Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/47

 

 

2024 оны 04 сарын 08-ны өдөр                             Дугаар 2024/ШЦТ/47                                           Даланзадгад сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

  Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал,

             Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

             Шүүгдэгч Ч.Дэлгэрбаян,

Өмгөөлөгч Б.Дугармаа,

Хохирогч Д.Ширэндэв нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Анчин овгийн Чойсүрэнгийн Дэлгэрбаянд холбогдох 2428000000044 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: 

Шүүгдэгч Ч.Дэлгэрбаян нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байхдаа 2023 оны 07 дугаар сард иргэн Ш.Дэлгэрийн Delger Shirendew гэх фэйсбүүк хаягийн нууц кодыг солихын тулд түүний мэйл хаягийг авч, нууц кодыг ашиглан, уг фэйсбүүкт халдаж, хувь хүний нууцаар хамгаалагдсан нууцыг хууль бусаар харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглан олж авч, Delger Shirendew гэх фэйсбүүк нэрийг Dayun Dayun гэж өөрчлөн Д.Сумъяагийн зургийг нүүр хэсэгт байрлуулан 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр "танилцах гоё залуу байна уу утас 80532018" мэдээллийг тавьж Д.Сумъяагийн нэр төрд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр "Өмнөговийн хамгийн том зар" гэх нэртэй групп дээр "Dayun Dayun" rэх фейсбүүк хаягнаас "Ширэндэв пизда минь ээ үрэвслийн эсрэг хужаа тариа тариад байсан хөл ийм болчихлоо шүү мөнгө угааж ханахгүй байна уу гуйлгачин минь Номгонд айлын мал малласан гуйлгачин хөлсний барлаг байна шүү тэрийгээ мартаа юу" гэж иргэн Д.Ширэндэвийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.        

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Дэлгэрбаян шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Өмнө мэдүүлгээ өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Д.Ширэндэв шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Аавтай нь айл аймаг хөдөө хамт мал малладаг байсан. 2023 оны 11 дүгээр сард  надаар бариулъя гээд ирсэн. Би чадахгүй эмнэлгээр яв гэж хэлсэн. Надаар үнэхээр бариулмаар байгаа бол гомдолгүй гэсэн гарын үсэг зураад өгчих тэгвэл би барьж өгье гэж хэлсэн. Тэгээд дахиж ирэхгүй алга болсон. Хэд хоногийн дараа фэйсбүүк дээр хөлнийхөө зургийг тавиад Д.Ширэндэв гэдэг хүн миний хөлийг бариад ийм болгочихлоо. Би насаараа хөлгүй болчихлоо гээд биччихсэн байсан. Нэрээ цэвэрлүүлэх хүсэлтэй байна.

Хохирогч Д.Сумъяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гаврыг байсан бөгөөд dayun dayun эх 6р 2024 оны 02 дугаар миний утасны дугаарыг оруулаад танилцах гоё залуу байна уу гэж бичсэн байсан. Мөн фэйсбүүк дээр байсан улаан торгон дээлтэй зургийг маань профайл дээрээ тавьсан байсан. Надад гомдол санал байхгүй. /ХХ-ийн 11-19 дэх тал/

Хохирогч Ш.Дэлгэр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 07 сард Чойсүрэнгийи Дэлгэрбаян гэх хүн миний мэйл хаягийг мэдэж байсан. Тэгээд би тэр хүнээс Фэйсбүүк хаягаа алдсан талаар асуухад мэдэхгүй гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /ХХ-ийн 46-52 дахь тал/

Хохирогч Д.Ширэндэв мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  ... Би 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ байхад манай гэрийнхэн надад хэлэхдээ миний талаар Өмнөговь аймгийн зарын групп дээр "Өмнөговь хамгийн том зар” гэх нэртэй групп дээр "Dayun Dayun" гэх нэртэй фейсбүүк хаягнаас "Ширэндэв пизда минь ээ үрэвслийн эсрэг хужаа тариа тариад байсан хөл ийм болчихлоо шүү мөнгө угааж ханахгүй байна уу гуйлгачин минь. Номгонд айлын мал малласан гуйлгачин хөлсний барлаг байна шүү тэрийгээ мартаа юу” гэх утгатай пост оруулсан байсан бөгөөд би гомдолтой байна. Миний талаар худал мэдээлэл тараасан уг хүнд хуулийн дагуу арга хэмжээ авмаар байна. Би уул нь бариа засал хийдэг болохоос бусдад тариа тарьдаг хүн биш. Мөн Номгон суманд мал маллаж амьдарч байсан болохоос хүний мал малласан асуудал байхгүй. Уг зарыг манай хамаатан садан болон бусад хүмүүс үзсэн байсан бөгөөд миний талаар цахим орчинд илтэд худал мэдээлэл тараасан байна. Гомдол саналгүй..."  /ХХ-ийн 74-80 дахь тал/

            Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/

            Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 58-59 дэх тал/

             Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн засаг даргын 130 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 53 дахь тал/

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Бүртгэгдээгүй” гэжээ. /хавтаст хэргийн 69 дэх тал/

Шүүгдэгч Ч.Дэлгэрбаян мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...Би өөрийгөө ийм олон зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсэж яллагдагчаар татагдана гэж бодоогүй. Тогтоолтой танилцаад олон төрлийн гэмт хэрэг үйлдсэн талаараа мэдлээ. Би тухайн хүмүүсээс уучлалт гуйна. Нэр төрийг сэргээх арга хамжээ авна. /хх-ийн 34-35 дахь тал/

            Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “Ч.Дэлгэрбаян нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдон шалгагдаж байх бөгөөд Ч.Дэлгэрбаян нь хууль бус буруутай үйлдэл хийснээ ухамсарлаж хохирогч нараас уучлалт хүссэн, хохирогчид гомдолгүй талаараа илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх хүсэлт /хавтаст хэргийн 122 дахь тал/

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 18 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 123 дахь тал/

            Прокурорын санал /хавтаст хэргийн 125-126 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

            Шүүгдэгч Ч.Дэлгэрбаян нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 18 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 123 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.    

Шүүгдэгч Ч.Дэлгэрбаянд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.   

Шүүгдэгч Ч.Дэлгэрбаянгийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ч.Дэлгэрбаян нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байхдаа 2023 оны 07 дугаар сард иргэн Ш.Дэлгэрийн Delger Shirendew гэх фэйсбүүк хаягийн нууц кодыг солихын тулд түүний мэйл хаягийг авч, нууц кодыг ашиглан, уг фэйсбүүкт халдаж, хувь хүний нууцаар хамгаалагдсан нууцыг хууль бусаар харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглан олж авч, Delger Shirendew гэх фэйсбүүк нэрийг Dayun Dayun гэж өөрчлөн Д.Сумъяагийн зургийг нүүр хэсэгт байрлуулан 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр "танилцах гоё залуу байна уу утас 80532018" мэдээллийг тавьж Д.Сумъяагийн нэр төрд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр "Өмнөговийн хамгийн том зар" гэх нэртэй групп дээр "Dayun Dayun" rэх фейсбүүк хаягнаас "Ширэндэв пизда минь ээ үрэвслийн эсрэг хужаа тариа тариад байсан хөл ийм болчихлоо шүү мөнгө угааж ханахгүй байна уу гуйлгачин минь Номгонд айлын мал малласан гуйлгачин хөлсний барлаг байна шүү тэрийгээ мартаа юу" гэж иргэн Д.Ширэндэвийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Сумъяагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-19 дэх тал/, хохирогч иргэний нэхэмжлэгч Ш.Дэлгэрийн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-52 дахь тал/, хохирогч иргэний нэхэмжлэгч Д.Ширэндэвийн мэдүүлэг /хавтаст хэргийн 74-80 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Ч.Дэлгэрбаян нь цахим хэрэгсэл ашиглаж хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Сумъяа, Ш.Дэлгэр нарын хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан, мөн үргэлжилсэн үйлдлээр хохирогч Д.Ширэндэвийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Сумъяа, Ш.Дэлгэр нар мөрдөн байцаалтын шатанд “...Дэлгэрбаянгаас нэхэмжлэх зүйл байхгүй, уулзаж уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19, 52 дахь тал/, хохирогч Д.Ширэндэв шүүх хуралдаанд ...Нэр төрөө цэвэрлүүлэх хүсэлтэй байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг тус тус гаргасан ба хохирогч нар хохирол төлбөрийн талаар маргаагүй тул шүүгдэгч Ч.Дэлгэрбаянг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Дэлгэрбаян нь хувийн байдлын хувьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 69 дэх тал/ зэргээр тодорхойлогдож байна. 

Шүүгдэгч Б.Дэлгэрбаянгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт хийн шүүгдэгч Б.Дэлгэрбаянг цахим хэрэгсэл ашиглаж хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан, үргэлжилсэн үйлдлээр хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, прокурорын саналыг баталж, шүүгдэгч Б.Дэлгэрбаянг гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй  гэж үзэв.

Улсын яллагч: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Дэлгэрбаянд 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дэлгэрбаянд 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дэлгэрбаянд 1/нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дэлгэрбаянд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1/нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Дэлгэрбаянгийн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 /нэг/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоох санал, дүгнэлтийг, 

Шүүгдэгч Б.Дэлгэрбаян нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв.

Шүүх ялын санал, дүгнэлтийг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

     Шүүгдэгч Б.Дэлгэрбаянд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханхонгор сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд гарч явахгүй байх хязгаарлалт тогтоох тухай улсын яллагчийн саналыг хүлээн авч, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дэлгэрбаян нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Дэлгэрбаянд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дэлгэрбаянд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Анчин овгийн Чойсүрэнгийн Дэлгэрбаянг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар цахим хэрэгсэл ашиглаж хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Дэлгэрбаянд 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дэлгэрбаянд 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дэлгэрбаянд 1/нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

                                         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дэлгэрбаянд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1/нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Дэлгэрбаянгийн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 /нэг/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.

     4. Шүүгдэгч Б.Дэлгэрбаянд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханхонгор сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд гарч явахгүй байх хязгаарлалт тогтоох тухай улсын яллагчийн саналыг хүлээн авч, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

     5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дэлгэрбаян нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хохирогч Д.Сумъяа, Ш.Дэлгэр, Д.Ширэндэв нар нь шүүгдэгч Б.Дэлгэрбаянгаас хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирол төлбөрийн талаар маргаангүй  болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Б.Дэлгэрбаян нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

 

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дэлгэрбаянд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.Дэлгэрбаянд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ