| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2021/00200/И |
| Дугаар | 138/ШШ2021/00243 |
| Огноо | 2021-03-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 138/ШШ2021/00243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ын т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр Ц.тай 2009 онд танилцаж 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Энэ хугацаанд бид хоёр хүүхдийн эцэг, эх болсон бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр охин , 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр охин нар төрсөн. Бидний хамт амьдарсан эхний жилүүд аз жаргалаар дүүрэн сайхан байсан. Гэвч сүүлийн жилүүдэд таарч тохирохгүй, хэрэлдэх маргалдах асуудлууд гарч нөхөр маань ч агсам согтуу тавих болсон. Энэ байдлаас болж бид хамт амьдрах аргагүй болж харилцан ярилцаад салахаар шийдсэн. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байгаа. Гэхдээ эд хөрөнгийн асуудлыг дараа нь шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 2011 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр төрсөн охин , 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин нарыг миний асрамжид үлдээж, эцэг Ц.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие эхнэр Ц.*******тай 2013 онд албан ёсоор гэр бүл болсон. Ц.******* нь оюутан байхдаа Дорноговь аймагт хүнтэй танилцаж том охиныг 2011 онд төрүүлж байсан. Бага охин маань 2017 онд төрсөн. Гэр бүл болж хамт амьдарсан эхний жилүүд аз жаргалаар дүүрэн сайхан байсан. Сүүлийн жилүүдэд хэрүүл маргаан гарах болж бид хамт амьдрах аргагүй болсон. Эхнэр бид хоёр ярилцаад салахаар шийдсэн. Тиймээс гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Ц.т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлээ шүүх хуралдаан дээр дэмжсэн болно.
Ц.*******, Ц. нар нь гэрлэлтээ 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлж, 2011 оноос 2018 он хүртэл хамт амьдарсан байх бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр охин , 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр охин нарыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 00/00003 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 2104000020 дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.******* нь тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан байх бөгөөд талууд уулзалт товлохоос татгалзсан, өргөдөл гаргагч хугацаа сунгахаас татгалзсан, цаашид уг ажиллагаа үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой болсон... гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.
Гэрлэгчид нь сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс 2018 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлт цуцлуулах саналтай байх тул эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин , 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин нарыг өөрийн асрамжид авах санал гаргасныг хариуцагч Ц. хүлээн зөвшөөрч байх тул охин , нарыг эх Ц.*******ын асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ ... энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болно. Иймд 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин , 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин нарыг тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч Ц.т үүсч байх тул хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******, ******* овогт ын нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин , 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин нарыг эх Ц.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин , 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин нарыг тус бүр 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.аас сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 666 төгрөгөөс 195 728 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 14 938 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Ц.аас улсын тэмдэгтийн хураамжид 195 728 /70200+70200+55328/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ