цагийн үед гаднаас 20-25 орчим насны хар куртка, хар өмд, хар малгайтай залуу орж ирээд “Сайн байна уу, гар утас авах уу” гэхээр нь авахгүй гэтэл би хүнээс өрөндөө авсан юм, мөнгөний хэрэг гараад гэж хэлсэн, тэгэхээр нь гар утсыг нь аваад шалгаад үзтэл код байхгүй, цэнхэр өнгийн айфон 13 про маркийн хайрцаг савгүй, камер нь солигдсон, батерей 80 хувьтай гар утас байсан. Нөгөө залуу хэдээр авах юм гэж асуухаар нь 1,800,000 төгрөгт авна гэтэл за гэж хэлээд би тухайн залуугийн Голомт банкны 3455118150 дугаарын дансанд гэсэн дансанд 1.580.000 төгрөг хийгээд үлдэгдэл 220.000 төгрөгт манай лангуун дээрээс Самсунг А9 про маркийн гар утас аваад явсан. ...Одоо надад тухайн гар утас байхгүй 1,800,000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20/,

Капитал зууч” ХХ-ийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг байна” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 24-25/,

Яллагдагч *******ийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өмнө нь сэжигтэнээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон асуудлын талаар ярьсан. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41/,

Яллагдагч *******ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34/,

Хохирогч ******* гар утасны лангууруу харсан камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 57-58/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл бүрэн хангагдсан байна.

 

Шүүгдэгч ******* нь иргэн Ж.Өлзийбадрахыг лангуугаа түр эзгүй орхисон байх үед нь 2,500,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг шунахайн сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн ял, эрүүгийн хариуцлагын хэмжээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, *******эд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг си ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Г.ГЭРЭЛТ-ОД