Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 37

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар дарж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Х.******* түүний өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч Ц.*******, А.*******, тэдний өмгөөлөгч А.Мэндсайхан нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2017 оны 03 сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 7 сарын 12-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, бие эрүүл, ******* овогт Цэрэнбалжирын *******.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1986 оны 7 сарын 30-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, , мэргэжилтэй, Дорнод аймгийн Онцгой байдлын газарт , ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 8 сарын 05-ны өдрийн 2/65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар  2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2004 оны 7 сарын 08-ны өдөр 9 сар 27 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, регистрийн дугаартай, ******* овогт ******* *******.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1983 оны 10 сарын 24-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 3 сарын 27-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар  1 жил 4 сар хорих ялаар шийтгүүлж 2009 оны 7 сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 05 хоногийн хорих ялыг  өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл, регистрийн дугаартай, ******* овогт ******* *******.

Шүүгдэгч Ц.******* нь Х.*******тай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон 2016 оны 12 сарын 04-ний өдөр Тоёота спринтер маркын 8608 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хутга, сүх ашиглан Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар баг “-Урт” гэх газраас хохирогч О. 1 тооны үхрийг хулгайлж 1200000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-мөн давтан үйлдлээр Х.*******тай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон 2016 оны 12 сарын 09-ний өдөр Тоёота спринтер маркийн 8608 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хутга, сүх ашиглан Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар баг “” гэх газраас хохирогч Ц. 1 тооны үхрийг хулгайлж бусдад 1200000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-мөн давтан үйлдлээр А.*******тэй бүлэглэн 2016 оны 12 сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 сарын 30-нд шилжих шөнө Тоёота спринтер маркийн 8608 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хутга, сүх ашиглан Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг “80-н ” гэх газраас хохирогч Д. 1 тооны үхрийг хулгайлж 1600000 төгрөг буюу бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

-мөн давтан үйлдлээр Х.*******тай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон 2017 оны 01 сарын 02-ны өдөр  Тоёота спринтер маркийн 8608 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хутга, сүх ашиглан Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг “Зүүн ” гэх газраас хохирогч Б. 1 тооны үхрийг хулгайлж бусдад 2000000 төгрөг буюу бусдад нийт 6000000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Х.******* нь Ц.*******тай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон 2016 оны 12 сарын 04-ний өдөр Тоёота спринтер маркийн 8608 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хутга, сүх ашиглан Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар баг “-Урт” гэх газраас хохирогч О. 1 тооны үхрийг хулгайлж 1200000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-мөн давтан үйлдлээр Ц.*******тай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон 2016 оны 12 сарын 09-ний өдөр Тоёота спринтер маркийн 8608 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хутга, сүх ашиглан Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар баг “” гэх газраас хохирогч Ц. 1 тооны үхрийг хулгайлж бусдад 1200000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-мөн давтан үйлдлээр Ц.*******тай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон 2017 оны 01 сарын 02-ны өдөр “Тоёота спринтер” маркийн 8608 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хутга, сүх ашиглан Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг “Зүүн ” гэх газраас хохирогч Б. 1 тооны үхрийг хулгайлж бусдад 2000000 төгрөг буюу бусдад нийт 4400000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч А.******* нь Ц.*******тай бүлэглэн 2016 оны 12 сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 сарын 30-нд шилжих шөнө “Тоёота спринтер” маркийн 8608 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хутга, сүх ашиглан Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг “80-н ” гэх газраас хохирогч Д. 1 тооны үхрийг хулгайлж 1600000 төгрөг буюу бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан, Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан, Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Х.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “..2016 оны 12 сарын 09-ний өдөр 13 цагийн үед *******тай хамт түүний ДОА улсын дугаартай цагаан өнгийн машинтай аймгаас баруун урагшаа 60 орчим км явсан боловч хонь таараагүй хэсэг үхэр жалгаар цуваад явж байхаар нь улаан зүсмийн үхрийг хоёулаа хөөж байгаад барьж, үхрийг барьж би цохиж унагаагаад хээр янзалж байтал нэг машин юм уу, хүн юм уу нэг хар юм бид хоёрыг чиглээд ирж байхаар нь бид хоёр хүн ирлээ гэж бодоод ажиллаж байсан үхрээсээ хоёр гуя, өвчүү, ууцыг нь салгасан байснаа машиндаа аваад аймаг руу зугтаасан ... мөн 2017 оны 01 сарын 02-ны өдөр хүргэн Ц.*******т аймгаас хойшоо чиний машинтай яваад үхэр хулгайлж ирье гэхэд Ц.******* зөвшөөрсөн. Би *******тай аймгаас 10 цагийн орчимд гараад Дашбалбар явах замаар 50 гаран км явахад замын хажууд үхэрнүүд бэлчиж байхаар нь хар халзан үхрийг нь барьж аваад хонхор газарт аваачаад би гэрээсээ авч ирсэн төмөр иштэй сүхээр толгой руу нь цохиж унагаагаад ******* бид хоёр тэнд нь махлаад, гэдсийг нь тэнд нь орхиод толгой, шийр, арьс, махнуудыг нь *******ын машины багажинд хийгээд аймагт ирээд ... 560000 төгрөгөөр зараад 240000 төгрөгийг *******т өгсөн. .... ******* бид хоёр хоорондоо ярилцаж байгаад хулгай хийхээр болсон. ...2016 оны 12 сарын 04-ний өдөр хүргэн *******т Булган сум руу явья тэндээс хоёулаа үхэр тааралдвал хулгайлж ирье гэж санал болгоход ******* зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр үдийн өмнө *******ын ДОА улсын дугаартай спринтер маркийн машинтай аймгаас гарч Сүхбаатар аймаг руу явах замаар явж байхад -Уртын антены тэнд очиход зам дагуу үхэрнүүд бэлчиж байсан. ******* бид хоёр тэр үхэрнүүдээс хар зүсмийн үнээ байхаар нь барьж аваад гэрээсээ авч ирсэн төмөр бариултай сүхээр үхэрний толгой руу нь ******* цохиж унагаагаад бид хоёр нядлаад машиныхаа багажинд толгой, шийр, арьс болон махыг нь ачаад аймагруу явсан. Бид хоёр 19 цагийн орчимд аймагт ирээд махаа өөрийнхөө таамбарт буулгасан. Тэгээд ******* бид хоёр тэр үхрээ хувааж аваад идшиндээ хэрэглэсэн. Арьсыг нь 25000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56, 85, 104/

Шүүгдэгч Ц.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 12 сарын 09-ний өдөр 13 цагийн үед ******* ах манайд ирэхээр нь би мөнгө хэрэгтэй байна машин тэргэндээ дугуй авах гэсэн юм хоёулаа урагшаа хонь хулгай хийхээр явья гээд гэрээсээ гараад миний эзэмшлийн ДОА улсын дугаартай цагаан өнгийн машинтай аймгаас урагшаа ... явсан боловч хонь таараагүй хэсэг үхэр жалгаар цуваад явж байхаар нь улаан зүсмийн үхрийг хоёулаа хөөж байгаад барьж, би үхрийг барьж ******* ах цохиж унагаагаад хээр янзалж байтал нэг машин юм уу, хүн юм уу нэг хар юм бид хоёрыг чиглээд ирж байхаар нь бид хоёр хүн ирлээ гэж бодоод ажиллаж байсан үхрээсээ хоёр гуя, өвчүү, ууцыг нь салгасан байснаа машиндаа аваад аймаг руу зугтаасан. Тэр үед 19 цаг л болж байсан байх аймаг ороод авч ирсэн махаа хоёулаа хувааж авсан. ...2016 оны 01 сарын 02-ны өдөр *******тай хамт 10 цагийн орчимд уурхайн замаас хойшоо 60 орчим км явж байхад замаас баруун тийш нилээн олон тооны үхрүүд таарахаар нь ******* бид хоёр машинаасаа буугаад хар алаг зүсмийн нэг тооны үхрийг бариад хонхор газар руу оруулж байгаад ******* ах гэрээс авч ирсэн төмөр иштэй сүхээр толгой руу нь цохиж унагааж байгаад бид хоёр нядлаад гэдсийг нь үлдээгээд арьс, толгой, шийр, махыг нь машиныхаа багажинд хийгээд аймаг руу явсан. Бид хоёр аймагт 14 цагийн орчимд ирсэн. Харин хулгайлсан үхэрний махыг нь ******* ах 560000 төгрөг орчимд зарсан. ******* ах надад 240000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг өөрөө авсан ... 2016 оны 12 сарын 29-ний өдөр ... *******тэй цуг өөрийнхөө машинтай Халхгол сум руу явдаг замд байх 80-ын гэх газарт очоод ******* ахаасаа нэг ямааны гулууз авч ирсэн. Тэгээд *******ийн ахынх нь гэрээс зүүн талд байх айлаас баруун талд малын хэвтэр дээр байсан нэг тооны шар зүсмийн үхэр байсныг аваад баруун тийш авч явж байгаад хонхор газарт очоод гэрээсээ авч ирсэн төмөр сүхээр үхрийнхээ толгой руу цохиж унагаагаад нядалсан. Тэндээ гэдсийг нь үлдээгээд арьс, мах, толгой, шийртэй нь цуг аваад машиндаа ачаад аймаг руу явж байхад замдаа дугуй хагараад гэх айлын гэрт нь очоод тэндээ унтаж амраад өглөө нь дугуйгаа янзлаад аймагруу ирсэн. Шүр зах дээр очоод мал мах авдаг ченжид 410000 төгрөгөнд зараад ...Жигүүрт 80000 төгрөг өгсөн. ...******* бид хоёр үхрээ нядалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58, 102, 132/

Шүүгдэгч А.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийнхөө төрсөн ах Гантулгаас нэг ямааны мах авахаар болсон. Харин манай ахынх Халхгол сум руу явах замд буюу 80-ын гэх газарт амьдардаг юм. 2016 оны 12 сарын 29-ний өдөр *******ыг унаатай болохоор нь гуйгаад 80-ын руу явахаар болсон. ...80-ын руу очоод Гантулга ахаас нэг ямааны гулуузыг авчихаад буцаад аймаг руу явж байхад замын хажууд үхэрнүүд байхаар нь би *******т үхэрний хэрэг байна гэж хэлээд нэг үхэр хулгайлахаар болсон. Тэгээд нэг ухаа зүсмийн үхрийг ******* бид 2 барьж аваад яаж алах юм бэ гэхэд ******* багажинд сүх байгаа гэж хэлээд сүхээ машинаас авч үхэрний толгой руу нь цохиж унагаагаад хутга байхгүй яах вэ гэхэд ******* багажин дотроосоо хутга гаргаж ирэхээр нь *******тай цуг тэр үхрийг нядалж гэдсийг нь хаяад бусдыг нь аваад машиндаа ачсан. ... Тэгээд аймагруу явж байхад 20-ын толгой гэх газар машины дугуй хагараад гэх айлын гэрт очиж хоночихоод өглөө нь дугуйгаа засчихаад аймаг руу ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 139/

Хохирогч Ц. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 12 сарын 09-ний өдөр 17 цагийн орчимд гэрээсээ хойш 5 орчим км газарт малд явж байтал гэрийн араас цагаан өнгийн жижиг машин явж байхаар нь өмнө манай баруун талд байсан айлын үхрийг бэлчээрт махлагдсан байсан учир хар санаад юун машин юм бол гэж бодоод гэрээсээ зүүн урагшаа байсан үхэр рүүгээ явсан. Тухайн үед үхрийнхээ араар нь яваад үзье гээд жоохон хонхор газар байсан тул өөдөө даваад морьтой гараад иртэл цагаан өнгийн машинд нэг хүн суугаад зүүн урагшаа хөдлөөд явсан. Тэгээд би машин хөдөлсөн газар очтол манай үхрээс улаан халзан үнээг хээр махлаад хоёр гуя, өвчүү, ууцыг нь аваад явсан байсан. ..хүзүү, сээртэй хааны тэнд хүрэн иштэй хутга цасанд унасан байсан тул би хурууны хээ янз бүрийн юм гарч болох юм гэж бодоод авсан. Тэгээд би болсон явдлын талаар Цагдаагийн газарт мэдэгдээд өөрийнхөө машиныг асаагаад 18 цаг 30 минутын орчимд нөгөө машины араас мөрийг нь хөөсөн  боловч Сүхбаатарын төв замд ороод зүүн тийшээ явсан байсан боловч мөр нь мэдэгдээгүй би уг машины талаар араас нь явж байхдаа Сүхбаатарын замаар явж байсан машинаас асуухад 18 цагийн орчимд “Загач” гэх газрын зүүн дээр зүүн тийшээ цагаан өнгийн жижиг машин маш хурдтай надтай зөрсөн, би дугаарыг нь анзаарч хараагүй гэж хэлсэн. ...Би 2016 оны 12 сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багаас аймгийн төврүү цагаан өнгийн портер машинтай явж байтал Булган сумын 3 дугаар багийн нутаг Муу худгийн ам гэх газарт машины хос тросс тасраад зогсож байтал цагаан өнгийн машинтай хоёр залуу явж байхаар нь зогсоогоод хос тросс залгаж чадах хүн байна уу гэж асуухад тэр хоёр хүн чадахгүй гэж байсан. Тэр машин дугаарын эхний тоо “8” тоогоор эхэлсэн байсан. ...Би тэр машины маркийг нь мэдэхгүй, гэхдээ жижиг суудлын тэрэг байсан. Намайг аймагт ирээд байж байтал манай баруун талын айлын гэх залуу надаас танай ах Баадай ирсэн юм уу, цагаан өнгийн жижиг тэрэг гэрийн хойгуур өнгөрлөө гэхээр нь ирээгүй ээ, гэхдээ намайг аймаг орж байхад цагаан өнгийн машин зөрсөн тэр юм болов уу гэж хэлтэл хоёр хоногийн дараа манай 2016 оны 12 сарын 04-ний өдөр алдсан үхрийг хээр махалсан байна гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/

Хохирогч Б. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 сарын 02-ны өглөө 10 цагийн орчимд үхэрнүүдээ бэлчээрт нь гаргасан юм. Манай үхэрнүүд “Зүүн ” гэх газарт бэлчээрлэдэг юм. Үхэрнүүд маань 19 цагт бэлчээрээсээ ирэхэд 1 тооны хар халзан үхэр маань алга болсон байсан. Тэгээд манай хүүхэд үхрээ хайгаад явахад хар халзан үхрийг “Зүүн ” гэх газарт ажиллаад гэдсийг нь үлдээгээд явчихсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/

Хохирогч О. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай малыг гэх хүн малладаг бөгөөд би өөрөө аймагт амьдардаг юм. 2016 оны 12 сарын 04-ний өдөр манай малчин миний утасруу залгаад манай үхрээс нэг хар үнээ дутуу байна гэхээр нь ойр орчмоор нь хай гэж хэлтэл 2016 оны 12 сарын 06-ны өдөр над руу залгаад манай гэрээс зүүн хойш 2 км орчим газарт үхрийг маань махлаад хэргийн газарт сэвсийг нь үлдээсэн талаар хэлсэн. Тэгэхээр нь ямар унаа явсан талаар нь сураглаад явахад манай зүүн талд байдаг Ц. гэх залуу 2016 оны 12 сарын 04-ний өдөр аймаг явж байгаад Булган сумын 3 дугаар багийн нутаг муу худгийн ам гэдэг газарт машины хос тросс нь тасраад зогсож байтал цагаан өнгийн машинтай 2 залуу урагшаа явж байсан гэж хэлэхээр нь т энэ талаар хэлсэн тэр өдөр 17 цагийн орчимд манай гэрээс зүүн хойд талаар хойшоо цагаан өнгийн жижиг тэрэг замгүй явж байсан тэрнээс өөр машин тэрэг яваагүй гэж надад хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 99/

Хохирогч Д. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 12 сарын 29-ний өглөө 9 цагийн орчимд үхэрнүүдээ бэлчээрт гаргасан. Тэгээд орой 17 цагийн орчимд үхэрнүүдээ хураахад бүрэн бүтэн байсан. Маргааш өглөө буюу 2016 оны 12 сарын 30-ны өглөө бүртгэхэд 1 тооны ухаа үнээ алга болсон байсан. Тэгээд үхрээ хайгаад явж байтал гэрээс баруун урагшаа 1 км орчим газарт үхрийнхээ сэвсийг олсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 115/

Гэрч Д. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... Би Булган сумын 2 дугаар багийн нутаг “-Урт” гэх газарт О. гэх хүний малыг маллаж амьдардаг. 2016 оны 12 сарын 04-ний өдөр манай гэрийн хойгуур цагаан өнгийн жижиг тэрэг явж өнгөрсөн юм. Тэгээд орой үхрүүд маань бэлчээрээс ирэхэд нэг тооны хар үнээ ирээгүй юм. Би гэрийнхээ ойр орчмоор хайхад 2016 оны 12 сарын 06-ны өдөр гэрээс зүүн тийш 2 км зайд үхрийг маань махлаад аваад явсан байсан. 2016 оны 12 сарын 09-ний өдөр манай гэрээс зүүн урагшаа 3 км орчим зайд нутагладаг гэх ах оройны 19 цагийн орчимд манайд ирээд манай үхрээс нэг улаан халзан үнээ хөдөө хээр махлаад хэргийн газарт нь мах болон арьс толгой нь байсан гэхээр нь би 4 хоногийн өмнө хар зүстэй 1 тооны үхрийг гэрээс зүүн тийш 2 км орчим зайд махласан байсан тул тэр хүмүүсийг манай үхрийг махалсан хүн байж магадгүй гэж бодоод ахтай хэргийн газар дээр очоод хамт мөрөөр нь хөөсөн. ах ярихдаа 17 цагийн орчимд үхэр нь цуваад гэрийн гадаа ирж байхаар нь үхрээ бүртгэх санаатай араас нь морьтой явж байтал цагаан өнгийн жижиг тэрэг үхрийнх нь бэлчээр дээрээс зүүн тийшээ хөдөлсөн гэсэн. Тэгээд юун машин байдаг билээ гээд очтол хөдөө хээр улаан хүрэн үнээг нь махлаад хоёр гуя, ууц, өвчүүг нь аваад явсан байсан гэсэн. Тэгээд бид хоёр араас нь мөрөөр нь уг машиныг хөөсөн боловч гүйцээгүй. ах тэр машины дугаарыг хараагүй гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 100/

Эд мөрийн баримт: Бор өнгийн хуванцар бариулттай 29.3 см урттай хутга 1 /нэг/ ширхэг, бор өнгийн бариултай 23.9 см урттай хутга /нэг/ ширхэг, төмөр иштэй 33 см урттай сүх 1 /нэг/ ширхэг зэрэг болно.

Бичгийн баримт:

-Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14/

-Хураан авах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 15-17, 67-69/

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 18, 23, 28, 33/

-Хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 38-40/

-Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 41-42/

-Хохирогч Ц. мэдүүлэг /хх-ийн 44-45, 93/

-Хохирогч Б. мэдүүлэг /хх-ийн 70-73, 99/

-Хохирогч Д. мэдүүлэг /хх-ийн 114-115/

-Гэрч А.н мэдүүлэг /хх-ийн 118-119/

-Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, байцаан шийтгэх ажиллагааны оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 191, 192/

-Хохирол төлсөн баримт /хх-ийн 188, 189/

-Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхэд шинээр гаргаж өгсөн 42 хуудас баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Ц.******* нь Х.*******тай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон  2016 оны 12 сарын 04-ний өдөр “Тоёота спринтер” маркийн  8608 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хутга, сүх хэрэглэн  Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар баг “-Урт” гэх газраас хохирогч О. 1 тооны үхрийг хулгайлж 1200000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-давтан үйлдлээр Х.*******тай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон 2016 оны 12 сарын 09-ний өдөр “Тоёота спринтер” маркийн 8608 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хутга, сүх ашиглан Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар баг “” гэх газраас хохирогч Ц. 1 тооны үхрийг хулгайлж бусдад 1200000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-мөн А.*******тэй бүлэглэн 2016 оны 12 сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 сарын 30-нд шилжих шөнө “Тоёота спринтер” маркын 8608 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хутга, сүх ашиглан Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг “80-н ” гэх газраас хохирогч Д. 1 тооны үхрийг хулгайлж 1600000 төгрөг буюу бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

-мөн Х.*******тай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон 2017 оны 01 сарын 02-ны өдөр  “Тоёота спринтер” маркийн 8608 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хутга, сүх ашиглан Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг “Зүүн ” гэх газраас хохирогч Б. 1 тооны үхрийг хулгайлж бусдад 2000000 төгрөг буюу бусдад нийт 6000000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

-Шүүгдэгч Х.******* нь Ц.*******тай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон 2016 оны 12 сарын 04-ний өдөр “Тоёота спринтер” маркийн 8608 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хутга, сүх ашиглан Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар баг “-Урт” гэх газраас хохирогч О. 1 тооны үхрийг хулгайлж 1200000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-давтан үйлдлээр Ц.*******тай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон 2016 оны 12 сарын 09-ний өдөр Тоёота спринтер маркын 8608 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хутга, сүх ашиглан Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар баг “” гэх газраас хохирогч Ц. 1 тооны үхрийг хулгайлж бусдад 1200000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-мөн Ц.*******тай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцон 2017 оны 01 сарын 02-ны өдөр  “Тоёота спринтер” маркийн 8608 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хутга, сүх ашиглан Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг “Зүүн ” гэх газраас хохирогч Б. 1 тооны үхрийг хулгайлж бусдад 2000000 төгрөг буюу бусдад нийт 4400000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч А.******* нь Ц.*******тай бүлэглэн 2016 оны 12 сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 сарын 30-нд шилжих шөнө Тоёота спринтер маркийн 8608 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хутга, сүх ашиглан Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг “80-н ” гэх газраас хохирогч Д. 1 тооны үхрийг хулгайлж 1600000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар батлагдаж байна. Үүнд:

Шүүгдэгч Ц.*******, Х.*******, А.******* нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц., О., Д., Б., гэрч Д., Х., О. нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д  зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүх шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын эд хөрөнгийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан, ******* овогт ******* ******* бусдын эд хөрөнгийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч ******* овогт ******* *******ийг бусдын эд хөрөнгийг бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т хуульд заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, тус бүрт нь хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.******* нь Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 8 сарын 05-ны өдрийн 2/65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 7 сарын 08-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, шүүгдэгч А.******* нь  Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2009 оны 3 сарын 27-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан байх бөгөөд тэдний ялтай байдал нь дууссан байх тул  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Мөн дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзээд тэнсэж хянан харзахаар шийдвэрлэв.

 Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн “Toyota sprinter" маркийн ДОА улсын дугаартай 4000000 төгрөгөөр үнэлэгдсэн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Ц.*******ын эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар уг тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн барагдуулсан байх тул  Х.*******ын эзэмшлээс Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиат 14 дүгээр гудамжны  ** тоотын 1125 м2 талбай бүхий газар, Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиат 14 дүгээр гудамжны ** тоотын 52 м2 талбай бүхий хувийн сууцыг, шүүгдэгч Ц.*******ын эзэмшлээс “SANYQ” маркийн 24 инчийн зурагтыг, шүүгдэгч А.*******ийн эзэмшлээс “LG” маркийн CYON гэсэн бичиглэлтэй гар утас зэргийг тус тус битүүмжилсэн Дорнод аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч  Н.Энхсайханы 2017 оны 02 сарын 15, 02 сарын 20, 02 сарын 22-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хүчингүй болгож, харин тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгохоор заасан тул шүүгдэгч Ц.*******ын эзэмшлээс “Toyota sprinter" маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 2 сарын 15-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан бор өнгийн бариултай 23.9 см урттай хутга 1 /нэг/ ширхэг, бор өнгийн хуванцар бариултай 29.3 см урттай хутга 1 /нэг/ ширхэг, 33 см урттай төмөр иштэй сүх 1 /нэг/ ширхэгийг тус тус устгаж. баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын , , регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэх, ****** тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тэдэнд буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус шийтгэх тогтоолд дурдвал зохино.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар  зүйлүүдэд  заасныг  удирдлага  болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын эд хөрөнгийг давтан бүлэглэж буюу  урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан, ******* овогт ******* ******* бусдын эд хөрөнгийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч ******* овогт ******* *******ийг бусдын эд хөрөнгийг бүлэглэн, машин механизм тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн хулгайлсны улмаас  бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч ******* *******, ******* ******* нарыг тус бүр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч А.*******ийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.*******, Х.******* нарт оногдуулсан 3 жил 6 сарын, ялтан А.*******т 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.*******, Х.******* нарт оногдуулсан 3 жил 6 сарын, ялтан А.*******т 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, ялтан Ц.*******, Х.******* нарыг тус бүр  2 жил 6 сарын, ялтан А.*******ийг 2 жилийн хугацаагаар тус тус  хянан харзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Ялтан нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн бор өнгийн бариултай хутга 1 /нэг/ ширхэг, бор өнгийн хуванцар бариултай хутга 1 /нэг/ ширхэг, төмөр иштэй сүх 1 /нэг/ ширхэг зэргийг устгаж, баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Ц.*******ын регистрийн дугаартай иргэний үнэмлэх, 01257842  дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ялтан  Х.*******ын регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэх, ялтан А.*******ийн регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэх зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тэдэнд буцаан олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ялтан Ц.*******ын эзэмшлийн "Toyota sprinter" маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан Х.*******ын эзэмшлээс Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиат 14 дүгээр гудамж 23 тоотын 1125 м2 талбай бүхий газар, Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиат 14 дүгээр гудамж 23 тоотын 52 м2 талбай бүхий хувийн сууцыг, мөн ялтан Ц.*******ын эзэмшлээс “SANYQ” маркийн 24 инчийн зурагтыг, ялтан А.*******ийн эзэмшлээс “LG” маркийн CYON гэсэн бичиглэлтэй гар утас зэргийг битүүмжилсэн Дорнод аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч Н.Энхсайханы 2017 оны 02 сарын 15, 02 сарын 20, 02 сарын 22-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хүчингүй болгож, ялтан Х.*******ын эзэмшлээс "Toyota sprinter" маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 15-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолыг хэвээр үлдээсүгэй.     

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан  Ц.*******, Х.*******, А.******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдэнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харзсан хугацааг 2017 оны  03 сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан тэдний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР