Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн

         Улсын яллагч Б.Түвшинтөр

         Шүүгдэгч  Р.С, Н.С нарын өмгөөлөгч Ж.Дорждэрэм

         Шүүгдэгч Ч.Жгийн өмгөөлөгч М.Энхзаяа

         Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Болормаа

         Шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан

         Шүүгдэгч Ч.Ж, Р.С, Н.С, Б.Б, Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Ж, Р.С, Н.С, Б.Б, Г.Д нарт холбогдох 2316000970191 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгч Ч.Ж: Монгол улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянхонгор аймаг .... тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, ... регистрийн дугаартай, Ч овогт Ч.Ж.

 

         Шүүгдэгч Г.Д: Монгол улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, ... настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Говь-Алтай аймгийн ... тоотод оршин суух хаягтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, ... регистрийн дугаартай, Ж овогт Г.Д.

 

           Шүүгдэгч Р.С: Монгол улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Баянхонгор аймгийн ... оршин суух хаягтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ... регистрийн дугаартай, Т овогт Р.С.

 

            Шүүгдэгч Б.Б: Монгол улсын иргэн, халх, 1987 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянхонгор аймгийн Цахир 7-21-5 тоотод оршин суух хаягтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ВР87030610 регистрийн дугаартай, Харагчин овогт Баярцогтын Б.Б.

 

           Шүүгдэгч Н.С: Монгол улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Баянхонгор аймгийн ... тоотод оршин суух хаягтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ... регистрийн дугаартай, Д овогт Н.С.

 

          Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Ж, Н.С, Р.С нарыг бүлэглэн “Б.Баас “Нитронит П” гэсэн хаягтай тэсрэх бодис 3 ширхэг, улбар шөр өнгийн полиэтилен савлагаатай тэсрэх бодис 14 ширхэг, гал дамжуулах шижим, цахилгаан тэслүүрүүд, цочир дамжуулах шижим, бялт тэслүүр, нонелийн тэсэлгээний хэрэгслүүд зэрэг дэлбэлэгч төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авч 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр **-** БНА улсын дугаартай согоllа аxio загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт явсан,

       Шүүгдэгч Б.Быг “Нитронит П” гэсэн хаягтай тэсрэх бодис 3 ширхэг, улбар шөр өнгийн полиэтилен савлагаатай тэсрэх бодис 14 ширхэг, гал дамжуулах шижим, цахилгаан тэслүүрүүд, цочир дамжуулах шижим, бялт тэслүүр, нонелийн тэсэлгээний хэрэгслүүд зэрэг дэлбэлэгч төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авч, хадгалан Ч.Ж, Н.С, Р.С нарт 2023 оны 05 дугаар сарын 25-нд шилжүүлсэн,

          Шүүгдэгч Г.Дг Ч.Жтэй холбогдож Завхан аймгийн Ургамал суманд чулууны алт гарч байгаа чулууг бутлах тэсэлгээний бодис хэрэгтэй байна олж авч ирж өгөөч гэсний улмаас Ч.Ж, Н.С Р.С нарыг Б.Баас “Нитронит П” гэсэн хаягтай тэсрэх бодис 3 ширхэг, улбар шөр өнгийн полиэтилен савлагаатай тэсрэх бодис 14 ширхэг, гал дамжуулах шижим, цахилгаан тэслүүрүүд, цочир дамжуулах шижим, бялт тэслүүр, нонелийн тэсэлгээний хэрэгслүүд зэрэг дэлбэлэгч төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авч 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр **-** БНА улсын дугаартай согоllа аxio загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээр дамжин Завхан аймаг руу явахад зориуд хүргэсэн хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.Д нь Ч.Жтэй утсаар холбогдож Завхан аймгийн Ургамал суманд чулууны алт гарч байгаа чулууг бутлах тэсэлгээний бодис хэрэгтэй байна олж авч ирж өгөөч гэсний улмаас Ч.Ж, Н.С, Р.С нар нь Баянхонгор аймагт оршин суух  “Б.Баас “Нитронит П” гэсэн хаягтай тэсрэх бодис 3 ширхэг, улбар шөр өнгийн полиэтилен савлагаатай тэсрэх бодис 14 ширхэг, гал дамжуулах шижим, цахилгаан тэслүүрүүд, цочир дамжуулах шижим, бялт тэслүүр, нонелийн тэсэлгээний хэрэгслүүд зэрэг дэлбэлэгч төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авч 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр **-** БНА улсын дугаартай согоllа аxio загварын тээврийн хэрэгслээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээр тээвэрлэж явсан,

       Шүүгдэгч Б.Б нь дээрх дэлбэлэгч төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авч, хадгалж Ч.Ж, Н.С, Р.С нарт 2023 оны 05 дугаар сарын 25-нд шилжүүлсэн үйл баримт тус тус тогтоогдлоо.

           1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Ж, Р.С, Н.С, Б.Б, Г.Д нар гэм буруутай болох нь:

 Шүүгдэгч Ч.Жгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хэлэх зүйл байхгүй. Би аймгаас нэг таньдаг хүнийхээ багажийг гуйгаад авчихсан. Барилгын багаж байгаа. Молдокыг авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Г.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж асуултад хариулсан: “...Би мэдүүлэг өгчихсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Р.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж асуултад хариулсан: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мэдүүлэг өгөхгүй... **-** БНА улсын дугаартай Аксио маркийн тээврийн хэрэгслийг би унаж явсан. Манай дүүгийн машин” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж асуултад хариулсан: “...Мэдүүлэг өгчихсөн. Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Н.Сын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж асуултад хариулсан: “...Өмнө нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд мэдүүлэг өгчихсөн. Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

         Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 сарын 09-ний өдрийн 2325 дугаартай “... 1. Шинжилгээнд ирүүлсэн “Нитронит П” гэсэн хаягтай тэсрэх бодисууд, улбар шар өнгийн полиэтилен савлагаатай тэсрэх бодисууд нь тэсэлгээний ажилд үндсэн цэнэгийн зориулалттай ашиглагддаг эмульсийн тэсрэх бодисууд байна. Харин бусад хэрэгслүүд нь гал дамжуулах шижим, цахилгаан тэслүүрүүд, цочир дамжуулах шижим, бялт тэслүүр, нонелийн тэсэлгээний хэрэгслүүд гэх мэт тэсэлгээний ажилд үндсэн цэнэгт детонаци /тэсрэлт/ дамжуулах зориулалттай тэсэлгээний хэрэгслүүд байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн “Нитронит П” гэсэн хаягтай тэсрэх бодисууд нь 2015 онд Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн тэсрэх бодис байна. Харин бусад тэсрэх бодисууд болон тэсэлгээний хэрэгслүүдийг нь хаана, хэзээ үйлдвэрлэгдсэнийг тогтоох боломжгүй. 3. Шинжилгээнд ирүүлсэн дээрх тэсрэх бодис болон тэсэлгээний хэрэгслүүдийг тэсэлгээний ажилд ашиглах боломжтой. 4. Шинжилгээнд ирүүлсэн “Нитронит П” гэсэн хаягтай тэсрэх бодисууд, улбар шар өнгийн полиэтилен савлагаатай тэсрэх бодисууд тэсэлгээний хэрэгслүүдээс өдөөлтөөс тэсрэх боломжтой. Харин шинжилгээнд ирүүлсэн тэсэлгээний хэрэгслүүд /бялт тэслүүр/ тэсэлгээний ажилд нь зориулалтын тэсэлгээний машины тусламжтайгаар тэсрэх боломжтой. /Жишээ нь: Нонелийн тэсэлгээний хэрэгслийг түүнд зориулсан тусгай машинаар, цахилгаан тэслүүрийг цахилгаан машинаар гэх мэт/ Мөн дээрх тэсэлгээний хэрэгслүүд нь хүчтэй доргилт, галын, цахилгааны нөлөөгөөр тэсрэх боломжтой" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-62 дугаар хуудас/

 

           Шүүгдэгч Р.С өмнө мэдүүлэг өгсөн тул яллагдагчаар мэдүүлэг өгөхгүй /хх149/ гэсэн бөгөөд түүний мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 25-ны өглөө Баянхонгор аймгийн төвөөс Завхан аймгаас миний танихгүй хүн Ждорж ахтай яриад гурвуулаа тэсэлгээний материал аваад Говь-Алтай аймгаар дайраад манай хүүхдийг аваад Завхан аймгийн Дөрвөлжин сумд хүрээд ир гэж ярилцсан байсан. Тэгээд бид гурав **-** улсын дугаартай Тоуоtа ахio маркын автомашинтай Баянхонгор аймгийн төвөөс 8 цаг өнгөрөөд Говь-Алтай аймаг руу хөдөлсөн. Тэгээд 13 цагийн үед Говь-Алтай аймагт ирээд цагдаад баригдсан. Тухайн тэсрэх бодисыг нүх ухаж байгаад дотор нь хийгээд цахилгаан хүчдэлд холбоход тэсэрч хатуу чулуу хадыг буталж өгдөг юм. Ер нь бол алт олборлох зорилгоор ашигладаг тэслэгч бодис. ...Тэр бодисыг Ж ах Б гэдэг залуутай Баянхонгор аймагт холбогдож гэрээс нь буюу хашаанд нь байсан амбаараас 10 гаруй ширхэгийг авсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 39-р хуудас/,

 

          Шүүгдэгч Г.Дгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ж гэх хүнтэй ярилцаж тэсрэх бодис захисан нь үнэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” /1хх-ийн 158-р хуудас/,

 

          Шүүгдэгч Ч.Жгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 05 дугаар сарын 25-ны өглөө Н.С, Р.С нар Б.Баас бид нарын авч явсан тэсэрч дэлбэрэх бодис гуйж аваад хүрээд ирсэн. Г.Д гэх Говь-Алтай аймгаас залгаж надад тэсэрч дэлбэрэх бодис захиад би Б.Баас гуйж аваад Говь-Алтай аймаг руу явах замдаа цагдаагийн алба хаагч нарт баригдсан...” /1хх-ийн 180-р хуудас/,

 

           Шүүгдэгч Н.С өмнө мэдүүлэг өгсөн тул яллагдагчаар мэдүүлэг өгөхгүй /хх191/ гэсэн бөгөөд түүний мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 22 цагийн үед Ч.Ж, Н.С бид 3 тэсрэх бодисыг авах гээд Баянхонгор аймгийн төв 3-р баг, арван мянгатад байх ертөнцийн зүгээр хойш харсан жижиг хаалгаар орж уулзах гэсэн боловч  Б.Б нь гэртээ байхгүй, Ч.Ж ах утас руу нь залгасан боловч утсаа авахгүй байсан. ... Маргааш өглөө нь 07 цагийн үед Ж ах залгаад Б.Б гэртээ ирчихсэн байна. Та 2 гэрт нь очоод амбаарт нь тэсэлгээний материал байгаа аваад ир гэж хэлсэн. Б.Б аргалын ногоон амбаараас даавуун бор ууттай зүйлийг авч өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 54-р хуудас/,

 

         Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Одоогоос 6-7 жилийн өмнө Баянхонгор аймагт Алтны компаниудтай нөхөрлөл байгуулж зөвшөөрөлтэй алт олборлохдоо тухайн тэсэрч дэлбэрэх бодисыг Баянхонгор аймагт зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг байсан тэсэлгээний компаниас нөхөрлөлийн шугамаар авч чулуу бутлахад ашигладаг байж байгаад тухайн ажил зогсоод илүү гарсан тэсэлгээний бодисыг өөрийн амбаартаа хадгалсан байсан. Танай амбаарт тухайн тэсэлгээний бодис 6-7 жил болж байгаа...” /2хх-ийн 67-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

         Уг үйл баримт нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолд хохирол учруулах дэлбэлэгч бодис, төхөөрөмжүүдийг хууль олж авсан, хадгалсан, шилжүүлсэн, тээвэрлэсэн  шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

 

         Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Ж, Н.С, Р.С, Г.Д нарыг бүлэглэн “дэлбэлэгч төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн,  шүүгдэгч Б.Быг дэлбэлэгч төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авсан, хадгалсан, шилжүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэг хамтран оролцох” гэнэ, 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж хуульчилсан тул шүүгдэгч Ч.Ж, Н.С, Р.С, Г.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дэлбэлэгч төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн,  шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дэлбэлэгч төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авсан, хадгалсан, шилжүүлсэн гэм буруутайд тооцож,  хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.Ж, Р.С, Г.Д нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Ч.Ж, Н.С, Р.С, Г.Д нарын гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.

Шүүгдэгч Г.Дгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн гаргасан “...Г.Дд тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ. Учир нь шүүгдэгч Г.Д нь анх дэлбэлэгч төхөөрөмж хэрэгтэй байгаа талаар шүүгдэгч  Ч.Ж рүү утасдаж ярьсан болох нь хэрэгт байгаа нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь тухайн дэлбэлэгч төхөөрөмжүүдийг хууль бусаар тээвэрлэсэн үйлдэлд оролцоогүй өөрөөр хэлбэл бусад шүүгдэгч нартай гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэл тогтоогдоогүй тул түүнд эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд энэ талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4,541,300 төгрөгний үнэ бүхий **-** БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ш.Тийн эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч тус бүрээс тэнцүү хэмжээгээр гаргаж улсын орлого болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн **-** БНА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна зүйтэй гэж үзлээ. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 4,541,300 төгрөгийг шүүгдэгч Ч.Ж, Н.С, Р.С, Г.Д нараас тэнцүү хэмжээгээр буюу тус бүрээс 1,135,325 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Ж болон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн зүгээс “...эд мөрийн баримтаар хураагдсан молдок нь шүүгдэгч Ч.Жгийн эзэмшил биш тул эзэмшигчид нь буцааж өгөөч...” гэсэн саналыг гаргасан тул уг хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дэлбэлэгч төхөөрөмжүүдийг хураан авсан бөгөөд машинд байсан бусад эд зүйл энэ гэмт хэрэгт хамааралгүй, уг эд зүйлд үнэлгээ тогтоогоогүй байх тул буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн мулдок 1 ширхэг, мулдокны иш 1 ширхэг, төмөр уур нүдүүр 1 ширхэг, хүрзний толгой 1 ширхэг тус бүрийг шүүгдэгч Ч.Жд буцаан олгож, “Нитронит П” гэсэн хаягтай тэсрэх бодис 3 ширхэг, улбар шар өнгийн полиэтилен савлагаатай тэсрэх бодис 14 ширхэг, гал дамжуулам шижим, цахилгаан тэслүүрүүд, цочир дамжуулах шижим, бялт тэслүүр, нонелийн тэсэлгээний хэрэгслүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан устгаж, *** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Ш.Тд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч ургийн овогт Ч.Ж, Д ургийн овогт Н.С, Т ургийн овогт Р.С, Ж ургийн овогт Г.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дэлбэлэгч төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х ургийн овогт Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дэлбэлэгч төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авсан, хадгалсан, шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж, Н.С, Р.С, Г.Д нарыг тус бүрийг 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Быг 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж, Н.С, Р.С, Г.Д, Б.Б нарт тус бүр оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

     4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Ж, Н.С, Р.С, Г.Д, Б.Б нарт мэдэгдсүгэй.

     5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ж, Н.С, Р.С, Г.Д, Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 4,541,300 төгрөгийг шүүгдэгч Ч.Ж, Н.С, Р.С, Г.Д нараас тэнцүү хэмжээгээр буюу тус бүрээс 1,135,325 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

     7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн **-** БНА улсын дугаартай автомашин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

     8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн мулдок 1 ширхэг, мулдокны иш 1 ширхэг, төмөр уур нүдүүр 1 ширхэг, хүрзний толгой 1 ширхэг зэргийг шүүгдэгч Ч.Жд буцаан олгож, “Нитронит П” гэсэн хаягтай тэсрэх бодис 3 ширхэг, улбар шар өнгийн полиэтилен савлагаатай тэсрэх бодис 14 ширхэг, гал дамжуулам шижим, цахилгаан тэслүүрүүд, цочир дамжуулах шижим, бялт тэслүүр, нонелийн тэсэлгээний хэрэгслүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан устгаж, *** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Ш.Тд олгосугай.

      9. Энэ хэрэгт шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

     10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

     11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

    12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Ж, Н.С, Р.С, Г.Д, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА