Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/345

 

  2024         04           02                                         2024/ШЦТ/345

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

Улсын яллагч Д.Энхбаяр,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......................өд холбогдох 2************ дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны ****дугаар сарын 19-ний өдөр, Говь-Алтай аймгийн **************суманд төрсөн, 43 настай, бүрэн дунд боловсролтой, о************* мэргэжилтэй, З**************** ***********ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн *************дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *************дугаар байрны ********тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ....................... /Регистрийн дугаар:*************/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Зэв****************************отод хамтран амьдарч байсан талийгаач *************ын биед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн халдаж “баруун дээд, доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, зүүн мөр, бугалга бугуй, сарвуу, баруун бугалга, шуу, гуя хэвлийд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай эхнэр 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн өдрөө тэмдэглэсэн. Тухайн өдөр би ажилтай байсан. Би маргааш орой 17 цагийн үед гэртээ ирэхэд манай эхнэр намайг тосож авсан. Гэртээ байхад манай эхнэр огиод байхаар нь “чи яагаад огиод байгаа юм бэ” гэж хэлсэн. Би орой нь нойргүй хоносон болохоор нойр хүрээд унтсан. Тэгээд хүн ирэхээр нь сэрээд харахад манай эхнэрийн гэр бүлийн хүмүүс нь ирсэн байсан. Тэр өдөр миний хажууд манай эхнэр хэвтээд унтсан. Би сэрээд босоод харахад нас барсан байсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/, хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-18/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “************* нь аав ***********нас барсны дараа нэрийг нь санахгүй байна нэг хүнтэй амьдарч байгаад салсан. Харин одоо амьдарч байгаа *********тэй 5-6 жилийн өмнөөс хамт амьдарч эхэлсэн юм. ...Манай ээж ************* нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш бид нарын хэнтэй нь ч холбоо тогтоогоогүй учраас 2023 оны 06 дугаар сарын 23-ны орой 19 цагийн үед дүү Д.***********, эгч *************, ах ********** бид дөрөв дүү Д.******************гэрийг нь заалгаад гэрт нь очсон. ...гэхдээ ээж *************ын нүүр нь хөхөрсөн, хавдсан байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад ээж хэнд, хэзээ зодуулсан талаараа мэдэхгүй байна гэж нуугаад байсан. ********* нь тэр үед ээжийг гаднаас орж ирэхдээ зодуулсан орж ирсэн гэж хэлсэн. ...Тэр үед ээж “өмсөж байсан хувцас маань шороо болоогүй байна” гэж цүнхнээс гаргаж ирээд харуулж байсан. Мөн ээж *************ын бие, гар нь салгалж байсан, толгой өвдөөд байгаа, унтаж чадахгүй байгаа гэж хэлж байсан. ...Ээж ************* нь архи согтууруулах ундааг хэр зэрэг хэрэглэдэг талаар мэдэхгүй байна. Хааяа нэг гар утсаар ярихаар архи уугаагүй л байдаг байсан. Харин манай дүү Д.********************онготой ярихдаа “*********тэй архи ууж байна, намайг зоддог” гэх мэтийн зүйл ярьдаг байсан. ...Би *********ийн талаар бол сайн мэдэхгүй байна. ...Ээж *************ын биед халдаж цохиж, зоддог гэж дүү Д.*********, эмээ Л.*********нараас сонсож байсан. Би ээж *************ын биед учирсан гэмтлийг ********* учруулсан гэж бодож байна, өөр хүнд ингэтлээ зодуулна гэж байхгүй шүү дээ. *********ийн асуудлыг хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байна”...гэх  мэдүүлэг /хх-ийн 33-35/, гэрч Д.*********мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Намайг харахад баруун нүд нь хөхрөөд, уруул ам нь сэтрээд нилээн зодуулчихсан байдалтай байсан. ...Тухайн үед хэнд зодуулсан талаараа мэдэхгүй байгаа бөгөөд гаднаас орж ирээд тайлсан хувцсаа гаргаж ирж хараад “тухайн үедээ гаднаас зодуулаад орж ирсэн бол шороо болох байсан” гэж хэлээд надад энийг хардаа гээд өөрийнхөө тэр хувцаснуудыг надад харуулаад байсан. Тэгээд гадаа болон дотор юм ярьж сууж байхдаа надад зорьж хувцсаа үзүүлээд байсан учир нь гаднаас орж ирэхдээ зодуулаагүй байсныгаа албаар илэрхийлээд байх шиг санагдсан, учир нь тухайн үед хажууд нь ********* байсан ба дэргэд нь хамаагүй юм ярьж чадахгүй байгаа нь илэрхий байсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/, насанд хүрээгүй гэрч Д.************мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн орчимд миний 89781703 дугаарын утас руу ээж залгаад “Энэ намайг зодчихлоо” гэж хэлсэн, тухайн зүйлсийг хэлж ярьж байх үед цаана нь нэг эрэгтэй хүн орилоод байсан ба хоолой нь *********ийн хоолой байсан. Өмнө *************голын ************ээж ***********нь *********тэй хамтдаа ажиллаж байхдаа байнга цохиж зоддог байсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 1744 дугаартай шинжээчийн “ 1.Талийгаач *************ын цогцост баруун дээд, доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, зүүн мөр, бугалга, бугуй, сарвуу, баруун бугалга, шуу, гуя, хэвлийд цус хуралт. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Учирсан гэмтэл нь амьд үед үүссэн гэмтэл байна. 4. Тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Талийгаач нь элэгний хүнд зэргийн өөхлөлт, бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл, тархины зөөлөн бүрхүүлийн шүүдэст үрэвсэл өвчтэй байжээ. 6. Спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдлаар нас баржээ. 7. Цус, цөсөнд спиртийн агууламж илрээгүй, Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. 8. Цус нь 3 дугаар бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 56-60/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж *************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна” гэх дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянз***************** *************хүчний 65 дугаар цэргийн ангийн хар*********тод хамтран амьдарч байсан талийгаач *************ын биед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн халдаж “баруун дээд, доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, зүүн мөр, бугалга бугуй, сарвуу, баруун бугалга, шуу, гуя хэвлийд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/, хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-18/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш бид нарын хэнтэй нь ч холбоо тогтоогоогүй учраас 2023 оны 06 дугаар сарын 23-ны орой 19 цагийн үед дүү Д.*****, эгч ********, ах Лхасү**********эн бид дөрөв дүү Д.********гэрийг нь заалгаад гэрт нь очсон. ...гэхдээ ээж *************ын нүүр нь хөхөрсөн, хавдсан байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад ээж хэнд, хэзээ зодуулсан талаараа мэдэхгүй байна гэж нуугаад байсан. ********* нь тэр үед гаднаас орж ирэхдээ зодуулсан орж ирсэн гэж хэлсэн. ...Тэр үед ээж “өмсөж байсан хувцас маань шороо болоогүй байна” гэж цүнхнээс гаргаж ирээд харуулж байсан. Мөн ээж *************ын бие, гар нь салгалж байсан, толгой өвдөөд байгаа, унтаж чадахгүй байгаа гэж хэлж байсан. ...Ээж ************* нь архи согтууруулах ундааг хэр зэрэг хэрэглэдэг талаар мэдэхгүй байна. Харин манай дүү Д.******ярихдаа “*********тэй архи ууж байна, намайг зоддог” гэх мэтийн зүйл ярьдаг байсан. ... Ээж *************ын биед халдаж цохиж, зоддог гэж дүү Д.***********************жав нараас сонсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/, гэрч Д.***********мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Намайг харахад баруун нүд нь хөхрөөд, уруул ам нь сэтрээд нилээн зодуулчихсан байдалтай байсан. ...Тухайн үед хэнд зодуулсан талаараа мэдэхгүй байгаа бөгөөд гаднаас орж ирээд тайлсан хувцсаа гаргаж ирж хараад “тухайн үедээ гаднаас зодуулаад орж ирсэн бол шороо болох байсан” гэж хэлээд надад энийг хардаа гээд өөрийнхөө тэр хувцаснуудыг надад харуулаад байсан. Тэгээд гадаа болон дотор юм ярьж сууж байхдаа надад зорьж хувцсаа үзүүлээд байсан учир нь гаднаас орж ирэхдээ зодуулаагүй байсныгаа албаар илэрхийлээд байх шиг санагдсан, учир нь тухайн үед хажууд нь ********* байсан ба дэргэд нь хамаагүй юм ярьж чадахгүй байгаа нь илэрхий байсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/, насанд хүрээгүй гэрч Д.***********мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн орчимд миний ************дугаарын утас руу ээж залгаад “Энэ намайг зодчихлоо” гэж хэлсэн, тухайн зүйлсийг хэлж ярьж байх үед цаана нь нэг эрэгтэй хүн орилоод байсан ба хоолой нь *********ийн хоолой байсан. Өмнө Хал*************ргийн ******ээж Даваад*********лам нь *********тэй хамтдаа ажиллаж байхдаа байнга цохиж зоддог байсан”...гэх  мэдүүлэг /хх-ийн 49-51/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 1744 дугаартай шинжээчийн “ 1.Талийгаач *************ын цогцост баруун дээд, доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, зүүн мөр, бугалга, бугуй, сарвуу, баруун бугалга, шуу, гуя, хэвлийд цус хуралт. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Учирсан гэмтэл нь амьд үед үүссэн гэмтэл байна. 4. Тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Талийгаач нь элэгний хүнд зэргийн өөхлөлт, бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл, тархины зөөлөн бүрхүүлийн шүүдэст үрэвсэл өвчтэй байжээ. 6. Спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдлаар нас баржээ. 7. Цус, цөсөнд спиртийн агууламж илрээгүй. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. 8. Цус нь 3 дугаар бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 56-60/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”  гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус заажээ.

 

Шүүгдэгч *******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хамтран амьдрагч байсан талийгаач *************ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Мөн шүүгдэгч нь хохирогч *************ын биед халдаж, зодсон үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “баруун дээд, доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, зүүн мөр, бугалга бугуй, сарвуу, баруун бугалга, шуу, гуя хэвлийд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзнэ.

 

Иймд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************э нь хохирлын талаарх холбогдох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт гаргажээ. Иймд шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч нь зөвхөн уг гэмт хэргийн улмаас үүссэн хохирлоо холбогдох нотлох баримтыг хуульд заасан журмаар бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс цаашид нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээхэд үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа, учруулсан хохирол хор уршиг зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******өд 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй.” гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

Шүүгдэгч *******өд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч *******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 сарын дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .......................ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

 

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************э нь хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч *******өөс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.СОЛОНГОО