| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2024/0030/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/33 |
| Огноо | 2024-04-09 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга П.Янжмаа, улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар ийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар ийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.*******т холбогдох 2423000260018 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, Завхан аймгийн ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын ******* багийн ******* тоотод оршин суух хаягтай урьд
Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн шийтгэх тогтоолоор Л.*******ийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар ийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар ийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар,
Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолоор Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар ийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолоор Л.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар ийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар ийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан ******* овогт *******гийн ******* /РД: *******/
Шүүгдэгч нь *******гийн ******* нь Завхан аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэрт “” гэдэг газарт 2019 оны 12 дугаар сард бэлчээрт байсан хохирогч Б.ын 11 тооны эр ямааг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, нууц далд аргаар өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч, захиран зарцуулах боломж бүрдүүлэн, захиран зарцуулж, хохирогч Б.од 1.265.000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *******гийн *******ийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар ийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар ийн 1 дэх хэсэгт заасан буюу мал хулгайлах гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Б. шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар ийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.
1.Шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч *******гийн ******* 2019 оны 12 дугаар сард Завхан аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэрт “” гэдэг газар бэлчээрт байсан Б.ын 11 тооны ямааг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:
Ямаагаа алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Б.ын “...ах Б.ийнд бог малаа хүлээлгэн өгсөн. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын дундуур ах над руу утсаар яриад манай эндээс ******* сумын харьяат ******* гэдэг хүн мал хулгайлаад явчихлаа тэр манай мал биш байна. Би хөдөө мал дээрээ очоод бүртгэсэн чинь 11 тооны эр ямаа дутсан. Тэгээд би сумын хэсгийн төлөөлөгч руу ярьж мэдэгдсэн. ...Би малаа ойр хавийн бүх айл өрхөөр орж сурагласан. 2019 оны 12 дугаар сарын дундуур Завхан аймгийн сумын багийн нутаг гэдэг газраас зөв талын чих гол цуулбар, буруу талын чих урдаасаа ганзага имтэй 11 тооны улаан голдуу эр ямаа байсан. ...Манай мал зөв чих цуулбар, буруу тал урдаасаа ганзага имтэй. Миний хохирлыг Л.******* барагдуулаагүй. Надтай таарахаараа барагдуулна гэж хэлээд 4 жил болж байна. Би тухайн алдсан 11 тооны эр ямааны хохирлоо бүрэн төлүүлчихвэл надад өөр гомдол санал нэхэмжлэх байхгүй ээ...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч Т.ийн “...Манай аав 2019 оны 12 дугаар сард Завхан аймгийн сумын ******* багийн нутаг гэдэг газарт бэлчээрт байсан бог малаасаа 11 тооны эр ямаагаа хулгайд алдсан юм. 11 тооны эр ямаагаа хулгайд алдсанаас хойш нэлээн хугацааны дараагаар Л.*******ийг хулгайлж аймаг руу авч явсан болохыг мэдсэн. 2024 оны 3 дугаар сарын 03-ны өдөр буюу өнөөдөр надад хохирол болох 400,000 төгрөгийг надад бэлнээр нь өгсөн. Манай аав Б. одоо Завхан аймгийн сумын багийн нутаг Бага-Уул гэдэг газар хаваржиж байгаа одоогоор хаваржилтын байдал хүндрээд сум руу ирж болохгүй байгаа болохоор намайг Л.*******тай уулзаад хохирол барагдуулахаар өгөх мөнгийг нь авчих гэсэн болохоор би Л.*******аас 400,000 төгрөг авсан. Надад өөр нэмж ярих байхгүй...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Б.ийн “...Б. өөрийн эзэмшлийн 800 орчим бог малаа намайг хараад өгөөч гээд манай малд тавьсан юм. Тэгээд манай дүү 12 сарын дундуур ирээд малаа тоолсон чинь 11 тооны эр ямаа дутаж байна гэсэн. 2019 оны 11 дүгээр сараас 3 дугаар сар хүртэл Завхан аймгийн сумын ******* багийн нутаг гэх газар бэлчээрлэж байсан. Тэдний ямаа нь зөв талын чих голоосоо цуулбар буруу талын чих урдаасаа ганзага имтэй. ...Л.******* гэдэг хүнтэй айл саахалт байсан болохоор бараг хамгийн түрүүнд очиж малаа асуусан. Тэгсэн чинь Л.******* манай малд нийлээгүй би тухайн 11 тооны эр ямааг хараагүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч С.ийн “...2019 оны 12 дугаар сарын үед би ******* сум орж тэжээл авч яваад буцах замдаа... өөрийнхөө цөөн тооны муудсан борлонгоо ачаад явах гэтэл ******* надтай аймаг явъя гээд 11 тооны эр ямаа ачаад аймаг руу хамт явсан. Тухайн үед миний эзэмшлийн улсын дугаарыг нь сайн санахгүй байна бонго пронтер маркийн машинтай ******* бид 2 явсан өөр хүн яваагүй. Тухайн ямаа ачсан газар бол Туулайт нэртэй ******* сумын нутаг юм. ...Би тухайн ямааг баазад нэг эзэнгүй хашаанд буулгачихаад яваад өгсөн. ...******* надад хэлэхдээ миний ямаа байгаа юм аймаг орлуулж борлуулах гэсэн юм гэж хэлсэн. Би тухайн 11 тооны эр ямааг хулгайн ямаа гэдгийг мэдээгүй...” гэсэн мэдүүлгээр болон хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Б.од 11 тооны буюу 1.265.000 төгрөгийн хохирол учирсан нь шинжээчийн 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай “...нас гүйцсэн эр ямааны нэг бүрийн зах зээлийн үнийг 115,000 төгрөг, 11 тооны эр ямааны зах зээлийн үнийг 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 1,265,000 төгрөгийн үнэтэй гэж тогтоов...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар д заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр ийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ.
Шүүгдэгч Л.******* нь хохирогч Б.ын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэрээр 11 тооны ямаа хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар ийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна.
2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар д найман бог, хоёр тооны бод түүнээс дээш малыг олон тооны малд тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн өөрчлөлт орсон.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр ийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй“ гэж, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар ийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар зохицуулна“ гэж тус тус заасан учир Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.8 дүгээр ийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар ийн 1 дэх хэсэгт зааснаар чилж ирүүлсэн нь үндэстэй.
Иймд шүүгдэгч Л. *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар ийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар ийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.
Хохирлын талаар: Иргэний хуулийн 497 дугаар ийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар ийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг нэхэмжлэх эрхтэй байна.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.од нийт 1.265.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Л.******* хохирогчид шүүх хуралдаанаас өмнө 400,000 төгрөгийг төлсөн нь гэрч Т.ийн “манай аавынх ямаагаа алдсан, хохирлоос миний дансанд 400,000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон.
Харин шүүгдэгч Л.******* нь гэм буруугийн шүүх хуралдаанд “...хохирогч Б.ын хэлсний дагуу хүү Т.д хохиролд 300,000 төгрөгийг төлсөн данс руу нь шилжүүлсэн...” гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийг 300.000 төгрөгийн хохирол төлсөн гэж үзэхээргүй байна. Иймд шүүдэгчээс нийт 865.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.од олгохоор шийдвэрлэсэн.
Шүүх Л.*******ийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн хохирлоо нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг ажлын 5 /тав/ хоног буюу 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл завсарлуулсан.
Шүүх хуралдааныг завсарлуулсан энэ хугацаанд хохирогчид 300,000 төгрөгийг нөхөн төлсөн нь түүний ирүүлсэн банкны мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдсон байх тул хохирогч Б.од 1.265.000 төгрөгийн хохирлоос нийт 800,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэх үндэстэй байна. Хохирогчид 565.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Л.*******ид холбогдох хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцэж түүнийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн улмаас учирсан хохирлыг хохирогчид нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг ажлын 5 /тав/ хоног буюу 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл завсарлуулжээ.
Гэтэл энэ хугацаанд буюу 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шүүгдэгч Л.******* нас барсан болох нь Завхан аймгийн сумын ******* багийн засаг даргын тодорхойлолт болон түүний нас барсны дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нас барсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар ийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан бөгөөд мөн хуулийн 34.19 дүгээр ийн 1 дэх хэсгийн 1.3-д “шүүгдэгч нас барсан нь” шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно” гэж хуульчлан тогтоосон.
Иймд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хуульд заасан дээрх үндэслэл үүссэн байх тул ******* овогт *******гийн *******т холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр ийн 1 дэх хэсгийн 1.3-д, 36.8 дугаар ийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.6, 36.8 дугаар ийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар ийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар ийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр ийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар ийн 1 дэх хэсэгт заасан буюу “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр ийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар шүүгдэгч *******гийн *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүгдэгч Л.*******ийг нас барсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг хохирогч Б., эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэхийг шүүгчийн туслах Ү.өд даалгасугай.
4.Шүүгдэгч Л.******* хохирогч Б.од 1.265.000 төгрөгийн хохирлоос нийт 800.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн 565.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй болохыг дурдсугай.
5.Шүүгдэгч Л.*******ийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6.Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр ийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар ийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА