Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 148/ШШ2021/00099

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, шүүгч Л.Соёлмаа, шүүгч Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Т.*******ийн нэхэмжлэлтэй ******* аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт холбогдох ******* аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас ******* аймгийн Хушаат сум хариуцсан халамжийн мэргэжилтэн М.*******гийн ажлын хариуцлага алдсаны улмаас олгогдоогүй үлдсэн хүүхдийн мөнгө 1.440.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, Их сургуулийн 2/б/ гудамж, 15 тоотод оршин суух, МӨХ-нд өмгөөлөгч ажилтай

Даллах овгийн *******гийн *******

регистрийн дугаар: *******

 

Хариуцагч ******* аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* аймаг, Хушаат сум, Даагат 1 дүгээр баг, Ишгэнт 7 дугаар гудамж, 7-8 тоотод оршин суух, Хушаат сумын Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт халамжийн мэргэжилтэн ажилтай

Омбо овгийн *******гийн *******

регистрийн дугаар:МС86010510

 

Гэрч: ******* аймаг, Сүхбаатар сум Цагаан-Эрэг 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 19 дүгээр байрны 55 тоотод оршин суух, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн дарга ажилтай

Тайчууд овгийн Энхбаярын Баярмаа

регистрийн дугаар:ХД-78041406

 

Иргэдийн төлөөлөгч:Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Лхагваням нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн Хушаат сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, эрхэлсэн ажилгүй гэх,

Цагаан туг овгийн Тогтоолын ******* /регистрийн дугаар:МС- 84052421/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Миний бие Т.******* насанд хүрээгүй 4 хүүхдийн мөнгийг ******* аймгийн Хушаат сум хариуцсан халамжийн мэргэжилтэн М.******* нь ажлын хариуцлага алдаж бүртгэлд хамруулаагүй бурууг манай нөхөр Х.Энхбаяр, миний бие Т.Отгончимэг нарыг буруутай мэтээр тайлбарлаж байгааг миний бие маш их гомдолтой байна.

Учир нь: Миний бие Т.******* нь ******* аймгийн Хушаат сум хариуцсан халамжийн мэргэжилтэн М.*******гаас манай 4 хүүхдийг яагаад бүртгэлээс хассан тухай гомдол гаргаж өргөдөл өгсөн боловч доорх хариуг өгсөн юм.

Тодруулбал: Халамжийн мэргэжилтэн М.******* 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02 тоот хариу тайлбартай тус сумын Даагат багийн өрх болох Хишгээ овогтой Энхбаяр нь /ЛЮ:84042013/ ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, 2016 оноос хойш сумандаа тогтвор суурьшилгүй өөр аймаг сум дамжин хүний мал маллан явдаг байсан ба тухайн очсон газрынхаа халамжийн газарт хүсэлтээ гаргаж өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаад хамрагдаж байгаагүйн улмаас хүүхдийн мөнгөнд ороогүй байна. Хушаат суманд судалгаанд хамрагдаагүй болно гэж бичсэн байна.

Энэхүү тайлбарт: Миний бие Т.******* нь ******* аймгийн Хушаа сумын Даагат багт 1984 оны 05 дугаар сарын 24 ны өдөр төрж, 2008 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Х.Энхбаяртай гэр бүл болж /Э.Түмэнсувд РД:МС13213118, 7 настай/, /Э.Энх-Отгон РД:МС10240803, 10 настай/, /Э.Налжирмаа РД: МС-08321608 12 настай, /Э.Нинжбадгар РД:МС07281103, 13 настай/ нар төрсөн юм.

Гэтэл:******* аймгийн Хушаат сум хариуцсан халамжийн мэргэжилтэн М.******* манай гэр бүлийн амьдралыг маш сайн мэддэг. 2012 оны 10 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг дуустал бүртгэлтэй байсныг халамжийн мэргэжилтэн М.******* мэдээгүй байсан ба үндсэн ажилдаа хэр зэрэг хариуцлагатай хандаж байсан нь тодорхойгүй байна.

Учир нь: Төрийн банкнаас ...танай хүүхдүүдийн мөнгө 2018 оны 1.2-р сард орж ирээгүй байна гэж хэлсэн учраас миний бие Т.******* нь 2018 оны 03 дугаар сард ******* аймгийн Хушаат сум хариуцсан халамжийн мэргэжилтэн М.*******д амьжиргааны түвшний үнэлгээний үр дүн тодорхойлолт хүссэн өргөдөл гомдол хүлээн авах маягтыг бөглөн хүлээлгэн өгсөн боловч өнөөг хүртэл манай хүүхдийн мөнгө орж ирээгүй асуудалд халамжийн мэргэжилтэн М.******* буруутай гэж үзэж байна.

Маягт авч бөглөн хүлээлгэн өгсөн боловч 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал манай хүүхдүүдийн мөнгө миний банкны дансаар орж ирээгүй нь үнэн болно. 2019 оны 12 дугаар сард дахин хүсэлт гаргасны дагуу Өрхийн, амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдан 2020 оны 01 дүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгөн тэтгэмж төрийн банкны бүртгэлтэй дансаар миний бие Т.******* хүүхдүүдийнхээ мөнгийг авч байгаа нь үнэн болно.  

Гурав: 1 .440.000 төгрөг гаргуулах тухай,

Иймд: Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн буюу амьжиргааны түвшний 409.679 босго онооноос доогуурт багтсан өрхийн 0-18 насны хүүхэд бүр Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээд заавал хамруулах; гэсэн хуулийн дагуу:

1.Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т ... Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хүүхдийн мөнгө олгох арга хэмжээний тухай, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т ...Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын их хурлын 2015 оны 103 дугаар тогтоолыг тус тус үндэслэн засгийн газрын тогтоолын 4 дүгээр зүйлийн 7-д ... Энэ журмын 4.2.5, 4.2.6-д заасны дагуу хүүхдийн мөнгөний олголтыг түр зогсоосон өрхийн мэдээллийг шинэчилсний дараа тухайн өрх нь хүүхдийн мөнгө авах нөхцөлийг хангаж байвал үргэлжлүүлэн олгох бөгөөд түр зогсоосон хугацааны мөнгийг нөхөн олгоно.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 18 тоот тогтоолын Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 насны хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгох журмын 3 дугаар зүйлийн ... Нийгмийн халамжийн болон улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, банкны ажилтны гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасан байна.

Ийм учраас: ******* аймгийн Хушаат сум хариуцсан халамжийн мэргэжилтэн М.*******гийн ажлын хариуцлага алдсаны улмаас манай 4 хүүхдийн мөнгө болох 2018 оны 1 сараас 2019 оны 12 сарыг дуустал 60.000 төгрөг, 24 сар=1.440.000 төгрөгийг ******* аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас гаргуулж иргэн Т.******* олгохыг даалгаж өгнө үү!... гэжээ

 

Нэхэмжлэгч Т.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******гийн ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...

...Энхбаярын гэр бүлийг амьжиргааны түвшин доогуур төрийн халамж үйлчилгээ авах шаардлагатай өрх мөн гэж тогтоосон боловч бүртгэлд хамрагдаагүй гэдэг үндэслэлээр санаатай хассан үйлдэл гэж үзэж байна. Хуульд зааснаар амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдсаныг түр зогсоосон үеийн олговрыг нөхөн олгоно гэж заасан байдаг. Тухайн өрхийг амьжиргааны түвшин доогуур ажил орлогогүй гэдгийг мэдсээр байж санаатай хүүхдийн мөнгийг хассан гэж үзэж байна. Энэ үйлдэл М.*******гийн ажлын хариуцлагагүй байдлаас болсон. М.*******г Солонгос явахад түүний төрсөн эгч А.Гэрэлмаа оронд нь тушаал шийдвэргүй ажлыг нь гүйцэтгээд явж байсны гай энд гарч ирж байна. Ийм учраас иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна. М.******* нь өөрийнхөө буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй маргалдаж байгаа нь төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдэл харагдаж байна гэж үзэж байна... гэх,

 

Хариуцагч ******* аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.******* 2020 оны 08 дугаар сарын 26-нд шүүхэд гаргасан тайлбартаа...

...Нэхэмжлэгч Тогтоол овогтой *******ийн 1440.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн хариу тайлбар:

Иргэн Т.******* нь нэхэмжлэлдээ Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамруулаагүй, бүртгэлээс хассан, 2018 оны 03 сард хамрагдахаар өргөдөл өгсөн гэсэн байсан.

2017 оны 04 дүгээр сард улс орон даяар өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа явагдсан. Багийн дарга нартай хамтран тухайн суманд очиж сууж буй / харъяалал харгалзахгүй/ бүх өрхийн нэрсийн жагсаалт үүсгэн тоологч нар өрх бүрээр орж судалгаа авахад Х.Энхбаярын өрх хаягтаа байхгүй, өөр газар амьдарч байсан учраас судалгаанд хамрагдаагүй болно.Уг өрх нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 2017 оны 04 дүгээр сарын 11-нд судалгаанд хамрагдаж ӨАТТС-нд Данзан овогтой Хишгээгийн өрх дээр 10 дугаар сарын 23-нд баталгаажсан боловч 2017 оны 12 дугаар сар хүртэл хүүхдийн мөнгө авч байгаад тухайн аймгаасаа зогсоосон төлөвтэй байна.

2018 оны 03 дугаар сард судалгаа өгөхөөр өргөдөл өгсөн гэх боловч миний бие нь өвчний улмаас 2018 оны 02 дугаар сарын 1-нээс 6 сарын хугацаатай ажлаас түр чөлөөлөгдсөн байсан. Ажиллаж байх хугацаанд өргөдөл ирээгүй болно... гэжээ.

 

Хариуцагч ******* аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...

... Энхбаяр гэдэг өрхийг миний бие амьжиргааны түвшин тодорхойлсон гэж байна. Би 2016 оноос хойш нэг ч удаа амьжиргааны түвшин нь тодорхойлоогүй. Би 2016 онд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу эрүүл мэндийн шалтгааны улмаас жилийн чөлөө авсан. А.Гэрэлмааг тушаал шийдвэргүй томилж ажиллуулсан гэж хэлж байна.Үүнийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын томилгоогоор ажиллуулсан. Гэрэлмаа нь 4-5 сар ажиллаад дараа нь П.Оюунтуяа гэдэг хүн ажилласан байдаг. Би 2017 онд ажилдаа орсон. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2018 оны 01 дүгээр сараас гэсэн байсан. А.Гэрэлмаа гэдэг хүнтэй хамааралгүй зүйлийг хольж хутгаад байх юм.

Тус 4 хүүхдүүд нь 2017 оны 04 сард Сүхбаатар аймгийн, Баруун-Урт суманд судалгаанд орсон байсан.Д.Хишгээ гэдэг айлд Энх-Отгон, Налжирмаа, Минжбадгар нар нь судалгаанд орсон байдаг. Энэ өрхийн Энхбаяр, Т.*******, Э.Түмэнсувд нар нь судалгаанд огт ороогүй. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ М.******* хүүхдүүдийн мөнгийг зогсоосон гэсэн байсан. Би хүүхдийн мөнгийг зогсоогоогүй. Д.Хишгээ гэдэг хүн нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд хүнс тэжээлд хамрагдаад 2017 оны 12 сар хүртэл хүүхдийн мөнгийг авч байсан. Манай халамжийн хэлтсээс хүнсний талоноор хүнсээ авч байгаад тухайн сумаас нь гарах юм бол журмын дагуу хасдаг. Үүнээс болоод 3 хүүхэд нь хүүхдийн мөнгөнд хамрагдаж чадаагүй мөн хүнс олгогдохгүй зогссон байдаг.

Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд тухайн өрх аймаг сумынхаа халамжийн хэлтэст хүсэлтээ гаргаж өгснөөр мөнгө нь орох ёстой. Тухайн өрхийн хүүхдийн мөнгө 2018, 2019 онуудад нийт 2 жил ороогүй байхад Т.******* нь намайг ажиллаж байх хугацаанд нэг ч удаа ажил дээр ирээгүй. Ингэж явсаар 2020 оны 07 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Үүний цаад утга нь хүүхдийн мөнгө 20.000 төгрөг байж байгаад цар тахлын улмаас 100.000 төгрөг болсон. Тэгээд гэнэт хүүхдийн мөнгөө авахаар болсон.

******* аймгийн Хушаат суманд бүртгэлтэй байж огт амьдраагүй. Энэ өрх Сайхан суманд 2,3 жил айлын мал маллаж амьдарсан байдаг. Хүүхдүүд нь Дарханд сурдаг. Амралтын зав чөлөөгөөрөө ******* аймгийн Хушаат суманд хамаатан садныдаа хүүхдүүдээ харуулдаг. Ийм амьдралтай өрх байсныг Даагат багийн засаг дарга Жаргал гэдэг хүн тодорхойлсон байдаг.

Сүхбаатар аймгийн Хөдөлмөр Халамжийн газрын дарга Гэрэлбаатар гэдэг хүн Энхбаярын өрхийг 2014 оны 04 сараас 2017 оныг дуустал манай халамжийн газраас хүнс тэжээл хүүхдийн мөнгө авч байгаад зогссон нь үнэн гэсэн утга бүхий тайлбарыг өгсөн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 4 хүүхдийн мөнгийг нэхэмжилсэн байдаг. Үүнээс 1 хүүхдийн мөнгийг огт авч байгаагүй. Бүтэн 2 жил хүүхдийн мөнгө орсон үгүйг мэдэхгүй явж байгаад М.******* хүүхдийн мөнгө оруулах ёстой байсныг оруулаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэв.

 

Гэрч Э.Баярмаа шүүхэд өгсөн мэдүүлэгтээ:

... М.******* нь 2018 оны 02 дугаар сарын 01-ээс эрүүл мэндийн шалтгааны улмаас 6 сарын хугцаагаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэр хугацаанд манай байгууллага ажиллах хүн судлаж 2 сар болсон. Дараа нь 4 дүгээр сард П.Отгонтуяаг ажиллуулсан. Хүнгүй байх хугацаанд манай ажилтай холбоотой материал ирсэн үед төвөөсөө хүн явж ажиллаж байсан.

Хүүхдийн мөнгөнд орох хүсэлтээ гаргасан иргэдийн өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа улсын хэмжээнд 3 жил тутамд 1 удаа явагддаг. Эхний судалгаа 2013 онд явагдсан. Дараагийн судалгаа 2017 онд явагдсан. Мөн 2020 онд явагдах байсан боловч цар тахлын улмаас явагдаагүй. Тухайн иргэн харьяалал харгалзахгүйгээр оршин суугаа газраа судалгаанд хамрагдах эрхтэй. Т.Отгонтуяагийн хувьд тухайн иргэн 2017 онд Сүхбаатар аймгийн өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаанд хамрагдсан байдаг. Сүхбаатар аймгийн харьяат биш учраас тухайн өрхийг судалгаанаасаа хасаад шилжин явж буй оршин суугаа газрынхаа судалгаанд хамрагдах тухай бичиг өгснөөр Сүхбаатар аймаг судалгаанаасаа хассан байсан.

Энэ талаар Сүхбаатар аймгийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 1/384 тоот албан бичиг ирсэн. Тэр бичигт Сүхбаатар аймагт Д.Хишгээ гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байж байгаад хүнсний эрхийн талон авсан.

Судалгаанд хамрагдсаныхаа дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авч байх явцад тухайн өрх шилжилт хөдөлгөөн хийсэн тохиолдолд Сүхбаатар аймгаас хүүхдийн мөнгийг зогсоосон байсан. Зогсоосон даруйд иргэн өөрөө хүсэлтээ гаргаж бүртгэлээ хийлгэх ёстой байсан. ******* аймгийн хэмжээнд хүүхдийн тэтгэмжид хамрагдаж байгаа 32,000 хүүхэд байдаг. Тэр болгон хүүхэд бүрийн араас мөнгө нь орсон уу? Бүртгэлээ хийлгэсэн үү? гэх боломжгүй ажлын ачаалалтай холбогдуулан. Тухайн өрхийн хүүхдийн мөнгө олгогдохгүй зогссон бол бид нар яах вэ? гээд манай халамжийн мэргэжилтэнд хандах ёстой байсан.

...Манай өрхийн мэдээллийн нэгдсэн санд шилжилт хөдөлгөөн хамаагүй. Тухайн судалгаанаас хөдөлгөөн хийгдсэн тохиолдолд журмаараа хасагдах үүрэгтэй. Баруун-Урт сумаас хүүхдүүд чинь бүртгэлээс хасагдаж байгаа учраас ******* аймгийн Хушаат суманд очиж бүртгүүлээрэй гэж хэлэх ёстой байсан... гэв.

 

Гэрч: ******* аймаг, Хушаат сум, Харгал 1 дүгээр багт оршин суух хаягтай, эрхэлсэн ажилгүй гэх, Урианхай овгийн Тогтоолдын Цэрэнхүү / ресистрийн дугаар МШ-74021216/ шүүхэд мэдүүлэхдээ:

...2018 оны 03 дугаар сарын сүүлчээр өдрийг нь сайн санахгүй байна. Т.******* намайг ... хоёулаа халамжийн байцаагч ******* дээр очиж уулзъя. Манай хүүхдүүдийн мөнгийг хасаад нилээд удсан байна. Тодорхойлолт авъя гэж очсон. Тэгээд халамжийн байцаагчаас тодорхойлолт авсан. Уг тодорхойлолт дээр юуны тухай бичснийг би мэдэхгүй...Т.*******ийн 4 хүүхэд төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг аваагүй удсан. Яагаад хүүхдийн мөнгө авахгүй байгаа талаараа халамжийн байцаагчаас асуусан байх. Тэтгэмжинд хамрагдах судалгаанд хамрагдаагүй гэсэн тодорхойлолтыг аваад Дархан-Уул аймаг руу явсан...Би Т.*******тэй хамт *******гийн өрөөнд ороогүй. Захиргааны үүдэнд үлдсэн.

...2018 оны 02 дугаар сараас 04 дүгээр сард ямар хүн ажиллаж байсныг мэдэхгүй. Ямар ч байсан манай сумын хүн биш гаднаас ирсэн хүн ажиллаж байсан. Нэрийг нь санахгүй байна... гэх мэдүүлэг

 

Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* нь ******* аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газарт холбогдуулан ******* аймгийн Хушаат сум хариуцсан халамжийн мэргэжилтэн М.*******гийн ажлын хариуцлага алдсаны улмаас олгогдоогүй үлдсэн хүүхдийн мөнгө 1.440.000 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* ... 2018 оны 03 дугаар сард судалгаа өгөхөөр өргөдөл өгсөн гэх боловч миний бие нь өвчний улмаас 2018 оны 02 дугаар сарын 01-нээс 6 сарын хугацаатай ажлаас түр чөлөөлөгдсөн байсан. Ажиллаж байх хугацаанд өргөдөл ирээгүй болно...Сүхбаатар аймгийн Хөдөлмөр халамжийн газрын дарга Гэрэлбадрах гэдэг хүн Энхбаярын өрхийг 2014 оны 04 сараас 2017 оныг дуустал манай халамжийн газраас хүнс тэжээл хүүхдийн мөнгө авч байгаад зогссон нь үнэн гэсэн утга бүхий тайлбарыг өгсөн... Бүтэн 2 жил хүүхдийн мөнгө орсон үгүйг мэдэхгүй явж байгаад М.******* хүүхдийн мөнгө оруулах ёстой байсныг оруулаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ******* аймгийн Хушаат сумын 1 дүгээр багт хаягтай Т.******* нь Э.Нинжбадгар 13 настай, Э.Налжирмаа 12 настай, Э.Энх-Отгон 10 настай, Э.Түмэнсувд 7 настай 4 хүүхэдтэй, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэдээллийн санд 2012 оны 10 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг дуустал бүртгэлтэй байж,хүүхдийн мөнгөн тэтгэмжид бүрэн хамрагдаж байсан байна. /хх -8 хуудас/

Т.*******ийн нөхөр Х.Энхбаяр, 4 хүүхдүүдийн хамт 2016 оны 09 дүгээр сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд хадам ээж Хишгээгийнд түр хугацаагаар амьдарч байхдаа 2017 он 11, 12 дугаар саруудад тус өрхийн нэр дээр хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байгаад мөн оныхоо 12 дугаар сарын 18-нд хасагдсан болох нь Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/427 тоот албан бичгээр нотлогдсон нь тухайн өрхийн нэр дээрх хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс хасагдсан болохоос төрөөс хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжинд хамрагдах эрхийг хассан гэж үзэх боломжгүй юм. /хх-50 хуудас/

Учир нь:хүүхдийн мөнгийг Сүхбаатар аймагт авч байхдаа ******* аймгаас шууд авч байсан эсэх, хасалт хийлгэж Сүхбаатар аймгаас авч байсан уу? эсэх нь тодорхойгүй байх ба нэхэмжлэгч нь 2018 онд Хушаат суманд буцаж ирээд хүүхдийн мөнгөн тэтгэмж өөрийн дансаар орохгүй, олгогдохгүй болсон шалтгааныг тодруулан уг тэтгэмжид хамрагдах хүсэлтийг тухайн сум орон нутгийн холбогдох албан тушаалтанд гаргаж байсан нь гэрч Т.Цэрэнхүүгийн ...Т.*******ийн 4 хүүхэд төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг аваагүй удсан. Яагаад хүүхдийн мөнгө авахгүй байгаа талаараа халамжийн байцаагчаас асуусан байх....Би Т.*******тэй хамт *******гийн өрөөнд ороогүй. Захиргааны үүдэнд үлдсэн... гэх мэдүүлгээр нотлогдож байгаа боловч хэн гэдэг хүн өргөдөл гомдлыг хүлээн авсан нь тодорхойгүй, уг асуудлыг шийдвэрлээгүйгээр 2018 оноос 2019 оны 12 дугаар сарын дуустал мөнгөн тэтгэмж олгоогүй нь Монгол улсын Засгийн газрын 2017 оны 18 дугаар тогтоолын 1.2-т ... Хүүхдийн мөнгийг өрхий амьжиргааны түвшинг тодорхойлох судалдаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд, эсхүл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий Монгол Улсын иргэнд олгоно гэсэн зохицуулалт зөрчигдөж, төрөөс хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжид хамрагдах эрхтэй 4 хүүхдийн эрх ашиг хохирсон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь ...миний бие нь өвчний улмаас 2018 оны 02 дугаар сарын 01-нээс 6 сарын хугацаатай ажлаас түр чөлөөлөгдсөн байсан. Ажиллаж байх хугацаанд өргөдөл ирээгүй болно... гэсэн тайлбар гаргаж, түүний өвчний улмаас 6 сарын чөлөө авсан болох нь хэдийгээр нотлогдож байгаа боловч хэргийн 30 дугаар хуудсанд авагдсан ******* аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 6/18 тоот Ажлаас түр чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын 1 дүгээр заалтанд Тус газрын Хушаат сумын Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн ******* овогтой ******* нь биеийн байдлын улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 6 сарын хугацаатай үүрэгт ажлаас нь чөлөөлж, Пүрвээ овогтой Одонтуяаг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ажилд түр томилсугай гэх тушаалаас үзэхэд хоёр сарын хугацаанд Хушаат сумын Хөдөлмөр халамжийн үйлчилгээний асуудал нь хариуцсан эзэнгүй байсан нь гэрч Э.Баярмаагийн шүүх хуралдаанд өгсөн ...М.******* нь 2018 оны 02 дугаар сарын 01-нээс эрүүл мэндийн шалтгааны улмаас 6 сарын хугцаагаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэр хугацаанд мианай байгууллага ажиллах хүн судлаж 2 сар болсон. Дараа нь 4 дүгээр сард П.Одонтуяаг ажиллуулсан. Хүнгүй байх хугацаанд манай ажилтай холбоотой материал ирсэн үед төвөөсөө хүн явж ажиллаж байсан... гэх мэдүүлгээс үзэхэд дээрх хугацаанд хариуцах эзэнгүй байснаас төрийн алба эзэнгүйдэж алдаа гарсан гэж үзэхээр

Иймд хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг үндэслэн ******* аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний газрыг гэм буруутай гэж үзэж 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал 3 хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийг сар бүр нэг хүүхдийн 20.000 төгрөгөөр тооцон 1.440.000 төгрөг гаргуулан Т.*******т олгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Т.*******ийг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1767 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 37.990 төгрөгөөс чөлөөлөсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч ******* аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас улсын тэмдэгтийн хураамж 37.990 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас 1.440.000 төгрөг гаргуулан Т.*******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Т.*******ийг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1767 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 37.990 төгрөгөөс чөлөөлөсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч ******* аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас улсын тэмдэгтийн хураамж 37.990 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэнийхэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН

 

 

ШҮҮГЧИД Л.СОЁЛМАА

 

 

Д.МӨНХЦЭЦЭГ