Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/91

 

 

 

   2024       03         05                                                2024/ШЦТ/91

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2024/0080/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Д.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2418000000080 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* /РД:******* /,******* дугаар******* -ны өдөр******* төрсөн,******* ,******* , , , , , тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч *******ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр*******-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 02 цагийн үед Дархан-Уул аймгийн тоот хашаанаас иргэн улсын дугаартай саарал өнгийн приус 41 маркийн авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлсэн: “Би буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн машиныг буцаагаад өгсөн. Мөн улсын яллагчтай 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр тохиролцсон.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2418000000080 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хавтаст хэргийн 8-9, 10 дахь тал/,

 

Хохирогч мөрдөн байцаалтад 2024 оны 01 дүгээр сарын 26, 02 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2024 оны 01 дүгээр*******-ны өдөр төрсөн дүү гэрт байж байгаад өөрийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслээ орой 18 цагийн үед тоотод гэрийнхээ хашаандаа байрлуулж тавьсан. Тэгээд гэртээ орж амарсан. Тэгэхдээ өөрийн автомашины түлхүүрээ машины голын хайрцагт хийгээд орхисон. Машинаа цоожлоогүй. Тэгээд гэртээ унтаж байтал шөнө цагдаа нар 03 цагийн үед манай гэрт орж ирээд танай машин мөн үү гэж асуусан. Тэгээд мөн гээд цагдаа нартай хамт очтол миний эзэмшлийн улсын дугаартай Тоёота приус 41 маркийн автомашин гудамжны үзүүрт зогсож байсан дотор нь жолооч талын суудал дээр өөрийгөө гэх залуу согтуу өөрийгөө дуудлагын жолооч гэж ярьж байсан. Би тухайн хүнийг огт танихгүй. Би машинаа 2022 онд банк бусаар 22,000,000 төгрөгөөр авсан. ...2024 оны 01 дүгээр*******-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 05 цагийн үед тээврийн хэрэгслээ ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн хүлээж авсан. Надад ямар нэгэн гомдол саналгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17, 19 дэх тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн: "...Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Цагдаагийн газрын 7037102 дугаарын утаснаас 2024 оны 01 дүгээр*******-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 02 цагийн үед тоотод манай ах агсам тавиад байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу очиж шалгахад нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдсан байх тул уг асуудал зөвлөгөө өгч дараагийн дуудлага руу явах үед үзүүрт саарал өнгийн приус 41 маркийн тээврийн хэрэгсэл нь цасанд суусан байдалтай байхаар нь би цагдаагийн ахлагч хамт очиж шалгахад иргэн ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож авто машиныг цасанд суулгасан байдалтай байхаар нь би уг иргэнээс юу болсон талаар асуухад би дуудлагын жолооч  гэж хэлсэн болохоор нь би уг тээврийн хэрэгслийн дугаарыг нь цагдаагийн байгууллагын сан дээр хийж үзэхэд оршин сууж гэх хүний тээврийн хэрэгсэл байхаар нь би гэр рүү орж гэх хүнээс та тээврийн хэрэгслээ өөр хүмүүст өгч явуулсан уу гэж асуухад би өөрийнхөө тээврийн хэрэгслийг 2024 оны 01 дүгээр*******-ны өдрийн 18 цагийн үед хашаа дотроо байрлуулаад түлхүүрийг нь дотор нь үлдээсэн юм гэж хэлсэн бөгөөд миний тээврийн хэрэгсэл хаана байгаа талаар надаас асуухад би таны машиныг гэх хүн унаж яваад таны машиныг цасанд суулгасан байна гэж хэлээд гэрээс дагуулж гараад тээврийн хэрэгсэл дээр нь буцаж ирсэн. Тухайн үед нь өөрийнхөө тээврийн хэрэгслийг хашаан дотроосоо алдсанаа мэдсэн юм. Ийм л асуудал болсон." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2024 оын 01 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...2024 оны 01 дүгээр*******-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 02 цагийн үед тоотод манай ах агсам тавиад байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу очиж шалгахад иргэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдсан байх тул уг асуудал зөвлөгөө өгч дараагийн дуудлага руу явах үед үзүүрт саарал өнгийн приус 41 маркийн тээврийн хэрэгсэл нь цасанд суусан байхаар нь би цагдаагийн дэслэгч хамт очиж шалгахад иргэн ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож авто машиныг цасанд суулгасан байдалтай байсан бөгөөд цагдаагийн дэслэгч нь уг иргэнээс юу болсон талаар асуухад би дуудлагын жолооч гэж хэлсэн болохоор нь уг тээврийн хэрэгслийн дугаарыг нь цагдаагийн байгууллагын сан дээр хийж үзэхэд тоотод оршин суух гэх хүний тээврийн хэрэгсэл байсан юм. Ингээд ньын гэрийн хаяг руу нь яваад би уг тээврийн хэрэгслийн хажууд үлдсэн юм. Ингээд хэсэг хугацааны дараа нь уг тээврийн хэрэгслийн эзэмшигч гэх хүнтэй хамт ирээд өөрийнхөө тээврийн хэрэгслийг хашаа дотроосоо алдсанаа мэдсэн. Тухайн үед ******* гэх хүн уг тээврийн хэрэгслийг цаснаас гаргах гээд урагшаа хойшоо хөдөлгөж байсан бөгөөд ганцаараа байсан. Тухайн үед надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан энгэрийн камер нь хүйтэнд хөдлөөд бичлэг хийгдээгүй юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

*******ын мөрдөн байцаалтад 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр сэжигтнээр, 02 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2024 оны 01 дүгээр*******-ны өдөр 17 цагийн үед тоотоос гараад гудамжны үзүүрт байх дэлгүүрээс 1 шил 750 граммын Хараа нэртэй архи худалдаж аваад ганцаараа уусан юм. Ингээд би тасарчихсан байналээ. Сэрэхэд шөнө болчихсон байсан бөгөөд байсан бөгөөд уг гудамжны ертөнцийн зүгээр зүүн талын цэнхэр өнгийн хашаа руу ороход дотор нь саарал өнгийн тээврийн хэрэгсэл байхаар нь уг тээврийн хэрэгсэл дотор ороод суухад түлхүүр нь дотор нь байсан болохоор уг хашаанаас гараад гудамжны доод үзүүрт эргэх үйлдэл хийж байтал цасанд суулгачихсан юм. Ингээд би уг тээврийн хэрэгслийг цаснаас гаргах гэж байтал цагдаа нар хүрээд ирэхээр нь сандарсандаа би өөрийгөө дуудлагын жолооч гэж хэлчихсэн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25, 33 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Золзаяа нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ыг  автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д өдөрт наймаас дээшгүй цагаар, 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР