Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/117

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                                                         Хэргийн индекс: 166/2024/0049/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

Улсын яллагч Т.Дэлгэрсайхан /томилолтоор/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, *******, *******,

Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Шүүгдэгч ******* өмгөөлөгч Б.Лхагвасүрэн,

Шүүгдэгч ******* өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч Б.*******, Ц. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус  заасан гэмт хэрэгт ******* овогт ******* *******, овогт нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818000410214 дугаартай хэргийг 2023 оны дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.1.      Монгол улсын иргэн, оны 05 дугаар сарын 26-ны өдөр аймгийн суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч, мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Дархан-Уул аймаг дахь газрын салбар ангийн ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот дүүрэг 13- тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

******* овогт ******* ******* /РД:/,

 

1.2.      Монгол улсын иргэн, оны 03 дугаар сарын 05-ны өдөр аймгийн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс баяд, дээд боловсролтой, мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Дархан-Уул аймаг дахь газрын салбар ангийн ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн сумын ийн хэсгийн -од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

овогт /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Б.******* нь нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймаг дахь газрын салбар ангийн ажиллаж байхдаа:

ерөнхий газрын газрын ажиллаж байсан , Дархан-Уул аймаг дахь газрын салбар ангийн үрийн буудайн ажиллаж байсан яллагдагч Ц., тус салбар ангид ажиллаж байсан нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн, Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Улсын Нөөцийн тухай хууль болон Гамшгийн нөөцөөс бараа, материал захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх журам, Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 184 дүгээр тогтоолоор баталсан “Үрийн нөөцийн улсын сан бүрдүүлэх, зарцуулах журам”-д заасныг зөрчиж 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хооронд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Дархан-Уул аймгийн сум дахь салбарын үрийн нөөцийн агуулахаас 80.100.000 төгрөгийн үнэ бүхий 89 тонн улаан буудайн элит сортын үрийг, Улсын нөөцөөс бараа материал, зээлээр олгох гэрээ, хэлцэлгүй, төлбөр тооцоо хийгээгүй ” ХХК-нд хууль бусаар шууд олгож, улмаар уг хууль бус үйлдлээ нуун далдлах зорилгоор 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд салбарын нөөцийн санд “” элит сортын улаан буудайн үр байгаа мэтээр тайлан, мэдээ, данс, бүртгэлд тусгуулж, “” ХХК-нд давуу байдал бий болгож, улсад 80.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан,

- Мөн Б.******* нь ганцаараа нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймаг дахь газрын салбар ангийн ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Улсын Нөөцийн тухай хууль, Гамшгийн нөөцөөс бараа, материал захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх журам, Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 184 дүгээр тогтоолоор баталсан Үрийн нөөцийн улсын сан бүрдүүлэх, зарцуулах журам”-д заасныг зөрчиж 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “" ХХК-нд 40 тонн ” сортын улаан буудайн үрийг олгох зорилгоор, асуудал хариуцсан төрийн байгууллагын шийдвэргүйгээр “ бараа материалыг шинэчлэх гэрээ”-г “” ХХК-тай ганцаараа, бие даан байгуулж, “” сортын улаан буудайн үрийг олгож, бусдад давуу байдал бий болгож, улсад 21,384,165 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 101.484.165 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

 

- Шүүгдэгч Б.******* нь нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймаг дахь газрын салбар ангийн ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Дархан-Уул аймаг дахь газрын салбар ангийн үрийн буудайн няраваар ажиллаж байсан шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхийг удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хуваарилан, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж

2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “” ХХК-нд “” элит сортын 80 тонны үрийн буудайг нийлүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, нийт 70.400.000 төгрөгийн үнэ бүхий 80 тонн “ “элит сортын үрийн буудайг 40 хувь урьдчилгаанд 28.160.000 төгрөгийг авч, “Улсын нөөцөөс бараа материал зээлээр олгох” тухай гэрээг байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Дархан-Уул аймгийн сум дахь салбарын үрийн нөөцийн агуулахаас гэрээнд зааснаар өөр төрлийн энгийн улаан буудайг нийлүүлж залилан, бусдад нийт 70.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан,

 

2.2.      Шүүгдэгч Ц. нь нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймаг дахь газрын салбар ангийн үрийн буудайн ажиллаж байхдаа ерөнхий газрын газрын ажиллаж байсан , Дархан-Уул аймаг дахь газрын салбар ангийн ажиллаж байсан яллагдагч Б.*******, Дархан-Уул аймаг дахь газрын салбар ангийн нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Улсын Нөөцийн тухай хууль болон Гамшгийн нөөцөөс бараа, материал захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх журам, Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 184 дүгээр тогтоолоор баталсан “Үрийн нөөцийн улсын сан бүрдүүлэх, зарцуулах журам”-д заасныг зөрчиж 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хооронд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Дархан-Уул аймгийн сум дахь салбарын үрийн нөөцийн агуулахаас 80.100.000 төгрөгийн үнэ бүхий 89 тонн улаан буудайн элит сортын үрийг, Улсын нөөцөөс бараа материал, зээлээр олгох гэрээ, хэлцэлгүй, төлбөр тооцоо хийгээгүй “” ХХК-нд хууль бусаар шууд олгож, улмаар уг хууль бус үйлдлээ нуун далдлах зорилгоор 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд салбарын нөөцийн санд “” элит сортын улаан буудайн үр байгаа мэтээр тайлан, мэдээ, данс, бүртгэлд тусгаж, “” ХХК-нд давуу байдал бий болгож, улсад 80.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

- Шүүгдэгч Ц. нь нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймаг дахь газрын салбар ангийн үрийн буудайн няраваар ажиллаж байхдаа:

Дархан-Уул аймаг дахь газрын салбар ангийн ажиллаж байсан ******* зохион байгуулснаар гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж,

 

2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “” ХХК-нд “” элит сортын 80 тонны үрийн буудайг нийлүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, нийт 70.400.000 төгрөгийн үнэ бүхий 80 тонн “ элит сортын үрийн буудайг 40 хувь урьдчилгаанд 28.160.000 төгрөгийг авч, үлдсэн 42.240.000 төгрөгийг намрын ургацаас үрийн буудайгаар, эсхүл мөнгөн хэлбэрээр төлүүлэх нөхцөлтэй “Улсын нөөцөөс бараа материал зээлээр олгох” тухай гэрээг байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Дархан-Уул аймгийн сум дахь салбарын үрийн нөөцийн агуулахаас гэрээнд зааснаар өөр төрлийн энгийн улаан буудайг нийлүүлж залилан, бусдад нийт 70.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан: Хохирогч *******ын мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 106-108 дугаар хуудас/, хохирогч *******ийн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 117-119 дүгээр хуудас/, хохирогч, иргэний нэхэмжпэгч мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас, 6 дугаар хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/, гэрч мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 23-27 дугаар хуудас/, гэрч мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 81-82, 238 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас, 5 дугаар хавтаст хэргийн 78- 79 дүгээр хуудас, 6 дугаар хавтаст хэргийн 1-3 дугаар хуудас/, гэрч мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас/, гэрч мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 89-90, 244 дүгээр хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 148-149, 170 дугаар хуудас, 5 дугаар хавтаст хэргийн 246-248 дугаар хуудас/, гэрч мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 148-149 дүгээр хуудас/, гэрч ын мэдүүлэг/4 дүгээр хавтаст хэргийн 152 дугаар хуудас/, гэрч ийн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 167-168 дугаар хуудас/, гэрч мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 242 дугаар хуудас/, гэрч мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас/, гэрч мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 231 дүгээр хуудас/, гэрч мэдүүлэг/2 дугаар хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,гэрч мэдүүлэг/2 дугаар хавтаст хэргийн 99-10 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6447 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 107-1 дугаар хуудас/, банкнаас ирүүлсэн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /Б.*******, Ц., нарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл/ /2 дугаар хавтаст хэргийн 115-118 дугаар хуудас/, гэрч мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/, гэрч мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 163 дугаар хуудас/, гэрч мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 214-215 дугаар хуудас/, гэрч мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 187-188 дугаар хуудас/, гэрч  мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 199-200 дугаар хуудас/, ******* гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 85- 86, 87-88, 237 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 86 дугаар хуудас, 5 дугаар хавтаст хэргийн 80-82 дугаар хуудас/, ******* гэрчээр өгсөн мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 246- 248 дугаар хуудас/, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагч Ц.оос гаргаж өгсөн 5 ширхэг зарлагын баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, 5 ширхэг зарлагын баримт /1 дүгээр хавтаст хэргийн 23-27 дугаар хуудас/, Дархан-Уул аймгийн газраас гаргуулан авсан 37 хуудас бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 28-67 дугаар хуудас/, Дархан-Уул аймгийн газраас ирүүлсэн “” ХХК-ийн үрийн буудай худалдан авсан тухай холбогдох баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 117-136 дугаар хуудас/, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл “Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн Аж ахуйн нэгжүүдтэй хийсэн үрийн буудааны гэрээ бүхий үдээтэй баримт бичгүүд, нөөцийн бараа материалын тайлан бүхий үдээтэй баримт бичигт” /1 дүгээр хавтаст хэргийн 163-230 дугаар хуудас/,Авлигатай тэмцэх газрын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 06/6451 дугаартай хяналт шалгалт хийлгүүлэх тухай албан бичгийг Ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын даргад хүргүүлсэн албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 1 дугаар хуудас/, Ерөнхий газрын 2018 оны 09 дүгээр сарын -ны өдрийн /2033 дугаартай албан бичгээр Дархан-Уул аймгийн газрын улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн үйл ажиллагаанд албаны шалгалт хийсэн тухай материал /2 дугаар хавтаст хэргийн 2-17 дугаар хуудас/, Ерөнхий газрын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 9/28 дугаартай, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 8/98 дугаартай албан бичгээр “99 тонн сортын Элит үрийн будааг хүлээн авах үед, хүлээн авснаас хойших Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, тус үрийн буудайг иргэн, аж ахуйн, нэгж, байгууллагад гаргаж өгсөн” талаарх баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 24-91 дүгээр хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 76-82 дугаар хуудас/, “” ХХК, “” ХХК-иудын улсын бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 230-232 дугаар хуудас/, Баримт бичиг үзлэг хийсэн тухай тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 85-202 дугаар хуудас/, Дархан-Уул аймгийн улсын байцаагч оос гаргуулан авсан “Улсын байцаагчийн дүгнэлтүүд” /5 дугаар хавтаст хэргийн 203-224 дүгээр хуудас/, Дархан-Уул аймгийн газрын хүмүүнлэгийн тусламжийн ангийн нягтлан бодогч Х.Цэрэнпилээс гаргуулан авсан “Агуулахын бүртгэл 2014-2014” /5 дугаар хавтаст хэргийн 225-229 дүгээр хуудас/, 2015 оны “” ХХК-ийн ургац хураалтын мэдээ /6 дугаар хавтаст хэргийн -34 дүгээр хуудас/, Хүнс хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажпын албаны 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/61 дугаартай “ ХХК нь 2015 оны ургац хураалтаас “Дархан таван нуур” ХХК-нд 251.187 тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 50.573 тонн хүнсний улаан буудай тус тус тушаасан байна” гэсэн албан бичиг /6 дугаар хавтаст хэргийн 36-54 дүгээр хуудас/, гэрч Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /6 дугаар хавтаст хэргийн 55-138 дугаар хуудас/, “” ХХК-ийн 2017 оны дугаар сарын 18-ны өдөр сангаас улаанбуудай гаргуулан авсан талаарх баримтуудыг хуулбарлан авсан тэмдэглэл /7 дугаар хавтаст хэргийн 189-192, 201-2 дугаар хуудас/, яллагдагч Б.*******, Ц. нарын ажпын байрны тодорхойлолт, томилсон тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 138-143 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 0, 6, 9, 139дугаар хуудас/, яллагдагч Б.*******, нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /6 дугаар хавтаст хэргийн 168, 172 дугаар хуудас/, яллагдагч Б.*******, Ц. нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /6 дугаар хавтаст хэргийн 169, 179 дүгээр хуудас/, гэрч дахин өгсөн мэдүүлэг/8 дугаар хавтаст хэргийн 223- 224 дүгээр хуудас/, гэрч мэдүүлэг/8 дугаар хавтаст хэргийн 220-221 дүгээр хуудас/, гэрч *******ын мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 244 дүгээр хуудас/, гэрч мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 246 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуулыг тус тус шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

 

1. Үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* “...Миний бие 2015 оны хавар ХХК-д элит сортын улаан буудай ачуулсан. Ачуулахдаа холбогдох үүргийн дагуу өглөөний шуурхай хуралдаанаар танилцуулж холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгч ачуулсан. Ачуулсны дараа тодорхой журмын дагуу нөхцөл шаардлагыг хангасан иргэн, аж ахуй нэгжид улаан буудай гаргадаг. Урьдчилгаа төлбөр хувь хэмжээний дагуу тухайн нөөцийн бараа материалыг 100 хувь төлбөргүйгээр эргэн төлөгдөхөөр буцааж улсын нөөцөд тушаах нөхцөлөөр гаргадаг. Сэлгэн шинэчлэх гэрээг буцаан төлөх нөхцөлтэй 100 хувь аж ахуйн нэгжид гаргадаг. Гаргасны маргааш тухайн аж ахуйн нэгж элит буудай дотор маш их хар буудай байна гэж мэдэгдсэн. Буудайг газар дээр нь үзлэг хийсэн.  Тайлан өгөх цаг болоход гэрээ нь ирээгүй байсан. Хоёр, гурван сарын хугацаанд тухайн гэрээг удаа дараа шаардсан боловч гэрээ нь ирээгүй. Намар буудай ачуулж улсын нөөцөд авсан. Хоёрдугаарт ХХК-д 2014 онд шууд татаж ирсэн. 2016 онд дахин 80 орчим тонн буудайг задгайгаар хүрээлэнгээс авч хадгалсан. Энэ буудайг ХХК-д  ачуулах үүргийг өгсөн. Туршлагатай аж ахуйн нэгж байсан. Сайхан буудай байна гэж гэрээ байгуулсан. Мэргэжлийн хяналтын дүгнэлтээр буудай болгон дээр дүгнэлт гардаг. Буудай авахдаа өөрсдөө ирээд хараад авч явдаг. ХХК-тай журмын дагуу гэрээ байгуулсан. 2017 оны 9 сараас эхлэн усархаг бороо орсон. Тухайн жил 50 хувийн ургац алдсан жил байсан.”  гэх мэдүүлгийг,

 

шүүгдэгч Ц. “...Би өөрөөр ярих гэж байна. 2015 оны 5 дугаар сарын хавар үрийн буудай гаргаж эхэлсэн. элит сортын 80 тонн гэдэг хүний нэр дээр гаргасан. Салбарын дарга буудай гаргахдаа сэлгэн шинэчлэх гэрээний дагуу гарч байгаа гэж хэлсэн. Уг буудайг ургамал эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 2014 оны намар авсан буудай. 2017 оны 05 дугаар сард ХХК-д 80 тонн буудай гаргасан.” гэх мэдүүлгийг тус тус өгсөн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

 

    1. “Шүүгдэгч Б.*******, Ц. нар нь нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймаг дахь газрын салбар ангийн дарга, үрийн буудайн няраваар ажиллаж байхдаа ерөнхий газрын газрын ажиллаж байсан , Дархан-Уул аймаг дахь газрын салбар ангид ажиллаж байсан нартай бүлэглэн, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Дархан-Уул аймгийн сум дахь салбарын үрийн нөөцийн агуулахаас 80,100,000 төгрөгийн үнэ бүхий 89 тонн “ элит” сортын үрийн буудайг “” ХХК-д хууль бусаар шууд олгож, улмаар уг хууль бус үйлдлээ нуун далдлах зорилгоор 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд салбарын нөөцийн санд “” элит сортын улаан буудайн үр байгаа мэтээр тайлан, мэдээ, данс, бүртгэлд тусгуулж, “” ХХК-д давуу байдал бий болгож, улсад 80,100,000 төгрөгийн хохирол учруулсан,
    2. Мөн Б.******* нь Дархан-Уул аймаг дахь газрын салбар ангийн ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “" ХХК-нд 40 тонн ” сортын улаан буудайн үрийг олгох зорилгоор, асуудал хариуцсан төрийн байгууллагын шийдвэргүйгээр “ бараа материалыг шинэчлэх гэрээ”-г “” ХХК-тай ганцаараа, бие даан байгуулж, “” сортын улаан буудайн үрийг олгож улсад 21,384,165 төгрөгийн хохирол учруулсан,
    3. Шүүгдэгч Б.*******, Ц. нар нь нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймаг дахь газрын салбар ангийн ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “” ХХК-д “” элит сортын 80 тонны үрийн буудайг нийлүүлнэ” гэж, үрийн буудайны 40 хувь урьдчилгаанд 28,160,000 төгрөгийг төлүүлж, өөр сортын үрийн буудай нийлүүлсэн” гэх үйл баримт тус тус тогтоогдлоо.

 

Уг үйл баримт нь:

 

- Хохирогч *******ын “...Б.******* нь салбарын ажиллаж байхдаа буюу 2015 оны 05 дугаар сарын 01-03-ны өдрийн хооронд “” ХХК-нд элит сортын улаанбуудай 88,77 тонн үрийг ямар нэг гэрээ байгуулахгүйгээр улсын нөөцийн сангаас олгосон. Тухайн үед тус салбарын нөөцийн санд 99 тонн улаанбуудай үр байснаас 10 тонн үрийг “” ХХК- нд гэрээ байгуулан өгч үлдэгдэл үрийг гэрээ байгуулахгүйгээр өгсөн байсан. Гэхдээ “” ХХК-нд өгсөн үрийн буудайг нөөцийн санд байгаа мэтээр данс бүртгэл хөтөлж байсан байна. 2015 оны намар буюу 2015 оны 10 дугаар сарын 04- ний өдөр элит сортын 69,51 тонн, мөн сортын үрийн буудайг 7,6 тоон үрийн буудайг авсан байна. “” 2015 онд гэрээ байгуулахгүйгээр авсан 88,77 тонн үрийн буудайг өгсөн гэх боловч хэрхэн хэнд өгсөн болох нь тодорхойгүй байдаг. 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл байгаа мэтээр бичилт хийж байсан элит сортын улаанбуудай үрийг хууль ёсны дагуу элит сортын улаанбуудайн үр авах гэрээ байгуулсан “” ХХК-д өгөхдөө өөр сортын үрийн буудай өгсөн болох нь тогтоогдсон байна. Үүнээс дүгнэхэд Б.******* нь албан тушаалын байдлаа ашиглаж 2015 онд “” ХХК-нд хууль, журам зөрчиж нийт 80,100,000 төгрөгийн үнэлгээ бүхий 88.77 тонн элит сортын үр өгсөн. Мөн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр элит сортын улаанбуудай үр авах гэрээ байгуулж авахдаа 1 тонн үрийг 880,000 төгрөгөөр тооцож нийт 70,200,000 төгрөгийн үр авахаас урьдчилгаанд 30 хувь болох 28,160,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 42,240,000 төгрөгийг одоо төлөөгүй. Төлөөгүй шалтгаан нь Дархан-Уул аймаг улсын нөөцийн салбараас элит сортын биш өөр сортын үр өгсөн гэсэн үндэслэлээр Б.*******ад холбогдуулж гомдол гаргасан. Үүнээс болж улсын нөөцийн 42,240,000 төгрөгийн хохирол учруулаад байна. Мөн 2017 оны 05 дугаар сард улсын нөөцийн бараа, материал шинэчлэх гэрээг хууль бусаар байгуулж “” ХХК-нд 40 тонн улаанбуудайн үрийг өгсөн байдаг. Энэ гэрээг зохих журмын дагуу, гэрээний шаардлага хангахгүйгээр хийж олгосон байдаг. “” ХХК нь тухайн ондоо буюу 2015 оны намар ургац аваагүй гэх шалтгаанаар 40 тонн үрийн буудайгаа төлөөгүй. Ингээд манай газраас төлбөр барагдуулахаар “” ХХК-ийн захирал тай уулзахад би 24 тонн үрийн буудай авсан, үлдэгдэл 16 тонн үрийн буудайг Б.******* өөрөө авч манай талбай дээр надаар тариулсан. Тухайн жил ургац авч чадаагүй болохоор өөрийнхөө авсан болон ******* тариулсан үрийн буудайг төлж чадаагүй гэсэн тайлбарыг удаа дараа гаргасан. Ингээд ” ХХК-ийн захирал өөрийнхөө авсан гэх 24 тонн сортын үрийн буудайн үрийн төлбөрийг 2018 оны намар төлж барагдуулсан байна. Үлдэгдэл 21,384,165 төгрөгийн улаанбуудайны үрийн төлбөрийг Б.******* төлөх ёстой гэж тайлбарладаг. Иймд Б.******* нь Дархан ууд аймаг дахь газрын салбарын ажиллаж байхдаа хугацаандаа “” ХХК-тай хууль бусаар дур мэдэн гэрээ байгуулж 21,384,165 төгрөг, мөн гэрээ байгуулахгүйгээр өгөөж андууд ХХК-д гэрээ байгуулахгүйгээр өгсөн 80 тонн үрийн буудайн үнэ болох 80,100,00 төгрөг, мөн гэрээнд заасан элит сортын үрийн буудай өгөөгүйн өөр сортын үр өгсөн үндэслэлээр “” ХХК гомдол гаргасны улмаас 42,240,000 төгрөгийн хохирол нийт ерөнхий газрын нөөцийн санд 143,724,165 төгрөгийн хохирол учраад байна. Үүнийг Б.*******аас нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 106-108 дугаар хуудас/,

 

- Хохирогч *******ийн “... тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан Гамшгийн нөөцөөс бараа, материал захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх журам, Нөөцийн бараа, материалыг хүлээн авах хадгалах, шинэчлэх, хэвийн хорогдол тооцох журам болон эдгээртэй холбогдон гаргасан хэм хэмжээний актыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг. тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “нөөцийн бараа, материалыг улсын нөөцөд эргэн төлөгдөх нөхцөлөөр эсвэл буцалтгүй тусламж болгон улсын нөөцөд эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр олгоно” гэж заасан. Буцалтгүй тусламж болгон улсын нөөцөд эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр гэдэг нь засгийн газрын шийдвэрээр тусламж хэлбэрээр зорилтод бүлэгт гамшиг болон эрсдэл учирсан тохиолдолд гэрээ байгуулахгүйгээр шууд олгодог. Харин улсын нөөцөд эргэн төлөгдөх нөхцөлөөр бараа материал олгохдоо асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зээлдэгчтэй гэрээ байгуулах бөгөөд гэрээнд нөөцийн бараа, материалын тоо хэмжээ, үнэ, нөхөн бүрдүүлэх хугацаа, хүлээх хариуцлага зэргийг тусгана заасан байдаг. Мөн Гамшгийн нөөцөөс бараа, материал захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх журмыг 2.2, 2.3 дугаар зүйлд зааснаар заавал гэрээ байгуулагдахаар байна. тухай хуулийн 17 2 дугаар зүйлийн 17.1.2-д заасан үүргийг асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэн нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх, зарцуулах, сэлгэх, шинэчлэх, тээвэрлэж хүргэх үйл ажиллагааг эрхлэх нь улсын нөөцийн салбарыг үүрэг байдаг. Үүнээс дүгнэхэд Дархан уул аймаг дахь газрын улсын нөөцийн салбарын ажиллаж байсан Б ******* нь иргэн хуулийн этгээдтэй гэрээ байгуулах, гэрээ байгуулахгүйгээр сараа материал нөөцийн салбараас гарах эрхгүй этгээд байна. Тийм болохоор гэрээ байгуулахгүйгээр “” ХХК-нд улаанбуудай үр өгөх нь хууль болон журмаа зөрчсөн үйлдэл болно. тухай хуулийн 17 дугаар зүйлд салбарын үүргийг тусгайлан зааж өгсөн байдаг. Энэ зүйлийн 17.1.3-д “нөөцийн бараа, материалын үлдэгдэл, зарцуулалтын мэдээ, санхүүжилтийн тайланг сар, улирлаар гаргаж, асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тайлагнах” үүрэгтэй гэж заасан. салбар нь сар улирлаар тайлан мэдээгээ үнэн зөв гаргаж ерөнхий газарт хүргүүлэх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн байна. салбар бол төв байгууллагатай хийсэн гэрээнд заасан бараа материалыг иргэн хуулийн этгээдэд олгох ёстой. Өөр төрлийн бараа материал болон өөр сортын улаан буудайн үр олгож болохгүй. ...Б.******* нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бараа материалыг шинэчлэх гэрээ байгуулан “” ХХК-д 40 тонн сортын улаанбуудай үр өгсөн байна. Энэ гэрээ бол хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлд “ асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь шинэчлэх шаардлагатай стратегийн болон гамшгийн нөөцийн бараа, материалыг энэ хуулийн 13.1.8-д заасан журмын дагуу борлуулж, орлогоор нь нөхөн бүрдүүлнэ” гэж заасан. Мөн хуулийн 17 дугаар зүйл салбарын үүргийн 17.1.2-д асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэн нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх, зарцуулах, сэлгэх, шинэчлэх, тээвэрлэж хүргэх үйл ажиллагааг эрхлэх гэж заасан нь салбар нь зөвхөн шийдвэрийг хэрэгжүүлэхээр байна. Өөрөөр хэлбэл асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэн шинэчлэх шаардлагатай стратегийн болон гамшгийн нөөцийн бараа, материалыг нөөцийн бараа, материалыг хүлээн авах, хадгалах, шинэчлэх, хэвийн хорогдол тооцох журмыг дагуу борлуулж, орлогоор нь нөхөн бүрдүүлнэ гэсэн үг. Мөн Нөөцийн бараа, материалыг хүлээн авах хадгалах шинэчлэх, хэвийн хорогдол тооцох журмын 4.2 тусгайлан зааж өгсөн байгаа. Энэ хууль бус гэрээ байна...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 117-119 дүгээр хуудас/,

 

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч н “...2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээ байгуулсан. Тухайн гэрээнд заасны дагуу 1 тонн элит сортын үрийн будааг 880.000 төгрөгөөр тооцож 80 тонн будаа авсан. Үрийн будааны 40 хувийн урьдчилгаанд 28.160.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 60 хувь буюу 42,240,000 төгрөгийг 2017 оны намар хураасан ургацаараа 2017 оны дугаар сарын 01-ний дотор төлөхөөр тохирч гэрээ байгуулсан. ...Бид 2017 онд ургац алдсан учраас үлдэгдэл төлбөрийг төлж чадаагүй. Бид нар алдсан шалтгаанаа тодруулахад үрийн будаа нь чанарын шаардлага хангаагүй үрийн будаа болжтаарсан. 2017 оны 11 дүгээр сараас Дархан-Уул аймгийн газраас манай компанийг үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардаж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн газрын санхүүгийн албанаас нягтлан бодогч нь залгаад танай компани хавар элит сортын үр авсан байна. Гэвч яг тэр сортын үр мөн байсан эсэхийг та нар мэдэж байна уу. Үр солигдсон байж магадгүй шүү нягталж үзээрэй гэх утгатай зүйл хэлсэн. Манай компани Дархан-Уул аймгийн хүрээлэнгийн биохими-технологийн лабораторид дээж аваачиж өгч шинжпүүлэхэд манай будааг үрийн будааны 3 дугаар ангилалд хамаарагдаж байна гэсэн хариуг өгсөн... Үрийн будааны зардалд 84.000.000 төгрөг, үр ариутгах ургамал хамгаалалтын бодисын зардалд 72.572.500 төгрөг, Түлшний зардалд 62.619.750 төгрөг, цалингийн зардалд 87.354.036 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 9.608.944 төгрөг нийт 316.155.230 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас, 6 дугаар хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,

 

- Гэрч "... “” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр 3 төрлийн үрийн буудайн дээж авчраад шинжлүүлээд чанарыг нь үзээд өгөөчээ гэж авчирсныг манайх лобарторидоо шинжлээд цэвэршилт, соёололт, чийгийг тодорхойлоход уг үрийн буудай нь Монгол Улсын Стандартын үрийн буудайн ангиллын 3 дугаар ангилалд хамаарагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 23-27 дугаар хуудас/,

 

- Гэрч “...2014 онд Дархан-Уул аймгийн хүрээлэнгээс орж ирсэн 99 тонн ийн будаа манай Улсын нөөц хүмүүнлэгийн санд орж ирснээс 89 тонн ийн будааг иргэн ямар нэгэн гэрээгүйгээр гаргаад өгчихсөн. Гэтэл байгууллагын дансаар бол энэ ийн будаа нь байгаад байдаг. 99 тонн ийн будаанаас үлдсэн 10 тонн ийн будааг “” ХХК-нд гэрээгээр гаргаж өгсөн. Дараа нь 2015 онд хүрээлэнгээс орж ирсэн 77 тонн ийн будааг иргэн д 2017 онд гэрээгээр гаргаад өгчихсөн. Ингээд байгууллагад дансанд байгаа 89 тонн ийн будааг зарлагдаагүй байсан учраас 2017 оны хавар 80 тонн ийн будааг “” ХХК-нд гэрээгээр гаргаж зарлагдсан. Үлдсэн 9 тонн ийн будааг гэрээгээр иргэн д өгсөн. Ингээд одоо байгууллагын дансанд ямар ч ийн будаа байхгүй. Нэг үгээр хэлбэл агуулахад байхгүй мөртлөө байгууллагын дансанд байгаад байгаа 89 тонн ийн будааны 80 тонн ийн будааг "” ХХК-д гэрээ хийж яг өгөхдөө бол ийн будаа биш энгийн мөртлөө хамгийн сайн үрийн будаа 80 тонныг өгсөн. ...Агуулахаас ийн будаа гэж энгийн үрийн будаа өгөхийг тухайн үед манай байгууллагын дарга байсан ******* хамгийн сайн энгийн үрийн будаагаа өгөөрэй гэж хэлснийх нь дагуу би “” ХХК-нд Дархан-Уул аймаг сум дахь 4 дүгээр агуулах 16 дугаар секцнээс энгийн хамгийн сайн 80 тонн үрийн будаа гаргаж өгсөн. ...Тухайн үед би иргэн гэрээгүй өгснийг мэдээгүй өгөөд явуулсны дараа миний гаргаж өгч явуулсан ийн будаа байгууллагын данснаас хасагдаагүй дансаар байгаад байгааг мэдсэн. Би гаргаж өгөхдөө бол гэрээгээр гаргасан байх л гэж бодож байсан. Би иргэн хараагүй танихгүй. Гэхдээ , нар нь “” ХХК-ийн хүмүүс байх гэж бодож байна “” ХХК нь Сэлэнгэ аймаг Жавхлант сум Баянхараат гэх газар тариалан эрхэлдэг компани байгаа... Би Дархан-Уул аймгийн газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн ажилладагийн хувьд суман дахь үрийн нөөцийн агуулахад хадгалагдаж байгаа үрийн будааны чанар байдалд байнга хяналт тавьж ажилладаг юм. Өөрөөр хэлбэл үрийн нөөцийн агуулахад ямар сортын үрийн будаа хичнээн хэмжээгээр агуулагдаж байгааг мэддэг. 2015 оны 5 дугаар сарын 01-ны өдрөөс 5 дугаар сарын 04-ны өдрийн хооронд 2014 онд улсын нөөцөд хүрээлэнгээс авсан 99 тонн элит сортын үрийн будаанаас 89 тонныг нь иргэн гэсэн нэрээр нярав Ц. улсын дугаартай автомашинд ачуулсан байсан үүнийг би тус үрийн будааг ачаад авч явж байгаа гэдгийг мэдсэн бөгөөд тухайн үед ямар нэгэн гэрээгүйгээр тус будааг авч явж байгаа гэдгийг мэдээгүй юм. Тус 89 тонн ийн будаа нь 2015 оны 5 дугаар сараас 2017 оны 5 дугаар сарыг хүртэл хугацаанд сумын үрийн нөөцийн агуулахад хадгалагдаж байгаагаар бараа материалын тайланд тусгагдаж ерөнхий газарт тайлагнадаг байсан. Үүний талаар сар бүрийн тайлангаас харж болно, харин тус элит сортын үрийн будаа нь 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “” ХХК-д 80 тонн ийн будаа гарсны дараагаар ийн будаа нь ямар нэгэн үлдэгдэлгүйгээр тайлагнагдсан юм. сумын үрийн нөөцийн агуулахаас нөөцийн үрийн будааг гаргахад газрын даргын баталсан гэрээний дагуу Аймгийн салбарын даргын зөвшөөрлийг үндэслэж үрийн будааг зохих аж ахуйн нэгж иргэнд олгох ёстой байдаг. Тухайн үед дээрх иргэн нэрээр гарсан 89 тонн ийн будааг салбарын ажиллаж байсан ******* амаар өгсөн үүргийн дагуу улсын дугаартай автомашинд ачиж явуулсан гэдгийг нярав надад хэлсэн юм. Тэгээд тус ийн будааг 2015 оны 5 дугаар сард тариалчхаад намар нь өөр энгийн үрийн будаа авч ирж үүнийгээ ын үрийн будааны агуулахад хадгалсан гэсэн. Өөрөөр хэлбэл хавар авсан будааныхаа оронд буулгасан байсныг нь би өөрөө агуулах дээр очихдоо хараад энэ талаар асуухад дарга *******ыг буулгуул гэж хэлээд буулгуулсан гэж хэлж байсан юм. Сар бүрийн нөөцийн бараа материалын хөдөлгөөний тайланд салбарын дарга Б.*******, нягтлан бодогч , нярав Ц. нар гарын үсэг зурж явуулдаг... Ц. надад хэлэхдээ салбарын дарга Б.******* нь тус сортын ийн будааг улсын нөөцөөс гаргаж д өг гэж хэлсэн гэсэн. Тэгж хэлснийх нь дагуу тус будааг гаргаж, намар буцааж мөн салбарын дарга *******ын өгсөн үүргийн дагуу агуулахад буцааж авсан гэсэн. 2017 оны 5 дугаар сард “” ХХК-нд нийлүүлсэн гэх сортын ийн 80 тонн будаа нь 2015 оны намар “” ХХК-аас улсын нөөцөд нийлүүлсэн 100 гаруй тонн 1 дүгээр репоредукцийн өгсөн энгийн үрийн будааг 2017 оны хавар хүртэл улсын нөөцөд хадгалж байгаад 2017 оны 05 дугаар сард “Арвин Бэлчир” ХХК-нд олгосон будаа болно. Үндсэндээ Улсын нөөцөд 2014.11.02-ны өдөр элит сортын 99 тонн будааг 205 оноос хойш 2017 оны хавар хүртэл жил бүр “” ХХК-ийн захирал нь Үүрцайх нэрээр жил бүр авч тариалж дуусгасан, харин бичиг хэргийн тайланд сортын үрийн будаа нь 2014-2017 оны 05 дугаар сар хүртэл улсын нөөцөд хадгалагдаж байгаад ХХК-нд өгснөөр харагдаж байгаа. ...Миний санаж байгаагаар 2014 оны намар ирсэн элит сортын 99 тонн үрийг үрийн агуулахын 3 дугаар агуулахын дугаар секцэнд хүлээн авч тус секцинд нь 1 удаа хөдөлөөний сэлгэлт хийгээд 2015 оны хавар 10 тоныг “” ХХК-нд, 89 тонныг нь “” ХХК-нд олгосон. Үүнээс хойш Дархан- 144 сортын ийн будааны хөдөлгөөн сэлгэлт хийгдээгүй. элит сортын будаа нөхөж ирээгүй. 2015 оны намар агуулах дотор задгай буудай хүлээн авсан байхаар нь юун будаа болохыг нярав оос тодруулахад “Дарга ******* буулга” гэж надад хэлсэн гэсэн. Тухайн будааг 2016 оны хавар Үүрцайх гэдэг нэрээр нь төлж барагдуулсан. нь 2017 оны хавар нөөцөөс хүрээлэнгээс өгсөн 77 тонн будайг авч тариалсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 81-82, 238 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас, 5 дугаар хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас, 6 дугаар хавтаст хэргийн 1-3 дугаар хуудас/,

 

- Гэрч “...2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээг би хийсэн нь үнэн. Энэ гэрээний загвар нь ерөнхий газраас ирсний дагуу гэрээг хийсэн. Уг гэрээнд тусгагдсанаас “” ХХК-нд 80 тонн ийн будааг 1 тонн 880,000 төгрөгөөр бодож нийт 70,400,000 төгрөгийг үрийн будаа олгосон. Урьдчилгаанд 40 хувь буюу 28,160,000 төгрөгийг авч үлдэгдэл 42,240,000 төгрөгийн намар үрийн будаа хэлбэрээр авахаар тохиролцсон. ...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас/,

 

- Гэрч “...Би Дархан-Уул аймаг дахь ангиас 2014, 2016, 2017 онуудад үрийн будаа авч байсан. Хамгийн сүлд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үр шинэчлэх гэрээгээр Дархан- уул аймаг дахь ангиас сортын 200 үрийн будаа худалдаж авсан. Ингэхдээ 200 тонн үрийн будаанаас 85,333 кг будаа будаа 1 тонныг 880,000 төгрөгөөр бодож авсан үлдсэн 114.667 кг үрийн будаанд энгийн сортын будааг 1 тонныг нь 830,000 төгрөгөөр бодож авсан. Үр шинэчлэх гэрээгээр авч байгаа учраас ямар нэгэн урьдчилгаа өгөхгүй, будаагаа тариад шинэ үрийн будаа буцааж Дархан-Уул аймаг дахь ангид өгөх ёстой байсан боловч 2017 онд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр нэлэнхүйдээ ургац алдсан учраас шинэ үрийн будаа өгч чадаагүй. 2017 оны намар 17000 боодол өвс өгөөд одоо 65 сая төгрөгийг өгөх ёстой өгч чадаагүй явж байна. ...Би ийн будаа гэдэг дээр чанар муутай 2-3 жил агуулахад хадгалсан будаа өгсөн гэж бодоод байгаа юм. Нөгөө үлдсэн 114,667 кг үрийн будаа нь бол манай үрийн будаа урьд намар нь ургацнаасаа өгөөд дараа хавар нь авсан гэсэн үг л дээ... Надад өгсөн 85,333 кг ийн будаа бол шуудайгүй задгайгаар ирсэн. 2014, 2015 оны 2 элитийн үрийн будааг хольсон байж магадгүй... Манай компани улсын дугаартай автомашины 2015 оны 04 дүгээр сарын сүүлээр аас 22 сая төгрөгөөр зээлээр авч “” ХХК-ийн үйл ажиллагаанд одоог хүртэл ашиглаж байгаа юм. Тус автомашин нь одоог хүртэл нэр дээр байдаг бөгөөд машины өр төлбөрийг бүрэн төлсөн... Би өөрийн хүргэн дүү хэлж иргэн өмчлөлийн улсын дугаартай маркийн автомашинд ТЧ чиргүүлийн хамтаар жолоодуулж Дархан-Уул аймгийн салбарын сумын агуулахаас 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 89 тонн элит сортын үрийн будааг ачуулж тус будааг Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрт Моностой багийн байрлалтай компаний агуулах, үтрэм дээр буулгаж улмаар тус үрийн будааг “” ХХК-ийн эзэмшлийн тариалан талбайд тариалалт явуулсан нь үнэн болно. ...“” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан нь над руу утсаар холбогдож Дархан-Уул аймгийн салбараас үрийн будаа авахаар болсон шүү тийм болохоор машин техникээ бэлдээд очоод авчих гэсэн. Тэгж хэлсний дагуу би дээрх улсын дугаартай автомашинтай хүргэн дүү ийг явуулж авахуулсан болно. Би дээрх 89 тонн ийн будааг Дархан-Уул аймгийн салбараас авахад ямар нэгэн гэрээтэй байсан эсэхийг нь мэдээгүй бөгөөд тухайн үед захирлын хэлсэний дагуу очиж авч тус үрийн будааг Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрт “” ХХК-ийн эзэмшлийн 600 орчим га талбайд тариалалт хийсэн. Дээрх будааны төлбөр гэж мөнгө төгрөгийг Дархан-Уул аймгийн салбарт тушаасан эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Харин 2015 оны хавар тариалсан будааг намар нь 600 гаруй тонн будааг хурааж аваад байж байхад захирал хэлсний дагуу Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас хөлсний автомашинд ачуулж явуулж байсан бөгөөд ачсан будааг хаашаа хэрхэн хүргэж өгч буулгасан талаар бол огт мэдэхгүй байна. ...Би Дархан-Уул аймгийн салбараас авсан элит сортын үрийн 89 тонн будааг Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрт тариалж байх үед зарим будаа нь харуутай байсан учраас салбарын дарга Б.*******ад мэдэгдэж ******* нь аймгийн ургамал, газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнгийн холбогдох хүмүүсийн хамтаар тариалж байгаа тариан талбай дээр ирж үзээд харууд шаардлагатай хорыг надад өгч байсан. Миний хувьд нийт 600 орчим га талбайд тариа тариалж 600 гаруй тонн будаа хурааж авсан. Тус будааг бүгдийг нь захирлын хэлсний дагуу автомашинаар ачуулсан бөгөөд тус будааг хэрхэн худалдан борлуулж ашиг олсон талаар хэлж мэдэхгүй байна. Миний мэдэхээр Тариалан эрхлэлтийн дэмжих санд тодорхой хэмжээгээр буюу 70 орчим тонн будааг худалдан борлуулсан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 89-90, 244 дүгээр хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 148-149, 170 дугаар хуудас, 5 дугаар хавтаст хэргийн 246-248 дугаар хуудас/,

 

- Гэрч “...Би 2007 онд , , нарын хамтаар “” ХХК-ийг газар тариалан, гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулсан бөгөөд нь “”-ийн захирал, нь одоо Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, өмнө нь ерөнхий газрын газрын ажиллаж байсан. ...Б.******* нь Дархан-Уул аймаг дахь салбарын ажиллаж байсан бөгөөд Улсын нөөцөөс ерийн будаа авахаар гэрээ байгуулахад буюу 20-2013 оны үед анх танилцаж байсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 148-149 дүгээр хуудас/,

 

- Гэрч ын “...Миний хувьд 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “” ХХК-ийн бүхий л хөрөнгийг бүртгээд д хүлээлгэж өгснөөс хойш ямар нэгэн байдлаар компанийн үйл ажиллагаанд оролцоогүй бөгөөд 2016 оны 08 дугаар сард албан ёсоор бүх хувьцааг т шилжүүлж өгсөн...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 152 дугаар хуудас/,

 

- Гэрч ийн “...Дархан-Уул аймгийн сумын үрийн агуулахаас үрийн будаа гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч улмаар ерөнхий газрын даргын тушаал гарч газрын дарга гэрээ байгуулдаг бөгөөд салбарын агуулахаас зохих журмын дагуу гаргадаг. Би Дархан-Уул аймгийн салбарын ажиллаж байсан *******ад дээрх элит сортын үрийн будааг гаргах талаар тусгайлан үүрэг өгснөө санахгүй байна, “” ХХК-ийг иргэн д өгсөн учраас анхаарч, хандаж байгаарай гэдэг байдлаар хэлсэн. Миний хувьд ******* надтай уг асуудлын талаар ярилцах гэж хүсэлт тавьсан бөгөөд би тухайн үед уг асуудлыг хүлээж аваагүй, харин болсон асуудлын талаар үнэнээр нь хэлээрэй гэдэг байдлаар хэлээд явсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 167-168 дугаар хуудас/,

 

- Гэрч “...Би 2015 онд будаа тариалаагүй. Миний өмчлөлд улсын дугаартай “” маркийн шар өнгийн автомашин нь 2015 онд миний өмчлөлд, эзэмшилд байсан. Тэгээд тус автомашиныг 2016 онд “” ХХК- д худалдсан бөгөөд 2016 ондоо тус компанийн нэр дээр нь шилжүүлж өгсөн юм. Тус машиныг би 2015 оны хавар хүнээс өрөндөө аваад “” ХХК-д ашиглуулж байсан бөгөөд худалдаж авсан мөнгөө өгөөгүй байсан учраас миний өмчлөлд тус машин бүртгэлтэй байсан юм...Би Дархан-Уул аймгийн газрын суман дахь үрийн агуулахаас 2015 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн 5 дугаар сарын 4-ны өдрийн’ хооронд 89 тонн ийн будааг 1 тонныг нь 900,000 төгрөгөөр нийт 80,1 сая төгрөгийн үрийн будааг аваагүй бөгөөд дээрх цаг хугацаанд миний автомашин нь “” ХХК-д ашиглагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 242 дугаар хуудас/,

 

- Гэрч “...2017 оны намар 8 дугаар сарын үед ерөнхий газрын авлага хариуцсан мэргэжилтэн гэж хүн надруу утсаар яриад “” ХХК-ны авлагын дүн зөрөөд байна тэр компанитай холбогдоод тодруул гээд 94-тэй утасны дугаар өгсөн. Тэгэхээр нь би хажууд байсан тооцооны нягтлан бодогч асуухад харин тийн элит биш үрийн будаа өгчихсөн юм аа гэж хэлсэн тэгэхээр гэрээгээ элит сортын будаагаар хийгээд падаанаа бичихдээ энгийн сортын будаагаар биччихсэн тэгээд үнийн дүн зөрөөд мэдэгдэж байгаа юм. Манайд элитийн сортын будаа нь 1 тонн нь 880,000 төгрөгний үнэтэй 2017 оны эхний үлдэгдлээр дансаар 89 тонн орчим элит сортын будаа байх ёстой байсан энгийн сортын будаа нь 1 тонн нь 830,000 төгрөгөөр худалдаалагддаг юм. Тухайн үед гэрээ хийхэд би байгаагүй албан ёсны чөлөөтэй байсан учраас тооцооны нягтлан бодогч гэрээг гардаж хийсэн байсан. Тэгээд 2017 оны намар ” ХХК-аас үлдэгдэл тооцоогоо авах гэтэл падаан дээрх үнийн дүн нь зөрсөн байсан. Нэг үгээр хэлбэл гэрээг ийн будаагаар хийж, нярав нь энгийн үрийн будааны үнийн дүнгээр бичсэн падаанаа “” ХХК-д өгчихсөн юм байна лээ харин тооцооны нягтлан бодогч нь ийн үнээр гэрээ болон падааныг үйлдэж тайлан хийсэн үүнийг би балансад тусгасан. Тухайн үед нь бол би мэдээгүй. Энэ талаар асуухад ингэж гэрээг хий гэж салбарын дарга *******ын өгсөн үүргийн дагуу хийсэн гэдгээ надад хэлсэн.оос асуухад тиймээ агуулахаас энгийн үр гарсан учраас би энгийн үрийн үнийн дүнгээр бичсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би тайланд байсан ийн будаа чинь хаана байна гэхэд 2015 оны хавар 5 дугаар сард ******* дарга , 2-т үүрэг өгч агуулахад байсан ийн буудайг гадагш нь гаргуулж ачуулсан гэж надад хэлсэн. Тэгээд хэлэхдээ ийн будааг гаргаж тариад намар нь өгсөн хүнээсээ элитийн үрийн буудайг тариад авсан энгийн үрийн буудай буюу 1-р репродукци болгож буцаагаад авсан гэдгээ хэлсэн нэг үгээр хэлбэл ийн буудайг нууцаар ямар нэгэн бичиг баримтгүйгээр гаргаад намар нь 1-р репродукцийн буудай болгож нууцаар оруулж ирсэн гэдгийг , 2 хэлж байгаа. Ингээд 2015 онд байсан ийн буудайг нууцаар гаргасан учраас санхүүгийн тайлан дээр ийн буудай байгаад байсан тэрийг зарлагадахын тулд 2017 оны хавар 5-р сард намайг байхгүй чөлөөтэй байх хойгуур “” ХХК-д ийн будаа борлуулах гэрээ хийгээд агуулахаас будаа гаргахдаа энгийн үрийн будаа өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас/,

 

- Гэрч н “...2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “” ХХК-ийн жолооч, нар нь Дархан-Уул аймгийн газрын сум дахь үрийн нөөцийн агуулахаас 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 15 дугаартай Улсын нөөцөөс бараа материал зээлээр олгох тухай гэрээний дагуу элит сортын үрийн будааг авсан байдаг. Дээрх цаг хугацаанд авсан элит сортын үрийн будаа нь дээрх сортын үрийн будаа биш байсан. Учир нь авсан үрийн будааг манай компани Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт тариалсан боловч ургац алдсан юм. Ингээд ургац алдсан учраас бид Дархан-Уул аймгийн газрын Улсын нөөцөөс авч тариалсан элит сортын үрийн будаанаас нөөцөлж авч үлдсэн байсан үрийн будааг Сэлэнгэ аймгийн Мэргэжпийн хяналтын газарт 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр А/72 тоот албан бичгээр хүсэлт гаргаж шинжилгээний дүгнэлтийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гаргуулан авахад тус дүгнэлтээр “” ХХК-ийн 2017 оны ургацад нөлөөлсөн сортын үрийн улаанбуудайн төлөөлөл болох 1 кг дээж нь Монгол Улсын Сортын болон үрийн чанар стандартын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гарсан юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 231 дүгээр хуудас/,

 

- Гэрч “...Баримт бичгийн хувьд Дархан-Уул аймгийн салбарын үрийн нөөцийн агуулахад Дархан-Уул аймгийн Ургамал газар, тариалан, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 2014 оны 10 дугаар сарын 02- ны өдөр сортын Элит үрийн 99 тонн будааг худалдаж авч сум дахь үрийн нөөцийн агуулахад хүлээн авсан байна. Тус сортын ийн 99 тонн будаанаас 2015 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр “” ХХК- д 10 тонныг 1 тонныг нь 900,000 төгрөгөөр тооцож, 30 хувийн урьдчилгаа авч зээлээр худалдан борлуулсан тухай гэрээ бүхий бичиг баримтууд байна. Харин үлдсэн 89 тонн сортын Элит үрийн будаа нь 2017 оны 5 дугаар сарыг хүртэл хугацаанд Дарханы салбарын үрийн агуулахад хадгалагдаж байгаад “” ХХК-д зээлээр олгосон тухай баримт бичгүүд байна. Дархан-Уул аймгийн салбарын сум дахь үрийн нөөцийн агуулахад сортын Элит үрийн 99 тонн будаа нь 2014 оны 10 дугаар сараас хойш 2017 оны 5 дугаар сарыг хүртэл хугацаанд хадгалагдаж байхдаа жилд нэг удаа тухайн үрийн будааны хадгалалтын үеийн чанар байдалд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гаргадаг болно. Холбогдох баримт бичгээс харахад Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нь 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 10-02-035/27 тоот дүгнэлт, мөн 2016 оны 3 дугаар сарын 11-ны өдрийн 10-02-035/0 улсын байцаагчийн дүгнэлт, 2017 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 10-02-035/050 тоот улсын байцаагчийн дүгнэлтүүдээр дээрх сортын Элит үрийн будаа нь стандартын шаардлага хангаж байгаа талаар тогтоосон бичиг баримтыг гаргасан байна. Ингээд дээрх Мэргэжпийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 15 тоот гэрээний дагуу 80 тонн элит сортын үрийн будааг тонныг нь 880,000 төгрөгөөр тооцож зээлээр олгосон тухай баримт бичгүүд байсан болно. Тус сортын ийн будаа нь 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн салбарын үрийн нөөцийн агуулахын 4 дүгээр агуулах 16-р секцэнд хадгалагдаж байгаад "” ХХК-д олгогдсоноор холбогдох баримт бичиг болон ерөнхий газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газарт ирүүлсэн бараа, материалын хөдөлгөөний мэдээнээс тус тус харагдаж байна. ... Тус үрийн будаанаас 10 тонныг нь 2015 онд ” ХХК, 80 тонныг нь 2017 оны 5 дугаар сард "” ХХК-иуд авсан тухай бүртгэл болон бичиг баримтууд байна. Өөр ямар нэгэн иргэн, аж ахуйн нэгж авсан гэх бичиг баримт одоогоор байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

 

- Гэрч “...“” ХХК-ийн захирал нь манай төрсөн эгч Баасансүрэнгийн нөхөр нь бөгөөд намайг тус ажилд оруулсан болно. Би 2015 оны 4 дүгээр сараас 11 дүгээр сарыг хүртэл хугацаанд улсын дугаартай шар өнгийн “ Форвард” маркийн автомашиныг “” ХХК-ийн нэр дээр унадаг байсан болно. Тус автомашинаар ихэвчлэн үр будаа зөөвөрлөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байсан. ...Би холбогдох баримт бичгүүдийг үзэж харлаа, тухайн үед манай хүргэн ах “” ХХК-ийн захирал Аптаншагай надад хэлж сумын үрийн агуулахаас очиж үрийн будаа татна чи явж ын үрийн агуулахаас очиж үрийн будаа тээвэрлэж Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын “” ХХК-ийн хашаанд буулгасан болно. Баримт бичгүүдээс харахад миний бие 2015 оны 05 сарын 01-ний өдөр иргэн гэсэн нэрээр улсын дугаартай автомашинд ТЧ гэсэн дугаартай чиргүүлд сумын үрийн нөөцийн агуулахаас элит сортыи Бохир жин 26,16, ачаатай 9,23, цэвэр жин 16,93 тонн 15,237,000 төгрөгийн будааг, 2015 оны 05 сарын 02-ны өдөр Бохир жин 29,5 ачаатай 9,33, цэвэр жин 20,17 тонн 18,153,000 төгрөгийн будааг, 2015.05.03-ны өдөр бохир жин 28,39, ачаатай 9,29, цэвэр жин 19,1 тонн 17,190,000 төгрөгийн будааг, мөн өдөр бохир жин 29,82 ачаатай 9,31, цэвэр жин 20,51 тонн 18,459,000 төгрөгийн, 2015.05.04-ны өдөр бохир жин 19,09 ачаатай 6,8, цэвэр жин ,29 тонн 11,061,000 төгрөгийн 89 тонн 80,100,000 төгрөгийн ийн будааг тээвэрлэж “” ХХК- ийн Жавхлан сумын хашаанд буулгасан болно. Мөн тухайн баримтуудаас харахад дээрх цаг хугацаанд будаа авсан баримтууд дээр гарын үсэг зурсан гарын үсэгнүүд нь бүгд миний өөрийн гарын үсгүүд мөн бөгөөд тухайн үед будаа өгсөн хүний нэрийг нь мэдэхгүй байна. Харин царайг нь харвал танин. Мөн тус будааг ямар учраас гэсэн иргэний нэр дээр бичсэн болохыг би мэдэхгүй байна. Тус буулгасан дээрх ийн будааг “” ХХК нь тэр жилдээ өөрсдийнхөө тариа тариалдаг газар дээр тариалсан болно. Учир нь би “” ХХК-ийн хашаанд буулгасан үрийн будааг тариалахад нь би өөрөө ачиж явж тариалсан болохоор мэдэж байна. Тус үрийн будааг тариалсан тракторын жолооч байсан мөн захирал нар нь сайн мэдэх ёстой болно. сангаас авсан элит сортын 89 тонн үрийн будааг зөвхөн “” ХХК-ийн Жавхлан сумын нутагт байх хашаанд буулгасан, өөр газар хэн нэгэнд өгөхөөр буулгасан асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 99- 10 дугаар хуудас/,

 

- Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6447 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Шинжилгээнд ирүүлсэн Дархан-Уул аймгийн салбарын 2015.05.01-ний өдрийн 15.237.000 төгрөгийн, 2015.05.02-ны өдрийн 18.153.000 төгрөгийн, 2015.05.03-ны өдрийн 17.190.000 төгрөгийн, 2015.05.03-ны өдрийн 18.459.000 төгрөгийн, 2015.05.04-ний өдрийн 11.061.000 төгрөгийн зарлагын баримтуудын “” гэсэн хэсэгт “” гэсэн гар бичвэрийн урд зурсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 107-1 дугаар хуудас/,

 

- Банкнаас ирүүлсэн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /Б.*******, Ц., нарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл/ /2 дугаар хавтаст хэргийн 115-118 дугаар хуудас/,

 

- Гэрч “...2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 10-02-035/27 дугаартай дүгнэлт гаргахад Үрийн 1 дүгээр агуулахын 1,3,4 дүгээр секценд хадгалагдаж байсан сортын үрнээс 3 дээж агуулахын 3-н дугаар секцэнд хадгалагдаж байсан сортын үрнээс дээж авч лабраторид шилжүүлсэн. Шинжилгээний дүнгээр дээрх 2 сортын дүн нь стандартын шаардлага хангаж байсан боловч 1 дүгээр ангийн шаардлагад нийцээгүй. Хэрэв 1 дүгээр анги буюу торгон /элит/ үрийн шаардлага хангаж байсан бол дүгнэлтэд заавал тусгагдаж ёстой. Миний дүгнэлтээр дээрх 77,11 тонн будаа нь ийн будаа байсан гэж үзэх боломжгүй байна...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/,

 

- Гэрч “...2015 оны намар манай ангийн ажиллаж байсан ******* нь Дархан хотын хойд хаалган дээрээс буудай ачсан Хово маркийн машиныг тосоод Элеваторы дээр зам заагаад өг гэсэн. Би ******* даргын хэлсний дагуу тухайн автомашиныг тосож уулзаад элеваторын пүүн дээр авчирсан. Элеваторын пүүн дээр иртэл нярав тэр машиныг пүүн дээр гаргаж дүүлээд үлдсэн...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 163 дугаар хуудас/,

 

- Гэрч “...Хөдөлгөөний мэдээ, агуулахын бүртгэл тайлангаас харахад 2014 онд улсын нөөцөд элит сортын 99 тонн буудайг манай нөөцөд Ургамал газар тариалан сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнгээс авсан байдаг. Энэ буудайнаас 2015 онд ХХК-нд улсын нөөцийн үрийн улаанбуудайг зээлээр өгөх гэрээний дагуу 10 тонн буудай гаргасан байдаг. 2016 онд хорогдол тооцоо 88,77 тонн болсон. 2017 онд гэрээний дагуу ХХК-нд 80 тонн буудай, иргэн д 8.77 тонн буудайг гэрээний дагуу өгсөн байдаг...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 214-215 дугаар хуудас/,

 

- Гэрч “...Би “” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай. Манай компани Газар тариалан, мал аж ахуй хослон эрхлэх, гадаад худалдаа явуулах үйл ажиллагааны чиглэлтэйгээр 2009 онд 1 хүний гишүүнчлэлтэйгээр үүсгэн байгуулагдсан. Одоо компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Манай компани нь Төв аймгийн суманд 200 га газартай бөгөөд тухайн газартаа тариа тарьдаг. Би 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ерөнхий газрын газрын Дархан уул аймаг дахь салбарын дарга Б.*******тай " бараа материалыг шинэчлэх гэрээ” байгуулан 40 тонн сортын улаанбуудайн үр авсан, Би буудай үр авахдаа Дархан уул аймаг дахь нөөцийн газарт хүсэлт гаргаж өгсөн. Миний өгсөн хүсэлтийн дагуу дээрх гэрээг байгуулсан. Би 40 тонн үрийн буудай аваад өөрийнхөө талбайд 24 тонныг нь тариалсан. Анх үр авах талаар *******тай ярилцаж байхад надад 24 тонн улаан буудай үр хэрэгтэй байсан. Би тухайн жил буюу 2017 онд 100 талбайд илүү уринш хийсэн байсан. Энэ тухайгаа *******ад хэлсэн. Гэтэл ******* тэгвэл та нөөцөөс 40 тонн улаанбуудайн үр аваад 16 тонн үрийн буудайг надад илүү уринш хийсэн талбайдаа тариад урацыг нь хурааж өг гэж хэлсэн. Би түүний саналыг нь хүлээн зөвшөөрсөн. Ингээд би гэрээ байгуулан 40 тонн үрийн буудайгаа авсан. Тухайн жил Монгол улсын нийт нутгаар улаанбуудай ургаагүй ургац алдсан. Манай компани ч мөн адил ургац алдсан. Нэгэнт ургац алдсан болохоор тухайн жил төлөх ёстой 40 тонн үрийн буудай төлбөрийг хойшлуулж өгөх талаар ерөнхий газарт хүсэлт гаргаж байсан. Миний гаргасан хүсэлтийн дагуу үрийн буудай төлөх хугацааг хойшлуулж өгсөн. ерөнхий газрын дарга нар 2018 оны 10 дугаар сард надтай ирж уулзаад үрийн буудай төлөх нэхэмжпэл авч ирж өгсөн. Үүний дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай компани 40 тонн үрийн буудай авсан түүнээс 24 тонныг би өөрөө авч тариалсан, 16 тонн буудайг нь *******ын санал болгосноор авч тариалсан талаар хариу тайлбар бичиж өгсөн. Ингээд 2018 онд би 23,910 тонн үрийн буудайгтушааж, үлдэгдэл 90 кг буудайны үнэ болох 70,000 төгрөгийг дансанд нь тушаасан. Ингээд би анх авсан 40 тонн буудайнаас 24 тонн үрийн буудайг төлсөн. Би 2017 онд үрийн буудайг авах хүсэлтийг Дархан уул аймаг дахь Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангид гаргасан. Миний гаргасан хүсэлтийн дагуу салбарын дарга *******тай уулзсан. Би ******* гэх хүнийг 2017 оны 05 дугаар сард буудайн үр авахаас өмнө нь танихгүй. Тэр үед танилцсан.

Өмнө гэрээ байгуулан нөөцөөс үр авч байгаагүй. Би *******тай найз нөхөд болон төрөл садангийн холбоо байхгүй. Би 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулан анхудаа сортын үрийн буудай авч тариалсан. Түүнээс нь өмнө болон хойно үрийн буудай авч байгаагүй. Хийгдсэн гэрээ нь манай компанийн нэр дээр байгаа, гэрээнд нийт 40 тонн улаан буудайн үр авсан гэж бичигдсэн миний гарын үсэг зурагдсан байгаа болохоор би төлж барагдуулах байх. Яг үнэндээ бол дээр хэлснээр надад 24 тонн буудай хэрэг болоод хайгаад явж байхад ******* надад санал тавьж миний илүү уринш хийсэн талбайд 16 тонн улаанбуудай тариулахаар болж надад 40 тонн үрийн буудай өгсөн. Энэ 16 тонн үрийн буудайг би төлөх ёсгүй ******* төлөх ёстой талаар ОБЕГ-ын дарга нарт өмнө нь буюу 2017 оноос хойш хэлж байсан. Бодит байдлыг ОБЕГ-ын дарга нар ойлгож надад 24 тонн буудай төлөх нэхэмжлэл өгсөн. 2017 онд Дархан уул аймаг дахь Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангиас авч тариалсан 40 тонн буудайнаас ямар ургац аваагүй. *******ын санал болгосноор 16 тонн буудайг өөрийнхөө талбайд тариалсан. *******ад ямар ч тариа хурааж өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 187-188 дугаар хуудас/,

 

- Гэрч Б.Амаржаргалын “...Би 2017 онд улсын нөөцийн сангаас үрийн буудай авах хүсэлтээ Хүнс хөдөө аж ахуйн яаманд өгсөн. Тухайн жил миний авахыг хүссэн элит сортын үр Дархан уул аймаг дах улсын нөөцийн санд л байсан. Би зохих журмын дагуу авах хүсэлтээ өгч гэрээ байгуулан урьдчилгаа төлбөрөө төлж нийт 80 тонн үрийн буудай авах гэрээ байгуулсан. Ингээд 2017 оны 05 дугаар сарын 3-5 өдрийн орчимд Дархан уул аймагдахь улсын нөөцийн газарт очсон. Ингээд улсын онцгой объектоос үрийн буудай ачихаар агуулах руу орсон. Тухайн үед нөөцийн салбарын нярав болон түүнээс гадна 2-3 хүн байсан. Ингээд эхний агуулахаас ачихаар болсон боловч ачих үр нь биш болсон. Тэгээд нярав болон бусад хүмүүс нь ирэхгүй алга болоод орой болсон. Удаж удаж ирээд эндээс биш өөр газраас ачина гэж хэлээд өөр агуулах руу очсон. Өөр агуулах дээр очоод буудайгаа ачсан боловч ачиж байгаа буудай нь элит сртын буудай биш маш их хогтой буудай байсан. Би тухайн үед энэ бол элит сортын буудай биш байна. буудай бол ямар ч хоггүй байх ёстой гэжхэлсэн. Гэтэл буудай ачуулж байсан нөөцийн газрын хүмүүс дахин яваад 2-3 болоод эргэж ирсэн. Тариалалтын ажил цаг нартай уралдаж хийгддэг ажил болохоор ачуулж байсан үрийн буудайг авахаас өөр аргагүй болсон. Би тухайн үед тэр буудайнаас ажиж байхад дээж авсан. Мөн буудайгаа тариалалтын талбай дээрээ буулгаад мөн дээж авсан. Авсан дээжээ Дархан-Уул аймгийн Ургамал хамгаалалтын шинжилгээний хүрээлэнд шинжилгээнд өгсөн. Шинжилгээний хариу нь 3 дугаар сортын үрийн буудай, мөн холимог буудай байна гэсэн дүгнэлт гарсан. Нэгэнт тариалалтын цагтулсан байсан болохоор авсан үрийн буудайгаа тарихаас өөр аргагүй болсон. Ингээд буудайгаа тарьсан. Гэвч манай талбайд улаан буудай ургаагүй бөгөөд хар тамхины ургамал битүү ургасан. Тухайн жил элит сортын үрийн буудай болон надад өөрт байсан нөөцийн үрнээс нийт 400 орчим тонн үрийн буудай авсан. Энэ үр бол элит сортын улаан буудай үр биш надад маш муу сортын үрийн буудай өгч залилсан байгаа талаар Дархан уул аймгийн Цагдаагийн газар өргөдөл гаргаж шалгуулсан. ...Надад ямар ч шинжилгээний бичиг гэж өгөөгүй. Үрийн буудайг ачиж байхад муу буудай байна, элит буудай биш байна гэж хэлсэн... Надад элит сортын улаанбуудайн үр нь гэж өгсөн үр задгай байсан. Задгайгаар авсан зураг нь надад байгаа. ...Би анх авахдаа тухайн үр нь энэ биш байна гэж хэлсэн. Элит нь 100 хувь цэвэршилттэй байх ёстой гэж хэлсэн. Ингээд би тухайн үрийн буудайг шинжилгээнд өгнө гэж хэлж байсан. Гэтэл нөөцийн ажилтан нар нь одоо авахгүй бол бид нар 2-3 хоног агуулахгүй гэжхэлсэн. Би тухайн үед улаанбуудай өгсөн ажилтан нарт болон удирдах албан тушаалтан нартай утсаар ярьж хэлж байсан. Гэрээнд зааснаас өөр үрийн буудай байна гэж удаа дараа утсаар ярьж байсан болохоос компанийн нэрийн өмнөөс албан бичгээр албан байгууллагад гомдол гаргаж байгаагүй. ...Улсын онцгой обьектод ажиллаж байгаа төрийн албан хаагч нь хууль тогтоомж зөрчиж, улсын онцгой бүсэд байсан элит сортын үрийн буудайг сольж байгаа нь алба хаагчийн ёс зүйд нийцэхгүй хууль тогтоомж зөрчсөний улмаас манай компанид 316,155,230.79 төгрөгийн хохирол учраад байна...” гэсэн мэдүүлэг/7 дугаар хавтаст хэргийн 199-200 дугаар хуудас/,

 

- ******* гэрчээр өгсөн “...Би 2017 оны 05 дугаар сард энэ ажлаа хийж байсан. Тухайн үед манай байгууллагад 2014 онд Дарханы Ургамал тариалангийн хүрээлэнгээс орж ирсэн ийн будаа нь 89 тонн ийн будаа байсаныг тэр үед манай байгууллагын дарга байсан ******* иргэн Үүрцайх гэж хүний нэр дээр гэрээ хийж агуулахаас 2015 оны хавар манай байгууллагаас гарсан гэхдээ байгууллагын санхүүгийн баримт дээр бол 2014 оны ийн будаа байгаа хэвээрээ байгаад байсан, үүний дараа 2015 оны намар Дарханы Ургамал тариалангийн хүрээлэнгээс 77 тонн орчим ийн будаа орж ирсэн байсан. 2017 оны хавар энэ ийн будааг иргэн гэж хүнд гэрээгээр гарсан. Харин 2017 оны 05 дугаар сард “” ХХК-нд өгсөн 80 тонн үрийн будаа нь ийн будаа биш 80 тонн энгийн үрийн будааг Дархан-Уул аймаг сум дахь үрийн нөөцийн 4 дүгээр агуулахаас гаргаж өгч явуулсан. Үрийн будаа биш энгийн будаа гарсан гэдгийг бид 2 мэдэж байгаа. Харин гэрээг хийсэн нь мэдэхгүй байж магадгүй учир нь нь бичиг цаас гэрээний ажил хийгээд яг аль агуулахад ямар хэдэн тонн үрийн будаа байсан гэдгийг мэдэхгүй байж болно. ... Тухайн үед манай байгууллагын ийн будаа байгаагүй дууссан байсан. Манай байгууллагын дарга байсан ******* нь д энгийн үрийн будаа гаргаж өгөхийг хэлсэн байсан тэр үед надад тэгж байна гэж хэлж байсан тэгээд зөвшөөрлийн бичиг нь ирээд нөгөө компани үрийн будаагаа ачих гээд ирэхэд нь энгийн үрийн будаа гаргаж өгөөд ачуулаад явуулсан. Гэхдээ “” ХХК-нд гаргаж өгсөн “” үрийн будаа нь тийм ч муу будаа бол биш хамгийн сорт сайн нь ийн будаа дараа нь “” үрийн будаа ордог. Хамгийн муу таваарын үрийн будаа бол биш ургац алдах учиргүй... ******* дарга 2015 оны 05 дугаар сарын 01-нээс 04-ний өдрийн хооронд иргэн Үүрцайхад ямар нэгэн гэрээ бичиг баримтгүйгээр 89 тонн ийн будааг ачуул гэж бид 2-т хэлээд хэд хэд хувааж ачуулсан. Тухайн үед ямар нэгэн гэрээгүй боловч, агуулахаас бараа материал гарч байгаа учраас өөртөө зарлагын баримт бичиг авч үлдсэн байсан. Яагаад энэ зарлагын баримтыг санхүүд өгөөгүй бэ гэхээр нь манай байгууллагын санхүүгийн тайлан мэдээнд иргэн Үүрцайхад өгсөн 89 тонн ийн будаа нь зарлагадаагүй үлдэгдлээр байгаад байсан учраас би асуудалтай байгаа юм байна гэж бодоод баримтаа өгч чадахгүй өөртөө байлгаж байсан... Дархан-Уул аймгийн суман дахь үрийн агуулахад сортын 99 тонныг Улсын нөөцөд авсан юм. Тус болох 99 тонн үрээс 2015 оны 4 дүгээр сарын 29-нь өдөр 31 тоот Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээний дагуу “” ХХК-д 1 тонныг нь 900,000 төгрөгөөр тооцож 10 тонн шуудайтай үрийг өгсөн байдаг. Харин үлдсэн болох 89 тонн үрийг ямар нэгэн гэрээгүйгээр салбарын дарга ******* амаар өгсөн үүргийн дагуу иргэн 1 тонныг нь 900,000 төгрөгөөр тооцож2015 оны Обсарын 01-ний өдрөөс эхлэн 2015 оны 05 сарын 04-ний өдрийн хооронд жолооч улсын дугаартай автомашинд 5 удаагийн ачилтаар ачиж өгч явуулсан. Тухайн үед би Үүрцайх гэж иргэнтэй ямар нэгэн байдлаар уулзаагүй бөгөөд гаргасан тухай баримтанд жолооч гарын үсэг зурж байсан. Тухайн 89 тонн нь Улсын нөөцөд авсан байсан хамгийн сүүлийн байсан бөгөөд үүнээс хойш ямар нэгэн улсын нөөцөд орж ирээгүй байсан. Харин тус 89 тонн нь үрийн гэрээ буюу материалын тайланд иргэн Үүрцайхад өгсөн тухай ямар нэгэн бичилт хийгдэж тайлагнагдаагүй байсан. Өөрөөр хэлбэл 89 тонн манай нөөцөд 2017 оны 5 дугаар сарыг хүртэл хугацаанд байгаа мэтээр бүртгэгдээд явж байсан. Тус 89 тонн ийн мөнгө болох 1 тонныг нь 900,000 төгрөгөөр тооцож үзэхэд 80,100,000 төгрөгийг Үүрцайх төлсөн зүйл байхгүй байсан. Харин Үүрцайх нь 2015 оны намар 10 дугаар сард 89 тонн энгийн үрийн будааг манай сумын үрийн агуулахад буулгасан юм. Тус энгийн үрийн 89 тонн будааг би ийн будааны оронд агуулахад хадгалж байсан юм. Тухайн үед салбарын дарга Б.******* нь хавар авсан үрийн будаа чинь дутах учраас одоо энэ үрийн будааг оронд аваад нөөцөд хадгал гэсэн үүргийг надад амаар өгсөн юм. Ингээд ийн будааны нөөц байхгүй болсон юм. Харин сумын үрийн 4-р агуулахын 16-р сэкцэнд хадгалагдаж байсан үрийн будаа буюу Элит үрийн будааны дараа орох үрийн будаанаас 80 тонн үрийн будааг 2017 оны 5 дугаар сард “” ХХК-д 1 тонныг 830,000 төгрөгөөр худалдсан юм. “” ХХК-д ийн будаа бус гэсэн сортын үрийн будааг ийн будаа гэдгээр худалдаж явуулсан. Тухайн үед “” ХХК нь ийн будаа авч явсан гэдгээр бодож авч явсан юм. Тэр үед. Б.******* дарга “” ХХК-д ийн будаа гэдгээр сортын үрийн будааг өг гэж хэлсний дагуу өгсөн... 2017 оны 05 дугаар сард манай сумын үрийн нөөцийн агуулахад ямар нэгэн элит сортын үрийн будаа байхгүй байсан бөгөөд харин “” ХХК-тай байгуулсан гэрээнд болохоор элит сортын будааг 1 тонныг нь 880.000 төгрөгөөр худалдан авахаар гэрээг байгуулсан байсан бөгөөд Тухайн үед ын үрийн нөөцийн агуулахаас иргэн байгууллагад олгож байсан будаанууд нь дандаа үрийн будаа буюу 1 дүгээр репродукц өгсөн будаанууд нийлүүлэгдэж байсан, тэр будаанаас “Арвин Бэлчир” ХХК-нд будаа нийлүүлсэн болно... 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “” ХХК-нд 80 тонн 2 дугаар репродукцын буюу 2 дугаар ангийн будааг өгсөн. Уг нь бол энэ компани манай улсын нөөцийн салбараас элит сортын улаан буудайг авч байгаа гэж ойлгож байсан. Манай салбарт элит сортын буудай байхгүй байгаа гэдгийг ******* мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 85-86, 87-88, 237 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 86 дугаар хуудас, 5 дугаар хавтаст хэргийн 80-82 дугаар хуудас/,

 

- ******* гэрчээр өгсөн “...Би тухайн үед Дархан-Уул аймгийн салбарын нь ажиллаж байсан бөгөөд он сар өдрийг нь сайн санахгүй байна ямар ч байсан 2015 оны 5 дугаар сард газраас хүн /тухайн хүний нэрийг хэлмээргүй байна/ над руу утсаар ярьж танай ын агуулахад хадгалагдаж байгаа Элит үрийн сортын үрийн будааг авах гэж хүн очино, гэрээг нь 2-3 хоногийн дотор явуулна одоо цаг хугацаа давчуу учраас наад хүндээ ачаад гаргаж байгаарай гэсэн чиглэлийг надад өгсөн. Би тухайн үед над руу нэлээн хариуцлагатай итгэл даахаар хүн надад тус үүргийг өгсөн учраас би ын агуулахын нярав М., аграноми нарт утсаар үүрэг өгч дээрх элит сортын бүх будааг ачуулах үүргийг өгсөн. Ингээд ын агуулахаас гарсан тус элит сортын үрийн будааг “” ХХК нь авч Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд тариалалт хийсэн болно. Би “” ХХК-ийн авсан 89 тонн элит сортын үрийн будааг Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрт тариалж байхад нь өөрөө газар дээр нь очиж үзэж харж байсан бөгөөд мөн намар тариагаа хураах үед нь мөн үтрэм дээр нь очиж харж байгаад цэвэрлүүлээд буцаагаад ачуулж байсан болно. Тухайн үед тус үрийн будааг гаргасны дараагаар болон одоог хүртэл хугацаанд тухайн сортын Элит үрийн 89 тонн будааны төлбөр нь одоог хүртэл газарт төлөгдөөгүй болно. Харин 2015 оны намар нь “” ХХК- нь буцаагаад 89 тонн үрийн будаагаа сумын агуулахад хүлээлгэн өгсөн болно. “” ХХК-аас 2015 оны намар нь өгсөн үрийн улаан будаа нь Элит үрийн будаа бус 1-р репродукц өгсөн будаа байсан бөгөөд үүнийгээ бид үрийн будаа гэж газартаа сар бүрийн тайлангаа гаргаж өгч байсан юм. 2017 оны хавар нь “” ХХК-нь газартай дахин үрийн будааг авахаар гэрээ байгуулж ирэхэд нь би аграномич тай ярилцаад 2015 оны намар нь “” ХХК-аас авсан үрийн будааг нь буцааж өгсөн болно...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 246-248 дугаар хуудас/,

 

- 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагч Ц.оос гаргаж өгсөн 5 ширхэг зарлагын баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, 5 ширхэг зарлагын баримт /1 дүгээр хавтаст хэргийн 23-27 дугаар хуудас/,

 

- Дархан-Уул аймгийн газраас гаргуулан авсан 37 хуудас бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 28-67 дугаар хуудас/,

 

- Дархан-Уул аймгийн газраас ирүүлсэн “” ХХК-ийн үрийн буудай худалдан авсан тухай холбогдох баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 117-136 дугаар хуудас/,

 

- Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл “Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн Аж ахуйн нэгжүүдтэй хийсэн үрийн буудайны гэрээ бүхий үдээтэй баримт бичгүүд, нөөцийн бараа материалын тайлан бүхий үдээтэй баримт бичигт” /1 дүгээр хавтаст хэргийн 163-230 дугаар хуудас/,

 

- Авлигтай тэмцэх газрын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 06/6451 дугаартай хяналт шалгалт хийлгүүлэх тухай албан бичгийг Ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын даргад хүргүүлсэн албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 1 дугаар хуудас/,

 

- Ерөнхий газрын 2018 оны 09 дүгээр сарын -ны өдрийн /2033 дугаартай албан бичгээр Дархан-Уул аймгийн газрын улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн үйл ажиллагаанд албаны шалгалт хийсэн тухай материал /2 дугаар хавтаст хэргийн 2-17 дугаар хуудас/,

 

- Ерөнхий газрын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 9/28 дугаартай, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 8/98 дугаартай албан бичгээр “99 тонн сортын Элит үрийн будааг хүлээн авах үед, хүлээн авснаас хойших Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, тус үрийн буудайг иргэн, аж ахуйн, нэгж, байгууллагад гаргаж өгсөн” талаарх баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 24-91 дүгээр хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 76-82 дугаар хуудас/,

 

- “” ХХК, “” ХХК-уудын улсын бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 230-232 дугаар хуудас,

 

- Баримт бичиг үзлэг хийсэн тухай тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 85- 202 дугаар хуудас/,

 

- Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч оос гаргуулан авсан “Улсын байцаагчийн дүгнэлтүүд” /5 дугаар хавтаст хэргийн 203-224 дүгээр хуудас/,

 

- Дархан-Уул аймгийн газрын хүмүүнлэгийн тусламжийн ангийн нягтлан бодогч Х.Цэрэнпилээс гаргуулан авсан “Агуулахын бүртгэл 2014-2014” /5 дугаар хавтаст хэргийн 225-229 дүгээр хуудас/,

 

- 2015 оны “” ХХК-ийн ургац хураалтын мэдээ /6 дугаар хавтаст хэргийн -34 дүгээр хуудас/,

 

- Хүнс хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/61 дугаартай “ ХХК нь 2015 оны ургац хураалтаас “Дархан таван нуур” ХХК-нд 251.187 тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 50.573 тонн хүнсний улаан буудай тус тус тушаасан байна” гэсэн албан бичиг /6 дугаар хавтаст хэргийн 36-54 дүгээр хуудас/,

 

- Гэрч Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /6 дугаар хавтаст хэргийн 55-138 дугаар хуудас/,

 

- “” ХХК-ийн 2017 оны дугаар сарын 18-ны өдөр сангаас улаанбуудай гаргуулан авсан талаарх баримтуудыг хуулбарлан авсан тэмдэглэл /7 дугаар хавтаст хэргийн 189-192, 201-2 дугаар хуудас/,

 

- Яллагдагч Б.*******, нарын ажлын байрны тодорхойлолт, томилсон тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 138-143 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 0, 6, 9, 139 дугаар хуудас/,

 

- Яллагдагч Б.*******, Ц. нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /6 дугаар хавтаст хэргийн 168, 172 дугаар хуудас/,

 

- Яллагдагч Б.*******, Ц. нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /6 дугаар хавтаст хэргийн 169, 179 дүгээр хуудас/,

 

- Гэрч 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дахин өгсөн "... Анх мэдүүлэг өгч байхад бид 2 бүх зүйлийг үнэн зөвөөр нь мэдүүлж байсан гэтэл дарга ******* нь мэдүүлэг өгсөн үйл ажиллагаатай холбоотой байдлаар нөлөөлж эхэлсэн. Энэ байдлаас шалтгаалж дараа дараагийн мэдүүлэгт зарим нэг зүйлийг буруу зөрүү хэлсэн. Гэхдээ одоо энэ цаг хугацаанд би болон ажлаасаа гарсан, ******* ч ажпаа хийхгүй байгаа болохоор одоо надад айх эмээх зүйл байхгүй болсон учраас үйл явцын талаар үнэн зөвөөр нь мэдүүлмээр байна.

Би би анх 2005 онд ерөнхий газрын харья Дархан уул аймаг дахь улсын нөөцийн салбарт ажилд орж 2018 оны 11 дүгээр сар хүртэл энэ ажлаа хийсэн. Б.******* нь 2010-2013 оны 04 сар хүртэл нөөцийн сангийн ажиллаж байгаад, 2013-2014 оны 09 дүгээр сар хүртэл ерөнхий инженерээр, 2014 оны 09 дүгээр сараас эргэж сангийн дарга болоод 2017 оны 08 дугаар сар хүртэл Энэ ажлаа хийсэн. Одоо шалгагдаж байгаа хэрэг үйл явдал нь 2015 оны 05 дугаар сарын эхээр болсон асуудал байгаа юм. Манай нөөцийн санд

2014    оны хавар ямар ч элит сортын урийн будаа байгаагүй. Харин 2014 оны намар 99 тонн сортын ийн буудай авч агуулахад хадгалсан. буудайнд тавигдах стандарт нь савлагаатай буюу шуудайд хийж, хаяг шошго наасан байдаг бөгөөд энэ 99 тонн буудайг 3 дугаар агуулахын дугаар секцэд хадгалсан.

Уг 99 тонн буудайнаас 2015 оны хавар буюу 05 дугаар сард одоо миний санаж байгаагаар ХХК-нд зохих журам гэрээний дагуу 10 тонн буудайг өгсөн. Түүний дараа ХХК-нд 89 тонн элит сортын буудайг гаргаж өгсөн. Гэхдээ өгөөж андуудад 89 тоон элит буудай өгөхөд ямар нэг гэрээ зөвшөөрөлгүйгээр өгснийг би сүүлд нь мэдсэн талаар өмнө өгсөн мэдүүлэгтээ ярьсан.

Ингээд манай нөөцийн санд ямар элит буудайны нөөц байхгүй болсон. Ингээд 2015 оны намар намайг мэдээгүй байхад 1 дүгээр агуулахын 3 дугаар секцад задгай улаан буудай буусан байсан. Энэ буудай ямар учиртай буудай болох талаар тухайн үед ажиллаж байсан оос асуухад “” ХХК-ийн хавар авсан элит буудай төлөгдөж орж ирсэн гэж хэлсэн. Би яг хэдэн тоон ямар сортын буудай орж ирснийг бол мэдээгүй. Нярав оос ямар сортын ямар хэдэн тонн буудай буусан юм бэ? пүүний бичиг нь хаана байгаа юм бэ гэхэд том машинаар ачигдаж ирсэн болохоор Дархан уул аймагт пүүлээд ирсэн болохоор хүлээгээд ав гэж дарга ******* хэлсэн гэж хэлсэн. Ингээд 2015 оны намар гэхэд манай 4 агуулахад ямар ч ийн буудайгүй болсон. Гэхдээ 2015 оны 05 дугаар сараас хойш мэдээ тайланд элит буудайны мэдээг ерөнхий газар руугаа өгөхдөө 89 тонн байгаа мэтээр хийж байсан талаар би сүүлд нь мэдсэн...

2017 онд “” ХХК нь зохих журмын дагуу гэрээ байгуулан элит сортын 80 тонн үрийн буудайг нөөцийн сангаас ачих зөвшөөрөлтэй ирсэн. Тухайн үед нөөцийн санд сортын элит буудай байхгүй талаар дарга *******ад хэлэхэд “наад хүндээ агуулахад байгаа хамгийн сайн чанарын буудайгаа ачижөгөөд явуулаарай” гэж хэлсэн. Үүний дагуу манай агуулахад байсан хамгийн сайн чанарын улаан буудайн үрийг ачиж өгөөд явуулсан. Үрийн буудай ачиж байхад тус компанийн захирал Амаржаргал өөрөө ирээд ачиж байгаа буудайг хараад сайхан буудай байна гээд ачаад явсан. Арвин балчир ХХК-ийн талбайд тариалалтын явцад хяналтын шалгалт хийгээгүй бөгөөд 2017 оны 08 дугаар сарын сүүлээр утсаар холбогдож ярихад “сайхан үр өгсөн, тариа сайхан ургаж байгаа" гэсэн боловч 2017 оны 11 дүгээр сард ургац алдсан гэсэн асуудал яригдаж эхэлсэн. Ингээд 2017 оны хавар авсан үрийн буудайгаа буцааж төлөөгүй байгаа. Миний гол гаргасан алдаа бол “” ХХК-ийн 2017 онд элит сортын улаан буудайн үр агуулахад байхгүй талаар зохих дээд шатны байгууллага болон Амаржаргалд хэлээгүйн миний буруу болсон. Хэрэв тухайн үед *******ын үгэнд оролгүйгээр дээд шатны байгууллагад болон “” ХХК-ийн Амаржаргалд хэлсэн бол ийм асуудал үүсэхгүй байсан. Мөн 2015 онд “” ХХК-нд зохих гэрээ зөвшөөрөлгүй элит сортын үрийн буудай өгсөн талаар сүүлд нь мэдсэн.

Манай нөөцийн санд ирж байгаа өвч тэжээл болон үр тариа нь чанар стандартын шаардлага хангаж байгаа шалгаж, шинжилгээ болон дүгнэлттэй үр тариа таарч байгааг шалгах, тэжээл болон үр тариаг муутгахгүй хадгалах, зохих зөвшөөрлийн дагуу иргэн хуулийн этгээдэд олгох, намар үр тариа хүлээн авах зэрэг ажпыг хариуцаж хийдэг байсан.

Улаан буудайн үрийг авсан иргэн хуулийн этгээдээс намар нь гэрээнд заасны дагуу хүлээж авахдаа мэргэжлийн хяналтын газрын байцаагч шинжээч нараар итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлж дүгнэлт гарсны дараа хүлээж авдаг. Шинжээч нь манай сангийн агуулахад байрлаж ирсэн үрийг машин тус бүрээр нь шинжилж дүгнэлтээ гаргадаг. Ачигдаж ирсэн үр нь чанарын шаардлага хангаж байвал хүлээж авч агуулахад хадгалдаг, хэрэв стандарт шаардлага хангахгүй буудай байвал хүлээж авахгүй буцааж, гэрээнд заасан үнийн төлбөрийг төлүүлэх ажлыг удирдах албан тушаалтан нар зохион байгуулдаг Намар хүлээн авсан улаан буудай дүгнэлт нь мэргэжпийн хяналтаас гарч, манай сангийн нярав хүлээн авсан падаан үйлдэж, миний зүгээс ямар сортын ямар хэмжээтэй буудайг хэддүгээр агуулахын ямар секцэд буулгасан талаарх схем зураг үйлдэж нягтлан болон даргадаа танилцуулдаг. Ингээд нягтлан болон дарга нар сар бүр нөөцийн санд байгаа урийн улаан буудайн мэдээг ерөнхий газар руу явуулж мэдээ тайлан гардаг байсан.

Сар бүрийн мэдээ тайлан гарах үйл ажиллагаанд миний хувьд тийм оролцоо байхгүй. Би буусан үрийн буудайны үрийг анх буухад нь схем үйлдэж нягтлан болон удирдах албан тушаалтан нарт танилцуулдаг гэж хэлсэн. Үүний дагуу схемээ хийгээд өгдөг. Харин сар бүрийн нөөцийн санд байгаа урийн буудайны мэдээг дарга нягтлан нар хариуцаж гаргаж явуулдаг байсан. 2015-2017 онд нягтлан бодогчоор Сонинчулуун, нар, ******* ажиллаж байсан.

Ер нь ганцхан ерөнхий газар руугаа мэдээ тайлан явуулдаг асуудал биш ээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас нөөцийн сангийн агуулахад байгаа Улаан буудайн үрийн талаар мэдээллийг хавар буудай гаргасны дараа намар буудай хүлээн авах үед авахаар ярьдаг байсан. Тухайн үед ******* дарга бол миний зөвшөөрөлгүйгээр ямар ч мэдээг хэлж явуулж болохгүй гэж шаардлага тавьж байсан. Тийм болохоор би мэдээ тайлантай холбоотой асуудлын талаар огт мэдэхгүй байна. 2015 оны 05 дугаар сард өгөөж андуудад өгсөн үрийн буудайг мэдээ тайландаа тусгаад явж байгаад 2015 оны намар “” ХХК-ийг зөвшөөрөлгүй, шинжилгээний дүгнэлт байхгүйгээр агуулахад буулгасан үеэс нь гадарлаж эхэлсэн. Ингээд 2017 оны хавар “” ХХК-ийн элит буудай авах гэрээ байгуулж, зөвшөөрөл авч ирэх үед нь мэдсэн. Хэрэв 2015 оны хавар сортын элит буудайг гаргасан талаарх үнэн бодит мэдээ, тайлан ерөнхий газарт очсон байсан бол 2017 онд “” ХХК-тай ийн буудайны гэрээ хийгдэхгүй байсан. Би энэ бүгдийн талаар дээд шатны удирдах албан тушаалтан нарт мэдэгдээгүй нь миний гол буруу юм...” гэсэн мэдүүлэг/8 дугаар хавтаст хэргийн 163-165 дугаар хуудас/, мөн түүний “...Тухайн үед буюу 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ангийн дарга ******* над руу утсаар яриад / ХХК / Үүрцайх гэх нэрээр элит сортын 89 тонн үрийн будаа ачуулаарай гэсэн үүрэг өгсөн. Тухайн үед агуулахад буудайн үр байсан, хадгалах, хамгаалах, зарцуулах үүргийг нярав бүрэн хариуцдаг. Тухайн элит сортын буудайг агуулахаас шуудайтай нь ачиж гаргахад би нярав , механикч Гансайхан, харуул Эрдэнэбилэг нарын хамт байсан. Би тухайн үед агуулахаас үрийн буудай гаргах зөвшөөрлийг нь үзээгүй, уул нь зөвшөөрлийг үндэслэж буудайг гаргах ёстой. Уг зөвшөөрлийг ангийн дарга өгдөг ба ******* дарга өөрөө утсаар яриад агуулахаас гаргаж ачуулаарай гэсэн үүрэг өгсөн болохоор би зөвшөөрлийн дагуу ачигдаж байна гэж ойлгосон... 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр үрийн буудайны лавлагаа авч явж байгаад агуулахад буудай буулгасан чинь агуулах дотор өөр буудай буусан байхаар нь би оос энэ юун буудай вэ гэж асуусан чинь ******* дарга буулга гэсэн ХХК-с 05 дугаар сард авсан будаагаа өгч байгаа гэж ойлгуулсан. Өмнө нь агуулахад байсан элит сортын буудайнаас арай өөр байсан... Яг үнэндээ би хавчигдмал байдалтай, надаас юм аа нууж хаасан шинжтэй байсан. Намайг чи дандаа олон юм ярьдаг гээд хавчиж гадуурхаад байдаг байсан болохоор би тэр болгон юманд оролцоод байдаггүй байсан. Агуулахаас буудай ачих, гаргах асуудлыг ******* дарга өөрөө ажилд авсан нярав бүрэн 100 хувь хариуцдаг. ******* дарга намайг чи буудайныхаа чанар байдлыг анхаарч ажпаарай мэдээ тайлан нууцад хамаарч байгаа учир дарга нягтлан бодогч нар мэднэ энэнд оролцох шаардлагагүй гэж хэлсэн болохоор би мэдээ тайланд оролцдоггүй. Тухайн үед ******* дарга “” ХХК-нд хамгийн сайн чанарын үрийн буудайг өгөөрэй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 223-224 дүгээр хуудас/,

 

- Гэрч “...Би төв контор дээр сууж ажилладаг учраас зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй гаргасныг нь мэдэхгүй байна. Ер нь намайг ажиллаж байх хугацаанд үрийн буудайг агуулахаас гаргахдаа Ерөнхий газартай гэрээ байгуулж Ерөнхий газраас зөвшөөрөл ирсний дараа салбарын дарга зөвшөөрөл өгсний дараагаар гаргадаг байсан. Дээрх хугацаанд ямар хэмжээний ямар буудайг хэний зөвшөөрөлтэйгөөр гаргасан талаар надад мэдэж байгаа зүйл алга. Энэ хугацаанд салбарын нөөцийн санд “” элит сортын улаан буудайн үр байгаа гэж нярваас надад мэдээ ирүүлснийг эксел файл дээр шивж оруулан бүртгэдэг байсан. Миний нярваас мэдээ авч шивж оруулсан файлыг Ерөнхий нягтлан бодогч нэгтгэн тайлангаа гаргадаг байсан. Тэгэхээр би Элит 144 үр байгаа гэсэн мэдээ авдаг байсан учраас Элит 144 үр байгаагаар бүртгэгдэж байсан. Би Дархан-Уул аймгийн төв контор дээрээ сууж ажилладаг. Агуулах дээр нь очиж тооллого хийж байгаагүй, очоод тоолох гэсэн ч шуудайгүй, задгай асгаад овоолсон үрийн буудайг мэргэжлийн бус бид ялгахгүй юм...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 220-221 дүгээр хуудас/,

 

- Гэрч *******ын “...би компанитай яаж холбогддог вэ гэхээр анх энэ компанийн захирлаар Анхбаяр, Батбилэг гэх хүмүүс байсан юм билээ, Батчилэг нь миний төрсөн ах, харин Анхбаяр нь Батбилэг ахтай базууд болохоор энэ 2 хүн хувь эзэмшиж байсан гэж ойлгосон, зөвхөн дээрх 2 хүн биш олон хүмүүс хувьцаа эзэмшиж байсан гэж ойлгосон. 2020 онд Анхбаяр ахаас над руу бүх хувьцаагаа шилжигдэж ирж байсан. 2020 оноос өмнө нь ямар үйл ажиллагаа явуулж байсныг мэдэхгүй, үйл ажиллагаанд нь оролцож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 244 дүгээр хуудас/,

 

- Гэрч “...Элит үр авсан болохоор шинжилгээ хийлгэж баталгаа хийлгэсэн зүйл байхгүй ээ. Өгч байгаа газар нь өөрсдөө үр өгсөн учир бид үнэхээр элит үү, үгүй юу гэдэгт шинжилгээ хийлгэж цаг алдаад байх шаардлагагүй байсан. Элит сортын будаа авч байсан шиг санагдаж байна, одоогоос 8 жилийн өмнөх асуудал байна, би одоо ХХК-ийн захирлаар ажиллахаа больсон, хувиараа хүнсний ногоо тариалдаг ажил хийж байгаа. Дархан-Уул аймгийн салбарын ажиллаж байсан Б.******* нь над руу утсаар яриад танайх манайхаас үрийн буудайгаа авна шүү гэж хэлдэг байсан, би тухайн үед буюу 2015-2017 онуудад “” ХХК-ийн захирал гэж байгаа боловч зөвхөн бригадыг нь хариуцаж л үйл ажиллагааг нь явуулдаг байсан, тухайн үед манай компанийн толгой, том захирлаар , нар ажиллаж байсан, миний ойлгож байгаагаар бол дээрх захирлууд Б.*******ад хэлээд Б.******* нь над руу ярьдаг байсан юм болов уу л гэж бодож байгаа, түүнээс надад ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй байдаг байсан, яаж, ямар журмаар будаа аваад байгааг нь мэдэхгүй байсан, ачаад аваад ирснийг нь л тариалдаг байсан. Тэр талаар одоо сайн санахгүй байна, хэрэв ХХК нь Улсын нөөцөд эргүүлж будааг нь өгсөн бол заавал шинжилгээ хийж лабораториор оруулдаг, тэгэхгүй бол улс нөөцөд авахгүй, улсын нөөц гэдэг маань сайн чанарын үрийн буудайгаар улсын нөөцийг бүрдүүлдэг учраас муу чанарын үрийн буудайг авах ёсгүй, гэхдээ би хэзээ нь хэдэн тонн буудайг улсын нөөцөд өгсөн эсэхийг санахгүй байна.

Би төлбөр мөнгөтэй холбоотой асуудлыг мэдэхгүй, сая дээр мэдүүллээ, зөвхөн ачигдаад ирсэн үрийг тариалах л ажлыг хийж гүйцэтгэж байсан ба тариалангийн талбайтай холбоотой л асуудлыг хариуцдаг байсан. Энэ төлбөр мөнгөтэй холбоотой асуудлыг захирлууд л мэдэх байх, захирлууд улсын нөөцийн салбарын дарга Б.*******тай юу гэж ярьсныг нь би яаж мэдэхэв, Б.******* л ’ манайхаас будаагаа авна шүү гэж яриад будаа ачуулдаг болохоор Б.******* захирлууд хоорондын л асуудал байх, би мөнгө, санхүү, гэрээтэй холбоотой асуудлыг мэддэггүй байсан, одоо “” ХХК нь ямар өр, төлбөртэй байгаа талаар надад мэдэх зүйл алга байна, одоо хариуцаж байгаа хүмүүс нь л мэдэх байх, одоо би энэ компанитай ямар ч холбоогүй байгаа...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 246 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

2. Эрх зүйн дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн дүгнэлт дээр дараах тайлбарыг хийе. Шүүгдэгч Б.******* нь нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймгийн газрын улсын нөөцийн хүмүүнлэгийн тусламжийн салбар ангийн ажиллаж байхдаа тус газрын Батбилэг, , нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 04-ний өдрийн хооронд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж сумын улсын нөөцийн салбараас 80,100,000 төгрөгийн үнэ бүхий 89 тонн улаан буудайг гэрээ байгуулахгүй хууль бусаар олгож, хууль бус үйлдлээ нуун дарагдуулахын тулд улсын нөөцийн газрын улаан буудайг байгаа мэтээр тайланд бүртгүүлж явсан нь ХХК-д давуу байдал бий болгож улсад 80,100,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог, мөн ХХК-д 2017 онд сортын улаан буудайн үрийг олгох зорилгоор гэрээ байгуулсан байдаг. Гэрээг бие даан зөвшөөрөлгүй байгуулсан байдаг. Улсад 21,384,165 төгрөгийн хохирлыг учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогддог. Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч ******* хувьд нийтийн албан тушаалтны ажил гүйцэтгэж байхдаа хууль тогтоомж болон бусад журмыг зөрчиж ерөнхий газрын улсын нөөцийн ажиллаж байсан Батбилэг болон тус салбар ангийн ажиллаж байсан Б.*******, агрономч нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээр нэгдэн мөн ХХК-д гэрээ хэлцэл хийгдээгүй, төлбөр төлөгдөөгүй байхад нь 89 тонн улаан буудайг гаргаж өгч давуу байдал олгосон. Мөн хууль бус үйлдлээ далдлахын тулд 2015 оноос 2017 оныг хүртэлх хугацаанд Дархан элит сортын улаан буудайг байгаа мэтээр тайлан мэдээнд тусгаж ХХК-д давуу байдал бий болгож улсад 80,100,000 төгрөгийн хохирол учруулсан дээрх үйлдэлд нь шүүгдэгч Ц.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь элит сортын үрийн буудайг байгаа мэтээр данс бүртгэлд хөтөлж явсан улмаар ХХК нь ерөнхий газартай гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээг хууль ёсны дагуу байгуулж элит сортын үрийн буудай сумын нөөцийн буудай авах нөхцөл байдал үүсдэг. Шүүгдэгч нар нь бодит байдлыг нуух байдлаар төөрөгдөл оруулж улсын нөөцийн салбарт байгаа элит сортын улаан буудай өгч байна гэж залилж 3-р сортын үрийн буудай өгсөн байдаг. Залилсны улмаас 70,400,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал байгаа. Дээрх үйлдэлд Б.*******, Ц. нарыг Эрүүгийн хуульд зааснаар хууль буцаан хэрэглэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан 2002 оны 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас улсад нийт 101,484,165 төгрөгийн хохирол учирсан. Гэмт хэргийн улмаас ХХК-д 70,400,000 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч Б.*******аас ерөнхий газарт 21,834,165 төгрөг буюу ХХК-ийн авсан үрийн буудайны төлөгдөөгүй үлдэгдэл мөнгө, ХХК-н урьдчилгаанд өгсөн 28,160,000 төгрөгийг гаргуулах. ХХК-с 80,100,000 төгрөгийг гаргуулж ерөнхий газарт тус тус олгуулах саналтай байна.” гэх гэм буруугийн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* өмгөөлөгч Б.Лхагвасүрэн “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Б.*******ад холбогдох хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал тогтоогдохгүй байна. Үүнд яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.*******ыг Ц., , Батбилэг нартай үйлдлээрээ санаатай нэгдэж ХХК-д 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 04-ний өдрийн хооронд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 80,100,000 төгрөгийн хохирол улсад учруулсан гэж үзэж байна. 2015 оны 10 дугаар сард 1 тонн буудайг 800,000 төгрөгийн үнээр 89 тонн нийт 71,200,000 төгрөгийн буудайг тус компаниас буцаан авч Дархан-Уул аймгийн улсын нөөцийн санд тушаасан. Үүний улмаас Дархан-Уул аймгийн улсын нөөцийн салбарт 8,900,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна. Дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлдэгдэж байхад үйлдэгдсэн. Мөн хуулийн 263 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашигласан шинж байгаа боловч гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй ба гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуй нэгж байгууллагад үлэмж түүнээс дээш хэмжээний хохирол учирсан тохиолдолд тухайн зүйл ангиар зүйлчлэхээр зохицуулсан. Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна. Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д хууль буцаан хэрэглэхийг хуульчилсан байдаг. 2015 оны Эрүүгийн хуулийн өөрчлөлт нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны хууль үйлчлэл нь явагдсан. Эрх зүйн байдлыг дордуулж байгаа дээр дүгнэлтийг мөрдөгч, прокурор дүгнэлт хийгээд яваад байсан боловч яллах дүгнэлт хууль зүйн дүгнэлтийг хангахгүй байна. Яллах дүгнэлт нь Б.*******ыг ганцаараа компанид 40 тонн элит буудай өгч 21,384,165 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан баримтуудаар улаан буудай олгохыг журам дээр ялгаж өгсөн. Б.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бол компанийн захирал 24:16 харилцан тохиролцоод үйлдэл хийгээд байхад энэ үйлдлийг шалгаагүй. Энэ нь шударга ёсны зарчимд хэрхэн нийцэх вэ? Б.******* мөнгийг нь төл гэж байгаа нь үндэслэлгүй байна. Монгол Улсын нийт шүүгчдийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 5.4-т үндэслэл бүхий эргэлзээ үүссэн бол Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчим үйлчлэх ёстой. 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ХХК-д 70,400,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэдэг. Гэтэл гэрээний дагуу 80 тонн буудай авсан байдаг. Буудайгаа тариалж ургац алдсан нь ******* буруутай үйлдэл биш. Байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн байх боломжтой. Гэрээний дагуу төлбөрөө төлөөд ургацаа аваад тариалалт хийгээд явж байгаа нь залилах гэмт хэрэг биш. ХХК нь хохирлоо тооцож өгсөн баримт байхгүй. Гэрч нарын мэдүүлгээр тухайн аж ахуйн нэгжийн арчилгаанаас шалтгаалж ургаагүй байж болно. Гэм бурууг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах ёстой. Улсын яллагчийн зүгээс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс гэмт хэрэг үйлдэгдсэн хугацааг төгссөн гэж тооцсон. Өнөөдрийн байдлаар 6 жил 10 сарын хугацаа өнгөрсөн. Шүүгдэгчид ашигтай шийдвэрлэх үүднээс Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир Б.*******ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* өмгөөлөгч Ө.Өлзиймаа: “Шүүгдэгч ******* мэдүүлгээс гэрээ байгуулагдах ёстой байсан. Гэрээ байгуулаагүй нь буудай гаргасан гэж мэдүүлэг өгдөг. Хэрэгт цугларсан нотлох баримтаар хууль бусаар гаргасан буудай гэрээ байгуулахгүй гаргасан. Оролцооны хувьд дарга утсаар үүрэг чиглэл өгч, шуурхай хурал дээр яригдсан нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч нараас бусад хүмүүсийг яллагдагчаар татаагүй байгааг нь гайхаж байна. Хууль шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх зарчмыг алдагдуулж байна. Хэргийн нотолбол зохих байдлыг тогтоогоогүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар яллагдагчаар татагдсан хүмүүс мэдүүлэг өгсөн байдаг. Хэргийг нарийвчлан шалгаж тогтоогоогүй. Хэргийг прокурорт буцаах саналтай байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

 

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн тухайд:

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч ******* Ц., , нартай бүлэглэн, ямар нэгэн гэрээгүйгээр, холбогдох хууль, тогтоомжид заасан журмыг зөрчиж, Дархан-Уул аймгийн сум дахь салбарын үрийн нөөцийн агуулахаас 89 тонн улаан буудайн “ элит” сортын үрийг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 04-ний өдрийн хооронд “” ХХК-д олгож бусдад давуу байдал бий болгосон,

мөн Б.******* нь өөрөө 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр асуудал хариуцсан төрийн байгууллагын шийдвэргүйгээр “ бараа, материалыг шинэчлэх гэрээ”-г ганцаараа, бие даан “” ХХК-тай  байгуулан, “” сортын улаан буудайн үрийг олгож, бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,   

 

Шүүгдэгч Ц.ыг Б.*******, , нартай бүлэглэн, ямар нэгэн гэрээгүйгээр, холбогдох хууль, тогтоомжид заасан журмыг зөрчиж, Дархан-Уул аймгийн сум дахь салбарын үрийн нөөцийн агуулахаас 89 тонн улаан буудайн “ элит” сортын үрийг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 04-ний өдрийн хооронд “” ХХК-д олгож бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг хэлнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан хамаарна” гэж тус тус заажээ.

 

ерөнхий газрын даргын 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 3 дугаартай тушаалаар шүүгдэгч Б.******* нь Дархан-Уул аймаг дахь салбарын ,

Дархан-Уул аймгийн салбарын даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 78 дугаартай тушаалаар шүүгдэгч Ц.ыг Дархан-Уул аймгийн газрын салбарын үрийн агуулахын тус тус  ажиллаж байсан болох нь:

Яллагдагч Б.*******, Ц. нарын ажлын байрны тодорхойлолт, томилсон тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 138-143 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 0, 6, 9, 139дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд нийтийн албан тушаалтан болохын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэргийн субъектэд хамаарч байна. 

 

“Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдэг нь Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т зааснаар “Албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх”-ийг хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно.” гэж заасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж заасан.

 

Шүүгдэгч Б.******* Ц. нар нь ерөнхий газрын газрын ажиллаж байсан , Дархан-Уул аймаг дахь газрын салбар ангийн ажиллаж байсан нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн, ямар нэгэн гэрээ, төлбөр тооцоо хийлгүйгээр Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Улсын Нөөцийн тухай хуульд заасан журмуудыг зөрчин 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Дархан-Уул аймгийн сум дахь салбарын үрийн нөөцийн агуулахаас 89 тонн улаан буудайн элит сортын үрийг “” ХХК-д олгож, улмаар 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд салбарын нөөцийн санд “” элит сортын улаан буудайн үр байгаа мэтээр тайлан, мэдээ, данс, бүртгэлд тусгуулж бусдад давуу байдал бий болгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан:

 

- Хохирогч *******ын “...Б.******* нь салбарын ажиллаж байхдаа буюу 2015 оны 05 дугаар сарын 01-03-ны өдрийн хооронд “” ХХК-нд элит сортын улаанбуудай 88,77 тонн үрийг ямар нэг гэрээ байгуулахгүйгээр улсын нөөцийн сангаас олгосон. Тухайн үед тус салбарын нөөцийн санд 99 тонн улаанбуудай үр байснаас 10 тонн үрийг “” ХХК- нд гэрээ байгуулан өгч үлдэгдэл үрийг гэрээ байгуулахгүйгээр өгсөн байсан. Гэхдээ “” ХХК-нд өгсөн үрийн буудайг нөөцийн санд байгаа мэтээр данс бүртгэл хөтөлж байсан байна. гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 106-108 дугаар хуудас/,

 

- Хохирогч *******ийн “...Дархан уул аймаг дахь газрын улсын нөөцийн салбарын ажиллаж байсан Б ******* нь иргэн хуулийн этгээдтэй гэрээ байгуулах, гэрээ байгуулахгүйгээр сараа материал нөөцийн салбараас гарах эрхгүй этгээд байна. Тийм болохоор гэрээ байгуулахгүйгээр “” ХХК-нд улаанбуудай үр өгөх нь хууль болон журмаа зөрчсөн үйлдэл болно. /7 дугаар хавтаст хэргийн 117-119 дүгээр хуудас/,

 

- Гэрч “...2014 онд Дархан-Уул аймгийн хүрээлэнгээс орж ирсэн 99 тонн ийн будаа манай Улсын нөөц хүмүүнлэгийн санд орж ирснээс 89 тонн ийн будааг иргэн ямар нэгэн гэрээгүйгээр гаргаад өгчихсөн. Гэтэл байгууллагын дансаар бол энэ ийн будаа нь байгаад байдаг. гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 81-82, 238 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас, 5 дугаар хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас, 6 дугаар хавтаст хэргийн 1-3 дугаар хуудас/,

 

- Гэрч “...Би өөрийн хүргэн дүү хэлж иргэн өмчлөлийн улсын дугаартай маркийн автомашинд ТЧ чиргүүлийн хамтаар жолоодуулж Дархан-Уул аймгийн салбарын сумын агуулахаас 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 89 тонн элит сортын үрийн будааг ачуулж тус будааг Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрт Моностой багийн байрлалтай компаний агуулах, үтрэм дээр буулгаж улмаар тус үрийн будааг “” ХХК-ийн эзэмшлийн тариалан талбайд тариалалт явуулсан нь үнэн болно..” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 89-90, 244 дүгээр хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 148-149, 170 дугаар хуудас, 5 дугаар хавтаст хэргийн 246-248 дугаар хуудас/,

 

- Гэрч ийн “...“” ХХК-ийг иргэн д өгсөн учраас анхаарч, хандаж байгаарай гэдэг байдлаар хэлсэн. Миний хувьд ******* надтай уг асуудлын талаар ярилцах гэж хүсэлт тавьсан бөгөөд би тухайн үед уг асуудлыг хүлээж аваагүй, харин болсон асуудлын талаар үнэнээр нь хэлээрэй гэдэг байдлаар хэлээд явсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 167-168 дугаар хуудас/,

 

- Гэрч “...Баримт бичгийн хувьд Дархан-Уул аймгийн салбарын үрийн нөөцийн агуулахад Дархан-Уул аймгийн Ургамал газар, тариалан, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 2014 оны 10 дугаар сарын 02- ны өдөр сортын Элит үрийн 99 тонн будааг худалдаж авч сум дахь үрийн нөөцийн агуулахад хүлээн авсан байна. Тус сортын ийн 99 тонн будаанаас 2015 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр “” ХХК- д 10 тонныг 1 тонныг нь 900,000 төгрөгөөр тооцож, 30 хувийн урьдчилгаа авч зээлээр худалдан борлуулсан тухай гэрээ бүхий бичиг баримтууд байна. Харин үлдсэн 89 тонн сортын Элит үрийн будаа нь 2017 оны 5 дугаар сарыг хүртэл хугацаанд Дарханы салбарын үрийн агуулахад хадгалагдаж байгаад “” ХХК-д зээлээр олгосон тухай баримт бичгүүд байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

 

- Гэрч “...“” ХХК-ийн захирал нь манай төрсөн эгч Баасансүрэнгийн нөхөр нь бөгөөд намайг тус ажилд оруулсан болно. Би 2015 оны 4 дүгээр сараас 11 дүгээр сарыг хүртэл хугацаанд улсын дугаартай шар өнгийн “ Форвард” маркийн автомашиныг “” ХХК-ийн нэр дээр унадаг байсан болно. Тус автомашинаар ихэвчлэн үр будаа зөөвөрлөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байсан. ...Би холбогдох баримт бичгүүдийг үзэж харлаа, тухайн үед манай хүргэн ах “” ХХК-ийн захирал Аптаншагай надад хэлж сумын үрийн агуулахаас очиж үрийн будаа татна чи явж ын үрийн агуулахаас очиж үрийн будаа тээвэрлэж Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын “” ХХК-ийн хашаанд буулгасан болно...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 99-100 дугаар хуудас/,

 

- Дархан-Уул аймгийн газраас гаргуулан авсан 37 хуудас бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 28-67 дугаар хуудас/,

 

- Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл “Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн Аж ахуйн нэгжүүдтэй хийсэн үрийн буудайны гэрээ бүхий үдээтэй баримт бичгүүд, нөөцийн бараа материалын тайлан бүхий үдээтэй баримт бичигт” /1 дүгээр хавтаст хэргийн 163-230 дугаар хуудас/,

 

- Ерөнхий газрын 2018 оны 09 дүгээр сарын -ны өдрийн /2033 дугаартай албан бичгээр Дархан-Уул аймгийн газрын улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн үйл ажиллагаанд албаны шалгалт хийсэн тухай материал /2 дугаар хавтаст хэргийн 2-17 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгч Б.******* нь Дархан-Уул аймаг дахь газрын салбар ангийн ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “" ХХК-д 40 тонн “” сортын улаан буудайн үрийг олгох зорилгоор, асуудал хариуцсан төрийн байгууллагын шийдвэргүйгээр “ бараа материалыг шинэчлэх гэрээ”-г “” ХХК-тай ганцаараа, бие даан байгуулж, “” сортын улаан буудайн үрийг олгож улсад 21,384,165 төгрөгийн хохирол учруулсан болох нь

 

- Хохирогч *******ын “...Мөн 2017 оны 05 дугаар сард улсын нөөцийн бараа, материал шинэчлэх гэрээг хууль бусаар байгуулж “” ХХК-нд 40 тонн улаанбуудайн үрийг өгсөн байдаг. Энэ гэрээг зохих журмын дагуу, гэрээний шаардлага хангахгүйгээр хийж олгосон байдаг. “” ХХК нь тухайн ондоо буюу 2015 оны намар ургац аваагүй гэх шалтгаанаар 40 тонн үрийн буудайгаа төлөөгүй. Ингээд манай газраас төлбөр барагдуулахаар “” ХХК-ийн захирал тай уулзахад би 24 тонн үрийн буудай авсан, үлдэгдэл 16 тонн үрийн буудайг Б.******* өөрөө авч манай талбай дээр надаар тариулсан. Тухайн жил ургац авч чадаагүй болохоор өөрийнхөө авсан болон ******* тариулсан үрийн буудайг төлж чадаагүй гэсэн тайлбарыг удаа дараа гаргасан. Ингээд ” ХХК-ийн захирал өөрийнхөө авсан гэх 24 тонн сортын үрийн буудайн үрийн төлбөрийг 2018 оны намар төлж барагдуулсан байна. Үлдэгдэл 21,384,165 төгрөгийн улаанбуудайны үрийн төлбөрийг Б.******* төлөх ёстой гэж тайлбарладаг...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 106-108 дугаар хуудас/,

 

- Хохирогч *******ийн “...Б.******* нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бараа материалыг шинэчлэх гэрээ байгуулан “” ХХК-д 40 тонн сортын улаанбуудай үр өгсөн байна. Энэ гэрээ бол хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлд “ асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь шинэчлэх шаардлагатай стратегийн болон гамшгийн нөөцийн бараа, материалыг энэ хуулийн 13.1.8-д заасан журмын дагуу борлуулж, орлогоор нь нөхөн бүрдүүлнэ” гэж заасан. Мөн хуулийн 17 дугаар зүйл салбарын үүргийн 17.1.2-д асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэн нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх, зарцуулах, сэлгэх, шинэчлэх, тээвэрлэж хүргэх үйл ажиллагааг эрхлэх гэж заасан нь салбар нь зөвхөн шийдвэрийг хэрэгжүүлэхээр байна. Өөрөөр хэлбэл асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэн шинэчлэх шаардлагатай стратегийн болон гамшгийн нөөцийн бараа, материалыг нөөцийн бараа, материалыг хүлээн авах, хадгалах, шинэчлэх, хэвийн хорогдол тооцох журмыг дагуу борлуулж, орлогоор нь нөхөн бүрдүүлнэ гэсэн үг. Мөн Нөөцийн бараа, материалыг хүлээн авах хадгалах шинэчлэх, хэвийн хорогдол тооцох журмын 4.2 тусгайлан зааж өгсөн байгаа. Энэ хууль бус гэрээ байна...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 117-119 дүгээр хуудас/,

 

- Гэрч “...Би 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ерөнхий газрын газрын Дархан уул аймаг дахь салбарын дарга Б.*******тай " бараа материалыг шинэчлэх гэрээ” байгуулан 40 тонн сортын улаанбуудайн үр авсан, Би буудай үр авахдаа Дархан уул аймаг дахь нөөцийн газарт хүсэлт гаргаж өгсөн. Миний өгсөн хүсэлтийн дагуу дээрх гэрээг байгуулсан. Би 40 тонн үрийн буудай аваад өөрийнхөө талбайд 24 тонныг нь тариалсан. Анх үр авах талаар *******тай ярилцаж байхад надад 24 тонн улаан буудай үр хэрэгтэй байсан. Би тухайн жил буюу 2017 онд 100 талбайд илүү уринш хийсэн байсан. Энэ тухайгаа *******ад хэлсэн. Гэтэл ******* тэгвэл та нөөцөөс 40 тонн улаанбуудайн үр аваад 16 тонн үрийн буудайг надад илүү уринш хийсэн талбайдаа тариад урацыг нь хурааж өг гэж хэлсэн. Би түүний саналыг нь хүлээн зөвшөөрсөн. Ингээд би гэрээ байгуулан 40 тонн үрийн буудайгаа авсан. Тухайн жил Монгол улсын нийт нутгаар улаанбуудай ургаагүй ургац алдсан. Манай компани ч мөн адил ургац алдсан. Нэгэнт ургац алдсан болохоор тухайн жил төлөх ёстой 40 тонн үрийн буудай төлбөрийг хойшлуулж өгөх талаар ерөнхий газарт хүсэлт гаргаж байсан. Миний гаргасан хүсэлтийн дагуу үрийн буудай төлөх хугацааг хойшлуулж өгсөн. Хийгдсэн гэрээ нь манай компанийн нэр дээр байгаа, гэрээнд нийт 40 тонн улаан буудайн үр авсан гэж бичигдсэн миний гарын үсэг зурагдсан байгаа болохоор би төлж барагдуулах байх. Яг үнэндээ бол дээр хэлснээр надад 24 тонн буудай хэрэг болоод хайгаад явж байхад ******* надад санал тавьж миний илүү уринш хийсэн талбайд 16 тонн улаанбуудай тариулахаар болж надад 40 тонн үрийн буудай өгсөн. Энэ 16 тонн үрийн буудайг би төлөх ёсгүй ******* төлөх ёстой талаар ОБЕГ-ын дарга нарт өмнө нь буюу 2017 оноос хойш хэлж байсан. Бодит байдлыг ОБЕГ-ын дарга нар ойлгож надад 24 тонн буудай төлөх нэхэмжлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 187-188 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь дээрх нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй болох нь бүрэн нотлогдож байгаа тул улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

 

 

2.2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэргийн тухайд:

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******, Ц. нарын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “” ХХК-д “ элит” сортын 80 тонн үрийн буудайг нийлүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 70,400,000 төгрөгийн үнэ бүхий үрийн буудайн 40 хувийн урьдчилгаа болох 28,160,000 төгрөгийг авч, өөр төрлийн үрийн буудайг нийлүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. 

 

Залилах гэмт хэргийн обьектив талын үндсэн шинж нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан идэвхтэй үйлдэл байна.

 

Бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэдэгт хуульд заасан арга хэрэглэж, хохирогчийг төөрөгдүүлсний үндсэн дээр, түүний зөвшөөрлийн дагуу, хариу төлбөргүйгээр, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг тухайн этгээд өөрийн өмчлөлд хууль бусаар авч буй үйлдлийг ойлгодог.

 

Хэдийгээр шүүхээс тогтоосон үйл баримтаар шүүгдэгч Б.*******, Ц. нар нь үрийн агуулахад “ элит” сортын үрийн буудай байхгүй болохыг мэдсээр байж “” ХХК-д өөр үрийн буудайг өгсөн болох нь тогтоогдож буй хэдий ч тухайн үрийн буудайны урьдчилгаа төлбөр болох 28,160,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан гэх үйл баримт тогтоогдоогүй.

 

Харин уг төлбөрийг ерөнхий газрын Улаан буудайн улсын нөөцийн сангийн Төрийн сан дахь 100900031005 тоот дансанд 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төлсөн болох нь Голомт банкны төлбөрийн баримт /1-р хх-ийн 15 дугаар тал/-аар тогтоогдож байх тул залилах гэмт хэргийн обьектив талын шинж үгүйсгэгдэж байна.

 

Тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.*******, Ц. нар нь , нартай бүлэглэн хууль, тогтоомжид заасан журмыг зөрчин, ямар нэгэн гэрээгүйгээр 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 04-ний өдрийн хооронд “ элит” сортын 89 тонн үрийн буудайг “” ХХК-д олгож, улмаар 2015 оны 05 дугаар сараас 2017 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд байгууллагын данс, тооцоонд уг үрийн буудайг байгаа мэтээр тусгасан, мөн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нөөцөд байхгүй “ элит” сортын үрийн буудайны оронд өөр сортын үрийн буудайг “” ХХК-д олгож “” ХХК-д давуу байдал бий болгосон гэж нэгтгэн дүгнэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.  

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.*******, Ц. нарын “2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “” ХХК-д “ элит” сортын 80 тонн үрийн буудайг нийлүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 70,400,000 төгрөгийн үнэ бүхий үрийн буудайн 40 хувийн урьдчилгаа болох 28,160,000 төгрөгийг авч, өөр төрлийн үрийн буудайг нийлүүлж залилсан” гэх үйлдлийг  “2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 04-ний өдрийн хооронд “ элит” сортын 89 тонн үрийн буудайг “” ХХК-д олгож, улмаар 2015 оны 05 дугаар сараас 2017 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд байгууллагын данс, тооцоонд уг үрийн буудайг байгаа мэтээр тусгаж ХХК-д давуу байдал бий болгосон” гэх үйлдэлтэй нэгтгэн зүйлчлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх дараахь үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж, 1.1 дэх заалтад “гэмт хэргийн шинжгүй” гэж тус тус заасан.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******, Ц. нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ц.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанНийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж заасан.

 

Хуулийн уг зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд уг өөрчлөлтийг Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хянагдаж буй хэрэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох” зохицуулалтыг хэрэглэнэ” гэж тайлбарласан байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол хэргийг түдгэлзүүлнэ” гэж, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ” гэж тус тус заасан.

 

Хэдийгээр Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байгаа боловч энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хэрэглэх хууль, хуулийн заалт нь Монгол Улсын үндсэн хуульд нийцсэн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсээгүй” гэж дүгнэж “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: “....Шүүхээс шүүгдэгч Б.*******, Ц. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаатай хорих ял оногдуулах, шүүгдэгч ******* нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж,  1 жилийн хугацаагаар хорих ял тус бүрийг нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.оос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох түүний нэр дээр байгаа автомашиныг битүүмжлэхэд гарсан 80,000 төгрөгийн зардлыг гаргуулах, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөнгөгүй, ******* нэр дээр бүртгэлтэй 7111 улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгох, ******* нэр дээр бүртгэлтэй өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн дугаартай, 2 дугаар хороо, 3 дугаар хэсэг гудамжны 3625 тоот хаягт байрлах газар, мөн яллагдагч ******* нэр дээр бүртгэлтэй өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймгийн сумын , ын дугаар гудамжны хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудын шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарласан прокурорын шийдвэрийн тус тус хүчингүй болгох шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай байна” гэх  саналыг,

шүүгдэгч ******* өмгөөлөгч Б.Лхагвасүрэн“....Б.******* хохирол төлбөр төлөхөөр тогтоосон шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг сонгох санкцитай гэмт хэрэг. Б.*******ад хорих ял оногдууллаа гэж бодоход хохирол төлбөрөө төлөх боломжгүй нөхцөл байдал үүсэн. Б.******* хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байна. Торгох ял оногдуулж өгнө үү.” гэх саналыг,

шүүгдэгч ******* өмгөөлөгч Ө.Өлзиймаа “Улсын яллагчийн зүгээс гаргаж байгаа саналыг хөнгөрүүлж ******* нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, торгох ял оногдуулж өгнө үү. Учир нь Ц. нь 2 наснаас 9 хүртэлх насны гурван хүүхэдтэй. Босоо удирдлагатай байгууллагад ажил гүйцэтгэж яваад буруудсан. Торгох ялын хамгийн бага хэмжээгээр буюу 5,400 нэгжээр торгож өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.*******, Ц. нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, шүүгдэгч Ц. нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /6 дугаар хавтаст хэргийн 168, 172 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /6 дугаар хавтаст хэргийн 169, 179 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байна

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулж оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хүндрүүлсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан.

 

Иймд шүүгдэгч Б.*******, Ц. нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс 2022 оны дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөн найруулснаас өмнөх үеийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 9,000 нэгж буюу 9,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Ц.т нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгж буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

  1. Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хуралдаанд хохирогч ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч нар нь шүүгдэгч нараас 63,624,165 төгрөгийг, хохирогч хуулийн этгээд “” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс буудайны үнийн урьдчилгаанд төлсөн 28,142,000 төгрөг, буруутай үйлдлээс шалтгаалж гарсан зардалд 316,155,000 төгрөг, нийт 344,297,000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулахаар тус тус нэхэмжилсэн.

 

Шүүхээс шүүгдэгч Б.*******, Ц. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шийдвэрлэсэн бөгөөд ингэхдээ уг хууль бус үйлдлийн улмаас “” ХХК-ийг давуу байдал олж авсан гэж дүгнэсэн.

 

Уг гэмт хэргийн улмаас “” ХХК-д нийт 89 тонн “ элит” сортын үрийн буудайг олгосон тул улсад нийт 80,100,000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 497.3-т “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан.

 

Иймд иргэний хариуцагч “” ХХК-аас 80,100,000 төгрөгийг, шүүгдэгч Б.*******аас 21,384,165 төгрөгийг тус тус гаргуулж, ерөнхий газрын Төрийн сан дахь 100900031005 тоот дансанд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.*******, Ц. нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон, “” ХХК нь ямар сортын үрийн буудай авсан болох нь тогтоогдоогүй, тухайн буудайг тариалснаас үүдэж хохирол учирсан, эсхүл тухайн хугацаанд орчны цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн эсэх нь тогтоогдоогүй тул хохирогч “” ХХК-ийн нэхэмжилсэн 344,297,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зөв байна.

 

  1. Бусад асуудал:

 

Шүүгдэгч Б.*******, Ц. нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, Ц. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

******* нэр дээр бүртгэлтэй улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол”, Б.*******ын нэр дээр бүртгэлтэй өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн дугаартай, 2 дугаар хороо, 3 дугаар хэсэг гудамжны 3625 тоот хаягт байрлах газар, мөн яллагдагч ******* нэр дээр бүртгэлтэй өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймгийн сумын , ын дугаар гудамжны хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудын шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарласан прокурорын шийдвэрийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна.” гэж зааснаар шүүгдэгч Ц.оос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох түүний нэр дээр байгаа автомашиныг битүүмжлэхэд гарсан 80,000 төгрөгийн зардлыг гаргуулах зөв байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.*******, Ц. нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2,  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 9,000 /есөн мянга/ нэгж буюу 9,000,000 /есөн сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.т нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгж буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “” ХХК-иас нийт 80,100,000 /наян сая нэг зуун мянга/ төгрөгийг, шүүгдэгч Б.*******аас 21,384,165 /хорин нэгэн сая гурван зуун наян дөрвөн мянга нэг зуун жаран тав/ төгрөгийг тус тус гаргуулж ерөнхий газрын Төрийн сан дахь 100900031005 тоот дансанд нөхөн төлүүлж, бусад иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан эд хөрөнгөгүй, эд мөрийн баримаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, ******* өмчлөлийн улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол”, “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах” тухай прокурорын шийдвэрүүдийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 80,000 төгрөгийг шүүгдэгч Ц.оос гаргуулсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, Ц.  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.*******, Ц.  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ