Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/219

 

 

   

 

 

 

 

   2024          03           18                                   2024/ШЦТ/219

                                                                                           

 

                               

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч М.Л-, Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт М-н Л-, Б овогт Б-н А- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр Д аймгийн Д суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эмээ, дүү нарын хамт Д  аймгийн Д сум, 12 дугаар баг, *** дүгээр хорооллын ** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт М-н Л- /регистрийн дугаар ****/,

 

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр С аймгийн Б суманд төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа шивээс хийдэг ажилтай гэх, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Д аймгийн З сумын 3 дугаар баг, ***  тоотод оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, ** дугаар хэсэг, *** тоотод оршин суудаг гэх, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож,  240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ХМШЗ/*** дугаартай шүүгчийн захирамжаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/14 *** шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 210 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 26 хоногийн хугацаатай хорих ялаар сольсон, Б овогт Б-н А- /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч М.Л-, Б.А- нар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Д аймгийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ авто вокзалын орчмоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг “Дельта-9 тетрагидроканнабинол” (delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламж бүхий нийт 52,4 грамм цэвэр жинтэй олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн улмаар 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “З” зочид буудлын гадна байрлуулсан **-**  улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийн арын тээш хэсэгт хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Л- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Тухайн үед А- найзуудтайгаа Д-д хүрч ирсэн, би гэртээ амарч байсан юм. Манай ээж, аав хөдөө яваад ирж байсан. А- найзуудтайгаа ирээд Д үзье гэж хэлээд бид нар Д аймгийг үзүүлээд орой буцах үед нь бид хоёр хоорондоо ийм өвс байдаг, хэрэглэж үзье гэж ярилцаад тухайн үед өвс түүсэн. Улаанбаатар хот руу хүрч ирээд “З” зочид буудлын гадна хамт байсан найз цагдаа дуудаад бид нар баригдсан....” гэв.

 

Шүүгдэгч Б.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Би Б гэдэг найзтайгаа Д аймгийг үзэх гэж явсан юм. Л-ын гэрт очоод, хоол хийж идсэн, тэгээд Л- Улаанбаатар руу хамт явахаар болоод Л- ийм юм хүнээс сонссон гэж хэлээд бид хоёр очоод түүсэн. Улаанбаатар хотод “З” зочид буудалд ирсэн. Э зодоон хийгээд байхаар нь би явсан юм. Намайг явсны дараа ийм асуудал болсон байсан. Намайг явсны дараа цагдаа ирээд ийм юм болсон гэдгийг мэдсэн. Бид хоёр түүсэн өвстэйгөө хамт зочид буудал орсон. Зодоон цохион хийгээд маргаан гарсны дараа цагдаагаас дуудсан...” гэв.

 

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 6 дахь тал/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /1-р хавтаст хэргийн 8-11 дэх тал/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /1-р хавтаст хэргийн 26-31 дэх тал/, хураан авсан эд зүйл болон эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 37дахь тал/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...Ирүүлсэн шээс нь дээжийн хэмжээнд хүрэлцэж байх тул тэнцэж байна. М.Л- *****, 2023.4.20 гэсэн хаягтай шээс... тус бүрээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 41-43 дахь тал/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1974 дугаартай шинжээчийн “...Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Г-96 өвс а/д Б.Ж 2023.04.20 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельт 9 тетрагидроканнабинол /Delta 9 tethrahydrocannabinol/ илэрсэн байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно Г-96 өвс а/д Б.Ж 2023.04.20 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 56.8 грамм, цэвэр жин 52.4 грамм байна...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 46-48 дахь тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Д.З-н өгсөн: “...Манай байгууллага стандарт хэмжил зүйн газраар жингээ тогтмол хянуулж баталгаажуулдаг. Цагдаагийн байгууллага дээр ямар жингээр жинлээд жингийн зөрүү гараад байгааг хэлж мэдэхгүй байна. Ургамал анх нойтон байсан тохиолдолд жин багасах боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “...М.Л- сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. М.Л- хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн өвчтэй байсан гэх баримт, шинж үгүй байна. М.Л- нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. М.Л- сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 57-58  дахь тал/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “...Б.А- сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.А- хэрэг болох өдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.А- мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. Б.А- одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.А- болсон явдлын талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.А- сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 70-72 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б-н өгсөн: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр таксинд явж байхдаа А гэдэг найзтайгаа уулзсан. А надад Д-д байдаг найзуудыг хот руу авчрах гэсэн юм гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Д- руу явсан. Бид хоёр Д-д очоод Л-, Э гэдэг 2 залууг аваад Улаанбаатар хот руу буцаад гарсан. Маргааш нь буюу 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өглөө Улаанбаатарт ирсэн. Ингээд 18-ны өдөр би төрсөн өдрөө Э, Л-, А нарын хамт тэмдэглэж баар орж дараа нь буудалд хоносон. Тэгээд маргааш нь буюу 19-ний өглөө унтаж байгаад өдөр сэрээд дахин ууж байгаад орой нь Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутагт байх “З” нэртэй буудалд орж дөрвүүлээ хоноод 20-ны өглөө би эхнэр О-тэй уулзах гээд нэгдүгээр хороолол явсан. Ингээд буцаад “З” нэртэй буудалдаа 14 цагийн үед ирсэн чинь цагдаа нар ирчихсэн байсан. Намайг цагдаа нар хамт явж байгаа юм уу гээд машинаас нэгжлэг хийсэн чинь хар өнгийн ууттай өвс гарч ирсэн. Би гайхаад найзуудаасаа асуусан чинь Л-, Э хоёр надад хандан Д-с суухдаа бид хоёр багажинд хувцаснуудтайгаа хамт хийсэн гэж хэлсэн... Миний унаж явсан **-**  улсын дугаартай саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь манай аавын дүү О гэдэг хүний эзэмшилд байдаг...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 81,  2-р хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.О-ын гэрчээр өгсөн: “...Би 2021 онд **-**  улсын дугаартай Приус-20 маркийн машиныг төрсөн ах Э-т авч өгч байсан, ах нас барснаас хойш хүү Б унаж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Э.Э-н гэрчээр өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр би А-, Б гэх найзтайгаа Б-н машинтай Д аймаг руу явсан. Д-д очиж А-ын найз Л- гэдэг залуугийн гэрт очиж байгаад 17-ны орой Л-, А-, Б бид дөрөв буцаад Улаанбаатар руу гарсан. Тэгээд Д аймгаас гарахын өмнө 00 цагийн үед Д автовокзалын тэндээс А-, Л- хоёр мансууруулах үйлчилгээтэй өвс түүсэн.  А-ын цүнхэнд хийгээд Б-н машиных нь ард хийчихсэн. Хотод 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өглөө орж ирээд Б-н төрсөн өдрийг тэмдэглэж бааранд орсон. Дараа нь буудалд хоносон. Маргааш нь 19-ний өдөр дахиж уугаад буудалд орж хоноод 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өглөө цагдаа нарт баригдсан. Тухайн өвснөөс би Д-д нэг удаа, хотод орж ирээд нэг удаа хэрэглэсэн....” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 90 дэх тал/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...12.183.750 төгрөг...” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /2-р хавтаст хэргийн 17-20 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Л-ын яллагдагчаар өгсөн:

“...2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр манай найз А- Улаанбаатар хотоос Э, Б нарын хамт ирсэн. Би Д хотод амьдардаг юм. Тухайн өдөр манай гэрт байж байгаад орой Улаанбаатар хот руу явах болоод гарах замдаа шинэ автовокзалын орчимд мансууруулах үйлчилгээтэй өвс гэх нэршилтэй ургамал ургадаг гэдгийг санаад А- бид хоёр түүж авахаар болсон. Тухайн үед бид нар Бат-Эрдэнийн машинтай явж байсан бөгөөд авто вокзалаас жаахан зайтай зогсоод А- бид хоёр очиж түүж аваад Б-н машинд хийсэн. Улаанбаатар хотод 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ирээд бид нар хоорондоо маргалдаад А- яваад өгчихсөн. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 186 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.А-ын яллагдагчаар өгсөн:

“...2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Э, Б гэх хоёр найзтайгаа Б-н машинтай Д аймаг руу Л- гэх найзыг очиж авахаар явсан. Д- хотод очоод бид нар Л-ын гэрт байж байгаад Улаанбаатар хот руу явахаар болоод шөнийн 00 цагийн  орчимд шинэ авто вокзалын тэнд зогсох үед Л- энд өвс гэх мансууруулах үйлчилгээтэй ургамал ургадаг гэж байсан гэж хэлэхээр нь бид хоёр түүе гэж тохироод тэндээс бага зэргийг түүсэн. Тэгээд тухайн өвсөө Б-н машинд нууцаар хийчихсэн. Б энэ талаар мэдээгүй, Э мэдсэн үгүйг мэдэхгүй байна. Тэгээд 4 дүгээр сарын 18-ны өдөр 06 цагийн орчим Улаанбаатар хотод орж ирээд буудалд байрласан ба буудалд байхад би нар хоорондоо муудалцаад би тэндээс гараад явчихсан. Намайг байхгүй үед цагдаа нарт баригдсан юм шиг байсан... Л- бид хоёр тухайн өвснөөсөө хэрэглэж байхад Э харсан бөгөөд тэр үед Э-т түүсэн гэдгээ хэлээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 199 дэх тал/

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 212, 246 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 224, 248 дахь тал/, гэрч Н.Бямбын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 78-79 дэх тал/, гэрч Ц.О-н мэдүүлэг /хавтаст хэргийн 239, 2-р хавтаст хэргийн 38 дахь тал/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Л-, Б.А- нар “үргэлжилсэн үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч санаатай нэгдэж, хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан” болох нь:

 

Шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 6 дахь тал/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /1-р хавтаст хэргийн 8-11 дэх тал/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /1-р хавтаст хэргийн 26-31 дэх тал/, хураан авсан эд зүйл болон эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 37дахь тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 41-43 дахь тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ** дугаартай шинжээчийн гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 46-48 дахь тал/, шинжээч Д.З-н мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 70-72 дахь тал/,  гэрч Б.Б-н мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 81, 2-р хавтаст хэргийн 27 дахь тал/, гэрч Ш.Отгонбаярын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 83-84 дэх тал/, насанд хүрээгүй гэрч Э.Э-н мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 90 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч санаатай нэгдэж, хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

 

Хууль бусаар бэлтгэсэн гэж зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авахыг, хууль бусаар хадгалсан гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар, нууц далд аргаар олж авсан, бэлтгэсэн, тэдгээрийг орон байр, тээврийн хэрэгсэл бусад газарт нууц байдалд байлгахыг тус тус ойлгоно.

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгч М.Л-, Б.А- нарыг  “үргэлжилсэн үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч санаатай нэгдэж, хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Л-, Б.А- нар дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.

 

Шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна. Иймд шүүгдэгч М.Л-, Б.А- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч М.Л-, Б.А- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргав.

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис бөгөөд хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог зэрэг нийгмийн хор уршиг ихтэй үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор,

мөн шүүгдэгч М.Л-, Б.А- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч М.Л-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч Б.А-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч М.Л-т өөрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэр буюу Д--Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар,

шүүгдэгч Б.А-од өөрийн байнга оршин суудаг газар болон  тодорхой ажил, хөдөлмөр эрхэлдэг газраас өөр газар зорчихыг хориглож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч М.Л-, Б.А- нарт “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гурав: Бусад асуудлын талаар       

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

шүүгдэгч нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа нийт 52.4 грамм цэвэр жинтэй, олсны ургамалыг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “...“Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байх ба хавтаст хэрэгт гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...цагдаа нар машинд нэгжлэг хийсэн чинь хар өнгийн ууттай өвс гарч ирэхээр нь гайхаад найзуудаасаа асуусан чинь Л-, Э хоёр Д-аас суухдаа бид хоёр багажинд хувцаснуудтайгаа хамт хийсэн гэж хэлсэн... Миний унаж явсан **-**  улсын дугаартай саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл манай аавын дүү Отгонбаяр гэдэг хүний эзэмшилд байдаг...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 81, 2-р хавтаст хэргийн 27 дахь тал/ мөрдөн шалгах ажиллагаанд Ш.О-н гэрчээр өгсөн: “...Би 2021 онд **-**  улсын дугаартай Приус-20 маркийн машиныг төрсөн ах Эрдэнэбаярт авч өгч байсан, ах нас барснаас хойш хүү Бат-Эрдэнэ унаж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 83-84 дэх тал/-ээр шүүгдэгч М.Л-, Б.А- нар “Тоёота Приус-20” маркийн **-**  улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч биш болох нь нотлогдож байна. 

 

Иймд улсын яллагчаас гаргасан “...Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр гарсан дүнгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар улсын орлого болгуулах тухай...” саналыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

 

Түүнчлэн улсын яллагч шүүх хуралдаанд “...Шүүгдэгч М.Л-, Б.А- нар нь урьдчилсан тохиролцоогүй ч үйлдлээрээ хамтран  НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг “Дельта-9 тетрагидроканнабинол” (delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай олсны ургамлыг түүж бэлтгээд 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хэрэглэсэн. Яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан гэснийг зөвтгөх саналтай байна...” гэх санал гаргасан тул “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан...” гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3  дахь хэсэгт тус тус заасныг журамлан” гэж зөтгөсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт М-н Л-, Боржигон овогт Б-н А- нарыг “үргэлжилсэн үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч санаатай нэгдэж, хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Л-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч Б.А-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч М.Л-т өөрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэр буюу Д--Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар,

шүүгдэгч Б.А-од өөрийн байнга оршин суудаг газар болон  тодорхой ажил, хөдөлмөр эрхэлдэг газраас өөр газар зорчихыг хориглож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар тус тус хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч М.Л-, Б.А- нарт “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, 

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л-, Б.А- нар хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус анхааруулсугай. 

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арваннайм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч М.Л-, Б.А- нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа нийт 52.4 грамм цэвэр жинтэй, олсны ургамалыг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Шүүгдэгч М.Л-, Б.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтооох, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ