| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2024/0071/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/84 |
| Огноо | 2024-02-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0071/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгч ******* ,******* ,******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** ,******* овогт************** ,******* овогт нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418000000020 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар-ны өдөр хүлээн авч 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн,******* овогт************** /РД: /, 2002 оны 08 -ний өдөр суманд төрсөн,, , боловсролтой, мэргэжилтэй, -д ажилтай, , , , нарын хамт сумын баг 4 тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаар -ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.
2.Монгол Улсын иргэн,******* овогт************** /РД: /, дугаар -ны өдөр суманд төрсөн, , , боловсролтой,, ажилгүй, сумын тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
3.Монгол Улсын иргэн,******* овогт /РД: /, дугаар өдөр суманд төрсөн, , боловсролтой, , их сургуулийн , , , , нарын хамт дугаар тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч******* нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 01 цагийн үед дугаар багт байрлах гадна хувийн маргааны улмаас нүүрэн тус газар чулуугаар цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсгөнд язарсан шарх, баруун 1 дүгээр хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 01 цагийн үед дугаар багт байрлах араас орилсон, нүүр хэсэгт цохисон гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь баруун хацар, баруун чих, баруун нүдний доор зулгаралт, баруун нүдний доор цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч******* нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 01 цагийн үед дугаар багт байрлах хувийн маргааны улмаас *******ыг зодож эрүүл мэндэд нь баруун нүдний алим, баруун шуунд цус хуралт, хүзүү, баруун мөр, зүүн эгэмний доор, зүүн тохойнд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Надад мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бид 250,000 төгрөгийн хохирол төлсөн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “...Надад мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй. Миний буруу. Маргах зүйл байхгүй. Биад 300,000 төгрөгийн хохирол төлсөн. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 120,000 төгрөгийн хохирлыг******* бид хоёр хуваагаад төлсөн. ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “...Надад мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй. Миний буруу.” гэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* ,******* ,******* нар нь согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ******* ,******* ,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч ******* ,******* ,******* нарын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч******* нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 01 цагийн үед дугаар багт байрлах гадна хувийн маргааны улмаас нүүрэн тус газар чулуугаар цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсгөнд язарсан шарх, баруун 1 дүгээр хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 01 цагийн үед дугаар багт байрлах араас орилсон, нүүр хэсэгт цохисон гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь баруун хацар, баруун чих, баруун нүдний доор зулгаралт, баруун нүдний доор цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч******* нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 01 цагийн үед дугаар багт байрлах хувийн маргааны улмаас *******ыг зодож эрүүл мэндэд нь баруун нүдний алим, баруун шуунд цус хуралт, хүзүү, баруун мөр, зүүн эгэмний доор, зүүн тохойнд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-22 дахь тал/,
Хохирогч мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 23 цагийн үед хамт ажилладаг , , болоннэр нарын хамт орж үйлчлүүлсэн. Тус бааранд ороод бид нар бүгд пиво захиалчхаад уугаад сууж байтал эргэлдээ ширээн дээр сууж байсан миний танихгүй гурван залуу надтай хамт явж байсан хүмүүс сууж байгаа ширээ болон буйдан дундуур хүмүүсийн өвдөг дээгүүр даваад л яваад байхаар нь билээд энд хүмүүс сууж байна. Та нар тойроод явчих гэж хэлсэн. Тэгтэл миний үгийг огт тоогоогүй. Ингээд хэсэг байж байгаад дахиад явахаар нь би араас нь дуудсан. Тэгтэл тус гурван залуугийн арай махлаг хоёр чихэндээ ээмэгтэй залуу нь над дээр ирээд юу гээд байгаа юм бэ гэд над руу тулж ирсэн. Тухайн үед надтай хамт явсан манайнэр миний хажууд байсан ба би уг залууг цаашаа яв гэж хэлсэн. Тэгтэл уг залуу явахгүй надтай маргалдах гээд байхаар нь манайнэр уурлаж гартаа барьсан пивоо уг залуу руу цацсан. Тэгтэл тэр залуу манайнэр рүү уурлаж дайрах гээд байхаар нь би цааш түлхэж ширээн дээрээс холдуулсан. Ингээд зогсож байтал нөгөө хамт явсан хоёр залуу нь хүрч ирээд л хэн түрүүлж цохисон гэдгийг нь би мэдэхгүй байна. Миний нүүр рүү гараараа цохих шиг болсон ба би тухайн үед нүүрээ хаагаад хэн цохиод байгааг нь сайн хараагүй. Уг үйл явдал баарны дотор зааланд болсон. Миний сууж байсан ширээний хажуу талын ширээн дээр сууж байсан гурван гурвуулаа л намайг цохиж зодож миний биед гэмтэл учруулсан. Миний тархи доргисон, баруун талын шанаа зулгарсан. Одоо их хөндүүртэй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,
Хохирогч мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр найз , нарын хамт нэг давхарт байрлах караокед орж пиво уугаад сууж байсан. Ингээд 23 цагаас 00 цагийн хооронд байх яг сайн санахгүй байна. Баарнаас гараад тамхи татах гээд явж дээшээ баарны заалаар дамжаад явтал тус баарны зааланд гурван залуу нэг залуутай маргалдаад зодолдсон бололтой зогсож байсан. Ингээд би хамт явсан хоёр найзтайгаа нийлж уг гурван залууг явж байсан залуугаас салгаад баарны гадаа гарч юм ярьж байгаад л маргалдсан. Тэгээд зогсож байтал уг залуучуудын******* гэх залуу нь газраас гартаа чулуу аваад миний зүүн талын хөмсөг орчимд нэг удаа цохисон. Би ингэж цохиулсны улмаас хөмсгөндөө зургаан оёдол тавиулсан. Мөн надтай хамт явсан нь баарны гадаа уг гурван залуугийн нэгийг нь маргалдаж байхдаа толгойгоороо мөргөөд цохисон. Түүнээс миний хувьд хэн нэгний биед халдаж гар хүрээгүй. Маргалдсан учир нь уг танихгүй гурван залуу , бид гурвыг бааран дотор маргалдаж зодолдож байсан залуутай хамт явж байсан гэж бодсон байх. Уг нь бид гурвын аль болох аргадаад маргаан үүсгэхгүй байлгах гээд зогсож байсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “... Тус хэргийн хохирогч нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ авч S01.1 оношоор 90,000 төгрөгийн эмчилгээ авсан. Иймд 90,000 төгрөгийн Төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд төвлөрүүлэх шаардлагатай байна. ... нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ авч S00.1 оношоор 30,000 төгрөгийн эмчилгээ авсан. Иймд 30,000 төгрөгийг Төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд төвлөрүүлэх шаардлагатай байна ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн4,7 дахь тал/
Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар-ны өдөр мэдүүлсэн: “...Тухайн өдөр би ажилтай байсан. гээд манай найз нэг найзын хамт манай бааранд ирээд караокед сууж байсан. Тэгээд орой 01 цагийн үед баарны зааланд хүмүүс зодолдоод байна гээд манай дижи бид хоёр очоод зодолдож байсан хүмүүсийг салгаад баарнаас гаргасан. Тэр үед манай найз , хоёр цуг хажууд байсан. Тэнд зодоон хийж байсан гурван залуугийн бор цамцтай******* гэх залуу манай найз болохыг хэл амаар доромжилж байгаад баарны үүдний хэсэгт нүүрэн тус газар нь нэг цохисон. Тэгээд бид нар тэр залуучуудыг салгаад гадагш гарахадыг дэлдийсэн банди минь ална шүү гээд байсан. Тэгээд цохиулж доромжлуулсандаа уурлаад тэр үү нөгөө бор цамцтай******* гэх залууг баруун гараараа нэлээн хэдэн удаа цохисон. Тэгээд биыг салгаад тэнд бас хэрүүл болоод би маргалдахад дахиад******* гэх залуу манай найзыг доромжлоод байсан. Нэг харахад дахиад манай найз нөгөө залууг ганц цохиж байгаа харагдсан. Тэгээд төд удалгүй цагдаа ирсэн.*******ыг цохиж байхад зөрүүлээд******* цохиж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...2023 оны 12 дугаар сарын 05-ны орой 22 цагийн үед манай ажил тарсан бөгөөд манай ажлын газрын залуу болох гэх залуугийн төрсөн өдрийг тэмдэглэх зорилгоор орсон бөгөөд бааран дотор үүд хэсэгт байрлахний ширээн дээр бид нар суусан. Тэгтэл манай ширээний зэргэлдээ ширээн сууж байсан танихгүй гурван залуу бид нарын сууж байсан ширээ болон сандлын урдуур сууж байсан хүмүүсийн хөлийг давж нааш цааш яваад байсан. Тухайн үед уг хүмүүст хандаж та хэд тойроод явчих. Хүмүүс сууж байна шүү дээ гэж хэлсэн. Ингэж хэлэхэд нь тус залуучууд тоогоогүй. Мөн сүүлд дахиад нэг удаа явахад нь та хэд тойроод явчих гэжин хэлсэн. Тэгтэл тэр гурван залуугийн арай махлах том биетэй залуу нь дээр ирээд юу гээд байгаа юм гээд маргалдаадэлсэн. Ингээд маргалдахад ньыннэр нь гартаа барьж байсан пивоо уг залуугийн нүүр рүү цацчихсан. Тэгтэл уг залуу руу дайраад цохих гээд байхаар нь уг залууг түлхэж холдуулсан. Ингээд л уг залууын нүүр рүү нь гараараа нэг удаа түрүүлж цохисон. Цохисны дараа уг хамт явсан хоёр залуу нь мөн араас нь ирээдыг нийлээд цохиж зодожэлсэн. Ингээд бид хэдыг зодолдуулахгүй бөгөөд аль болох хориглож байсан. Тэгээд хэсэг маргалдаад зодолдохоо больчхоод байж байтал хоёр залуу ирээд уг гурван залууг аваад гарсан. Гадаа уг залуучууд мөн л маргалдаж зодолдоод байсан. Миний хувьд яг гадаа хэрхэн яаж зодолдсон талаар мэдэхгүй байна. Нэг залуу нь толгойноос нь цус гарсан байдалтай буцаж орж ирж байсан. уг залуучуудад зодуулсны улмаас баруун талын шанаа хэсэг нь халцарч зулгасан байсан. Яг хэн нь уг гэмтлийг учруулсан талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...Тус өдөр орой 23 цагийн үед хамт ажилладаг , , нарын хамт орж үйлчлүүлсэн. Бид анх орохдоо нэг нэг пиво уучихсан байдалтай орсон. Ингээд бааран дотор зааланд сууж байтал зэргэлдээ ширээнд сууж байсан танихгүй гурван залуу бид нарын сууж байсан ширээ болон сандлын урдуур сууж байсан хүмүүсийн хөлийг давж нааш цааш яваад байсан. Тухайн үед уг хүмүүст хандан та хэд тойроод явчих. Хүмүүс сууж байна шдээ гэж хэлсэн. Ингэж хэлэхэд уг залуучууд бол тоогоогүй. Мөн сүүлд дахиад нэг удаа явахад нь та хэд тойроод явчих гэжин хэлсэн. Тэгтэл уг гурван залуугийн арай махлах том биетэй залуу нь дээр ирээд юу гээд байгаа юм гээд маргалдаадэлсэн. Ингээд маргалдахад ньыннэр нь хажууд нь байсан баыннэр нь гартаа барьж байсан пивоо уг залуугийн нүүр рүү цацчихсан. Тэгтэл уг залуу руу дайраад цохих гээд байхаар нь уг залууг түлхэж холдуулсан. Ингээд л уг залууын нүүр рүү гараараа нэг удаа түрүүлж цохисон. Цохисны дараа уг хамт явсан хоёр залуу нь мөн араас нь ирээдыг нийлээд цохиж зодожэлсэн. Ингээд бид хэдыг зодуулахгүй аль болох хориглож байсан. Тэгээд хэсэг маргалдаад зодолдохоо больчхоод байж байтал хоёр залуу ирээд уг гурван залууг аваад гарсан. Гадаа уг залуучууд мөн л маргалдаж зодолдоод байх шиг байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...Тухайн өдөр нөхөр болон ажлын газрынх нь хоёр найзтай тухайн бааранд үйлчлүүлсэн. Тэгэхэд манай ширээний хажуу талын ширээнд сууж байсан гурван залуугийн хоёр нь манай ширээний урдуур бид нарын тайван байдлыг алдагдуулаад байсан болохоор манай нөхөр тойроод гарчихаа гээд шаардлага тавьсан. Тэгэхэд тэр гурван залуугийн бор цамцтай бүлтгэр нүдтэй ньлээд манай нөхрийг цохисон. Бид нар салгах гээд оролдож байхад тэр хоёр залуу манай нөхрийг энд тэнд нь цохиод байсан. Бид нар орилоод болиочээ гэхэд баарны хамгаалагч нар ирээд салгасан. Тэгээд тэр хоёр залууг баарнаас гаргаад бид нар суудал дээрээ буцаад суухад миний утас байхгүй байсан болохоор хойноос нь гараад харахад нөгөө хоёр залуу баарны ажилчидтай зодолдож байсан. Гараад өөрийнхөө утас руу залгаж үзэхэд манай найз миний гар утсыг авчихсан байсан. Тэгээд би буцаад орсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...Тухайн өдөр би найз болох******* ,******* нарын хамт шөнийн 12 цагийн үед орсон. Тэгээд бид нар нэг нэг пиво захиалаад ууж байгаад би гарч тамхилах гээд гадаа байж байхад гэнэт хэрүүл маргаан болсон. Манай хоёр найз танихгүй хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд би нэг залууг болио гээд байж байхад намайг гэнэт мөргөчихсөн. Тэгээд манараад хэсэг байж байхад цагдаа нар ирчихсэн байсан. Миний биед ямар нэгэн хохирол учраагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...Тухайн өдөр би ажилгүй амарч байсан. Тэгээд найз болохтай ажлынхаа доор байдаг караокед орж жаахан суусан. Тэгээд бид хоёр гарч тамхи татах гээд гарахад манай баарны зааланд хүмүүс муудалцаж байсан. Тэгээд төд удалгүй нөгөө хүмүүс гадагшаа гараад муудалцаад зодолдох гээд байхаар нь би тамхи татаж байгаад салгасан. Тэгэхэд нэг цагаан цамцтай нь намайг чи юу юм бэ зайл гээд харааж байгаад над руу газраас чулуу аваад дайрахад манай найз бид хоёрын голоор орж толгой тус газраа нэг удаа цохиулсан. Тэгэхэд тэр хэдэн залуучуудын нэг буюу хар цамцтай нь намайг бариад авсан. Нөгөө чулуу барьсан залуу нь над руу дөхөөд ирэхэд нь би нөгөө намайг барьж байсан залууг тавиулаад толгой руу нь мөргөөд салаад найзыг аваад шууд дотогш ороод нойл орж нүүрийг нь угаалгаад эмнэлэг орсон. Эмнэлэг ороод үзүүлээд гурван оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 7 дугаартай: “... биед зүүн хөмсгөнд язарсан шарх, баруун 1-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 65 дахь тал/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 8 дугаартай: “... биед баруун хацар, баруун чих, баруун нүдний доор зулгаралт, баруун нүдний доор цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хө,дөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 73-74 дэх тал/
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 75 дахь тал/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаартай: “... *******ын биед баруун нүдний алим, баруун шуунд цус хуралт, хүзүү, баруун мөр, зүүн эгэмний доор, зүүн тохойнд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 83-84 дэх тал/,
Г.*******ын мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр сэжигтнээр, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хохирогчоор, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Тухайн өдөр би найз******* , нартай тухайн бааранд орсон. Нэг ширээн дээр суугаад бид нар нэг нэг Сэнгүр нэртэй пиво захиалаад ууж байгаад******* бид хоёр бүжгийн талбай руу явахдаа хажуу ширээнд сууж байсан эмэгтэйгээс зөвшөөрөл авч гараад бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад буцаад ирэхдээ дахиад нөгөө эмэгтэйнхээ урдуур нь гарсан. Тэгээд******* хэсэг хугацааны дараа буцаад бүжгийн талбай руу явах гээд нөгөө эмэгтэйн урдуур дахиад гарсан. Тэгэхэд нөгөө эмэгтэйтэй сууж байсан залуу манай найз*******ын араас нэг юм хэлээд орилсон. Манай найз сонсоогүй цаашаа бүжгийн талбай руу явсан. Харин би нөгөө залуу дээр очоод асуусан юу гэсэн бэ, яасан бэ гэж асуухад нөгөө залуу пизда минь тойроод гараач гэж хэлсэн. Тэгтэл******* гэнэт гүйж ирээд нөгөө залууг цохиод авсан. Нөгөө залуу зөрүүлээд намайг цохисон. Тэгээд би буцаагаад нэг л цохисон. Тэгтэл цуг байсан эмэгтэйчүүд нь салгаад байж байхад тухайн баарны хамгаалагч бид гурвыг баарнаас гаргасан. Тэгээд би тэр баарны ажилчдыг нөгөө муудалцаад зодолдсон залуутай явж байна гэж бодоод тав зураан хүн байхаар нь сандарсандаа газраас чулуу аваад айлгах зорилгоор над руу ойртвол би цохино шүү гэж хэлэхэд нэг жижиг биетэй залуу намайг ирээд бариад авсан. Тэгээд би эргээд найз руугаа харахад манай найз газар уначихсан байсан. Би намайг барьж байсан жижиг биетэй залууг намайг тавь гэж хэлэхэд тавихгүй байсан болохоор толгойн тус газар нь нэг удаа баруун гартаа атгаж байсан чулуугаар цохисон. Тэгээд намайг тавихаар нь би газар уначихсан байсан найз болох дээр очсон. Манай найз ухаан алдчихсан байсан. Тэгээд би эмнэлэг дуудсан. Төд удалгүй цагдаа ирсэн. Тэгээд бид нар цагдаа дээр ирсэн. ...Би 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр******* , нарын хамт Дархан сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг орж үйлчлүүлсэн. Үйлчлүүлж байхдаа үл таних нэг залуутай муудалцаж бид хоёр зодолдоод баарны ажилчин салгаад бид гурвыг тухайн баарнаас гаргасан. Гарч байхад нэг өндөр биетэй залуу намайг зодоод байсан. Би юунаас болж муудалдсан болохыг сайн санахгүй байна. Тэр залуу намайг нэлээн хэд цохиод өшиглөж байсан. Тэгээд цагдаа ирсэн. Би гомдолгүй. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Миний буруутай үйлдлээс болж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Би буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн0, 121, 136 дахь тал/,
Д.*******ы мөрдөн байцаалтад 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 126 дахь тал/,
Л.ын мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын1 3-ны өдөр сэжигтнээр, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 04-ний орой 01 цагийн үед найзын хамт үйлчлүүлж байгаад тус бааранд ажилладаг тааралдаад доод давхарт биллиард тоглож байхад зөөгч нь ирээд дээр хүмүүс зодолдоод байна. Салгаад өгөөч гээд бид нар дээшээ гарч зодолдож байсан хүмүүсийг салгаж баарнаас гаргасан. Тэгтэл нэг залуу нь над руу дайраад битгий надад хүр ална шүү гээд байсан. Нэг гараа савахдаа намайг нэг удаа гарынхаа ар хэсгээр цохисон. Тэгээд гадаа гараад намайг доромжлоод байхаар нь би цохисон. Тэр******* гээд залууг нэлээн хэдэн удаа цохисон. Миний буруутай үйлдэл, түргэн зангаас болж ийм асуудал боллоо. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. ... Надад ямар нэгэн хохирол учраагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 132, 133 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч *******ын биед учирсан баруун нүдний алим, баруун шуунд цус хуралт, хүзүү, баруун мөр, зүүн эгэмний доор, зүүн тохойнд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл,
Г.ын биед учирсан баруун хацар, баруун чих, баруун нүдний доор зулгаралт, баруун нүдний доор цус хуралт гэмтэл,
Б.ын биед учирсан зүүн хөмсгөнд язарсан шарх, баруун 1-р хуруунд зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгч******* , ******* ,******* нарын үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч******* , ******* ,******* нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч******* , ******* ,******* нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, тэдгээрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч нар нь хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нар нь иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* ,******* ,******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Ял шалгах хуудсаар шүүгдэгч ******* ,******* нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч******* нь урьд нэг удаагийн ял шийтгүүлж байсан хувийн байдалтай байна.
Шүүгдэгч ******* ,******* ,******* нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч ******* ,******* ,******* нарт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ,******* нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч*******д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч ******* ,******* нарыг шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөслэн 2 сарын хугацаанд сар бүр 250,000 төгрөгөөр, шүүгдэгч*******д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөслэн 2 сарын хугацаанд сар бүр00,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****** овогт************** ****** овогт************** ,******* овогт нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* , ******* нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч*******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* , ******* нарт шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөслэн сар бүр 250,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч*******д шүүхээс шүүхээс оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөслэн сар бүр00,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар******* , ******* ,******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч******* , ******* ,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж,1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л. , ******* ,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР