Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/204

 

 

 

   

 

 

 

  

 

   2024          03           13                                    2024/ШЦТ/204

 

 

                               

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр, шүүгч О.Жанчивнямбуу нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ, 

иргэдийн төлөөлөгч Б.Э,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д, түүний өмгөөлөгч Б.Батжаргал,

шүүгдэгч У.Ж, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,

насанд хүрээгүй гэрч С.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц овогт Ун Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  эрүүгийн ****** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны * дүгээр сарын **-ны өдөр Увс аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын талбайн даамал мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт У аймгийн У сумын ** дүгээр бааз, ** гудамжны *** тоот хаягийн бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо, ** тоотод амьдардаг, У аймгийн С дундын шүүхийн ** оны * дугаар сарын ***-ний өдрийн *** дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

У аймгийн С дундын шүүхийн *** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар,

У аймгийн С дундын шүүхийн *** оны * дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны 2 дугаар сарын **-ний өдрийн *** дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** оны ** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялаар,

С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** оны ** дүгээр сарын ***-ны өдрийн ** дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** оны ** дүгээр сарын *-ны өдрийн ** дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1.650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.650.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Ц овогт У-н Ж /регистрийн дугаар ***/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.Ж 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “В” шөнийн цэнгээний газрын гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Д.Х-тай маргалдан цээжин тус газарт нь хутгалж, улмаар Д.Х нь Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нас барж “хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.Ж-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн, зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Талийгаач манай том хүү байгаа юм. 2000 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б аймагт төрсөн, С аймагт шилжиж ирээд сургуулиа төгссөн. Улаанбаатар хотод гагнуурын мэргэжилээр сурч төгссөн, цэргийн алба хааж ирээд гэртээ хэсэг хугацаанд байж байгаад хот явж ажил хийнэ гээд хотод ирсэн. Манай хүү бааранд ажиллаж байна, найз нөхөдтэй, сайхан ах нартай ажиллаж байгаа гэж хэлж байсан. Нас барахынхаа өмнөх өдөр надтай ярьж байгаад ахынхаа ажил дээр ажиллаж байна, мах зөөж байна гэж хэлсэн. Орой нь ярьж чадаагүй, өглөө 4 цагийн үед манай эхнэр рүү ярьсан. Бага хүүхэд маань 5 настай, ахыгаа асуугаад байгаа. Хүүгээ алдсандаа харамсаж байна, гомдолтой байна... Шүүгдэгч нэг сарын өмнө 2000000 төгрөг данс руу шилжүүлсэн. Өчигдөр 1000000 төгрөг шилжүүлсэн байсан. Нийт 3000000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч С.Ц-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ж манай хүргэн ах юм. Талийгаач намайг чи яахаараа надаас мөнгө нэхдэг юм, чамайг авч явна гээд машин руугаа татаад байсан. Би яагаад байгаа юм бэ гэж хэлээд түлхэхэд намайг “чи ямар овоо юм бэ” гээд татаад байсан. Тэгээд хамт байсан 2 хүн нь болиулсан. Надад “би чамайг сүхдэнэ шүү” гэж хэлсэн. Би айгаад шууд Ж ахтай ярьсан. Тэр хүн надад “Ж-н шорлогыг зарж байгаа гичий минь, ахынхаа боовыг долоосон, чамайг авч явна” гээд байсан. Тухайн үед хар машинтай 2 ах байсан, талийгаач ах намайг авч явна гээд чангаагаад байсан чинь тэр хоёр ах талийгаачийг орхиод явсан. Талийгаачийг нэг хүн баарнаас сугадаж гарч ирсэн. Намайг “ахаа мөнгөө авъя” гэхэд хэл нь ороолцолдоод ярьж чадахгүй байсан. Талийгаач надаас 5 шорлог авсан тул би шорлогынхоо мөнгийг авах гэж байсан юм. Талийгаач өөрийгөө удирдах чадваргүй байсан. Ж- ах утсаар ярьснаас хойш 20 минутын дараа ирсэн. Энэ хугацаанд талийгаач “намайг чамаас боллоо шүү гичий минь, чи хариуцлагаа хүлээгээрэй, чамайг би авч яваад чарлуулбал танай ах чиний араас ирэх болов уу” гэж хэлсэн... Би ах, эгчийг гуйхаар нь хичээлийн хажуугаар шорлог зардаг байсан. Ж- ах машинаасаа буугаад талийгаач руу шууд гүйж очоод гараа далайгаад нэг удаа цохих шиг болсон. Би ах дээр очиход сонин царайлсан байсан. Агаа юу ч хэлэхгүй гөлийгөөд байсан, би явъя агаа гээд хөтлөөд явсан. Би Ж- ахыг машинаас буухад нь өөдөөс нь алхсан. Ж- ахын гэр Хайлаастад байдаг, тухайн үед ах гэртээ байсан. Талийгаач надтай 20, 30 минут орчим машин руугаа суулгах гэж зууралдсан, “танай ахын чинь нэг нүд нь байдаггүй биз дээ, би энэ шорлогын чинь төмрөөр хатгаад үзүүлэх үү” гэж хэлээд шорлогын төмөр рүү заасан. Би өмнө нь энэ талаар хэлэх хэрэггүй байх гэж бодоод мэдүүлэг өгөхдөө хэлээгүй. Би баарнаас 100 метрийн зайтай байсан. Би Ж- ах руу залгаад “Х- гэдэг ах намайг авч явна гээд байна, намайг сүхээр сүхдэнэ гээд айлгаад байна” гэж хэлсэн. Би эгчдээ та хүрээд ирээч, намайг хүн авч явна, сүхдэнэ гээд байна гэж хэлсэн. Талийгаач гэхдээ сүх бариагүй. Тэнд байсан 2 ах сүхийг аваад энгэртээ нуусан...” гэх мэдүүлэг,

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Гэмт хэргийн талаар талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 1 дэх тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /1-р хавтаст хэргийн 2-4 дэх тал/, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /1-р хавтаст хэргийн 5-8 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д-н “...Би талийгаачийн төрсөн эцэг. Миний хүү Д-н Х 2000 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б аймагт төрж өссөн, С аймгийн С сумын нэгдүгээр арван жилийн дунд сургуульд 2006-2014 онд суралцаж суурь боловсрол эзэмшиж төгссөн. 2014 оноос Улаанбаатар хотод ирж миний төрсөн дүү У-н гэрт амьдарч байгаад 2014-2017 онуудад Г, М-н хамтарсан мэргэжил олгох коллежид суралцаж, гагнуурчин мэргэжил эзэмшсэн. 2018-2019 онд Хилийн цэргийн ангид 1 жилийн хугацаат цэргийн алба хааж ирээд С аймагт гэр бүлтэйгээ амьдарч байгаад 2022 оноос хойш Улаанбаатар хотод ажиллаж амьдрах болсон. Миний талийгаач хүү эхнэр, хүүхэдгүй, Улаанбаатар хотод миний төрсөн дүү У-н гэрт амьдарч байсан, хүнтэй эелдэг, даруу харьцдаг, хүнтэй үг зөрж үзээгүй, төлөв даруу хүүхэд байсан бөгөөд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилттай, онц сурдаг хүүхэд байсан. Хүүгээ эмнэлэгт ухаангүй байгааг 2023 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 07 цаг өнгөрч байхад Гэмтлийн эмнэлгээс сонсоод эхнэр бид 2 Сэлэнгэ аймгаас яаралтай гарч Улаанбаатар хотод ирж Гэмтлийн эмнэлэгт очиж хүүгийнхээ биеийн байдалтай танилцахад эмчлэгч эмч нь хагалгаа хийсэн,  ер нь найдваргүй гэж хэлж байсан...

Талийгаач ямар ч архаг хууч өвчин байхгүй эрүүл, саруул хүүхэд байсан,  2022 онд элэг нь өвдөж шарлаж тэрэндээ эмчилгээ хийлгэж байсан, өөр ямар нэгэн өвчин зовлон огт хэлж байгаагүй... Би талийгаач хүүтэйгээ 2023 оны 02 дугаар сард буюу цагаан сараар нэг уулзаж золгосон тэрнээс хойш би хүүтэйгээ уулзаагүй утсаар холбогдоод л яваад байсан. Сүүлд 2023 оны 10 дугаар сарын 1-2-ны үед утсаар холбогдсон, тэрнээс хойш нэг ч холбогдоогүй... Талийгаач надад өөрийг нь хүн дарамталдаг гэж огт хэлж байгаагүй мөн нийлдэг найз нөхдүүдийнхээ талаар ч надад хэлж байгаагүй. 2022 оны өвөл хийх ажил олдохгүй байна. Бааранд хамгаалагч хийж байгаа гэж надад хэлж байсан яг ямар нэртэй баарыг нь би асууж байгаагүй, өөрөө ч надад хэлж байгаагүй... Миний хүү ерөөсөө ухаан орохгүй байж байгаад нас барсан аав ээжийнхээ царайг харж амжаагүй, талийгаач хүү маань 5-18 насны 4 дүүтэй, дүү нартайгаа ч уулзаж чадаагүй нас барсан... Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-16 дахь тал/,

 

Гэрч Э.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө гадуур халтуур хийгээд явж байхад манай найз Д. Х над руу шөнийн 00 цаг 40 минутад фэйсбүүкээр “хаана байгаа юм, уулзах юмуу, би хорооллын бааранд байна” гэсэн ба 2 цаг өнгөрч байхад Х зүгээр байсан бөгөөд бага зэрэг согтуу байсан, би уулзаад “харихгүй юм уу” гэхэд “би жаахан байж байгаад явна” гэж хэлээд “В” бааранд үлдсэн. Би гадуур халтуур хийгээд явж байхад 05 цагийн үед баарны хамгаалагч Б гэх залуу над руу залгаад “андаа Х-г хүн хутгалчихсан юм шиг байна” хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг дээр очсон. Тэрнээс өмнө 4 цагийн үед баарны бармен З намайг дуудаад Х согтсон байна, чи аваад явчих гэж хэлээд гар утас, цамцыг нь өгсөн. Тухайн үед Х нилээн согтсон, явах болоогүй гээд байсан. 5 цаг өнгөрч байхад Б над руу залгаад би Гэмтлийн эмнэлэг дээр очсон..., баарны гадна шорлог зардаг охинтой маргалдсан, тэр охин намайг ахтайгаа утсаар яриулсан. Тэр шорлогны охин л намайг хутгалуулсан гээд согтуудаа ч юм уу, өвчиндөө ч юм уу, тиймэрхүү зүйл яриад байсан... Х-н зүүн далных нь дээд хэсэгт хутгаар зүсэгдсэн мэт шархтай байсан. Тэгээд гэмтлийн эмнэлгийн Сэхээний тасагт хэвтсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-19 дэх тал/,

 

Гэрч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баарны гадаа шуугиан болсон. Хүмүүс хүн хутгалуулсан байна гэсэн. Намайг очиход замын голд хэвтэж байсан. Тэгээд таксинд суулгаад Гэмтэл дээр очсон. Х 05 цагийн үед гарсан. Би болсон асуудлыг хараагүй. Замын эсрэг талд “Д” төвийн урд хүнтэй уулзаад зогсож байсан. Цээж нүцгэн эрэгтэй приус 20 маркийн машинаас бууж ирсэн. Шууд Х руу хутга бариад гүйсэн гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21 дэх тал/,

 

Гэрч М.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х бааранд шөнийн 01-02 цагийн үед нэг найзтайгаа орж ирсэн, нөгөө найз нь түрүүлээд яваад өгсөн. Текний урд Х пиво уугаад сууж байгаад явлаа гэж хэлэхээр нь гаргаж өгсөн. Тэгэхэд Х гээд залуу гар утас, гадуур хувцасыг нь гаргаж өгсөн. Х-г 3-4 сарын өмнөөс манай ажлын хүмүүсийн найз болохоор таньдаг болсон...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 24 дэх тал/,

 

Насанд хүрээгүй гэрч С.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 08 дугаар хороонд байрлах “В” нэртэй баарны үүдэнд ганцаараа шорлог зараад зогсож байсан. Шөнийн 04 цагийн үед тухайн баарнаас гарч ирсэн зүс таних ах надаас 1 шорлог авсан. Тэр ах нилээн согтуу байсан бөгөөд ах нь гарч ирээд мөнгийг нь өгье гээд буцаад баар руугаа орсон. Тэгээд удалгүй 30 минутын дараа үл таних 2 ахын хамт гарч ирээд надаас ахиад нэмж 3 шорлог авч, тэр гурав нэг нэгээр нь идсэн. Тэгээд би тухайн зүс таних ахад хандаж “агаа өмнөх 1 шорлогын мөнгө, энэ авч байгаа 3 шорлогынхоо мөнгийг өгөөрэй, 4 шорлог нийлээд 32,000 төгрөг болно”  гэж хэлсэн. Тэгэхэд тухайн зүс таних ах “ах нь өгнө, гарч ирээд өгнө” гэж хэлээд буцаад тэр 3 баар руу орсон. Мөн удалгүй тухайн надаас 4 шорлог авсан зүс таних ах нилээн согтсон бололтой нэг эгчээр сугадуулаад гарч ирсэн. Тухайн эгч зүс таних надаас 4 шорлог авч идсэн ахыг уг баарны үүдэнд байсан хар өнгийн приус маркийн машины арын суудал дээр суулгаад тэр эгч баар руугаа буцаад орсон. Би тухайн ахаас машин дээр нь очоод 4 шорлогныхоо мөнгийг нэхэхэд “чи Ж-ын шорлогийг зардаг биз дээ, мөнгийг чинь би Ж- ахад чинь хэлчихнэ” гэж хэлсэн. Би хариуд нь шорлог зарагдахгүй байна, та ингээд надаас 4 ширхэгийг авчихлаа” гэж хэлэхэд “чи яах гээд байгаа гичий вэ, Ж-ад хэлчихнэ гээд байгаа юм биш үү, муу Ж-ын ал минь” гэж хэлсэн. Тэгээд байж байтал цаанаас баарнаас огт танихгүй 30 гаруй насны 2 эрэгтэй ирээд тухайн ахад хандаж “чи болиоч, охин хүүхдийг” гээд тухайн зүс таних ах намайг өмөөрсөн. Гэтэл намайг өмөөрсөн 2 ахыг “та 2 аминаасаа уйдаагүй бол хол байгаарай, намайг С-н Х- гэдэг юм, одоо хараад авчих” гээд машин дотроосоо буугаад ирсэн. Гэтэл тухайн 2 ах, мөн С аймгийнх байсан бөгөөд нэг нэгийгээ таниад зодоон болоогүй. Тэгээд тэр 2 ах зүс таних Х- гэх ахад “чи одоо боль” гэж хэлэхэд “та хоёрыг жаргаадаг охин юм уу” гээд над руу хандаж “чи тэгвэл намайг жаргаагаадах” гэж хэлээд намайг тухайн хар машиныхаа арын сандал дээр суулгах гээд байсан. Гэтэл тухайн 2 ах “чи одоо болиоч” гэхэд тухайн хар өнгийн приус машин Х- гэх ахыг орхиод яваад өгсөн. Бид нар маргалдаад миний шорлогны зуухын ойролцоо ирэхэд миний шорлогныхоо модыг цуулдаг жижиг сүх байсан бөгөөд тухайн Х- гэх ах тэр сүх рүү заагаад би энэ сүхээр чинь хүн сүхдэж үзүүлэх үү гэж хэлээд заасан. Энэ үед тухайн үл таних 2 ахын нэг нь миний сүхийг аваад энгэртээ нуусан. Тухайн Х- гэх ах над руу хандаад “чи гичий минь аятайхан байгаарай, би чамтай эвээр харьцсан шүү” гэж хэлсэн. Чи намайг хүргэж өгөх байсан машиныг явуулсан байна, чи намайг одоо хүргэж өг гээд над руу ойртохоор нь би гар утсаа гаргаад өөрийн хүргэн ах болох Ж- рүү залгахад манай эгч Х- утсыг нь авсан. Би аниа Ж- ахын таньдаг хүн нь ирээд надаас шорлог авч идчихээд мөнгөө өгөхгүй, намайг авч явна гээд байна” гэж хэлсэн. Гэтэл Х- эгч “юу яриад байгаа юм, алив залгаадах” гээд утсаа салгаад удалгүй миний “**” гэх фэйсбүүк хаяг руу “Х- Х” гэх фэйсбүүкээрээ видео колл хийсэн. Би утсаа авч камераар тухайн Х- гэх ахыг харуулахад тэр ах миний утсыг булааж авсан. Тэгээд Х эгчтэй “чи хэн бэ, намайг Ж-тэй яриулаадах” гэхэд Х- эгч утсаа Ж- ахад өгөөд тэр хоёрыг яриулахад Ж- ах тухайн залууг “чи хэн бэ” гэж асуухад “би Х- байна, чи намайг танихаа байчихсан уу” гэж ярьж байсан. Ж- ах “чи яагаад манай дүүг ингээд янз бүрээр хэлээд байгаа юм” гэхэд тухайн ах “энэ гичийтэй чинь яаж харьцсан ч яадаг юм, энэ охиныг чинь аваад явчихъя, шорлогын чинь мөнгийг өгчихье” гэхэд Ж- ах “чи битгий андуураад байгаараа, битгий сонин сонин юм яриад байгаарай” гэхэд Х- гэх ах “чи яасан, энэ нэг гичийгээ өмөөрөөд байгаа юм уу, чаддаг юм бол хүрээд ир” гэж хэлсэн. Ж- ах “чи тэгвэл наанаа байж байгаарай” гэж хэлсэн. Х- ах утсаа салгаад миний утсыг надад өгсөн. Удалгүй Х- гэх ах надад хандаад “чи ёстой лай болчихлоо, хариуцлагаа өөрөө хүлээгээрэй гээд нөгөө 2 ах руу хандаад та 2 одоо лай болохоосоо өмнө яваарай гэхэд тухайн 2 ах миний сүхийг гаргаж өгөөд яваад өгсөн. Удалгүй Х- эгч машинаа бариад Ж- ах машинаасаа буугаад баарны зүүн талаас дээгүүрээ нүцгэн, баруун гартаа гялтгасан юм бариад гараад ирсэн. Би дотроо хутга биш байх гэж бодоход Ж- ах миний хажуугаар гүйж өнгөрөхдөө “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд тухайн Х- гэх ах “чи намайг одоо яах уу” гэхэд Ж- ах гартаа барьж байсан гялтгасан хутга мэт зүйлээр Х- гэх ахын цээжин тус газарт нь миний харснаар бол 1 удаа хутгаараа даллаад хүрэх шиг болсон. Тухайн Х- гэх ах цааш цээжээ тэврээд зугтаад гүйж байгаад замын голд унаад өгсөн. Ж- ах араас нь очоод тухайн Х- гэх ахыг хараад зогсож байсан. Би араас нь гүйж очоод Ж- ахад “та яачихваа” гэхэд тухайн ах газарт хэвтчихсэн, гараараа цээжнийхээ зүүн хэсэгтээ дарчихсан гарных нь салаагаар цус гарч байсан. Ж- ах надад ерөөсөө юм хэлээгүй. Би Ж- ахыг гарнаас нь хөтлөөд буцаад аваад явсан. Ж- ах бид 2 шорлог дээрээ ирээд байж байхад тухайн баарны хамгаалагч өмнө харж байсан хүзүүндээ шивээстэй ах баарныхаа үүдэнд зогсож байсан. Тэр ахад “тэнд нэг хүн хэвтэж байгаа, эмнэлэг аваад яваадах” гэж хэлсэн. Ж- ах машиндаа суугаад яваад өгсөн. Удалгүй нөгөө баарны шивээстэй хамгаалагч ах ирээд тийм хүн байхгүй байна гээд хүрээд ирсэн...

       Бүх зүйл хурдан болоод өнгөрсөн. Би Ж- ах дээр очоод гарнаас нь хөтлөөд аваад ирэх үед гарт нь ямар нэгэн зүйл байгаагүй. Тухайн үед би улаан саравчтай малгайтай, хар өнгийн куртика, хар өнгийн өмдтэй, хар өнгийн пүүзтэй байсан. Ж- ах дээгүүрээ нүцгэн, доогуураа хөх өнгийн жинсэн өмдтэй, хөлдөө ямар зүйл өмссөн байсныг би санахгүй байна. Х- гэх ах дээгүүрээ хар өнгийн цамцтай, догуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй хөлдөө юу өмссөн байсныг би анзаараагүй... Х-гийн биед Ж- ахаас өөр хүн халдаагүй. Хүмүүстэй зүгээр л муудалцаад байсан, зодоон хийгээгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 27-31 дэх тал/,

 

Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Талийгаач Х манай найз байсан бөгөөд үг дуу цөөтэй, даруухан залуу байсан. Тухайн өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 00 цаг өнгөрөөд манай бааранд орж ирсэн бөгөөд тухайн үед ганцаараа байсан, бааранд орж ирээд пиво уугаад бүжиглэж байсан. Шөнийн 04 цаг өнгөрч байхад Х гараад явсан, би гэр рүүгээ явах гэж байгаа юм байна гэж бодсон. Х манай баарнаас гараад удаагүй байхад буюу 40-50 орчим минутын дараа баарны гадаа асуудал гарлаа гэж Б надад хэлснээр би баарны гадаа гарахад манай баарны зохион байгуулагч О, Б нар Х-г хүн хутгалсан байна гээд хоорондоо яриад зогсож байсан. О, Б бид 3 ойр орчмоор Х-г хайтал Х манай баарны замын хойд талд замын гол хэсэгт ухаангүй байдалтай хэвтэж байсан. Мөн араас манай баарны хамгаалагч болох М хүрч ирсэн. Бид 4 ойртож очоод хартал Х-гийн зүрхэн тус газраас нь маш их хэмжээний цус гарч байсан. Тэгээд би машин руугаа явтал М такси бариад Х-г аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан...

Х манай бааранд орж ирээд хэр зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг би сайн мэдэхгүй байна, явах гээд гарахад нь би очиж Х-тэй юм ярихад Х биеэ авч явах чадвартай, дунд зэргийн согтолттой байсан, Х манай бааранд бол хүнтэй хэрүүл маргаан хийгээгүй, гараад хүнтэй маргалдсан үгүйг би мэдэхгүй байна. Ер нь хүнтэй маргалдахааргүй, даруухан залуу байсан...

Манай баарны хамгаалагч болох М намайг баарнаас гараад үүдэнд очиход Х ахыг Ж- буюу Ж- ах машинаасаа хутгатай бууж ирээд хутгалаад яваад өгсөн гэж хэлсэн. Тэгээд О, Б бид 3 цаана хайж байхад араас М ирсэн. Х-г хутгалж байхыг М харсан байх гэж би бодож байна, яагаад гэвэл тухайн үед М гадаа зогсож байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

 

Гэрч Б.О-Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дотор заалаа хараад байж байхад 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 04 цаг 59 минутад миний “О.Б.А” гэх фэйсбүүк хаяг руу манай байрны хамгаалагч М өөрийн “Б” гэх хаягаас гадаа Ж ах ирээд нэг ахыг хутгалчихлаа гэж чат бичсэний дагуу би ганцаараа гадаа гарахад Ж- буюу Ж- дээгүүрээ цээж нүцгэн доогуураа хөх өнгийн жинсэн өмдтэй зогсож байсан. Би Ж- ах буюу Ж- дээр очоод юу болсон талаар асуухад Ж- би тэнд хүн хутгалчихлаа гэж надад хэлсэн. Би Ж-гийн заасан газар болох манай баарны хойшоо заасан тул тэнд нь очиж үзэхэд ерөөсөө хүн олдоогүй, би М рүү залгаад хаана байгааг нь асуух гэсэн боловч М утсаа огт авахгүй байсан болохоор буцаад бааран дээрээ очиход Ж- явчихсан байсан. Би М-с тэр хүн хаана байна гэж асуухад М мөн баарны хойшоо заасан. Тэгээд би ахиад явах гэхэд баарны дотор талаас манай менежер Б, манай эмэгтэй зохион байгуулагч Б нар гараад ирсэн. Бид 3 цааш алхаад зам гарч харахад хойд замын голд нэг хүн хэвтэж байсан, ойртож очоод хартал Х-н зүүн талын хавирганаас маш их хэмжээний цус гарч байсан. Тэгээд би такси бариад Х-г М-н хамт Гэмтлийн эмнэлэг рүү явуулсан.    

Х манай бааранд хүнтэй маргалдаж муудалцаагүй, үйлчлүүлээд л гарсан. Дунд зэргийн согтолттой харагдсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

           

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дотор ажлаа хийгээд байж байхад манай баарны хамгаалагч М гадаа хүн хутгалуулчихлаа гэж хэлсэн. Би гараад харахад гадаа ямар нэгэн хүн байхгүй байсан. Би Р, М нарын хамтаар цааш алхаад зам гарахад хойд замын голд нэг хүн хэвтэж байсан. Ойртоод хартал зүс таних Х цусанд холилдсон хэвтэж байсан. Тэгээд би такси бариад Х-г М-н хамт Гэмтлийн эмнэлэг рүү явуулсан. Х манай бааранд хүнтэй муудалцаагүй, үйлчлүүлээд л гарсан, дунд зэргийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн гарын хээний дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гарын хээний дардас нь санд бүртгэлтэй гарын мөр, дардсуудтай тохирохгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р  хавтаст хэргийн 59-62 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн малгайтай хар өнгийн цамцанд 30 мм, саарал өнгийн футболконд 29 мм хэмжээтэй, шинээр, хурц ирцтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлтүүд байна. Дээрх хувцаснуудад үүссэн зүсэгдэлтүүд хэрэг учрал болох үед үүссэн эсэхийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 66-69 дэх тал/,

 

 Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...Хохирогчийн өмсөж явсан гэх хар өнгийн малгайтай цамц, саарал өнгийн подволк шинжилгээнд тэнцэж байна. Хохирогчийн өмсөж явсан гэх хар өнгийн малгайтай цамц, саарал өнгийн подволк дээр хүний цус илэрсэн. Уг цус нь АВ /IV/бүлгийн харъяалалтай байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /1-р хавтаст хэргийн 72-74 дэх тал/,

 

 Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн жинсэн өмд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн жинсэн өмд урагдалтгүй, цооролтгүй, ханзралтгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /1-р хавтаст хэргийн 78-81 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Яллагдагчийн өмсөж явсан гэх цайвар цэнхэр өнгийн жинсэн өмд шинжилгээнд тэнцэж байна. Яллагдагчийн өмсөж явсан гэх цайвар цэнхэр өнгийн жинсэн өмд дээр хүний цус илэрсэн. Уг цус урвал явагдаагүй тул бүлгийн харъяалалыг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /1-р хавтаст хэргийн 84-86 дах тал/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Талийгаач Д.Х-н цогцост цээж, хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний зүүн талд 6, 7 дугаар хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч өрцийг гэмтээн хэвлийн хөндийд нэвтрэн бүдүүн гэдэсний хөндлөн гэдсийг нэвт хатгаж гэмтээсэн шарх, нарийн гэдэсний урагдал, зүүн 6 дугаар хавирганы зүсэгдэл, хугарал, өрцний зүсэгдсэн шарх, өрцний шархаар цээжний зүүн хөндий рүү их хэмжээний иврэлт, цээж, хэвлийн хөндий дэх гэдэсний агууламж, хэвлийн хөндийд дэлүүний булан орчмын цусан хураа, хамрын сүвний үүдэвч хэсгийн шарх, баруун чамархайн булчин дахь цус хуралт, зүүн хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээж, хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хамрын сүвний үүдэвч хэсгийн шарх, баруун чамархайн булчин дахь цус хуралт, зүүн хацрын зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрч өрц, бүдүүн гэдэсний хөндлөн гэдсийг нэвт хатгаж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цээж, хэвлийн хөндийн гялтангийн түгмэл үрэвсэл, үжил, үжлийн хатгаагаар хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй. Хоёрдугаар бүлгийн харъяалалын цустай байна. Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасгийн 15909 тоот өвчний түүхт дурьдснаар  2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 30 минутад нас баржээ. Цус, ходоодны шингэн, шээс, цөсөнд спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /1-р хавтаст хэргийн 98-102 дахь тал/,

 

Химийн шинжилгээний 8116 дугаартай хариу /1-р хавтаст хэргийн 104 дэх тал/, Шүүх эд эсийн шинжилгээний илгээх бичиг /1-р хавтаст хэргийн 106 дахь тал/,

 

Цогцост үзлэг хийсэн “...Цогцосны урт 183 сантиметр толгойдоо 6 сантиметр хар хүрэн өнгийн холимог үстэй, биеийн хэлбэр галбир зөв. Мах, нярай булчингийн  хөгжил сайн, 23 настай гэх эрэгтэй хүний цогцос байна. Хоёр нүдний зовхи хаалттай, эвэрлэг тунгалаг, хүүхэн хараа хоёр талд жигд өргөссөн. Зовхины салст цайвар ягаан өнгийн, яс мөгөөрс бүтэн, ам хаалттай, уруул цайвар хүрэн өнгөтэй, үзэгдэх шүд бүрэн, цээжний хэлбэр зөв, гадна бэлэг эрхтний хөгжил зөв, мөчдөд бүрэн хөшиж эрүү хүзүү, дээд, доод мөчдөд тод илэрсэн. Хүүрний толбо биеийн ард хэсгээр хүрэн өнгийн ягаан өнгөөр тод үүссэн. Амнаас улаан хүрэн өнгийн цусархаг шингэн гарсан буюу сүвнээс гарсан зүйлгүй. Хэвлийн голын шугамаар 22 сантиметр урт мэс заслын шархтай, хэвлийн хоёр талд гуурс байрлуулсан, гуурсаар хүрэн шар өнгийн шингэн гарсан, хэвлийн зүүн дээд хэсэгт дугараг шархтай, шархаар зөөлөн эд гарсан, цээжний зүүн хажуу хэсэгт гуурс байрлуулсан, гуурсаар шаргал өнгийн шингэн гарсан, гуурснаас дээш 0.6 сантиметр зайд 2.5 сантиметр шархтай, шарханд чихээс хийгдсэн, баруун эгэм доод хэсэгт, 2 цавь, шуу, сарвуу, тавхайд тариурын оромтой...” гэх тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 107 дахь тал/,

 

Шүүгдэгч У.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Манай эхнэрийн дүү Ц хичээлийнхээ хажуугаар долоо хоногийн нэг өдөр миний ажилд туслаж шорлог зарж өгдөг юм. 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнийн 03 цагийн орчим би гэртээ унтаж байсан. Тэр үед манай эхнэр Х- намайг сэрээгээд “охиноо харж бай, би Ц дээр оччихоод ирье” гэж хэлсэн. Би юу болсон талаар асуухад эхнэрийн дүү болох Ц-г өмнө нь надтай хамт “Лакс” нэртэй бааранд ажиллаж байсан Д.Х “чи муу Ж-ын дэвсгэр янхан биз дээ, хар янхан минь би чамайг өнөөдөр авч явж янзална” гэх мэтээр хэл амаар доромжилж шорлог шорлодог төмөр болон мод хагалдаг жижиг сүхийг барьж аваад ална гэх мэтээр дайрсан байсан. Тэгэхээр нь би Ц-н утас руу залгаад Х-тэй ярьсан. Гэтэл амь хохирогч буюу Х нь намайг би Ж-ын дууг утасны цаанаас танина, чи муу Ж- биш байна, хүрээд ир, би чамайг ална, муу ал минь энэ муу янхантай чинь хамт ална гэж хэлсэн. Би тэгэхээр нь Ж- ах нь байна юу гээд хуцаад байгаа пизда вэ гээд утсаа таслаад Ц-н фейсбүүк рүү залгаад дүрсээ хараад Х-тэй ярьсан чинь би та хоёрыг хоёуланг чинь ална, муу хоёр янхан минь, чамайг ирэхгүй бол би энэ муу гичийг чинь авч яваад янзалчихна шүү гээд утсаа салгасан. Тэр үед хэвлэлээр 12 настай охиныг хээр аваачиж хүчиндэж алсан гэх хэрэг гарсан байсан болохоор би айгаад шууд гэрээсээ цээж нүцгэн хөлдөө тавчик углаад эхнэрээ дагуулаад хорооллын Д төвийн зүүн талд байх “В” нэртэй баарны гадаа очсон. Тэр үед Х дүү Ц рүү орилоод дайраад Ц уйлаад доошоо суучихсан байхаар нь би тэр үед машины урд хайрцагт хөдөө гадаа явахдаа хэрэглэдэг хар өнгийн иштэй 20-25 орчим сантиметр урттай ажлын хэсэгтэй хутгыг аваад шууд яваад очтол Ц өөдөөс агаа гээд уйлаад ирсэн. Би Ц-г зөрж очоод яг яаж хэрхэн хутгалсан талаараа санахгүй байна. Ямар ч байсан хөөш чи муу гээд бөгс хэсэг рүү хутганыхаа ишээр нэг удаа хатгаснаа санаж байна. Тэгээд нэг ухаан ортол би зам дагуу алхчихсан, Ц намайг гараас хөтлөөд ахаа, та хүн хутгалчихлаа гэсэн. Би шууд баарны гадаа ирэхэд О гэх “В” баарны зохион байгуулагч гэж надад өөрийгөө танилцуулж байсан залуу баарныхаа үүдэнд зогсож байхаар нь би очоод “ах нь Х-г хутгалчихлаа, чи гэмтлийн эмнэлэгт хүргээд өгчихөөрэй” гэж хэлээд би машиндаа очиж суусан. Тухайн үед машинд манай эхнэр Х- намайг хүлээгээд сууж байсан. Тэндээсээ гараад бид хоёр Сүхбаатарын талбайн урд талд байрлах “Л” нэртэй бааранд очоод зохион байгуулагч З гэх залуутай уулзаад би Х-н хутгалчихсан юм шиг байна ахаа гэтэл З ах одоо яанаа ахын дүү гэх мэт зүйл яриад салсан. Би тэндээс гараад шууд гэр рүүгээ явсан. Манай гэр Хайлаастад байдаг. Тухайн үед цаг хэд болж байсан талаар би сайн мэдэхгүй санахгүй байна. Би хариад унтаж байгаад сэрээд гэмтлийн эмнэлэг явна гэж бодоод унтаж байтал цагдаа нар ирж намайг барьж авсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 121-124 дэх тал/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 125-129 дэх тал/,

Камерийн бичэгт үзлэг хийсэн тухай “…хар өнгийн цамцтай, цэнхэр өнгийн өмдтэй эрэгтэй хүн, ягаан өнгийн үстэй, хар бараан өнгийн хувцастай, эмэгтэйн хамт зогсож байх үед цэнхэр өнгийн өмдтэй, цээж нүцгэн эрэгтэй, баруун талын гартаа мөнгөлөг өнгийн зүйл барьчихсан байдалтай алхаж яваа бичлэг байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авлаа. …Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд 00 минут 02 секундад цэнхэр өнгийн өмдтэй, цээж нүцгэн эрэгтэй баруун талын гартаа барьсан мөнгөлөг өнгийн зүйлээр хар өнгийн цамцтай, цэнхэр өнгийн өмдтэй эрэгтэйн зүүн тал руу нэг удаа чичилж байгаа бичлэг байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв.

…Бичлэгийг цааш үзэхэд бичлэгийн 00 минут 05 дахь секундад цэнхэр өнгийн өмчдтэй, цээж нүцгэн эрэгтэй баруун талын гартаа барьсан мөнгөлөг өнгийн зүйлээр дахин хоёр дахь удаагаа хар өнгийн цамцтай, цэнхэр өнгийн өмдтэй эрэгтэйн зүүн тал руу нэг удаа чичилж байгаа бичлэг байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. …Бичлэгийг цааш үзэхэд бичлэгийн 00 минут 07 секундад хар өнгийн цамцтай, цэнхэр өнгийн өмдтэй эрэгтэй ертөнцийн зүгээр баруун тал руу зугтаж гүйж, араас нь цэнхэр өнгийн өмдтэй, цээж нүцгэн эрэгтэй алхаад явж байгаа бичлэг байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авлаа…” гэх тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 130-133 дахь тал/,

 

Хохирлын баримт /1-р хавтаст хэргийн 170-188, 190-244, 2-р хавтаст хэргийн 130-133 дахь тал/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын *** дугаартай “…У.Ж- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. У.Ж- сэтгэцийн хөгжил өөрийн насны түвшинд тохирсон байна. У.Ж- сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна…” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 76-77 дахь тал/,

 

Амь хохирогч Д.Х-н өвчний түүх /2-р хавтаст хэргийн 100 дахь тал/,  Яаралтай тусламжийн хуудас /2-р хавтаст хэргийн 101 дэх тал/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1-р хх-ийн 248 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 5 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоо гэрч У.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У.Ж- миний төрсөн дүү, 1993 оны 04 дүгээр сард Увс аймагт Ухнаагийн 6 дах бага хүү болж төрсөн. Миний дүү нь бага насаа эцэг, эхийн гар дээр Увс аймгийн Зүүн түрүү гэх багт, аймгийн сургууль цэцэрлэгт явж өссөн. 9 дүгээр анги төгсөөд аймгийн коллежд барилгын мэргэжилээр сурч төгсөж, Хилийн цэрэгт цэргийн алба хаасан. Цэрэгт явж ирээд Улаанбаатар хотод ажиллаж амьдрах болсон. Эхнэр Х-тай 2021 онд  танилцаж гэр бүл болж 1 охинтой болсон. Охин нь 2023 оны 5 дугаар сард төрсөн. Миний дүү эелдэг, даруу, хүнд тусархуу төлөв зантай хүүхэд...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 45-46 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч У.Ж-гийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Прокуророос шүүгдэгч У.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл:  Шүүгдэгч У.Ж- 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “В” шөнийн цэнгээний газрын гадна шорлог зарж байсан эхнэрийн дүү С.Ц-г хэл үгээр доромжиллоо гэх шалтгаанаар амь хохирогч Д.Х-тай утсаар маргалдсан байна. Улмаар У.Ж- гэрээсээ хүрч ирэн  Д.Х-г хутгалсны улмаас түүний биед цээж, хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний зүүн талд 6, 7 дугаар хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч өрцийг гэмтээн хэвлийн хөндийд нэвтрэн бүдүүн гэдэсний хөндлөн гэдсийг нэвт хатгаж гэмтээсэн шарх, нарийн гэдэсний урагдал, зүүн 6 дугаар хавирганы зүсэгдэл, хугарал, өрцний зүсэгдсэн шарх, өрцний шархаар цээжний зүүн хөндий рүү их сэмжний иврэлт, цээж, хэвлийн хөндий дэх гэдэсний агууламж, хэвлийн хөндийд дэлүүний булан орчмын цусан хураа, хамрын сүвний үүдэвч хэсгийн шарх, баруун чамархайн булчин дахь цус хуралт, зүүн хацрын зулгаралт бүхий гэмтэл авч, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын Үндэсний төвд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нас баржээ.

 

Энэ болсон үйл баримтын талаар шүүгдэгч У.Ж-, хэрэг учрал болсон газарт байсан насанд хүрээгүй гэрч С.Ц нар шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд тухайн цаг хугацаан дахь үйл баримтыг нотолсон, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, цаг хугацаа, орон зайн талаар тодорхой мэдүүлсэн байх ба хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Шүүгдэгч У.Ж- шүүх хуралдаанд “талийгаач манай эхнэрийн дүү болох С.Ц-г хэл үгээр доромжилж, сүхдэнэ гэж айлгасан байсан, тэр үед хэвлэлээр 12 настай охиныг хээр аваачиж хүчиндэж алсан гэх хэрэг гарч байсан тул би айгаад шууд гэрээсээ цээж нүцгэн, хөлдөө углааш өмсөөд эхнэрээ дагуулаад баарны гадаа очоод машинд байсан хөдөө явахдаа хэрэглэдэг хутгийг авч буухад Ц өөдөөс гүйгээд ирэхээр нь би хажуугаар нь зөрж очоод яг яаж хутгалсан гэдгээ санахгүй байна...” гэж мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй бөгөөд түүний энэхүү эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй, нөгөөтэйгүүр шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдээгүй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, түүний өмгөөлөгч үгүйсгэх нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд гаргаагүй болно. 

 

Иймд шүүгдэгч У.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Шүүгдэгч У.Ж- нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдаан мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, саналыг авч, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэлээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч У.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...У.Ж- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ч хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хохирогч зүй бус үйлдэл хийснийг У.Ж- эхнэрээсээ сонссон байдаг бөгөөд хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл хохирогч насанд хүрээгүй гэрч болох Ц-г доромжилсон асуудлаас болсон. Хэрэг учрал 2 секундын дотор болсон байдаг. Улсын Дээд шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолд “сэтгэл санаа цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийн талаар тайлбарласан байдаг ба энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлээр зүйлчилнэ гэж заасан тул уг хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү..” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Иргэдийн төлөөлөгч “шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд шүүгдэгч У.Ж- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн санал гаргасныг шүүхийн шийдвэрт тусгав.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар бүлэгт “Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг”-ийг хуульчилж өгчээ. 

 Хүнийг алах гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох хүн нас барах хохирлыг хүсэж, хүсээгүй боловч үйлдлээрээ уг хохиролд хүргэсэн гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэртэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар болон тухайн болсон үйл явдлыг харуулсан дүрс бичлэгийг шүүх хуралдаанд шинжлэн судлахад болон насанд хүрээгүй гэрч С.Ц утсаар болсон асуудлыг эгчдээ хэлэхэд шүүгдэгч У.Ж- эхнэрийн хамт өөрийн гэрээс машинтайгаа гарч улмаар машиндаа байсан хутгаар хохирогчийг хутгалсан гэх үйл баримтаас харахад шүүгдэгч У.Ж-г сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

 Тодруулбал шүүгдэгчийг ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан гэж үзэх хуульзүйн үндэслэлгүй байх ба гэмт этгээд хүнийг алах үедээ заавал сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан байх ёстой юм.

 

Иймд шүүгдэгч У.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн  1 дэх заалтад заасан “хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгч У.Ж-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

 

Хавтаст хэрэгт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 36-41дэх тал/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 23-29 дэх тал/ тус тус авагдсан байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 10-01/*** тоот албан бичгээр шүүгдэгч У.Ж- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 1.650 /нэг мянга зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаас 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг тус тус биелүүлээгүй байна.

 

  Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудаар мөн шүүгдэгч У.Ж-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, түүний хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож, түүний хувийн байдал  зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч У.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ж-д Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 1.650 /нэг мянга зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялын биелүүлээгүй үлдсэн 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар тус тус сольж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 /арван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 11 /арван нэгэн/ жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч У.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Түүнчлэн У.Ж-гийн өмгөөлөгч С.Соронзонболдоос Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулах тухай” хүсэлт гаргасныг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. 

Учир нь уг гэмт хэрэг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх ба үүнээс хойш шүүгдэгчээс нийт 5.500.0000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн бөгөөд шүүхийн шийдвэр гарснаас хойш хохирол төлж барагдуулах боломжгүй байна гэж шүүх үзлээ.

 

Гурав: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт  “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус хуульчилжээ.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг тусгасан байна.

Мөн тушаалын 3 дугаар зүйлийн 3.1.3-т “хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д аасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүгнээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан байна.

Иймд амь хохирогч Д.Х нь тухайн хэрэг гарах цаг хугацаанд 23 настай байсан ба түүний дундаж наслалтын зөрүү 44 нас, 3 сар байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2,750,000 төгрөгийг 44 жил, 3 сард нэмэгдүүлэн  сэтгэцэд учирсан хор уршгийг нийт 120.175.000 /нэг зуун хорин сая нэг зуун далан таван мянган/ төгрөгөөр тооцов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д баримтаар нийт 20,916,085 төгрөгийг  нэхэмжилснээс шүүгдэгч У.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт нийт 2.500.000 төгрөг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд нийт 3.000.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч У.Ж-гээс нийт 18.416.085 /арван найман сая дөрвөн зуун арван зургаан мянга наян таван/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д-д олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Дөрөв: Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч У.Ж-гийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 157 /нэг зуун тавин долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

 

шүүгдэгчид урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт ирүүлсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт У-н Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ж-д 10 /арван/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.Ж-д Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн --- дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 1.650 /нэг мянга зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялын биелүүлээгүй үлдсэн 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар тус тус сольж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 /арван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг  11 /арван нэгэн/ жилийн хугацаагаар тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ж-д оногдуулсан 11 /арван нэгэн/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ж-гийн цагдан хоригдсон нийт 157 /нэг зуун тавин долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.Ж-гээс нийт 138.591.085 /нэг зуун гучин найман сая таван зуун ерөн нэгэн мянга наян таван/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт ирүүлсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч У.Ж-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, элэх ляыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөлөөгч, тэдгээрийн  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.ОДОНЧИМЭГ

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР

 

                                            ШҮҮГЧ                             О.ЖАНЧИВНЯМБУУ